Чөтгөр бурхдын домгууд 167

ЧБД – 167

FB daoist.tselmeg
Instagram Tsemush

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 167 – Бүгдийг нь харсан

Е Зиун хагас тунгалаг торго өмссөн. Үс нь унжсан байлаа. Түүний уран гуалиг бие, цээжийг нь харах боломжто йбайв. Төргө зөвхөн дээд цээжийг нь хаах боловч гуя, туяхан шилбэ нь бүгд харагдана.

Сяо Нин Арь орон дээр байсан учир цээжээ нуулаа. Гэсэн хэдий ч хоёр гар нь биеийг нь бүхэлд нь нууж чадахгүй.

Е Зиюуны царай хүв хүйтэн болж хувиран Не Ли уруу харлаа. Сяо Нин Арь ичингүйрэн доошоо харвал царай нь ув улаан болж хувирав.

“Аха, би буруу цагтаа ороод ирсэн бололтой. Уучлаарай…” Не Ли ийнхүү хэлээд инээгээд эргэж хараад гараад өвлөө.

“Не Ли чамайг энд хэн орж ирж болно гэсэн юм? Хурдан гар.” Е Зиюун хүйтнээр хэлэв. Түүний уур ихэд хүрэн баруун гараа хөдөлгөвөл мөст жад Не Ли уруу явлаа.

Өрөөний хэм хэдэн хэмээр уналаа. Не Ли даруй хаалгыг хаагаад мултран алга болов.

*Па*

Мөст жад тэсрэн өрөөнд хучлага мөс тогтлоо.

Е Зиюуны ууртай царайг хараад Сяо Нин Арь инээмсэглэв. Тэрээр хаалганы зүг харлаа. Не Ли-ийн улангассан нүд өөрийг нь ичээсэн. Гэсэн хэдий ч түүнд хохирсон зүйл үгүй мэт санагдана. Е Зиюун, өөрийнх нь бие хоёрын аль нь Не Лигийн анхаарлыг илүү татсан бол?

“Энэ залуу ч юу хүссэн бүхнээ хийх юм даа. Нэг өдөр сургаад өгөхгүй бол болохгүй болсон байна.” Е Зиюун хэлэн уурлав. Түүний царай ув улаан болж хүзүү хүртлээ улайжээ. Сяо Нин Арийн одоогийн байгаа байдлыг хар л даа. Биеэ багахан бүтээснээс өөр зүйл алга. Е Зиюун хувцас өмссөн ч тунгалаг торго. Не Лигийн хулгайч мэт нүд гэрэлтсэнийг бодвол Не Ли бүгдийг харсан бололтой.

“Не Ли үүнийг албаар хийгээгүй л байх. Бидэнд санаа зовсондоо л ийм яаруу орж ирсэн.” Сяо Нин Арь хэлээд уруулаа зуулаа.

“Нин Арь, чи Не Литэй гэр бүл болоогүй атлаа түүнийг өмөөрнө гэнээ? Ирээдүйд чи дарлуулаад, базуулах бус уу?” Е Зиюун хэлэн сэтгэлээр унав.

Е Зиюуны үгийг сонсоод Сяо Нин Арийн нүдэнд гуниг хуралдав. Не Литэй гэрлэх ээ? Не Лигийн сачийнд хүрэх бил үү? Не Ли машид онцгой авьяастай. Зөвхөн тэнгэрийн хишгийг хүртэн Е Зиюун л түүний зэрэгт хүрнэ. Би хэн билээ? Далавчт луу овгийг яаж Цаст салхин овогтой дүйцүүлэх бэ?

Гэнэтхэн Сяо Нин Арь чимээгүй облоод өгөв. Яагаад ч юм Е Зиюуны дотор ч гэсэн өвдлөө. Сяо Нин Арь хүв хүйтэн хүн боловч зүрх нь зөөлхөн хүн. Хэн нэгэнд дуртай болвол тэрээр уяхан зөөлхөн болдог. Тэрээр сайн хүндээ бүхнээ зориулахад бэлэн. Гэхдээ Сяо Нин Ариас ялгаатай нь Хотын захирагчийн охины хувьд Е Зиюун олон үүрэг хүлээсэн хүн. Энэ бүх үүргээ биелүүлж байж өөрийнхөө сэтгэл зүрхээ дагах эрх бий.

