Чөтгөр бурхдын домгууд 174

ЧБД – 174

[7/4]

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 174 – Аль болох чадахаараа нуугд.

Сяо Нин Арь Тэнгэрлэг Аянгтай нэгдэж тэнгэрээс бахархалтай аргаггүй харна.

Шэн Фэй шиг хог өөрийнх нь нөхөр болоход яасан ч тохирохгүй. Сяо Нин Арь царайнд нэг хүний царай орж ирлээ. Тэрээр их бардам хүн. Гэр бүлийнхээ юу төлөвлөснийг үл тоон Сяо Нин Арь юу хүссэнээ хийнэ.

Шэн Фэй аянганд цохиулаад олгой нь эргэнэ. Тэрээр толгойгоо сэгсрээд босох гэсэн боловч улам зузаан аянга өөрийг нь дахиад цохиод авлаа.

Таас Таас таас

Шэн Фэй үргэлжлүүлэн цохиулсаар. Улаан хар Бар нь сайнгүй харагдана. Сяо Нин Арь олон жил хуримталсан уураа гаргав Тэрээр Шэн Фэйд зөөлхөн хандахгүйг хичээнэ.

Шэн Фэй сэргэж чадахаас өмнө аянганд дахин дахин цохиулав. Түүний бие өвдсөнөөсөө болоод хаана байгаагаа ч мартана.

“Сяо Нин Арь, надад гар хүрнэ гэнээ? Миний Ариун гэр бүл чамайг зүгээр өнгөрүүлэхгүй дээ.” Шэн Фэй одоо л хариу хэлэв. Гэхдээ аянганд олон удаа цохиулсан учраас сүнсний хүч нь бүгд шавхагдсан. Түүний зүрх урагдах шиг болж тэсч үл чадна.

“Намайг өршөөгөөч, намайг бүү алаач.” Шэн Фэй уйлж эхлэв. Ариун Гэр бүлийн шууд угсаа залгамжлагч ингэж зовж байсан удаа бий билүү?

Сяо И хурдан хэлэв. “Нин Арь дүү. Хурдан зогсоо. Хэрэв үргэлжлүүлвэл Шэн фэй ноёнтон үхэх нь байна.”

Сяо И үгийг сонсоод Сяо Нин Арь ууртай байсан хэдий ч цээжээ тэнийлгээд тайвширлаа. Аргаггүй, Шэн Фэйг алаад сайн зүйл ирэхгүй. Шэн Фэй ингэж шархадсан учраас Ариун Гэр бүлдээ эргэж очвол сайн зүйл болохгүй.

Нээрээ тийм, Не Ли, Не Ли. Түүнд шийдэл байх ёстой. Не Ли л Ариун Гэр бүлийн эсрэг зогсож чадна.

Сяо Нин Арь бодсон анхны хүн Не Ли байлаа.

Шэн Фэй толгойгоо сэгсрэв. Тэрээр ухаанаа оруулах гэсэн боловч бүх бие нь шархадсан байв. Өвдсөндөө уйлан хэвтэх тэрээр Улаан Хар бараа буцаан сүнсний тойрондоо хийв. Тэрээр хөдөлж чадахгүй. Газар үхлээ эрэн хэвтэж байлаа. Одоо тэрээр юу хэлж чадах билээ. Сяо нин Арь жаахан ч өршөөл үзүүлсэнгүй. Сяо нин Арь галзуу хүүхэн өөрийг нь жинхнээсээ алчихаас л айна.  Хэрэв тийм зүйл болсон ч Ариун Гэр бүл өшөөг нь авсан ч үхсэн хүн дахин амилахгүй. Гэхдээ Шэн Фэй ойлгохгүй ганц зүйл байгаа нь Сяо Нин Арь яаж ийм хурдан ийм хүчтэй болсонд л байна.

Сяо Юунфэн нухацтай хэлэв. “Залуусаа. Шэн Фэй ноёнтонг буцаана уу.”

Сяо И хурдлан хэллээ. “Хүлээ, Шэн Фэй маш хүндээр гэмтсэн байна. Бид буцаахаас нь өмнө эдгээхгүй бол болохгүй байх. Ариун Гэр бүл биднийг зэмлэх аваас…”

Сяо Юунфэн Сяо И уруу харан харуулууддаа тушаав. “Түүнийг Ариун Гэр бүлд нь буцаа.”

“Мэдлээ.” хэдэн хамгаалагчид хүндэтгэлтэй мөргөөд Шэн фэйг үхсэн гахай мэт авч явлаа.

