Чөтгөр бурхдын домгууд 171

ЧБД – 171

[1/3]

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 171 – Орон зай цаг хугацааны чөтгөрийн араатан? 

Не Ли орж ирээд хурдан эргэн тойрноо харав. Тэрээр ихээхэн гайхшрав.  Хотын захирагчийн эрдэнэсийн сан ийм олон эртний үнэт зүйлстэй байна гэж тэрээр санаагүй.

“Би эднээс хүссэнээрээ авч болох юмуу?” Не Ли асуулаа.

“Тиймээ.” Е Зиюун толгой дохив.  Не Ли аавийнх нь амийг аварсан учраас хэдэн эд зүйлс өгөөд ч багадана. Хэдэн зүйл өгөхөөс гадна Не Лигийн ямар ч хүслийг байсан Е Зиюун биелүүлнэ.

“Тэгвэл би авахыг хүссэн зүйлсээ чөлөөтэй авлаа шүү.”

Не Ли бугалгаа сунгаад эрдэнэсүүдэд гараа хүргэн харна.

Не Ли нэгэн энгийн чулууг барин авбал Е Зиюун сониучирхан асуув. “Наадах чинь юу бэ?”

“Энэ бол Тэнгэрлэг хамгаалагч чулуу. Тэнгэрлэг тивийн хойд зүгт байрлах уурхайд байдаг гэж сонсч байсан юм байна. Тэр уурхайг одоо чөтгөрийн араатнууд эзлэсэн. Хээн бичээсийн мастерууд энэ чулуун дээр жижихэн хамгаалалт бичиж чаддаг. Энэ Тэнгэрлэг хамгаалагч чулуун дээр жишээ авья. энэ дээр Хар алтан зэрэглэлийн хээн бичээс бичсэн байна. Хар алтан зэрэглэлийн хоёр дайралтийг тэсвэрлэх чадвартай.  Гэхдээ энэ хээн бичээс хуучирсан учраас засах хэрэгтэй. “Не Ли зургаан Тэнгэрлэг хамгаалагч чулууг аваад чөтгөрийн араатны цусанд дүрээд хээн бичээсүүдийг засч эхэллээ. Түүний дараагаар Е Зиюуны гарт гурвыг атгуулаад, гурвыг нь өөрөө далд хийв.

“Энэ ….”  Е Зиюун гартаа байх гурван Тэнгэрлэг хамгаалагч чулууг харав. “Ийм үнэтэй зүйлийг…”

“Энэ угаас танай гэр бүлийн өмч. Би цааргалахгүйгээр авч байхад чи яагаад цааргалаад байна?” Не Ли хөхрөн инээгээд эргэн тойрноо үргэлжлүүлэн харна.

Е Зиюуны хацар хөнгөхөн улайгаад гурван Тэнгэрлэг хамгаалагч чулуунуудаа хадгалав.

Не Ли эргэн тойрны эрдэнэсүүдээ хараад эрдэнэсийн овоолгийн өмнө зогсов. Яаж хоосон буцалтай нь билээ. Энэ дотор Домгын зэрэглэлийн хээн бичээс байгаа эсэхийг харна. Хэрэв байвал цааргалалгүйгээр авья. Одоогийн хүч нь дутмаг учраас амь аврах эд зүйлстэй явж байхад алзахгүй.

Хэрэв сайн зүйл нүдэнд харагдвал тулаанд ашиглахаар зүйлс байвал Не Ли дотоод орон зайт бөгжиндөө хийнэ. Мөн Е Зиюунд хэрхэн ашиглахыг нь тайлбарлаад Е Зиюунд ч мөн өгч байлаа.

Не Ли Зуу гаруй этгээд эрдэнэс авбал яг л дээрэмчин лугаа адил өөрийгөө санана.

“Үнэхээр нүд хужирлахаар гоё эрдэнэс байхгүй нь харамсалтай.” Не Ли санаашран хэллээ.

Үүнийг Е Зиюун сонсоод юу гэж хэлэхээ мэдэхгүй нь. Не Ли аль хэдийн зуун зүйл авчихаад нүдэнд туссан зүйл алга гэж хэллээ.

Не ЛИ арван таван Домгын зэрэглэлийн хуйлаас бичиг олсон. Гэхдээ харамсаллтай нь тэд сайн хадгалагдаагүй. Арав нь гэмтсэн байна. Гэхдээ тавыг нь засч болно. Не Ли таван хээн бичээс засаад гурвыг нь Е Зиюунд өгөөд өөрөө хоёрыг нь авлаа.

Не Ли бүсэлхийгээ маажив. Нүдэнд нь туссан юм болгоныг тэрээр авсан. Ийм олон эрдэнэс авсан болхоор тэрээр санаа амар байж блно.

