Чөтгөр бурхдын домгууд 175

ЧБД – 175

[7/5]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 175 – Бэлэг

Хотын захирагчийн газрын нууц өрөөнд.

Найр удахгүй эхлэх гэж байна. Хуяан Ланруо Не Лигээс зугтсаны дараа Не Ли Е Зиюуныг энд авчирсан.

Энэ өрөөг чулуун хананууд хүрээлж байлаа. Энэ чулуун хананууд дээр хээн бичээсүүд бичсэн бөгөөд бат бэхийг нь хангах зориулалттай. Энэ өрөө нь хэрэв зээ чөтгөрийн араатнууд дайрах юм бол хамгаалах зориулалттай. Яруу алдрын хотын захирагчийн хүүхдүүд энэ өрөөнд нуугддаг. Энэ нь Хотын захирагчийн эдлэнгийн хамгийн аюулгүй газар.

“Не Ли, аав маань намайг энд авчир гэсэн. Гэхдээ бид энд юу хийх юм бэ?” Е Зиюун сониучирхан асуув.

Хоосон өрөө, хуучин эд зүйлсээс гадна энд юу ч алга.

“Найр удахгүй эхлэх гэж байна. Бид Ариун Гэр бүлийн эсрэг хөдөлвөл тэд хариу цохилт хийх гэж оролдох нь гарцаагүй. Тэр үед хяналтыг гартаа авах хэцүү болно гэж бодож байна.” Не ли Е ЗиюунНе Ли, Е Зиюун хоёрын хооронд үл үзэгдэх хана бослоо. Е Зиюун чулуун өрөөн дотор түгжигдэн үлдлээ.

“Аав чинь гуйсан юм.” Не Ли инээмсэглэн хэлэв. Үнэнийг хэлэхэд Е Зонг, Не Ли хоёрын хоёулангийн санаа зовсон. Энэ л Е Зонг, Не Ли хоёрын адилхан зүйл байх.

Е Зиюуны аюулгүй байдлыг Е Зиюун дургүй байсан ч гэсэн Не Ли, Е Зонг хоёр зөвшөөрч Хотын захирагчийн нууц өрөөнд түүнийг түгжихээр болсон.

“Не Ли, намайг гарга. Хурдал. Удахгүй тулаан болох гэж байна. Чи намайг яаж энд түгжинэ бэ?” Е  Зиюун ууртайгаар Не Лиг харна. Тэрээр сүнсний хүчээ цуглуулан хаалтыг эвдэх гэсэн боловч сүнсний хүч нь буцаад ойлоо.

“Боломжгүй л болвуу. Ариун гэр бүл хариу цохилт хийх учраас Цаст салхин гэр бүлийн шууд угсаа залгамжлагчын хувьд чи аюулд унах болно. Чи бидний сул тал. Тиймээс эндээ үлдэх хэрэгтэй.” Не Ли хөнгөхөн инээмсэглээд хэлэв. “Санаа бүү зов. Ариун Гэр бүл том асуудал удахгүй. Чи эндээ үлд. Би удахгүй эргээд ирнэ.”

Ийнхүү хэлээд Не Ли нисэн одов.

“Не Ли, эргээд ирээч.” Е Зиюун ууртайгаар орилов.  “Хэрэв чи намайг өнөөдөр гаргахгүй бол, ирээдүйд надтай уулзана гэж саналтгүй шүү…”

Хоосон өрөөнд хоолой нь цуурайтах тэр агшинд Не Ли холдон одов. Е Зиюун газар хүчтэй дэвслэв. Не Лигийн урхинд ийм амархан орчих гэж дээ? Не Ли түүнийг энд авчирахад мэдэх хэрэгтэй байсан юм. Одоо энэ хаалтыг эвдэх гээд хичээсэн ч эвдрэхгүй. Тэрээр өөр хүн ирж туслахыг хүлээх хэрэгтэй.  Эсвэл гурван өдрийн дараа хаалт өөрөө аяандаа нээгдэнэ. Гэсэн хэдий ч тэр үед бүх зүйл дуусгавар болсно байх болно.

