Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 11]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 11 – Гарнууд
Түүдэгний дэргэд, бүх хүмүүсийн царайны тал нь гэрэлтэй, тал нь сүүдэртэй байлаа. Эргэн тойрныг цусны үнэр бүрхсэн ч, одоо бол хоёр талын хүмүүс гагцхүү махан таташ болсон цогцос болон гартаа адамантин хүнд илд барих Линлэй хоёрыг л харцгааж байлаа.
8-р зэрэглэлийн тулаанчийг ганц л цавчилтаар алчихлаа…
Энэ…
Итгэхэд бэрх юм!
“Ах дүү нараа, дээрэмчдийг алцгаая!” Их сахалт Малонэ түрүүлж хариу үйлдэл үзүүлэн, даруй чангаар хашхирснаа. “Эдгээр новшнуудыг алж, алагдсан нөхдийнхөө өшөөг авцгаая!”
Түүний хашхираан, дээрэмчдийг ухаан орууллаа. Тэдний удирдагч, ганц л цавчилтанд үхчихсэн. Хэдийгээр хөлсний цэргүүд байхгүй байсан ч, Линлэй ганцаараа ч тэднийг аргалчихаж дөнгөнө.
“Өшөөгөө авъя! Ал!” Хөлсний цэргүүдийн нүдэнд гэнэтхэн итгэл найдварын оч дүрэлзлээ. Тэгээд зэвсгээ агсан дахин давшицгаалаа.
“Зугтаарай!”
Дээрэмчид чангаар хашхираад бүхнийг мартан зугтаж эхэлвэл. Хөлсний цэргүүдийн харваачид даруй нумаа эрчилцгээлээ. Тэгээд зугтаж буй дээрэмчидрүү хүйтнээр хараа, сумаа тавьцгаалаа. “Виш.” Зургаан дээрэмчин суманд оногдон газарт уналаа.
Нүд ирмэхийн зуурт, 70 гаруй дээрэмчид харанхуйд уусан алга боллоо.
Хөлсний цэргүүд тэднийг тийм ч хол элдээгүй бөгөөд 100 метр хэрээтэй газар л хөөж байгаад буцацгаалаа. Эцсийн эцэст, тэдний гол үүрэг бол чиргүүлийг хамгаалах.
“Вүү.”
Олон худалдаачид болон аялагчид чиргүүлдээ санаа амран санаа алдацгаалаа. Гэхдээ энэ удаа, хөлсний цэргүүдийн царай ихэд бараан байх бөгөөд, үхсэн 10 гаруй нөхдийнхөө цогцсыг цуглуулцгаалаа.
“Бүгдээрэй, амарцгаа.” Малонэ чангаар ийн хэллээ.
Хэдэн хөлсний цэргүүд шархадсан тул, тэднийг амрааж эмчлэх шаардлагатай байлаа. Чиргүүлд байсан хэдэн зуун хүмүүс тайвширцгаан, эргэн өөрөө өөрсдийнхөө байранд ирцгээлээ. Их аяладаг хүмүүс, ийм зүйлтэй олон таардан учир тэгтлээ айж цочирдоцгоогоогүй ажээ.
….
Түүдэгнүүд асаагаад, 10 гаруй хөлсний цэргүүдийн цогцоснуудыг замы хажуугийн хоосон талбайд оршууллаа. Хөлсний цэргүүд бол хэзээ ч үхэж болох илдний ирмэг дээр амьдардаг. Тэд үхвэл, тэднийг оршуулж, бусад хөлсний цэргүүд нь гэр бүлийхэнд нь дурсгалын зүйлсийн хүргэж өгдөг.
Линлэй адамантин хүнд илдээ нуруундаа зүүгээд замын хажуу талын том модны доор, хүмүүсийг ажиглана чимээгүйхэн суулаа.
“Ноён Лэй.” олон худалдаачид түүн дээр ирэн талархлаа илэрхийлцгээлээ. Олонх нь түүнд бэлэг сэлт өгөх гэсэн ч, Линлэй бүгдэнгээс нь хүндэтгэлтэйгээр татгалзсан юм.
