Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 12]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 12 – Хар чулуу хот
Тийм. Гэх зэмгүй хүү зургаан настайгаасаа хойш жижиг тосгонд амьдарч. Линлэй Женне тэр хоёр гэм зэмгүй гэдгийг мэдэрч байлаа.
Уг товчхон харилцан ярианаас, Линлэй Кэанэгийн талаар их зүйлийг мэдэж авлаа.
Үүний хажуугаар, эгчийнх нь талаарх ч гэсэн ойлголтыг авлаа.
“Хотын захирагчийн суудлыг авах? Би тийм ч амар биш байх болов гэж айж байна.” Линлэй ийн бодлоо. Уг хоёр гэм зэмгүй эгч дүүсийг бодвол, Линлэй илүү их зүйлийг үзэж туулсан.
Обриэн эзэнт гүрний хамгийн дээгүүр түвшний муж хот нь нийслэл нь, харин бусад долоо нь нийслэлийн араас жагсдаг. Орон нутаг дахь түвшингөөрөө муж хотууд, тэгээд энгийн хотууд дараа нь хөдөө тосгод орцгоодог.
Үнэндээ хотын захирагч гэдэг бол нэлээд дээгүүр байр суурь.
Тийм байтал хөдөө өссөн жаал хүү тийм амар хотын захирагчийн суудлыг авна гэж үү?
….
Шөнөжин бэлтгэл хийсний дараа, Линлэйг нүдээ нээхэд, хэдийн үүр цайжээ.
“Ноён Лэй, өнөө шөнө гэхэд бид Эзэнт гүрний хилийн хотод хүрэх болно. Хамтдаа өглөөнийхөө цайгаа ууцгаая.” гэхэд.
Линлэй “За.” гэлээ.
Линлэй болон Бэбэ тэдэн дээр очлоо. Хэирү… ойр орчимд нь хоол хүнс хангалттай байгаагүй тул, өнгөрсөн шөнө Шидэт араатны уулруу ороод цадталаа идчихээд ирсэн билээ.
Линлэй сүйх тэргээс холгүйхэн байлаа.
“Эгчээ, би түрүүлээд явлаа.” Кэанэ баяртай нь аргагүй сүйх тэрэгнээсээ үсрэн буулаа.
Ламберт Кэанэрүү харлаа, тэр бол орчлон хорвоод анхаардаггүй хүн. Тэрээр дотроо толгой сэгсрээд, Женнерүү харлаа. Ламберт Женнег гэм зэмгүй, энэрэнгүй хүн гэдгийг сайн мэднэ.
“Хатагтай, бүү яар.” Ламберт ийн хэлээд инээмсэглэхэд.
“Өвөө, яасан бэ?” хэмээн Женне нүдээ бүлтийлгэн асуулаа.
Ламберт, “Хатагтай, та биднийг замдаа дээрэмчидтэй таарсаныг харсан. Бид хилийн хотод хүрэх үед, бид чиргүүлээс салах болно. Тэгээд, хөгшин би та хоёрыг аваад явна. Хэрэв бид дахин дээрэмчидтэй таарвал, би аргалж дөнгөхгүй.”
Женне өөрийн эрхгүй өчигдөр шөнийн явдлыг эргүүлэн саналаа.
“Тийм дээ. Тэгээд бид яах ёстой вэ?” Женне жаахан сандарлаа.
Ламберт инээд алдаад. ” Хатагтай, та ноён Лэйг анзаараагүй юу? Тэр ганцхан цавчилтаар дээрэмчдийн удирдагчийг алсан. Ноён Лэй та нарыг хамгаалбал, та нарт аюул нүүрлэхгүй.”
Женне одоо 18 настай. Тиймээс тэр Кэанэ шиг хариуцлагагүй биш.
“Өвөө, таныг урьсан ч тэр зөвшөөрөх болов уу?” Женне Ламбертрүү харлаа.