Хэрэв аав Не Ли хоёрт аюул учирвал.

Нулимс цагаахан хацраас нь бөмбөрөн уналаа. Одоо хийж чадах зүйл нэгээхэн ч үгүй. Не ЛИ удахгүй ирнэ гэсэн ч санаа нь зовно.

Зочид нэг нэгээрээ найранд ирнэ.

Хотын захирагчийн их танхим маш хөл хөдөлгөөнтэй. Олон гэр бүлийн хүчтэнгүүд бие биетэйгээ мэндчилнэ.

Хойморт Е Сью, Е Шоу хоёр сууна.

Не ЛИ Е Шоуг Цаст салхин гэр бүлийн нууцлаг хүн гэдгийг мэднэ. ЭНэ хүн Цаст салхин гэр бүлийн нууц хүчийг удирддаг. Ариун Орчид сургуульд үе үе хүүхдүүд авч тэднийг сурган хүмүүжүүлж, гарын шавиа болгодог байна.

Яруу алдрын хотод цөөхөн хүн Е Шоуг мэднэ. Гэхдээ хотын захирагчийн газар түүний албан тушаал Е Сьюгийн дараа л ордог. ЭНэ хүн Цаст салхин гэр бүлийн №4 билээ.

Энэ бол хөгшин эр.

Е Шоу Не ЛИг хараад инээмсэглэв.

Е Шоу инээмсэглэхийг хараад Не Ли сониучирхан асуув. “Ахаа, хоёулаа өмнө уулзаж байлуу?”

Не ЛИ хоёр насандаа Е Шоутай нтанил бус. Не ЛИ нэг хүнээ хараад л таньдаг. Сүнсний хүч нь хоёр насныхтай дүйцнэ шүү дээ. Не Лигийн ой дурсамжийг фотографиг гэж хэлж болно. Гэхдээ Не Ли энэ хөгшин эрийг анх удаа харж байгаа нь гарцаагүй.

“Чи намайг хараагүй. Гэхдээ би чиний талаар дуулсан. Тэр өдөр чи Шэн Сьюгийн эсрэг босоход би гадаа нь байсан. Номын санч болсон чинь хүртэл миний хийсэн ажил. Би чамайг ийм богино хугацаанд ийм нөхцөлд уулзана гэж санасангүй шүү.” Е Шоу инээмсэглэн хэлэв.

Шэн Сью багштай хэрэлдэхэд гадаа нэгэн хүчтэн харж байгааг тэрээр мэдэрч байсан. Энэ нь цаст салхин эрчим байсан. Энэ хүнийг Цаст салхин гэр бүлийнх гэж мэдсэн боловч Е Шоу байна гэж санаагүй.

Цаст салхин гэр бүлийн эрчим ойр тойронд байгаагүйсэн бол Не Ли Шэн Сью багштай мөрийцөх хүртлээ хэрэлдэхгүй байсан.

“Таныг байсан гэж би үнэхээр мэдсэнгүй. Намайг харж байсанд баярлалаа.” Не Ли гараараа ёслон талархав.

Е Шоу хөхрөн инээгээд хэлэв. “Би чамайг харсан гэж хэлэхгүй ээ. Би чамайг бүгдийг тооцоолсон гэж бодож байна. Би чамд түлхэлт л өгсөнөөс өөрцгүй.”

Не Ли, Е Шоу хоёр инээгээд ойлголцолд хүрэв.

“Улаан сүнсний тойронтой болоод ийм түвшинд сүнсний хүч чинь хөгжинө гэж санасангүй. Би өөрийнхөө талаар ярихаас хүртэл ичлээ. Хөгшин эрчүүд бид магад тэтгэвэртээ гарах цаг болж дээ. Ирээдүй залуучууд та нарын гарт байна.” Е Шоу толгой сэгсрэн хөхрөн инээв.

