Чөтгөр бурхдын домгууд 170

Е Зиюун азтай байгаа юм…

Уйлаад уйлаад ирэхгүй
Галын тэнгэр аав минь

https://www.youtube.com/watch?v=rnbW3CCfp0Q

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 170 – Хотын захирагчийн эдлэнгийн эрдэнэсийн сан.

Не Ли сүнсний хүчээ эргэлзүүлнэ. Дао Ин техник ашиглан Е Зонгийн зүрхнээс хорыг чиглүүлэн зайлуулна. Зүрхнээс эхлэн тэрээр зүүн гарнаас нь эхлэн хорыг зайлуулав. Не Ли дараачаар хурууны өндгөнд зүү хатгавал хав хар өнгийн цус олгойдон гарлаа.

Үүнийг харсан Е Зиюун, Е Сю хоёр цочирдов.

Энэ ямар гээчийн ид шид бэ?” Е Сю хэлэх үггүй болов. Не Ли Е Зонг ноёны биенээс ингээд хорыг зайлуулаад гаргаж байна уу? Ноён Е Зонг үнэхээр аврагдах юм гэж үү? Энэ талаар бодвол Е Сю баярлав. Не ЛИ үнэхээр гайхшруулах юм.

Не Ли Дао Ин Техникийг хэдэн цагын турш ашиглав. Тэрээр Е Зонгийн биенд байгаа Луугийн хэлний ургамлыг бага багаар гаргаж байлаа.

Не Лигийн сүнсний хүч Алтан зэрэглэл хүрсэн хэдий ч Дао Ин техникийн ийм удаан ашигласны улмаас амьсгаадан туйлдав. Мэдээж ашигласан техникийн үр дүн хүний нүдэнд харагдахуйц байлаа. Е Зонг сэрэх болоогүй ч амьсгал нь маш тогтвортой байжээ.

Не Лигийн ядарсан царайг харвал Е Зиюун хувинтай ус аван алчуур мушгиад Не Лигийн царайг арчив. Тэрээр аавынх нь амийг аварсан Не Лид ихэд талархана. Не Ли аавыг нь үхлийн хаалганаас эргүүлэн татаад авчирлаа. Хэрэв тэр байгаагүйсэн бол аав нь үүрд одон явах байжээ.

Тэр өдөр Не Лиг хатуу үг хэлж гомдоосондоо ихэд харамсана. Е Зиюун толгойгоо өргөн Не Лиг харна. Түүнийг харвал Е Зиюуны бодол тэнэж ертөнцөөс тасарлаа. Тэрээр Сяо Нин Арьд Не Лиг өгнө гэж бодсон. Гэхдээ одоо бодлууд нь хоорондоо зөрчилдөж эхлэв.

Хэзээнээс гэдгийг хэн ч үл мэднэ. Гэхдээ л Не Ли өөрийнх нь амьдралд нэгэнт ороод иржээ. Түүнийг хэнээр ч сольшгүй хүн болно гэж хэн санах билээ. Не ЛИ байгаагүйсэн бол аав нь тэнгэрт халих байв.

Е Зонг эдгэнэ гэдгийг мэдээд Е Сю хэдэн хүмүүсээр Е Ханыг олуулахаар явуулав. Е Хан Е Зонгийг алахыг оролдсон нь түүнийг хилэгнүүлсэн. Тэрээр Е Ханыг хэдэн мянган хэсэг болтол нь урж тасдана гэж андгай өргөв.

“Хооо.” Эцэст нь Не Ли гүнзгий амьсгаа авлаа. Е Зонг одоо зүгээр. Тэрээр хажуудаа байгаа Е Зиюуныг харав. Тэрээр шанаагаа тулан өөрийг нь чимээгүйхэн харна. Не Лигийн сэтгэлийг энэ эелдэг, зөөлхөн царай уяраав.

Не Ли эргэж харсанд Е Зиюуны хацар улайлаа.

Не Ли жуумалзав. “Аав чинь одоо зүгээр. Тэр удахгүй сэргэх айх.”

