Чөтгөр бурхдын домгууд 172

ЧБД – 172

[2/3]

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 172 – Тусыг төлж барахгүй

“Та ямар нэгэн зүйл олж мэдсэн үү?” Не Ли гайхшран асуув.

“Мэдээж хэрэг би юм болсон. Тэр ч бүү хэл энэ аяллаараа би маш том зүйлсийг олж мэдлээ. Харанхуйн бүлгэмийн төв нуувч нь маш нууцлаг газар байдаг юм байна. Энэ нь маш гүнзгий хавцал дунд байх бөгөөд доторх нь маш том юм байна. Би доторхийг нь багахан олж судласан боловч дотор нь Харанхуйн элфүүд, мөн Агуйн хүмүүс байдаг юм байна. Би тэр дотор хэтэрхий гүн орохыг хүсээгүй учраас буцаад эргээд ирлээ.” Эртний өвөг дээдэстэн Е Яан хэлэв. Ийнхүү хэлж байхад нүд нь ихэд санаа зовнингүй харагдана. Эртний Гэгээнтнүүдийн Өвөг дээдсийн уулсын дор газар доорх ертөнц байна хэмээн хэрхэн мэдэх билээ?

“Хавцал гэсэн үү? Агуйн хүмүүс бас Харанхуйн элфүүд ээ?” Не Ли хөмсгөө зангидав. Агуйн хүмүүс хүний төрхт араатнууд. Тэд газар дор хэтэрхий удаан амьдарснаас болж таг сохорсон учраас нүд нь ямар ч ажиллагаагүй болсон байдаг. Хүнтэй адилаар тэд нэгээхэн онцгой хэлээр хоорондоо ярилцдаг байна. Энэ талаар Не Ли мэдлэгтэй билээ. Харин Харанхуйн элфүүдийн хувьд тэд ч мөн хүн төрхт амьтад бөгөөд харанхуйн шидээр гаршсан учраас тэд харанхуйд үргэлж бүгэж, аллага үйлдэхдээ гаргууд.

Не Ли Харанхуйн бүлгэмийг уулсын гүнд, хаа нэгтээ газар нуугдаж байна хэмээн бодож байсан. Гэтэд газар доорх ертөнцөд бүр доор нуугдаж байгаа юм биз дээ? Не Ли энэ газар доорх ертөнц дотор юу байдаг талаар ихээхэн сониучирхан бодно.

‘Хамгийн түрүүнд гэхдээ эхлээд Ариун Гэр бүлийг буюу Яруу алдрын хотод байх Харанхуйн бүлгэмийн нөлөөлөлтэй учраа олоод дараа нь очиж өөрөө хардаг хэрэг.’ Не Ли дотроо нууцхан бодов.

Не Лли Харанхуйн бүлгэмийн эзэн Чөтгөрийн ноён ямар хүн байдаг талаар бодно. Тэрээр нууцлаг Чөтгөрийн ноёныг нэг өдөр харж, түүнтэй тулалдана гэдгийг мэдэж буй. Чөтгөрийн ноёныг устгаж, алж байж л бүхэл Харанхуйн бүлгэмийг бүхэлд нь устгаж чадна.

Е Зиюуны эдлэн хашаанд эргэж ирээд Не Ли, Е Зиюун хоёр үргэлжлүүлэн бэлтгэл сургуулилалтаа эхэлцгээлээ. Тэд нар гурван өдрийн дараа эхлэх томоохон тулааныг хүлээнэ. Тэд үе үе Е Зонгод бараалхан уулзана. Төрөл бүрийн тан уусны дараачаар Е Зонгийн бие хурдан сайжирж, төд удалгүй өөрийнх нь биеийн хүч оргил хэмжээндээ эргэж ирлээ. Гэсэн хэдий ч Е Зонг олон нийтийн өмнө гарахгүй байв. Тэд олон нийтэд Е Зонгийг өвдсөн хэмээн хэлэх бөгөөд хэнийг ч хүлээн авахгүй байгаа хэмээн зарласан.

Ариун гэр бүл

Шэн Сью толгойгоо өргөн Шэн Хонгийг харж байлаа. Түүний томоохон нүдэнд нууцалж үл болох баяр баясгалан тодрон харагдана. “Ахаа, Е Хан хэл мэдээ дамжуулсан байна. Е Зонг Луугийн Хэл ургамалд хордсон учраас гарцаагүй үхэх бололтой.”