“Ахаа, та даажигнаж байгаа байлгүй дээ. Та хөгшин боловч зөнөөгүй. Залуус бид ахмад та бүхний нөмөр нөөлөгт байх хэрэгтэй. Эс бөгөөс бид та бүхнийг хүндлэх хэрэгтэй. Гуйж байна, үүнийг аваач.” Не Ли хэдэн Цуст кристал гаргаж ирэн  Е Шоуд өгөв.

Тэрээр Цаст салхин гэр бүлийн олон Хар Алтан зэрэглэлийн настангуудтай дотно.

Цуст кристал гартаа хараад Е Шоу хөшив. Цуст кристал үнэхээр сайн эд. Домгын зэрэглэлийн дайчид хүртэл тэднийг хүсэмжилдэг. Гэхдээ Не Ли үүнийг хаанаас авсан юм бол доо?”

Е Сью Не Лиг юу төлөвлөж байгааг мэдээд хэлэв. “Түүнийг авч болно. Би өмнө ч гэсэн хэдийг авчихсан. Хэрэв авахгүй бол Не Ли зүгээр суухгүй байх.”

Е Шоу Не Ли уруу хараад тэгээд Е Сьюг хараад. Юу болоод байгааг тэрээр ойлгов. Ийм үнэтэй зүйл бэлэглэж байгаа шалтгаан нь Юнэр байгаа байх. Тэрээр Не Ли, Е Зиюун хоёрын харилцааг мэднэ. Хөхрөн инээгээд хэлэв. “Тэгвэл талархлаа”

Не Ли жуумалзав. Е Сью дотно мэдрэмж төрүүлэв. Е Шоу ч гэсэн. хар алтан зэрэглэлийн Цаст салхин гэр бүлийн настангууд сайн хүмүүс бололтой. Цаст салхин гэр бүлийн эрх мэдэлтэй хүмүүс, Е Зонгийн ааш занг харвал удахгүй бүх зүйл сайхан болох мэт.

Олон гэр бүлээс ирсэн хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Удахгүй бүхэл танхим хүмүүсээр дүүрлээ. Тэд өөрсдийнхөө хуваарилсан суудалд сууцгаана. Бүх гэр бүл нэг буланд сууна. Гэхдээ Цаст салхин гэр бүлээс ирсэн хүмүүс цөөхөн байлаа.

“Цаст салхин гэр бүлээс хүмүүс яагаад ирээгүй юм бол?” Шэн Хонг  таагүй сэтгэгдэл төрөв. Бүх бусад овгийн хүчтэнгүүд ирчихлээ. Арван Цаст салхин гэр бүлийн хүчтэнгүүдээс ганц хоёр нь л ирлээ. Хамгийн чухал хүмүүс нь энд Е Сью мөн Е Шоу хоёр л байв.

Ариун Гэр бүл голд суухаар болов. Бусад гэр бүл тэднийг тойрон хүрээлнэ. Хэрэв одоо хөдлөх аваас бусад гэр бүлүүд анзаарах бололтой.

Не Ли харцаа их танхимд шилжүүлвэл Нин Арь, Лу Пиао мөн бусад хүмүүс гадна байна. Тэнгэрийн Хээ овгоос Дүан Жиан хүртэл ирсэн байв. Энэ найран дээр Не Ли тэднийг оролцуулахгүй гэж зөрүүдэлсэн ч тэд ирэх л байсан. Тиймээс Не Ли тэдэнд анхааруулсан.

Не Ли Тэнгэрийн Хээ овгийн байгаа газар очив.

