Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 19]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 19 – Хайж олоод хураа

Одоогоос хоёр жилийн дараа хотын захирагчийн. Уудалд суулгана ий? Хоёр жилийн дотор юу болохыг  хэн мэдэх билээ дээ? Кэанэ хоёр жилийн турш Хатагтай Вэйдийн тушаал доор байх юм гэж үү?

“Надад бол одоо ч хангалттай л юм шиг санагдаж байна.” Кэанэ ийн хэллээ.

Хатагтай Вэйдийн царай барайн. “Кэанэ тайвшир. Чи одоо ч хүүхдээрээ байна. Чиэр хотын хүн ард хэдэн зуун мянгуулаа. Одоохондоо, чамд энэ үүрэг хариуцлага хэт хүнддэнэ.”

Энэ удаа, Женне, Кэанэгийн дэргэдээс. “Авга эгчээ, хотын захирагч болохоосоо өмнө нас бие гүйцсэн байх ёстой гэж хуулинд заагаагүй байдаг шүү дээ.” гэвэл.

Хатагтай Вэйд Женнерүү харвал.

Женне ч гэсэн түүний цоо ширтэж байлаа. Хоёр өөр насны эмэгтэйчүүд нэг нэгнээ цоо ширтэнэ.

“Үнээн.” гээд Хатагтай Вэйд хөхрөн инээснээ. “Хуулинд тэгж тусгаж өгөөгүй байдаг. Гэсэн ч…”

Хатагтай Вэйд жаахан гунигтай царайлан. “Аавыг чинь өнгөрсний дараа, энэ мэдээг овгийнхон дуулаад, ахыг чинь хотын захирагчийн суудалд суулгах гэж байсан. Гэхдээ, миний хөөрхийлөлтэй хүү…” гэснээ.

“Овгийнхон Кэанэг 14-хөн настай гэдгийг мэдсэн, тэд Чиэр хотыг Баруун хойд мужийн чухал хотуудын нэг, нийслэл Басилтай тун ойрхон байдаг болохоор хотын удирдлагуудын асуудал нэн тэргүүний хэрэг хэмээн үүрэг буулгасан. Түүнчлэн Кэанэг хотын захирагчийн суудалд суухдаа нас биед хүрсэн байх ёстой гэсэн.”

“Ово?”

Женне Кэанэ хоёр нэг нэгэнрүүгээ ширтэнэ.

Овгийн тушаал гэдгийг дуулаад Женне Кэанэ хоёр хоёул хамгаалалтаа буурууллаа. Жиакэси овгийн туслах гэр бүлийн гишүүдийн хувьд, тэд овгийн тушаал ямар учиртай зүйл болохыг сайн мэднэ.

“Авга эгчээ, овог үнэхээр тийм зарлиг буулгасан гэж үү?” Женне Хатагтай Вэйдрүү ширтлээ.

Харин тэрээр хөмсгөө атиралдуулан түүнрүү хараад. “Женне. Чи намайг овгийн нэрийг барьж хуурамч зарлиг буулгаж зүрхлэнэ гэж бодоо юу? Ммхх. Кэанэг захирагчийн суудалд суух хүртэл, би хотын асуудлыг хариуцаж байх болно.” гэхэд.

“Захирагч болохоороо, надад өөрийнхөө нярвыг сонгох эрх байгаа байхаа.” Кэанэ дурамжхан хэллээ.

Хатагтай Вэйд түүнрүү хүйтнээр ширтэнэ.

Энэ удаа, энэ бүх хугацааны туршид чимээгүй байсан Линлэй, үр дуугарлаа. “Хатагтай Вэйд. Овог чинь захирагчийн нэрийн өмнөөс таныг хотын нярваар тухайн томилоогүй биз дээ?” гэвэл.

Хатагтай Вэйд цочирдолд орлоо.

Тэр хэр зоригтой байсан ч, яахан овгийнхоо тушаалыг санаанаасаа зохиох билээ.

Женне Кэанэ мөн Жиакэси овгийн хүмүүс цусан холбоотой, тэд Обриэн эзэнт гүрний цэцэглэн хөгжиж буй хүчирхэг овгуудын нэг.

Обриэн эзэнт гүрний долоон мужуудад хуваагддаг ба Баруун хойд хэсгийн мужийг Жиакэси овог захирдаг.

Женне Кэанэ хоёрын аав бол ердөө л Жиакэси овгийн туслах гэр бүлийн хүн. Хэрэв овог нь туслаагүйсэн бол, тэр хотын захирагчийн суудалд суух нь юу л бол?

Гэхдээ одоо тэр үхсэн.

Жиакэси овгийн нүдэнд бол, Чиэр хот Жиакэси овгийн удирдлага доор байж хамгаалагдах ёстой л гэж харагдаж байлаа.

