Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 18]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 18 – Чиэр хот
Хоосон зэлүүд нутаг.
Сүйх тэрэгт байсан арван хүн цөм үхэцгээжээ. Тэдний биеэс хар цус гарсан байх нь тэднийг илүү аймшигтай харагдуулна. Хэирү Холмерыг ганц л дайралтаар алсан. Эгч дүү хоёр уг үзэгдлийг сүйх тэргээсээ хараад, ихэд цочирдоцгоосон юм.
“Лэй ахаа.” Кэанэ ийн дуудвал. Женнегийн царай цохийсон байлаа.
Линлэй хариу өгөх гэтэл, Хөгшин үйлчлэгч, Ламберт,Холмерын цогцсыг хараад цочирдон. “Тэр!” Тэр чинь Чиэр хотын алуурчин, Холмер байна. Наад хөгшин чинь өөрийгөө алхимич гэдэг.”
“Холемр? Ламберт өвөө, хэний талаар яриад байгаа юм бэ?” Кэанэ Ламбертрүү харлаа.
Ламберт гүнзгий амьсгаа аваад. “Залуу эзэнтээн, хатагтай, энэ Холмер гэгч Чиэр хотод маш аюултайд тооцогддог хүн. Өмнө нь, хотод та хоёрын ээжид үйлчилдэг байхдаа, түүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан удаатай. Тэр үед, Ван Вэйд болон ээж хоёр чинь түүний талаар ярьж байхыг нь сонссон юм. Энэ Холмер гэгч маш чадварлаг хор ашиглагч. Хэдийгээр тэр дөнгөж л 6-р зэрэглэлийн дайчин ч гэлээ, нэг удаа бүүр 9-р зэрэглэлийн дайчин алж байсан удаатай.”
Одоо л эгч дүү хоёр ойлголоо.
Харин Линлэй дэргэдээс нь сонсоод толгой дохино.
“Энэ Холмер гэгч их шуналтай. Үүнийг ч гэсэн Хатагтай Вэйдын тушаалаал хийсэн биз.” гээд Ламберт царайгаа нухацтай болгосноо. “Хатагтай үнэхээр та хоёр алахыг хүссэн бололтой!”
“Ноён Лэйтэй хамт байхад, бидэнд эмээх зүйл үгүй!” Кэанэ тун итгэлтэй байлаа. Женне ч гэсэн Линлэйруу итгэлтэйхэн харна.
“Хангалттай. Чиэр хотруу явцгаая.” Линлэй ингэж хэлээд, шууд Чиэр хотыг чиглэлээ.
Чиэр хот. Энэ бол 300 мянган хүн амтай урт улаан хэрмээр хүрээлэгдсэн хот. Архитектур нь, Чиэр хотыг ихэд хичээнгүйлэн барьжээ.
Кэанэ сүйх тэрэгнийхээ хаалгыг түлхлээ. Түүний өмнө сүр жавхлант, үзэсгэлэнтэй хот харагдвал, Кэанэгийн сэтгэл дуусаж дундрашгүй эрч хүчээр бялхлаа. Тэрээр нүдээ бүлтийлгэн, “Энэ өдрөөс, би хотыг удирдана.”
Хотын хаалганы гадна талд.
“Хар ирвэс?” Хаалганы харуулууд холоос Линлэйг хараад, тэр даруй “Түргэл, хатагтайд хэл хүргэ. Тэр хүн ирчихлээ.” гэхэд.
“Мэдлээ.”
Хаалганы харуул даруй хэрмийн ойролцоох зочид буудлын хоёр давхарруу гүйлээ. Энэ үед, гадаах шатнаас эхлүүлэн дайчин эгнэн зогсоцгоосон байлаа. Хаалганы харуул гүйн ирэхийг харвал, тэд түүнийг нэвтрүүллээ.
“Хатагтай.” Харуул хүндэтгэлтэйгээр нэг өвдөг дээрээ сөхөрлөө.
“Хатагтай, хар ирвэстэй мэргэжилтэн хотод ирсэн. Түүний хойно сүйх тэрэг байсан.” гэвэл.
“Юу?” Хатагтайг хариу үйлдэл үзүүлэхээс ч өмнө, хоёр дүү нь уулга алдацгаалаа.
Хатагтайн хөмсөг атиралдан. “Яв.” гэхэд.
“Мэдлээ.” хэмээн харуул хүндэтгэл үзүүллээ.
