Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 8]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 8 – Уулсыг орхисон нь
Үнэндээ бүх шидтэнгүүд сүнсний холбоо хэрхэн тогтоохыг мэддэг. Гэхдээ тогтоохын тулд, тодорхой шаардлага бий. Товчхондоо, 7-р зэрэглэлийн шидтэн болсон тохиолдолд л үүнийг хийх хангалттай хэмжээний сүнсний хүчтэй болдог.
Хажууханд нь тунгалаг пэнтаграм агаар дээр хөвнө.
Тэгээд пэнтаграм шидэт тойрог Хар үүл ирвэсрүү хөвөн очвол, тэрээр огт эсэргүүцэлгүйгээр, өөрийнхөө оюун санаанд нэвтрүүллээ. Гэнэтхэн, Линлэй Хар үүл ирвэс хоёр хоёул сүнсээрээ холбогдохыг мэдэрлээ.
Энэ бол Линлэй Бэбэ хоёрыг хийсэн ‘Ижил тэнцүү’ холбоо биш билээ.
‘Ижил тэнцүү’ холбоогоор Линлэй Бэбэ хоёрын сүнс хоорондоо нэгдсэн. Хэдийгээр энэ ч гэсэн сүнсний холбоо ч гэлээ, гагцхүү ганц Линлэйн сүнслэг энергиэс бүтсэн байлаа. Хар үүл ирвэс сүнсний холбоог зөвшөөрөх үед, Линлэй ийнхүү албан ёсоор түүний эзэн боллоо.
“Эзэнтээн.” Хар үүл ирвэс тун ч хүндэтгэлтэй байлаа.
Линлэй Хар үүл ирвэсрүү хараад. “Нэр чинь?” Линлэй зарим өндөр зэрэглэлийн шидэт араатнууд өөрийн гэсэн нэртэй болохыг мэднэ. Жишээлбэл, Манант хөндийд байсан Хуягт ирт нуруун луу л гэхэд Сартиус гэдэг нэртэй байсан.
Хар үүл ирвэс оюун санаагаараа. “Эзэнтээн, миний нэрийг Хэирү хэмээдэг.”
“Хэирү?” Линлэй түүний нэрийг тогтоон авлаа.
“Хэирү, хувирах чадварынхаа талаар надад хэлээч.” Ярианых нь өнгөөс л, Линлэй үүний талаар сонирхож буйн мэдрэгдэж байв.
Хар үүл ирвэс толгой дохиод. “Эзэнтээн, би бол харанхуй болон салхины хос элементтэй шидэт араатан билээ. Миний тархинд, хоёр шидэт цөм буй, нэг нь харанхуйнх, нөгөөх нь салхиных. Үнэндээ бол, анхны хувирал минь, миний хамгаалалт, дайралт болон хурдыг жигд байлгадаг юм.”
“Харин харанхуйн цөмөндөө голчлон тулгуурлах үед, миний дайралтын хүч нэмэгдэж, бие минь томорч хурд минь саардаг. Харин салхины шидэт цөмдөө тулгуурлах үед, хамгаалалт минь суларч гайхалтай хурдтай болдог.”
Хар үүл ирвэс, Хэирү үнэнээ хэлж байлаа.
Линлэй одоо л ойлголоо.
Тэгэхээр Хар үүл ирвэс хос элементийн шидэт араатан байж. Аварга төрх нь харанхуйн хандлагат төрх нь байсан бол, анхны төрх нь л ‘хэвийн’ төрх нь байж.
“Түүний одоогийн төрхийг нь л хэвийн төрх нь гэж бодож байлаа.” Линлэй өөрөө өөрийгөө хэмлэж байлаа.
Линлэй Хар үүл ирвэсийн талаар тэмдэглэл бичсэн хүн ганц салхины хандлагат төрхийг нь харсан болохоороо л, энэ төрхийг нь түүний ганц төрх хэмээн бодож гэж таамаглалаа.
“Рооаар!” Бэбэ гүйн ирээд, Хар үүл ирвэсрүү сул дуугаар архирлаа.
Хар үүл ирвэс ч түүнтэй ярилцац эхэллээ.
“Ирээдүйд бидний аялал илүү сонирхолтой болох бололтой.” Линлэйн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.
