Чөтгөр бурхдын домгууд 169

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 169 – Луугийн хэлний ургамал

Е Ханы баруун гаранд гэнэтхэн гарч ирсэн хурц иртэй хутга Е Зонгийн нуруу хэсэг тусав. Тэр даруй цэвэр цус олгойдон гарав.

Е Зонг гэнэтхэн Е Ханы дайралтанд өртөв. Зүрхэн тус хэсэг уруу нь хор урсан орохыг тэрээр мэдэрлээ. Е Ханыг үзэн удах уур хилэн гэнэтхэн Е Зонгийн дотор дүрэлзэж Е Ханыг алгаараа цохив. Тэрээр нисэн гарав. тэрээр урагш алхан хэд алхан уурандуу Е Ханыг ширтав. “Чи… Чи муу новш.”

Е Хан газар унасны дараагаар аман дээрх цусаа арчив. Тэрээр е Зонг уруу галзуу мэтээр хашгирав. “Ноён ааваа, та намайг ингэхэд хүргэсэн. Яг одо надад алхах газар үгүй болчихоод байна. Би үүнийг хийхээс өөр аргаггүй боллоо.”

“Яагаад?” Е Зонг сүнснийхээ хүчээ цуглуулах гэсэн боловч сүнсний хүч нь сарниад цугларахгүй байв. Түүний царай барайв. Хутганд хор байсан бололтой.

Е Зонгийн хүчээр алуулахаар болвол Алтан зэрэглэлийн хүнд яагаад ч үхэхгүй. Гэсэн хэдий ч Е Хан ойрын хүн нь. Е Хан ийм цөхрөнгөө барсан байна гэж хэн санах билээ?

“Яагаад гэнээ? Хаха, хөх инээд хүрчихлээ. Ойлгохгүй байна уу? Чамайг алсанаар би Хотын захирагч болно.” Е Хан галзуу мэтээр инээв. Амнаас нь шинэхэн цус гарч байгаа нь өөрийг нь галзуу мэт харагдуулна.

“Намайг алсан ч бай чи Хотын захирагч болохгүй.” Е Зонг нухацтай хэллээ.

“Энэ таны мэдэх хэрэг биш. Хэдэн өдрийн дараа Харанхуйн бүлгэмийн хүмүүс таныг алсан гэх мэдээ тархах болно. Харин би алуурчинтай тулалдаад түүнийг алсан болог. Хамгийн гол нь алуурчин нь Не Ли байх болно. Удахгүй Харанхуйн бүлгэм Цаст салхин гэр бүлийн эсрэг дайраад ЦАст салхин гэр бүл сарнин алга болж Яруу алдрын хотыг захирч чадаха болино. Тэгээд Ариун Гэр бүлийн дэмжлэгтэйгээр миний бие хотын захирагч болно.” Е Хан галзууран инээлээ. “Ноён ааваа, та надад хотын захирагчийн суудлыг өгчихсөн бол ийм юм болохгүй байх байлаа.”

“Новш минь, Чи Харанхуйн бүлгэмтэй хуйвалдана гэнээ?” Е Зонг хүчтэй амьсгална. Хор бүхэл биеэр нь таржээ. Тэрээр сүнсний тойрондоо хүртэл хортой тэмцэлдэнэ. Хор ийм хүчтэй байна гэж хэн санах билээ?

“Тэгээд юу гэж? Харанхуйн бүлгэмийг дагаснаар таныг дагаснаас илүү ирээдүй надад байна. Намайг хүүхэлдэй хотын захирагч болгох гэж байсан биз дээ?”

“Харанхуйн бүлгэм тэгээд чамайг хүүхэлдэй болгох гээгүй юмуу?”

“Хаха, таны хүүхэлдэй болвол таныг өдөр бүр баярлуулах шаардлага гарна. Е Зонг, чиний амьдрал ингээд дуусч байна. Гэхдээ би Харанхуйн бүлгэмийн хүүхэлдэй хотын захирагч болснор би юу хүссэн, дураараа дургина. Ямар сайхан байх болоо?” Е Хан галзуу хөхрөн инээв.

Е Зонг харамсав. Тэрээр энэ олон жил Е Ханыг тэтгэсэн авч эцэст нь ийм гамшиг тарина гэж санаагүй. Энэ өөрийнх нь шийтгэл буй заа.