Не Лигийн нүд гэнэтхэн нэгэн нууцхан өндгөнд тусав. Энэ өндөг алтан өнгийн бөгөөд нууцлаг хээн бичээстэй байлаа.

Не Ли өөрийгөө википедиа хэмээн боддог. Гэхдээ энэ хээн бичээснүүд ямар учиртайг мэдэхгүй байлаа. Машид нууцлаг хээн бичээс байв.

ЭНэ хээн бичээснүүд өөрт нь танил бус. ийм хээн бичээс өмнө хэзээ ч харж байгаагүй.

Не Ли энэхүү өндгийг харвал Е Зиюун харав. “Не Ли, энэ юу бэ?”

“надад мэдэх юм алга.” Не Ли гашуунаар инээмсэглээд толгой сэгсрэв. Гадна байгаа бүх чөтгөрийн араатнуудыг тэрээр мэдэх авч энэ өндөг юуны өндгийг огт мэдэхгүй нь.

Энэ дээр байгаа хээн бичээсүүд маш нууцлаг юм. Не Ли хэсэг зуур хүрэхээс ч эмээв.

Не Ли энэ талаар мэдэхгүй байна гэжүү? Энэ ямар гээчийн өндөг бэ?” Е Зиюун гайхав. Не Ли бараг бүгдийг мэддэг. Е Зиюун Не Лигийн мэдэхгүй зүйл гэж байхгүй гэж боддог байсан.

“Тэгвэл бид яах хэрэгтэй бэ?” Е Зиюун Не Ли уруу харан асуув.

Не Ли нууцлаг өндөг уруу ширтэв. Дотроос нь эрчим гарвал энэ өндөг амьд байх ажээ. Энэ эрчим Не Лид дарамт учруулав.

“Энэ юу гээч эд вэ?” Не ли дотроо нууцаар бодов.

Не ли энэ талаар бодоод хөдлөвөл сүнсний тойрон дотрох сүнсний хүчнээсээ өндгөнд багаханыг шингээв. Энэ чөтгөрийн өндөг юу гэдгийг мэдэхгүй ч сүнсний хүчийг нь сорж авлаа. Хэрэв их хэмжээний сүнсний хүч шингээвэл энэ араатныг өөрийнхөө болгож болно.

Не Ли сүнсний хүчээ хийвэл өндөгнөөс эсэргүүцэл ирэв. Не Лигийн сүнсний хүчийг оруулахгүйг хичээх хаалт байгааг мэдрэв.

Энэ хаалтын хүчийг мэдэрвэл Не Ли балмагдав. Ийм өндөр зэрэглэлийн чөтгөрийн араатан энэ ертөнцийх биш байлтай.

Өндөг байхдаа ийм өндөр хамгаалалтын хүчтэй  байвал хамгийн багадаа Тэнгэрлэг зэрэглэлийнх байх учиртай.

Не ЛИ сүнсний хүчээ олно удаа оруулах гэсэн авч бүтэлгүйтэв. ТЭрээр урмаар хугарав. Гэнэтхэн Түр зуурын чөтгөрийн сүнсний номны хуудас гэрэлтэв.

Энэ өндөг Түр зуурын чөтгөрийн сүнсний номтой холбоотой юм болвуу? Энэ хуудас агаарт гэрэлтэн нууцлаг өнгдөнд гэрэл нь тусав. Нууцлаг гэрэл өндгөнд тусвал өндөгний дээрх хээн бичээсүүд эргэлдэв. Алтан гэрэл Түр зуурын чөтгөрийн сүнсний номны хуудаснаас гаран хамтдаа гэрэлтлээ.

Энэ үзэгдэл Не Ли, Е Зиюун хоёрыг гайхшруулав.

Түр зуурын чөтгөрийн сүнсний ном?

Энэ өндөг үнэхээр түр зуурын чөтгөрийн сүнсний номтой холбоотой юм гэжүү?

“Чөтгөрийн араатан, Орон зайт цаг хугацааны чөтгөрийн араатан….” Не Ли амандаа бувтнав. Не Лигийн толгойд гэнэтхэн нэгэн зүйл ороод ирэв. Энэ арай домогт Орон зайт цаг хугацааны чөтгөрийн араатан юм биш биз? ЭНэ ертөнц дээрх хамгийн нууцлаг чөтгөрийн араатан. Энэ ердөө хэдхэн бичээсүүдэд тэмдэглэгдэн үлдсэн.

Домогт өгүүлснээр Цаг хугацаат орон зайн чөтгөрийн араатныг барихад маш хэцүү. Мөн Цаг хугацаат орон зайн чөтгөрийн араатнуудын өндөг маш цөөхөн гэж үлдээсэн байдаг.