….
Түүний хоёр шидэт араатан Бэбэ Хэирү хоёр хамтдаа байх бол, Линлэй үргэлжлүүлэн өдөр тутмынхаа бэлтгэлийг хийсээр байлаа. Линлэй өөрийн илдний бэлтгэлийн ертөнцдөө оржээ. Линлэй хүнд илдээ ашиглах бүртээ шинэ ойлголттой болж байв.
Намар ирлээ.
Нүд ирмэх зуурт л дахин нэг жил өнгөрчээ.
Агаарын темпратур бага зэрэг буурчээ. Линлэй царс модны дэргэд завилж суугаад, бэлтгэлээ хийнэ. Луугийн цуст тулааны гэнэтхэн оргилж, түүний судас болоод зүрхэнд дахин өөрчлөлт орж эхэллээ.
Тэрнээс гадна, Линлэйн дантиан дахь, Луугийн цуст тулааны кид эцэст нь нэг юм өөрчлөлт орж эхэлбэл. Линлэй инээд алдлаа. Эцэст нь нэг юм тэрээр ийнхүү 8-р зэрэглэлд хүрлээ. Ингээд тэр 8-р зэрэглэлийн дайчин боллоо.
Линлэй 8-р зэрэглэлд хүрсэн тул, Луугийн хувиралд орох үедээ, 9-р зэрэглэлийн оргилд хүрнэ.
Дөнгөж 9-р зэрэглэлд орсон хүн болон оргилд нь буй хүн хоёрын хооронд асар их ялгаа бий.
“Намайг Хэсс хотод байх үед, ердийн 9-р зэрэглэлийн шидэт араатны хуягыг эвдэх амаргүй байсан. Гэхдээ одоо бол, адамантин хүнд илдээ ашиглахгүй байсан ч, 9-р зэрэглэлийн шидэт араатанг алж чадна.” Линлэй өөртөө тун итгэлтэй байлаа.
9-р зэрэглэлийн оргилд хүрсэн Луугийн цуст дайчин 9-р зэрэглэлийн оргилд буй шидэт араатанг ялж чадна.
Гэгээнтэн зэрэглэлийн нэгнээс өөр хэн ч түүнийг занал хийлж чадахгүй.
“Адамантин хүнд илд ашиглаг дээд түвшин, ‘Тулгах’… юу юм бол?” Линлэйн хөмсөг үрчилзэж эхэллээ. Одоо бол, Линлэй ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ техникийг бүрэн эзэмшсэн.
Тэрээр хөл нүцгэн явж байлаа.
Линлэй бэлтгэлийнхээ замналыг үргэлжлүүлбэл, газрын судас лугшин, салхи сэржигнэж байлаа. Улмаар, Линлэйн сүнс байгальдаа цэвэршин, илүү жавхаатай гоёмсог болж байлаа.
….
Өвөл ирлээ.
Өглөө нь, их цасан шуурга болж, дэлхий цасанд хөнжлөөр хучигджээ. Цасан шуурга дунд зогсоод, Линлэй тэнгэрээс буух цасан ширхэгийг ширтэнэ. Түүний сэтгэл зүрх туйлын амар амгалан байлаа.
Гэнэтхэн, Линлэй завилж суугаад, өвөр дээрээ адамантин хүнд илдээ хөндлөн тавьлаа. Тэрээр цээж нүцгэн байх агаад, ноорхой өмдтэйгөө л байлаа.
Линлэй цасан дээр сууж буйв ч, огтхон ч анзаарахгүй байв.
Цаг хугацаа урсан өнгөрсөөр. Өглөөнөөс шөнө дунд хүртэл цас үргэлжлэн орсон бөгөөд, газар тэр чигтэй хүний хөл хөлний зузаантай цасанд дарагджээ.
Бэбэ Хэирү хоёр нарс модны доор нуугдаад, Линлэйг ажина.
“Тулгах.”
Линлэй нүдээ нээн инээмсэглэл дотрууллаа. Тэгээд толгойгоо өргөн урдахаа ширтвэл, цас орохоо больсон болохыг харлаа. Бараг тас харанхуй байсан ч, орчлон ертөнц цасан цагаан өнгөнд будагджээ.