Ламберт зоригтойхон хөхрөн инээгээд. “Санаа бүү зов. Кэанэ та хоёрын Чиэр муж хотын захирагчийн хүүхдүүд, бас Кэанэ одоо хотын захирагч болохоор ирж байгаа. Хэрэв өөрсдийгөө Чиэр хотод аюулгүй хүргэж өгвөл их хэмжээний шагнал өгнө гэж хэлээрэй. Санаж яв… түүнд их зүйл бүү ярь. Түүнд өнгөрснөө ярьж болохгүй шүү. Гагцхүү миний сая хэлсэн зүйлийг л хэлээрэй.” гэлээ.
Ламберт Линлэйг тэдний байр суурийн талаар нарийн ширийн зүйлсийг мэдвэл тэдэнд зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байлаа.
“Яв, бас миний хэлсэн зүйлийг санаж яваарай. Жинхэнэ мэт жүжиглээрэй.” Ламберт ийн хэлбэл.
“За.” Женне толгой дохилоо. Тэрээр гүнзгий амьсгаа аван зоригжоод, сүйх тэрэгнээсээ буулаа.
Женнег сүйх тэрэгнээсээ буухыг хараад, Ламберт нууцхан санаа алдлаа. “Хатагтай, та үхлийн ирмэг дээр байсан ч, та уураа барихыг хүсээгүй. Та Женне Кэанэ хоёрыг хотын захирагчийн суудалд суулгахыг шаардсан. Ноён Вэйд үхсэн ч, Кэанэг хотын захирагчийн суудалд суух амаргүй байна байх.”
“Хэрэв тэднийг 9-р зэрэглэлийн дайчин хамгаалбал, бидэнд боломж гарч л таараа.” Өнгөрсөн шөнө, Ламберт хүмүүс Майжинлиг 8-р зэрэглэл гэж шивнэлдэж байхыг сонссон. Гэхдээ Линлэй түүнийг ганц л цавчилтаар амархан гэгч нь алсан. Ламбертийн харснаар, Линлэй 9-р зэрэглэл байх ёстой.
….
Салхи сэржигнэнэ. Хоолоо идэж дууссаныхаа дараа, Линлэй тайван гэгч нь эргээд амарлаа.
“Обриэн Эзэнт гүрэн. Мм. Бид маргааш гэхэд тэнд оччихсон байна.” Линлэй тэрэг дээрээ залхуутайн аргагүй сууна. Тэгтэл, түүний нүдний буланд, хэн нэгэн түүнрүү ойртох нь харагдлаа.
“Женне?” Линлэйн сониуч зан төрлөө.
Тэрээр болгоомжилсон байртай, түүнрүү дөхөж байлаа. Тэгээд Линлэйг өөррүү нь харж байхыг хараад, Женне хүчлэн инээмсэглээд. “Ноён Лэй, сайн байна уу.” гэхэд.
“Хатагтай Женне, сайн уу.” Линлэй жаахан эргэлзлээ. Хатагтай Женне яагаад энд ирдэг билээ?
Женне хэсэг дуугүй зогслоо, тэрээр яаж эхлүүлэхээ мэдэхгүй байв.
“Хатагтай Женне, би танд яаж туслахсан бол?” Линлэй түүнээс ийн асуухад.
Женнегийн царай улаан хүрэнтсэнээ. Сандарсан байртай, “Ноён Лэй, яг наадах чинь. Дүү бид хоёр аавынхаа хотруу яв байгаа юм л даа. Дүү маань хотын захирагчийн суудалд суух гэж байгаа юм. Гэхдээ хотоор аялах аюултай болохоор бид айж байна. Тиймээс… таныг биднийг хамгаалаач гэж асуух гээд.”
Эднийг бүгдэнг нь нэг амьсгаагаар хэлсэн тул, Женне багахан түгдэрлээ.
Линлэй Обриэн эзэнт гүрний ерөнхий газар зүйн байршлын талаар суурь ойлголттой. Түүний дүү Вартон, Обриэн эзэнт гүрний хамгийн өмнөд хэсгийн мужид буйг мэднэ.
