Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 23]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 23 – Их лам
Тарган эр, “Та хоёрын хэлснээр бол, тэр Вартон гэгч эртнээс л алдартай болсон байх ёстой юм биш үү. Яагаад одоог хүртэл хэн ч түүний талаар сонсоогүй байдаг билээ?” гэхэд.
Халзан эр толгой дохиод. “Би ч бас сэжиг төрөөд, судалж үзсэн. Энэ Вартон гэгч Обриэн эзэнт гүрэнд байхдаа, ганц ч удаа тэмцээнд орж байгаагүйгээс гадна, ганц ч удаа өөр мэргэжилтэнтэй тулалдаж байгаагүй юм байна лээ. Тиймээс л олонд танигдаагүй хэрэг.”
“Тэр хүчтэй ч тэрийгээ ил болгоогүй.” Хаш үстэй эр тарган ар хоёр санаа алдлаа.
“Өнгөрснийг мартая.” гэснээ Халзан эр итгэлтэйгээр. “Обриэн сургуулийн 7-р ангийнхны тэмцээний дараа, Вартон олны анхаарлын төвд орсон шүү дээ.” гэлээ.
Жижигхэн зочид буудалд, Линлэй үргэлжлүүлэн дарсаа шимэн ууна. Тэрээр нүүрэндээ инээмсэглэл тодруулжээ.
“Бяцхан Вартон хоёр метрын өндөртэй болсон гэнээ? Тэгэхээр надаас жаахаан өндөр болчихсон байх нь.”
Вартон Вушан тосгоныг орхих үедээ, дөнгөж зургаахан настай байсан. Тэр үед, түүний сүүн шүд нь ч унаагүй байсан. Тэгтэл нүд ирмэхийн зуурт л, 11 жил өнгөрчихөж.
“Бяцхан Вартон.”
Линлэйд нэг л дулаан мэдрэмж төрнө. Энэ бол ах дүүсийн хоорон дахь холбоо.
“Бяцхан Вартоны судсан дахь Луугийн цусны нягтаршил минийхээс ч өндөр. Тиймээс түүний байгалийн авъяас минийхээс ч их гэсэн үг. 17 настайдаа 8-р зэрэглэлийн дайчныг ялсан гэнээ? Ммхх… Тэгвэл тэр ойролцоогоор 2-3 жилийн өмнө 7-р зэрэглэл болсон байх.”
Линлэйн таамаг зөв байлаа.
Тэр жил, Вартон зургаан настай байхдаа үйлчлэгч Хириг дагаад, Обриэн эзэнт гүрэнд хүрэх урт аяндаа гарсан. Түүний байгалийн авъяасаас үзвэл, Обриэн сургуульд орох нь хялбар зүйл.
Гэхдээ үйлчлэгч Хири Баруч овог Ариун нэгдэлд одоо ч харъяалагддаг болохыг ойлгож байсан. Тиймээс л, энэ бүх хугацаанд, жинхэнэ хүчийг ил болгуулаагүй. Хэрэв Вартон хэтэрхий тодоор гэрэлтвэл, түүнийг төгссөний дараа, Обриэн сургууль түүнийг тийм ч амархан Ариун нэгдэлруу буцаачихгүй.
Тиймээс, үйлчлэгч Хиригийн заавраар, Вартон энэ бүх хугацаанд хүчээ нуусан. Хэдийгээр бага байхдаа илчилж байсан ч, түүнийг хэтэрхий жоохон байсан болохоор хэн ч анхаараагүй. Харин одоо тэр том болж нас бие гүйцсэн болохоор, өөрийнхөө хүчийг нуух хэр ач холбогдолтой болохыг ойлгосон.
Энэ олон жилийн хүнд хэцүү бэлтгэлээр.
Обриэн сургууль бол, дэлхий дээрх хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй эзэнт гүрний шилдэг дайчны сургууль болохоор, Вартон хурдан сайжирсан.
Вартоныг 14 настай байх үед, Хиллман, Линлэйн заавраар, Обриэн сургуульд ирсэн.