“Е Хан худлаа хэлээгүй гэдгийг чи баталгаажуулсан биз? Е Зонг явуулсан тагнуул юм биш биз?” Шэн Хонг хэдэн алхам урагш алхаад хөмсгөө зангидав. Е Зонг хордоод ингээд үхчих юм гэж үү? Е Зонг тийм ч амар үхэхгүй хэмээн тэрээр бодно.

“Худлаа байх ёсгүй. Бидэнд маш олон баримт нотолгоо бий. Тэр бидэнд худлаа хэлж зүрхлэхгүй. Тэр шөнө Хотын захирагчийн эдлэнгийн олон гэрэл асч, Е Сью Е Ханыг хайлгахаар олон хүчтэнийг явуулсан байсан. Е Хан зугтаахдаа олон харуул хөнөөсөн. Үүнийг хуурамчаар хийнэ гэж юу байх билээ?” Шэн Сью инээмсэглэн хэллээ.

“За яахав, тэр олн харуул алсан юм  бол үнэн байлгүй дээ.” Шэн Хонг толгой дохин хэлэв. Е Зонг маш зөөлхөн сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй хүн. Өөрийнхөө харуулуудынхаа амь насаар тоглох хүн биш. Е Хан хэлсэн үнэн байх учиртай. “Хотын захирагчийн газар Е Зонгийг өвдсөн гэж мэдээ тараасан байгаа. Е Зонг гэнэтхэн нас барсаныг нуух гэсэн санаа байх. Ингэснээр хүмүүс үймж сандралдахгүй. Хотын захирагчийн есөн өдрийн дараах уулзалтаар тэд Е Зонгийг үхсэн гэдгийг дахин нуух боломжгүй боллоо доо!

“Е Зонг, чи бид хоёр энэ олно жил хамт тулалдсан. Эцэст нь, би жинхэнэ ялагч нь боллоо доо.” Шэн Хонг хөхрөн инээвэл ихэд хэрцгий харагдана.

“Баяр хүргэе, ахаа.” Шэн Сью өөрийнхөө сэтгэл татам инээмсэглэлийг тодруулаад асуув. “Есөн өдрийн дараах хүчтэнгүүдийн цугларалтанд бид оролцох уу?”

“Мэдээжийн хэрэг. Бид заавал оролцох хэрэгтэй. Ийм сайхан мөчид бид яаж таслаж болох билээ?” Шэн Хонг хүйтнээр хөхрөн инээнгээ хэлэв.

Хэсэг хугацааны дараагээр Шэн Сью асуув. “Е Ханыг бид яах хэрэгтэй бэ?”

Хэсэг хугацааны туршид бодсоны эцэст Шэн Хонг хэллээ. “Түүнийг хотоос гаргаад, Харанхуйн бүлгэмийн хүмүүс дээр аваачаад өг.”

Үнэнийг хэлэхэд Е Ханы хэрэг байхгүй ч гэсэн түүний авьяас чадвар сайн. Цаст салхин гэр бүлийн дайсан нэгэнт болсон учраас амьд үлдээхэд гэмгүй.

“Мэдлээ, би бэлтгэлийг даруй базаагаадахья.” Шэн Сью толгойгоо дохин хэлэв.

Е Зиюуны эдлэн хашаанд Не Ли чулуун дээр суувал чимээгүй, аниргүй байдалд шилжин сүнсний хүчээ хөгжүүлнэ. Тэрээр өмнөх амьдралд нь болж байсан олон үйл явдлыг эргэн санана. Өмнөх амьдралдаа тэрээр ихээхэн айдаг байсан учраас нэг газраа нуугддаг байсан. Тэрээр маш олон бүтэлгүйтлийн дараа л хамгийн өндөр хүчирхэг зэрэглэлд хүрч чадсан байдаг юм.

