Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 17]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 17 – Салхинд хөвөх хорт гааз
Улаан элс хот бол жижиг хот бөгөөд ердөө л хэдхэн арван мянган хүн амтай.
Линлэй тэр хэд захиа орхиод Чиэр хотыг зорьлоо. Тэд шалавлан идэх хоолоо бэлдэж авчихаад, Улаан элс хотод буудаллаа.
Зочид буудлын хоёр давхарын хувийн өрөөнд, Женне Кэанэ хоёр нүүрэндээ инээмсэглэл тодруулна.
“Хаха, өнөө шөнө, бид Чиэр хотод хүрнэ. Тэгвэл, бидэнд учрах бэрхшээлүүд багасна.” Кэанэ хөхрөн инээвэл.
Женне толгой дохиод. “Бид Чиэр хотод хүрчихвэл, авга эгч магадгүй бидний эсрэг хөдлөхөө болих байх?”
“Женне, Кэанэ, юмс та хоёрын бодож байгаа шиг тийм хялбар биш.” Линлэйн тайвнаар инээснээ. “Бид Чиэрд хүрэхэд, бид бүүр ч аюулд орох болно. Авга эгч гээд байгаа хүн чинь чиний бодож байгаа шиг чинь хүн биш байх.”
Эмэгтэйчүүд нэг л шийдвэл, маш аймшигтай улс.
Шидэт араатны ууланд хийсэн гурван жилийн бэлтгэлийн үеэрээ, Линлэй олон төрлийн харгис хэрцгий хүмүүстэй уулзаж байсан. Женнегийн авга эгч Кэанэг алуулахаар Чиэр хотод хүн тавьсан байж мэднэ, тэнд түүнийг хориглох хүн үгүй.
“Тийм гэж үү?” Кэанэ айж байлаа. Эцсийн эцэст, тэр чинь дөнгөж л 14-хөн настай шүү дээ.
Линлэй хөхрөн инээгээд. “Гэхдээ санаа зовох хэрэггүй. Чиэррүү яарах шаардлага байхгүй. Эхлээд Улаан элс хотод амрая. Тэгээд маргааш өглөө хөдлөе.” гэв.
“Маргааш өглөө?” Женне Кэанэ хоёр Линлэйрүү харвал.
“Хэрэв миний таамаг зөв бол, авга эгчийн чинь боомтын ойролцоо байсан хүмүүс бидний эрт хөлөг онгоцноосоо буусан гэдгийг олоод мэдчихсэн байгаа байх. Тэд бидний өнөө оройдоо Чиэр хотод хүрнэ гэж бодож байгаа. Тиймээ… өнөө шөнө, тэд биднийг тэнд хүлээж байх магадлал 80-90%тай.”
Линлэй өөрийн энгийн залиа хялбарханаар дүгнэн хэллээ.
“Амарч хүчээ нөхөцгөөе. Маргааш өглөө, хөдлөнө шүү.” Линлэй хүйтнээр инээснээ. “Одоохондоо бүү яар. Тухлаад ав.” гэхэд.
Женне Кэанэ хоёр царайндаа инээмсэглэл тодрууллаа.
….
Үнэндээ, Линлэйн таамгаар, Алхимич Холмер болон түүний хүмүүс одоо Чиэр хотруу буцаж байгаа. Чиэр хот дахь Хатагтай Вэйдийн хүмүүс ч энэ мэдээг авсан байгаа.
Чиэр хотын хэрэм дээр.
Хатагтай Вэйд хотын гадна талыг хэрэм дээрээс ширтэнэ. Түүний ард хоёр дүү нь болох Алхимич Холмер нар байлаа. Хотын харуулуудын хувьд, тэдэнд бүгдэнд нь тушаал өгчихсөн байгаа.
“Ноён Холмер, би таныг өнөө шөнө энд байлгаад түвэг удчихлаа.” Хатагтай Вэйд Холмеррүү хараад, инээмсэглэлээ.
Алхимич Холмер өөрийн хязгаараа мэддэг хүн.
Түүний бие бялдар хүчирхэг биш бас хамгийн хүчтэй зэвсэг нь түүний хор. Үнэндээ, тэрээр Чиэр хотын жинхэнэ эрх мэдэлтэн болох урд нь буй уг муу санаатай хүнийг гомдоохыг хүсэхгүй байгаа.
“Хатагтай Вэйд, санаа бүү зов. Эгч дүү хоёр Чиэр хотод ирэхдээ амьгүй болсон байх болно.”
Холмер өөртөө тун итгэлтэй байлаа. “Хэдийгээр тэд 9-р зэрэглэлийн тулаанчаар хамгаалуулж байгаа ч, Гэгээнтэн зэрэглэл л биш бол, надад түүнтэй тулах итгэл байна. Гэхдээ мэдээж… түүнд өөрийгөө хэн гэдгийг мэдэгдүүлэлгүйгээр.” гэлээ.
