Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 9]

One comment

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 9 – Оливье
Энэ аялал дуусашгүй мэт л байлаа, тахир зам дээр, хэдэн зуун хүнтэй чиргүүлүүд хурдан явж чадахгүй байв. Чиргүүлийн бүх хамгаалагчид Шидэт араатны уулын зүг болгоомжлонгуй харцгааж байлаа.
Энэ зам аюулын хоёр эх үүсвэртэй. Эхнийх нь Шидэт араатны уулын шидэт араатнууд. Харин хоёр дахь нь дээрэмчид. Учир нь хэдэн зуун миль үргэлжилдэг энэ зам Ариун нэгдэл эсвэл Обриэн эзэнт гүрний алинд нь ч харъяалагддаггүй учир, дээрэмчид олонтой.
“Скүак. Скүак.”Тэрэгний дугуйн хэмнэл түргэсвэл, Линлэй хойшоо хэвтээд, дарс шимэн ууж байлаа.
“Би архинд хүрэлгүй бүтэн гурван жил болж. Энэ чанга архи Хаш усан диваажингийн тансаг дарснуудаас ч тааламжтай санагдаж байна.” Линлэй зүрхэндэх дурсамжаа эргэн дурсвал, инээд алдлаа. Харин дэргэд нь, Бэбэ шарсан мах идэнд зугаатайн аргагүй явж байв.
Тэгтэл Линлэйтэй тэрэг хуваалцаж байсан хоёр эр. “Найзаа, миний нэрийг Лангси. Харин энэ миний найз. Нэрийг нь Лүдэ гэдэг юм.” гэхэд.
Линлэй бага зэрэг цочирдлоо. Линлэй тэр хоёрыг өөрийнх нь нэрийг мэдэхийг хүсэж байгааг ойлгож байсан ч, түүний нэр хэдийн Гэрэлт сүмийн улаан жагсаалтанд орчихсон байгаа.
“Намайг Лэй гэхэд болно оо.” гэж хэлээд Линлэй инээд алдлаа.
“Лэй, чиний энэ ирвэс ямар зэрэгтэй шидэт араатан бэ?” Лүдэ гэх эр даруй ийн асууснаа. “Энэ шидэт араатан үнэхээр зөөлөн үстэй юм. Унаж явахад ч үнэхээр сүр жавхлантай байдаг байх даа! Үүнийг дор хаяж л 7-р зэрэглэлийн шидэт араатан гэж бодож байна.” гэлээ.
“Өндөр зэрэглэлийн шидэт араатан гэдгийг нь мэдэхэд л болно доо.” Линлэй ийн хэллээ.
Тэргэний дэргэд явж байсан Хар үүл ирвэс Хэирү, гэнэтхэн Лүдэрүү хүйтнээр харлаа. Хэирүгийн харцыг хараад, Лүдэ даруй үл ялиг инээмсэглэв.
Юлан тивийн хүн бүр л шидэт араатан хүнээс дутахааргүй оюун ухаантай гэдгийг мэднэ. Тэдэнд гэрийн тэжээвэр амьтан шиг хандаж болохгүй. Хэрэв тэгэх гэвэл, чи үр дүнд нь гай зовлон л амсана.
“Та хоёр Ариун нэгдэлд харъяалагддаг уу? Эсвэл Обриэнд уу?” Линлэй ийн асуулаа.
Линлэй Обриэн эзэнт гүрний талаар багахан л мэднэ.
“Би хоёр Обриэн эзэнт гүрнийх.” Лангси хөхрөн ийн хэлээд, “Лэй, харин чи?” гэхэд.
“Энэ миний Обриэн эзэнт гүрэнрүү хийж буй анхны аялал. Би Обриэн эзэнт гүрний хүчирхэг тулааны сүнстэй гэж сонсож байсан ч, өөрөө хэзээ ч биеэр үзэж байгаа юм.” хэмээн тайван хариуллаа.
