Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 20]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 20 – Зуны там
Энэ амар амгалан шөнө. Холмерын овгийн гишүүдийн шаналан хашхирах дуу ихэд түгшүүртэй сонсдоно. Уг чимээ маш хол цуурайтвал, цайзад байсан Женне Кэанэ хоёрт хүртэл сонсогдлоо.
“Юу вэ?”
Кэанэ унтлагын хувцастайгаа, харин Женне үсээ задгай тавьчихсан явна. Эгч дүү хоёр цайзын хаалгыг чиглэн алхаж байлаа. Хөгшин үйлчлэгч Ламберт хашир хүн учир, хэдийнээ үүдэнд ирчихсэн байлаа.
“Хатагтай Вэйдийн тушаалаар, шөнө хэнийг ч цайзаас гаргаж болохгүй.”
Цайзын харуулууд жадаа сөөлжилдүүлж зогсоод, Ламберттэй хүйтэн өнгөөр ярина.
“Юу болоод байгаа юм? Та хоёр холдоцгоо!” Кэанэ тэдэнд тушаалаа.
Женне Кэанэ хоёрыг ирэхийг хараад, хоёр харуулын харц өөрчлөгдлөө. Хүн бүр Кэанэг хотын захирагчийн суудлыг залгамжлах хүн гэдгийг мэднэ, гэсэн ч Хатагтай Вэйд тийм ч амархан суудлаа тавиад өгчих хүн биш.
“Залуу эзэнт Кэанэ, Женне авхай. Биднийг өршөөгөөрэй, гэхдээ Хатагтай шөнө хэнийг ч битгий гаргаарай гэсэн. Та бүхэн өрөөрүүгээ буцаад амарцгаана уу.” өндөр харуул нь ийн хэллээ.
Кэанэгийн царай хүйт даан. “Зам тавь.” гэвэл.
Өндөр харуул холдолгүй түүнээс гуйлаа. “Залуу эзэнтээн, бидний битгий хүнд байдалд оруулаач дээ. Та энэ хаалгаар гармаар байвал, биднийг алж байгаад гар. Бид Хатагтай Вэйдийн тушаалыг зөрчиж чадахгүй.” гэв.
Кэанэгийн уур хилэн буцлана.
Дэргэдээс нь Женне, “Хангалттай, Кэанэ. Тэднийг битгий хүнд байдалд оруул. Тэд чинь ч гэсэн хөөрхийлөлтэй амьтад.” гэвэл.
“Баярлалаа, Женне авхай!” хоёр харуул шалавлан хэллээ. Тэд дотроо Женнед машид талархаж байлаа. Женне сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй хэрнээ, сайхан сэтгэлтэй юм.
Женне эелдэгээр, “Гадаа юу болоод байгааг асууж болохсон болов уу? Би хашхираан сонссон. Хотод ямар нэг гамшиг тохиогоо юу?”
Өндөр харуул сул дуугаар, “Женне авхай, саяхан, Хатагтай Вэйд олон тооны хотын харуулаад дагуулаад цайзаас гарсан.”
“Авга эгч үү? Хотын харуулууд дагуулаад аа?” Женне Кэанэ хоёр эргэлзлээ.
Яагаад Хатагтай Вэйд энэ шөнөөр хотын харуулуудыг дагуулаад явдаг билээ?
“Авгай, залуу эзэнтээн. Та хоёр суугаад амарцгаадаа.” Ламберт ойролцоох модон сандалруу заалаа. Өнөөх хоёр ч толгой дохин, өнөөх сандалруу дөхөж очин суулаа.
Женне, Кэанэ болон Ламберт нар ихэд ундууцжээ.
Хатагтай Вэйд бол тэдний хоолойнд хутга тулгаж буй оршихуй.
“Тэр муу хүүхэн намайг насанд хүрээгүйг далимдуулан хоёр жил хүлээлгэхийг оролдож байгаа юм биз дээ. Ххмм. Хоёр жил, магадгүй тэрнээс ч өмнө би түүнд алагдах байх.” Кэанэ сулхан хэлбэл.
Женне толгой дохино.
Эгч дүү хоёр Хатагтай Вэйдийг үргэлжлүүлэн хараад байж болохгүй гэдгийг мэдэж буй.
