Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 22]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 22 – Өргөн уудам газар
Сарын дараа, Жиакэси овгийн ахлагчийн тушаалаар, Кэанэ Чиэр хотын захирагчийн суудалд заларлаа. Гэсэн ч, түүнийг нас бие гүйцтэл эгч Женне нв түүнд хотыг удирдахад нь туслана.
“Лэй ахаа, та явах уу?”
Женне тэр хэд Линлэйруу ширтэнэ.
Кэанэ хотын захирагч, Женне нярав болсноос хойш тэр хоёр тайван амьдрах болсон. Эгч дүү хоёр Линлэйд хариугаа төлөх арга олохыг хүсэж байсан ч, Линлэй гэнэтхэн Чиэр хотоос явна гэдгээ мэдэгдлээ.
“Лэй ахаа.” Женне Линлэйруу ширтвэл улайсан байлаа.
Линлэй хүнд илдээ үүрэн, Бэбэг мөрөн дээрээ суулгажээ. Дэргэд нь, Хар үүл ирвэс, Хэирү явна. Линлэй инээмсэглэн, “Энэ хөгжиж, хотжисон газар, миний бэлтгэл сөргөөр нөлөөлнө. Би нэг их холдохгүй ээ. Би Чиэр хоттой ойрхон байдаг уулын хөндийд бэлтгэлээ хийхээр явна.”
Линлэйн хувьд бэлтгэл нь маш чухал. Линлэй, өөрийгөө сайжруулж байгаа учир, цаг алдаж болохгүй, бэлтгэлээ илүү чухалчлах хэрэгтэй. Иймэрхүү үед, тэр чадах хэрээрээ хүчээ өсгөх хэрэгтэй.
Баруч овгийн Луугийн цуст дайчид хэдэн арван жил шаргуу бэлтгэл хийхэд л Гэгээнтэн зэрэглэлд хүрч дэлхийг донсолгодог.
Мэргэжилтнүүд ганцаардал гэх зүйлсийг тэвчих чадвартай байх учиртай.
“Хөндийд?” Женне Кэанэ хоёр санаа алдацгаалаа.
“Тийм ээ. Хэрэв надад зав гарвал, ирж байна аа. Би та нарт чадахаараа тусаллаа. Ирээдүйд, өөрөө өөртөө л найдаж байгаарай.” Линлэй ийн хэлээд инээлээ.
Тэр энэ эгч дүү хоёрыг хараад, өөрийн дүү Вартоныг санагалзана. Одоо бол, Вартон Линлэй хоёр эцэг эхээ алдчихсан байгаа.
“Вартон юу хийж байгаа бол. ‘Тулгах’ түвшинг ойлгосныхоо дараа түүнтэй уулзахаар явнаа.”
Линлэй Вартоныг одоо Обриэн эзэнт гүрэнд бэлтгэл хийж байгааг гэдгийг мэднэ, тиймээс түүнд саад хийх хэрэг байхгүй. Түүнчлэн, Вартон өөрөө суралцвал илүү хурдан өсөж хөгжинө.
Линлэй Вартоны дэргэд байвал, магадгүй Вартонд энэ нь сөргөөр ч нөлөөлж мэднэ.
….
Чиэр хотын зүүн хэсэгт, хөндий бүхий ногоон уулархаг хэсэг байдаг. Линлэй энд модоор өрөө босгоод, чимээгүйхэн бэлтгэлээ эхэллээ.
Шөнө, уулын хөндийд. Ногоон өвс дунд нэг жижигхэн нуур байв.
Линлэй тэр нуурны ойролцоо суун бясалгана. Тэрээр нүдээ аньвал байгальд өөрийгөө дасгана. Түүний дэргэд, жижигхэн түүдэг байх ба түүдэгний гал Линлэйн нүүрэн дээр гэрэл тусгана.
