Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 14]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 14 – Дахин амь насанд халдахыг завдсан нь
“Тийм аюултай хэрэг үү?” Линлэйн ийн хэлснээ хөхрөн инээгээд. “Тэгээд хэр аюултай юм бэ дээ?”
Линлэйн хариу үйлдлийг хараад, Женне ухаанаа алдсан мэт. “Маш аюултай. Авга маань одоогоор Чиэр хотыг удирдаж байгаа, түүний эрх мэдэл хотын захирагчийнхаас дутахааргүй.” гээд.
“Лэй ахаа, уучлаарай. Би танд арай эрт хэлсэнгүй. Та миний төлөө өөрийгөө эрсдэлд оруулах хэрэггүй. Тийм ч үнэ цэнэтэй биш зүйлийн төлөө.” гэхэд.
“Хаха…”
Линлэй хөхрөн инээснээ. “Үнэ цэнэтэй биш ээ? Надад одоогоор хийх зүйл алга. Чамайг зам нийлэх болохоор чинь л хамгаалж байгаа юм. Тэгтэл тийм аюултай гэж санаагаа зовоогоод байгаа хэрэг үү? Би аюултай юу үгүй юу гэдгийг сайн ойлгож байгаа. Тиймээс явж амар.” гэхэд.
“Лэй ахаа.” Женне Линлэйруу хараад хэсэг зогтуслаа.
“Явдаа.” Линлэй ийн хэлээд инээмсэглэлээ.
Женне талархсан аятай Линлэйруу хараад. “Баярлалаа, Лэй ахаа.” Гэхдээ дараа нь, Женне түүнрүү нухацтайгаар хараад. “Гэсэн ч, би таныг миний төлөө өөрийгөө эрсдэлд бүү оруулаасай гэж хүсэж байна.” гэвэл.
Линлэй, “Явж унтдаа.” гэснээ царайгаа ширүүн болгоход.
“Өө.” гээд загнуулсан хүүхэд шиг, Женне толгой дохиод эргэж хараад хаалгаар гараад явлаа. Үнэндээ, тэр дотроо, тун баяртай байсан. Тэр чинь одоо 18 настай нас бие гүйцсэн эмэгтэй шүү дээ. Өөрт нь залуу эр анхаарал тавьбал, мэдээж тэр баярлана. Женне үнэндээ Линлэйгээс салмааргүй байлаа.
Хаалгаар гарсныхаа дараа, Женне гэнэтхэн толгойгоо эргүүллээ.
Женне үзэсгэлэнтэйгээр инээмсэглээд, “Лэй ахаа, та ширүүн царай гаргахаараа, үнэхээр аймар харагдах юм.” Тэгснээ яг л жаахан хүүхэд шиг зугтаагаад явчихав.
Түүний ийн зугтахыг хараад, Линлэй уйлах инээхээ мэдсэнгүй.
Гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулчихаад, Линлэй эргээд орон дээрээ гарч суугаад чимээгүйхэн сүнсний бэлтгэлээ эхлүүллээ. Юу ч болж байсан, Линлэй бэлтгэл хийх боломжтой бүх цагийг ашигладаг.
Линлэй эцэг эхийнхээ өшөөг авах ёстой гэдгээ хэзээ ч мартахгүй.
Түүнчлэн Делин өвөөгийнхөө үхлийн талаар хэзээ ч мартахгүй!
Линлэй өөрийн зорилгыг мартаагүй – Гэрэлт сүмийг бүхэлд нь сүйрүүлэх, бүх мөчир үндсийг нь хүртэл!
“Тэр өдөр ирэхэд…” Линлэй бат шийджээ. Одоо бол, тэрээр эрх мэдэл байр суурь хүсэхгүй байлаа. Тэр гагцхүү таван бэлтгэл хийхийг л хүсэж байв.
….
Энэхүү зочид буудлын өөр нэгэн өрөөнд шөнөжин гэрэл асна. Тэрхүү өрөөнд улаан үстэй эр суух бөгөөд түүний эргэн тойронд өшөө зугаан хүн байлаа.
“Хэрэв бид энэ ажлыг амжилттай дуусгачихвал, хүн бүр ашиг хүртэнэ. Гэхдээ бүтэлгүйтвэл… Хатагтай Вэйд хэр хэрцгий хүн болохыг чи мэднэ.” Улаан үстэй эр ийн тайвнаар хэллээ.
Зургаан эрийн зүрх айдсаар дүүрэн байлаа.
Хатагтай Вэйд бол зүрх сэтгэлгүй аймшигтай нэгэн. Вэйд гүн амьд байх үед, Чиэр хотынхон тэр чигтэй түүнийг нэр дээрээ л хотын захирагч, бодит байдал дээр, Хатагтай Вэйд хотыг захирдаг гэдгийг мэддэг байсан.