Одоо бол, Хатагтай Вэйдийн хоёр дүү машид сандарцгааж байлаа. Тэрээд том дүү нь яаравчлан, “Эгчээ, Чиэр хотод эсэн мэнд хүрээд ирчихлээ. Хөгшин Холмер, тэр бүтэлгүйтчихсэн юм байхдаа?” гэхэд.
“Хэлэхэд хэцүү л юм.” гээд.
Хатагтай Вэйд хөмсгөө атиралдуулснаа. “Магадгүй, тэд Улаан элс хотоос төв замаар ирээгүй байх. Магадгүй тэд албаар Холмер тэр хэдээс өөр замаар ирсэн байх.” гэхэд.
Үүнийг нь сонссон хоёр дүү нь арга буюу, толгой дохицгоолоо.
Үнэндээ, өрсөлдөгчтэйгөө таарахгүй гээд тойруу замаар ирэх бол боломжтой хувилбар.
“Хэдүүлээ одоо яах вэ?” Хоёр дүү нь түүнрүү ширтвэл.
“Буугаад тэднийг тосож авъя.” Хатагтай Вэйд царайндаа инээмсэглэл тодруулаад. “Миний хайртын хүүхдүүд энэ олон жилийн дараа эргэж ирж байхад, хайрт авга эгч нь яагаад тосож авахгүй байна гэж?”
Ийн хэлээд тэрээр шатаар буулаа.
Зочид буудлын төв хаалгаруу алхан ирвэл, Хатагтай Вэйд Ламбертын танил царайг мөн хар ирвэс унаж хүнд илд үүрсэн эр харагдлаа.
“Өө, Ламберт, удаан уулзсангүй шүү.” Хатагтай Вэйд дээд өнгөөр түүнийг дуудлаа.
Линлэй тэр хэд түүнрүү харлаа. Ламберт хүндэтгэлтэйгээр, “Хатагтай.” гэвэл.
Тэрээр дулаахнаар инээд алдаад. “Энэ хоёр чинь Кэанэ Женне хоёр байхаа. Женне урьд өмнөхөөсөө ч үзэсгэлэн төгс болсон байна шүү яг л ээж шигээ харагдаж байна. Кэанэ ч гэсэн жаахан хүүхэд шиг байхаа больж царайлаг эр болсон байна.”
Эгч дүү хоёр хоёулаа Хатагтай Вэйдийг таньж байлаа.
Хэдийгээр ойролцоогоор 8 жил өнгөрсөн ч, Хатагтай Вэйд огт өөрчлөгдөөгүй байх бөгөөд, нүд хавиараа л бага зэргийн үрчлээстэй болжээ.
“Хатагтай.” Женне Кэанэ хоёр түүнд хүндэтгэл үзүүллээ.
“Гайхалтай, гайхалтай. Энд зогсоод яахав.” гэснээ, Линлэйруу хараад. “Харин энэ чинь?” гэвэл.
“Энэ хүн бол Лэй ах.” хэмээн Кэанэ түргэн гэгч нь хариуллаа.
“Лэй?” Хатагтай Вэйд нүдээ жирвэгнүүлснээ, инээд алдан. “Ноён Лэй. Би таныг энэ хэдийг маань хамгаалалтаа байлгаж энд авчирсан гэж таамаглаж байна. Танд Женне Кэанэ хоёрын өмнөөс талархая. Алив, цайзруу явцгаая. Өнөө шөнө, би хоёр дүүгээ ирсний найрыг хийх болно.” гэв.
Хотын захирагчийн цайз дөрвөлжин блокуудаас тогтсон байх ба, маш гайхалтай харагдаж байв.
“Хэрэггүй амьтад.” Хүлэгт баатрын хүргэж ирсэн мэдээд дуулаад, тэрээр галзуурах шахсан.
Холмер бол түүний итгэж байсан шатрын хөлөг байсан.
Гэхдээ Холмер бүтэлгүйтчихсэн учир, Хатагтай Вэйд ихэд ууртай байлаа.
“Ноён Лэй байвал, Кэанэг алах маш хүнд байх болно.” тэр их ууртай байлаа. “Хор? Энгийн хорны мэргэжилтнүүд түүнд баригдалгүй хийж чадахгүй. Аллага? Энэ Лэй гэгчийг хэчнээн хүн байж байж зохицуулах бол?”
Хатагтай Вэйдийн нүд удаанаар хурцлагдана.
“Ганц л арга үлдэж.” Түүний нүднээс санаа зовинол нь арилан алга боллоо. Түүнд цорын ганц итгэл найвдар үлдсэн.