“Е Хан, чиний хорон санаа хэзээ ч амжилт олохгүй.” Е Зонг Е Хан уруу хүйтнээр харан эцсийнхээ сүнсний хүчээ гаргав.

“Бүтэх бүтэхгүй нь Ноён аав таны мэдэх хэрэг биш. баярлалаа, Ноён ааваа энэ олон жил намайг тэжээсэнд. Ингээд Ноён аав таныг замд чинь үдье.” Е Хан Е Зонг уруу алхам алхам ойртоно. Е Зонгтой ингэж ярьсан нь түүний хорыг тархахыг хүлээж буй санаа билээ.

Е Зонг өөрийгөө дааж чадахгүй байгааг хараад Е Хан инээв. “Босох гэсний хэрэггүй. Би Луугийн хэл ургамал ашиглаж хор хийсэн. ЭНэ хор хүний амийг хагас цагын дотор авдаг. Харин Луугийн цустай хүмүүст илүү хүчтэй энэ хор нөлөөлдөг. Ноён ааваа та Хар хайрст газрын луун сүнстэй. Хорин минутанд л та долоон нүхээрээ цус алдаж үхэх болно. [Долоон нүх гэдэг нь хоёр нүд, чих, хамар, ам.] Нээрээ одоо, хотын аав өчүүхэн ч сүнсний хүч мэдрэхээ больсон байлгүй дээ?”

Е Хан Е Зонг уруу ойртон чинжаал хутгаа барин үсрэв.

Е Зонг хүйтнээр архирав. Тэрээр Цаст салхин их мич болон Е Хан уруу алгадав.

Е Зонг одоо хүртэл тулалдах хүчтэй байна гэжүү? Е Хан машид айгаад Алтан эвэрт газрын луутайгаа нэгдэв.

Тас.

Хоёр нударга мөргөлдөв. Сүрлэг хүч эргэн тойрныг дэлбэлэн хийсгэв. Е Ханы бие яах аргаггүй нисч сургалтын өрөөны ханыг мөргөв. Хана тэр чигтээ нурав. Е Хан хэдэн метр хол шидэгдэн зогслоо.

Е Хан ихэд айсан байлаа. Сая нударга зөрүүлэхэд маш их хүндээр гэмтсэн. Гэхдээ тэрээр өөрийнхөө шархаа үл тоон Е Зонг уруу хүйтнээр харна.

“ЦАст салхин их мич яагаад байгаа юм бэ? Яагаад Хар хайрст газрын луу биш гэж? Е Хан ууртайгаар орилов. Тэрээр юу харч байгаадаа итгэхгүй байв. Е Зонг Цаст салхин их мичтэй ийм хурдан нэгдээд өөрийнхөө Хар хайрст газрын луугаа ийм амархан хаяна гэж санаагүй. Хэрэв Хар хайрст газрын луу байсан бол хор аль хэдийн тархсан байх ёстой. Гэхдээ Луугийн хэлт ургамлын хор Цаст салхин их мичинд тийм хурдан шингэхгүй. Энэ нь хорны нөлөөллийг удаашрулсан ажээ.

Төлөвлөгөө өө сэвгүй байсан. Гэхдээ үр дүн нь хэний ч санаанд оромгүй байдлаар эргэв. Е Зонг өөрийнхөө олон жил хэрэглэсэн Хар хайрст газрын луугаа ийм амархан ЦАст салхин их мичээр солино гэж санах билээ?

Хотын захирагчийн сургалтын өрөөнд шуугиан үүсвэл бүх гэрэл асч хүмүүс ирнэ.

“Алуурчин.”

“Алуурчнийг бариарай.” Хотын захирагчийн хүчтэнгүүд сургалтын өрөөнд ирнэ.

Е Ханы царай барайв. Е Зонг алах өөр боломж үгүй. Тэрээр эргэж хараад хурдан зугтав. Тэрээр харанхуй уруу гүйв.

Харуулууд хурдан ирээд асуув. “Залуу эзэн та хаачиж байна?”

“Хурдан аавыг хамгаал. Би алуурчныг хөөхөөр явлаа.” Е Хан орилоод хурдан гүйв

Сургалтын өрөөнд.