Түүний хүү хүртэл өөртэйн таарахаараа айдаг байсан.
Харамсалтай нь тэр хүү нь одоо үхсэн.
Дүрэм ёсоор, Хотын захирагчийн суудлыг Гүн Вэйдийн хүү залгамжлах ёстой. Гэхдээ Хатагтай Вэйд тийм амар хотын захирагчийн суудлыг хөдөөний хоёр хүүхдэд тавиад өгчихнө гэж үү?
“Ахмадаа, санаа бүү зов. Бид бүтэлгүйтэхгүй. Хэдийгээр тэд хүчирхэг хамгаалагчтай байсан ч, тэр үргэлж тэднийг хамгаалаад байж чадахгүй.” Зургаан эрийн нэг шийдэмгий гэгч нь хэлэхэд.
Бусад нь ч толгой дохилоо.
“Сайн байна. Би хэдийн энэ зочид буудлын эзнийг хахуульдчихсан. Зочид буудлын гурван давхарт хоёр тусдаа өрөө бий, тийшээ эгч дүү хоёрыг алах дөрвөн хүн яв. Харин үлдсэн хоёр нь надтай хамт яв. Санаж ав, боломж гарсан даруйд хөдлөнө шүү, гэхдээ бидний гол зорилго хүү.” Улаан үстэй эр ийн санууллаа.
Эцсийн эцэст, одоо бол, Кэанэ дарааллын хамгийн эхэнд буй.
Женне бол охин. Тиймээс түүнд хотын захирагч болно гэдэг хэцүү.
“Хүүг гарч ирэнгүүт нь ал. Тэгээд боломж байвал охинг нь алаарай.” Улаан үстэй эр хүйтнээр хэлээд. “Хүлээцгээнэ шүү. Хүү магадгүй шөнө угаалгын өрөө орох шаардлагатай болох байх. Тэгэх юм бол бид даалгавраа хялбар дуусгана.” гэхэд.
“За ахмадаа!”
Улаан үстэй эрийг тушаамагц, өнөөх зургаагийн дөрөв нь тэр даруй босон өнөөх зочид буудлын гурван давхарыг зорьлоо.
Шөнийн тэнгэрт хавирган сар гарсан байх агаад, гэрлээ дэлхий дээр эелдэгхэн гэгч нь тусгаж байлаа.
Улаан үстэй эрийн авчирсан харваачид бол Чиэр хотын элит харваачид. Тэд 50-60 метрын зайнаас бэлтгэлгүй, сул дорой жаалыг амархан харваад алчихаж чадна.
“Ахмадаа, бид юу хийх вэ?” үлдсэн хоёр нь улаан үстэй эрээс асуулаа.
Тэгтэл улаан үстэй эр тайван гэгч нь, “Та нарын даалгавар бол… нөгөө дөрөвт чинь боломж гарахгүй бол, өглөө зочид буудлын үйлчлэгчийн хувцас өмсөөд тэдэн өглөөний хоол хүргэж өг. Тэгээд хүүг ойртмогц, нэг цохилтоор дуусга.” гэхэд.
“Ахмадаа!” Тэр хоёр сандарчээ.
Үйлчлэгч шиг хувцаслаад хүүг алахаар яв ий? Гэхдээ тэнд хар ирвэстэй хүчирхэг тулаанч бий. Хэдийгээр тэд амжилттай болгосон ч, амьд үлдэж чадна гэж үү?
“Ххмм.”
Улаан үстэй тэдэнрүү хүйтнээр ширтээд. “Та хоёрт сонголт байхгүй. Та нарыг надтай хамт явахад л, гэр бүлийг чинь Хатагтай Вэйд барьцаалчихсан байсан. Бүтэлгүйтвэл, дан ганц та нар шийтгүүлээд зогсохгүй, гэр бүл чинь ч дуусгавар болно. Гэхдээ амжилттай болговол, гэр бүл чинь их хэмжээний шагнал хүртэнэ.”
Хоёр эрийн царай цайжээ.
“Та хоёр Хатагтай Вэйд болон намайг ямар хүн болохыг сайн мэднэ.” Улаан үстэй эр ямар ч хайрлах сэтгэлгүй ийн хэлээд.
Хэдийгээр тэр тэдний ахмад ч гэлээ, Хатагтай Вэйдийн гар хөлөөс цаашгүй. Тэр хүн алахдаа огтхон ч өрөвддөггүй.
“Гэхдээ мэдээж, тэр дөрөв амжилттай болговол, та хоёрт амь насаа золиослох шаардлага байхгүй.” Улаан үстэй эр тайвнаар ийн хэлээд. “Та хоёр залбир. Дайны бурхныг өөрсдийг чинь адислаач гэж.”