Аварга зоогийн өрөөнд, аварга гэрлийн чийдэнгээс тусах гэрэл өрөөг бүхэлд нь гэрэлтүүлнэ. Өнөөдөр энд Чиэр хотын бүхэл язгууртнууд цуглажээ.
“Би Ван Вэйдийн хүү эргэж ирсэн гэж дуулсан. Хатагтай Вэйд яадаг бол.” гэвэл.
“Хэн мэдлээ? Гэхдээ тэр юу гэж суудлаа зүгээр тавиад өгөхөв.”
“Тэр бол үнэхээр муу санаатай хүн. Харамсалтай нь, түүний хүү нь эмэгтэй хүний гарт үхчихсэн.” Язгууртнууд өөр хоорондоо аяархан ярилцана.
Түүнийг харгис хэрцгий хүн гэдгийг мэдэхгүй хэн байхав? Гэхдээ түүнийг Чиэр хотод амьдардаг болсноос нь хойш, ихэнх хүмүүс түүнийг муулдаг болсон. Гэсэн ч яахан олны өмнө гомдоо зүрхлэх билээ дээ.
“Хатагтай Вэйд ирлээ.”
Язгууртнууд ам булаалдана. Хүн бүр түүнрүү харвал, тэр шатаар буун ирж байлаа. Тэрээр ихэд сүрлэг харагдана.
Хатагтай Вэйд үйлчлэгч нарын хамт байх ба бууж байхдаа толгойгоо бага зэрэг өргөсөн байдалтай байлаа.
“Бүгдээрэй.” гээд тэрээр инээд алдсанаа. “Өнөөдөр энд найр болж байна. Хоёр хөөрхийлөлтэй дүү нарын маань 8 жилийн дараа, эцэст нь нэг юм гэртээ ирсэнийх нь.”
Энэ удаа гэнэтхэн шатан дээр өшөө хүн гараад ирлээ.
Тэдний нэг нь болох залуу хөвгүүн хар хослол өмссөн байх бол, нөгөө нэг алтлаг үстэй залуу авхай нь цагаан даашинз өмссөн байв. Тэд хамтдаа бууж ирэх нь, олон язгууртнуудын харцыг булаана.
Женне энгийн л даашинз өмссөн байх ба, түүний эелдэг, гэм зэмгүй гадаад үзэмж бусдын сүнсийг ч уяраам байлаа. Олон язгууртнууд түүнийг нүд салгалгүй харан энэ охин хэн болохыг асууцгаана.
“Женне, Кэанэ алив.” Хатагтай Вэйд дулаахан өнгөөр дуудлаа.
Эгч дүү хоёр шатаар хамтдаа буун, Хатагтай Вэйдийн дэргэд ирлээ. Тэрээр дулаахнаар, “Энэ бол Женне. Түүний ямар үзэсгэлэнтэй болохыг харж байгаа байх. Харин энэ царайлаг эр бол Кэанэ.” тэрээр санаа алдсанаа. “Женне Кэанэ хоёр зовлонт амьдралаасаа зугтаж чадсан. Гэсэн ч тэдний ээж, миний хүндэт дүү…” Хатагтай Вэйдийн нүд улайн, нулимс бөмбөрүүллээ.
“Хатагтай хэрэв хоёрдугаар авхай таныг түүнд ингэж их анхаарал тавьдагыг тэр мэдсэн бол, гарцаагүй сэтгэл нь хөдлөх байсан.” Ийн чанга дуу хадвал, Линлэйтэй хамт Ламберт орж ирлээ.
Хатагтай Вэйд Ламбертрүү хараад.
Ламберт бол хоёрдугаар авхайн итгэлт зарц. Түүнийг хүнд байдалд ороход хүртэл, тэр түүнд зүтгэсэн хэвээр л байсан.
Женне Кэанэ хоётр тун эвгүй санагдана.
Тэд ээжийнхээ 8 жилийн туршид зовж үхсэн шалтгааны цаана Хатагтай Вэйдийг байсан гэдгийг мэдэж байгаа. Женне одоо өөрийн бодсон зүйлээ нууж чадах ч, 14-хөн настай Кэанэ ихэд уурлан. “Хатагтай, яагаад 8 жилийн хугацаанд бидэнтэй уулзахаар ганц ч удаа ирээгүй юм бэ? Бид таныг их санасан.” гэвэл.