Лүдэ Лангси хоёр хоёул илдний ир дээр амьдарцгаадаг хүмүүс. Тиймдээ ч тэдний ойлгоц маш сайн байлаа, тэд Линлэйг хүчирхэг хүн гэдгийг маш хялбархан мэдчихжээ. Эцсийн эцэст, хүчирхэг шидэт араатанг захирхын тулд, түүнээс хүчирхэг байх ёстой. Тэгж л байж захирч чадна.
“Лэй, Обриэн эзэнт гүрний иргэд бид хүчирхэг хүмүүсийг биширдэг. Чи хаашаа ч явж байсан, бид чадлынхаа хэрээр чамд дэм болох болно оо.” гээд Лангси инээмсэглэн хэлснээ. “Лэй, чи Обриэн эзэнт гүрэнд анх удаагаа л ирж байгаа юм чинь, тэндэхийн талаар хэр их мэдэх вэ?” гэхэд.
“Би Обриэн эзэнт гүрэн долоон мужаас тогтдог гэдгийг мэдэхээс гадна Дайны бурхны талаар дуулж байсан.” гээд Линлэй инээд алдлаа.
Дөрвөн агуу эзэнт гүрэнгүүд машид хүчирхэг, харин Обриэн бол зургаан том хүчнүүдээс хамгин аймшигтай нь. Эдгээр долоон муж тус бүртээ л гэхэд хаант улсаас ч том.
“Лэй, намайг тайлбарлахыг минь зөвшөөрнө үү. Манай эзэнт гүрэн олон тооны мэргэжилтнүүдтэй. 9-р зэрэглэлийн тулаанч хүртэл эзэнт гүрний нийслэлд бие тоож зүрхэлдэггүй. Учир нь, Дайны бурхны сургууль Эзэнт гүрний нийслэлийн гаднах уулсын нэгэнд нь байрладаг.” Лангси ийн өгүүллээ.
“Дайны бурхны сургууль?” Линлэй энэ талаар юу ч мэдэхгүй билээ.
Дэргэд нь байсан Лүдэ яаравчлан, “Лэй, чи үүнийг мэдэж байх нь зүйтэй. Обриэн эзэнт гүрний хамгийн дээд зэрэглэлийн, ариун бэлтгэлийн газар бол Дайны бурхны сургууль. Зуу эсвэл хэдэн зуун жилд, Дайны бурхан ганцхан хүнд л шууд багшлахыг зөвшөөрдөг. Шавь нь болж байсан хүмүүс маш цөөхөн байдаг ч, шавиа болгосон арван хүн тутмынх нь 8-9 нь Гэгээнтэн зэрэглэлд хүрдэг.”
Үүнийг сонсоод, Линлэй үнэнхүй гайхширлаа.
Өмнө нь, тэрээр Обриэн сургуулийг хамгийн элит бэлтгэлийн сургууль хэмээн боддог байсан ч, Дайны бурхны сургууль тэрнээс хавь илүү байлаа.
“Гэхдээ Дайны бурхны шавиар сонгогдсон хүнд маш хэцүү байдаг. Дээрээс нь хоёр жил тутамд ганцхан хүн л авдаг ч Дайны бурхан өөрөө биечлэн багшилдаггүй.” Ийн хэлээд Лангси санаа алдлаа.
Сурагч авалтын хувь нь Эрнст сургуулийнхаас ч бага байлаа. Гэсэн ч энэ талаар бодож үзсэн хэн бугай ч ойлгохоор байлаа. Эцсийн эцэст, Дайны бурхан шиг нэгнийг багшаа болгоно шүү дээ. Дайны бурхан бол… 5000 жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлийг давсан нэгэн.
“Тиймээс, Лэй, ирээдүйд, хэрэв Дайны бурхны сургуулийн сурагчтай таарвал, анхааралтай байгаарай. Тэд хэн нэгнийг алахаар шийдвэл, хэн ч хөндлөнгөөс оролцож чадахгүй шүү.” Лангси анхаарууллаа.
Линлэй ч учрыг нь ойлгож байв.