Хатагтай Вэйд бол Вэйд Жиакэситэй гэрэлсэн, тиймээс тэр Жиакэси овгийн цусан төрөл биш. Тиймээс тэд Хатагтай Вэйдийг хотын захирагчийн суудалд суухыг нь зөвшөөрөхгүй.

“Ххмм, овогт хуучны ул мөр байгаагүйсэн бол…” Хатагтай Вэйд тунчиг ууртай байлаа.

Тэрээр хэр аймигтай нэгэн байсан ч, бүхэл бүтэн овгоо эсэргүүцэж чадахгүй. Тэд ганц л үг хэлэхэд, тэд язгууртан авхайг гуйлгачин ч болгож чадна.

“Би нас биед хүрэх болоогүй ч, эгч минь хүрсэн. Би Басил нийслэлрүү хүн явуулая. Тэд эгчийг эргэлзээгүй хотын захирагч болгоно гэдэгт итгэлтэй байна.”

Кэанэ тун итгэлтэй хэллээ.

Женне, Кэанэ хоёр болон Хатагтай Вэйд нарын хоорондын дайсагналд цэг тавих арга үгүй билээ.

Эдгээр хэдэн үгс, энэ зоогон дээр байсан бүх хүмүүст үнэнг дэлгэчихлээ. Эцсийн эцэст, Женнегийн ээж үхэн үхтлээ Хатагтай Вэйдийг мөрдсөн. Женне Кэанэ хоёр ч гэсэн, аялалынх нь үеэр Хатагтай Вэйд тэднийг алах тушаал өгөн хүмүүс явуулж байсныг нь мэднэ.

“Болно оо. Хэрэв миний чадал хүрэх юм бол, би овгоосоо асуугаад үзье. Овог 18 настай охиныг үнэхээр Чиэр хотын нярав болгох эсэхийг би ч гэсэн хармаар байна.” Хатагтай Вэйд эрүүгээ өргөөд ийн хэллээ.

Кэанэ тун ч зөрүүд байлаа.

Дөнгөж л 14 настай хүү гэдэг тэр нэлээд дуулгаваргүй байлаа. Тэрээр Хатагтай Вэйдээс ч бардам байх бөгөөд, түүнээс өшөөгөө улам авахыг хүснэ. Кэанэ овог нь түүний талд орно хэмээн итгэнэ. Эцсийн эцэст, тэр чинь овгийн гишүүн шүү дээ.

Зоогийн дараа.

Линлэй тэр хэд хамтдаа байлаа. Хэдэн асуулт асуусныхаа дараа, тэр Женне тэр хоёрын овог хэр хүчихэг мөн том болохыг ойлгосон.

Мөн тэдний эцэг, Вэйд Жиакэси бол туслах гэр бүлийн хүн.

Овгийн жинхэнэ хүч бүүр ч аймшигтай. Тэд Баруун хойд хэсгийн мужийг үе удмаараа удирдаж буй. Тэд аль 1000 жилийн тэртээгээс л эндэхийг захирч ирсэн.

“Обрийн эзэнт гүрний хааны овог өөрсөддөө маш итгэлтэй бололтой, ганц овгоор бүхэл бүтэн 1000 жил муж удирдуулж байдаг.” гээд Линлэй гайхшран санаа алдлаа.

Фэнлай хаант улсаас ч өндөр хяналттайн дээр, том газар нутагтай ажээ.

Нэг овог урт хугацаагаар удирдах эрх олгох нь тэдэнд хялбархан гэгч нь хүчирхэгжих боломжийг олгодог. Энэ нь эцэстээ ихэвчлэн, бослого хөдөлгөөний шалтгаан болж эзэнт гүрэн нуран унадаг.

Гэхдээ Обриэн эзэнт гүрний хааны овог өөрсөддөө машид итгэлтэй.

Учир нь… Тэдэнд Дайны бурхан бас, Дайны бурхан сургуулийн олон тооны хүчирхэг тулаанчид бий. Тэрнээс гадна, тэдэнд хоёр хамгийн чухал муж байдаг нь, ‘Төв муж’ мөн ‘Обриэн муж’ хоёр юм. Энэ хоёр хоёулаа хаана овгийн удирдлаган доор байдаг.

“Дайны бурхан байгаа болохоор, өдийг хүртэл ганц ч овог бослого гаргаж байгаагүй. Хэдийгээр Дайны бурхан өөрөө байхгүй байсан ч, Дайны бурхны сургуулийн шавь нар нь хэдэн мянган жилийн турш хүчээ хүлээн зөвшөөрүүлж ирсэн нь одоогийн их хүчийг бий болгосон.”

Линлэй ойлгож байлаа.

