Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 15]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 15 – Алхимич
Уг аллагын оролдлогын дараа, Женне Кэанэ хоёр Чиэр хотод хүрэх аялал хэр аюултай болохыг ойлголоо. Тэдний амь нас дээсэн дөрөөн дээр байлаа. Тэр хоёр Линлэйруу харлаа.
“Лэй ахаа, цаашид яах вэ?” Женне Линлэйруу хараад ийн асуухад, түүний сэтгэл зовинолоор дүүрэн байв.
Одоо бол, Женне Кэанэ хоёрт ирээдүй харагдахгүй, дуусашгүй мананд төөрсөн мэт санагдана. Тэд хэрэв цөхөрвөл юу болохыг мэдэхгүй байлаа.
Линлэй гэм зэмгүй эгч дүүсрүү хараад, тэднийг тайвшруулан. “Бүү санаа зов. Би өөрийнхөө чадварыг хотын захирагчийнхтай дүйхүүц гэдэгт итгэлтэй байна.”
Одоо бол, Линлэй 8-р зэрэглэл, харин Луугийн хувиралд орохоороо 9-р зэрэглэлийн оргилд хүрдэг. Мөн Хар үүл ирвэс Хэирү ч гэсэн 9-р зэрэглэлийн оргилд хүрсэн шидэт араатан, харин Бэбэ Хэирүгээс дутахааргүй хүчирхэг.
Хэрэв тэр хоёр шидэт араатантайгаа цуг дайрвал, Гэгээнтэг зэрэглэлийн тулаанч л гарч ирдэггүй юм бол, хэдэн ч хүн байсан, тэр гурвыг зогсоож чадахгүй.
Линлэйн үгийг сонсоод, Женне тэр хоёр өөрийн эрхгүй Линлэйг биширлээ.
Хэдийгээр, тэд Линлэйн жинхэнэ хүчийг мэдэхгүй ч, тэдний нүдэнд Линлэй бол гайхалтай, нууцлаг нэгэн. Ламберт, энэ бүгдийг хараад, талархах сэтгэл төрнө. Женне Кэанэ хоёр л аюулгүй амьдарч байвал, тэр дуртайяа үхнэ. Түүн шиг мэргэжилтэн эдгээр хоёр хөдөөний эгч дүүсэд ямар ч гомдол хэлэлгүй хамгаалж байгаа нь л Ламберт өвгөний талархалыг хүртэхэд хангалттай байлаа.
“Тог!” “Тог!” “Тог!”
Гаднаас хаалга нүдэх дуулдлаа.
“Одоохон.” гэснээ. “Үйлчлэгч өглөөний хоол авчирж байгаа байх.” гэхэд.
“Хоолоо идэцгээе.” Линлэй Женне Кэанэ хоёрыг зочны өрөөнд хүргэж өгвөл. Ламберт хаалгаа нээн, тэргэнцэртэй хоол түрсэн хоёр үйлчлэгчийг орууллаа.
“Зочны өрөөнд аваачаад тавьчих.” Ламберт ийн хэлэхэд.
“Мэдлээ.” гээд хоёр үйлчлэгч даруй тэргэнцэрээ түрцгээлээ. Гэхдээ тэд явахдаа, нэг нэгэнрүүгээ ширтэцгээж байлаа.
Энэ хоёр алуурчдын ажил амжилттай болох эсэхээс үл хамааран тэд үхэцгээх болно.
Тэд Линлэйг хүчирхэг мэргэжилтэн гэдгийг мэдэж буй. Линлэй эсвэл түүний хар ирвэс тэднийг амархан гэгч нь алчихаж дөнгөнө.
….
Зочны өрөөнд, Линлэй ширээний толгойд суух бол, Женне тэр хоёр түүний дэргэж сууцгааж байлаа. Хоёр үйлчлэгч инээмсэглэл тодруулан тэргэнцэрээ түлхэн орж ирцгээлээ.
“Ноёнтоон, шарсан хургыг хаана тавих вэ?” Үйлчлэгчдийн нэг нь ам ангайлаа.
“Тэнд тавьчих.” Линлэй ширээний ойролцоох чулуун шалыг заалаа. Ширээний хажууд, Хар үүл ирвэс Хэирү, амарч байсан бөгөөд махны үнэрээр толгойгоо өргөлөө.
Хэирүгийн хувьд, шарсан мах бол ердөө л өглөөний хөнгөн зууш.
“Мэдлээ.” үйлчлэгч хурдлан том хургыг шалан дээр тавьлаа. Бэбэ ч гэсэн тэр даруй гүйн ирлээ. Тэгээд хурц сарвуугаа гарган, хурганы нэг гуяыг тасдан авлаа.