“Авхай, залуу эзэнтэн. Хатагтай Чиэр хотын төрийг удаан барьсан. Хотын харуулууд болон цайзын харуулууд түүний тушаалыг зөрчихгүй. Түүний нэр хүнд ихэд өндөр. Хэрэв залуу эзэн Кэанэ, та хотын захирагч болдоггүй л юм бол, танд түүнтэй тэмцэлдэх их хүнд байна байх. Эцсийн эцэст… энд биднийг дэмждэг хүмүүс маш цөөхөн.” Ламберт ийн хэллээ.
Женне тэр хэд дуугаа аядацгаалаа.
Чиэр хотод, тэднийг дэмждэг хүмүүс маш цөөхөн. Магадгүй тэднийг дэмжье гэсэн ч, тэгж зүрхлэхгүй биз. Учир нь Чиэр хотыг Хатагтай Вэйд дарангуйлдаг.
“Виш.”
Салхи сэвэлзэж эхэллээ.
“Хэн бэ?” хоёр харуул толгой толгойгоо өргөвөл, хүнд илд үүрч хар дайчны хувцас өмссөн эр агаар дээр зогсож байв.
“Би байна.” Линлэй харуулуудруу эргэн харлаа.
Хоёр харуул үг ч дуугарч зүрхэлсэнгүй. Тэд Линлэйг их хүчирхэг гэж дуулж байсан. Харуулуудын хүчээр, Линлэйг зогсооно гэж мөрөөдөөд ч бүтэхгүй.
“Лэй ахаа.” Женне Кэанэ хоёр ухас хийн бослоо.
Линлэй тэдэнрүү эргэн харав.
Зун эхэлчихсэн, тиймээс шөнө хүртэл температур их өндөр байгаа. Женне энгийн унтлагын хувцас л өмссөн байх агаад, үсээ задгай тавьсан байлаа.
“Лэй ахаа, гадаа юу болоод байгаа юм бэ? Яагаад ийм чимээтэй байгаа юм бэ?” Кэанэ Линлэйруу харлаа.
Линлэй, “Хатагтай Вэйд, Холмерын овгийн эдлэн дээр бүлэг хотын харуулууд дагуулан очоод эд хөрөнгийг нь хайж олоод хурааж байна. Тэгж байхад, яаж шуугихгүй байх билээ дээ?”
“Хайж олоод хурааж байна аа?” Женне Кэанэ хоёр цочирдлоо.
“Холмерын овог?” Ламбрт ихэд цочирдлоо.
Линлэй урт модон сандлын нөгөө булан дээр нь суулаа. Тэгээд инээн, “Зүгээр л эндээ амраад хүлээе. Удахгүй сайхан мэдээ дуулдамц.” гэхэд.
“Сайхан мэдээ? Тэр новш бидэнд хураасан мөнгөнөөсөө өгнө гэж үү?” Кэанэ ихэд уурлажээ.
“Бүүм!”
Энэ мөчид, зүүн зүгээс дэлбэрэх дуу хадлаа. Их чимээтэй байсан бөгөөд, хэд хэдэн удаа дэлбэрэлт болов. Энэ дэлбэрэлтийн чичиргээн Чиэр хотын тэн хагасыг нь сэрээсэн юм.
“Юу байсан бэ?” Женне, Кэанэ болон Ламберт нар цочирдсондоо хөл дээрээ огло харайн бослоо.
Цайзын харуул, зарц болон үйлчлэгч нар зүүн зүгрүү харцгаавал, тэнгэрт тулсан их гал дүрэлзэж байв.
“Юу гээч нь вэ? Хаанаас дэлбэрчихэв ээ?” ийн асуугаад Линлэй зүүн зүгт харлаа.
Цайзын бүх хүмүүс тэвдэцгээнэ. Тэд бүгд Хатагтай Вэйд болон харуулуудыг эргэж ирэхийг хүлээж байсан. Тэд зүүн зүгээс гарсан их дэлбэрэлтийг мэдэж магадгүй.
Хэсэг хугацааны дараа…
Цайзын гаднаас морьдын түвэргөөн сонсдлоо. Тэр даруй хаалга аймшигтайгаа нүдэх дуулдлаа.
“Бам!” “Бам!” “Бам!” “Бам!”
Аймшигтайгаар нүдэж байлаа.
“Хаалгаа түргэн нээ!” ууртай архираан хадлаа.
