Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 21]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 21 – Бэлэг
Чиэр хотын эргэн тойронд арав гаруй хотууд байдаг, мөн олон тооны тосгод бас фармууд. Энэ хавийн нийт хүн хэдэн сая. Чиэр хот нь Вант улстай тэнцэхүйц.
Мөн Чиэр хотын захирагч Вант улсын Вантай тэнцэх байр суурь юм.
“14 настай хүүхэд хотын захирагч болох нь. Энэ үнэхээр гонсойлгож байна шүү.” Зочид буудалд олон хүн ийн ярилцана.
Хатагтай Вэйд болон дүү нар нь их дэлбэрэлтээс болоод амь үрэгдсэн. Үүнээс болоод Чиэр хот дахь хүчингүүд гэнэтийн ялгаа гарах нь ойлгомжтой зүйл.
Асуух ч шаардлагагүй.
Кэанэ, Жиакэси овгийн цустай учир, Чиэр хотын захирагчийн суудалд суух нь гарцаагүй.
“Хатагтай Вэйд хүний гэр хар шөнөөр тонохоор явсан ч, үр дүнд нь амь үрэгдсэн. Ямар хөгтэй юм бэ.” Улаан сахалтай хөгшин эр дарс уун, чангаар хөхрөн инээнэ.
“Түүнийг шатаж үхсэн гэж сонссон.” Ойролцоох хүн нь ийн хэллээ.
“Шатаж үхсэн? Түүний дэргэд олон хотын харуулууд байсан. Тэр үнэхээр галд шатсан бол, Хатагтай Вэйд өөрөө зугтчих байсан биз.” гээд нэг эр аяархан. “Би чамд нууц хэлье. Хатагтай Вэйд болон дүү нар нь эхлээд алуулаад, дараа нь цогцсоо шатаалгасан.” гэв.
Ойр хавьд байсан бүх хүмүүс нь түүнрүү ширтвэл.
“Энэ үнэн шүү.” гээд итгэлтэйгээр хэллээ.
“Бурж байх шив.” гээд сахалтай эр хүйтнээр инээснээ. “Би бол хараал идсэн хотын харуул, бас тэр шөнө тэнд байсан. Чи ихийг мэдэх болов уу, эсвэл би ихийг мэдэх болов уу?” гэхэд.
Өнөөх эр даруй инээд алдаад. “Найз минь дээ, тоглож байхад.” гэхэд.
“Хатагтай болон дүү нар нь галанд үхээгүй. Магадгүй дэлбэрэлтээр үхсэн байх.” Сахалтай эр үнэнд л итгэдэг. “Шатаж үхсэн? Тэгсэн бол тусламж дуудахгүй байна гэж байх уу? Гэсэн ч салааныхан маань ганц ч тусламж гуйж уулах дуу сонсоогүй. Тэдний байсан хэсэгт гэнэтийн дэлбэрэлт болсон болохоор, тэдэнд тусламж дуудах ч боломж гараагүй байх.” гэвэл.
Ойролцоох бүх хүмүүс толгой дохицгоолоо.
Энэ тайлбар л хамгийн логиктой нь байсан юм.
“Хатагтайн талаар март. Одоо бол, хотын эгч дүү хоёр захирна.” Сахалтай эр сархад уун, хүйтнээр хэллээ.
….
Үнэндээ. Одоо бол, Чиэр хотын анхаарлын төвд буй хүмүүс бол эгч дүү хоёр болох Женне Кэанэ хоёр.
Хотын цайзад.
“Яагаад ийм олон?” Кэанэгийн өрөө бэлгээр дүүрэн байлаа. Тэрээр өөрийн эрхгүй цочирдсон юм.
Хатагтай Вэйдийг үхсэний дараа, хотын бүх язгууртнууд Кэанэтэй дотносохыг хүссэн. Тэд түүнд бэлэг сэлт, сайхан бүсгүйчүүд болон хүчирхэг харуулууд бэлэглэсэн… Язгууртнууд Кэанэг залуухан гэдгийг мэднэ, тэр дор хаяж бүтэн зууны турш төр барина. Тиймээс, тэд түүнтэй сайхан харилцаатай байх хэрэгтэй.
“Энэ тийм ч их биш байна аа.” Ламберт толгой сэгсэрлээ.
Женне Кэанэ хоёр гайхширан Ламбертрүү ширтэнэ, харин Линлэй ойролцоох ширээн дээр цай уун сууж байлаа.
“Ламберт өвөө, энэ их биш гэж үү?” Женне гайхширан асуулаа.