“Баярлалаа, Не Ли.” Е Зиюуны нүдэнд нулимс цийлэгнэв. “Чи байгаагүйсэн бол би яах байснаа үнэхээр мэдэхгүй нь.”

“Чиний төлөө л бол, юу ч байсан хамаагүй хийх болно.”

Не Ли өмнөх амьдралынхаа нэгэн зүйлийг санав. Е Зиюун чөтгөрийн араатны дайралтыг биеэрээ хамгаалж байсан. Тэрээр Е Зиюунд өмнөх амьдралдаа амь насаараа өртэй. Е Зиюуны төлөө л бол. Үхэх байсан ч хамаагүй Не Ли эргэлзэхгүй амьдралаа зориулна. Өглөөний маргааныг Не ЛИ юман чинээ бодоогүй.

Е Зиюун толгойгоо гудайлган уруулаа зуугаад хэлэв. ” Не Ли, өдрийн явдалд намайг өршөөгөөрэй. Чиний хувьд гараа сунгаж туслах явдал байж боловч. Миний хувьд чи аавын минь амь насийг аварлаа. Юу ч байсан би чиний хүсэлтийг биелүүье.”

Е Зиюуны үгийг сонсоод Не Лигийн сэтгэл хөдлөв. Тэрээр өмнөх амьдралынхаа явдлыг бодов. Энэ охин Е Зиюун улам сэтгэл татаад байх юм.

Е Зиюуны царй ув улаан болоод Не Ли уруу ойртоод Не Лигийн хацар дээр үнсэв. Тэр даруй түүний царай цас улаан болов.

Не ЛИ хэсэг зуур цочирдов. Гэсэн хэдий ч тэрээр инээдээ барьж чадсангүй. Тэрээр Е Зиюуны гарыг алгуурхнаар барин авлаа. Зиюун алгуурхнаар цээжинд ойртон чихээ тавин налвал Не Лигийн зүрхний цохилт сонсогдов. Не Лигийн өргөн цээж түүнд түшигтай найдвартай санагдлаа.

Сяо Нин Арийг бодвол гэмтэй мэт авч  Е Зиюун шийдвэрээ гаргав.

Цаг хугацаа удаанаар өнгөрөв. НЕ Лид машид сайхан санагдлаа.

Өмнөх амьдралдаа ганц хараацай мэт байсан амьдрал, ганцаардал нь ийнхүү өндөрлөлөө.

Е Зиюуны сайхан үнэр сэтгэлийг нь сэргээнэ. Не Ли Е Зиюуны нурууг зөөлхөн илнэ. Тэрээр торгон зөөлхөн арьсыг нь мэдэрч байлаа. Тэрээр булиглан цохилох зүрхээ, мөн амьсгаадах амьсгалаа мэдэрвэл энэ зүүд биш гэдгийг мэдэрнэ. Үнэхээр эргээд иржээ, Зиюун минь үнэхээр эргээд иржээ.

Хэсэг хугацааны дараа Е Зонг нүдээ нээлээ. Урд байгаа дүр зургыг хараад тэрээр даруй босоод Не Лигийн толгойг цохив.

Гэнэт дайралтанд өртсөн Не Ли ёолон ууртайгаар хэлэв. “Хөөе намайг яагаад цохиж байгаа юм бэ?”

“Өөдөөс цор цор хийнэ гэнээ? Би үхчихээгүй байна. Одоо харин охиныг минь миний өмнө дээрэлхэнэ гэнээ?”

“Хөөе, Е Зонг. Муу ач тус мэдэхгүй ачлалгүй амьтан. Чиний амийг би аварчихаад байхад чи намайг цохино гэнээ?” Не Ли сэтгэлээр унан хэллээ.

“Чи охиныг маань дээрэлхсэн учраас цохиулах ёстой.” Е Зонг хүйтнээр хэллээ.

“Хөөе, яаж харахаараа би охиныг чинь дээрэхлсэн болж байна?” Не Ли Е зонг уруу харав.