“Ах дүүс минь, аян замдаа сайн яваарай!” Малонэ чангаар хашхирлаа.
Бүх хөлсний цэргүүд булшны урд зогсоцгоох бөгөөд, хамтдаа булшинд мэхийн ёсолцгоолоо. Хөлсний цэргүүдийн амьдралд, үхэл бол нийтлэг зүйл. Тэдэнд хүндэтгэл үзүүлснийхээ дараа, тэд эргээд байр байрандаа ирцгээлээ.
Хөлсний цэргүүдийн удирдагч, Их сахалт Малонэ, ардаа Лүдэ Лангси хоёрыг дагуулан Линлэй дээр очлоо. Тэгээд талархсан байртай, “Ноён Лэй, танд баярлалаа. Хэрэв та байгаагүйсэн бол, манай хөлсний цэргүүд…” Малонэ чимээгээ аядаад, толгойгоо сэгсэрлээ.
“Лэй, биднийг аварсанд баярлалаа.” Лүдэ баярлан ийн хэллээ.
Линлэйн төрүүлсэн анхны сэтгэгдэл болон хөлсний цэргүүдийг аварсан тус нь үнэлж баршгүй зүйл билээ.
“Хэрэггүй дээ.” Линлэйн инээн тайвнаар хэллээ.
“Ноён Лэй, энэ 10 мянган алтан зоос.” Малонэ халааснаасаа шидэт кристал карт гаргаж ирээд. “Энэ шидэт кристал картанд 10 мянган алтан зоос бий. Ноён Лэй, та авна уу. Хэрэв та байгаагүйсэн бол, бидний даалгавар бүтэлгүйтэж, бид бүгд үхэх байсан.” гэхэд.
Линлэй хөхрөн инээгээд толгой сэгсэрлээ.
“Лэй, авна уу.” Лангси тэр даруй уриаллаа. Хөлсний цэргүүд маш уужим сэтгэлтэй хүмүүс. Тэд илдний ирэн дээр амьдардаг ч найз нөхөд, ах дүүсийн холбоог ихэд эрхэмлэдэг.
“Чамд би мөнгө хэрэгтэй хүн шиг харагдаж байна гэж үү?” Линлэй өнөөх гуравруу харлаа.
Түүний орон зайн бөгжинд, тус бүртээ 100 сая алтан зоостой 22 шидэт кристал карт бий! Давсон худалдааны пүүс хүртэл тэр хэмжээний хөрөнгийг шууд гаргаад өгч чадахгүй.
Дөрвөн агуу эзэнт гүрнүүдийн хүчирхэг овгууд хэдийгээр баян ч гэлээ, яахан хааны гэр бүлтэй харьцуулж болох билээ.
Эцсийн эцэст, Дөрвөн агуу эзэнт гүрнүүдийн хүчирхэг овгууд ч гэсэн жил бүр эзэнт гүрэндээ их хэмжээний татвар төлдөг.
Харин Фэнлай хаант улсыг тэдгээр том овгуудтай харьцуулбал, тэрээр өөрийн гэсэн эрх мэдэлтэй хаант улс. Тэдний хэдэн мянган жил хуримтлуулсан баялаг хэмжээлшгүй их.
Линлэйн үгийг сонсоод, Малонэ цухасхан гайхширсан ч, түүнийг шахсангүй. Тэр Линлэй шиг хүчирхэг тулаанчтай мэтгэлцэж зүрхэлсэнгүй. Түүнчлэн, хөлсний цэргүүдийн бүлэгт ч гэсэн амьдрал тийм ч хялбаргүй байсан юм.
“Удирдагч Малонэ, чи хүмүүсдээ л анхаар. Би ноцтой гэмтэл авсан хүмүүс байхыг харсан.” Хэмээн Линлэй хэллээ.
“Ноён Лэй, та амардаа. Үлдсэнийг нь надад даатга.” Малонэ хүндэтгэлтэйгээр ийн хэллээ. Хүчирхэг тулаанчид хаана явж байгаагаасаа үл хамааран үргэлж хүндлэл хүлээж байдаг билээ.
