Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 10]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 10 – Ганц илд
“Лэй, хатагтай Женнег юу гэж бодож байна даа? Тэр дажгүй байгаа биз?” Лангси аяархан ийн хэлбэл.
“Тийм байна.” гээд Линлэй толгой дохилоо.
Тэдний дэргэд Лүдэ алхан ирээд. “Тэр бол зүгээр нэг дажгүй ч биш. Би энэ олон жил тоолж барамгүй олон үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг харж байсан. Гэхдээ хатагтай Женне бол… хэхэх… тэр бол хамгийн шилдэг нь. Лэй, чи хатагтай Женнег сонирхож байна уу?” гэхэд.
Линлэй битүүхэндээ цочирдлоо.
Лангсигийн Линлэйруу хараад ирмэх үйлдлийн учрыг ямар ч эр хүн ойлгох биз. “Лэй, хүчирхэг хүмүүст тэдний гоо үзэсгэлэн оноогдох нь энгийн л зүйл. Хэрэв чи боломжоо ашиглахгүй бол, чиргүүлийг орхисны дараа, чамд дахин боломж олдохгүй шүү.” гэхэд.
“Та хоёр…” гээд Линлэй уйлах инээхээ мэдэхгүй мэлэрлээ.
Линлэй олон жилийн өмнө Алисд дурлаж сэтгэл зүрхнийхээ лацыг тайлж өгч байсан. Харин одоо бол, Линлэй үзэсгэлэнтэй эмэгтэй хараг бүртээ араас нь гүйгээд байхаар шувдаг шунахай болчихоогүй байгаа билээ.
“Хатагтай Женне дүүтэйгээ иж байна.” Лүдэ гэнэтхэн ийн шивнэлээ.
Линлэй ч толгойгоо өнөөх зүгт эргүүллээ. Үнэндээ, тэр хоёр түүдэгрүү явж байсан бөгөөд, хөгшин үйлчлэгчээр замчлуулж байлаа.
Залуу язгууртан Кэанэ, өөрийн эрхгүй Хар үүл ирвэсрүү харц шидэлж байлаа.
Хар ирвэс даруй хүйтэн соёогоо ярталзууллаа. Кэанэ айсандаа эгчийнхээ гарыг тас зуурлаа. Хатагтай Женне, ямар нэг зүйл болсныг мэдрээд, Линлэйн зүгт харлаа.
Тэгээд Линлэйгээс уучлалт хүссэн байртай толгой дохиод, түүдэг галны дэргэд дүүгийнхээ хажууд суулаа.
….
“Эгчээ, тэр шидэт араатан царайлаг юмаа!” Кэанэгийн нүд очир алмааз мэт гялалзан. “Нэг л өдөр, би ч бас хүчирхэг шидэт араатантай болбол мөн сайхнаа.” гэхэд.
Хөгшин үйлчлэгч хөхрөн инээгээд. “Залуу эзэн Кэанэ, шидэт араатанг өөрийн болгох хялбар биш. Хүчирхэг шидэт араатанг захирхын тулд, түүнийг ялах ёстой. Миний мэдэхээр, ирвэсийн төрлийн шидэт араатны хамгийн сул дорой нь л 7-р зэрэглэлийнх байдаг. Лэй ноён хүчтэй байх нь баараггүй.” гэвэл.
“Хамгийн дорой нь 7-р зэрэглэл ий?” Кэанэ хүйтэн амьсгаа авлаа. “Ламберт өвөө, та хүчтэй юу?” гэлээ.
Кэанэгийн хувьд, Ламберт өвөө нь энэ дэлхийн хамгийн хүчирхэг хүн билээ.
Түүнийг эгчтэйгээ Ариун нэгдэлд байх үед, тэд өөр хэнд ч найдах шаардлага гараагүй. Тэр бүх хугацаанд, Ламберт өвөө нь тэднийг хамгаалж байсан. Хэрэв Ламберт өвөө нь байгаагүйсэн бол, тэдний амьдардаг газрынх нь язгууртнууд олон жилийн өмнө эгчийг нь аваад явчих байсан биз. Тэрээр язгууртнуудын хамгаалагч нарыг ганц л цохиолтоор ялдаг бөгөөд, 10 хамгаалагчийг хүртэл хялбархан ялж чадна.