Линлэй энэ өргөн уудам газар, салхины урсгал мөн голын урсгалыг мэдэрнэ. Тэрээр мөн галын дөлийг мэдэрнэ…
Шидтэний газар болон салхины элементийн мөн чанарыг мэдрэх чадвартай учир байгальдаа илүү дасахад дөхөм.
Энэ л Дайны алх ашигладаг байсан Баруч овгийн өвөг дээдэс Гэгээнтэн зэрэглэлд орсныхоо дараа л ‘Тулгах’ түвшинд хүрсний шалтгаан. Эцсийн эцэст, шидтэнтэй харьцуулахад, дайчид байгальтайгаа нэг болоход хэцүү байдаг.
“Аянгын ниргэлт техникийн ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинд хүрэх үедээ, үүнийг галт уулын тэсрэлт шиг тэсрэлтэт хүч гэдгийг ойлгосон. Харин энэ ‘Тулгах’ түвшин бол өөрөө байгаль дээрээ өөрөө юм. Гэсэн ч…”
Удаан хугацааны бясалгалын дараа, Линлэй гэнэтхэн ойлголоо.
“Тулгах бол эргэн тойрныхоо байгалиас хүч зээлдэг техник юм байна. Энэ ‘Тулгах’ түвшний дээдэх түвшинтэйгээ хамааралтай байх ёстой. Би хамгийн тохиромжтой замыг л дагах хэрэгтэй.”
Харанхуйд, Линлэй бясалгал хийнэ. Тэрээр гэнэтхэн нүдээ нээвэл, шөнийн тэнгэрт одод гийх үзэгдэнэ.
“Өөр өөр илднүүдийг өөр өөр аргаар ашиглах хэрэгтэй. Хүнд илдний хүч нь жиндээ байдаг! Энэ хүнд илд, Иргүй, ямар ч иргүй. Зүгээр л жингээрээ шууд дайрдаг.”
Линлэйн сүнс ямар нэг зүйлийг мэдэрнэ.
Хүнд илдээр бэлтгэл хийх зарчим дэлхийн үндсэн зарчмуудтай ерөнхийдөө төстэй юм.
“Энэ өргөн уудам газар бол шигүү мөн хүнд. Өргөн уудам газарт хязгаар гэж үгүй. Мөн тогтвортой…” Линлэй адамантин хүнд илдээ гартаа барьсан ч, түүний сэтгэл газрын судалтай бүрэн холбогджээ.
Ерөнхийдөө, дэлхийн судлын чичиргээн зүрхний зохилтын хэмнэлтэй ижил байдаг. Ийм зүйлийг мэдэрч чадах хүн нь зөвхөн өндөр зэрэглэлд хүрсэн хүн.
Линлэй хөл дээрээ бослоо.
Тэгээд өөрөө хөдлөн адамантин хүнд илдээ бүжиглүүлбэл, илд нь өвөрмөц хэмнэлтэйгээр хөдөлж эхэллээ.
Энэ хэмнэл яг л зүрхний цохилт шиг байсан юм.
“Вишшш.”
Адамантин хүнд илд сая паундын хүчээр агаарыг ахин дахин сүлбэнэ. Линлэйн хүнд илдээ ахин дахин далайвал, тэр яг л дэлхийтэй нэгэн бүхэл болсон мэт мэдэрнэ. Хүнд илдний бэлтгэлээр, тэр яг л дэлхийн жинг өргөж буй мэт мэдэрнэ.
“Бүүм.”
Линлэйн хүнд илд гэнэтхэн агаар сүлбэлээ. Мөн хэд хэдэн дэлбэрэх дуу сонсдоно. Энэ агаар тэсэлсэн хий дайралт байлаа. Энэ үнэхээр ойлгомжгүй байсан юм! Зэвсэг хэр хурдан хөдөлсөн ч, ганц л соник дэлбэрэлт болдог. Олон соник тэсрэлт хийнэ гэдэг боломжгүй зүйл байсан юм.
