Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 13]

One comment

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 13 – Ятгалга
“Хөдөл!” Хөгшин үйлчлэгч Лөмберт, яаравчлан хариу үйлдэл үзүүлж, тэднийг явахыг уриаллаа.
Мухардалд орсон Линлэй тэр хэд эндээс дарй холдоцгоолоо. Эцсийн эцэст, гудамжинд хүн үхсэн учир, хотын харуулууд удахгүй ирнэ.
Линлэй харуулуудаас айхгүй ч, Женнег хамгаалж байж харуулуудтай асуудал удвал ядаргаатай зүйл болно.
Линлэй тэр хэдээс гадна, олон хүмүүс тэндээс зугтацгааж байлаа.
Шөнө өдийд, Хар чулуу хотын төв зам хөл хөдөлгөөнтэй байдаг ч, хормын дотор, энэ хэсэг ч ганц ч хүн үлдсэнгүй. Хоёр цогцсоос 100метр хэрээтэй газарт хэн ч үлдсэнгүй.
“Ахмадаа, яах вэ?”
Зочид буудлын хувийн өрөөний цонхны дэргэд байсан хоёр эр доош ширтэнэ. Тэдний нэг нь урт улаан үстэй бөгөөд, нүүр нь хутгаар зүссэн мэт харагдана. Гэхдээ одоо бол, түүний царай эргэлзсэн байртай байлаа.
“Би энэ хоёр хөдөөний эгч дүү хоёрыг ийм хүчирхэг туслагчтай байна гэж таамагласангүй.” Улаан үстэй эр хүйтнээр хэллээ.
“Ахмадаа, тэр эр ирвэстэй байсан. Ирвэс бол өндөр зэрэглэлийн шидэт араатан. Түүн шиг хүчирхэг тулаанчтай учраа олох… хэцүү байна байх.” Ахмад гэх эрийн хажууд байх өргөн цээжтэй, биерхүү эр аяархан ийн хэллээ.
Улаан үстэй эр үнэхээр бухимджээ.
Тэд хатагтайн тушаалаар, тэдгээр хөдөөний хоёрыг алахаар ирцгээсэн. Тэд, тэдгээр хөдөөний хоёрт хөгшин үйлчлэгч нь л анхаарал тавьдаг хэмээн бодож байсан. Гэхдээ тэр бол ердөө л 6-р зэрэглэлийн дайчин. Обриэн эзэнт гүрэнд, олон тооны мэргэжилтнүүд байдаг, тиймд 6-р зэрэглэлийн дайчин юу ч биш.
Зарим тосгодод 6-р зэрэглэлийн дайчин хүчтэйд орж магадгүй ч. Хатагтайн илгээсэн салааны ахмад бол 7-р зэрэглэлийн дайчин.
“Хар ирвэс… Яагаад би өмнөн ирвэсийн төрлөөс ийм шидэт араатан харж байгаагүй юм бол?” Улаан үстэй эрийн хөмсөг атиралдлаа. 7-р зэрэглэлийн мэргэжилтэн, шидэт араатны талаар ихийг мэднэ.
Тэр ирвэсийн төрлий Алтан шивээст ирвэс, Хар судалт ирвэс зэрэг шидэт араатнуудыг агнаж байсан.
Гэхдээ энэ долгионтой хар ирвэсийг тэр өмнөн харж байгаагүй.
“Тэр бор үстэй эр энэ хар ирвэсийн эзэн байж таарна. Тэр дор хаяж л 8-р зэрэглэлийн дайчин байгаа.” Улаан үстэй эр Линлэйг агаараас ирж байсан сумыг барьж авсаныг нь эргүүлэн саналаа.
Сум маш хурдтай байсан.
Кэанэ Женне хоёрын өмнө тэр даруй гарч ирээд, агаараас ирж байсан сумыг барьж чадах 8-р зэрэглэлийн дайчин тийм ч их байхгүй.
“Ахмадаа?” биерхүү эр аяархан асуулаа.