“Ааваа, би гамшиг дуудчихвуу?” Сяо Нин Арь санаа зовнингуй хараад Тэнгэрлэг Аянгат Харцагаа буцаан татав.

“Нин Арь дүү минь, чи үүнийг Манай Далавчит луугийн гэр бүлийн мөхөл болж болхыг мэдэж байна уу?” Сяо И санаашрав.

Сяо Юунфэн толгой сэгсрэн хэллээ. ” Нин Арь сургуулилалтаа үргэлжлүүл. Тэнгэр нурж байсан ч бид чамайг дэмжина. Ариун Гэр бүл Цаст салхин гэр бүлд дарамтлуулж байгаа учраас хүчтэй манай овгийг дарамталж чадахгүй. Энүүхэндээ бид нөхцөл байдлыг ажия.”

“За.” Сяо нин Арь толгой дохив. Хэрэв Ариун Гэр бүл Далавчит Луугийн гэр бүлийг дарамтлавал тэрээр Не Лиг бараадна. Не Лид гарц байж л таарна.

Сяо Юунфэн шийдсэн учраас Сяо И болон бусад настангууд яаж ч чадсангүй. Тэд зүрхэндээ Ариун Гэр бүлийг энэ талаар хөөцөлдөхгүй гэж залбирч суухаас өөр зүйл хийж чадахгүй.

Ариун Гэр бүл.

Шэн Хонг Шэн Фэйг зодуулаад ирсэнийг дуулаад ихээхэн уурлав. Шэн Хонгийн эрчим бүхэл танхимаар тархвал харуулууд дагжин чичирнэ.

“БИ чамайг даруу загна гэсэн биз дээ. Миний үгийг үл тоогоод Далавчит луугийн гэр бүл дээр очино гэнээ? Чи үхтэлээ зодуулахдаа таарах байсан юм.” Шэн Хонг машид ууртайгаар Шэн фэйг загнана.

Шэн Фэй өрөвдөлтэй аргаггүй хэлэв. “Ааваа, Сяо Нин Арь миний сүйт бүсгүй. Өөр эрийг уургалахаар явсан байхад би яаж тэсэх байсан юм бэ? Цаст салхин гэр бүл биднийг дарамтлаад зогсохгүй одоо Далавчит луугийн гэр бүл шиг жижигхэн гэр бүл биднийг дорд үздэг боллоо шүү дээ. Ариун Гэр бүл хэзээ ийм хулчгар болсон юм бэ? Ааваа тэр шулам Сяо Нин Арь ийм болтол зодсон байхад та хариу авч өгөхгүй юм уу?”

“Хариу авч өгөхтэйгөө байна аа бас? Эмэгтэй хүн ч зодож чадахгүй чи шавхруу юм байж. Одоо ЦАст салхин гэр бүл бидний эсрэг байгаа. Бидэнд Далавчит луугийн гэр бүлтэй үзэх хангалттай хүн хүч  байхгүй ээ. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг юм. Цаст салхин гэр бүлтэй учраа олчихоод байхад Сяо Нин Арь үг дуугүй дагахгүй байхыг нь харья.” Шэн Хонг Шэн фэйг харна. Тэрээр хүү нь сэтгэлд нь ниййцэхгүй байгааг бодоод урмаар хугарна. “Бид Далавчит луугийн гэр бүлтэй хэзээ нэгэн өдөр учраа олж л таарна. Харин өнөөдөр биш ээ.”

“Би…” Шэн Фэй зүрх нь үхэв. Сяо Нин Арь Не Ли хоёр хамт байлгаад байж болохгүй. Гэхдээ тэрээр сэтгэлээр унангаа хэлэв. “Ойлголоо.”

Тэрээр бүх тулаан тэмцэл нь талаар болсоныг мэдэрнэ. Гэсэн хэдий ч Сяо Нин Арьд ялагдана гэж төсөөлж ч байгаагүй. Тиймээс л уур нь хүрнэ.

Шэн Фэй урмаар хугарсан байгааг хараад Шэн Хонгийн нүдэнд хүйт даав. Тэрээр Сяо Нин Арийг хэзээ ч ийм хүчтэй болно гэж бодоогүй. Не Лигээс салахгүй бол Ариун Гэр бүлийн гамшиг болох нь байна.

Е Зиюуны эдлэн газар шувууд жиргэн анхилуун цэцэгнүүд дэлбээлэн ургана. Цэлмэг тэнгэр улам бүр сайхан харагдуулна.

