Чөтгөр бурхдын домгууд 173

ЧБД – 173

[3/7]

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 173 – Хүчтэй цохисон нь

Үүрийн тэнгэрт наран мандав. Е Зиюун сэрвэл Не Ли завилан сууж сургуулилалт хийнэ. Өчигдөр гаргасан үйлдлээ эргэн санавал хацар нь час улаан болж төөнөв. Тэрээр Не Лигийн нурууг харвал Не Лигийн нүүрийг дахин яаж харахаа эс мэднэ.

Тэрээр хувцасаа шалавлан өмслөө. Өөрийнхөө хувцасаа өмсөх хооронд Не Ли гэнэтхэн эргэж харав. Тэрээр инээмсэглэн хэлэв. “Чи босчихвуу?”

Одоо Е Зиюун цочирдлоо. Бүхэл хувцасаа өмсч амжаагүй байтал Не Лигийн улаан нүд өөрийг нь харав. “Не Ли, чи муу гаж донтон….”

 

Е Зиюун дэрээ барин Не Ли уруу шидэв.

Түүний хувцас эмх замбараагүй байв. Тэрээр бүрэн хувцаслаагүй, хоёр мөр нь ил гарсан байх нь улам сэтгэл татам харагдуулна. Цагаан өнгийн гэдэс, цасан цагаан гар хоёр нь бүр ч сайхан.

Не Ли дэрийг барин нүдээ эргэлдүүлэв. “Миний оронд юу ч өмсөхгүй ороод ирсэн нь хэн билээ? Намайг гаж донтон гэлээ гэнээ….” Тэрээр жуумалзан мишээнэ. Е Зиюун галзуурахыг харах нь энгийн хэрэг биш.

“Би…” Е Зиюун нүүрээ хийх газаргүй болов. Өчигдөр орой юу бодож ийм зүйл хийчихэв дээ? “Не Ли хэрэв өнгөрсөн шөнийн талаар яриад байвал би чамтай дахиж үг дуугарахгүй шүү.”

Е Зиюуны ичингүйрсэн байхыг хараад Не Ли мөрөө хавчаад хэлэв. “Тэгвэл дахиж дурсахгүй ээ.”

Е Зиюун хурдлан хувцасаа өмсөөд өрөөнөөс ув улаан хацартай болоод гарлаа. Энэ мөчид түүний бодол хаа нэгтээ тэнэнэ. Тэрээ Не Лиг өөр залуус шиг байна гэж бодсон. Юу хүссэнээ аваад сонирхол нь буурчихдаг. Хэрэв ийм хүн байсан бол Не Лигийн тусыг хариулсанд тооцож болохоор байлаа. Харин үр дүн нь бодсоноос тэс хөндлөн байв. Не Ли орны хажууд шөнөжингөө сууж хоносон.

Е Зиюун галзуурах шахав. Не Ли өөрт нь яагаад ийм их хайртай юм бол? Сяо Нин Ариас илүү сайн юм. Сяо Нин Арь тэр хоёр илүү хамт байж дурсамж бүтээсэн байлтай.

Энэ талаар бодвол их нууцлаг зүйлс байгаа мэт. Не Ли аавыг нь аварсан. Хэрвээ хэзээ нэгэн өдөр энэ тусыг нь нэхэх аваас өгөхөөс өөр арга үгүй.

Далавчит луун гэр бүл.

Сяо Нин Арь тулаанаас эргэж ирсэнээс хойш бие нь улам сайжирсан. Тэр ч бүү хэл хөгжил нь нэгэн давааг давах шинж тэмдэг ажиглагдана. [Аянгат луу] хөгжүүлэх техник хүн цочоомоор хүчтэй нь харагдана. Түүний сүнсний хөгжил аль хэдийн 2-одтой Алтан зэрэглэлээс 3-одтой Алтан зэрэглэл хүрэх шинж тэмдэг ажилглагдана.

Өдөр бүр түүний сүнсний тойрон эргэн тойрны сүнсний хүчийг сорж авч байлаа. Энэ хурд нь машид хурдан.

Не Ли өөрт нь ямар сүнс хөгжүүлэх техник өгсөн нь хачирхалтай. Сяо Нин Арь [Аянгат луу] техникийг ямар ч саадгүй Алтан зэрэглэл хүрнэ гэж бодно. Магад Домгын зэрэглэл хүрэх ч асуудалгүй биз.