Түүдэг ноцсоор. Чиргүүл дэх олон хүмүүс унтаж чадахгүй олонх нь түүдэг тойрцгоосон байлаа. Цөөн хэд нь эргээд унтсан бол, ихэнх нь саяны болсон зүйлийн талаар ярьцгааж байлаа. Олон хүмүүс Линлэйрүү ширтэнэ. Товчхондоо, Линлэй ярианы гол сэдэв байсан юм.
Одоо бол, Линлэй завилж суугаад, өөрийгөө газар болон салхитай тохируулж байлаа.
Тэрээр Шидэт араатны уулсад гурван жил бэлтгэл хийснийхээ дараа, өөрийн бэлтгэл хийх аргаа олсон. Дайчин болон шидтэний аль алийг нь, эцэст нь тэр, байгальтайгаа хэрхэн нийцэж, ойлгох талаар сурсан.
Жишээ нь, Линлэй Майжинли хоёр хоёул 8-р зэрэглэлийн дайчид байсан.
Гэхдээ үнэнийн ойлголтоороо, Майжинлигийн дайралт хамгийн доод түвшнийх байсан бол, Линлэйгийнх гуравдугаар түвшинд хүрчихсэн байсан. Энэхүү гайхалтай хүч нь тэнгэр доор газар дээр л байгаа бол дайснаа хязгаарлаж хүчийг нь ноогдуулж өгөх явдал юм. Түүнийг илдээрээ цавчих үед, орчин тойрных нь оройн зай бүхэлдээ тасдагдсан.
Тэр хоёрын ялгаа хэтэрхий их байсан болохоор, ганц цавчилтанд үхсэн нь тийм ч гайхаад байх зүйл биш.
“Хэрэв би Шидэт араатны ууланд бэлтгэл хийгээгүй бас бэлтгэлээс бусад зүйлсийг мартаагүйсэн бол, би Хэсс хотод хэр удаан байсан ч, ойлголтынхоо түвшинг өсгөж чадахгүй байх байсан.” Линлэй ийн бодно.
Олон хүмүүс Линлэйн талаар ярилцана, гэсэн ч Линлэй тэднийг огт тоохгүй байлаа.
“Ноён Лэй?” Линлэйн хажуунаас нойрмогдуухан хоолой сонсдлоо.
Уг хоолойг сонсоод Линлэй толгойгоо эргүүллээ. Тэгтэл тэнд зөрүүд язгууртан залуу хүү Кэанэ зогсож байлаа. Линлэй нүүрэндээ инээмсэглэл тодруулаад. “Кэанэ байхаа? Юу болоов?” гэхэд.
Линлэй түүний нэрийг дуудахыг сонсоод, Кэанэд бахархал төрлөө. Тэгээд аяархан, “Ноён Лэй, надад асуулт байна.” гэхэд.
Линлэй “Эхлээд суучих, дараа нь ярилцая.” гэв.
Линлэйн хандлага Кэанэг бага зэрэг тайвшруулбал, тэр түүний хажууд суулаа. Тэр бишрэл дүүрэн харцаар түүнрүү хараад, “Ноён Лэй, таны илдний цавчилт чинь үнэхээр хүчирхэг байсан. Би жаахан байхаасаа л дээрэлхүүлдэг байсан. Тиймээс би хүчирхэг дайчин болохыг хүсдэг. Надад багшлаач?” гэхэд.
Линлэй гайхширч орхилоо.
Дайчны бэлтгэл бол хэдхэн өдрийн ажил биш. Хэдэн арван жилийн хүнд хэцүү ажилаас гадна сайн авъяас чадвар шаарддаг зүйл. Мөн сайн багш. Гагцхүү эдгээр шаардлагуудыг хангасан тохиолдолд л хүчирхэг дайчин төрөх боломжтой.
“Тэр жаахан хэцүү, бас надад амд багшлах хангалттай цаг байхгүй.” гээд Линлэй хөхрөн инээлээ.