Хөөгдсөн ч гэсэн Не Ли эргээд энд иржээ. Яг одоо Е Зиюун түүнийг дахиж хөөж чадахгүй. Учир нь Не ЛИ үгүй бол Хотын захирагчийн газар байж чадахгүй. Тэр ч бүү хэл аав нь Не Ли ойрхон байвал инээдэг болсон.

Сяо Нин Арь яаран орж ирлээ.

“Нин Арь, чи орж ирээ юу.” Сяо Нин Арийг харвал Е Зиюун өмнөх шөнийн явдлыг санаад хацар нь улайв. Дотроо гэмтэй мэт боловч нэг зүйлийг Е Зиюун ойлгосон. Сэтгэл хөдлөлийг хүчилж болдоггүй юм.

“Тийм.” Сяо Нин Арь Е Зиюун уруу харан толгой дохив. Не Лигийн дуртай охин бол Е Зиюун. Энэ үнэнг Сяо Нин Арь аажмаар зөвшөөрнө. Дотроо тэрээр шаналахгүй байлаа. Зөвхөн тэрээр цөхрөнгөө барж төөрсөн мэт болно. Е Зиюунд буруу юу байхав. Не Литэй өмнө таарч дотносоогүй өөрийнх нь буруу.

“Нин Арь, ямар хэргээр ирээв?” Не Ли Сяо Нин Арийг хараад мэндчилэв.

“Не Ли, Шэн фэй манайд ирэхэд нь би шархадуулчихсан. Түүний дараа аав маань түүнийг АРиун гэр бүлд нь буцаагад явуулчихсан.” Сяо Нин Арь хөмсгөө зангидан санаа зовнингүй хэллээ.

Сяо Нин Арийн үгийг сонсоод Не Ли хэсэг зуур хөшөөд хөхрөн инээв. “Шэн Фэй үнэхээр хэнд ч хэрэггүй арчаагүй юм даа. Өмнө надад зодуулсан. Дараа нь чам дээр очоод зодуула гэж. Зодуулахдаа таарсан нөхөр юм даа. Хэдэн жилээр хэвтэрт орвол таарна.”

“Не Ли, Ариун Гэр бүл манай Далавчит луугийн гэр бүлд төвөг удна даа.” Сяо Нин Арь санаа зовнингүй хэлэв. Энэ эгзэгтэй үед Не Ли бусдаар яаж тоглоом хийж чадна.

Сяо Нин Арь зовнингүй байгааг хараад Не Ли гараа савчаад инээмсэглэв. “Энэ тал дээр санаа зовох хэрэггүй. Ариун Гэр бүл арай ядан өөрсдийгөө хамгаалж байгаа. Яаж илүү хүн явуулж танай овогтой тулах билээ? Түүнчлэн удахгүй бид Ариун Гэр бүлийн эсрэг хөдөлнө. Тиймээс тайван байж болно.”

Ариун гэр бүлийн эсрэг хөдөлнө? Сяо Нин Арь хөшив. Энэ чинь Ариун гэр бүл шүү дээ? Яруу алдрын хотын үндсэн гэр бүлийн нэг Ариун Гэр бүл шүү.

Үүнийг гэвч Сяо Нин Арь тайвшрав. Тэрээр Не Ли өөрт нь худал хэлэхгүйг мэднэ.

Хэдэн өдрийн турш Яруу алдрын хот машид чимээгүй байлаа. Хотын хана, хэрэм олон харуултай болов. Гэсэн хэдий ч ямар ч өөрчлөлт гарсангүй. Саяхан дайралтанд өртсөн хот учир хамгаалалт өндөр байх нь аргаггүй.

Товлосон өдөр ирлээ.

Шөнө дөл ойртвол Хотын захирагчийн газрын гэрэлнүүд асна. Зочид нэг нэгээрээ Хотын захирагчийн эдлэн уруу орцгоов. Тэд бүгдээрээ олон овгийн хүчтэнгүүд билээ. Хотын захирагчийнх уруу олон гэр бүл ирж буй учир нь өмнө Хотын захирагч урилга илгээсэнд оршино.

Арийн гур бүл тавааас зургаан хүн явуулжээ. Тэд Хотын захирагчийн эдлэн уру орно. Шэн Хонг эргэн тойронд байгаа чулуун багана хараад ихэд нухацтай харав. Энэ чулуун баганууд ямар хүчтэйг тэрээр өмнө нүдээрээ харсан.

Өмнөх Хавцлын чөтгөр Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтанд үхсэн юм.

Шэн Хонг нэгэн хөгшин эрийн чихэнд юм шивнэв. Хөгшин эр тлгой дохиод өөрийгөө Хотын захирагчийн газар нуув.

