Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 37

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                Дараагийн бүлэг


37-р бүлэг: Бүсгүйг олохоор эмэгтэйчүүдийн 00-д орсон нь

Машин дотор Бяцхан-Эрдэнэ хариу ирэхийг хүлээн утсаа ширтэн суулаа. Хүүгийн царай асар их шаналал, үзэн ядалтаар дүүрэн байлаа.

Лү Тиншяо суудлын бүсээ тайлаад, “Би явж хайчхаад ирье. Чи эндээ хүлээж бай” гэв.

Бяцхан-Эрдэнэ эцгийнхээ цамцны захаас зууран хамт явмаар байгаагаа илэрхийлбэл, Тү Линшяо хүүрүүгээ хараад, “Тэр согтчихсон байвал би та хоёрын ганцыг л өргөж чадна” гэв.

Бяцхан-Эрдэнэ хацраа пөмбийлгөн эцгийнх нь хариулт таалагдаагүй гэдгийг илэрхийлэв. Намайг зөөж тэврэх хүн хэрэггүй мэдэв үү!

Лү Тиншяо ширүүн харцаар харан хэлэв: “Харамсалтай нь, эртээдийн явдлаас хойш миний чамд итгэх итгэл шалдаа буусан. Би чамайг өөрийгөө аваад явчхаж чадна гэдэгт итгэхгүй байна. Чи дахиад алга болбол би ч чиний хариуцлагыг хүлээж чадахгүй, ойлгосон уу?”

Бяцхан-Эрдэнэ гомдсон царайгаар толгой гудайлгав.

Лү Тиншяо хүүтэйгээ хэтэрхий хатуу харьцсанаа ухаарч, түүний бяцхан толгойг илээд, “Би удахгүй ирнэ ээ” гэв.

“Лао Зан, машиныг газар доорх зогсоолд байрлууль.”

“Ойлголоо, залуу эзэнтээн.”

Зочид буудлын үүдэнд шавсан хүмүүс сэтгэл догдлуулан машины зүг харж байтал хаалга онгойн, нэгэн эр гарч ирэв.

Тэрээр нарийн туранхай галбиртай бөгөөд саарал өнгийн европ загварын хослол өмсөж, түүнээс хүчирхэг уур амьсгал мэдрэгдэх аж.

“Аа— Лү… Лү Тиншяо байна шүү дээ!! Ямар эд баялгийн бурхан нь ирэв ээ гэсэн чинь жинхэнэ Эд баялгийн Бурхан өөрөө байна шүү дээ! Би мэдсэн юм аа, жинхэнэ Эд баялгийн Бурхнаас өөр хэн ийм үнэтэй машин авч чадах вэ дээ!? Сү овогтны гэр бүл Лү эзний хаана нь ч хүрэхгүй гээч!”

“Бурхан тэнгэр минь, намайг түшээрэй, би яг унах нь ээ… Түүнийг сэтгүүл дээрээс л ганц удаа харж байснаас биш амьдаар нь харах юм гэж үнэхээр санасангүй ээ! Би очоод гарын үсгийг нь гуймаар байна, дотоожин дээрээ хүртэл гарын үсгийг нь зуруулж авмаар байна!!!”

“Өнөө царайлаг, алдартай жүжигчид л лав Лү эзний өмнө өвдөг дээрээ сөхөрнө дөө! Лү эзэн энтертэйнментийн ертөнцөд хөл тавибал тэд ч ёстой удаан тэсэхгүй дээ!”

“Битгий мөрөөдөд бай! Бид түүнийг ингэж амьдаар нь харах гэж л лав амьдралынхаа бүх азыг зарцуулсан биз! Тэр яг чиний нүдэнд үзэгдэх гэж энтертэйнментийн ертөнцөд орж харагдаач!”

……

Хаалган дээр шавсан хүмүүс тэрхүү эрийг зочид буудалруу орсны дараа ч гэсэн амаа уралдуулан цуурхаж байлаа.

“Уг нь Лү том боссыг хаа явсан газар бараа бологсод нь овоордог сон. Тэр яагаад ийм орой болсон хойно ганцаараа зочид буудалд орж байгаа юм бол?”

“Хэн мэдэх вэ. Ямартай ч эмэгтэй хүнтэй уулзахаар энд ирээгүй нь лавтай!”

“Ийм сайхан залуу эмэгтэй хүнд ойртдоггүй гэхээр үнэхээр хайран юм аа! Лү Тиншяо яагаад эмэгтэй хүнд ойртдоггүй юм бол оо?”

“Тэр эрэгтэй хүн сонирхдог байх аа!”

“Битгий галзуураад бай! Тэр эр хүн сонирхдог байсан бол хүү нь хаанаас гарч ирсэн байж таарах юм? Лү эзэн л лав дурлахдаа үнэхээр гүн дурладаг нэгэн байх аа. Тэр хүүгийнхээ ээжид дэндүү хайртай учраас л энэ олон жилийн турш түүнийг нууцалж байгаа байх аа!”

……

Лү Тиншяо дээд давхарт гарч ирээд зураг авалтын баг ч, жүжигчид ч бүгдээрээ явсан байхыг олж мэдэв. Зочид буудлын үүдэнд шавсан хүмүүс хамгийн сүүлд үлдсэн хүмүүс байсан бололтой. Гэвч энэ дундаас ганцхан Нин Ши л байхгүй байлаа.

Тэрээр коридороор Нин Шиг хайн явах зуураа түүний утасруу залгалаа.

Хариу алга.

Лү Тиншяо ариун цэврийн өрөөгөөр өнгөрч байтал утас дуугарах чимээ дуулдсан зогсов.

Зогсоод хэсэг сонсож үзвэл ая эмэгтэй ариун цэврийн өрөөнөөс гарч байх аж.

Лү Тиншяо дуудлагаа зогсоовол дуу ч мөн зогсов.

Хайж байсан хүнээ олоод Лү Тиншяо сая нэг тайвшран гүнзгий амьсгаа авсны дараагаар хөмсгөө зангидав.

Тэрээр эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орж болохгүй байлаа.

Бүсгүй утасныхаа чанга чимээг хүртэл сонсохгүй байхыг бодвол нэлээд согтсон бололтой.

“Нин Ши?”

Лү Тиншяо түүний нэрийг дуудсан боловч хариу байсангүй.

Тэрээр эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөний голд байрлах угаалтуурын өмнө зогсоод урт нарийн хуруугаараа хөмсөгнийхөө голыг чимхэв. Түүний царай яг л 10 тэрбум юаны үнэтэй бизнесийн хэлэлцээр хийх гэж буй мэт байв.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s