Хэирү Бэбэрүү харснаа, шарсан хурганаас зулгааж эхэллээ.
“Сайхан зооглоорой.” үйлчлэгч Линлэйн Женне хоёрын өмнө хоолтой тавьцан тавьлаа.
Харин энэ үед, өөр нэг үйлчлэгч Кэанэ өмнө хоолтой тавьцан тавьж байв.
Одоогоор…
Хоёр үйлчлэгч Кэанэгийн хоёр талд зогсоно. Кэанэ огтхон ч сэжиг аваагүй байх агаад, баяртайя хутгаа бариад амтат хоолоо идэхээр зэхлээ.
Хоёр үйлчлэгч харц солилцоно. Тэдний оюун санаа холбоотой байал, тэд гэнэтхэн Кэанэд хүрцгээлээ. Тэдний дөрвөн гар Кэанэгийн цээж, хоолой, толгой хэсэгт чиглэж байлаа.
Дөрвөн гар зэрэг дайрлаа!
5-6-р зэрэглэлийн дайчдын нэг цохилт л чулууг буталдаг. Харин 4-р зэрэглэлийн дайчны ганц дайралт зузаан модыг хугалахуйц байдаг.
Харин Кэанэ шиг сул дорой хүүхэд амин цэгт нь өгсөн ганц ч дайралтыг тэсвэрлэхгүй биз.
Тэд үнэхээр ойрхон байлаа.
Тэдний дайралт Кэанэд ойртсоор. Үнэхээр ойрхон байсан тул, 8-р зэрэглэлийн дайчин ч Кэанэг үхэхээс өмнө хүрч амжихааргүй байлаа.
Линлэй хүйтнээр амьсгалахад.
Ягаан гэрэлт мялс хийснээ алга болчихлоо. Шалан дээр хоёр үйлчлэгчийн дөрвөн мөч тасран оочвол чих дүлийрүүлэм чарлаан дуулдлаа.
“Аа!” Женне айн хөл дээрээ үсрэн бослоо.
“Залуу эзэнтээн!” болсон зүйлийг Ламберт одоо л анзаарлаа. Тэр ууртайгаар хоёр үйлчлэгчийг ханаруу өшиглөвөл, тэд хананд савагдлаа.
Хоёр үйлчлэгч өвдсөндөө орилоцгоож байлаа. Тэд нэг нэгэнрүүгээ цөхрөнгүйгээр ширтэцгээж байлаа.
“Чи… яаж…” Тэдний нэг Линлэйрүү үл итгэсэн байртай ширтэнэ.
Тэд Линлэйгээс хагас метр хүрэхгүй зайд байсан. Хэдийгээр тэд ердөө 4-р зэрэглэлийн дайчид ч, ийм ойрхон зайд, Кэанэг амжаад хөнөөж чадах байсан.
Ийм богинохон хугацаанд, хэдийгээр түүн шиг мэргэжилтэн байсан ч хангалттай хурд гаргаж чадахгүй байх байсан.
Гэхдээ Линлэй хариу үйлдэл үзүүлээд зогсохгүй, тэдний гарыг тасдачихсан байлаа.
“Намайг яаж цагт нь хариу үйлдэл үзүүлсэнийг гайхаа юу?” Линлэй тэр хоёрруу тайвнаар харснаа. “Энгийн үйлчлэгчид та хоёрынх шиг гартай байх уу?” гэв.
Өнөөх хоёр гарруугаа харлаа.
Тэд бол улаан үстэй эрийн захиргаанд байдаг элит харваачид. Элит харваачид, бэлтгэл хийсээр байгаад, гаран дахь булчин судсууд нь цондгор болчихдог.
Хоёр үйлчлэгч нэг нэгэнрүүгээ харвал, нүд нь цөхрөлөөр дүүрэн байлаа.
Тэрнээс илүүтэйгээр, тэд гарныхаа хэсгээс их хэмжээний цус алдаж байлаа. Удалгүй, тэр хоёр цус их алдсанаасаа болоод үхэцгээлээ. Гэхдээ тэд мэдэж байлаа… хэдийгээр тэдний даалгавар бүтэлгүйтэж, Линлэй тэднийг өршөөлөө ч, ахмад Хатагтай Вэйд нар тэднийг өршөөхгүй.
“Тэдний талаар санаагаа чилээх хэрэггүй. Одоо явцгаая.” Линлэй босон зогслоо.
Женне Кэанэ хоёр гуравдахь халдлагаар тийм ч их хариу үйлдэл үзүүлсэнгүй. Кэанэ аяархан, “Лэй ахаа, өглөөний хоолоо яах вэ? Энийгээ боогоод аваад явах уу?” гэхэд.
