Чөтгөр бурхдын домгууд 168

ЧБД – 168

FB Daoist.tselmeg

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 168 – Үзэсгэлэн гоо хэврэг эд

Не Ли толгой дохилоо. Зуун сая тооны чөтгөрийн араатнуудын сүргийн дайралтын талаар тэд ярьж байна. Тиймээс тэд бэлтгэлтэй байх учиртай.

Ян Синий царай барйв. “ойлголоо. Би энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бэлтгэлийг базаагаадахья.”

“Тэгвэл би түрүүлээд явья даа.” Не Ли хэллээ. хэсэг хугацаанд бодов. Ян Синь ойлгосон юм чинь зүгээр байлгүй дээ.

“Не Ли дүү, ийм хурдан явах гэж байгаа юмуу? Чамд яаралтай ажил байгаа юмуу?” Ян Синь зальжин аргаггүй Не Ли уруу инээмсэглэн харна.

“Надад яаралтай ажил одоохондоо алга.” Не Ли толгой сэгсрэн хэлнэ.

“Тэгвэл надтай суугаад нэг хундага тогтоохгүй юмуу?” ЯН Синь уруулаа зуугаад хэллээ. Не Лигийн тээнэгэлзсэн царайг харвал “Не Ли дүү эгч нь чамайг бариад идчихнэ гэхээс айгаад байгаа юмуу?”

Е Зиюуны өргөөнөөс ирэх замд Не Лигийн ааш зан сайхан байгаагүй. Ян Синь өөрийг нь бариад идчихнэ гэдгээс огтхон байгаагүй. Гэхдээ Ян Синий гаднах төрхөөс ажвал Ян Синь Не Лиг өдөх гэсэн бололтой. Ян Синь Алхимийн холбооны захирал хийдэг учир нь түүний гаднах төрхнөөс болоогүй. Харин асуудлыг хэрхэн шийддэг гэдгээс улбаатай. Ирээдүйд Ян Синээс тусламж хүсэх олон зүйл гарч ирэх болно.

“За тэгвэл, би Ян Синь эгчтэй хамт суугаад нэг хундага тогтооё.” Не Ли хариулав. Дараачаар тэрээр хэсэг бодов.

Тэнгэр харанхуйлж ээ. Не Ли Ян Сиь хоёр чулуун ширээний ард эдлэн хашаан дотор сууцгаана.

“Яруу алдрын хотын гадна ямар ертөнц байдаг бэ? Төрсөн цагаасаа хойш Ян Синь миний бие энэ Яруу алдрын хоттоо л  төрж өссөн. Түүнээс цайш би хэдэн милийн цаана балглас л орсон. Энэ торонд хоригдсон мэт амьдрал үнэхээр уйтгартай юм.” Ян Синь бага зэрэг халсандаа чалчив.

Ян Синийг хараад Не Ли харанхуй тэнгэр уруу харна. “Яруу алдрын хотын гадна Гэгээн Өвөг дээдсийн уулс бий. Гэгээн өвөг дээдсийн уулс хэдэн мянган бээр үргэлжилдэг. Тэр дунд хоёр азтай овог амьд үлдсэн. Гэгээн өвөг дэдсийн уулсын зүүн зүгт Төгсгөлгүй цөл бий, харин баруун талд тал газар бий. Хорт ой зэрэг олон газрууд бий. Энэ бүх газруудад хүмүүс амь зуун амьдарч байгаа. Тэнгэрлэг тивд харин хаа сайгүй чөтгөрийн араатнууд бий. Тэнгэрлэг тивээс цааш олон ч тив бий. энэ тивүүд үндсэн ертөнцийн нэг хэсэг байдаг. Харин үндсэн ертөнц дунд туслах ертөнцүүд бий. Энэ ертөнцүүдээс гадна дахин нэгэн том ертөнц бий….”

Энэ талаар сонсоод Ян Синь Не Лиг юу яриад байгааг огт ойлгосонгүй. Туслах ертөнц өө? Өөр том ертөнц өө? Тэрээр Не Лигийн ярьж буй зүйлсийг маш өргөн уужим гэдгийг л ойлгоно. Тэрээр амьд ахуйдаа энэ бүхнийг үзэж харж чадахгүйгээ мэдэрнэ.