Е Сю шалавлан орж ирэв. Е Зонгийг хараад тэрээр сандрав. Тэрээр Е Зонг барин шаламгай гэгч нь асуув. “Хотын захирагч аа, та зүгээр үү?”

“Энэ Е Хан байсан. Тэр харахуйн бүлгэмтэй хуйвалджээ. Би Луугийн хэл ургамлын хоронд хордсон. Надад цаг бага байна. Хурдал, Е Зиюун, Не Ли хоёрыг дуудаад ир.” Е Зонг амьсгалвал хэдэн балга цус амнаас нь гарлаа.

Луугийн хэл ургамал аа?  Е зонгийн үгийг сонсоод Е Сю сандрав. Луугийн хэл ургамланд ерөндөг гэж үгүй. Е Зонг цаг тэсч тадахгүй үхнэ гэхээс ихэд айна.

“Хурдал, залуу авхай, Не Ли хоёрыг дуудаад ир.” Е Сю харуулуудад хэлнэ. Тэрээр машид бачимдаж байлаа. Е Хан новш ийм зүйл хийнэ гэж санаагүй. Е Ханы хорон санааг өмнө илчилж чадаагүйдээ Е Сю ихэд харамсана.

Удалгүй Е Зиюун орж ирлээ. Өмнөө байгаа дүр зургыг хараад тэр хөшиж орхив.

Е Зиюун е Зонгийн хажууд ирэн Е Зонгийг тэврээд уйлав. “Ааваа!”

Е Зонг Е Зиюуны мөрийг илбэв. Тэрээр Е Ханд алуулна гэж хэзээ ч санаагүй. Ингээд үхвэл Е Зиюун ганцааараа үлдэнэ. Энэ тухай бодохоор л Е Зонг дотроо ихэд гашуудна. Тэрээр охинтойгоо илүү удаан хамт байж, цагийг өнгөрүүлдэг байж…

Е Зонг  Е Сью уруу харан асуув. “Не Ли хаана байна?”

“Не Ли Алхимийн холбоо явсан бололтой. Би хүмүүс явуулж мэдээ хүргэсэн.” Е Сю хэлэв.

Хагас цагын дараа Не Ли яаравчлан орж ирлээ.

Е Зиюуныг харвал хоёр залуус хөшив. Гэхдээ тэр хоёр юу ч дуугарсангүй.

“Хадам аавд юу тохиолдоо бэ?” Не Ли Е Сьюгээс асуув.

“Энэ урвагч Е Хан. Хотын захирагчийг Луугийн хэл ургамлаар хордуулжээ.” Е Сю машид харуусав. Луугийн хэл ургамлаар хордоно гэдэг үхлийн ял гэсэн үг.

“Өө, Луугийн хэл ургамал.” Не Ли ихд тайван байлаа. Е Хан алуурчин байна гэж тэрээр хэзээ ч санаагүй. Тэр жаал их эсэргүү хүн юм аа? Е Зиюун өмнөх амьдралдаа Е Ханыг дурдаж байгаагүйд гайхах зүйл алга. Е Ханд асуудал байсан бололтой. Энэ эсэргүү хүн л байвал ямар ч шалтгаантай байсан бай үргэлж урвагч болж л хувирдаг.

Е Зиюуны нүднээс нулимс хацар даган урслаа. Е Зонг хажууд нь үргэлж хатуу чанд байж хүндлэлийг нь машид хүлээсээр ирсэн. Тэрээр аавыгаа удаанаас удаан хамт байна гэж төсөөлж ирсэн. Дахиж уулзах үедээ эцсийн удаа салах ёс гүйцэтгэнэ гэж тэрээр хэзээ ч бодоогүй. Ээжийнхээ нас барсан үеийг тэрээр саналаа. Аав ээж шиг тэнгэрт халих гж үү? Өөрийг нь үүрд орхих юм гэжүү?”

“Юнэр.” Е Зонг хэдэн удаа цусаар гулгиад арай ядан хэлэв. “Амьдралдаа, хоёр хүнийг би хамгийн их хайрласан Энэ нь чиний ээж, чи хоёр юм шүү дээ. Эцэг хүнийхээ хариуцлагыг үүрч чадаагүй намайг уучлаарай. Чамайг хайрлаж хамгаалж чадаагүй.” Тэрээр Не Ли уруу харан гуйлт гуйсан аясаар хэлэв. “НЕ Ли, Е ЗОнг миний бие өмнө хэнээс ч гуйж үзээгүй. Одоо харин чамаас л Юнэрийг минь хамгаалаач гэж гуйж байна.