Тэр хоёр чимээ аниргүй боллоо.
Тэд бол элит гэж дуудагддаг цэргүүд. Гэхдээ тэдэн шиг өчүүхэн зүйлс яахан Хатагтай Вэйдтэй тэмцэлдэж чадах билээ? Түүнчлэн, энэ улаан үстэй эр тэднийг ажиглаж буй.
….
Одоо бол, өнөөх дөрвөн харваач зочид буудлын гурван давхарт байрлалаа эзэлцгээсэн байлаа. Тэд бүгд тус тусынхаа өрөөнд байцгааж байв. Өрөө тус бүрт, нэг нь амар ч нөгөөх нь ажиглана. Тэд хамгийн сайн нөхцөлд буй, Кэанэ ганц л алхахад, тэд даруй нөгөө хүнээ сэрээнэ.
Шөнө удаанаар өнгөрсөөр.
тэр шөнө, Кэанэ өрөөнөөсөө огт цухуйсангүй. Тэнгэрт гэрэл гийж эхэлхэд, дөрвөн харваачийн оюун санааг өглөөний цэнгэг агаар сэргээлээ.
“Сскүэк.”
Хаалга нээгдлээ.
“Тэр гарч ирж байна.” Ажиглаж байсан харваачид хамтрагчдаа сэрээлээ.
Хоёр өрөөнд байсан харваачид зүрх нь хурдан цохилхыг мэдэрнэ. Тэд бүгд Кэанэ Женне хоёрын байгаа өрөөний цонхыг нууцаар ширтэж байсан юм.
“Охин нь байна. Тэвчээртэй бай. Хүлээ.” Харваачид чимээгүй хүлээнэ.
….
Хаалга түлхэн гарч ирэхдээ Женне нүүрэндээ инээмсэглэл тодруулж байлаа. Тэрээр Линлэйг явахгүй өөрсдийг нь үргэжлүүлэн хамгаална гэдгийг мэдсэний дараа, явах зам нь хэр амь өссөн байсан ч баяр хөөр мэдэрч байв.
“Аа. Цэвэр агаар сайхан байна шүү.” Женне нүдээ анин цэвэр агаараар гүнзгий гэгч нь амьсгаллаа.
Тэгээд, дүү Кэанэгийнхээ өрөөрүү явлаа. Тэгээд, “Кэанэ босох цаг болчихсон шүү. Битгий залхуурч хэвтээд бай.” гээд хаалгыг нь тогшлоо.
Женнегийн хоолойг сонсоод, Линлэй нүдээ нээн бэлтгэлээ дуусгалаа. Хэирү Линлэйн орны хөлд унтаж байсан бөгөөд, тэр ч гэсэн нүдээ нээлээ.
….
Унтлагын хувцастай Кэанэ хаалгаа нээлээ. Тэрээр нойрмог нүдээ нухлан, “Эгчээ бид яагаад ийм эрт босох ёстой гэж? Би сэрэх болоогүй байна аа. Ингэж сайхан унтаагүй удсан байна.” гэлээ.
Тэгтэл яг энэ мөчид, гурван давхарт байсан харваачдын нүд томорлоо.
“Бай гарч ирлээ.”
Дөрвөн харваач нумаа татацгаан, харвахад бэлдлээ.
….
“Хатагтай, залуу эзэн. Та хоёр эрт босож ээ.” Хөгшин үйлчлэгч өөрийнхөө өрөөний хаалгыг нээвэл.
“Өглөөний мэнд, Ламберт өвөө.” хэмээн Женне дулаахнаар хэллээ.
Кэанэ нүдээ нухлан. “Ламберт өвөө, би босоогүй ээ. Эгч л сэрээчихлээ.” гэв.
Яг энэ мөчид.
“Харваад!”
Гурван давхарын өрөөнүүдийн нэгнээс, чангаар тушаах дуу гарлаа. Үүнтэй зэрэгцэн хоёр харваас цонхруу нумаа харуулаад.
“Виш!”
Хоёр хурц сум харвагдлаа. Үүнтэй зэрэгцэн, нөгөө өрөөний хоёр харваач ч гэсэн харвах нь тэр.
“Виш!”
Ард урдаас хоёр хоёр сум. Нүд ирмэхийн зуурт Женнегийн өмнө ирцгээлээ. Хоёрын Женнерүү, өнөөх хоёрын Кэанэрүү чиглүүлэн харважээ.
Энэ мөчид… Линлэй өрөөндөө байлаа. Харин хөгшин үйлчлэгч тэднээс 10 гаруй метрын зайтай байв. Түүний хурднаас үзвэл тэр амжиж зогсоож чадахгүй.