Ламберт толгой сэгсэрлээ. “Авхай, залуу эзэнтээн. Эдгээр бүх бэлэгнүүд нийлээд ердөө л хэдэн зуун мянган алтан зоосны үнэд хүрнэ. Хэдэн зуун мянган алтан зоос оо? Ххмм. Авхай, залуу эзэнтэн, Хатагтай Вэйдийн хөрөнгө хэр их болохыг мэдэх үү? Хэдэн арван сая алтан зоос!”
“Хэдэн арван алтан зоос?” Женне Кэанэ хоёр цочирдлоо.
“Энэ энгийн л зүйл. Олон жил хэдэн сая хүмүүсийг удирдсан хүн, арван сая алтан зоостой байхгүй бол харин ч хачин зүйл. Харамсалтай нь, түүний шидэт кристал карт хаана байгааг бид хараахан олоогүй л байна. Хэрэв бид олоод… хатагтайн хурууны хээг тааруулчихвал. Бид мөнгөөр гачигдахгүй.” Ламберт толгой сэгсэрлээ.
Дөрвөн эзэнт гүрний Алтан банкны дүрэм Дөрвөн эзэнт гүрний Алтан банканд давуу тал олгодог.
Хурууны хээгээр таньдаг шидэт кристал картыг зөвхөн эзэмшигч нь л ашиглаж чадна. Хэдийгээр өөр хүн уг шидэт кристал картыг оллоо ч, ашиглаж чадахгүй.
Мэдээж…
Эзэмшигч нь өөр хүнд эрхээ шилжүүлэх боломжтой.
Гэхдээ хэрэв шилжүүлэлгүйгээр эзэмшигч нь үхсэн тохиолдолд, Дөрвөн эзэнт гүрний Алтан банкны тусламжтай авах боломжтой. Үнэндээ, Дөрвөн эзэнт гүрний Алтан банканд хийхээс өөр сонголт байхгүй.
Алтан банк дэлхий дээрх бүх шидэт кристал дотор байгаа алтан зоосноос арав дахин их хэмжээний алтан зоосыг эзэмшдэг.
Гэсэн ч дор хаяж зуун сая алтан зоос эзэмшдэг баян хүн, хэдэн зуун сая алтан зоос хадгалуулахаар банкруу явна гэж үү? Тэгдэг байлаа ч, мөнгөө эргүүлээд авахад ихээхэн асуудал гарна.
Энэ бол олон шидэт кристал карт олгох болсны нэг шатгаан. Үүний зэрэгцээ, банк дөрвөн эзэнт гүрэнтэй хамтарч ажилладаг учир, хүн бүртэй ижил тэгш харьцдаггүй. Эзэнт гүрний ард Дайны бурхан Обриэн, удаан амьдарсан Дээд санваартан гэх мэт хүмүүс бий. Тийм байтал яаж тэдэнтэй болгоомжгүй харьцах билээ.
“Арван сая алтан зоос алга болчихсон юм биз дээ.” Кэанэ ийн хэллээ.
Тэр их мөнгө алдсандаа гонсойж байлаа.
“Залуу эзэнтээн. Хотыг захирч байхад мөнгө цуглуулах бол асуудал биш. Мөн хотын харуулуудын цалинг өгөх, хотыг сэргээн босгох бас бусад зүйлс. Олон зардлууд ч бий.” Ламберт ийн нэмж хэллээ.
Каэнэ гайхширчээ.
“Хөөөх? Хотын захирагч тийм их мөнгө зарлагаддаг хэрэг үү?” Кэанэ ийм гэж мэдээгүй.
“Тиймээс л би 100 мянган алтан зоос их мөнгө биш гэсэн юм. Аз болоход, хотод өөрийн гэсэн сан бий.” Ламберт ийн хэллээ.
Кэанэ толгойгоо илэн. “Аа. Хотын захирагчийн ажил нэлээд түвэгтэй бололтой.”
“Эгчээ.” Кэанэ Женнерүү итгэл тээн ширтлээд. “Та надад туслана шүү.” гэвэл.
Женне толгой дохин. “Кэанэ, би чамд чадахаараа туслах болно оо.” Гэхдээ энэ энгийн толгой дохилтоос л Женнегийн шаналгаатай амьдрал эхлэнэ.
Одоо бол, Женне тэр хэд мөнгөнд санаа зовохооргүй болсон ч, цай уух Линлэй бол мянган жил төр барьсан хааны овгийн хөрөнгийг эзэмшиж буй хүн. Бүүр Жиакэси овог хүртэл Линлэй шиг баян биш байх.