Улаан үстэй эр түүнрүү харлаа. Тэгээд хүйтэн хоолойгоор, “Ххмм. Тэр бор үстэй эр үнэхээр хүчирхэг. Энэ даалгаврын төлөө, бид тэдэнтэй шууд тулалдаж чадахгүй. Тэднийг нууцаар ажиглуул. Би тэр мэргэжилтнийг идэхгүй бас унтахгүй байна гэдэгт итгэхгүй байна. Тэр үргэлж тэр хоёртой хамт байгаад байж чадахгүй.”
“Энэ бор үстэй эрийг тэр хоёроос холдмогц, нөгөө хоёрын алаарай.” Улаан үстэй эр ийн тушаахад.
“Мэдлээ, ахмадаа!” гээд биерхүү эр толгой дохиод, даруй өрөөг орхилоо.
Улаан үстэй эр толгойгоо эргүүлээд цонхруу харлаа. Сум хоолойруугаа зоолгуулан үхсэн хоёр цогцос гудамд хэвтэнэ. Хотын харуулууд одоо л гүйн ирцгээж байв.
….
Хар чулуу хотын энгийн нэг зочид буудалд, Линлэй тэр хэд хувийн өрөөндөө сууцгаана. Бэбэ ч гэсэн сууж байх бол Хэирү нүдээ хагас анисан чигтэй газарт хэвтэж байлаа.
Одоо бол, Женне Кэанэ хоёрын царай цонхийсон байлаа.
“С…Сая, би их айсан.” Кэанэгийн нүд айдсаар дүүрчээ.
Бага байхаасаа, Кэанэ хөдөө тосгонд өссөн. Түүний харж байсан хамгийн ширүүн тулаан нь л залуу эрчүүдийн зодоон байв. Яахан саяны үзсэн зүйл шиг нь зүйл түүнд тохиох билээ?
Хэдийгээр замдаа дээрэмчидтэй таарсан ч, тэд хөлсний цэргүүдтэй л тулалдаад, тэдэнд хор хүргээгүй. Гэхдээ энэ удаа, тэд эгч өөр хоёрынх нь амь насанд аюул занал учруулах гэсэн.
Женнегийн нүд ч гэсэн айдсаар дүүрсэн байлаа.
“Женне, Кэанэ бүү ай.” Линлэй тэднийг тайвшруулаад хөхрөн инээлээ.
Линлэйн сэтгэл санаанд иймэрхүү жижигхэн зүйлс нөлөөлөхгүй. Тэрээр шидэт араатны ууланд байхдаа өөрийг нь отох шидэт араатнуудаас үргэлж өөрийгөө хамгаалж ирсэн.
Тиймдээ ч, Шидэт араатны ууланд байхдаа, Линлэй зүрх сэтгэлээ ус мэт амар амгалан байлгахыг сурсан. Тэр яахан ийм жижиг зүйлээс бол бухимдах билээ?
“Залуу эзэнтэн, хатагтай.” Ламберт тэднийг тайвшруулан. “Бид одоо зүгээр дээ. Санаа бүү зов. Аз болоход, Ноён Лэй бидэнтэй хамт байж таарлаа. Эс бөгөөс, аймшигтай зүйл болох байлаа. Залуу эзэнтээн, хатагтай, бид ноён Лэйд талархах нь зүйтэй.” гэлээ.
Саяны явдалд Женне Кэанэ хоёр л сандарчээ.
“Лэй ахаа, бид энэ удаа ч гэсэн танд өртэй боллоо.” Кэанэ машид талархсан байртай байх ба, нүд нь биширлээр дүүрэн. “Лэй ах, та сая гараа ганц саваад ирж байсан сумыг барьж аваад, дахин нэг гараа саваад… өнөөх хүмүүсийг алсан.” Кэанэ бол жаахан хүүхэд. Тиймээс тэр хөдөлсөн тул, айдсаа таг мартаж орхижээ.
