Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 16]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 16 – Юлан гол
Эргэлзэх зүйлгүй, Юлан тивийн хамгийн том гол бол Юлан гол. Юлан гол Дөрвөн агуу эзэнт гүрнээр урсан өнгөрдөг бөгөөд, түүнээс эх авсан голууд Дөрвөн агуу эзэнт гүрнүүдийн хаа сайгүй байдаг.
Юлан гол хүн төрөлхтөний тэн хагасыг тэжээж тэтгэдэг гэхэд хэлсдэхгүй.
“Ямар өргөн гол вэ.” Хөлөг онгоцны тавцан дээр суунгаа, Линлэй Юлан голын хэр өргөн уудам болохыг шагшина.
Тавцан дээр Линлэй л байлаа.
Тэр Чиэр хоттой ойр боомтод шууд бөөнөөрөө очъё гэвэл 10 мянган алтан зоос залцуулна. Харин боомтоос Чиэр хүртэл 100 гаруй километр зайтай.
Линлэй, төлөвлөсөн замаараа явбал, хэдэн халдлагыг тэсэж гарах шаардлагатай болохыг тоолж барахгүй, гэдгийг тэдэнд тайлбарласан. Тиймээс Юлан голоор өмнө зүгт хүргэдэг тээвэр арай дээр.
Энэ хөлгийг Линлэй захиалж авчирсан. Линлэй арай ч энэ хөлгийн бүх хүнийг Хатагтай Вэйдийн доор байдаг гэж бодохгүй байв ч. Тэр бол Хар чулуу хотын ойролцоохыг газар нутгийг удирддаг.
“Лэй ахаа.” Женне хөлөг онгоцны бүхээгнээс гарч ирлээ.
Голын дунд хэсэгт, салхи нэлээд хүчтэй байв. Женнегийн урт үс, даашинз салхинд намирна. Тэрээр инээмсэглэн, Линлэй дээр хүрч ирэн сууснаа. “Лэй ахаа, эхэндээ, би таныг 10 мянган алтан зоосны төлөө ажиллаж байгаа гэж бодсон.” Женне ичингүйрч байв.
Женне, Кэанэ хоёрын хувьд 10 мянган алтан зоос их мөнгө.
Гэхдээ тэд яахан Линлэйг тусгайлан онгоц захиална гэж санах билээ дээ? Ингэж онгоц захиалах маш үнэтэй тусна. Хар чулуу хот болон Чиэр хот хоёрын хоорон дахь зай хол биш ч, 10 мянган алтан зоосны үнэтэй болсон. Тэрнээс гадна, энэ төлбөр бол түүнийг хүчирхэг дайчин гээд их хэмжээний хөнгөлөлт үзүүлчихээд байсан нь энэ.
Одоогоор, Линлэй ‘хөлсөлсөн төлбөр’-өөсөө ганц алтан зоос л авчихаад байгаа.
Гэсэн ч, Линлэй өөрөөсөө аль хэдийн 10 мянган алтан зоос залцуулчихаад байна. Женнед ичгэвтэр байх нь тийм хачин хэрэг биш байлаа. Женне Кэанэ хоёр өөрсдөө төлөхийг хүсэж байсан ч… тэдэнд одоохондоо мөнгө байхгүй.
“Женне, чи эндэхийн үзэмжийг үзэсгэлэнтэй гэж бодож байна уу?” Линлэй яг л ган гинжин хамгаалалтын эргэн тойрноор алхана.
Линлэй ган гинжинд гараа тохон амраахдаа, эргэн тойрноо ажина.
Нэлээд хэдэн километрд давалгаа догиолох л харагдана. Юлан гол хэдэн километр өргөнтэй агаад, өргөн нь хамгийн бага хэсэг нь л хэдэн зуун метр ажээ. Энэ бол Юлан тивийн ээж гол. Энэ гол хэр олон хүнд амьдрал өгдөг болохыг хэн мэдэх билээ? Юлан тивийн түүхэнд бичсэнээр энэ хэдэн зуун мянган жилийн туршид энэ гол тэлсэн.
“Энэ Юлан гол хэдэн зуун мянган жилийн туршид оршин байсан.”
Энэ голыг хараад, Линлэйд өөрийн эрхгүй хэдэн зуун мянган жилийн өмнөхийг төсөөлөн харна. Энэ хязгаар уудам голд өөрийгөө алдвал, Линлэйн зүрх сэтгэл хязгааргүй болсон мэт санагдана.
“Хэдэн зуун мянган жилийн өмнөх хаант улс болон хүмүүс бүгд тоос болон замхарцгаасан. Дуусашгүй түүхтэй харьцуулахад, өсөж хөгжиж буй улсууд хүмүүсийн атаа чөтөө, өс хонзонгоос болж бутран унацгаадаг.”