“Би юу? Надад жаахан чадвар бий. Гэхдээ тэр над шиг хүнийг ганцхан дайралтаар алах байх.” гээд Ламберт өвөө Кэанэгийн толгойг илээд инээмсэглэснээ. “Залуу эзэн Кэанэ, биднийг Обриэн эзэнт гүрэнд очих үед болгоомжтой байгаарай. Энэ ертөнцөд маш олон мэргэжилтнүүд бий. Би ганц танай жижиг тосгоноос л та хоёрыг хамгаалж чадсан. Харин энэ том хотод бол…” гэхэд.
“Зүгээр дээ! Энэ удаа, бид хотын захирагчийн суудлыг авч чадна биз дээ?” Кэанэ толгойгоо багахан өргөснөө. “Би хотын дарга болчихсон байхад, хэнээс айх билээ?”
Кэанэг хараад, Женне өөрийн эрхгүй жижигхэн толгойг нь энхрийлэн илээд. “Кэанэ, ирээдүйд, чи сүр жавхлант хотын захирагч болно оо.” гэхэд.
“Мэдээж.” хэмээн Кэанэ итгэлтэйн аргагүй хэллээ.
….
Чиргүүл зугуухан явбал дотор нь байсан хүмүүсийн ихэнх нь утацгаагаад өгчээ. Цөөн тооны хөлсний цэргүүд л чиргүүлийн эргэн тойрныг харуулдаж байв. Харин Линлэй өвөр дээрээ адамантин хүнд илдээ тавьчихаад завилан сууж байлаа.
Линлэй хүнд илд ашиглах гуравдахь түвшин болох ‘Тулгах’-ыг өвөг дээдэс нь яаж бэлтгэдэг байсныг мэдэхгүй байлаа. Гэхдээ Линлэйн бэлтгэлийн арга барил бол сүнсээ газар болон салхитай нэгэн цул болгох юм.
Газрын судал урьд өмнөхөөсөө ч гайхалтайгаар лугшина.
Тэрхүү өвөрмөц лугшилтыг Линлэй өөртөө шингээн авч байв. Тэнгэрийг дүүргэх их салхи, цаашилан сангар огторгуйтай хамааралтай агаад, энэ нь ‘Тулгах’ түвшний мөн чанарыг ойлгох хамгийн чухал хэсэг юм.
Байгалийг өөртөө шингээж… Байгалийг ойлго…
Энэ үед, Линлэй цаг хугацаа өнгөрөхийг ч үл анзаарна. Шөнийн хоёрдугаар хагас гэхэд, чиргүүл дэх ихэнх хүмүүс унтаж байх бөгөөд, хэдхэн л хөлсний цэргүүд харуулдан байлаа.
“Шшрр.”
Шөнө дунд. Хүйтэн салхи үлээж, Линлэйн үсийг илбэнэ. Линлэй гэнэтхэн нүдээ нээгээд, нуруун дахь хуйнаасаа адамантин хүнд илдээ сугалан авлаа.
“Бос.” Линлэй Лүдэ, Лангси хоёрыг хөнгөн түлхлээ.
Лангси Лүдэ хоёрын амьдрал зэвсэгний ирэн дээр байдаг. Тиймдээ ч тэд бөх унтдаггүй. Тэр даруй, нөгөө хоёр сэрлээ. Тэгээд тэр хоёр шөнө дунд болж байгааг хараад.
“Лэй, шөнө болж байна шүү дээ. Яагаад унтаагүй байгаа юм?” Лангси дурамжхан байвал.
Линлэй “Дээрэмчид ирж байна.” гэхэд.
“Аа.”
Лүдэ нүдээ аниж байснаа, эргүүлээд нээснээ. Цочирдсон байртай, “Лэй юу гэсэн бэ? Дээрэмчид ирж байна аа?” гэвэл.
“Ойролцоогоор 300 метрын цайнаас 100 гаруй хүнтэй дээрэмчдийн бүлэг бидэнрүү удаанаар ойртож байна.” Линлэйн ийн үргэлжлүүллээ.