Кэанэ яаравчлан толгой дохиод, гараа савчин. “Үгүй дээ, Ноён Лэй, надад тийм олон зүйл шаардлагагүй. Бас намайг хүчтэй болгох ч шаардлагагүй. Би зүгээр л таны ашигласан илдний цавчилтыг чинь сурах гэсэн юм. Ганцхан илдний цавчилт.” ийн хэлэхдээ Кэанэ огт тоглоогүй байлаа.
“Ганц илдний цавчилт ий?” Линлэй уйлах инээхээ мэдсэнгүй.
Түүний илдний цавчилт амархан ч гэлээ, хэдэн арван жилийн оюун санаа болон сүнсний өөрчлөлтийн хэцүү бэрх бэлтгэлийг шаарддаг. Тэгж байж л ‘тулгах’ түвшинг ойлгож чадна. 9-р зэрэглэлийн ихэнх дайчид тэр түвшинд хүрч чаддаггүй, харин 8-р зэрэглэлийн дайчид бүүр ч бүтэшгүй.
Баруч овгийн тэмдэглэлд бичсэнээр, хүнд дайны алх ашигладаг байсан өвөг дээдэс нь, Гэгээнтэн зэрэглэлд орох үедээ л ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинд орсон. Харин Гэгээнтэн зэрэглэлд орсны дараа 10 гаруй жил болсны эцэст л өвөг дээдэс нь ‘тулгах’ түвшинг ойлгож эхэлсэн гэсэн байсан.
Харин шидтэнүүдийн хувьд дайчдыг бодвол байгальтайгаа илүү хялбар нэгэн бүхэл болж чаддаг.
Цэвэр дайчин ‘Тулгах’ түвшингийн үнэнг ойлгох нь хоёр төрөлтэй тулаанч болох Линлэйгийнхээс илүү хэцүү байна.
“Х… Хэцүү юу? Би айхгүй ээ.” Кэанэ хэллээ.
“Кэанэ.” эелдэгхэн хоолойгоор ийн дуудаад, цэнхэр даашинз өмсөж гартаа хувцас барьсан Женне гүйн ирээд. Кэанэд хандан, “Шөнө хүйтэн. Хувцсаа өмс.” гэхэд.
Кэанэ толгойгоо сэгсрээд. “Үгүй.” гэлээ.
Женне хөмсгөө үрчилзүүлсэн ч, юу ч хийж чадсангүй.
Кэанэ үргэлжлүүлэн. “Эгчээ хар л даа, Ноён Лэй ганц нимгэн цамцтай л байна. Би аль хэдийн хувцас өмсчихсөн байхад, дахиад хувцас давхарлаж өмсүүлэхийг хүсээ юу?” гэхэд.
Линлэй хөхрөн инээлээ. Энэ Кэанэ үнэхээр өөрийгөө Линлэйтэй харьцуулж байна гэж үү? Өвлийн тэсгэм хүйтэнд ч, Линлэй огт хүйтнийг мэдэрдэггүй атал.
“Кэанэ, хувцсаа өмс.” Линлэй ийн хэллээ.
Линлэйгийн үг Женнегийнхээс нөлөөтэй байлаа. “Өө.” гээд Кэанэ эгчээсээ хувцсаа авлаа. Женне Линлэйруу талархсан байртай хараад. “Баярлалаа, Ноён Линлэй.” гэхэд.
Линлэй инээмсэглэн толгой дохилоо.
Женне Линлэй хоёр харц тулгарвал, Женнегийн царай улаа бутраад явчихлаа.
Гэхдээ Линлэй санамсаргүй Женнегийн гарыг анзаарлаа. Түүний гарыг хараад, Линлэй цочирдлоо. Линлэй Женнег ямар ч эргэлзээгүй залуухан язгууртан хатагтай гэж хэлэх ч, түүний гар эвэршсэн байлаа.
“Кэанэ, ноён Лэйд удаан бүү саад бол. Түүнд ч гэсэн амралт хэрэгтэй.” гээд Женне Линлэйруу инээмсэглээд өөрийн сүйх тэрэгрүүгээ буцахдаа, царайн улайсан байв.
“Линлэй Кэанэрүү харлаа.