Тэрээр нүүрний хувиралаа огт өөрчлөлгүйгээр. Санаа алдан, “Энэ бүх хугацаанд, би Чиэр хотыг авч явсан, надад тэгэх зав байгаагүй юм. Энэ тухай бодох бүртээ, би та хоёрт буруу зүйл хийсэн мэт санагддаг.”
Линлэй гэнэтхэн хөхрөн инээснээ шуудхан, “Хатагтай Вэйд, Ван Вэйд өнгөрчихсөн, харин Кэанэ түүний залгамжлагч. Энэ удаа эргэж ирсэн шалтгаан нь хотын захирагчийн суудлыг авахын тулд. Та түүнд хотын захирагчийн суудлаа өгөх товоо гаргасан уу?” гэхэд.
Хүн бүр эдгээр үгсийг сонсоод чимээ аниргүй болцгоолоо.
Язгууртнууд бүгд л яг гол зүйл одооноос эхлэх гэж буйг мэдэрлээ.
Үүнтэй зэрэгцэн, бүх язгууртнууд Линлэйруу ширтэж байлаа. Тэд түүнийг хаанаас ирсэн мөн хэн болоод ингэж шууд үг дуугарсаныг мэдэхгүй байлаа.
“Ноён Лэй.” Хатагтай Вэйдийн царай барайн хүйтнээр, “Тэдний авга эгчийн хувиар, тэднийг энд аюулгүй авчирсанд талархаж байна. Гэхдээ энэ бол манай овгийн асуудал. Тань шиг гадны хүнд хамааралгүй бус уу?” гэхэд.
Кэанэ даруй, “Лэй ахыг гадны хүн гэнээ?” гэвэл.
Хатагтай Вэйд, “Хэрэв түүнийг гадны хүн гэхгүй юм бол хэнийг гадны хүн гэх юм?” гэв.
Хариуд нь Кэанэ, Линлэйруу харснаа, “Лэй ах бол, тэр бол, эгчийн сүйт залуу.” Тийм атар яахан гадны хүн байх билээ?”
“Сүйт залуу?” Хатагтай Вэйд мэл гайхлаа.
Женне Линлэй хоёр ч гэсэн мэл гайхацгаав.
“Сүйт залуу?” Линлэй даруй Кэанэруу харлаа. Кэанэ гагцхүү түүнрүү ирмэж бөгөөд Линлэй ч учрын ойлголоо.
Энэ мөчид, Женнегийн нүүр чяс улаан болсон байлаа.
“Болохгүй зүйл байна уу?” Кэанэ толгойгоо жаахан өргөснөө. “Энэ хүргэн ахын минь талаарх яриа хэрэг үү? Авга эгчээ, аав ах хоёр минь үхсэн. Тиймээс би үндсэн залгамжлагч.”
Хатагтай Вэйд чимээгүй боллоо.
Хүмүүс бүгд түүнийг ширтэнэ. Кэанэгийн үндсэн залгамжлагч гэх байр суурь хуулиар хамгаалагдаж буй. Тэд Хатагтай Вэйдийг яахыг харахыг тэсэж ядна.
“Хаха, Кэанэ, юунд тэгтлээ яараав?” ийн инээд алдсанаа. “Аав чинь үхсэн, харин чи бол одоо байгаа ганц залгамжлагч нь. Мэдээж, чи бол үндсэн залгамжлагч. Энэ чиний хот. Хэн ч чамаас авахгүй.”
Линлэй Хатагтай Вэйдрүү харлаа.
Ганц Линлэй ч биш. Хүн бүрт сэжиг төрсөн. Хатагтай Вэйд тийм ч амархан буугад өгчихгүй бололтой.
Кэанэ, “Баярлалаа авга эгчээ.” гээд инээмсэглэснээ. “Тэгээд хэзээ би захирах юм бэ дээ?” гэхэд. Хатагтай Вэйд хөхрөн инээгээд. “Яарах хэрэггүй. Одоохондоо, нас чинь болоогүй байна. Ингэвэл яаж байна. Хоёр жил, чамайг нам бие гүйцэхэд, чамайг хотын захирагч болгоё.” гэхэд.
“Хоёр жилийн дараа?” гээд Кэанэг бүлтийвэл.
“Кэанэ, чи сайн хүү. Чиний нас чинь болоогүй байна. Чамд хотыг удирдаг хангалттай чадвар алга. Санаа бүү зов. Одоогоос хоёр жилийн дараа, би чамд заавал хотын захирагчийн суудлыг өгнө.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s