“Чи тэгвэл гараа хаана тавиад байсан юм бэ?” Е Зонг хажуу дэрээ барин авлаа. “чи охиныг минь дээрэхлсэн учир чамайг үхтэл чинь зодно доо.”

Е Зонг Не Ли хоёр маргалдахыг хараад яагаад гэдгийг мэдэхгүй ч Е Зиюуны сэтгэл дүүрэн байв. Тэрээр амаа даран инээв. Цагаан торгон даашинз нь түүнийг инээвэл илүү хөөрхөн харагдуулна.

Не Ли энэ сайхан дүр зургыг хараад алмайрав.

“Чи харсаар байх уу?” Е Зонг дэрээ Не Ли уруу шидлээ.

Не Ли үсрээд ууртайгаар Е Зонг уруу харав. “Е Зонг, та учраа олооч. Охиноо ч харуулахгүй байна гэж байж болох уу? Шудрага ёс хаана байна?”

“Хмм, Хмм. Энэ бол хотын захирагчийн эдлэн. Тэгэхээр би бол шудрага ёс.” Е Зонг бахархалтайгаар хэлэв.

“Чи… Зиюунаа, алив явцгаая. Энэ хөгшин эртэй яриад байх зүйл алга.” Не Ли Е Зиюун уруу харав.

Е Зиюун Не Ли уруу инээгээд хэлэв. “Не Ли, аав маань тэнхрэх болоогүй байна. Би түүнийг харж үлдэнэ.”

Не Ли сэтгэлээр унан хажуугийн сандал дээр суув.

Не Лигийн царайг хараад Е Зонгийн инээд хүрэв. Хүнд үл мэдэгдэм тэрээр мишээж байв. Тэрээр гараа гэнэтхэн тас атгав. Өөрийгөө үхнэ гэж бодох тэр мөчид нүд нь анигдсан. Зөвхөн Е Зиюуны уйлах л сонсогдсон. Тэр үед тэрээр нүдээ нээх гэсэн боловч юу ч болсон нүдээ нээж тэрээр чадаагүй. Юнэрийн талаар тэрээр ихэд санаа зовсон.  Хэрэв тэрээр үхвэл Юнэр үнэхээр цор ганцаар үлдэнэ. Дотроо тэрээр хэзээ нэгэн өдөр Юнэрийг дахин харна гэж залбирсан. Удалгүй тэрээр цөхрөнгөө барж харанхуйтай нэгдсэн.

Тэрээр охиндоо санаа зовсон хэвээр.

Гэнэтхэн бурхад залбиралтанд нь хариулсан мэт гэнэтхэн эрч хүч биенд нь эргээд ирсэн. Тэрээр эргэж ирвэл сэргээд нүдэндээ байх нулимсаа арьчсан. Не Ли өөрийг нь аварсан гэдгийг тэрээр мэдэж байлаа.

Е Зонг баярласандаа орилж хашгирахыг хүссэн ч Не Ли Е Зиюуныг тэвэрч байсан. Тэрээр гэр бүлийн аз жаргалыг мэдэрч байсан. Не Ли, Е Зиюун хоёрт саад болохыг хүсээгүй авч Не Лигийн толгойг тэрээр цохисон. Энэ нь баяр хөөрөө илэрхийлэх гэсэн илэрхийлэл билээ.

Е Зонг Не Лиг хажууд байхад дуртай болж дассан. Цөөхөн хүмүүс л Не Лигийн хийснийг хийж чадна. Ийм мундаг хүний хажууд байх нь түүнд сайхан байлаа.

“Одоо чи хүмүүс ямар харилцаатай байдгийг сурлаа. Хотын захирагч олон жил байсан ч хүн таних нүдгүй ч байх гэж. Чоно тэжээснээр амь наснаасаа салах шахав.” Не Ли хэлэв.

Не Лигийн үгийг сонссон Е Зонгийн царай барайв. Е Хан одоо эдгээж болшгүй шарх болон сэтгэлд нь үлдсэн.

“Не Ли, аав маань энэ талаар их шархалсан.”  Е Зиюун Не Ли уруу санаа зовнингуй харав.