Үнэндээ, Хиллманыг ирэх үед, ‘Сүйрлийн өдөр’ болоод удаж байсан. Обриэн эзэнт гүрний хааны овог болон том язгууртнуудын овог өвөрмөц харилцааны системийнхээ тусламжтайгаар тэр талаар нэлээд эрт мэдчихсэн байсан. Обриэн эзэнт гүрний элит цэргийн сургууль, Обриэн сургууль ч гэсэн энэ талаар мэдчихсэн байсан.
Хиллманыг эзэнт гүрэнд ирэх үед, Вартон ‘Сүйрлийн өдөр’-ийн талаар хэдийнээ олоод мэдчихсэн байсан.
Хиллман Хоггийн үхлийн талаар, мөн Линлэйн өшөө авах шийдвэрийн талаар түүнд хэлсэн. Энэ бүгд нь Вартонг цочирдуулахад, тэр юу хийх ёстойгоо ч мэдээгүй.
Хиллман, Хири хоёр түүний дэргэд ирж, Линлэйн захиасаар дайны илд ‘Алуурчин’-г авсан Вартон дотроо овгийнхоо үүрэг хариуцлагыг ухамсарласан. Гэхдээ дотроо бол, тэрээр ах Линлэйдээ санаа зовинож байсан. Түүнийг ямар нөхцөл байдалд байгааг нь мэдэхгүй байсан болохоороо.
Ариун нэгдлээс Обриэн эзэнт гүрэн хоёрын хоорон дахь зай маш хол. Аялбал дор хаяж л жилийн хугацаа зарцуулна.
Аз болоход, Давсон худалдааны пүүс нууц захидал илгээж Вартонтой холбоо тогтоосон.
Тэрхүү нууц захидлыг Иел бичсэн байсан бөгөөд захиан дээрээ Линлэй, Клайд мөн Гэрэлт сүм нарын хоорон дахь дайсагналын талаар маш тодорхой бичсэн байсан. Вартон Линлэйг зүгээр гэдгийг мэдмэгцээ, ганцаарчилсан бэлтгэл урт хугацаагаар орсон.
Тэр мэдээг дуулаад, Вартоны дотор жаахан ч болов уужирсан юм.
Вартон ахаараа илүү их бахархаж, мөн илүү их хичээнгүйлэн бэлтгэл хийж, ирээдүйд мөр зэрэгцэн алхана хэмээн шийдсэн. Өмнө нь, Вартон шаргуу бэлтгэл хийсэн ч, гурван жилийн дараа л 7-р зэрэглэлд орсон. Тэрээр 15 настайдаа, 7-р зэрэглэлийн дайчин болсон.
Тэрээр 17 нас хүрэх үедээ, дайны илд ‘Алуурчин’-г ашиглах тодорхой түвшинд хүрсэн гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан. Тэр үед л, тэр тэмцээнд оръё хэмээн бодсон. Үр дүнд нь, Вартон эзэнт гүрнийг цочроосон нийслэлийн шинэ од болон гялалзсан. Бүүр болоогүй эзэн хаан өөрийн биеэр түүнд Гүн цол олгосон.
….
Зочид буудлын буланд суух Линлэй, удаан хугацаанд баярлангуй байлаа.
“Эзэнтээн, Вартон? Тэр таны дүү биз дээ?” Бэбэ сандал дээр цагиралдчихсан, бяцхан хар нүдээрээ Линлэйруу ширтэж байлаа.
Линлэй толгой дохин инээд алдаад.
“Тэр бацаан 8-р зэрэглэлийн дайчныг ялж чаддаг болчихож ээ?” Бэбэ санаа алдсанаа. “Эзэнтээн, дүү чинь луугийн хувиралд орж чадна биз дээ?” гэвэл.
“Байгалиасаа л.” гэв.
Линлэй дүүгээрээ машид бахархдаг. “Бэбэ, би Хуягт ирт нуруун луугийн цусыг ууж судсан дахь луугийн цусаа өдөөж Луугийн цуст дайчин болж хувирдаг болсон. Харин дүүгийн маань судсан дахь луугийн цусны нягтаршил өндөр. Тиймээс тэр шууд Луугийн цуст дайчин болж чадна. Гэхдээ минийхтэй ижил хувиралд орохгүй.”