Тэр үед, Линлэй газрын лугшилт болон салхины урсгалтай ярилцац байсан билээ.
Линлэй хэдэн зуун метрын цаадах хөлийн чимээг мэдэрч чадна. Мэдээж, хэвийн нөхцөлд бол, Линлэйд тэднийг эрт илрүүлэх боломж байгаагүй. Шэхдээ байгальтай нэгэн цул болчихсон байсан болохоор, түүний мэдрэмж сайжирчихсан байсан.
Лүдэ балмагдсан байвал.
Лангси, “Битгий тэнэг юм шиг зогсоод бай. Ах дүү нараа сэрээ.” гэхдээ тэрээр нэлээд тайван байв.
“Мэдлээ.” Лүдэ даруй бусад хөлсний цэргүүдийг сэрээхээр явбал, Лангси сэрүүн байсан харуулуудад анхааруулахаар явав.
Шөнө дунд сайхан зүүднээс нь сэрээсэнд, хөлсний цэргүүд цөм дургүй байсан ч.
“Дээрэмчид ирж байна.” гэх энэ үг тэднийг цочиролд оруулахад хангалттай байлаа.
“Хаанаас?” Тас харанхуйд зүг бүррүү харсан ч, хөлсний цэргүүд дээрэмчдийн сүүдрийг ч олж хараагүй тул тун ч ундууцацгаав.
Хөлсний цэргүүдийг ахалж байсан, өтгөн сахалтай эр, Лангсиг заамдаж аваад. “Чи дээрэмчид ирж байна гэсэн байхаа. Тэгээд хаана байна?” гэхэд.
Лангси, “Би биш. Лэй тэгж хэлсэн юм.” хэмээн яаравчлан тайлбарлавал.
“Өө?” гээд өтгөн сахалтай эр цочиролдорлоо. Аялалын дундуур тэдэнтэй нэгдсэн энэ мэргэжилтний хар ирвэсийг харахад л, өтгөн сахалтай эр энэ хүнээр оролдоод дэмий гэдгийг ойлгосон. Түүнчлэн, түүний тайван байгаагаас үзвэл, түүнд тэднээр тоглоом хийх ямар ч шаардлагагүйг илтгэж өгч байв.
Тэгтэл тэр мөчид, өтгөн сахалтай эр алсаас аяархан хөлийн чимээ ирж буйг дууллаа.
Өтгөн сахалтай эрийн хүчнээс үзвэл, тэрээр дууг маш тод сонсож байв.
“Дээрэмчид. Бэлтгээд!” Өтгөн сахалтай эр хүн бүрийг сэрээхүйц чангаар хашхирлаа. Үүнд нь ч олон тооны худалдаачид мөн жолооч нар сэрлээ.
100 давсан хөлсний цэргүүд эгнэн зогслоо.
“Хаха, Сахалт Малонэ. Би чамайг сэрэмжилж байх юм гэж таамагласангүй. Чи эдгээр жилүүдэд нэлээд ахиц гаргасан бололтой. Бидний отолт бүтэлгүйтсэнээс харвал. Тиймээс бид шууд урдаас чинь дайрах болно.” Чанга дуу хадвал, чиргүүлүүдийн урдаас хар дүрснүүд гарч ирцгээлээ.
“Чи юу?” Өтгөн сахалт уг нэг нүдтэй алтлаг үстэй хүнийг хараад царай нь хувьс хийлээ.
Майжинли, нэг нүдэт хорт могой. Тэрээр энэ хэний ч удирдлаганд байдаггүй урт заманд, нэлээд алдартай. Энэ хүн харгислал болон хүч чадлаараа их алдартай.
“Вааа!” чиргүүлийн араас уйлах сонсдлоо.
“Дээрэмчид!” Олон хүмүүс сандралдаж эхэллээ.
“Чимээгүй!” Өтгөн сахалтай эр ууртайгаар хашхирлаа. Чиргүүлд байсан олон хүмүүсийг даруй бүлэг болгон, цугт нь байлгалаа. Харин залуучууд нь өөрсдийгөө зэвсэглэж, тэмцэхэд бэлтгэцгээлээ.