Энэ асуудлаас болоод Не Лигийн сачийнд Е Зиюун мөн хүрэхгүй.

Эдлэн дотор Не Ли сая харсан зүйлээ бодно. Хоёр үзэсгэлэнтэй бүсгүй хамт байна. Яруу алдрын хотын ирээдүйн дарь эх гэж нэр авсан нь гарцаагүй. Түрүүн өрөө уруу дайран орсон нь сайн хэрэг боллоо.

Өмнөх амьдралдаа Яруу алдрын хот сүйрээгүй бол Не Ли хэзээ ч Е Зиюун шиг дарь эхийн нүдэнд харагдахгүй байх байсан. Өмнөх үхэл амьдралийн заагийн дэнсэн дээр байсан амьдралыг туулсан Не Ли дахиж амилсан учир Е Зиюуныг гэх сэтгэлийг хэн ч няцааж чадахгүй.

Нин Арийн хувьд…

Өмнөх амьдралдаа Не Ли түүнтэй бараг харьцаж байгаагүй. Тэр түүнийг нэг удаа өрөвдсөн төдий. Нэг тохиолдол олон зүйлийг өөрчилж, Сяо Нин Арийн амьдрал эргэсэн. Нин Арийн сэтгэлийг хэрхэхээ Не Ли мэдэхгүй.

Гэхдээ Не Ли нээлттэй хүн. Одоо шийдэж чадахгүй асуудлыг ирээдүйд орхих нь зөв.

Не Ли хашаан дотор завилан сууж сүсний хүчээ боловсруулна. 2-одтой Алтан зэрэглэл хүрснээс хойш Не Лид илүү олон санаа орж ирсэн. Бяцхан эд эс бүхэн сүнснтэй. Энэ ертөнцийг орхин одох үхсэн эд эс бүхэн биеэ орхин сүнс нь дээш явдаг. Түүний сүнсний тойрон нь эргэн тойрон дахь сүнсний хүчийг маш хүчтэй татна. Хэрэв тэрээр тулааны талбар дээр очвол сүнсээ хөгжүүлэх хурд нь нэмэгдэнэ.

Гэсэн хэдий ч өмнөх шигээ осол болох эсэхээс болгоомжлох хэрэгтэй.

Орой үдэш болвол Е Зиюун өрөөнөөсөө гарлаа.

“Зиюун.” Не Ли гараа даллан ичингүйрээд Е Зиюунтай уулзлаа.

Е Зиюун хүйтэн царайтай байв. Не Ли Е Зиюуныг өмнөх явдалд уурссан хэвээр байгаа эсэхийг мэдэхгүй учраас үргэлжлүүлэн инээмсэглэнэ. Е Зиюун ч яахав. Угаас тэр хоёр ирээдүйд олон зүйлийг үзэж туулна. Харин Сяо Нин Арийн царайг хэрхэн харна аа.

Е Зиюун хүйтнээр Не Ли уруу хараад хэллээ. “Не Ли, чи миний эдлэнд амьдрах одооноос хориотой. Удахгүй нүүгээд гараарай.”

“Яагаад?” Не Ли асуув. Тэрээр хөмсгөө зангидан Е Зиюуны нүдийг харлаа. Түүний нүдэнд хүйтэн мөс шиг харц л байв.

“Энд амьдрах чамд тохиромжгүй санагдахгүй байна уу? Би бол цаст салхин овгийн шууд угсаа залгамжлагч охин. Чи энд амьдраад байгааг бусад гэр бүлүүд мэдвэл юу болох юм б?э” Е Зиюун Не ЛИ уруу харна.

“Аав чинь зөвшөөрсөн шүү дээ.” Не Ли Е Зиюуны зан ааш нэг л болохгүй байгааг анзаарав. Тиймээс тэрээр хөмсгөө зангидав.

“Аав маань зөвшөөрсөн юм байгаа биз. Би гэхдээ зөвшөөрөөгүй. Өнгөрсөнд би хэтэрхий зөөлхөн загнаад чамд хэлээгүй. Гэхдээ ирээдүйд миний зөвшөөрөлгүй чи энд байж болохгүй.” Тэрээр хүйтэн өнгөөр хэллээ.