“Ххмм?” Линлэй нүдээ гэнэтхэн томрууллаа.
Гэхдээ ийм зүйл болоход, Линлэй байгальтай нэг болсон мэдрэмжээ алдлаа.
“Юу болчихов? Би тулааны ки ашиглаагүй, гэтэл миний хүч саяны дайралтанд олон хэмнэлтэй болоод хуваагдчихлаа.”
Линлэй энэ асуултаа тунгаан бодно.
Бэлтгэлийн дунд үед, хүмүүс заримдаа тодорхой түвшинд хүрч, гайхалтай хүчний түвшинтэй болдог. Гэхдээ тэр түвшиндөө орсон ч бүрэн ойлгоогүй л бол, дахин тэр түвшиндөө ороход тийм ч хялбар байдаггүй.
Харин одоо Линлэйн хийх хэрэгтэй зүйл бол байнга бэлтгэл хийж тунгаан бодох явдал.
Тэр бүхнийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй!
….
Далайн хөх цэнхэр өнгөнд будагдсан тэнгэр. Мөн үзэсгэлэнтэйгээр хэдэн үүлс хөвөх нь үзэгдэнэ. Хөндийд өнгөрүүлэх Линлэйн амьдрал үнэхээр тайван байлаа.
Салхи салхилж, нуурын ус мэлтэлзэнэ.
Одоо бол, Линлэй бэлтгэлээ хийгээгүй байлаа. Тэр хөндийн нууранд загасчлана. Хүн үргэлж бэлтгэл хийгээд байж болохгүй, хэрэв тэгвэл, үнэндээ энэ нь эсэргээтэй ямар ч үр ашиг өгөхгүй.
Хэрэв Линлэй загасчлахыг хүсвэл загасчилж. Унтахыг хүсвэл унт.
Түүний сэтгэл зүрх байгаль дэлхийтэйгээ нэг болсон.
Бэлтгэл хийх үед, энэ нь түүний хүчийг ихэд нэмэгдүүлнэ.
“Лэй ахаа.” хөндийн гаднаас, баяртайгаар ийн дуудах сонсдлоо. Линлэй эргэвэл азарга унасан Женне харагдлаа. Ард нь, морь унасан хойр үзэсгэлэнтэй үйлчлэгч нар байлаа. Тэрхүү хоёр үйлчлэгч тун авъяастай ба, морьд сурамгай унадаг ажээ.
“Женне.” Линлэй загасныхаа уургыг тавьлаа.
Одоогоор Бэбэ Хэирү хоёрын аль аль нь энд байсангүй. Тэр хоёр догшин араатан агнахаар уулын гүнэрүү орсон байлаа. Харин Линлэй энэ уулын жирийн амьтад байдаг хэсэгт нь байв. Шидэт араатнууд энд их ховор.
“Лэй ахаа, энэ миний бэлтгэсэн хоол.” Женне морьныхоо нуруун дээрээс савтай зүйл авлаа. Тэр савыг маш сайн баглажээ. “Та энд сайн хоол идэж чадахгүй байгаа биз дээ. Алив, Лэй ахаа, сайн ид.”
Женне баглааг нь тайлаад, тагыг нь авлаа. Метал саван дотор, бүх л төрлийн хоол болон будаагаар дүүрэн байлаа.
Линлэй эднийг цоо мэлэрч байлаа.
“Ммм. Ямар сайхан үнэртэж байна аа.” Линлэй хөхрөн инээлээ.
Женнегийн царай тэр даруй улайгаад явчихав.
Гэхдээ дотроо Линлэй санаа алдаж байлаа. Линлэй Женнегийн мэдрэмжинд юу гэж ч хариулах юм билээ дээ? Гаднах төрх болон зан чанараараа бол Женне төгс эмэгтэй. Гэхдээ их туршлагатай учир, Линлэйд бусдад сэтгэлээ нээх тийм ч хялбар биш байв.