Хоёр харуул эргэлзэж зүрхэлсэнгүй. Тэд даруй хаалгыг нээлээ.
Хаалгыг нээвэл, аймшигтай шархадчихсан бүлэгт баатрын салаа байлаа. Тэдний удирдагч нь жад барьсан мөнгөлөг үстэй эр байлаа.
“Зам тавь!” Алтлаг үстэй эр хоёр харуулуудруу архирлаа.
Гэхдээ Кэанэ Женне хоёрыг хараад, алтлаг үстэй эр даруй хүндэтгэлтэйгээр, “Хотын харуулын дэд командлагч Ритэ, Женне авхай болон залуу эзэнт Кэанэ нарт хүндэтгэл үзүүлж байна.”
Дэд командлагч гэдэг бол хотын харуулын газрын дээрээсээ хоёрт орох албан тушаал. Тэрээр саяхан болсон найран оролцосо. Тиймээс л Женне Кэанэ хоёрыг мэдэж байгаа юм.
“Ноён Ритэ. Ингэтлээ шархадчихсан юу болоо вэ?” Кэанэ ийн хэлбэл.
Ритэ нэг өвдөг дээрээ согдоод. “Залуу эзэн Кэанэ. Би өөрийн хариуцлагаа үүрч чадаагүйг минь өршөөгөөрэй. Хатагтай Вэйд болон түүний хоёр дүү саяны дэлбэрэлтээр өөд болчихлоо.”
“Айн…!?”
Кэанэгийн нүд тэр даруй бүлтийвэл бол, Женне Ламберт хоёр цочирдолд орцгоолоо. Түүнчлэн ойролцоо байсна бүх харуулуудын царай итгэхгүй байгаа аятай болцгоожээ.
Хатагтай Вэйд үхсэн.
Кэанэ Женне хоёр Хатагтай Вэйд болон дүү нар нь гэнэтхэн үхсэнд санаа зовинож байв ч. Түүний үхэл Женне Кэанэ хоёрын сэтгэлийг гагцхүү баяр хөөрөөр дүүргэсэн.
Тэр хоёр нэг нэгэнрүүгээ ширтвэл, тэдний нүд баяр баяслаар дүүрэн байлаа.
“Юу болсон юм бэ? Тайлбарлаач.” ингээд Кэанэгийн захирагчийн байр суурь баталгаатай болсон.
Алтлаг үстэй Ритэ даруй. “Хатагтай Вэйд, хэдэн зуун хотын харуулуудыг дайчлан, Холмерын овгийн эдлэнд очин эд хөрөнгийг нь хайж олоод хураах даалгавар оноосон.”
“Тэгээд бид ажлаа хийж дуустал, Хатагтай гол танхимд нь бүх эрдэнэсийг нь тавиад цэргүүдийг гарахыг тушаасан, тэгээд хоёр дүүтэйгээ тэнд үлдэцгээсэн.” гэв.
Үүнийг сонсоод, Кэанэ ийн хараалаа. “Ичих нүүргүй өлөгчин.”
Ритэ үргэлжлүүлэн. “Бид Холмер овгийн бүх хүмүүсийг баривчилчихаад байж байтал, Холмерын эдлэнд гэнэтхэн гал гарсан. Тэгээд би Хатагтайг аврах гэсэн ч. Бидэнд дэлбэрэлт болохоос өмнө дотогш орох ямар ч арга байсангүй. Гэнэтхэн дэлбэрэлт болоод барилгын тал нь нурчихсан.” гэснээ.
“Биднийг тэр гурвыг олох үед, тэднээс яс л үлдсэн байсан, тэд хэдэн хэсэг болон дэлбэрсэн байсан. Тэр гурав хэдийнээ үхсэн байсан.” гэхэд.
“Зүгээр дээ. Авга эгчийн минь цогцсыг энд авчраад, харьж амар гэж тушааж байна.” Кэанэ ийн тушаал буулгавал.
“Мэдлээ.” гээд Ритэ тушаалыг биелүүллээ.
Хүн бүр Хатагтай Вэйд үхэж, хотын захирагчийн суудалд 14 настай хүүд ирж буйг ойлгож байлаа.
Хүн бүр Ритэгийн хүмүүсийн авчрах түлэгдэж шатсан цогцосны үлдэцийг харна.