Энэ үгийг сонсоод Не Лигийн сэтгэл хөдлөв. “Хадам ааваа, та үхэлтэй нүүр тулах энэ үед л юу чухал гэдгийг ойлгох юм даа. Таны хүсэлтийн хувьд би Юнэрийг сайн харж халамжилна. Түүний хажуунаас холдохгүй.”

Е Зиюуны уйлахыг хараад Е Зонг санаашрав. Тэрээр толгойгоо сэгсрэн хэлэв. “Луугийн хэл ургамалд хордсон учир би хагас цаг л амьд явах байх. Би надад ирээдүй гэж үгүй.”

Түүний нүд бүрэлзэж эхлэв. Тэрээр охиныхоо царайг харах гэж хичээнэ.

Тэрээр Е Зиюуны гарыг барин, өөрийнхөө амь амьдралыг барьж буй мэт хэлэв. “Юнэр, хуримыг чинь, хүүхдүүдийг чинь харж ерөөл өргөж чадсангүй дээ. Гэхдээ би үүнийг жинхнээсээ ирээдүйд харж чадахгүй нь бололтой.”

Е Зонг шиг хүн үхэлтэй нүүр тулсан ч айхгүй. Гэхдээ тэрээр айв. Үүрдийн харанхуйн үхэл уруу явахдаа тэрээр айв.

“Ааваа, үгүй ээ. Битгий үх л дээ. Гуйж айна. Юн эр нь таниасаа хагацамааргүй байна. Е Зиюун улйан Е Зонгийн хувцаснаас зуураад бүхэл хүчээрээ сэгсрэв.

Е Зонг, Е Зиюун хоырг хараад Не Ли өмнөх амьдралынхаа нэгээхэн хэсгийг дурсав. Тэрээр энэ мөчийг дахин харна. Аавынхаа гарыг чангаас чанга атгавал, аав нь нүдээ аажмаар аниж үхэх энэ мөчид нүднээс нь нулимс урсах энэ үе ажээ. Не Лигийн нүднээс нулимс цийлэгнээд асгарав. Гэвч тэрээр нулимсаа арчаад хэллээ. “Юун үхэл бэ? Та нар сүртэй юм бэ? Луугийн хэл ургамлаар хордвол үхсэн л юм шиг харагддаг юм.”

Не Лигийн үгийг сонсоод Е Сю, Е Зиюун хоёр хөшив.

“Чи хотын захирагчийг аварч чадах уу?” Е Сюгийн нүдэнд итгэл найдварын оч бадрав.

“Не ЛИ, аавыг маань аварч чадах юм уу? БИ чамаас гуйж байна. Авраач. Надаас юу ч хүссэн бай аавыг минь аварч чадна гэвэл биелүүлье.” Е Зиюун уйлан хэлэв.

Е Зиюуны гунигтай царай Не Лигийн сэтгэлийг хөдөлгөв. Өдрийн хэрүүл маргааны тэрхүү сэтгэгдэл аль хэдийнээ арилсан бөлгөө. Тэрээр Е Зиюуны нүүрэн дэх нулимсыг арчаад тайвнаар хэлэв. “Санаа амар байж болно. Энэ ердөө Луун хэлний ургамал. Тэрээр үхэхгүй. Хадам аав хоёулангийн хуримыг харах болно. Тэрээр эрт үхэх байсан ч би хүлээн зөвшөөрөхгүй.”

Ингэж хэлээд Не Ли багахан сүнсний хүчээ төвлөрүүлэн Е Зонгийн цээжинд хүрч дарав. “Луугийн хэлний ургамал хүчтэй ч үхэлд хүргэхгүй. Энэ ердөө хүний биеийг хөшөөж тархинд цус харвалт үүсгэдэг. Ингэснээр удахгүй үхэлд хүрдэг юм даа. Хар алтан зэрэглэлийн дайчны хувьд арван өдрөөс хэтрэхгүй бол арвагдана.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.