Шэн Хонг удаачаар урт хонгилоор үндсэн танхим буюу Хотын захирагчийн газар өөрийн хүмүүстэйгээ орлоо.

Хотын захирагчийн Их танхим.

“Не Ли, миний хувцас гоё байна уу?” Хуяан Ланруо шөнийн дагина мэт үзэсгэлэнтэй харагдана. Цээж хөх нь гайхам сайхан өргөгдөн харагджээ. Не Лигийн өмнө хэдэн удаа эргэлдэв.

Эргэн тойрны эрчүүд бүгд амлайрав. Хэрэв Хуяан Ланруо өөрсөдтэй нь ингэж харьцдаг байсан бол үхсэн ч харамсахгүй.

Не Ли Хуяан Ланруог хараад хэлэв. “Үзэсгэлэнтэй байна уу? Үгүй байна уу? Надтай ямар хлобоотой билээ? Хуяан авхай, намайг дагахаа боль. Миний ноорхой хувцасыг хар. Би ядуу жаал нь ойлгомжтой. Миний юу чамайг татаа бэ?”

“Чи энгийн харагддаг ч гэсэн, чи даруу хувцасладаг ч гэсэн. Нүднээс чинь чи сайн залуу гэдэг нь мэдэгддэг. Түүнчлэн Яру алдрын хотод чамайг авьяасгүй гэж хэн хэлж чадах бэ? Чи тэнгэрт дүүлээд нисч байдаг залуу эзэнтэнгүүдээс ялгаатай.” Хуяан Ланруо хацраа ойртуулан хэлэв. “Би хүнийг дүгнэхдээ сайн шүү.”

Не Ли нүдээ эргэлдүүлэв. Тэрээр сэтгэлээр унан хэлэв. “Хуяан Ланруо, намайг хөөргөхөө боль. Би хүн дуудлаа шүү. Намайг тайван орхи. Би гуйж байна.”

“Не Ли, миний юу нь болохгүй байна? Би Хуяан овгийн залуу авхай. Олон хүн надтай ойртох гэсэн авч хэнд би тийм боломж өгөв? Арай би чиний зиндаанд очихгүй гэх гээ юу?” Хуяан Ланруо шүдээ зуугаад хэлэв. Олон хүний хажууд Не Лигийн юунд хүрэхгүй болоод ингээд байна?

“Хуяан авхай. Би таниас гуйж болохгүй юу? Миний юу таалагдсан надад хэлээч. Би түүнийгээ даруй өөрчлөөдөхье.” Не Ли гашуунаар инээв.

Хуяан Ланруо бага зэрэг ааш муутай ч Яруу алдрын хотын шилдэг таван гоо үзэсгэлэнгийн нэг юм. Олон хүн түүнтэй ойртох гэсэн авч боломж үгүй. Гэтэл Хуяан Ланруо шиг эмэгтэй Не Литэй ойртож дотносон гэсэн авч эцэст нь Не Ли түүнийг халдварт өвчин мэт харьцаж зугтаажээ. Энэ нь олон овгийн хүмүүсийг балмагдуулав.

Бүгд сэтгэлээр унацгаав. Хуяан Ланруо миний араас яагаад гүйж болохгүй гэж? Хэрэв өөр хүн байсан бол очоод алгадаад сургаад өгөхсөн. Даанч Хуяан авхайг үл хүндэтгэнэ гэдэг үхлийг эрэхээс өөрцгүй хэрэв. Бас энэ дагинын өмнө сайхан харагдах гэж хичээе гэвч, нөгөө хүн нь Не Ли байдаг… Не Лиг даанч яаж ч чадахгүй. Энэ хүн чинь Ариун Гэр бүлийн Шэн Фэйг зодсон хүн шүү дээ.

“Не Ли, чи … арай ч дээ. Би чамайг үзэн ядаж байна.” Хуяан Ланруогийн нулимс дуслан гүйгээд одлоо.

Хуяан Ланруо гүйхийг хараад Не Лигийн санаа амрав. Хуяан Ланруог арай ядан явууллаа. Не Лигийн хувьд Хуяан Ланруо бол зүгээр нэг жингийн нохой. Хуяан Ланруо тэглээ ч үнэнч биш. Не Ли харин Е Зиюунтай өмнөх амьдралдаа үхэх, сэхэхдээ хамт байсан. Не Лигийн Е Зиюуныг гэх сэтгэл хувирахгүй. Харин Хуяан Ланруо шиг хүмүүсээс нуугдаж байсан нь дээр. Хуяан Ланруо харагдахгүй л бол Не Ли бурхандаа талархана.



Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 174”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.