Дайны бурхан Обриэн бол Обриэн эзэнт гүрний өмнөн эзэн хаан. Хэдийгээр тэр олон жилийн өмнө суудлаасаа буусан ч, тэрээр одоо ч одоогийн эзэн хаанаас нь илүү нэр нөлөөтэй хэвээр байгаа. Учир нь Дайны бурхан Обриэн бол Обриэн эзэнт гүрний гол тургуур багана.
“Тийм шүү дээ. Чи Обриэн эзэнт гүрэнд саяхан гарсан гоц ухаантны талаар сонссон уу?” Линлэй гэнэтхэн ийн асуулаа. Түүний бодож байсан зүйл бол, “Вартоны судсаар гүйх Луугийн цус минийхээс ч нягт, тиймээс тэр Луугийн цуст дайчин болж чадна. Түүний чадамж минийхээс ч өндөр. Одоо Вартон, 17 настай. Тэр Обриэн эзэнт гүрэнд нэлээд алдартай болсон байх учиртай.”
Луугийн цуст дайчны бэлтгэл хурдыг нь нэмэгдүүлсэн байх ёстой…
Товчхондоо, хэдэн арван жилийн дотор тэр Гэгээнтэн зэрэглэлд хүрч чадна. Хэрэв шархуу бэлтгэл хийвэл, 10 жилийн дотор 8-р зэрэглэл, 20 жилийн дотор 9-р зэрэглэлд хүрч чадна.
Вартоны авъяас Эзэнт гүрнийг цочрооход хангалттай байх учиртай.
“Гоц авъяастан уу? Чи Гоц авъяаст илдний гэгээнтэн Оливьегийн талаар яриад байна уу?” Лангси ийн асуухад.
“Гоц авъяаст илдний гэгээнтэн, Оливье?” Линлэй өмнөн энэ нэрийг сонсож байгаагүй. “Яагаад Оливьег чинь тэгж нэрлэдэг болсон юм бэ?” гэхэд.
Лүдэ яаравчлан, “Лэй, Эзэнт гүрэнд, чамайг Гоц авъяаст илдний гэгээнтэнг мэдэхгүй гэвэл чамайг шоолно шүү. Чи Гэгээнтэн зэрэглэлд орох үедээ хөгшин эзэн Оливьег хэдэн настай байсныг мэддэггүй хэрэг үү?” гэлээ.
Тэр Гэгээнтэн зэрэглэлийнх хэрэг үү?”
“Хэдэн настай юм?” Линлэй үнэхээр тайван байлаа. Учир нь тэр бол хэд арван жилийн дотор Гэгээнтэн зэрэглэлд хүрч чадах Луугийн цуст дайчны овгийн хүн. Товчхондоо бол, тэр гоц авъяастан гэгчид Гэгээнтэн зэрэглэлд орохын тулд ойролцоогоор нэг зуун хэрэгтэй.
“47 настай!” Лүдэ бахархалтайгаар хэлснээ. “Оливье эзэн 30 настайдаа 9-р зэрэглэл болж, 47 настайдаа гэхэд л Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн байсан. Тэрээр гурван жилийн өмнө, Ариун нэгдэл, Харанхуйн нэгдэл хоёрын ‘Сүйрлийн өдөр’-өөр Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн.”
Линлэй багахан толгой дохив.
‘Сүйрлийн өдөр’ гэснэн өнөөх мөхлийн өдрийг хэлж байгаа юм шиг санагдав.
“Түүний талаар сонсож байгаагүй дээ гайхах зүйл алга.” Линлэй одоо л ойлголоо. Энэ хүний нэр алдар цуурайтаж байх гурван жилийн хугацаанд, Линлэй Шидэт араатны ууланд хүнд хэцүү бэлтгэл хийж байсан.
Лүдэ Гоц авъяаст илдний гэгээнтэн Оливьег машид хүндэлдэг ажээ. Тэгээд тэрээр яаравчлан, “Лэй, надад чамд хэлэх зүйл байна. Дайны бурхан Оливье эзэнг 9-р зэрэглэлд хүрэх үед нь, өөрийн шавиа болооч хэмээн урьж байсан. Гэсэн ч тэрээр татгалзсан.Тэр өөрийнхөө аргаар бэлтгэл хийхийг хүссэн.”