“Зиюун би түрүүн хэтэрхий сандраад гэнэтхэн ороод ирчихсэн…” Не Ли Е Зиюуныг түрүүний болсон явдлаас болоод ингээд байна гэж бодно.

“Олйгосон бол болоо. Одоо өнөө шөнөдөө багтаад гараарай. “ Е Зиюун Не Ли уруу хараад хэлнэ. “Сүүлийн хэдэн өдөр би ойлгосон. Үнэндээ чи Е Ханаас ялгараад байх зүйлгүй. Чи надад чин сэтгэлээсээ ханддаггүй. Чи намайг албан тушаалд хүрэх хэрэгсэл мэтээр хардаг. Надтай гэрлэх нь Хотын захирагчийн суудлыг авахаас өөрцгүй. Яруу алдрын хамгийн хүчирхэг хүн болно гэнэ үү? Хөх инээд хүрчихлээ.”

“Ор хоосон яриа. Би Хотын захирагчийн суудлыг огтхон ч горилоогүй. Би…” Не Ли хэсэг зуур хөмсгөө зангидаад бодов. Е Зиюун гэнэтхэн яагаад ийм хатуу үгс хэлээд унав? Е Зиюун шиг биш байх юм.

“Не Ли, өөрийгөө авьяастай болхоор дээгүүр үзэх хэрэггүй. Үнэнийг хэлэхэд Чи одоо ч гэсэн Тэнгэрийн Хээ овгийн өрөвдөлтэй хүү хэвээрээ. Чи Хотын захирагчийн охинтой гэрлэх ямар гавьяа байгуулав? Чи битгий гэнэн аашлаад бай.”  Зиюун ширүүнээр хэлэв. “Бид хоёрт ялгаа гэж бий. Чи энэ ялгааг хэзээ ч гэтэлж чадахгүй.”

Е Зиюуны ширүүн үгийг сонсоод Не Лигийн бага зэрэг уур хүрнэ. Энэ үгс хаанаас гараад байгааг ойлгохгүй нь. Е Зиюун эгэл үедээ ийм хүн биш. Гэхдээ одоо өөрт нь үг хэлэх ч боломж олгосонгүй.

“Чи яваагүй л байна уу? Энд ичгүүр сонжуургүйгээр үлдэх гээ юу?”  Е Зиюун хүйтнээр Не Лиг харлаа.

Е Зиюуны харцыг хараад Не Ли өмнөх амьдралд нь тохиолдсон олон зүйлсийг бодлоо. Үнэхээр Яруу алдрын хот сүйрээгүйсэн бол Цаст салхин гэр бүлийн хүмүүс Не Ли Е ЗИюун хоёрыг гэр бүл болохыг зөвшөөрөхгүй байх байсан. Энэ дөнгөж саяын Е Зиюуны хэлсэн үгстэй яг таарч байлаа. Тэнгэрийн Хээ овгийн өрөвдөлтэй хүү Хотын захирагчийн охиныг горилно гэнээ?

Цаст салхин гэр бүлийн настангуудын өмнөх амьдралд нь хэлсэн зүйлсийг бодоод Не Лигийн урам хугарлаа. Е Зиюунтай дахин маргалдалгүйгээр эргэж хараад гараа даллаад хэлэв. “Битгий дахиж ам нээ, Би явлаа.”

Ийнхүү хэлээд Не Ли хашааны хаалга уруу даруй чилгэн явлаа.

“Чи юмнуудаа авахгүй юмуу?” Е Зиюуны хоолой мөс мэт хүйтэн байна.

“Олигтой юм байгаа биш дээ. Хэрэв ямар нэгэн зүйл байвал гаргаад хаячихаарай.” Не Ли хашаанаас гарав.

Не Лигийн ганцаардсан нурууг хараад Е Зиюун тэндээ удаан зогсов. Ийнхүү хэлсэндээ яагаад сэтгэл нь өвдөөд байгаа юм бол?  Сэтгэл нь гандаж хатаад цөхрөнгөө барж эргэлзээ дунд үлдсэн байх юм. Нулимс нь өөрийн эрхгүй дусав. Буруу юм хийчихвүү?

Хэсэг хугацааны дараа Е Зиюуны өрөөнд.

Хувцасаа өмссөн Сяо Нин Арь Е Зиюун уруу хараад ойртон алхав. “Зиюун Не Ли хаана байгаа юм?”