Женне Кэанэ хоёр одоо л зүүд биш гэдэгт итгэлээ. Хатагтай Вэйд үнэхээр үхчихэж. Энэ өдрөөс эхлээд, тэд айх айдасгүй амьдарч болох нь.
“Лэй ахаа.” Женне гэнэтхэн нэг зүйл саналаа. Тэгээд Линлэйруу хараад. “Баярлалаа.” гэв.
Ламберт одоо л ойлголоо. Тэрээр Линлэйруу талархсан байртай хараад. “Ноён Лэй, таны сайхан мэдээ бидний үнэхээр их сонсохыг хүсэж байсан зүйл байлаа. Энэ мэдээ биднийг аварсан мэдээ байлаа.”
“Юуны тухай яриад байгаа билээ?”
Кэанэ төөрөгдөн. “Сайхан мэдээ гэж юуны талаар яриад байгаа юм бэ? Өө!!!”
Кэанэ одоо л нэг юм ойлголоо.
“Лэй ахаа, та сая гаднаас ирсэн байгаа?” Кэанэ ийн асуухад.
“Тийм.” гээд Линлэй толгой дохилоо.
“Тэгвэл та…” гээд Кэанэгийн царайнд инээмсэглэл тодорлоо.
Линлэй хөхрөн инээгээд. “Та нарт хэцүү байх шиг харагдаад, асуудалд чинь тусалсан юм. Зүгээр дээ, одоо орондоо ороод сайхан амарцгаа, энэ хотыг захирхын тулд чи хүчээ нөөж авах хэрэгтэй.”
Ийн хэлээд Линлэй өөрийн өрөөрүү явлаа.
Женне тэр гурав үнэхээр гайхширчээ. Тэгээд жаргалтайя бие биерүүгээ ширтэцгээнэ, тэд баярласандаа хашхирхыг хүснэ. Гэхдээ мэдээж, дэргэд нь Хатагтай Вэйдийн цогцос байхад, тэд баяртай байгаа царай гаргаж болохгүй.
“Эзэнтээн. Болчихсон уу?” Бэбэ газарт нойрмог нүдтэй хэвтэнэ.
Линлэй хөхрөн инээгээд. “Тийм ээ. Болчихлоо.”
Одоогийн Линлэйгийн хувьд, Хатагтай Вэйд өрсөлдөгч болж чадахгүй. Түүн шиг жижигхэн шавж Линлэйд тоглоом ч болохгүй.
Хүссэн зүйлээ л турш. Би тэр бүрийг чинь зохицуулаад чамайг ална.
“Яагаад дэлбэлсэн юм бэ?” Бэбэ ийн асуулаа.
“Би яаж мэдэхэв?” Линлэй толгой сэгсрээд. “Би Хатагтай Вэйд болон дүү нарыг нь алчихаад, эдлэнд нь галын хандлагат шидээрээ гал тавьсан. Тэгчихээд л… би эргээд ирсэн. Хэн ийм дэлбэрэлт болчихно гэж санах билээ дээ?”
Линлэй тэр хэсэгт Холмерын ЛАБ-уудын нэг байхыг анзаараагүй. Тэр өрөөнд, олон этгээд хачин химийн бодис болон туршилтын материалууд хадгалагдаж байсан. Линлэйг гал тавих үед, тэдгээр онцгой материалуудад нь гал авалзаж, улмаар их дэлбэрэлт болж.
“Та мэдэхгүй ээ?” Бэбэ гайхширснаа. “Заза. Явж унтая.” гэхэд.
“Тийм ээ. Унтлагын цаг.” гээд Линлэй орондоо ороод унтаад өглөө.
Нэг шөнийн дотор, Хатагтай Вэйд болон дүү нар нь гэнэтхэн үхлээ. Энэ мэдээ хотыг тэр чигт нь цочроосон юм. Түүнчлэн, Женне Кэанэ хоёр, энэ жаргалтай мэдээнээс болоод шөнө ч унтаж чадаагүй.
Гэхдээ Линлэйн хувьд, энэ бол ямар ч утга агуулгагүй зүйл.
Одоо бол, шөнөжин дэлбэрсэн Холмерын овгийн эдлэн гарсан галыг ихэнх хотын харуулууд унтраахаар шаргуу хичээцгээж байлаа…


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s