Линлэй овгийнх нь тэмдэглэл дээрх Луугийн хувирлын талаарх зүйлийг сайн санаж буй.
Судсан дахь Луугийн цусны нягтаршил хангалттай өндөр байвал, Нууц луугийн цусны ботиор хийчээллэснээр, Луугийн хувиралд орж чаддаг болдог. Ихэнхдээ, Луугийн цуст дайчдын бие хөх луугийн хайрсаар хучигдаж, ардаас нь хөх луугийн сүүл ургаж мөн духнаас нь ганц луугийн эвэр ургадаг.
Харин Линлэйн хувирал бол, хар хайрсанд хучигдаж, тохой, өвдөг, нуруу болон духнаас нь гадас ургаж, хар сүүлтэй болдог.
“Хүн бүрт нэг лонх ногоон Жадэит.” зочид буудалд нэг танил дуу гарла.
“Энэ чинь…”
Линлэй цахилгаанд цохиулах шиг л болов. Түүний бүхэл бие жирвэс хийн, даруй оюун санаагаараа Бэбэд хандан, “Бэбэ, над дээр хүрээд ир. Өөрийгөө битгий илчлээрэй.” гээд Бэбэг жижигхэн ширээнийхээ булан дахь сандал дээр тавьлаа.
Энэ зочид буудалд маш бүүдгэр байсан юм.
Тэрнээс илүүтэйгээр, бүх ширээ модоор тусгаарлагдсан байдаг, тиймээс л Линлэй танил хүмүүстэйгээ нэг ч удаа таарч байгаагүй.
Линлэй толгойгоо эргүүлээд жаахан цухуйлгалаа…
Гэрэл туссан жаахаан завсарруу нүдээ дөхүүллээ.
“Тэр байна.”
Линлэй даруй толгойгоо эргүүлэн татаад. “Их лам Лампсон байна. Тэр яагаад энд байж байдаг билээ? Хажууд нь байгаа хүмүүс ч сул дорой биш юм байна. Тэдний нэг нь л гэхэд тэр жил Гэрэлт дуганд байсан дээд албан тушаалтай Даяанчдын нэг байна.”
Үнэн хэрэгтээ, энэ Даяанч бол Хэидэнстэй шидийн тойрог бүтээхэд цуг оролцсон хүмүүсийн нэг. Тэр бол маш хүчирхэг тулаанч.
Дор хаяж л 9-р зэрэглэлийн тулаанчид, Лампсон тэр Даяанч хоёр.
“Би нөгөө хэдийн мэдэхгүй, гэхдээ тэднээс гарч байгаа аурагаар бол, тэд Лампсоноос дутаад байхааргүй хүчирхэг. Магадгүй тэд 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд байх.”
Линлэйн зүрх чичирж эхэллээ.
“Чиэр хотод яагаад ийм олон Гэрэлт сүмийн мэргэжилтнүүд байдаг билээ? Арай… арай…” Линлэйн зүрх чичрэнэ. “Арай намайг илрүүлчихээгүй байгаа?”
Линлэй Ариун нэгдэл шиг том байгууллага бусад хаант улс болон эзэнт гүрнүүдтэй холбоо сүлбээтэй болохыг мэднэ. Гэхдээ тэдний холбоо сүлбээ Чиэр хотод тэгтлээ газар авчихсан гэж үү?
“Эзэнтээн, яасан бэ?” Бэбэ эргэлзэж байлаа. Тэрээр Линлэйн тушаалаар ширээний буланд байгаа ба түүнд энэ нөхцөлд юу хийх талаар бодолд нь юм орж ирэхгүй байв.
Линлэй Бэбэрүү хараад, инээмсэглэн. “Бэбэ, Гэрэлт сүмээс мэргэжилтнүүд ирж. Тэдний хэдэн тулаанчид нь 9-р зэрэглэлийнх.” гэхэд.