Эцсийн эцэст, тэд хэр баян байлаа ч, хаант улсын хааны овгийнхтой дүйцэхгүй.
“Женне, Кэанэ.” Линлэй гэнэтхэн. “Та нар эндээ үлд. Би бэлтгэлээ хийх хэрэгтэй байна.” гэхэд.
Женне Кэанэ хоёр Линлэйруу харлаа. Кэанэ, “Лэй ахаа, өнөө орой бэлтгэл битгий хийгээрэй. Та зоог барина гэдгээ санаж байгаа биз лээ. Өнөө орой… эгч өөрийн гарын хоолыг хийнэ.” гэхэд.
Женне тэр даруй бувтналаа.
Найр болдог шөнө, Кэанэ Линлэйг олны өмнө сүйт залуу нь гээд хэлчихсэн учир, Чиэр хотын бүх иргэд тэгж итгэж байгаа. Бүүр үйлчлэгч нар нь хүртэл итгэж буй. Мэдээж хэрэг, энэ зүйлд Женне ичиж байгаа.
“Мэдэж байгаа.” Линлэй гараа даллаад инээмсэглэлээ.
Гэнэтхэн, талбайн урд, дөрвөн том авдар гараад ирлээ. Тэднийг нээж үзвэл, дүүрэн урлагийн бүтээл, шидэт цөм, ховор зүйлс, мөн үнэтэй материалууд байлаа.
“Энэ юу вэ?” Кэанэ Женне хоёр цочирдлоо.
“Эд бол Холмер овгийн хөрөнгө. Энэ дөрвөн авдарын үнийг үнэлэж чадахгүй юм. Ямартай ч, хэдэн сая алтан зоосны үнэд хүрэх байх. Эднийг авцгаа.” Линлэй найман шидэт кристал карт сарвайгаад. “Эд нар бол Холмерын овгийнхны шидэт кристал карт. Нийт найм бий. Нийтдээ хэдэн сая алтан зоос л хүрнэ байх.”
Линлэй энэ мэдээллийг Хатагтай Вэйд хоёр дүүтэйгээ ярьж байсан зүйлээс нь сонссон. Тэр зөвхөн шидэт кристал картны үнийг л мэдсэн.
“Энэ… Энэ…” Женне тэр хэд цочирдон Линлэйруу харлаа.
“Эд нар бүгд нийлээд арав гаруй сая алтан зоосны үнэд хүрэх байхаа? Тиймээс… Хотын захирагч хийхэд нэг их нарийлж бариад байх шаардлага гарахгүй байх. Би явж бэлтгэлээ хийлээ.”
Линлэй шидэт кристал картаа авдар дээр тавиад, эргэж харан явлаа.
Женне тэр хэд авдар болон шидэт кристал картруу ширтэнэ. Тэд юу гэхээ мэдсэнгүй.
“Эгчээ.” Кэанэ Женнерүү харлаа.
Женне цочирдсон байртай. “Анх, бид Лэй ахыг бидэнд туслаач гэж хэлэхдээ, 10 мянган алтан зоос өгнө гэж хэлсэн. Энэ…”
Эгч дүү хоёр юу гэхээ мэдсэнгүй. Тэд Линлэйгээс тусламж хүсэхдээ 10 мянган алтан зоос өгнө гэсэн ч, тэр одоогоор ердөө ганцхан алтан зоос авчихаад байгаа. Тэгтэл сая, тэр тэдэнд 10 сая алтан зоос өглөө шүү дээ!”
Арван сая алтан зоос!
Энэ бол маш их хөрөнгө.
Фэнлай хаант улсын Дебс овог ч гэсэн, эд цэцэглэн хөгжсөн үеийнх нь бүх хөрөнгө 100 сая алтан зоос байсан. Гэсэн ч нууцаар хил давуулах гэсэн хэргээсээ болоод, нийт хөрөнгө нь 10 сая гаруй алтан зоос л болсон ч, Фэнлай хаант улсын тос овгийн тоонд зүй ёсоор багтсан хэвээр л байсан.
“Авхай, залуу эзэнтээн, ноён Лэй лав энгийн хүн биш.” Ламберт маш нухацтай байлаа.
Женне Кэанэ хоёр ч гэсэн толгой дохилоо.
Хэлэх ч үг байсангүй. Энгийн хүн юу гэж л 10 сая алтан зоосоо зүгээр хаях билээ?