Линлэй одоогоор баруун хойд мужид байгаа.
Баруун хойд мужаас хамгийн өмнөд хэсгийн муж хүртэл ойролцоогоор жил хагас эсвэл түүнээс ч урт хугацаа зарцуулна. Гэхдээ мэдээж, хэрэв Линлэй Хар үүл ирвэсээ унавал, өдөрт мянган километр газрыг туулж 10 өдөрт л хүрнэ.
Гэхдээ Линлэй яарахгүй байлаа.
Түүний дүү одоо Обриэн сургуульд байгаа. Яагаад яарна гэж? Одоо бол, түүний хувьд өөрийн хүчээ өсгөх мөн бэлтгэл нь л нэн тэргүүний ажил нь.
“Чамайг хамгаалах ий? Хэр удаан?” Линлэй инээн ийн асуухад.
“Тийм ч удахгүй ээ.” Женне ийн яаравчлан хэлээд. “Чиэр хот бол баруун хойд хэсгийн муж. Эндээс, 10 гаруй өдөр эсвэл хагас сарын газар. Бид тэнд хүрмэгцээ, танд талархлаа илэрхийлж их хэмжээний шагнал хүртээх болно шүү.” гэхэд.
“Намайг шагнана аа?”
Линлэй дотроо санаа алдлаа. Линлэйн туршлагаас үндэслэвэл, хотын захирагчийн суудлыг сул дорой, гэм зэмгүй эгч дүү хоёр яаж хялбархан авах билээ дээ?
“Бид танд их хэмжээний алтан зоос өгье.” Женне итгэл тээн Линлэйрүү ширтэхэд.
Линлэй, “Өө? Хэр ихийг?” гэвэл.
Женне шүдээ хавираад. “10 мянган алтан зоос? Та юу гэж бодож байна?” Женне 10 настайгаасаа тосгонд амьдарсан. Товчхондоо, ганц хоёр алтан зоосоор л тэнд нэлээд удаан амьдарч болдог. Тэр муж хотыг баян чинээлэг газар гэдгийг мэднэ, мөн 10 мянган алтан зоосны тухайд муж хот дэмжинэ гэж итгэж байлаа.
“10 мянган алтан зоос ий?”
Өнгөрсөн шөнө, хөлсний цэргүүдийн удирдагч Линлэйд талархан 10 мянган алтан зоос санал болгосон. Гэхдээ, Линлэйн орон зайн бөгжинд их хэмжээний мөнгө бий, түүнчлэн түүний мастер сийлбэрчийн нэр төрөөс авч үзвэл, түүний сийлбэр бүр, 100 мянган алтан зоосны үнэд хүрнэ.
“Хангалтгүй байна уу?” гээд Женне ээрлээ.
Линлэй Женнерүү хараад. “Хатагтай Женне, та тосгонд амьдарч байхдаа хэр их мөнгө зарцуулсан бэ?”
“Тосгонд?” Женне цочирдлоо. Ламберт түүнд тосгонд амьдарч байсан гэдгээ хэлж болохгүй гэсэн ч, Линлэй хэдийнээ мэдчихжээ.
Тэгээд Женне үнэнээ хэллээ. “Жилд хэдэн арван алтан зоос. Бид ээжийнхээ эмчилгээний зардлыг төлөх хэрэгтэй байсан юм. Тийм ээ, Ноён Лэй, надад одоо мөнгө байхгүй, гэхдээ ирээдүйд.”
Линлэй Женнег үнэхээр гэм зэмгүй охин гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
“Нөгөө, Эзэнт гүрний хил дотор аюулгүй байх ёстой. Ламберт өвөө хэтэрхий их бодсон байх л даа. Би ингээд явъя даа.” Женнед эвгүй санагдан, хэлсэн зүйлээ булзайруулж эхлэхэд.
“Үгүй дээ. би зүгээр асуухыг хүссэн юм, одоохондоо, чи хэр ихийг төлж чадах юм?” Линлэй ийн асуулаа.