Женне түүнрүү талархсан байртай хараад. “Баярлалаа, Лэй ахаа.”
Женнегийн зүрх сэтгэлээсээ Линлэйд талархаж байлаа.
Линлэйг анх харахад, түүнд тэрээр хүчирхэг шидэт араатан хөлөглөсөн, хүчирхэг нууцлаг мэргэжилтэн гэх мэдрэмж төрсөн.
Жишээлбэл, Линлэй тэднийг хамгаалахыг зөвшөөрөх үедээ, тэр ганцхан алтан зоос авсан. Хэдийгээр үлдсэнийг нь Кэанэг хотын захирагч болох үед нь авна гэсэн, 18 нас хүрсэн Женне, үүнийг сайхан сэтгэлтэй хүний хийх үйлдэл гэдгийг мэднэ.
“Талархах хэрэггүй ээ. Би та нарыг хамгаалахыг зөвшөөрсөн юм чинь. Энэ миний хийх ёстой л зүйл.” гэснээ хөмсгөө үрчилзүүлээд. “Юу болоод байгаа юм? Хар чулуу хотод ороод удаагүй байтал, чамайг алахыг завдлаа? Та нар хэнийг гомдоосон юм?”
Кэанэ даруй мэгдлээ.
Харин Женне тээнэгэлзэн, “Хэнийг ч… Хэнийг ч гомдоогоогүй.” гэхэд.
“Та хоёр хэнтэй дайсагначихсан юм?” Линлэй үргэлжлүүлэн асуулаа.
Женне хэсэг чимээгүй байснаа, “Тийм ээ, бидэнтэй дайсагнасан хүн гэвэл, ганц авга эгч маань л байх.” Тэгтэл хөгшин үйлчлэгч Ламберт харилцан яриаг даруй таслан, Линлэйруу инээн. “Бидэнд дайсан байхгүй. Тэд авгатайгаа зөрчилдөөнтэй байгаа төдий. Ноён Лэй, ядаргаатай зүйлсэд санаа зовох хэрэггүй дээ. Хоолоо идэцгээе.” гэхэд.
Линлэй Ламбертрүү харан инээгээд толгой дохилоо. “Тэгвэл, идэцгээе.”
Үнэндээ, Кэанэ эгч болон өөрийнхөө тухай Линлэйд ярьчихсан. Уг халдлагаас харахад л, хотын захирагчийн үндсэн эхнэр Женне тэр хоёрыг хотын захирагчийн суудалд суулгахыг хүсэхгүй байгаа нь тодорхой байлаа.
Гэхдээ Линлэй ам ангайсангүй.
….
Тэр шөнө, Линлэй тэр хэд өөрөө өөрсдийн гэсэн өрөөнд орцгоосон байлаа.
Харуй бүрий болжээ.
Линлэй харанхуй өрөөндөө завилан сууж байх бөгөөд, сэтгэлээ тайвшруулан сүнсээ салхины урсгал болон дэлхийн судлын лугшилттай тохируулж байлаа.
Линлэй ойлголтоо нэмэгдүүлбэл, тэрээр хөл дээрээ босоод, хүнд илдээ савлаа.
….
“Скүэк.” унтлагын хувцас өмссөн Женне хөгшин үйлчлэгч Ламбертийн өрөөн дээр ирээд. “Өвөө, та унтаж байна уу?” гэхэд.
Хаалга түргэхэн шиг нээгдээд.
“Хатагтай, түргэн ороод ир.” Ламберт шалавлан Женнед хаалга нээж өгөөд түүнийг оруулангуутаа хаалаа.
“Хатагтай, юу болсон бэ?” Ламберт ийн асуувал.
Женне түүнрүү ширтээд. “Ламберт өвөө, надад хэлээч. Яагаад дүү бид хоёрыг алах гээд байгаа юм бэ? Авга эгч маань байж?” гэвэл.
Ламберт, “Яагаад ийм зүйл бодоов?” гэхэд түүний зүрх салгалж байлаа.