Е Зонг тайвшран, тайван зангаа олов. Тэрээр эцсийн эцэст Хотын захирагч шүү дээ. Хувийнхаа сэтгэл хөдлөлөө тэрээр хаях үе гарч ирдэг. “Е Хан Харанхуйн бүлгэмтэй хуйвалдан Яруу алдрын хотоос урвасан. Энэ тэнгэр, газарт байж болшгүй, уучилж болшгүй явдал. Түүнийг цаазаар авах ёстой. Ирээдүйд түүнийг харах л юм бол хэн ч байсан түүнийг газар дээр нь үг дуугүй цаазал.” Дотроо тэрээр хүсэхгүй авч энэхүү тушаалыг тэрээр өгөв.

“Е Хан Хотын захирагчийн газрыг гарын алга шигээ мэднэ. Тэрээр зугтаахаас гадна нуугдаж болзошгүй. Та хоёр болгоомжтой бай. Юнэр Не Лиг Хтын эрдэнэсийн санд оруулаад хамгаалахад зориулан нэг эрдэнэс өг.” Е зонг хэлэв.

“Ааваа, таны бие…” Е Зиюун санаа зовнингүй ххэлэв.

“Би зүгээр. Луугийн хэлний хор аль хэдийн арилсан.” Е Зонг толгой сэгсрэн хэлэв.

Е Зонг зургаан Хар алтан зэрэглэлийн дайчид хамгаалж байгаа. Тэрээр аюулгүй газар хэвтэж буй.

Хотын захирагчийн эрдэнэсийн сан. Не Ли ийшээ орохыг ихээр хүснэ. Хотын захирагчийн эрдэнэсийн санг Тэнгэрийн хээ овогийн эрдэнэсийн сантай зүйрлэшгүй.

Хэсэг хугацааны дараа Е Зиюун хэлэв. “Не Ли алив явцгаая. Би дагуулаад явья.”

Не Лигийн ачаар аав нь аюулаас гэтлэв. Е Зиюун аавынхаа юу гэх гэж байгааг ойлгов. Не Ли уудам ухаантай учраас Хотын захирагчийн эрдэнэсийн сангаас ямар нэгэн зүйл олж магад. Хэрэв эрдэнэсийн сандаа хадгалагдах юм бол тэд хий дэмий тоосонд дарагдаад хэвтэх болно.

Е Зиюун Не Ли хоёр хамт явахыг хараад Е Зонг удаанаар санаашрав. Тэрээр дээшээ тааз ширтэн хэвтэнэ. Е Хан өөрийнх нь өргөсөн хүү. Е Ханы урвалт сэтгэлийг нь гүн шархлуулжээ. Ийм өвдөлтийг энгийн хүн яахан ойлгох билээ?

Хотын захирагчийн эрдэнэсийн сан. Энд ирэх нь хуучин дурсамж сэдрээнэ.

Не Ли энд өмнөх амьдралдаа ирсэн. Энд хоосон өрөө л байсан юм.

Гэхдээ одоо хэдэн метрийн хүрээтэй, олн төрлийн эрдэнэс өрөөстэй байв. Эрдэнэсийн гэрэл, оч бадарвал хэдэн арван мянган эрдэнэс энд гэрэлтэв.

Е Зиюун урд алхаж Не Лид хэлэв. “Энэ бол Хотын захирагчийн газрын арван найман эрдэнэсийн сангийн нэг. Энд байгаа эрдэнэсүүд хамгийн үнэтэй нь. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн зүйлс.”

Харанхуйн эрин ирэхэд олн хүмүүс Хотын захирагчийн газар уруу ирсэн. Тэд ирэхэдээ Тэнгэрлэг тивээс тал бүрээс цуглуулсан эрдэнэс авчирсан. Тэдний дунд өдийг хүртэл нааш цугларсаар энэ эрдэнэсийн санд дийлэнхи нь орсон доо.


2 comments on “Чөтгөр бурхдын домгууд 170”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.