“Үгүй.” гээд Линлэй толгой сэгсэрснээ.
“Цаашид идэх хоолондоо болгоомжтой хандаж бай. Би энэ хоолыг хордуулсан гэж бодож байна.” гэхэд.
“Хордуулсаан?” Кэанэ тавагтай хоолруугаа харлаа.
“Скүэк!” Дэргэд нь байсан, Бэбэ гэнэтхэн чяхарч эхэллээ. Түүнийг харсан Линлэй хөхрөн инээв.
“Чи хорноос айгаагүй. Тийм биз?” Линлэй ийн хэлэв.
Шидэт араатан болон хүн хоёрын бие физологи маш ялгаатай. Хортой хэсэг олон шидэт араатны бие дэх нэгэн уутанцард орж хуримтлагддаг. Хүнийг айлгадаг хорнууд тэднийг айлгадаггүй. Хүчтэй шидэт араатны хувьд, тэдний дархлааны систем машид хүчирхэг. Түүнчлэн, шидэт араатнууд навчит ойд төрж өсдөг учир, багаасаа л хортой харьцаж өсдөг. Тиймээс, нөгөө үед, дамжихдаа хорны эсэргүүцэл нь улам нэмэгддэг.
….
Линлэй тэр хэд өглөө зочид буудлыг орхилоо. Улаан үстэй эр тэднийг алсаас ажиглаж байх бөгөөд, царай нь маш аймшигтай болжээ.
“Лэй?” Улаан үстэй эр ийн бувтнаад. “Ийм хүчирхэг мэргэжилтэн хаанаас гараад ирдэг байна аа? Яагаад энэ хөдөөний эгч дүү хоёртой хамт аялаад байгаа юм бол оо?”
Улаан үстэй эр тун дурамжхан байв.
Энэ даалгавар Женне Кэанэ хоёрыг алахад л болох маш энгийн даалгавар байсан. Хөгшин үйлчлэгч, Ламберт, тэр тийм ч хүчирхэг биш. Гэхдээ энэ нууцлаг мэргэжилтнээс болоод тэрхүү энгийн даалгавар маш хүнд болчихлоо.
“Ямартай ч. Хатагтайд мэдэгдье.” Линлэйг хэр хүчирхэг болохыг мэдээд, улаан үстэй эр өшөө эрсдэл хүлээх гэсэнгүй.
….
Дөрвөн агуу эзэнт гүрнүүдийн хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй нь болох, Обриэн эзэнт гүрэн маш нарийн түвэгтэй, онцгой харилцааны корпус болох Цэнхэр салхин харцагыг ашигладаг.
Обриэн эзэнт гүрэн дэх хот тус бүрт Цэнхэр салхин харцага хэд хэд байдаг бөгөөд, гагцхүү харилцаа холбооны зориулалттайгаар л удирдагддаг. Цэнхэр салхин харцага маш ухаантай. Тэд замаа тогтоож, эзнийхээ л тушаалыг биелүүлдэгээс гадна, хаана ч байсан захидал хүргэж өгдөг.
Гэхдээ гагцхүү Обриэн эзэнт гүрний удирдах овгуудад л уг шувууг ашиглах эрх байдаг. Ихэнх язгууртан, ноёдод тийм эрх байхгүй. Мэдээж, цэрэг арми нь бие даасан холбооны систмемтэй.
Чиэр хотын захирагчийн тамгыг дараад, улаан үстэй эр Хар чулуу хотоос Чиэр хотруу захиа хүргүүлэх хүсэлт гаргалаа.
….
Агаараар нисэх нь замаар давхиснаас илүү хурдан. Тэр хэдийг Хар чулуу хотоос гараад удаагүй байхад, Цэнхэр салхин шувуу Чиэр хотод ирлээ.
Чиэр хот. Энэ бол нэлээд том хот.
Баруун хойд хэсгийн мужид, тэдний хот дээрээсээ нэгт ордог. Энэ мөчид, хотын захирагчийн цайзад, нөхцөл байдал тун бараан байлаа.
Хатагтай Вэйд бол цайзын эзэн! Тэр бол аймшигтай хүн.
“Эгчээ, эгчээ!”
Дунд эргэм насны эрчүүд цэцэрлэгт хүрээлэнд гүйн орж ирлээ. Энэ үед, Хатагтай Вэйд, хоёр эмэгтэй үйлчлэгчийн хамт өөрийгөө наранд ээж байв.
Тэгээд, “Юу болоов, дүү нар минь?” Хатагтай Вэйд хоёр эррүү толгойгоо өргөлөө.