“Кэанэ, эгч чинь гэр орны ажил хийдэг үү?” энэ Линлэйн сонирхолыг ихэд татжээ. Язгууртан хатагтай нарын гар ихэвчлэн зөөлөн булбарай байдаг. Хувцас энэ тэрээс нь үзвэл, Женне үнэхээр л язгууртан хатагтай байсан ч, түүний гар…
Кэанэ толгой дохиод. “Тийм ээ. Ноён Лэй, хувцаснаас минь хараад хэлэхэд хэцүү байх л даа, гэхдээ энэ хувцсыг өмсөх их эвгүй байна. Тийм хувцас өмсөлгүй их удсан болохоор.” гэснээ залгуулан. “Үнэндээ, эгч болон бид хоёр энгийн уулын тосгонд амьдардаг. Харин өвөө Ламберт бидэнд анхаарал тавьдаг юм. Харин эгч ихэвчлэн гэр орны ажил хийдэг.” гэхэд.
“Өө?” Линлэйн сонирхол ихэд хөдөлжээ. “Гэхдээ эгч чинь бие авч яваа байдал энгийн тосгоны охин шиг юм.” гэхэд.
Кэанэ толгой дохиод. “Мэдээж. Бидний аав мужийн түвшний хотын захирагч байсан бас түүний нийгмийн байр суурь машид өндөр байсан. Бид бага байхдаа, захирагчийн эдлэнд байдаг байлаа. Гэхдээ намайг зургаан настай байхад, авга эгч маань ээж, эгч бид гурвыг хөөсөн юм. Тиймээс, ээж минь эгч бид хоёрыг аваад гэррүүгээ буцсан. Эгч минь, тэр үед жоохон байсан ч язгууртан хатагтайн боловсролыг бүрэн эзэмшчихсэн байсан бөгөөд тэр үед 10 настай л байсан. Тиймээс тэр төрөлх язгууртны бие авч явах байдлаа гээгээгүй. Гэхдээ би жоохон байсан, бас ээжийн минь бие муу байсан. Өвөө Ламберт бид хоёрт зэрэг анхаарал тавьж чадахгүй тул, эгч гэр орны ажил хийдэг байлаа. Эгч минь бүхнийг хийж чаддаг!” гэснээ.
“Би тэр өвөл болсон зүйлийг тод санадаг, эгч минь гар хүйтнээс болж чичирж байсан ч, тэр надад хоол хийж өгч байсан. Би туслахын хүссэн ч, тэр надаар юм хийлгээгүй.” Кэанэ уруулаа хазан, нүдээ улаанаар эргэлдүүлээд. “Энэ удаа, би хотын захирагчийн суудлыг авах үед, би эгчээрээ дахин гэр орны ажил хийлгэхгүй. Би олон үйлчлэгч нараар эгчдээ анхаарал тавиулах болно.”
Энэ түүхийг сонсоод, Линлэй Женнегээр өөрийн эрхгүй бахархлаа, гаднаа ичимхий эмзэг мэт харагддаг хэдий ч.
“Чи хотын захирагчийн суудлыг авна аа? Авга эгч чинь чамайг хөөгөөгүй юм уу?” Линлэйг ийн асуухад.
Кэанэ юм нуулгүй. “Эхэндээ, авга эгч маань биднээс салах бүх л аргаа хэрэглэсэн, тиймдээ ч түүний хүү дараагийн хотын захирагчаар сонгогдчихоод байсан юм. Гэхдээ харамсалтай нь… түүний хүү бол архи ууж энэ тэрүүгээр тэнэгтэхээс өөр зүйл хийж чаддаггүй хог шаар. Аав минь үхсэний дараа, айх хүнгүй болж улам дураараа дургих болсон. Миний сонссоноор, саяхан, тэр эмэгтэй хүний гарт үхсэн гэсэн. Түүнийг үхсэний дараа, над дээр хотын захирагчийн суудал буусан.” гэснээ.
Кэанэ сэтгэл хөдлөн Линлэйрүү хараад. “Ноён Лэй, надад багшлаач. Би хотын захирагч болохоороо, би таныг өндөр албан тушаалд томилох болно оо!”


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s