Анд нөхөр, гэр бүлийнхэн нь алуулсан удаатай. Тэрээр хамгийн өндөр зэрэглэлийн түвшинд хүрэхэд дайснууд нь харагдахаа больсон байдаг. Сайхан амар амгалан амьдрая хэмээн тэрээр шийдэх мөчид ганцаардал, хоосролд тэрээр автсан юм. Гэгээнтэн хаантай тулалдсан эцсийн тулалдаанд Не Ли үлэмж олон гэм зэмгүй хүмүүс алуулахыг харсан бөгөөд үүнийг зогсоох хүчин мөхөсдсөн.

Эцэст нь тэрээр ч нас барсан юм. Тэрээр хүсээгүй ч, энэ үхэл түүнд санаа амрах боломж өгсөн.

Үхэх хүртлээ тэрээр амьдралынхаа утга учирыг олоогүй. Тэрээр бүх зүйлээс сэрэмжилдэг байсан. [Тэнгэрлэг бурхан] хөгжүүлэх техникээр урагшилж, тулааны урлагын оргилд хүрэхийг тэрээр хүссэн.

Не Ли одоогоор Цуст кристалын эрчмийг сорон авч 2-одтой Алтан зэрэглэлийн оргил өөд тэмүүлнэ. Удалгүй тэрээр 3-одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болох юм.

Цуст кристал үнэнийг хэлэхэд Домгын зэрэглэлийн  дайчдад ховор эд. Энгийн Алтан зэрэглэлийн дайчин үүнийг хэрэглэнэ гэж аймшиггүй хэлж болохгүй. Учир нь тэд ийм олныг нэгэн дор боловсруулж чадахгүй. Харин Не лид санаа зовоод байх зүйл үгүй. Тэрээр өндөр хэмжээний сүнсний хүчийг сүнсний тойрондоо хүлээн авбал дотор нь байх ургамал улам бүдүүрч, улам хатуурна. Энэ мөчид тэрээр Сүүдрийн чөтгөр, Соёот Хулсны баавгайг хооллох сүнсний хүчтэй байх бөгөөд Сүүдрийн чөтгөр, Соёот хулсны баавгай нь хувирна.

Не Лигийн эргэн тойронд машид түрэмгий эрчим гарах бөгөөд энэхүү эрчим өөрийг нь хуйлралдан эргэлджээ.

Яг энэ мөчид цэцэрлэгийн нөгөө талд яг одоо Дүан Жиан сургуулилалт хийвэл нүдээ нээнэ. Не Лигээс хөгжүүлэх техник, хөгжүүлэлтийн нөөцүүдийг аваад сүнсний хөгжил нь машид хурдацтай дээшээ дүүлэн хөөрсөн. Тэрээр аль хэдийн 2-одтой Хар алтан зэрэглэл хүрсэн билээ. Биеийнх нь хүчийг мөн тооцвол Домгын зэрэглэлийн дайчин хүртэл Дүан Жиантай тулалдах аргаа олохгүй толгой гашилгана.

Гэхдээ Не Лигээс гарах түрэмгий эрчмийг тэрээр мэдэрнэ. Не Ли өөрийнх нь хувьд үргэлж нууцлаг хүн байсаар ирсэн. Не Ли өөрөөс нь дүү хэдий ч Не Лид мэдэхгүй зүйл үгүй мэт. Биеэр нь урсах луугийн цус хүнийг таних чадварыг түүнд өгдөг. Биеэр нь урсах луугийн цус нь Не Лиг өөрийнх нь төсөөлснөөс хамаагүй хүчтэй хэмээн хэлдэг. Не Лигийн ач тусыг хариулахаас гадна тэрээр түүнийг дагахыг өөрөө хүснэ. Өөрийнх нь хувьд Не Ли бол өөрийнх нь нар, чиглүүлэгч гэрэл билээ. Дүан Жиан түүний хажууд байвал хэзээ ч айх, эсвэл төөрөх мэдрэмжийг авахгүйдээ бат итгэсэн.

Хэдэн өдрийн дараа тулаан гарна. Тиймээс Не Ли урьдчилан бэлтгэлээ базаана. Тэрээр маш олон амь аврах эрдэнэсүүдтэй хэдий ч Не Ли Ариун Гэр бүлийн хүчийг дутуу үнэлж болохгүй.  Эцсийн эцэст Ариун гэр бүл мянган жилийн турш үндэс сууриа олж, бат хөлөө олсон гэр бүл. Тэдэнд нууц хөзрүүд байх нь гарцаагүй.