“Гэрэлт сүм?” Бэбэн нүд гялтганалаа.
“Хэрэв тэд миний эсрэг арга хэмжээ авах гэж байгаа бол, би Чиэр хотоос баталгаатай амьд гарч чадна гэдэг худлаа.” Линлэй зүрх аллага хийх зоригоор дүүрч байлаа. Түүний одоогийн хүч өмнөхөөсөө маш их нэмэгдсэн.
Дуугийн хувиралд орох үедээ, тэр 9-р зэрэглэлийн оргилд хүрдэг. Тэрнээс гадна, хүнд илдээ ашиглаад ‘Тулгах’ түвшний оргилд хүрсэн техникээ ч ашиглаж болно, мөн тэр илүү өндөр түвшинд хүрэх аргаа мэдрээд эхэлчихсэн.
Линлэй анхааралтай сонслоо.
Гэрэлт сүмийнхэн хараахан Линлэйн талаар олж мэдээгүй байгаа.
“Анд нөхпийнхөө төлөө гэсээр, хоёр жилийг үдэж. Эцэст нь нэг юм, 10 өдөр эсвэл хагас сарын дараа буцаж болохоор боллоо.” Лампсон аяархан хэллээ.
Лампсон их болгоомжтой яриж байх ба, анд нөхөр гэж хэлсэн хүнээ тодотгож хэлсэнгүй.
“Хоёр жил.” өөр нэг хар дээлтэй эр толгой сэгсрээд. “Хуучны андынхаа төлөө, хэд хэдэн сайн найзууд минь амь үрэгдлээ.” гэвэл.
“Бид түүнийг барьчихсан болохоор, тэдний үхэл үнэ цэнэгүй биш.” Лампсон хэллээ.
….
Линлэй хөмсгөө атиралдуулан яриаг сонсоно.
“Юу гэсэн үг вэ?”
Тэр үнэхээр л Зургаан онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг алсан ч гэсэн, тэднийг хуучны анд нөхөр гэсэн хүмүүс гэдэгт итгэлгүй байлаа.
“Хуучны анд нөхөр? Бас удахгүй буцна гэнээ?” Линлэй энд байгаа хүмүүсийн зорилгыг ойлгож эхэллээ.
Линлэйн сонирхол төрөн. Хэн, Гэрэлт сүмийг ингэтлэн дайчлахаар үнэ цэнэтэй байдаг билээ?
“Хуучны анд минь, чи юу ингэтлээ гөлрөөв?” Хар дээлтэй эр аяархан хэлбэл.
“Яагаад ийм сагсуу байдаг байна аа?” хөгшин хоолой гарвал. “Чи хэрэв олон тооны заль мэх ашиглаагүй байсансан бол, би чиний гарт орлоо юу? Мөн тэгнэ байхдаа.” гэвэл.
Линлэйн зовхи татганалаа.
Энэ хөгшин хоолойн эзэн Гэрэлт сүмд баригдсан хүнийг шиг байлаа.
“Гэрэлт сүм намайг алуулах гэж ийм олон тооны мэргэжилтнүүд явуулаагүй. Тэгтэл, энэ хөгшин… тэр хэн юм бол оо?”
Линлэй дотроо ихэд гайхлаа.
“Энэ хөгшин хэн ч байлаа гэсэн, би түүнийг заавал аварна.” Линлэй дотроо хүйтнээр инээснээ. “Гэрэлт сүмийн чухал төлөвлөгөөг тасалдуулбал би арай дээрдэх байх.” гэв.
Гэрэлт сүмийг бүхэлд нь устгана гэдэг маш хэцүү ажил.
Одоо бол нэг нэг алхмаар л ахих хэрэгтэй.
Цаг хагас хүлээсний эцэст, Лампсон тэр хэд өнөөх хөгшнийг дагуулаад зочид буудлаас гарлаа. Эхлэлээсээ төгсгөл хүртэл, Лампсон болон түүний хүмүүс нууцаар харж байсан Линлэйг олж хараагүй.
Линлэй суудлаасаа босоод явлаа.