Сяо Нин Арь цонхоор харав. Не Лигийн өөртөө итгэлтэй инээмсэглэл цонхоор дүрс болон харагдана. Тэрээр мишээгээд бодлоо. Не Ли одоо юу хийж байгаа бол?

Үйлчлэгч авхай хурдлан орж ирэв. “Авхай, Овгийн ахлагч таныг дуудуулж байна.”

“Мэдлээ.” Сяо Нин Арь толгой дохиод Далавчит Луугийн гэр бүлийн их танхим уруу чиглэв.

Далавчит луугийн гэр бүлийн их танхим.

Сяо Юунфэн мөн зургаан настангууд суудлаа эзлэн суусан байлаа. Сяо Нин Арь ирэхийг хараад зургаан настан босч зогсоод хүндэтгэлтэй аргаггүй инээмсэглэв.

Сяо Нин Арь зургаан настангуудыг өөрийг нь Нил Ягаан өвсийг өгөхийг шаардаж байсан үеийг санав. Түүний царай хүйтэн болж, сэтгэл хөдлөлөө үл гаргана. Тэрээр Сяо Юунфэн уруу харав. Хамгийн өндөр суудалд суусан түүнээс асуув .”Ааваа, та надтай ярилцах зүйл гараа юу?”

Зургаан настан Сяо Нин Арийг хариу үзүүлэхгүй байгааг хараад гашуунаар инээмсэглэв. Тэд уурласан ч барих рэрэгтэй. Сяо Нин Арь аль хэдийн 2-одтой Алтан зэрэглэл хүрсэн. Энэ сүнсний хөгжлийн хурд Далавчит луугийн гэр бүлийн түүхэнд байхгүй хурдан хөгжил. Сургуулилалтийн хурдаар тэрээр Домгын зэрэглэл хүрэх асуудалгүй.

Тэд яахан ирээдүйн домгын зэрэглэлийн хүчтэнгийн өмнө үл хүндэтгэлтэй хандаж болох билээ

Сяо Юунфэн бусад настангууд уруу хараад Сяо Нин арийг харав. Тэрээр дотроо санаашрав. Сяо Нин Арь энэ настангуудтай зууралдахгүй байх нь аргаггүй. Настангууд өмнө нь муухай загнасан шүү дээ.

“Нин Арь аа. Бидэнд ярих зүйлс байна. Бид хөгшрөөд нас дээр явлаа. Овгийн ахлагчийн суудлыг чамд өгмөөр байна. чи юу…” Сяо Юун Фэн инээмсэглэн хэлэв. Далавчит луугийн овгийн ахлагчийн суудал эмэгтэй хүнд байж үзээгүй ч Нин Арь бол онцгой тохиолдол. Энэ чадварыг нь мэдвэл хэн эсэргүүцэх юм бэ?

“Ааваа, би Овгийн ахлагч болох сонирхолгүй байна. Би сургуулилалтандаа л анхаармаар байна.” Сяо Нин Арь толгой сэгсрэн хэлэв. Тэрээр аав шигээ болж, олн хүнд санаа зовохыг үл хүснэ. Хорон санаатай хүмүүсийн учрыг олохыг бүр ч хүсэхгүй. Тэрээр хайртай хүмүүстэйгээ хамт байж амар амгалан амьдрахыг л хүснэ.

“Чи хүсэхгүй байвал март даа.” Сяо Юунфэн толгой дохив. Тэрээр Сяо Нин Арийг хүчилж чадахгүй. Энэ гэр бүлд түүнийг хүсээгүй зүйлийг нь хүчилж хийлгэх нэгээхэн хүн алга.

“Нин Арь дүү минь, ибд хэд удаан ярилцлаа. Чи Тэнгэрийн Хээ овгийн Не Лиг мэдэх үү? Бид түүний хүчийг хэмжээлгүй болсон гэж дуулсан. Алхимийн Холбоо хүртэл түүний үгнээс гардаггүй гэсэн. Магадгүй Алхимийн Холбоо бидэнд туслах эсэхийг чи асуугаад өгөөч.” Сяо И бялдуучлав.

Сяо Нин Арь хүйтнээр Сяо Иг харав. “Сяо И настан Нил ягаан өвсийг Не Лигээс ав гэж хэлсэнээ санаж байна уу? Одоо харин очоод гуйх хэрэг үү?”

“Энэ….” Сяо И үхтэлээ ичив. “Тэр үед түүнийг хэн гэдгийг мэдээгүй. Ягаан өвсийг чи түүнд өгсөн учраас тэр чамд өртэй.”