Энэ өргөн гол дээр хөвж байхад, Линлэйд үнэхээр хачирхалтай мэдрэмж төрнө.
“Одоо бол, Юлан тивд зургаан том хүчин бий. Дөрвөн агуу эзэнт гүрнүүд, Ариун нэгдэл мөн Харанхуйн нэгдэл.” Линлэй машид тайван байлаа.
Жаахан байхаас нь л, аавынхаа мөрөөдлыг биелүүлэх, хүч болон бэлтгэлийнхээ түвшинг дээд зэрэглэлт хүргэх нь түүний зорилго байсан.
Гэхдээ аав нь үхсэний дараа, Линлэйн зүрх сэтгэл харанхуй ангалд унасан. Тэгээд тэр өшөө авалт болон аллагын замд эргэж буцалтгүй орсон… тэгтэл тэр зам, Делин Кевотийг алдахад хүргэсэн.
Шидэт араатны ууланд хийсэн гурван жилийн бэлтгэлээр, Линлэйн сүнс цэвэршиж байгальтайгаа нэгэн цул болсон. Түүний зүрх сэтгэл одоо ус лугаа тайван болж, яг л авгалдайн уутнаасаа гарч буй эрвээхий шиг л болсон.
“Хүчний оргилд хүрсэн хүн л мөрөөдөлдөө хүрч чадна. Хэдийгээр Ариун нэгдэлтэй нүүр тулсан ч, Дилин ухарсан билүү?”
Линлэй өөртөө бат итгэлтэй байлаа.
“Тэр өдөр ирэхдээ л ирнэ.” хязгааргүй өргөн далайн давалгааг ширтэх, Линлэйд урам зориг л мэдрэгдэнэ.
….
Хөлөг онгоцны ахмадын амьдрал машид хялбар. Голын түрлэг маш түргэн ч, усан дээр аюул харьцангуй бага. Ахмадад далайчидтайгаа чалчих цаг их байдаг.
“Хөөе, тэр залуугийн хар ирвэсийг харсан уу?” ахмад баяртай хэлснээ. “Тэр шидэт араатан. Чи зүгээр л хүлээгээд харж бай. Хүү минь удахгүй шидэт араатнаа сургачихна.” гэхэд.
“Ахмадаа, тэр бол ирвэсийн төрлийн шидэт араатан. Та хүүгээ тэд нарын нэгийг сургаж чаднаж гэж бодоо юу?” хажууханд нь байсан далайчин хөхрөн инээлээ. Далайчин ахмад хоёрын хооронд нийгмийн ялгаа тийм ч их байхгүй. Энэ хоёр эр хоёулаа л далай дээр амьдардаг.
Ахмад санаа алдан. “Өндөр зэрэглэлийн шидэт араатан. Би тийм шидэт араатан сургасан хүмүүсийг машид биширдэг. Өнгөрсөн жил, биднийг нийслэлд очиход, Дайны бурхны сургуулийн хүндэт шавь нар биднийг хүлээж авсныг санаж байна. Гайхалтай байсан. Чи хэдэн мэргэжилтэн байсан гэдгийг ч таамаглахгүй дээ. Тэнд аварга шидэт араатан бас нисдэг шидэт араатнууд байсан… Тэнд олон мэргэжилтнүүд гүйлдэж, нэгэнтэйгээ тулалдаж байсан. Тэд хурдан хөдөлж байсан болохоор… тэд яг л цэг шиг харагдаж байсан. Тэд маш хурдан байсан.”
Далайчид бүгд өмнөн харж байсан мэргэжилтнүүдийдийнхээ талаар ярилцана.
Обриэн эзэнт гүрэнд, хүүхэд бүр хүчирхэг тулаанч болохыг хүсдэг, тэдний эцсийн зорилго бол Дайны бурхны сургуульд элсэх.
….
Линлэй модон тавцан дээр салхинд бясалган суух бөгөөд хөл дээрээ адамантин хүнд илд тавьжээ. Тэрээр нүдээ аниад, төгсгөл үгүй Юлан голын усанд чимээгүй өөрийгөө дасгаж байлаа.
“Тулгах бол тэнгэр, газар мөн хэмжээлшгүй далайн хүч.” Линлэйн сүнс салхитай нэгэн бүхэл болно. Тэр Юлан голын голдрилыг мэдэрнэ.
Тэр гол урсахыг мэдэрнэ.
Хөлөг онгоц цааш урагшлана. Хүн бүр хооллохоор бүр азнадаг ч, Линлэй бясалган юу ч идэхгүй байлаа.
Нүд ирмэхийн зуурт, зургаан өдөр өнгөрчээ.
“Эгчээ, Лэй ах зүгээр болов уу? Тэр юу ч идэж уусангүй.” Кэанэ Линлэйг одоо болтол бэлтгэл хийж байгааг хараад, санаа зовон эгчээсээ асуулаа.