Ян Синь хүн төрөлхтний өчүүхнийг бодон санаашрав. Энэ уужим ертөнцөд Яруу алдрын хотод гацаад амьд үлдэхийн төлөө тэмцэх гэж.

“Энэ уужим ертөнцийн төлөө!…” Ян Синь толгойгоо өргөөд бүхэл хундага дарсаа нэг амьсгаагаар уулаа. “Ян Синь миний бие өнчин өрөөсөн билээ. Би хүүхэд ахуй цагаасаа хэцүү бэрх бүхнийг туулж одоогийн байр сууриндаа ирсэн. Надад найдаж тулах хэн байсан юм бэ? Миний гаднах үзэмж үү? Буруу. Би өөрийнхөө хүч чадалд л найдсан. Өнөөдрөөс өдий хүртэл надтай өрсөлдсөн эрчүүд одоо хаана байна?”

Ян Синь согтжээ. Не Ли Е Зиюуны талаар бодвол мөн сэтгэлээр унан гарт байсан дарсаа нэг амьсгаагаар уулаа.

“Ян Синь эгчийн бяр чадлын төлөө.”

“Алхимийн холбооны захиралын энэ суудлыг олон хүн санаархдаг. Гэхдээ би энэ сууринд бат залсан. Тэгээд юу гэж? Надад ертөнц даяар олон танил байх авч намайг ойлгох хүн үгүй.” Ян Синь гашуунаар инээмсэглээд дахин нэг хундага дарс уулаа. “Би амьдралынхаа төлөө зүтгэсэн. Гэхдээ бүх зүйл утга учиргүй байх юм.”

“Гэхдээ Ян Синь эгчээ, танд би байна шүү дээ?” Не Ли хөхрөн инээлээ. Не Ли Ян Синь захиралын ганцаардлыг ойлгов.Учир нь тэрээр өмнөх амьдралдаа үүнтэй адилхан ганцаардлыг мэдэрч байсан. Ертөнц бүхэнд дэврэн явж байсан цаг үе байгаад, олон хүн таних авч дотны нөхөд, хайртай бүх хүмүүс нь тэнгэрт хальсан байжээ.

“Хаха, Не Ли дүү. Энэ үгийг сонсоод Ян эгч нь сэтгэл ханалаа…” Ян Синь сэтгэл татам инээмсэглэнэ. “Ян эгчид нь нэг хүсэлт байна. Хэрэв цаст салхин чөтгөрийн араатнууд Яруу алдрын хотыг эзлэх аваас Не Ли дүү эгчийнхээ цогцосийг шатаагаасай гэж хүсч байна. Би чөтгөрийн араатнуудыг миний хүүрээр найрлаасай гэж хүсэхгүй байна.

“Үгүй ээ. Би энд байгаа цагт Яруу алдрын хотыг хэзээ ч чөтгөрийн араатнуудад эзлүүлэхгүй.” Не Лигийн царай ихэд догшин болж хувирав.

“За, тэгвэл эгч нь чамд итгэлээ.” Ян Синь толгой дохин хэлэв.

Тэр хоёр шөнө дунд хүртэл ууцгаав. Не Ли өөрийнхөө бүх зорлгоо түүнд хэлсэн. Тоо томшгүй ертөнц бүхнийг хамарсан хүчтэн болж, хайртай бүхэн, гэр бүл, найз нөхөдөө хамгаална хэмээн тэрээр хэлжээ.

Ян Синий өрөөнд Ян Синь согтсон Не Лиг оронд оруулав. Не Лигийн эелдэг инээмсэглэлийг хараад тэрээр хэсэг зуур бодлогоширов. Тэрээр их уусан ажээ. Не ЛИ өөрөөс нь илүү уусныг Ян Синь мэднэ. Түүнд сайн даах бие байгаа учир хурдан архи нь гарав. Харанхуй өрөөнд нүд нь хурдан дасчээ.

Ян Синь Не Лигийн нүүрэнд биеэ ойртуулав. Түүний эгэмний яс харагдах нь үнэхээр хүсэл тачаал татам.