“Хайр?”
Линлэй дотроо санаа алдлаа.
Тэр ийм зүйлд сонирхолгүй. Одоогийн байдлаар түүний хамгийн их анхаарал хандуулах ёстой зүйл нь бэлтгэл. Энэ мөчид, нэгэн дүр зураг Линлэйн оюун санаанд зурвас хийн орж ирлээ.
Линлэйн аав үхсэний дараа, олон язгууртнууд Вушан тосгонд хүндэтгэл үзүүлэх гэж ирсэн. Тэр шөнө, Делиа тэднийхээр зочилсон. Тэр Линлэйд Юлан эзэнт гүрэнрүү буцах гэж байгаагаа хэлэхээр ирсэн байсан. Мөн тэр шөнө, тэр явахаасаа өмнө… Линлэйг үнссэн.
“Делиа?”
Алисаас гадна, Линлэйд хайр гэх зүйлийг мэдрүүлж болох ганц эмэгтэй ба түүнийг Эрнст сургуульд орсон үеэс нь л хойш түүнийг мэддэг хүн, ялангуяа тэр түүнд өөрийг гэх сэтгэлтэй гэдгээ илчилсэн. Хэдийгээр Линлэй өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байвч, түүний сэтгэлд, Делиагийн дүр зураг тодоос тод сийлэгдэн үлдсэн.
“Лэй ахаа, идээрэй!” Женне хэллээ.
Линлэй дотроо санаа алдаад. “Би түүн шиг залуухан хүнийг үрэн таран хийж болохгүй.” Тэрээр дотроо ийн бодоод, амтархан идэж эхэллээ. “Яасан амттай юм бэ.”
Линлэйн хэлэхийг сонсоод, Женне инээмсэглэлээ.
“Женне, цаашдаа, над дээр ирээд хэрэггүй дээ. Би бэлтгэл хийж байхад хүн саад болоход дургүй.” Линлэй Женнед хэллээ.
Женне гайхширан.
“Өө.” Женне бувтанасанаа, инээмсэглээд. “Тэгвэл та завтай болсон үедээ, цайзаар орж гарч байгаарай.” гэвэл.
“За.” хэмээн Линлэй хариуллаа.
….
Уулын хөндийд бэлтгэл хийж байхад өндөр хоног хурдан өнгөрнө. Нүд ирмэхийн зуурт, сар гаруй хугацаа өнгөрчээ. Линлэй адамантин хүнд илдээ хэрхэн зөв ашиглах, зөв аргаа олж эхэлжээ.
Энэ аргаар хэдэн жил бэлтгэл хийхэд л, тэр ‘тулгах’ түвшний дээр буй шинэ түвшинд хүрнэ!
….
Чиэр хот дахь зочид буудал.
Энэ зочид буудал их бүүдгэр бөгөөд, энд тэнд нь харанхуй байх нь нэг л үдшийн бүрий болж байгаа сэтгэгдэл төрүүлнэ. Мөн ширээ бүрийг маш нарийн зохион байгуулалттайгаар тавьжээ.
Энэ ихэд нам гүм уур амьсгалтай зочид буудал ажээ. Линлэй энд анх удаа ирэхэд л, эндэх түүнд таалагдсан.
Эндэхийн зардал бусдаасаа харьцангуй өндөр байсан юм.
Тэр бэлтгэл хийж байхдаа, 7-8 хоног тутамд, энд хөгжим сонсож дарс уух гэж ирдэг. Түүнчлэн, аялагчдаас олон хов жив сонсох гэж.
“Долоодугаар сар. Вартоны сургуулийн хичээлийн жил удахгүй эхлэх нь.” Линлэй ийн бодлоо.
Одоо бол, зочид буудал хэдхэн зочинтой байлаа. Бүх хүмүүс хоорондоо аяархан ярьцгааж байсан ч, Линлэй анхаарлаа төвлөрүүлбэл, бүгдэнг нь үг үсэггүй сонсож чадаж байлаа.