Женне зөрүүдлэнгүй, “Ламберт өвөө, надтай хүүхэд шиг бүү харьц. Дүү бид хоёрыг тосгоноос явдаг өдөр, биднийг хотын захирагчийн суудлыг авахаар дахин ирэхэд биднийг баяртайн аргагүй хүлээн авна гэж бодсон. Гэхдээ, би одоо л ойлголоо. Авга эгч биднийг энэ байр сууринд суухыг зөвшөөрөхгүй. Түрүүний биднийг алах гэсэн хүмүүс түүний хүмүүс байж таараа. Надад түүнээс өөр хүн гэж санагдахгүй байна.” гэхэд.
Ламберт Женнерүү хараад удаанаар санаа алдлаа. “Тийм ээ, хатагтай. Таны таамаг зөв.” Ламберт хүлцэнгүй хариуллаа.
Женне түүнрүү ширтээд.
“Тэгвэл…” хэмээн Женне бувтанаснаа.
Ламбертрүү хараад. “Ламберт өвөө, яагаад анхнаас нь л дүү бид хоёрт хэлээгүй юм бэ?” гэхэд.
Ламберт толгой сэгсрээд санаа алдсанаа. “Тэгж яах билээ? Ээж тань үхлийн ирмэг дээр байхдаа хүртэл, энэ гомдлоосоо ангижирч чадаагүй. Тэр дүү та хоёрт чинь хотын захирагчийн суудлыг өгөхийг шаардсан. Би чиний зан араншинг сайн мэднэ, чи ээжийнхээ сүүлчийн хүслийн эсрэг явахгүй.” гэхэд.
Женне, “Тийм ээ. Хэдийгээр энэ миний амь настай минь дүйх байсан ч, би үүнийг хийх болно.” гээд зөрүүдлэнгүй толгой дохилоо.
“Тиймээс, та хоёр баяр хөөртэйгөөр аяласнан дээр. Тэрнээс гадна, би та хоёрыг хамгаалах сүвэгчилхийг л оролдсон юм. Хэрэв бид ноён Лэйтэй таараагүйсэн бол, бид өөр аргаар ч болов Чиэр хотод аюулгүй аваачих байсан.” Ламберт үнэнээ хэллээ.
Тосгонд амьдраад, Женне Кэанэ хоёр тийм ч жаргалтай байгаагүй.
Тосгоны язгууртнууд үргэлж Женнегийн гоо үзэсгэлэнгийн араас хөөцөлдөж, харин Кэанэ үргэлж дээрэлхүүлдэг байсан. Хэдийгээр Женне Кэанэ хоёр энэ аялалыг аюултай гэдгийг мэдсэн ч, тэд уг аялалд гарах л байсан.
Эцсийн эцэст, Кэанэ хотын захирагч болсны дараа, түүний хувь тавилан орвонгоороо өөрчлөгдөнө.
“Ламберт өвөө, энэ аялал тийм аюултай хэрэг үү?” Женне төөрөлдсөн харагдаж байлаа.
Ламберт гүн санаа алдаад. “Эхэндээ, би тийм ч аюултай гэж бодоогүй, гэхдээ одоо бол, авгын чинь бодол санаа үнэхээр аймшигтай болсон бололтой. Тэр Хар чулуу хотод алуурчид тавьсан байсан. Тиймээс Чиэр хотод хүрэх зам их аюултай байна байх.” гэвэл.
“Ламберт өвөө, яагаад та Лэй ахад нарийн тайлбарлаж өгөхгүй байгаа юм бэ?” Женне Ламбертрүү ширтлээ.
“Бид тэгж болохгүй ээ.” Ламберт толгой сэгсрээд. “Аав чинь үхсэний дараа, Чиэр хот авгын чинь удирдлаганд орсон. Түүний удирдлага доор хэд хэдэн мэргэжилтнүүд бий. Хэрэв түүнээс шууд муж хотыг удирддаг хүний эсрэг тулалдах уу гэж асуувал, тэр та хоёрын төлөө үүнийг хийхгүй байх вий хэмээн айж байна. Эцсийн эцэст, энэ маш аюултай ажил.” гэлээ.