“Хатагтай!” Ламберт анхааруулан уйлж л чадаж байв.
Женне болон Кэанэ хоёр аюулд орсноо мэдээд хоёрул толгойгоо эргүүлэн харцгаалаа.
Метал сумнууд агаарт чих хангинуулан ирцгээнэ.
“Таг!” “Таг!” “Таг!” “Таг!”
Дөрвөн дуу дарааллан дуугарлаа.
….
Женне Кэанэ хоёр цочирдолд орон хөлдсөн мэт зогтусан зогслоо. Тэдний дэргэд, Ламберт ч гэсэн айдаст автсан байлаа. ‘Сскүэк’ гэх дуунаар Линлэйн өрөөний хаалга нээгдлээ.
Линлэй даруй өрөөнөөсөө гарч ирээд.
“Бэбэ.” гэхэд.
Бэбэ Женне Кэанэ хоёрын өмнө зогсож байв. Тэгээд, нүд ирмэхийн зуурт, сумнуудыг хаалаа.
Өчигдөрийн халдлагын дараа, Линлэй тэднийг дахиад дайрна гэж таамаглаж байсан. Тиймээс, тэр Бэбэд шөнөжин тэднийг манаж байхыг тушаачихсан байсан.
Бэбэ жижигхэн биетэй, тиймээс түүнийг хашааны зүлгэн дунд байхад, Женне Кэанэ битгийхэл, харваачид ч анзаараагүй байжээ.
“Эзэнтээн, зүгээр харж бай.” Бэбэ уруулаа долоолоо.
“Вишш”
Хар сүүдэр гэнэтхэн агаарт мэлс хийв. 10 гаруй метрын өндөртэй онгорхой цонхоор Бэбэ үсрэн буулаа. Тэгтэл тэдний гэнэтийн дайралтыг амжилтгүй болгосон бяцхан хар сүүдрийн хулганыг хараад цочирдон даруй зугтаахыг завдацгаалаа.
Гэсэн ч тэднийг өрөөнөөс гарахаас ч өмнө, Бэбэ өрөөнд орох ирэх нь тэр.
Тэрээр хоёр савраа савбал, хоёр харваачаас цус олгойдон гарлаа. Бэбэ хана хүчтэй өшиглөвөл, хажуу өрөөнд нэвтрэх боломжтой нүх гаргалаа.
Нөгөө хоёр харваач нь тэр үед зугтаж байлаа.
Тэд эргэн харвал, тэдний зүг хар үслэг зүйл ойртох нь харагдлаа. Тэдэнд дуу гаргах ч завдал олдсонгүй. “Сап!” “Сап!” хоёр савар дуугарах нь л сонсдлоо.
Бэбэ шалан дээр хэвтэх хоёр цогцсыг харчихаад, тэр даруй эргэн цонхоор буугаад, хашаандаа очлоо. Эхлэхээс дуусах хүртэл, ердөө л хэдхэн секунд өнгөрчээ.
“Бэбэ, сайн байлаа.” Линлэй бахархалтай нь аргагүй хөхрөн инээлээ.
Бэбэ толгойгоо өндөрт өргөнө. Энэ мөчид, Хар үүл ирвэс Хэирү, Бэбэрүү дурамжхан архирлаа. “Ххмм, хэрэв би байсан бол, илүү хурдан дуусгах байсан юм.” гэхэд.
Бэбэ даруй Хар үүл ирвэсрүү дургүйхэн архирлаа.
Линлэй тэр хоёрыг тайвшруулах гэж оролдсонгүй. Оронд нь, тэр цочирдолд орчихсон байсан өнөөх гурав дээр очлоо. Тэд хоёр өдрийн дотор хоёр ч удаа амиа алдахаа шахлаа. Өмнө нь, тэр хоёр дээрэлхүүлдэг байсан ч, ийм аюултай нүүр тулж байгаагүй.
“Бүх зүйл зүгээр дээ.”
Линлэй Женнегийн мөрөн дээр алгадлаа. “Тап!” гэх дуугаар, Женне гэнэтхэн нүднээсээ нулимс бөмбөрүүлээд, Линлэйг тэврэн авбал. Түүний дэргэд байсан, Кэанэ ч гэсэн цурхиран уйлаад, Линлэйг тэвэрлээ.
Линлэйд энэ хоёр эгч дүүсийг тайвшруулахаас өөр арга байсангүй.
Тэгээд тэднийг тайвшруулчихаад, хажуудаа байсан Ламбертаас, “Ламберт, та бидний өглөөний хоолыг зохицуулчихсан уу?” гэхэд.
“Тийм ээ. Зочид буудлаас бидний хоолыг хүргээлэх байх.” гэснээ Линлэйруу талархсан байртай харлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s