Гэнэтхэн, Линлэйн анхаарлыг нэг харилцан яриа татлаа.
“Чи сонссон уу? Нийслэлд, нэг гоц ухаант хүү гарч ирсэн гэсэн. Тэр одоо 17 настай ба нэрийг нь Вартон гэдэг.” Линлэйн хажуугийн ширээнд суусан гурван дунд эргэм насны эрчүүд эзэнт улсын гоц ухаантны талаар ярилцана.
Вартон?
Линлэй тэдэнд анхаарлаа хандууллаа.
Обриэн эзэнт гүрэнд удаан хугацааг өнгөрөөсөн ч, Линлэй Вартоны талаар мэдээ дуулаагүй.
“Обриэн сургуульд гарч ирсэн гоц ухаантны талаар яриад байна уу?” Халзан эр нүдээ бүлтийлгээд. “Би ч гэсэн сонссон. Долоодугаар ангийн сурагчдийн төгсөлтийн тэмцээн дээр олны анхаарлыг ихэд татсан. Тэнд 8-р зэрэглэл хүрсэн хэдэн сурагч ч гэсэн оролцсон.”
Юлан тивийн хамгийн шилдэг дайчны сургууль болох Обриэн сургууль нь долоон ангид хуваагддаг.
7-р зэрэглэлд хүрэхэд, тэд 7-р ангид элсэн ордог.
Дайчид 7-р зэрэглэлд хүрэхээрээ төгсдөг ч, олонх нь төгсөлгүй сургуульдаа үлддэг. Тэд 8-р зэрэглэлд ортлоо төгсөх гэж яардаггүй.
“Хөгшин халзан, энэ мэдээг сонссон уу? Тэр Вартон гээч үнэхээр гайхалтай…” гэн хаш үстэй дунд эргэм насны эр санаа алдаад. “Тэр дөнгөж 17 настай. Өмнө нь, тэр өмнөх жилүүдийн тэмцээнд оролцож байгаагүй. Гэсэн ч энэ удаагийн тэмцээнд, тэр 8-р зэрэглэлийн дайчныг ялж 7-р ангийхны аварга болсон.” гэхэд.
“Юу? 17-хон настай байж 8-р зэрэглэлийн хүнийг ялсаан? Нээрэн гэж үү?” Бандгардуу эр үүнийг сонсоод цочирдолд орлоо.
Халзан эр түүнрүү хараад. ” Мэдээж үнэн. Би өөрөө харсан юм. Чи мэдэхгүй байх л даа. Энэ Вартон гэгч хоёр метр өндөртэй сүрхий бие бялдартай. Түүний биеийн бялдар л хүмүүст их дарамт учруулахуйц. Мөн тэр маш том дайны илд ашигладаг. Тэр дайны илдээрээ, 8-р зэрэглэлийн дайчинг ялж 7-р ангийнхны аварга болсон.”
“Миний сонссоноор, энэ Вартон гэгч одоо 8-р зэрэглэлийн дайчинг ялж байна гэхээр, 20 настайдаа гэхэд 8-р зэрэглэл хүрчих байх. Өмнө нь, Гоц авъяаст илдний гэгээнтэн, Оливье 9-р зэрэглэлд хүрсэн. Вартоны авъяас түүнээс дутахааргүй байна байх.” Хаш үстэй эр бахархалтайгаар ийн хэлснээ. “17 насандаа 8-р зэрэглэлийн дайчинг ялна гэдэг бол гайхалтай хэрэг. Түүн шиг гоц ухаантан эзэнт гүрэнд гарч ирэлгүй их удсан. Түүнийг Обриэн сургуулийн хамгийн шилдэг нь болсон гэх цуурхал олон нийтэд тарахад л, эзэн хаан өөрөө түүнд Гүн цол өгсөн.” гэв.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s