Өтгөн сахалтай эр нэг нүдтэй алтлаг үстэй эррүү хараад. “Нэг нүдэд хорт могой, ингэж хол явах хэрэггүй. Ингэвэл яаж байна. Би чамд 5000 алтан зоос өгье биднийг явуулчих. Болж байна уу?” гэхэд.
“5000 алтан зоос ий?” нэг нүдэт эр хүйтнээр инээгээд. “Малонэ, чи намайг гуйлгачин гэх гээ юу айн? Сонс. 100 мянган алтан зоос өгвөл чамайг явуулая. Эс бөгөөс…”
Хөлсний цэргүүдийн царай барайлаа.
100 мянган алтан зоос ий? Энэ даалгаврын шагнал ердөө 60-70 мянган алтан зоос. Хэрэв 100 алтан зоос гэвэл, тэд үүнийг өөрсдийнхөө халааснаас төлөх шаардлагатай болно. Эцсийн эцэст, хөлсний цэргүүдийн дүрэмд, хэдийгээр тэд даалгавраа амжилттай болгосон ч, дээрэмчдэд төлбөр төлбөл, хөлсний цэргүүд өөрсдийн халааснаасаа төлөх шаардлагатай болно.
“Нэг нүдэт хорт могой, битгий давраад бай. Чи ганц ч хүнээ алдахгүй юм чинь 5000 алтан зоос хангалттай байх ёстой.” Өтгөн сахалт эр тулааны сүхээ өргөөд. “Эс бөгөөс. Бид хэн нь хүчтэй болохоо үзье л дээ.” Их сахалт Малонэ өөртөө тун итгэлтэй байлаа. Өмнө нь, түүнтэй хийсэн тулаанд, тэдний хүч тэнцүү байсан. Тэр отолт бүтэлгүй болсон болохоор, түүнийг эрсдэлтэй зүйл хийхгүй гэдэгт итгэлтэй байлаа.
“Ийм л байх ёстой. Ах дүү нараа, дайраад!” Майжинли чангаар хашхирлаа.
Тэр даруй, бүх дээрэмчид зэвсгээ агсацгаан, ууртайгаар улилдан, давшицгаалаа. Энэ нь Малонэг үнэнхүй цочирдуулсан юм.
“Виш!”

Хоёр талын харваачид сумаа тавьцгаана, гэсэн ч аль аль тал нь зуугаадхан хүнтэй ийм жижигхэн тулаанд, харваачид тийм ч сүртэй нөлөө үзүүлж чадахгүй.
“Малонэ үх!” Майжинли гарандаа хурц жад бариад урагш давшлаа. Тэрээр агаар зүсэн Малонэрүү цохилт илгээнэ.
Малонэ ч гэсэн өөрийн тулааны сүхээ өргөлөө, тэрээр сул талаа харуулахыг хүсэхгүй байв.
“Тап!” жадыг гэнэтхэн харанхуй аура бүрхэн авлаа.
“Бам!”
Малонэ гараа чилэхийг мэдэрвэл, хойш ухарлаа.
“Чи…?” Малонэ Майжинлиг цочирдон ширтэнэ. Тэр түүнийг хэр хүчтэй байсныг мэднэ. Урд урдаасаа тулж буй тулаанд, түүний зэвсэг давуу талтай болохыг тэр мэдэж байсан. Гэсэн ч, өрсөлдөгч нь түүнээс давуу байлаа. Энэ…
“Чиний таамаг зөв өө. Би хэдийнээ 8-р зэрэглэлийн дайчин болчихсон.” Майжинлигийн царай машид бардам байлаа.
“Тэгээд л чи шууд урдаас дайрч ээ.” Малонэ одоо л ойлголоо.
“Эзэнтээн, энд сайхан бүсгүй байна.” гэнэтхэн чанга дуу хадлаа.
Майжинли даруй айж цочирдсон Женнерүү толгойгоо эргүүллээ. Одоо бол, Женнег дүү нь хамгаалж байлаа. Түүний царайг хараад тэрээр ихэд догдоллоо.