Женнегийн санаа ч гэсэн зовж байсан ч, тэр толгой сэгсрэн, “Мэдэхгүй ээ. Бэбэ биднийг түүнд ойртуулахгүй байна.” гэхэд.
“Санаа бүү зов доо.” ахмад хөхрөн инээгээд алхан хүрч ирээд. “Өндөр зэрэглэлтэй мэргэжилтнүүд энгийн хүмүүсээс ялгаатай. Тэд 10 мянган гүн гүнзгий ойлголтыг ядах юмгүй ойлгож дөнгөнө. Тэднийг сая хүнтэй арми ч зогсоож чадахгүй. Мөн тэд бясалгахаараа хэдэн сар ч юу ч идэж уухгүй байж чаддаг. Тэдний түвшнийхөнд, хэдэн сар юм идэж уухгүй байх нь энгийн зүйл.” хэдийгээр тэр энгийн гэдэг үг ашиглаж байсан ч, түүний нүдэнд атаархал үзэгдэнэ.
Ахмадын үгийг сонсоод, Женне Кэанэ хоёр ихэд гайхширлаа.
“Боломжтой гэж үү?”
Гэнэтхэн, бувтнах сонсдлоо. Женне тэр хэд Линлэйруу толгойгоо эргүүлбэл цөмөөрөө цочирдолд орцгоов.
Тэрээр адамантин хүнд илдээ бариад, голруу үсэрчихлээ.
“Лэй ахаа!” Женне чангаар хашхирлаа.
Өнөөх гурав тавцангын буланруу гүйцгээв. Тэд ганц цоожруу гүйн очоод, доош харцгаалаа. Тэднийг гайхшруулсан зүйл бол, Линлэй адамантин хүнд илдээ бариад усан дээр зогсож байлаа. Тэр давалгаан дээр хөвж байх бөгөөд живэхгүй байлаа.
Энэ бүгд цочирдоцгоожээ.
Гагцхүү Гэгээнтэн зэрэглэлийн хүн л нисэж чадна.
“Газар… гал… ус… салхи…” Тэрээр амандаа аяархан бувтнаад, адамантин хар илдээ тэнгэр өөд чичлээ. Агаараас аймшигтай архираан дуулдвал, тэнгэр цоорч нүх гарч буй мэт боллоо.
Үүнтэй зэрэгцэн, Линлэйн эргэн тойрон дахь ус яг л халуун оргилуур адил дээр хөөрлөө.
“Хаха.” Линлэй баяртайн аргагүй хүйтнээр инээгээд, давалгааг харан биеэ хөдөлгөж эхэллээ. Линлэй голын усны хэлбэлзлийг даган хөдөлж, хүнд илдээ савчиж байлаа.
Линлэй эргэн тойрон дахь 10 метрын газрын ус бүхэлдээ ширүүн болжээ.
Заримдаа, ус тэнгэр өөд өргөгдөнө, заримдаа аварга усан эргүүлэг бий болгоно. Хааяадаа, хурц сум мэт ус зүг бүрт буудах бол, хааяа, Линлэйн эргэн тойрноор тойрог үүсгэнэ…
“Таг.” хүнд илд хуягт зоогдох мэт дуу гарлаа.
Тэгээд ус гэнэтхэн тайван боллоо. Нүд ирмэхийн зуурт, Юлан гол ердийн байдалдаа буцлаа. Давалгаан дээр хэд хэдэн долгион үүсэх ч, Линлэй живэхгүй л байлаа.
Гэхдээ энэ удаа, Линлэй хүнд илднийхээ жинг хөнгөлөх гэж шид ашигаагүй байлаа.
Харин, ‘тулгах’ гэх шинэ чадвараа ашиглаж байв.
“Энэ хүч бол тэнгэрийн хүч. Мөн аварга газар болон хязгааргүй далайн хүч.” Линлэйн царайнд инээмсэглэл тодорно. Тэгээд тайван гэгч нь үсрэн, эргээд онгоцны тавцан дээр ирлээ.
Энэ бүх хугацаанд, Линлэй ‘тулгах’-ын газар болон салхины зохицолыг л ойлгосон байсан. Гэхдээ зургаан өдрийн бясалгалын дараа, Линлэй давалгааны хөдөлгөөнийг мэдэрдэг болж, галын элементийн мөн чанарын тэсгэлтийг санасан.
Нягт, уян хатан, тансаг мөн дүрэлзсэн.
Илдний цавчилтанд дөрвөн элементийн мөн чанар нэгдвэл, тэд ертөнцийг хөдөлгөнө. Энэ бол жинхэнэ ‘тулгах’ техник. Өмнө нь, Линлэй энэ техникийг бүрэн гүйцэт ойлгоогүй байсан.
“Лэй ахаа, сая юу болсон бэ…?” Кэанэ юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа.