“Ноён Лэйг, гараа даллах үед, дөрвөн авдар гарч ирсэн. Хэрэв миний таамаг зөв бол… Ноён Лэйд, домогт орон зайн бөгж байдаг байх!” Ламбертын царай их нухацтай байлаа.
“Орон зайн бөгж?” Женне Кэанэ хоёр энэ зүйлийн талаар дуулж байгаагүй.
Ламберт толгой дохин. “Тийм ээ. Орон зайн бөгж бол маш үнэ цэнэтэй эрдэнэс. Юлан тивд, энэ бол эрх мэдэл болон хүчний нотолгоо. Сонссоноор, хэдэн зуун сая алтан зоосоор хүн худалдаж авъя гэсэн ч, зарах хүн олддоггүй гэсэн.”
“Хэдэн зуун сая алтан ззос оо?” Женне Кэанэ хоёрын нүд бүлтийлээ.
Хэдэн зуун сая алтан зоосыг нэг газар бөөгнөрүүлэн тавьбал хэр яаж харагдах бол? Тэд ийм их хөрөнгө төсөөлж ч байгаагүй.
“Баруун хойд хэсгийн мужийн захирдаг, Жиакэси овгийн домогт ахлагч л орон зайн бөгжтэй байсан гэдэг.” Чиэр хотод олон жил байхдаа тэрээр энэ талаар дуулсан.
“Майкэкан өвөөгийн талаар яриад байна уу?” Кэанэ даруй хэллээ.
Жиакэси овгийнхоны хоёр бахархдаг зүйл байдаг, эхнийх нь Жиакэси, харин нөгөөх нь домогт удирдагч, Майкэкан Жиакэси.
Жиакэси өмнө нь анхандаа энгийн хүн байсан. Тэр армид элсэж, Обриэнд их нэмэр оруулж цол хүртсэн. Улмаар, Обриэн эзэнт гүрэн түүнд Жиакэси легионыг байгуулж өгсөн.
Тэр их алдартай байсан бөгөөд, тэрээр өөрийн овгоо байгуулсан.
Эзэнт гүрэн түүний овогт Баруун хойд хэсгийн мужийг захирах эрхийг өгсөн. Эндээс л, Жиакэси овог хэр их нэр нөлөөтэй байсныг харж болно.
Гэхдээ мэдээж… эхний овгийн ахлагч алдартай байсан нь цэрэг арми чадмаг удирддаг байсан болохоор юм. Харин биеийнх нь хүч, үхэх үед нь, ердөө 8-р зэрэглэлийн дайчин л болсон байсан.
Гэхдээ овгийн бахархал Майкэкан Жиакэси, 55 жилийн өмнө, 200 нас зооглохоосоо өмнө Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн.
Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч!
Овогт ганц л Гэгээнтэн зэрэглэлийн хүн гарч ирсэн бол, тэр тулаанч үхэх эсвэл овогт бослого л гардаггүй юм бол, тэрхүү овгийн алдар хүнд хэзээ ч буурахгүй.
“Майкэкан өвөө орон зайн бөгжтэй байсан юм уу?” Кэанэ гайхширлаа.
“Тийм ээ. Бас түүнд байсан учир юунд гэвэл түүнд эзэн хаан өөрөө бэлэг болгон өгч байсан болохоор юм.” Ламберт ийн хэлснээ. “Овог үргэлж түүгээр бахархдаг байсан. Орон зайн бөгж Юлан тивийн ихэнх хаант улсуудын хаануудад ч байдаггүй эд.”
Эгч дүү хоёр одоо л орон зайн бөгжний үнэ цэнийг ойлголоо.
“Гэхдээ би арай ч… ноён Лэйд орон зайн бөгж байх юм гэж санасангүй. Түүнд… 10 сая алтан зоос юу ч биш байх.”
Женне Кэанэ хоёр амьсгаа ч авч чадахгүй байлаа.
“Би хотын захирагчийг суудал маш өндөр зэрэглэл болов уу гэж бодож байсан. Би Лэй ахыг чухал албан тушаалд томилж чадна гэж бодож байсан. Гэхдээ Лэй ах… миний бодсон шиг…” Кэанэ одоо л ойлгож эхэллээ.
Хотын захирагч бол энгийн хүмүүсийн хувьд тэнгэр дээр л байдаг хүн.
Гэхдээ Линлэй шиг мэргэжилтний хувьд, тэр хэн ч биш. Хүсэх юм бол тэр өөрийг нь алчихаж ч чадна.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s