“Хаха, наад хүүхэн чинь минийх!” Майжинли тэр даруй урам зоригоор бялхаад явчихав.
….
Хөлсний цэргүүд дээрэмчидтэй тулалдана. Нэг дээрэмчин нэг хөлсний цэргийн толгойг авчихаад, дараагийнхруугаа шууд гүйж байлаа.
“Ухраад!” Малонэ түргэхэн шиг ухарвал бүх хөлсний цэргүүд ухарцгаалаа.
“Ноён Лэй, танаас гуйя, биднийг авраач дээ.” Малонэ Линлэйгээс хүндэтгэлтэйн аргагүй тусламж хүслээ. Одоо бол, хөлсний цэргүүд тойрог болон зогссон байх бөгөөд, тэр тойрог дотор нь бүхэл хүмүүс орцгоожээ. Харин Линлэй Малонэ хоёр хамгийн захын тойрогт нь байлаа.
Малонэгийн гуйлт гуйж буй царайг, Линлэй анзаарлаа.
“Би зөвхөн удирдагчийг нь зохицуулахад л туслая.” Линлэйн ийн хэллээ. Малонэ үүнд нь ихэд хөөрөн, нүд нь гялалзлаа. Хэрэв Майжинлиг алчихвал, бусад дээрэмчдээс айх шаардлага байгаа гэж үү?
Женне түүдэгний хажууд дүүгээ тас тэврэн сууж байлаа.
“Эгчээ, хөлсний цэргүүдийн удирдагч ноён Лэйгээс юм хүсээд байх шиг байна.” Кэанэ болж буй бүхнийг ажиглаж байлаа. Женне ч гэсэн Линлэйрүү харлаа.
Линлэй замын голд зогсоод, дээрэмчидрүү тайван ширтэнэ.
“Новш!” Жадаа бариад Майжинли хурдтайгаар урагш давшлаа. Тэр машид хурдан байсан бөгөөд, түүний бие зүүнээс баруунруу зэрвэс хийвэл, Майжинли хоёр болж, хэн нь жинхэнэ болохыг таахад бэрх болголоо.
Хуурмаг илд!
Энэ бол Нэг нүдэт хорт могой, Майжинлигийн онцгой чадвар!
“Инээдтэй юм.” Линлэй ‘тулгах’ түвшинд хүрчихсэн, тиймээс түүнд иймэрхүү түвшний техник нөлөөлөхгүй.
“Үх!” Майжинлигийн нүд аймшигтай боллоо.
Линлэй нуруундаа буй адамантин хүнд хар илдээ сугалан авлаа. Энэ хөдөлгөөн маш гайхалтай байсан бөгөөд, гайхам аура тархаж, эргэн тойрны орон зайг гэнэтхэн хөлдөөлөө.
Адамантин хүнд илдээ Майжинлигийн зүгт зүгээр л цавчлаа.
Майжинли бултахыг хүссэн, тэрээр айдаст автаж, эргэн тойрон дахь орон зай нь гэнэтхэн түгжигдсэн мэт санагдлаа. Энэ мөчид, түүнд зугтах газар байсангүй.
Түүнд зугтах газар байсангүй, үнэндээ бол, тэр юу ч харж чадаагүй юм. Түүний нүд гагцхүү адамантин хүнд илд ойртохыг л харж чадсан.
Тэрээр жадаараа хаахыг хүссэн ч, түүнд яг л сордог элсэнд татагдаад орчихсон юм шиг л мэдрэмж төрсөн. Жад нь яг л 1000 паунд болсон мэт санагдвал, үнэхээр удаан болсон байсан юм.
“Бам!”
Адамантин хүнд илд Майжинлигийн бие дээр буулаа. Гэнэтхэн, Майжинлигийн бүхэл бие, толгойноосоо хөлийн хуруу хүртлээ, татсан мах боллоо. Үүнийг дээрэмчид, хөлсний цэргүүд, мөн бусад хүмүүс амаа ангайн гайхширан харцгаана.
“Бусад жижиг дээрэмчдийг нь чамд даатгалаа.” Линлэй илдээ хуйндаа хийгээд Их сахалтанд тайван гэгч нь ийн хэллээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s