Хэрэв 9-р зэрэглэлийн тулаанч түүнийг анзаараад тулааны кигээ идэвхжүүлчихвэл, тулааны кигээрээ түүний хорыг амархан няцааж чадна.
“Ноён Холмер, та энэ бүх жилүүдийн турш, Чиэр хотод аж төрсөн. Та өөрийгөө харуулах дуртай хүн биш. Таныг хэр олон харж байсан бэ? Бас, би таныг гадаад үзэмжээ өөрчлөх чадвартай гэж дуулсан юм байна.” гээд Хатагтай Вэйд Холмеррүү хараад инээд алдлаа.
Холмер жаргалтайя инээд алдан сахлаа илбээд. “Хаха. Хатагтай Вэйд, би гадаад төрхөө өөрчилдөг ий? Та намайг арай дээгүүр үнэлэж байна. Би ердөө л арьс болон үсний өнгө өөрчилдөг эм ашигладаг төдий. Тэгээд жаахан будалт… намайг мэддэг байсан ч, тэд намайг анхааралтай ажиглаагүй л бол, таньж чадахгүй.” гэхэд.
Хатагтай Вэйд толгой дохин инээмсэглээд. “Тэгвэл танд даатгалаа, ноён Холмер. Өнөө шөнө, би зэргэлдээх зочид буудалд хоноглоно, сайхан мэдээ хүлээж байя.” гэвэл.
Холмер өөртөө итгэлтэйхэн инээмсэглэнэ.
….
Гэхдээ цаг өнгөрөх тусам, Хатагтай Вэйдийн эргэлзээ нэмэгдэж эхэллээ. Учир нь, удахгүй шөнө болоход хотын хаалга хаагдана.
Чиэр хотын дүрэм ёсоор, цаг 10-ыг заахад, хаалга хаах ёстой байдаг.
Гэхдээ Женне тэр хэд хараахан ирээгүй л байна. Хатагтай Вэйдийн мэдээлэл дээр үндэслэвэл, Женне тэр хэд Улаан элс хотод өдөр хүрсэн. Хэдийгээр удаан явлаа ч, өдийд ирчихсэн байх ёстой.
10 цаг боллоо.
Аварга хаалгыг олон тооны харуулууд түлхэн хаана. Алхимич Холмер, энэ тулаанд маш нямбай бэлтгэсэн байсан ч, хэрэмнээс ууртайя бууж ирлээ. Хатагтай Вэйд ч зочид буудлаасаа гарч ирлээ.
“Хатагтай Вэйд, энэ чинь юу болоод байгаа юм?” Холмер үнэхээр бухимджээ.
Мэдээ хүлээж авангуутаа, тэр боомтоос хамаг хурдаараа ирсэн. 300 настай уг хөгшиний хувьд, уурт замыг морьтой туулна гэдэг их түвэгтэй байсан.
Бас, тэр оройн хагасыг хэрэм дээр хүйтэн салхитайд шөнийн хагас хүртэл зогссон.
Харин одоо хаалга хаагдаж байна. Гэтэл нэг ч хүн ирсэнгүй.
“Тэд нарын юу хийж байгааг хэн мэддэг юм. Тэднийг Улаан элс хотод буудалласан болов уу хэмээн айж байна. Ноён Холмер, яагаад өнөө шөнөдөө энэ зочид буудалд амарч болохгүй гэж. Маргааш өглөө юу болохыг харцгаая.” Хатагтай Вэйд сайхан ааштай биш байлаа.
“Бидэнд байгаа ганц сонголт л наадах чинь байна.” Холмер машид бухимджээ.
….
Үүрээр, хотын хаалга нээгдвэл, Холмер Линлэй тэр хэдийг ирэхийг чимээгүйхэн хүлээнэ. Өглөөний 9 цаг, Холмер үнэхээр ууртай байлаа.
Холмер хотын хэрмээс гүйн буугаад зочид буудлын хоёр давхарруу явлаа.
“Хатагтай Вэйд. Хэрэв тэд бидэн дээр ирэхгүй бол, би өөрөө тэдэн дээр очих болно шүү.” Холмер шууд хэллээ. “Надад хэдэн залуус өгчих, ядаж л эгч дүү хоёрын нэгнийг нь таньдаг.” гэхэд.
Хатагтай Вэйд санааг нь зөвшөөрөн. “За. Энэ аялалыг хийгээд танд түвэг удчихлаа.” гэвэл.
“Энэ удаа, би тэд нарт өөрийнхөө хүчийг мэдрүүлэх болно.” Холмер аяархан хэлсэн ч, харц нь аллага хийх хүслээр дүүрэн байлаа.