Линлэй Оливьег өөрийн эрхгүй биширлээ. Гэгээнтэн зэрэглэлийг давсан Дайны бурхан хүртэл түүнийг шавиа болгохыг хүссэн ч, тэр татгалзаж. Гагцхүү, өөртөө машид итгэлтэй хүн л ийм зүйл хийнэ.
“Энэ хүн бол Дайны бурханд татгалзсан хариу өгсөн түүхэн дэх анхны хүн.” Лүдэ хүндэтгэлтэйгээр ийн хэлснээ. “Лэй, эхэндээ олон хүмүүс түүнийг галзуурсан гэж бодон доромжилцгоож байсан. Гэхдээ… Оливье эзэн огт сагсуураагүй. Тэгээд гурван жилийн дараа, тэрээр Гэгээнтэн зэрэглэлд ормогцоо, Одны илдний гэгээнтэн Диллоныг тулаанд дуудсан.”
“Диллон?” Линлэйн хөмсөг атиралдлаа.
Линлэй Вушан тосгоны тэнгэр дээр хоёр гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид тулалдаж байсныг тодоос тод санах бөгөөд, нэгнийг нь одны илдний гэгээнтэн, Диллон гэж байсан. Харин нөгөөхийг нь Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн Рүди. Энэ хоёр нэрийг Линлэй ой тойндоо сийлэн үлдээсэн билээ.
“Тийм. Одны илдний гэгээнтэн, Диллон маш удаан алдартай байсан бөгөөд, бараг зуун жилийн туршид Гэгээнтэн зэрэглэлд байсан. Харин Оливье Гэгээнтэн зэрэглэлд ормогцоо түүнийг тулаанд дуусан. Олон хүмүүс түүнийг бардам амьтан гэж байсан ч. Тэр өдрийн тулаанд…”
Лүдийн нүд бахархалаар дүүрэн. “Гуравхан цавчилтаар, одны илдний гэгээнтэн, Диллон ялагдсан. Гэгээнтэн зэрэглэлд хүрээд удаагүй байгаа хүн түүнийг ялсан нь хүмүүсийг ихэд цочирдуулсан. Ингэж л тэр өөрийнхөө хүч, гоц ухааныг олонд таниулсан юм.”
Линлэй ч мөн адил гайхширчээ.
Өмнө нь, Делин өвөө хүчирхэг тулаанчдын талаар их ярьдаг байсан. Линлэй… Гэгээнтэн зэрэглэлийн түвшингүүдийн талаар маш сайн мэднэ.
Диллон бараг 100 жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн хэрнээ, Оливьегийн гуравхан цавчилтанд ялагдаж. Линлэй Оливьег үнэхээр хүчирхэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүрлээ. Тэрнээс гадна, тэр дөнгөж л 47 настай.
47-хон насандаа Гэгээнтэн зэрэглэлд хүрнэ гэдэг, тэр хүн машид хүчирхэг гэсэн үг.
Гэсэн ч Дөрвөн агуу дайчдаас илүү биш.
….
Энэ тэрүүгээр аяладаг хөлсний цэргүүдтэй ярилцсанаар, Лилэй Обриэн эзэнт гүрний талаар ихийг мэдэж авсан бөгөөд энэ газар ч түүнд тун таатай санагдлаа.
Шөнө бүрий болж, чиргүүлүүд дахин нэг буудаллацгаалаа.
Энд тэндгүй түүдэг асч, төрөл бүрийн мах шарцгааж байлаа. Линлэй Лангси тэр хоёр түүдэгт зэрэгцэн суух агаад, гуяны мах шарж байлаа.
Линлэй гэнэтхэн Хэирүруу харлаа. Тэр мөчид, Хар үүл ирвэсийн дэргэд язгууртны хувцас өмссөн эр зогсчихсон, гайхшран харж байлаа.