Не Ли ийм төрлийн зүйлст бэлэн байж их тулаанд бэлдэнэ.

Не Ли бэлтгэлээ хийвэл ихээхэн танил эрчим мэдрэгдэв. Тэрээр мишээн жуумалзав. Энэ хүн Е Зиюун юм.

Тэрээр нүдээ нээвэл Е Зиюун хэдэн метрийн цаана зогсч байлаа. Очиж уулзах эсэхээ гайхан зогссон байв.

Не Ли инээмсэглэн хэлэв. “Надаар туслуулах зүйл гараа юу?”

Е Зиюун Не Ли уруу гэмшсэн харцаар харан хэлэв. “Не ЛИ, дээр би олон муухай үг хэлсэн. Чи харин түүнийг үл тоогоод аавыг минь хүртэл аварсан. Би….”

“Юу ч биш дээ.” Не Ли гараа савчаад инээмсэглэв. “Чи яагаад тийм зүйлс хэлснийг би мэдэхгүй ч, чи тийм хүн биш гэдгийг би мэднэ. Энэ л байхад хангалттай.”

Е Зиюуны нүд нулимсаар дүүрэв. Тэрээр Не Лиг өөрийг нь хэзээ ч уучлахгүй хэмээн бодож байсан. Тиймээс тэрээр ихэд айсан. Аав нь өөрийг нь бараг орхихоо шахсан. Тэр мөчид Зиюун юу хийхээ үнэхээр мэдээгүй. Не Лигийн ач тус дэндсэн учир ирээдүйд төлөөд төлөөд барахгүй биз.

Е Зиюун шүдээ зуугаад, царай нь улайвал Не Ли уруу харан хэлэв. “Не Ли, баярлалаа.”

“Аан.” Не Ли толгой дохив. Е Зиюун өнөөдөр хачин аашилж байгаа мэт санагдана. Гэхдээ яг юу л болоод байгааг тэрээр мэдэхгүй.

Е Зиюун өөрийнхөө өрөө уруугаа толгой гудайлган оров.

Е Зиюуны нурууг харсан Не Ли толгойгоо маажив. Тэрээр юу болоод байгааг бодоод бодоод ойлгосонгүй. Не Ли өөрийнхөө өрөө уруу буцаж ороод үргэлжлүүлэн [Тэнгэрлэг бурхан] хөгжүүлэх техникээ ашиглан сүнсний хүчээ нэмэгдүүлнэ. Удалгүй 3-одтой Алтан зэрэглэл хүрэх боолтой.

Шөнийн харанхуй бүрхэн авбал, Не Лигийн орон дээр сарны гэрэл тусав. Не Ли орон дээрээ завилан сууж, чимээгүйхэн сургуулилалтаа хийнэ.

Хаалга нь онгойлоо.

Не Ли нүдээ нээвэл Е Зиюун орж ирнэ. Тэрээр маш нимгэн торгон хувцас өмссөн байх ба биеийнх нь хэлбэр машид сайхан. Энэхүү тунгалаг цэвэрхэн царай нь сарны тусгалд улам үзэсгэлэнтэй харагдана.

Үүнийг харсан Не Лигийн нүд орой дээрээ гарав.

Энэ мөчид Е Зиюун час улаан өнгийн царайтай болох ба ихээхэн ичингүйрнэ. Түүний торго газар унавал, өө сэвгүй нүцгэн бие нь үзэсгэлэнтэй эрдэнийн чулуу мэт сарны гэрэлд гэрэлтэв. Ягаан үс нь яг л хүрхрээ мэт доошоо буулаа.  Сайхан хацар нь, уран хөмсөг нь урлагын бүтээл гэсэн үг. Ариухан, гэгээхэн тэрээр дагина мэт харагдана. Туяхан урт хөл нь хаш чулуу мэт харагдах ба хэн бүхний зүрхийг галзууруулан цохилуулах ажээ.

“Зиюун, чи…” Не Ли үүнийг харсан учраас хоолой нь аргах мэт болов. Эцсийн эцэст хамгаас хайр тэмэгтэй нь урд нь зогсч буй. Өмнөх амьдралынх шиг үзэсгэлэнтэй  Е Зиюун нь биш авч үзэсгэлэн гоо нь хэвээр.