Баруун хойд хэмгийн муж гэдгийг дуулаад л, Линлэй тэдэнд туслая гээд бодчихсон байсан. Эцсийн эцэст, тэр Баруун хойд хэсгийн мужаар дайрч өнгөрнө.
“Одоо юу? Надад 10 алтан зоос л байна.” Женне жижигхэн мөнгөний уут гаргаж ирээд. “Нагац Ламбертэд дахиад цөөхөн хэдэн алтан зоос байгаа.” гэв.
Линлэй уутыг аваад, дотроос нь нэг алтан зоос авснаа.
“Боллоо.” Линлэй өнөөх зоосоо өөрийнхөө уутанд хийгээд. “Эндээс эхлэн, би таны даалгаврыг хүлээн авлаа. Гэхдээ мэдээж, энэ алтан зоос бол урьдчилгаа. Дүүг чинь хотын захирагч болох үед, би үлдсэн 9999 алтан зоосоо авах болно шүү.” гэхэд.
Женне амжилттай болсонд ихэд баярлан.
“Баярлалаа. Баярлалаа.” гэхэд Женне машид баярлан царай нь улаан хүрэн болсон байлаа.
….
Чиргүүл дахин хөдөлж эхэлбэл, Хар ирвэс Линлэйн дэргэд залхуутай хэвтэнэ. Үүний зэрэгцээ, Хэирү Бэбэрүү сэжиглэнгүй хараад архирлаа, “Бэбэ. Эзэнтэн 10 мянган алтан зоосны даалгаврыг авчихав уу даа?”
Түүн шиг туршлагатай нэгнийг урихад 10 мянган алтан зоос хангалтгүй билээ.
8-р зэрэглэлийн шидэт араатан алахад л, Линлэй 500 мянган алтан зоосны үнэтэй шидэт цөмтэй болж чадна. Товчхондоо, 8-р зэрэглэлийн тулаанчид 8-р зэрэглэлийн шидэт араатанг ална гэдэг хүнд ажил. Гагцхүү 9-р зэрэглэлийн тулаанч л 8-р зэрэглэлийн шидэт араатанг алж чадна.
“Хэйрү, чи юу мэдэх билээ дээ? Эзэнтэн энэрэнгүй хүн.” Бэбэ эргүүлээд архирлаа.
Тэд шидэт араатны хэлээрээ бие биетэйгээ ярилцаж байлаа. Тэдний ярилцахыг хараад, Линлэй хөхрөн инээгээд, чимээгүйхэн тэрэг дээрээ сууна.
“Скүак.”
Тэрэгний дугуй хэмнэлээ өөрчлөн урагшилна. Нар уулны цаагуур орвол, тэд эцэст нь нэг юм Обриэн эзэнт гүрний хилийн хот дээр ирлээ.
Тэрэг дээрээ хэвтэж байсан Линлэй хотод ойртож буйг харлаа.
Энэ хар хот яг л өөр дээрээ тодорхой хэмжээний газар нутгийг тавьсан аварга шидэт араатан шиг л харагдаж байлаа. Хотын хана 30 метр өндөр агаад гагцхүү хүчирхэг тулаанчид л энэ өндөрт гарч чадна.
“Хар чулуу хот. Баруун хойд хэсгийн муж бол Обриэн хана.” Линлэй энэ алдартай хотын талаар сонсож байсан.
Түүхэнд, Хар чулуу хотод олон том тулаан болж байсан. Олон жил өнгөрсөн ч, Хар чулуу хотод ойртох үед, хар улаан өнгийн аварга чулуунууд харагддаг. Энэ бол тоолж баршгүй олон тулаан жил үргэлжилсэн тулааны үеэрх цус юм.
“Бид эндээс салах болно.” Малонэ хотын хэрмийн гадна талд чангаар ориллоо.