“Түүнд хийх зүйл байсан учраас гэртээ харьсан.” Е Зиюун ийнхүү хэлээд “Чи бүрэн эдгээгүй айна. Эндээ тан уугаад хэсэг зуур сургуулилалт хийсэн нь дээр.”

Сяо Нин Арь Е Зиюун уруу гайхсан харцаар харна. Е Зиюун их сонин аашлаад байх юм. Нүд нь багахан хавджээ. Хамгийн сонин зүйл нь Не Ли яагаад гэнэтхэн явчихав? Гэхдээ тэрээр дахиж асуусангүй. Е Зиюунтэй хайр сэтгэлийн өрсөлдөгчид тэд хэвээр. Не Лиг Е Зиюунд амархан өгчихгүй шүү. Не Лиг шийдвэрээ гаргах хүртэл нь чимээгүйхэн хүлээх болно. Хэрэв Не Ли Е Зиюуныг сонговол өөрийнхөө хувь тавилангаа чимээгүйхэн хүлээн зөвшөөрнө дөө.

Лу Пиао, Дү Зэ нар бүгдээрээ өөр өөрсдийнхөө овогтоо харьцгаав. Не Ли Дүан Жианыг Тэнгэрийн Хээ овогт дагуулан ирэв. Өөрсдийнх нь овгийн гишүүд эрүүл, саруул тунх байгааг хараад санаа амрав. Тэнгэрийн Хээ овог өмнөх шигээ сул дорой байхаа больжээ. Цаст салхин гэр бүл, Алхимийн Холбоо хоёр Тэнгэрийн Хээд ямар нэгэн эрсдэл учрахаас хамгаална. Не Юуг эцэг эхдээ үлдээгээд Дүан Жианыг Тэнгэрийн Хээ овогт суурьшуулаад Не Ли Алхимийн холбоо оров.

Е Зиюуны үг Не Лигийн сэтгэлийг шархлуулсан ч гэлээ түүнд Яруу алдрын хотын аюулгүй байдлын төлөө хийх өөр зүйлс бий. Эцсийн эцэст энэ тэдний амьдарч буй газар.

Алхимийн холбоо.

Их танхим хэмжээлшгүй сүрлэг харагдана. Ян Синь сандал дээр суугаад ямар нэгэн зүйлийн талаар судлана. Тэрээр улаан бариу даашинж өмсч, сүрлэг сайхан үзэсгэлэн гоог нь үгээр зүйрлэшгүй. Түүний том цээж даашинзийг нь уран урагш гарч ирмээр харагдах нь түүнийг улам бүр харц булаам болгон харагдуулна.

Энэ эмэгтэй үнэхээр харц булаах эмэгтэй чөтгөр юм даа.

Толгойгоо өргөвөл Не Ли харагдана. Ян Синь гайхан харлаа. Тэрээр инээмсэглэн хэлэв. “Дүү минь, энд эгчтэйгээ уулзахаар ирэх завтай болоо юу? Е Зиюуны сайхан гэрт нь очоод надтай уулзахааргүй тэнд сайхан байна гэж бодсон шүү.”

Не Ли Ян Синьтэй тоголоод байх цаг алга. Не Ли инээмсэглэн хэллээ. “Надад хэлэх зүйл байна.”

“Өө?” Ян Синь Не Ли уруу харан хэлэв. “Хэрэв чамд албан ажил байхгүй бол эгчтэйгээ уулзахаа больжээ. Ярь л даа. Юу юм бэ?”

“Би Ян Синь эгчийг зарим нэгэн танг бэлдээсэй гэж хүсч байна. Боломжтой гэвэл жилийн дотор хэдэн зуун мянган уут [нэг уут 604 гр]”

“Тийм их үү?” Ян Синь гайхав. Энэ сая тооны чөтгөрийн араатны сүргийн эсрэг тэд хэдэн мянган уут тан л ашигласан. Не Ли ийм олон тоогоор яах гэсэн юм бол? Тэрээр гэнэтхэн нэгэн зүйлийг бодоод асуув. “Чиний хэлэх гээд байгаа зүйл арай, жилийн дотор Яруу алдрын хот илүү том чөтгөрийн араатны сүрэгтэй нүүр тулна гэх гээ юу?”



Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s