“Роооааар!” шидэт араатны архираан дуулдлаа.
Мөсөн галвын цаст арслан цасан дээгүүр алхална. Линлэйг олж хараад, тэрээр түүнрүү ойртож эхэллээ, алхам алхмаар. Мөсөн галвын цаст арсланг ойртохыг хараад, Линлэй хариу үйлдэл үзүүлсэнгүй.
“Вишш!” Асар хүчтэй дайралт Линлэйрүү Мөсөн галвын цаст арслан илгээлээ.
Даралт ирэхийг хараад Линлэй өвөр дээрээ байсан адамантин хүнд илдээ Мөсөн галвын цаст арслангийн зүгт савлаа.
“Тас!” Адамантин хүнд илдийг савах үед, илдний эргэн тойронд гэнэтхэн даралт мэдрэгдвэл, шууд Мөсөн галвын цаст арсланг чиглэлээ.
АЙмшигтай, Мөсөн галвын цаст арслан зугтахыг хүссэн ч, даралтын хүчинд автаж хаашаа ч зугтаж чадсангүй.
Түүнд хүнд илдтэй нүүр тулахаас өөр сонголт байсангүй.
“Бам!”
Хүнд илд Мөсөн галвын цаст арслантай тулбал, бие нь тэр даруй чичигнэж байснаа, тэр даруй шинэхэн цус олгойдон гарлаа.
“Тэгэхээр ‘Тулгах’ тэнгэр болон газарт буй хэн бугайд ч хамаарах агаад, зайтай байгаа нэгэнд хүртэл үйлчилдэг юм байна. Хаха…” гээд Линлэй инээд алдлаа.
Их цасан шуургыг давсаныхаа дараа, Линлэй эцэст нь нэг юм хүнд илд ашиглах гуравдугаар түвшин болох ‘тулгах’-д хүрлээ. Гэсэн ч, Линлэй энэ түвшнийг дөнгөж л ойлгож эхэлж байгаагаа мэдэж байлаа.
“Энэ түвшинг хурдан хугацаанд ойлгож чадсандаа, чулуун сийлбэрийн бэлтгэл болон шидтэний ойлголтондоо талархах нь зөв байх.” Линлэй туйлын баяртай байлаа.
Тэр шидтэн учраас, Линлэйн сүнс газрын судасны лугшилт болон салхины урсгалыг мэдэрч чадна. Түүний сүнс одоо байгальтайгаа нэгэн бүхэл болжээ. Үүнээс гадна, энэ бүх хугацаанд, Линлэй өөрийн бэлтгэлдээ маш их анхаарч их туршлага хуримтлуулсан. Энэ бүгд нь л Линлэйд энэхүү саадыг давахад нь тус болсон бөгөөд тэгж л ‘тулгах’ түвшинд хүрлээ.
Хүчний хувьд, ‘Тулгах’ нь ‘Хүнд илдийг хөнгөн мэт өргөх’-өөс хамаагүй аймшигтай, гүн гүнзгий нууцлаг байлаа.
….
Хавар. Юлан цаг тооллын 10003 дахь он. Хойд далайгаас хэдхэн километрын зайтай байх Шидэт араатны уулын хамгийн хойд хэсэг. Эндээс, эцэс төгсгөл нь үл харагдах Хойд далайг харах боломжтой юм.
Хойд далай болон Шидэт араатны уул хоёрын хооронд, Обриэн эзэнт гүрэн болон Ариун нэгдэл хоёрыг холбодог зам буй. Бараг өдөр бүр, энэ өргөн замыг олон тооны хүмүүс явж өнгөрдөг.
Тэдгээр хүмүүсийн ихэнх нь, Обриэн эзэнт гүрний худалдаачид, эсвэл Ариун нэгдлийн худалдаачид байдаг аж.
Гэсэн ч, Обриэн эзэнт гүрний иргэдэд, Ариун нэгдлийн иргэдтэй уулзах үед, цаанаасаа л давуу талыг мэдрэгддэг. Учир нь Обриэн эзэнт гүрэн бол Юлан тивийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн. Тэрнээс гадна, тэднийд ‘Дайны бурхан’ байдаг. Обриэн эзэнт гүрэн дайны хайраар хайрлагдсан байдаг тул, иргэд нь үүгээр нь тун ч их бахархдаг ажээ.