Тэдний даалгаврын дагуу бол, хөлсний цэргүүд тэднийг энд хүргэж ирэх ёстой байсан. Тиймээс худалдаачид болон аялагчид даруй сүйх тэрэгнүүдээ жолоодон эсвэл ачаа таваараа барин хотын хаалгыг чиглэцгээлээ.
“Лэй ахаа!” Кэанэ түүнийг сүйх тэрэгнээсээ дуудлаа.
Аялалын үеэр, Линлэй тэднийг хамгаалах болсныг Кэанэ мэдчихсэн. Тиймээс тэр даруй, түүнтэй дотносон, ахаа гэж дуудаж байгаа нь энэ. Эцсийн эцэст, Линлэй одоо 21 настай.
“Хамтдаа явцгаая.”
Линлэй хоёр метр өндөр, дөрвөн метр урттай хар ирвэсээ унаад хотын хаалгыг зорьлоо. Залхуутайхан харагдаж байсан харуул, Линлэйн хар ирвэсийг хараад, айсандаа хойш хэд алхлаа.
Ирвэс, бар мөн арслангийн төрлийн шидэт араатнууд бол өндөр зэрэглэлийн шидэт араатнууд. Ирвэс болон арслангийн төрлийн шидэт араатнуудын хамгийн сул дорой нь л 7-р зэрэглэл байдаг.
Одоо бол, амар амгалан цаг байгаа учир, хаалганы харуул хамгаалалт тийм ч чанга байсангүй.
“Тэнгэр минь гэж, тэр хар ирвэс хэддүгээр зэрэглэлийн шидэт араатан юм бол оо? Айснаас болоод бүүр зүрх салгалчихлаа байна.” Хаалганы харуулууд айсандаа чангаар хашхирлаа.
Харин хөгшин хаалганы харуул хажуунаас нь сулхан дуугаар. “Дуугаа аядаач. Миний мэдэхээр, ирвэсийн төрлийн шидэт араатнуудын хамгийн сул дорой нь 7-р зэрэглэлийн шидэт араатан, Алтан шивээст ирвэс. Харин энэ хар ирвэс дор хаяж л 8-р зэрэглэл байгаа.”
….
“Гайхалтай! Хар чулуу хот нэлээд хөгжсөн байна шүү!” Кэанэгийн нүд гялтганаж байлаа.
Хал чулуу хотын төв гудамжаарр, Линлэй тэр хэд алхана. Женне шовх оройтой малгай өмссөн байх бөгөөд, нүүрнийхээ урдуур алчуур унжуулжээ. Эцсийн эцэст, Женне үзэсгэлэнтэй эмэгтэй тиймээс их асуудал учирч мэднэ.
“Тэр үүнийг хөгжсөн гэж бодож байгаа хэрэг үү?” Линлэй мөрөн дээр байх Бэбэ ийн дуу алдлаа.
Хар чулуу хот бол дайны зориулалттай хот. Хэдийгээр худалдаа гээд хөгжсөн ч гэлээ, одоогийн эзлэгдсэн Ариун нийслэл болох Фэнлай хоттой харьцуулашгүй юм. Хэсс хоттой харьцуулахад хүртэл, ихээхэн ялгаатай байлаа.
“Болгоомжтой.” Линлэй бие гэнэтхэн Кэанэ Женне хоёрын өмнө гараад ирлээ.
“Вишш!”
Тэрээр гараа савбал, агаараас ирж байсан хоёр сумыг барин авлаа.
“Чи зугтаж чадна гэж бодоо юу?” Түүнийг гараа саван өнөөх сумаа эргүүлэн шидвэл, сум зугтах гэж байсан хоёр алуурчны хоолойд зоогдлоо.
“Аа…”
Хоолойндоо сум зоолгосон хоёр алуурчин цочирдолд орон үхэцгээлээ.
“Аа!” тайван байсан гудамж хашхираанаар дүүрч, олон хүмүүс үймэн гүйцгээж эхлэхэд. “Явцгаая.” хэмээн цочирдолд орсон байсан Женне Кэанэ хоёрт хэллээ.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s