Улаан элс хотоос сүйх тэрэг худалдаж авсныхаа дараа, Женне Кэанэ хоёрыг суулгаад, хөгшин үйлчлэгч Ламберт тэргийн жолоодон явах бол, Линлэй өөрийн хар ирвэсээ унана.
Хэирү хоёр метр өргөн бөгөөд нуруу нь маш өргөн. Бас үс нь гөлгөр бас зөөлхөн.
Хар үүл ирвэсээ унасан Линлэй, замын овон товныг мэдрэхгүй байлаа. Түүнийг унах нь морь унах эсвэл сүйх тэрэг хөлөглөснөөс илүү тухтай байв. Тэрнээс гадна, Хар үүл ирвэс уулархаг газраар хүртэл ядах юмгүй явдаг.
“Лэй ахаа. Одоо цаг хэд болж байна?” Кэанэ сүйх тэрэгнээсээ толгойгоо цухуйлгаад Линлэйгээс асуувал.
Линлэй түүнрүү хараад. “Битгий тэвчээргүй ханд. Одоо дөнгөж л 10цаг болж байна. Бид 11 цаг гэхэд Чиэр хотод хүрчихнэ.” гэлээ.
Хар үүл ирвэсийг унасан Линлэйн сэтгэл ихэд хөдлөнө. Түүний өдийг хүртэл уулзсан хүмүүс л одоогийнх нь замыг нээж өгсөн билээ.
“Гррр!”
Алсаас, морьдын түвэргөөн сонсдлоо. Удалгүй, гурван хүлэг баатар үзэгдвэл, тэд Линлэйг хараад бүгд айцгаалаа.
“Юун аварга ирвэс вэ.” Нэг хүлэг баатар нь санаа алдаад, Хар ирвэсийг унаж байсан Линлэйруу харлаа.
“Битгй ширтээд бай. Хөдөл.” Нөгөө хүлэгт баатар нь ийн хэллээ.
Энэ удаа, тэдний ард өөр нэгэн азарга шогшиж байлаа. Энэ азаргыг цав цагаан үстэй бөгтөр хөгшин унаж байлаа.
“Хаха, түүний хараа. Ийм хөгшин болчихоод, морь унаж байгааг нь. Хаха…” Нэг хүлэгт баатар чангаар хөхрөн инээвэл.
“Явцгаая. Бидэнд амжуулах ажил бий.”
Гурван хүлэгт баатар тайван инээлдэцгээчихээд, замдаа гарцгаалаа. Энэ удаа бөгтөр хөгшин толгойгоо өргөөд Линлэй тэр хэдрүү харлаа. Энэ бөгтөр эр даруй ойлголоо.
Тэдний урьдчилаж тохиролцсоноор, тэд хэрэв байтайгаа уулзвал, хүлэгт баатрууд, “Хаха, түүнийг хараа. Ийм хөгшин болчихоод, морь унаж байгааг нь.” гэж хэлнэ гэж тохирсон. Тэрнээс гадна, Холмер хар ирвэс унасан нууцлаг мэргэжилтнийг тэр хүн мөн гэдгийг мэдэж байлаа.
….
“Энэ гурван хүлэгт баатард ямар ч хүлэгт баатрын бахархал алга.” Кэанэ цонхоороо болсон бүгдийг хараад, дурамжхан ийн хэллээ.
Гэхдээ Линлэй хөмсгөө атиралдуулан бөгтөр хөгшинийг ширтэнэ.
Энэ бөгтөр хөгшин морь унаж байгаа нь анхаарлын татжээ. Түүнийг харвал, тэр маш хөгшин гэж санагдана. Морь тийм ч хурдтай биш байсан ч, бөгтөр хөгшин хэзээ мөдгүй унах юм шиг морьныхоо нуруун дээр явж байлаа. Түүний хөл тийм ч тогтвортой юм шиг харагдахгүй байлаа.
Энэ мөчид, түүний урд сүйх тэрэг гараад ирлээ.
“Чөтгөр гэж, муу хөгшин төгзөг.” Нэг хүлэгт баатар чангаар орилбол. Бөгтөр хөгшин даруй морио хажуу тийш даран, замын хажуу талруу холдлоо.
“Аа!”
Линлэй тэр хэдээс 10 гаруй метрын зайтай явж байхдаа, бөгтөр хөгшин дахин займчивал морьноосоо оочлоо.
“Өвөө уначихлаа!” Кэанэ цонхоороо хараад даруй туслахаар хаалга савлаа.
Гэхдээ түүнийг унах үед, түүний биенээс гаазны цайвар цэнхэр долгион гарсан. Тэрхүү цайвар цэнхэр өнгө маш хөнгөн бас гүн биш байсан болохоор, ихэнх хүмүүс тэрийг ялгаж харж чадаагүй.