Уг үнэмлэхүй хүчний өмнө, арми гэж дуудах нь ч өөрөө хөгтэй хэрэг. Арми бол ердөө л энгийн иргэдийн хүчийг харуулах гэж ашиглагддаг зүйл. Харин үндэстэн ястны хувь тавиланг жинхнээсээ тодорхойлж чадах хүн бол гагцхүү Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид.

“Жиакэси овог үнэхээр хүчирхэг байсан болоод л, мянган жилийн туршид баруун хойд мужийг захирсан байж таарна.” Линлэй өөртөө ийн хэлбэл.

“Ххмм, тэр муу зальжин хүүхэн. Овог түүнийг дэмжихгүй гэдэгт би лав итгэлтэй байна.” Кэанэ ууртайгаар хэллээ.

Ламбер инээд алдаад. “Залуу эзэнтээн, санаа бүү зов. Хэрэв овог түүнийг дэмжиж байсан бол, өнөөдөр оройных шиг зүйл тэр хийхгүй байх байсан.”

Үнэндээ.

Одоо бол, Хатагтай Вэйд галзууртлаа уурлаж байлаа. “Тэр хөдөөний эгч дүү хоёр өөрсөддөө ахадсан бардам зантай юм биш үү? Хэдэн жилийн өмнө л хүн явуулж алуулдаг байж. Хэрэв тэгчихсэн бол, өнөөдөр ингэж олон асуудалд орохгүй байх байсан юм.”

Өмнө нь, Хатагтай Вэйд өөрийнхөө хүүг дараагийн захирагч болно гэдэгт бат итгэлтэй байсан.

Гэхдээ тэр хүүгээ хэзээ ч эрт нас нөхцөнө гэж таамаглаагүй.

“Холмер, тэр муу тэнэг. Гурван зуун жил амьдарсан амьдралаа дэмий үрчих юм.” Хатагтай Вэйдийн нүд хүйтэн болоод. “Гурван зуун жилд, мэдээж Холмер их хэмжээний хөрөнгө хуримтлуулсан байж таарна.”

….

Шөнө. Чиэр хот үнэхээр амар амгалан байлаа.

Холмерийн гэр Чиэр хотын зүүн хэсэгт оршидог. Энэ их том газрыг хамрах бөгөөд олон үзэсгэлэнтэй эмэгтэй үйлчлэгч нартай. Холмер үнэхээр завхай эр байжээ.

Гэнэтхэн, олон морьдын түвэргөөн сонсдлоо.

Холмерийн гэрийн хаалганы хоёр хамгаалагч гадагш сэжиглэнгүй харна. Тэр даруй, тэр хоёрын царай цонхий цайлаа. Төв хаалган дээр нь олон тооны хуягласан хотын харуулууд ирлээ.

“Хаалгаа нээ.” Өндөр хүлэг цагаан хуяг дуулга өмсөж морь унасан эр чангаар хэллээ.

Хатагтай Вэйдийн хоёр дүү ч гэсэн тэднийг хараад инээмсэглэж байв. Холмерын овогт ямар ч мэргэжилтэн байхгүй. Түүнийг үхсэнээс хойш, түүний овог шинэхэн махны өөдөс л болж хувирсан.

Төв хаалга удаанаар нээгдлээ.

“Ноёндоо, яагаад энд ийм орой ирцгээгээв?” Дунд эргэм насны эр хагас нүцгэн гүйн ирлээ. Тэр шууд орноосоо босоод иржээ.

“Хатагтай.” Хатагтай Вэйд энд байгааг хараад, тэр ихэд цочирдлоо.

Хатагтай Вэйд хүйтнээр, “Бид нотолгоон дээр үндэслэн, Холмерыг Чиэр хотын захирагчийн залгамжлагч, Кэанэг алахаар завдсан гэх хэрэгт сэжиглэж байна. Овгийнх нь бүх хүмүүсийг баривчилж, бүх эд хөрөнгийг нь хайж олоод хураа.”

Энэ үгийг сонсоод, өнөөх эрийн хөл нэг л хүчгүй болоод, өвдөг дээрээ сөхөрлөө.

“Үгүй ээ! Хатагтай.” Дунд эргэм насны эр яаравчлан. “Миний өвөөг таны хоёр дүү хөлсөлсөн шүү дээ…” гэхэд.

“Чи язгууртны овгийг гүтгэх гээд байна уу? Чиний гэм нүгэл ноцтой хэмжээнд хүрлээ. Түүний ал.” Хатагтай Вэйдийн царай хүйтэн боллоо.

Хүлэгт баатрууд дундаас жадтай эр урагш гарч ирлээ. Тэгээд ‘вишш’ гэх дуунаар, дунд эргэм насны эрийн хоолой жаданд цавчигдлаа.

Хатагтай Вэйдийн том дүү, зоригтой гэгч нь чангаар. “Бүгдээрээ түргэл!” гэв.