“Би төрөх үед эзэн минь төрөөгүй байж дээ. Биеийн минь эзэн төрөхөд би даанч хөгширчихлөө. Эгч нь арван насаар дүү байсан бол Сяо Нин Арь шиг араас чинь гүйх байлаа. Не Ли бусдад сэтгэлээсээ ханддаг. Чи үнэхээр сайн хүн шүү. Харамсалтай нь хоёулаа хамт байх заяа алга даа. Не Ли дүү есөн тэнгэрт дүүлэх хүчит луу болох заяатай. Харин эгч нь эндээ хөгширч, үзэх зүс дорой болох нь тодорхой. Гэсэн хэдий ч Не Ли дүү минь, надад харамсах зүйл алга даа.” Ян Синь Не Лигийн нүүрэнд уруулаа ойртуулаад духан дээр нь үнсээд, гашуунаар инээмсэглээд өрөөнөөс гарав.

Хүчирхэг эмэгтэй байлаа гээд яахав дээ? Найдаж түших эр хүнгүй байх энэ ганцаардлыг хэн ойлгох билээ?

Тэргэл сарны туяан дор түүний уран гуалиг бие цаст лянхуа цэцэг мэт гунхана.

Ян Синь өрөөнөөс явсан авч анхилуун үнэр нь өрөөнд шингэжээ.

Не Ли их уусан учраас ухаанаа арай ядан барина. Ян Синь хэрэв ямар нэгэн зүйл хийсэн бол дараа нь харамсаад ч өөрчилж чадахгүй зүйл болох байв. Ян Синь ямар нэгэн зүйл хийх гэж оролдсон бол Не Ли гарцаагүй болиулна. Ян Синь явахыг хараад Не Ли санаа амрав. Ян Синь сайхан биетэй, сэтгэл татам бүсгүй авч өөрийнхөө зааг хязгаарыг мэддэг бололтой. Ян Синий зүрхэнд хуралдсан гуниг, сэмэрсэн шаналалыг нь ойлгоно. Ян Синь хүчирхэг эмэгтэй мэт харагдах авч үнэн хэрэгтээ өрөвдөлтэй, зөөлхөн хүн.

Не Ли завилан суугаад биен дэх архиа гадагшлуулаад сүнсний хүчээ үргэлжлүүлэн хөгжүүллээ.

Энэ шөнө гэрэлтэй айл үгүй байх ажээ. Хотын захирагчийн цөөхөн хэдэн газар гэрэл асаасан байв. Түүний нэг нь Е Зонгийн сурах өрөө.

Е Зонг олон цаас уншина. Өдөр бүр тэрээр төрөл бүрийн тайлан уншдаг. Үүн дотор чөтгөрийн араатнуудын хөдөлгөөн, мөн Харанхуйн бүлгэмийн үйл хөдлөл бүр багтдаг байна.

Ядарснаа мэдээд Е Зонг босов. Тэрээр сүнсний хүчээ тогтворжуулвал биеийн алжаал нь хурдан тайлагдав. Е Зонг охиныхоо эдлэнгийн зүг харна. Не Литэй анх Тай И үхлийн байгуулалтын эсрэг тулалдсанаа эргэн санавал инээд нь хүрэв.

Не Лигийн талаар бодох бүрт уур нь хүрч шүдээ зуудаг цаг байсан. Гэхдээ одоо Не Лиг гэх бодол нь өөрчлөгдсөн.

Е Зонг тайлангуудаа үргэлжлүүлэн унших гэсэн тэр мөчид хаалганд нэгэн эр ойртоод тогшив.

“Ороод ир.” Е Зонг хаалга уруу харвал Е Ханы эрчим мэдрэгдэнэ.

“Ноён ааваа.” Е Хан өрөөнд орж ирэн гараараа ёслов.

“Ханэр, чи ямар хэргээр ирсэн юм бэ?” Е Зонг инээмсэглэн хэллээ.

“Би Ноён аавтайгаа ярих гэсэн юм.” Е Хан хэсэг зуур бодлогоширов.

“Тэгье.” Е Зонг толгой дохив.

“Сүүлийн хэдэн өдөр би Е Зиюуны эдлэнд олон үл таних хүмүүс амьдрах болсныг анзаарлаа. Би энэ талаар мэдээд их гайхав. Би үүнийг дурдах нь зүйтэй юм болвуу?” Е Хан толгойгоо гудайлган Е Зонгийн нүүрийг үл харав.