Зүүн зүгээс салхи салхилбал, гааз шууд Линлэйн зүг туугдлаа. Гэхдээ мэдээж, хорт гаазны нөлөөнд автсан эхний хүмүүс бол түрүүний сүйх тэргэнд байсан хүмүүс.
“Тап.”
Нэг хүлэгт баатар морьноосоо унавал, хамар амнаас нь шинэхэн цус олгойдно.
“Ххмм?” Линлэй өөрийнх нь бие нэг биш байгааг мэдэрвэл, толгойн эргэлээ.
“Муу шүү. Хор.” Салхи салхилхад, Линлэй түүнийг чиглэн ирсэн цайвар цэнхэр гааз хор байсныг мэдлээ. Гэсэн ч тэр хэдийнээ, хоёр ч удаа амьсгалчихсан.
Тэрээр даруй луугийн цуст тулааны кигээ өсгөн, бие дэх хороо шингээвэл, тэрээр хохирол амссангүй.
Энэ гаазан хор бол Холмерийн хүний физологи дээр тулгаарлан, хүний эсрэг хийсэн тусгай хор.
Гэхдээ Линлэйн бие физологи энгийн хүнийхээс нарийн түвэгтэй. Түүний судсаар Луугийн дайчны цус урсаж буй, түүний удам судар шидэт араатныхаас ч илүү өргөн том. Өмнө нь, Хуягт ирт нуруун луугийн шидэт цөмийг ч гэсэн Линлэй өөрийнхөө багахан хэмжээний Луугийн цусаараа шингээн авч чадсан.
Энгийн хүмүүс Дөрвөн агуу дайчдын онцгой чадваруудыг ойлгох аль эсвэл төсөөлж ч чадахгүй.
Энэ төрлийн хор Луугийн цуст дайчныг огтхон ч гэмтээж чадахгүй.
“Салхи.”
Тэрээр салхины хандлагат шидтэн учир салхины элементийн мөн чанарыг удирдаж чадна. Тэрээ даруй эргэн тойрон дахь салхиа удирдлаа. Хорт гааз зүүн зүгт туугдана. Одоо бол Бөгтөр хөгшин Линлэй хоёрын хооронд байсан хүлэгт баатрын салаа цөм үхсэн байлаа.
Хорт гааз өөр дээр нь эргэн ирсэн ч, Холмер бултсангүй. Тэр өөрийнхөө хорноос айхгүй байлаа. Гэхдээ тэр… Линлэйгээс айж байсан юм.
“Грр. Гррр!” Холмер гэнэтхэн үсрээд морин дээрээ мордоод зүүн зүгийг чиглэлээ.
“Хэирү.” Линлэй хүйтэн өнгөөр дуудвал.
“Вишш.”
Хар үүл ирвэс маш хурдан байх бөгөөд, энгийн үеийнхээсээ хэд дахин хурдан байлаа.
Нүд ирмэхийн зуурт, хэдэн зуун метр газрыг туулан, Холмерыг өнгөрөөд урд нь иржээ. Ингэх нь яг л хар зүйл сүймэлзэх мэт л харагдана.
Линлэйг гэнэтхэн урд нь гарч ирснийг хараад, Холмер даруй сандарлаа.
“Найзаа, надад үүнийг хий гэж хөлс өгсөн юм. Хэрэв чи намайг өршөөвөл, чиний хүссэн хэмжээгээр чинь алт өгье.” гэлээ. Хэдийгээр Холмер 300 настай ч, үхэхийг хүсэхгүй байлаа.
Болсон зүйлийг эргүүлэн бодвол, Линлэйд айдас мэдрэгдлээ.
Аз болоход, гааз сүйх тэргэнд хүрэхээсээ өмнө салхинд туугдаад явсан.
“Хорт гааз? Чи хар шидтэн хэрэх үү?” Линлэй Холмеррүү ширтлээ.
“Хар шидтэн?” Холмер гайхшран толгой сэгсрээд. “Үгүй дээ. Би бол алхимич. Найзаа би маш баян шүү. 10 мянган алтан зоос байвал ямар вэ? Эсвэл 20 мянгыг хүсэж байна уу? Бүүр эсвэл 100 мянгыг уу?” Энэ удаа, Холмер мөнгөөр амь гарахыг оролдлоо.
“Гэхдээ Линлэй түүнтэй ярих гэсэнгүй.
“Хэирү, зохицуул.”
Линлэй хар ирвэсрүүгээ дохиод, сүйх тэрэгрүү буцлаа. Хар ирвэс, хурц хумсаа гаргаад, шууд Холмеррүү дайрлаа.
“Аа! Сая! 10 сая! Аа!!!!” Холмерыг хэлж дуусахаас өмнө, Хар үүл ирвэс түүнийг ганц л самардлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.