Женне Линлэйруу цоо ширтэнэ.
Линлэй тэднийг цочирдуулжээ. Ахмад, дэлхийгээр аялаж байсан ч, ийм гайхалтай зүйл харж байсан удаагүй.
“Зүгээр л бэлтгэл.” Линлэй тайван гэгч нь инээмсэглэлээ.
Хэдийгээр энэ тэдний овгийн тэмдэглэл дээрхээр бол, энэ ‘тулгах’ техникийн гуравдугаар түвшин буюу хамгийн дээд түвшин. Гэсэн ч, тэр ямар ч өөрчлөлт мэдрэхгүй байлаа.
‘Тулгах’ техникийн замд төгсгөл үгүй.
Үүнээс ч илүү агуу зүйл байж л таараа.
‘Тулгах’ түвшинд хүрснийхээ дараа, түүний сүнс байгальтай зохицсоны дараа, Линлэй үргэлж… түүнийг хүлээж буй гүн гүнзгий зүйл байгаа гэж мэдэрдэг байсан. Линлэй бага зэрэг мэдэрч байсан ч, тэр үнэндээ юу ч ойлгохгүй байлаа.
“Тулааны ки болон биеийн хүч бол ердөө л барилгын суурь. Дайралтаа илүү хүчтэй болгохын тулд, хүн гүн гүнзгий зүйлсийг илүү лавшруулан ухаж ойлгох нь чухал.”
Чи сая паунд жин өргөх хүчтэй байсан ч, чи хэрэв хэтэрхий тэнэг, эвдүүгүй үйлдэл гаргаад байвал, чи нийт хүчнийхээ ердөө 10%-ыг л гаргаж чадна.
Хүнд бэлтгэлиийн дараа, чи 30%-аа л ашиглаж чадна.
Харин мэргэжилтнүүд 70%-ыг ашигладаг.
Гэхдээ Линлэй 100%-аа ашиглахыг хүсэж байв. Мөн, ‘тулгах’-ыг ашиглавал, дайралтандаа өөрийн хүчнээсээ давхан хүчийг ч ашиглаж болно.
“Женне, Кэанэ, бид одоо хэр хол байна?” гэхэд.
“Бидэнд дахиад нэг өдөр байан.” гэж дэргэд нь байсан ахмад хариуллаа.
Линлэй толгой дохиод, “Ингэе. Чиэр хотод хэт бүү ойрт. Чиэр хотын боомтонд битгий зогсоорой.” гэхэд.
“Мэдлээ, ноён Лэй.” хэдийгээр ахмад шалтгааныг нь ойлгоогүй ч, зөвшөөрлөө.
….
Линлэй голоор аялахаар шийдсэн нь Хатагтай Вэйдыг ихэд төөрөгдүүлсэн. Улаан үстэй эр, Кэрд, Линлэй тэр хэдийг Юлан голоор хөлөг онгоцоор аялаж байгааг нь сүүлд л мэдсэн.
Алхимич Холмер хэр хүчтэйгээс үл хамааран, тэр хэдэн зуун метр өргөнтэй гол дээр хөвж яваа өрсөлдөгчийнхөө онгоцыг яаж чадна гэж? Хэдийгээр түүнд завин дээр нь гарах боломж гарж чадсан байлаа ч, тэд түүнийг эргэлзээгүй сэжиглэнэ.
Тиймээс, тэд боомт дээр туулай урхинд орохыг отон хүлээж байгаа.
Гэсэн ч…
Тэдний тооцоогоор, Линлэй тэр хэдийн онгоц хэдийн хүрэх газраа хүрчихсэн байх ёстой.
“Юу болоод байна аа? Тэд өчигдөр ирэх ёстой байсан биз дээ?” Алхимич Холмер боомтын зэргэлдээх хотхоны энгийн байшинд амарна.
“Холмер эзэнтээн, жаахан хүлээнэ үү.” Хатагтай Вэйдийн хүмүүс их сандралдаж байлаа.
Гэнэтхэн, хаалга онгойн Хатагтай Вэйдийн хүмүүсийн нэг нь гүйн орж ирлээ. Тэрээр ууртайгаар, “Холмер эзэнтээн, тэд энэ зогсоол дээр зогсоогүй юм байна, дараагийнх дээр зогсож. Тэд хэдийн Чиэр хотын дэргэдэх Улаан элс гэдэг жижиг хотод хүрчихсэн байна. Өнөө шөнөдөө багтаад, Чиэр хотод хүрэх байх.” гэвэл.
“Өнөө шөнө хүрнэ ээ?” Холмер цочирдлоо.
“Түргэл, бид даруй хөдлөх хэрэгтэй.” Холмер даруй тушаагаад, бүлгийн хамтд яаравчлан Чиэр хотыг зорьлоо.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.