“Эгчээ, зурвас ирсэн. Даалгавар бүтэлгүйтэж.” гэхэд.
“Бүтэлгүйтсээ? Кэрд яаж ийм хэрэгцээгүй байж чаддаг байна аа?” Вэйд захиаг авлаа. Тэгээд уншиж эхэллээ. “Хар ирвэсэн шидэт араатантай нууцлаг мэргэжилтэн?”
Улаан үст эр Кэрдийн хэлснээр, тэрхүү хар ирвэс дор хаяж 8-р зэрэглэл, харин тэрхүү мэргэжилтэн ч гэсэн өөрөө дор хаяж 8-р зэрэглэл эсвэл бүүр 9-р зэрэглэл ч байж мэднэ.
Хатагтай Вэйд энэ захиа гэнэтхэн хүнд санагдлаа.
“Эгчээ яах вэ?” Хатагтай Вэйдийн том дүү болох биерхүү эр ийн асуулаа. Харин хоёр дахь дүү нь түүнрүү найдвар тээн ширтэнэ.
Хатагтай Вэйд хөмсгөө атиралдууллаа.
“Хоёрдугаар дүү минь, алхимич Холмертэд даалгавар хүлээж авах уу гээд хэлээдхээч.” Хатагтай Вэйд тайван гэгч нь хэллээ.
“Холмер? Тэр хөгшин үү?” Хоёрдугаар дүү нь цочирдсондоо чангаар хэллээ.
Тэгтэл Вэйд хүйтнээр, “Кэрдийн мэдэгдсэнээр, энэ нууцлаг мэргэжилтэн Лэй гэгч дор хаяж л 8-р зэрэглэл, магадгүй 9-р зэрэглэл ч байж мэднэ. Надад 9-р зэрэглэлийн тулаанчийг нүүр тулж алах чадвар байхгүй. Тиймээс Алхимич Холмерт даатгах нь хамгийн зөв арга. Эцсийн эцэст, тэр өмнө нь 9-р зэрэглэлийн тулаанчийг алж байсан.” гэхэд.
“Гэхдээ Холмер…” гээд том дүү нь буруушаах гэв.
“Ххмм. Хэрэв та хоёр ингээд байх юм бол, юу ч бүтэмжтэй болгож чадахгүй шүү. Хэрэв та хоёр ингэж байгаад, би Кэанэг алчихвал, та хоёр өөрсдийгөө хотын захирагчийн суудалд тохирно гэж бодогдоно гэж бодож байна уу?” хэмээн Хатагтай Вэйд хүйтнээр хэлбэл.
“ЗА эгчээ. Бид одоохон Алхимич Холмерыг дуудаад ирье.” Хоёр дүү нь эгчийнхээ үгэнд орлоо.
….
‘Алхимич Холмер’ энэ бол түүний өөртөө өгсөн нэр.
Бусад хүмүүс түүнийг алуурчин гэж хардаг, харин тэр өөрийгөө Алхимич гэж хардаг.
Түүнчлэн, Холмерын чадвар маш сайн учраас удаан амьдарсан. Холмер одоо бараг 300 настай. 6-р зэрэглэлийн дайчдын хувьд ч 300 жил амьдрана гэдэг бараг боломжгүй, гэсэн тэр чадсан. Тэрнээс гадна, тэрээр маш сайхан бие хаатай. Учир нь тэр янзан бүрийн эм бэлдмэл ашигладаг болохоороо 300 настай ч яг л залуу эрийнх шиг хүчирхэг эрүүл чийрэг биетэй.
“Хатагтай Вэйд тун өгөөмөр юм. Би энэ ажлыг… хүлээж авлаа.” Холмер сахлаа эмрэн, инээд алдлаа.
Холмерийн өмнө, эгч дүү гурав ихэд сандарч байв.
“Алхимич Холмер, хурдан дуусгавал сайн байна.” Хатагтай Вэйд том дүү ийн хэлснээ. “Манай хүмүүс чамд дээр байг чинь аваачих болно.” гэхэд.
“Хаха, эхлээд надад урьдчилгаа өг. Би тэгээд дараа нь үлдсэнийг нь авна.” гээд Холмер инээд алдвал.
“Урьдчилгаа?” Хоёр дүү нь нэг нэгэнрүүгээ харлаа.
Ах дүү хоёрт, өмнөн нь Чиэр хотод ийм зүйл болж байгаагүй. Гэхдээ Холмерын талаар жаахан мэдсэнийхээ дараа тэд түүнийг гомдоож зүрхэлсэнгүй. Энэ хөгшин нэг л ууралбал, үр дүнд нь олон хүн л үхээд дуусна.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s