Хотын харуулууд тэр даруй чоно барс мэт эдлэнрүү давшлаа. Хотын харуулуудын хамгийн дуртай зүйл нь хайж олоод хураах. Учир нь тэд ийм зүйл хийхээрээ, үргэлж хувь хүртдэг.

Гэхдээ мэдээж, тийм ихийг биш, олон хүмүүс байгаа болохоор.

“Яах вэ? Яах вэ?”

Эмэгтэйчүүд хашхиралдан гүйлдэнэ. Эдлэнгийн зарим харуулууд зэвсгээ агсацгаасан ч, хэн нь ч хөдөлж зүрхэлсэнгүй.

Учир нь… тэд бол хотын харуулууд.

Яахан нэг муу хувийн эдлэнгийн харуулууд тэдэнтэй тэмцэлдэж чадах билээ?

“Холмер залуу эзэн Кэанэг алахаар завдсан хэмээн сэжиглэгдэж байгаа. Овгийнх нь бүх хүмүүсийг баривчил. Эсэргүүцсэн хэн бугайг ч ал.” Хүлэгт баатрын удирдагч хүйтнэр хэллээ. Холмерын овгийн хүмүүс эдгээр үгсийг сонсоод ихэд зочирдоцгоолоо.

Хотын харуулуудтай нүүр тулахад, олонх нь эсэргүүцэлгүй даган явцгаасан.

Гэхдээ бууж өгөхийг хүсээгүй хэсэг хүмүүс зугтацгаасан. Гэсэн ч хотын харуулууд тэдний араас хөөн, нэг нэгээр нь алсан.

“Вэйд муу өлөгчин.” гэн цагаан үстэй хөгшин. “Тэр өвөөгөөс тусламж хүсдэг байсан. Гэхдээ түүнийг үхмэгц, эдлэнг нь тонохоор ирж байдаг. Ямар аймшигтай хүн бэ.”

Цагаан үстэй хөгшин нууц өрөөнд суух ба, гартаа гурван шидэт кристал карт барьсан байлаа.

Холмер 300 жил амьдарсан. Тиймээс, одоо бол түүний хоёр л хүүхэд амьд буй, харин бусад нь нас дээр гаран өнхрөөд өгцгөөсөн. Үлдсэн хоёр нь хамгийн багууд нь. Түүний ач гучуудаас хамгийн хөгшин л 200 настай бол, хамгийн залуу нь л 30 гаран настай.

“Зогс!” Хотын харуул хөгшин эрийг анзаарлаа.

Өнөөх хөгшин шороо цацна.

“Үүүффф.” харуулын царай даруй цэнхэр боллоо. Тэрэрэ хоолойгоо боон аваад, хэд хэд хуцуулснаа үхлээ.

Хөгшин жижигхэн гарцруу шалавлан гүйлээ.

“Зогс!” хүйтнээр орилбол.

Хөгшин тоолгүй улам хурдаа нэмлээ.

“Виш.” Сум хурдтай агаар зүсэн ирж, хөгшиний нуруунд зоогдлоо.

Царайлаг алтлаг үстэй эр нум татжээ. Тэгээд тэрээр хүйтнээр инээнгээ, “Чи зугтаж чадна гэж бодооо юу? Мөрөөдсөний гарз. Түүний биеийг нэгж шидэт кристал карт байна уу шалга.” гэхэд.

“Мэдлээ.” гэцгээлээ.

….

Эдлэн дүүрэн хүйнгүй ч, том тойрог талбайг хамардаг. Холмерын овгийн ганц ч хүн зугтаж чадсангүй. Хэдийгээр зарим гишүүд нь хор ашигласан ч, тэд Холмероос маш муу байлаа.

Холмерын эдлэнгийн гол танхим.

Хатагтай Вэйд дүү нарын хамтд эрдэнэсүүд болон шидэт кристал картыг ширтэнэ.

“Энэ хөгшиний чадвар үнэхээр гайхалтай шүү.” Хатагтай Вэйдийн бага дүүгийн нүд гялтгана.

Хатагтай Вэйд тайвнаар. “Та хоёр иймэрхүү багахан зүйлийн араас явах хэрэггүй шүү. Бид хотыг захирч байгаа цагт, энэнээс ч их эд баялагтай байх болно.”

Агаарт, Холмерын эдлэнгийн дээр.

Линлэй тунгалаг далавчаараа тэнгэрт ниснэ. Тэрээр дээрээс нь, Холмерын эдлэнг тонож буй дүр зургийг ажина.

“Хатагтай Вэйд чи ч үнэхээр адгийн амьтан юм даа. Энэ Холмер азгүй эр юм.” Агаар дээр зогсох Линлэй болж буй зүйлсийг хараад тайван гэгч нь хөхрөн инээлээ.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s