Не Лиг хараад Не Хай, Не Эн хоёр баярлав. Не Лиг их танхимын үүднээс харахад Цаст салхин гэр бүлийн нэр нөлөө бүхий хоёр хүн өөрт нь их эелдэг хандаж байсан. Үүнээс харахад л ямар байр суурьтай нь ойлгомжтой. Не Ли Хотын захирагчийн хүргэн болно гэсэн цуурхал галзуу мэт тархсан.  Тиймээс тэд маш бардам байлаа. Зарим овгийн ахлагч нар өөрсдийг нь харсан даруйдаа толгой гудайлгадаг болсон.

Не Ли Не Хай, Не эн хоёрт очоод чихэнд нь шивнэв. “Өнөө шөнө, ямар нэгэн юм болно. Овгийнхноо сайн хараарай.”

Үүнийг сонсоод Не Хай, Не Эн хоёрын зүрх салганав. Гэсэн ч тэд толгойгоо дохив. юу болох гэж байгаа нь нууцлаг ч гэсэн тэд болгоомжтой байх хэрэгтэй.

Аз болж Не Ли тэдэнд өмнө сануулав. Не Хай, Не Эн хоёр тиймээс цөөнгүй хүчтэнгүүд авчирсан. Не Ли гэхдээ юу болох талаар мэдээлэл өгөөгүй. Эцсийн эцэст нууцийг цөөхөн хүн мэдэх тусам аюулгүй.

Не Ли Дүан Жиан уруу хараад хэлэв. “Дүан Жиан намайг дагаад яв.”

“Мэдлээ.” Дүан Жиан босоод Не Лигийн ард зогсов.

Не Ли алхвал хоёр хүний яриа сонсогдов. “Өнөө орой тулаан эхлэвэл тэр Шэн Хонгийг хараарай. Зодож чадахгүй ч аргацаах ёстой юм шүү.”

Яг одоо ДҮан Жиан Хар алтан зэрэглэл хүрсэн. Шэн хонгийн өрсөлдөгч биш юмаа гэхэд Дүан Жиан Домгын зэрэглэлийн эсрэг ч аргацааж чадна.

“Ойлголоо.” Дүан Жиан толгой дохив.

Не Ли , Дүан Жиан хоёр Далавчит луугийн гэр бүлийн зүг явлаа.

Сяо Юунфэн мөн бусад хүмүүс Не Лиг ирэхийг хараад босцгоов. Не Ли бол одоогоор нэр нөлөө ихтэй хүн.

“Не Ли,.” Сяо Нин Арь босоод Не Лиг харав. Нүдэнд нь гэрэл цацарна.

Не Ли инээмсэглээд хэлэв. “Танилцсандаа таатай байна, авга ахаа.”

Не Лигийн үгийг сонсоод Сяо Юунфэн баярлан бушуухан хариулав. “Не ЛИ дүү, Нин АРийг маань ийм удаан харж хандаж байсанд баярлалаа.”

Сяо Юунфэн болон нөхдүүд Не Лиг харж шинжиж байснаа Дүан Жиан харав. Тэр хоёр хоёул машид сүрлэг харагдана.

“Авга ах, хэтэрхий элдэг байна. Нин Арь миний сайн найз. Авга ах санаа зовохгүй байж болно. Энэ бидний анхны уулзалт учраас энэ миний бэлэг. Та хүлээж авна уу.” Не Ли хэдэн шил гаргаж ирээд Сяо Юунфэнд өглөө.

Не ЛИ Сяо Юунфэнд бэлэг өгвөл Сяо И нүд улайв. Не Ли их баян юм. Энэ хаш шилнүүдэд Улаан бие хөгжүүлэх үрэл, СҮнс хөгжүүлэх үрэл, Есөн хувьсал үрлүүд байв. Энэ бүгд маш үнэтэй ч Не Ли олон шил өглөө шүү. Хэдхэн Улаан бие хөгжүүлэх үрэл машид үнэтэй эд.

Сяо Юунфэнд л өгсөн бэлэг учраас Сяо И сэтгэлээр унав. Би яагаад ийм хөөрхөн охинтой болоогүй юм бол оо?

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s