Муж хотыг удирддаг хүний хүч маш их билээ.
Түүнд хэдэн 8-р зэрэглэлийн тулаанчид байх нь мэдээж. Харин 9-р зэрэглэлийн тулаанчид цөөхөн хэд байгаа байх. Хэдийгээр ганц ч байсан тэр бол гайхалтай зүйл. Учир нь, 9-р зэрэглэлийн тулаанчид ихэвчлэн мужийг удирддаг овогт, эсвэл эзэн хаанд өөрт нь л үйлчилдэг. Харин муж хотын захирагчид үйлчилэх нь… магадгүй цөөн. (Муж хот – тухайн мужид буй нэг хотыг хэлж байгаа.)
Гэсэн ч, алуурчид хүчин дээр тулгуурладаггүй. Хор, урхи… мөн боломжит бүх зүйлс.
“Тийм аюултай гэж үү” гэснээ хэсэг чимээгээ аядсанаа. “Ламберт өвөө, амардаа.” гэж хэлээд өрөөнөөс гараад явчихлаа.
Гэхдээ Ламбертын өрөөг орхисныхоо дараа, Женне тэр даруй өөрийнхөө өрөөрүү явсангүй. Харин… Линлэйгийнхрүү явлаа.
“Тог, тог, тог.” хаалгыг гурвантаа нүдлээ.
“Ор ор.” Линлэйн хоолой дуулдвал, өрөөн дотроос гэрэл цацарлаа.
Женне ч хаалгыг түлхэн дотогш орлоо.
Линлэй орноосоо босоод сандар дээр суулаа. Тэгээд инээмсэглэн, “Хатагтай Женне, их орой болж байна. Танд юу хэрэг болоов?” гэхэд.
“Лэй ахаа.” гэснээ Женне доош суулаа. Тэгээд гүнзгий амьсгаа аван зориг ороод, “Лэй ахаа, танд хэлэх зүйл байна.” гэвэл.
“Юу юм?” хэмээгээд Линлэй түүнрүү харлаа.
Женне буруугаа хүлээн, “Үнэндээ, Кэанэ бод хоёр энэ бүх хугацаанд хөдөө тосгонд амьдарч байсан, бас бид аавтайгаа уулзсанаас хойш их удсан байна. Бидэнд Чиэр хот тийм ч танил биш, бас бид хотын захирагчийн суудалд амжилттай гарч чадахгүй байх.”
Женне бол үнэхээр энэрэнгүй охин. Тиймээс хэр аюултай болохыг нь мэдээд, тэдгээр эрсдлүүдийг Линлэйгээр туулуулахыг хүсэхгүй хэмээн шийдсэн нь энэ аж.
“Өө.” Линлэй ганц ингэж л хариуллаа.
Гэхдээ дотроо бол тэрээр санаа алдаж байлаа. Энэ Женне үнэхээр цэвэр ариун, гэм зэмгүй охин юм.
Линлэйн үйлдлийг хараад, Женне Линлэйг ойлгоогүй хэмээн бодоод яаравчлан тайлбарлалаа. “Лэй ахаа, эхэндээ би хотын захирагчийн суудалд амжилттай сууна эсвэл чадахгүй бол зүгээр л гэртээ харьчихна гэж бодож байсан. Гэхдээ энэ тийм энгийн зүйл биш байж. Түрүүний биднийг алахаар ирсэн хүмүүсийг, магадгүй манай авга явуулсан байх. Ирээдүйд, бидэнд бүүрч аймшигтай зүйл хийж мэднэ. Хэрэв та бидэнтэй хамт байсаар байвал, та ч гэсэн аюулд орно.”


Женне болон Кэанэ
005.jpg


Өмнөх

Дараах

Advertisements

1 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 13]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s