Эрт дээр үеэс Орон зайт цаг хугацааны чөтгөрийн араатнуудын ул мөрийн олох гэж их хичээсэн. Тэдний дийлэнхийг цаг хугацаат орон зайн хандгай эзэлдэг. Бусдыгаа бодвол энэ нь илүү элбэг. Тэдний эргэн тойронд цаг хугацаа, орон зайн хаалганууд нээгддэг. Тэдэнтэй ойртохыг хүсвэл энэхүү чөтгөрийн араатан Цаг хугацаа орон зайн хаалганд орж алга болно. Тэд сайхан хангай талд байж байтал гэнэтхэн маш холын газар очсон байх тохиолдол бий.

Энэ амьтан алга болвол абйсан газраа зуун жилийн дараа, эсвэл мянган жилийн дараа ч гарч ирж болдог. Учир нь тэд цаг хугацаанд дуртай үедээ явах хөдөлгөөнтэй. Цаг хугацаат хандгай нар хүн эсвэл өөр чөтгөрийн араатнуудтай уулздаггүй учир түүхийг өөрчилдөггүй байна.

Орон зайт цаг хугацааны хандгайнаас гадна, Орон зайн цаг хугацааны чоно, арслан зэрэг амьтад тэмдэглэгдэн үлдсэн. Гэвч тэд өндөг гаргахгүй дээ.

Түр зуурын чөтгөрийн араатны ном өндгөн дээр гэрэлтсэн хэвээр. Хээн бичээсүүд нэг үе тодроод, нэг үе сулрана. Не Ли сүнсний хүчээ өндгөнд шингээвэл хаалтын сул тал байгаа эсэхийг мэдэхийг хүсэв. Не Ли хаалтанд цоорхой байхыг олвол сүнсний хүчээ орууллаа.

Таас.

Не Лигийн толгой задрах гэж буй мэт санагдана. Түүний толгой маш хурдан эргэлдэв. Хэдэн зууны туршид сэрүүн байсан мэт санагдана. Өмнөх амьдралынх нь бүх дурсамж санаанд орлоо.

Энэ нууцлаг өндөг Не Лигийн сүнсний хүчийг үргэлжлүүлэн сорж Не Лиг хатаана.

Не Ли сүнсний хүчээ хатаж байгааг мэдээд цочирдоод сүнсний хүчээ өндөгнөөс татав. Тэрээр өндөг сүнсний хүчийг нь сорохоо больснийг мэдэрвэл Не Ли санаа амрав. Не Лид нэгэн нууцлаг мэдрэмж төрлөө. Энэ өндөгний хүч нэмэгдсэн мэт санагдав. Не Лид мөн энэхүү өндөгтэй нэгэн холбоо үүссэн мэт санагдлаа.

“Би энэ өндгийг авлаа, би үүнийг аажмаар судална.” Не Ли Е Зиюун уруу харан хэллээ.

“Тэгдээ.” Е Зиюун толгой дохив. Не Ли энэ эрдэнэсийн сангаас юу хүссэнээ авч болно.

Не Ли нууцлаг өндгийг дотоод орон зайн бөгжиндөө хийлээ. тэрээр энэхүү өндөг ямар нууцлаг гэдгийг мэдэрнэ. Ирээдүйд нууцыг нь тайлж чадах эсэхээ бодно.

Түр зуурын чөтгөрийн сүнсний номны хуудсаа барин Не Ли Е Зиюун хоёр эрдэнэсийн сангаас гарлаа.

Тэнгэрт нэгэн шувуу дуугарах чимээ сонсогдов. Не Ли дээшээ харвал тэнгэрт нэгэн том шувуу эргэлдэн ниснэ.

Өвөг дээдэс Е Ян.

Не Лигийн сүнсний хүүхэлдэй дээрээс буухыг харвал сэтгэл хөдөлнө.

Өвөг дээдэс Е Ян сэтгэлээр гутарсан аястай хэлэв. “Не Ли жаалаа, ирээдүйд би ийм төрлийн ажил хийхгүй шүү. Их уйтгартай юм.”

“Өвөг дээдэс Е Ян, харанхуйн бүлгийн гишүүд хууль дүрмэнд захирагддаггүй. Тэд зор дураараа аашиглдаг. Та Яруу алдрын хотыг энэ өвчнөөс салгавал нэр төрийн хэрэг бус уу?” Не ЛИ инээмсэглэн хэлнэ.

“Би мянган жилийн өмнө үхсэн. Энэ үр хойч нар минь намайг амар явуулчихгүй юм. Харанхуйн бүлгэм гэгчийг байгуулаад асуудал удах гэж.” Е Яны бодлоор Яруу алдрын хотод хэн ч удирдаж байсан хамаагүй. Учир нь тэд бүгдээр өөрийнх нь үр хойч нар нь билээ.



Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s