“Өр өө? Тэр миний өвчнийг эдгээсэн. Би харин ч өрөө барагдуулаагүй. Би тийм ичгүүргүй зүйл хэзээ ч хийхгүй. гуймаар байвал өөрөө очоод гуй л даа.” Сяо Нин Арь үгүйсгэв.

Сяо Нин Арь маргалдах боломж өгөхгүй байгааг хараад Сяо И дотроо бухимдав. Гэхдээ энэ бухимдлаа гаднаа илэрхийлж болохгүй. Тэрээр уучлалт гуйн хэлэв. “Дүү минь, битгий уурла. Би зүгээр л хэлж байна. Дүү хүсэхгүй байгаа бол хэрэггүй дээ. Март даа. Би дахиж дурсахгүй.”

Сяо И хоолой намжив уу гүй юу хэн нэгэн орж ирэв.

“Сяо Нин Арь, муу өлөгчин. Чи миний араас өөр эрийн араас гүйнэ гэнээ? Манай Ариун Гэр бүл тийм амархан дээрхлүүлэхгүй шүү. Өнөөдөр Далавчит Луугийн гэр бүл надад тайлбар өгөх болж дээ.” Дайрч орж ирсэн хүн Шэн Фэй байлаа.

Шэн Хонг, Шэн Фэйг асуудал бүү тарь гэсэн ч Шэн Фэй тэсч чадалгүй гарсан. Тэрээр Сяо Нин Арь гэртээ ирсэнийг дуулаад даруй нааш ирсэн. Ариун Гэр бүлийн шууд угсаа залгамжлагч учир яаж сүй тавьсан эмэгтэйгээ өөр эртэй байхыг хараад тэвчиж суух билээ?

Шэн Фэй үгийг сонссон Сяо Нин Арь царай хүв хүйтэн болов. Тэрээр Шэн Фэй уруу ширтээд хэлэв. “Шэн Фэй, энэ Далавчит Луугийн гэр бүлийн их танхим. Зодуулмааргүй байвал үтэр түргэн тонил.”

“Намайг зодох оо? Танай Далавчит луугийн гэр бүл овоо том болжээ? Бидэнтэй сүй тавиач гэж гуйж гувшсан хүн нь хэн билээ? Битгий мөрөөд.” Шэн Фэй Сяо Юунфэн уруу харан хэлэв. “Сяо Юунфэн, хэрэв манай Ариун Гэр бүл Цаст салхин гэр бүлд дарамтлуулвал танай Далавчит луугийн гэр бүлийг бяц дарж чадахгүй гэж бодоо юу?”

Сяо Юунфэн Сяо И уруу харав. Түүний уур хүрнэ. Сяо И өмнө хүчлээгүйсэн бол Сяо Нин Арь, Шэн Фэй хоёрын сүйг тавихгүй байх байсан. Харин одоо Ариун Гэр бүл Нин Арийг бэрээ болгож авна гэнээ, битгий мөрөөд.

“Ноён Шэн Фэй, энэ асуудлаар ярилцах хэрэгтэй. Би хэдэн залуусаа явуулаад Шэн Хонг овгийн ахлагчид мэдээ дуулгая. Та түрүүлээд буц даа.” Сяо Юунфэн нухацтай өнгөөр хэллээ. Сүр хүчит эрчим биенээс нь гарч байлаа.

“Хммм. Сяо Юунфэн, би өнөөдөр наад үгийг чинь сонсоод буцна гэж бодоо юу? Өнөөдөр би Сяо Нин Арийг Ариун Гэр бүлдээ авчирна. Эс бөгөөс та нар сайхан мэдээрэй.” Шэн Фэй ууртайгаар хашгирав.

Шэн Фэй юу гэж хэлэхийг сонсоод Сяо Нин Арь нударгаа зангидав. Бие нь чичрэх хүртэл ихэд хилэгнэнэ. Энэ сүй өөрийг нь амиа хорлоход хүргэсэн зүйл. Өмнө харанхуйд олон ч удаа уйлсан зүйл. Не Ли гарч ирж хүлээсийг нь тайлж, гашуун хувь заяанаас нь салгасан. Одоогийн авьяасаар настангууд өөрийг нь хүчлэхээ больсон. Гэхдээ Шэн Фэй одоо хүртэл бууж өгөөгүй байна.