“Энэ НЕ Ли мөн найзууд нь байх ёстой. Тэд Е Зиюуны ангийн хүүхдүүд. Одоо тэд Зиюуны хашаанд амьдарч байх ёстой.” Е Зонг хариулав. Е Хан одоо хүртэл Зиюуныг гэх сэтгэлтэйг тэрээр мэдэв. Тэдний насны зөрүү ихээс гадна, тэд ахан дүүс. Тиймээс тэр хоёр нийлэх ямар ч боломж үгүй.

Одоо Е Ханыг Не Литэй харьцуулвал Е Зонг охиноо Не Литэй гэрлүүлэхийг хүснэ. Учир нь Е Ханы хүсэл шунал хэтэрхий их. Тиймээс Е Зонг охиноо Е Ханд өгвөл сэтгэл тайван сууж чадахгүй.

“Ноён ааваа, би ойлголоо. Ноён аав та намайг өдийг хүртэл тэтгэж, сургаж ирсэн. Та Хотын захирагчийн суудлаа надад өгөхийг хүссэн. Харамсалтай нь мөхөс би авьяас дутмаг учир Ноён аав таны хүссэн хэмжээнд хүрч чадсангүй. Би гудамжинд амьдардаг байхад Ноён аав та намайг Хотын захирагчийн эдлэнд авчирсан. Би Ноён аавын ач тусыг л хариулахыг хүссэн. Надад хэзээ ч Хотын захирагчийн суудлыг авах гэсэн санаа байгаагүй…” Е Хан өвдөг сөхрөн гэнэтхэн уйлаад эхлэв.

Е Зонг үүнийг хараад даруй Е Ханд хэлэв. “Ханэр, би чамайг ойлгож байна. Чиний авьяас ихэд онцгой. Гэхдээ амьдралд заримдаа хүсээд хүсээд биелдэггүй зүйл гэж бий. Зарим зүйлсийг тавиад явуулах л хэрэгтэй.

“Би ойлголоо. Саяхан Зиюуны сүнсний хөгжил дүүлэн нисэх шиг хурдан болсон. Удахгүй намайг ч давах байх.” Е хан таслан хэлвэл хоолой нь чичирхийлнэ. “Зиюун хотын захирагч болох нь зүй ёсны хэрэг. Харин гагцхүү намайг үргэлж хатуу сургуулилалт хийж Хотын захирагч бол гэдэг байлаа. Би тиймээс хатуу чанд сургуулилалт хийдэг байсан. Та үргэлж шийдвэр гаргах юм. Надад ямар байх талаар та бодож үзсэн үү? Бүх итгэл найдвараа алдах ямар байгааг мэдэж байна уу?”

“Ханэр, намайг уучил.” Е Зонг гэмшин хэлэв.

“Зиюуныг харсан цагаас хойш би түүнийг эхнэрээ болгон авна гэж андгай тавьсан. Гэхдээ та намайг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Тийм биз дээ? Та намайг орон гэргүй хүүхэд мэтээр төсөөлж ирсэн. Би таны Цаст салхин гэр бүлд хэн ч биш. Тиймээс би Хотын захирагч болж Зиюунтэй гэрлэнэ гэж бодсон. Одоо харин намайг Хотын захирагч болж чадахгүй гэлээ.”

“Та миний мөрөөдлийг үгүй хийж намайг хоосон хуяг болгон орхив. Надад одоо юу ч байхгүй.” Е Хан хэлнэ.

“Хан эр.” Е Зонг ихэд гэмшинэ. Не Литэй холбоо тогтоосноос хойш түүний өмнөх бодол буруу байсныг тэрээр ойлгосон. Тэрээр илүү Юнэр, Ханэр хоёрт анхаарал хандуулах хэрэгтэй. Тэрээр урагш алхан Е Ханыг тэврэв. “Хан Эр, чиний зүрхэн дэх шаналалыг би ойлгож байна. Би чамд хүнд хариуцлага үүрүүлэх ёсгүй байсан юм. Чамд илүү сайхан амьдрал өгч болох байтал аав нь чамайг хүчиллээ.”

Е Зонг Е Ханыг тэвэрч байх тэр агшинд Е Ханы нүдэнд хүйт дааж, царай нь хэрцгий, догшин болж хувирлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s