“Не Ли, Нин Арь сайн эмэгтэй. Чи түүнийг гомдоож болохгүй. Харин ач тусыг чинь би хариулах ёстой. Би өөрийгөө л чамд өгч чадах юм даа. Е Зиюун нухацтай хэлэн уруулаа хазав. “Сюэ авга эгч надад эрэгтэй хүн хэзээ ч авч чадахгүй зүйлээ авахыг хүсдэг гэсэн. Хэрэв чамд байдаг бол чи хайрлахгүй. Өнөөдрөөс эхлүүлээд хоёулаа зүгээр найзууд байцгаая.”

Е Зиюун толгойгоо гудайлган хэдэн алхам урагшилвал Не Лигийн оронд орлоо. Тэрээр машид сандарсан байх бөгөөд бие нь хөнгөхөн чичирхийлнэ.

Үүнийг хараад, Е Зиюун юу гэж хэлэхийг сонсоод Не Ли инээмсэглэн толгой сэгсрэв. Энэ мангар охин намайг энэ хүртэл түлхлээ гэж үү? Авч чадахгүй зүйлдээ дуртай байна гэж Авга Сюэ хэлсэн зүйл нь Е Зиюуны аав Е Зонгд сайн болсондоо хэлсэн зүйл.  Харин урагшилж чадахгүй болсон нөхцөл байдал нь авга эгч Сюэгийн нөхцөл байдал шүү дээ.

Е Зиюун орон дээр хуйлран хэвтлээ. Не Ли бас орж ирнэ гэж тэрээр бодвол зүрх нь туулайх мэт хурдацтай цохилно. Түүний хавиргыг түг түг хийн цохих мэт боллоо. Язгууртан айлын охин учир эмэгтэй, эрэгтэй хүний харьцааны талаар мэдлэг түүнд бий. Гэхдээ үүнийг өөр дээрээ мэдрэнэ гэдэг хөнлөн ойлголт. Тэрээр шийдэмгий загнасан авч яг бодитоор болох тэр агшинд Е Зиюун айж эхлэв.

Не Ли Е Зиюуныг гэх зөөлхөн, эелдэг зан нь хөдлөв. Хэсэг хугацааны дараа тэрээр Е Зиюуны хажууд хэвтээд хоёр гараа толгойныхоо ард тавиад инээмсэглэн хэлэв. “Надад ганц таалагддаг хүн бий. Энэ бол чи. Үүнийг өөрчлөх арга үгүй. Нин Арь шиг би бодлоо өөрчилж чадахгүй. Гэхдээ үүнд нэг ялгаа байгаа. Чиний төлөө л гэвэл би нүдээ ухах байсан ч эргэлзэлгүй ухаад өгнө.”

Не Ли өмнөх амьдралынхаа мөчүүдээ эргэн санавал зүрх нь өвдлөө.

Е Зиюун удаан хугацааны туршид хүлээсэн ч тэр хоёр хөнжлийн цаана байгааг тэрээр мэдэрнэ. Хөнжлийн цаана байгааг мэдэрвэл санаа нь амрав.

Не Лигийн үгийг сонсвол Е Зиюуны бодол айдсаас тайван байдал уруу шилжинэ. Түүний хацрыг нулимс урслаа. тэрээр Не Ли өөрт нь яагаад ийм сайн байдгийг ойлгосонгүй.

Тэр хоёр юу ч ярьсангүй. Энэ мөчид бие биенийхээ амьсгалыг сонсох боломжтой байв Не Лигийн эрчим түүнд аюулгүй байдал, тайван амар амгаланг мэдрүүлнэ.

Эцэст нь Е Зиюун удалгүй гүн нойрондоо автлаа.

Не Ли толгойгоо эргүүлэн Е Зиюуны үзэсгэлэнтэй чимээгүйхэн царайг харлаа. Хэрэв тэд ингээд үүрд хамт байна гэвэл ямар сайхан билээ? Хамтдаа өсч, хамтдаа хүүхэдтэй болж, хамт өтлөнө гэдэг. Гэхдээ одоогийн Е Зиюун мэдээж хүүхдээрээ байна.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.