Сяо Нин Арь Шэн Фэй уруу хүйтнээр хараад хэлэв. “Шэн Фэй, өнөөдөр би чамайг тулаанд дуудаж байна. Намайг ялдаг юм бол би чамайг Ариун Гэр бүл уруу дагаж явья. Хэрэв чи ялагдвал. хмм. Уучлаарай. Нүднээс минь далд ор.”

“Хаха, хөх инээд хүргэв. Сяо Нин Арь, чи намайг тулаанд дуудах гээ юу? Галзуураа юу?” Шэн фэй Сяо Нин Арь уруу харна. Сяо Нин Арийн нүдэн дэх хүйтийг хараад Сяо Юунфэн мөн зургаан настанд хандаж хэлэв. “Та нар бүгд сонсоо биз? Сяо Нин Арь өөрөө хэлсэн шүү. Тохирлоо.”

Аар.

Шэн Фэй хурдан хувираад Улаан Хар Бар болов. Не Литэй тулалдсан тулаан нь зүрхийг нь сүүдэрлүүлж хулчийлгасан. Одоо хэнтэй ч тулалдах бай чөтгөрийн сүнсээ юунаас өмнө дууддаг болсон. Одоогийн тэрээр өмнөхөөсөө шал өөр болсон. Тэр одоо 1-одтой Алтан зэрэглэл.

“Өнөөдөр, би танай гэр бүлийг шийтгэнэ.” Хар гал гарч ирэв.

Бүхэл танхимыг гал төөнөв.

Сяо Нин Арь Шэн Фэйг дээрээс харна. Тэрээр Шэн Фэйг нэг одтой алтан зэрэглэл хүрнэ гэж бодоогүй. Улаан Хар Бар бол маш хүчтэй тулааны чөтгөрийн сүнс. Шэн Фэй хүч нь ийм хурдан өсөх нь аргаггүй.

Гэсэн ч…

Сяо Нин Арь хувиард орон тэнгэрлэг аянгат Харцага болов.

Хүчирхэг эрчим Улаан Хар Бар уруу ойртов.

Сяо Нин Арь Тэнгэрлэг Аянгат Харцага болохыг хараад Сяо Юунфэн, Сяо И болон бусад настангууд гайхшрав. Сяо Нин Арь яг үнэндээ ямар чөтгөрийн сүнстэйг тэд мэддэггүй байсан.

Шэн Фэй Улаан Хар бартайгаа нэгдвэл ялалт халаасанд нь гэж бодсон. Гэтэл Сяо Нин Арь мөн алтан зэрэглэл хүчр Тэнгэрлэг Аянгат Харцагатай нэгдсэн нь санаанд нь буусангүй.

Таас Таас Таас

Тэнгэрээс аянга ниргэж Улаан Хар барыг ниргэв. Шэн Фэй бүхэл бие бадайрав.

Улаан гал Сяо Нин Арь уруу очих авч Сяо Нин Арь онцгой тайван байлаа. Шэн Фэй чадварлаг ч хичээнгүй биш. Үргэлж хаа сайгүй хэрэг тарьж явдаг. Ийм хүнд ялагдана гэж бахйгүй шүү.

Тэнгэрлэг аянгат харцага далавчаа дэвлээ. Улаан гал уруу аянга буув.

таас.

Аянга улаан галтай мөргөлдвөл улаан галын хоёр тийш болгон тасдав. Удалгүй Шэн Фэй уруу зогсолтгүй бууна.

Энэ бол гарцаагүй ялалт. Шэн Фэй Сяо Нин Арийн хаана ч хүрэхгүй.

Хоёул алтан зэрэглэл авч Шэн Фэй үеийнхэн дундаа дундажад тооцогддог. Харин сяо Нин Арь дээд зэрэглэлийн хүмүүстэй тулалдаж ч чадна.

Шэн Фэйг оносон чихний хэнгэрэг хагалам хүчтэй цохилт түүнийг танхимын багана уруу шидэв. Баганад цууралт үүсвэл Шэн Фэй газар буулаа. Шэн Фэй гаслантаяа гонгинож эхлэв. Энэ аянгат ниргээн түүнийг хүчтэй гэмтээж.

Сяо Нин Арийн хүч өөрөөс нь ийм хүчтэй болно гэж хэн мэдэх билээ.

Тэнгэрлэг Аянгат Харцага их уудам талбайд их тохирдог. Уудам байх тусам илүү хүчтэй. Гэхдээ энэ танхим учир бүх хүчээ Нин Арь гаргаж чадаагүй. Гэсэн ч үүнийг Шэн Фэй дийлэлгүй ялагдав.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s