“Ямар үзэсгэлэнтэй ирвэс вэ.” Залуу язгууртаны нүд Хар үүл ирвэсийг хараад очир алмааз мэт гялтганаж байлаа. Тэрээр гараа сунган түүнд хүрэхийг хүслээ.
Хар үүл ирвэс бол 9-р зэрэглэлийн оргилд байдаг шидэт араатан. Тиймдээ ч маш бардам. Тийм атал яахан биедээ энгийн хүн хүрэхийг зөвшөөрөх билээ?
Хар үүл ирвэс гэнэтхэн толгойгоо сэгсчээд, язгууртан эррүү хүйтнээр ширтлээ. Тэгээд догшиноор архирч эхлэв. “Роооааар!”
“Аа!” Аймшигтай, залуу язгууртан яаравчлан ухарвал, нуруугаараа оочоод өглөө. Царай нь айснаасаа болоод цонхий цайжээ.
“Хаха.” Лүдэ, Лангси болон Линлэй гурав инээд алдлаа.
Энэ удаа, ойролцоох сүйх тэрэгний хаалга нээгдвэл, гялтганасан ягаан даашинз өмссөн залуу эмэгтэй сүйх тэрэгнээсээ үсрэн буугаад. “Кэанэ юу болсон бэ?” гэв.
Энэ эмэгтэйг харвал, Линлэйн нүд гэнэтхэн бүлтийлээ.
Энэ даашинз нэлээд бариу бөгөөд, туранхай бэлхүүс болоод цээжийг нь улам тодотгож өгч байлаа. Тэрээр гүйвэл, урт үс намирч байв.
Түүний гоолиг галбир бол Линлэйн харж байсан хамгийн сайхан гурван эмэгтэйн дунд зүй ёсоор орохуйц байв. Гаднаас нь үзвэл, тэрээр одоо 17-18 настай гэмээр ажээ.
“Эгчээ, эгчээ!” залуу язгууртан айсандаа хатагтайгаас тас зуурна.
Хэирү, залуу язгууртанруу дахин нэг тааламжгүй архирлаа. Энэ тун аймшигтай байсан тул залуу язгууртан эмэгтэйн царай ч гэсэн айсандаа цонхий цайж орхив.
“Бүү ай. Хэирү чамайг яах ч үгүй.” Линлэй ийн хэлээд, инээд алдлаа.
“Хаха, хатагтай Женне, та дүүгээ анхаарч байх хэрэгтэй. Энэ бол хүчирхэг шидэт араатан болохоос гэрийн тэжээвэр амьтан биш. Хэрэв тэр түүний уурыг хүргээд байвал, шидэт араатан түүнийг идчихэж магадгүй шүү. Хахаха!” Лангси чангаар хөхрөн инээлээ.
Эдгээр үгс Женне болон язгууртан эр хоёрын царайг цонхий цайлгалаа.
Женне залуу язгууртан эрийг угзран босгоод, даруй уучлалт эрлээ. “Уучлаарай, уучлаарай.”
“Биднээс уучлалт гуйх хэрэггүй дээ. Энэ хар ирвэс бол Лэйгийнх. Түүнээс л уучлалт гуй.” Лүдэ наргианд нэгджээ.
Женне Линлэйруу харлаа. Мэдээж, тэр хүмүүстэй харилцахдаа тийм ч сайн биш. Тиймээс Линлэйг хармагцаа түүний царай даруй улайлаа тэгээд. “Ноён Лэй, өршөөгөөрэй.” гэхэд.
“Зүгээр дээ. Цаашид, дүү чинь Хэирүг унтууцуулахгүй байх гэж найдаж байна.” гээд инээд алдлаа. Амархан ичдэг эмэгтэйтэй уулзсанаас хойш нэлээд уджээ.
Женне даруй дүүгийнхээ гараас татаад сүйх тэрэгрүүгээ явлаа.
“Хөгтэй юм.” Линлэй инээд алдаад, хундагатай дарсаа өргөн дахин нэг шимлээ.


Өмнөх

Дараах

 

Advertisements

1 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 9]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s