“Бэбэ, явцгаая.” Линлэй хэдэн алтан зоос үлдээгээд, даруй зочид буудлаас гаран, Лампсон тэр хэдийг дагалаа.
Линлэй оргилд нь хүрэн ‘Тулгах’ түвшинг хэдийнээ ойлгочихсон. ‘Тулгах’-ыг ашиглавал, Линлэй живэлгүйгээр усан дээр зогсож чаддаг болдог бөгөөд, ихэнх 9-р зэрэглэлийн тулаанчид ч үүнийг хийж чаддаггүй. Энэ ойлгоцын өндөр түвшин, хүчирхэг бие болон тулааны ки-гүйгээр боломжгүй хэрэг.
Лампсон тэр хэдийг даган, Линлэй эцэст нь нэг юм тэд нарыг хэн болохыг харлаа.
“Нууцлаг хөгшин, Гэрэлт сүмийн зургаан хүний хамгаалалт доор байна.” Линлэй тэд нарыг бүгдэнг нь 9-р зэрэглэлийн тулаанчид гэдгийг мэдэрч байлаа.
9-р зэрэглэлийн зургаан мэргэжилтнүүд, ганц хөгшнийг хамгаалж байна. Бас тэр салааг Их лам Лампсон удирдаж байгаа.
Тэдний яриаг сонсоод, Их лам Лампсоны салаа энэ даалгаврыг биелүүлэхийн тулд бүхэл бүтэн 2 жилийг зарцуулж хэд хэдэн хүнээ алдсан байна.
“Энэ хөгшин хэн юм бол оо?” Линлэй тэр хөгшнийг араас нь харна.
Тэр их туранхай, бас цагаан хөмсөгтэй байлаа. Хамгийн чухал нь, энэ хөгшний гар дөнгөтэй байлаа. Гагцхүү, тэр гавыг даавууны өөдсөөр ороосон байв. Ихэнх хүмүүс сайн анзаарахгүй анзаархааргүй ажээ. Линлэй ч гэсэн үүнийг урт хугацаа туршиж ажигласны эцэст анзаарсан ба ороосон даавуунаас хэсэгхэн зуур салхи салхилав.
“Ххмм? Тэр чинь…” Энэ Линлэйн энэ домогт хэрэгсэлийг харж буй анхны удаа. “Антимэйжик гав?” Баримт бичиг дээр, хэн нэгнийг антимэйжик гаваар хэн нэгнийг дөнгөлвөл тэр хүн шидийн хүчээ ашиглах чадваргүй болно. Хамгийн хүчирхэг шидтэн хүртэл энгийн хүн шиг болдог. Гэхдээ эдгээр антимэйжик гав маш үнэтэй. Энэ бол Линлэйн энэ хэрэгсэлийг харж буй анхны удаа.
Линлэй гудамжаар явахдаа, заримдаа бултаж, заримдаа нуугдана. Түүний хөдөлгөөн маш болгоомжтой байсан болохоор Лампсон тэр хэд анзаарсангүй.
Хэсэг хугацааны дараа, Лампсон болон түүний хүмүүс гудманд ирлээ. Тэгээд хоёр давхар барилгын өмнө зогсвол. Хар дээлтэй нэгэн нь хаалга тогшлоо.
“Ноёнтоон.” хаалга онгойвол, дунд эргэм насны эр гарч ирээд. “Бүх зүйлийг бэлтгэсэн. Ноёдоо, орж амарцгаана уу.” гэхэд.
Нөгөө хэд нь ч толгой дохицгоолоо.
“Хартес чи ахтайгаа, хөгшин эрийг сахь. Дараа нь чамайг сахианаас чинь буулгахаар ирнэ ээ.” Лампсон ийн зааварлалаа.
Линлэй нууцхан гайхширан. “Антимэйжик гаваар дөнгөлчихөөд, харуулаар сахиулах гээд байгаа юм байхдаа? Энэ хөгшин их онцгой байх нь.” Линлэй Гэрэлт сүмийн төлөвлөгөөг нураахыг улам их хүснэ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 23]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s