Одоо бол, өргөн зам дээр, олон худалдаачид амарч буудаллахын сацуу, хоол унд идэцгээж байлаа.
“Хөгшин Хэит.”
Залуу эр сүйх тэргэнд дэргэд нь сууж буй бондгор эррүү инээмсэглэн. “Чи энэ сүүлчийн хэлэлцээрт азтай байлаа.” гэхэд.
“ХАха.” хэмээн дунд эргэм насны бондгордуу эр инээд алдсанаа. “Петриэ, чи бол ухаалаг эр. Хэрэв надтай үргэлжлүүлэн хамтарч ажиллавал, гурван жилийн дотор, чи нутагтаа эдлэн худалдаж аваад, үзэсгэлэнтэй үйлчлэгч нар ажиллууж, цөөн хэдэн зарцтай болж чадна. Чи өөрийн гэсэн үл хөдлөхтэй болж аз жаргалтай амьдрах болно.” гэхэд.
“Гурван жил ий? Би гурван жилийн дотор амьгүй болж ч мэднэ шүү дээ.” гэснээ. “Над шиг шинэ хүн үргэлж л аюултай ажлын авч таараа. Нэг жилийн дотор би гэртээ харьж, үзэсгэлэнтэй эмэгтэй худалдаж аваад сайхан амьдрах болно. Харин өөрийн гэсэн үл хөдлөхийн хувьд уу? Тэр миний хэр азтайгаас л шалтгаалах биз.” гэхэд.
Дунд эргэм насны бондгордуу эр инээд алдсанаа. “Чи бол шинэ хүн. Мэдээж, чи хамгийн аюултай даалгаврын авч таарна. Гэлээ ч, чи их хэмжээний хувь хүртэнэ. Тийм ээ, Петриэ, энэ удаа манай чиргүүлд, сайхан бүсгүй бий. Харин бид түүнтэй хамт явж, түүнийг хамгаалах ёстой.” гэхэд.
“Чи Хатагтай Женнегийн талаар яриад байна уу?” гэснээ залуу эрийн нүд сэргэн. “Хэрэв түүнтэй эмэгтэйтэй ажиллах бол, арваас ч олон жил ажилласан ч яахав. Тэр галбир, аура. Өө…” гэхэд.
Дунд эргэм насны эр, “Гэхдээ тэр бол язгууртан, мөн түүний хөгшин үйлчлэгч сул дорой биш.” гэтэл.
“Ядаж төсөөлж болохгүй гэж үү?” гээд залуу эр сэтгэлээр уналаа.
Тэгтэл дунд эргэм насны эр инээд алдсанаа, гэнэтхэн өмнөд зүгрүү хараад. “Ххмм? Петриэ хардаа. Хэн нэгэн Шидэт араатны уулын зүгээс ирж байна.” гэхэд өнөөх нь Шидэт араатны уулын өмнөх зүгт харлаа.
Цэнхэр дайчны өмсгөл өмссөн, нуруундаа хүнд илд үүрсэн эр Шидэт араатны уулсаас алхан бууж байлаа. Түүний урт бор үс нь бараг л мөрөөр нь татах бөгөөд ойролцоогоор 2м өндөртэй ажээ.
Хажууд нь ойролцоо өндөртэй хар ирвэс явж байх бөгөөд, нуруун дээр нь хар Сүүдрийн хулгана байлаа.
“Юун хар ирвэс вэ?” Петриэ гайхан асуухад.
Дунд эргэм насны эр, “Битгий шуугиад бай! Би ирвэс болон арслангийн төрлийн шидэт араатнуудыг хүчирхэг байдаг гэж дуулсан. Товчхондоо бол, тэд дор хаяж 6-р зэрэглэл байгаа, эсвэл тэрнээс дээш зэрэглэлийнх.”
Тэр даруй, Петриэ дахин дуу гаргаж зүрхэлсэнгүй.
Энэ мөчид, бор үстэй эр үргэлжлүүлэн тэдний чиргүүлийг чиглэн явсаар л байлаа. Чиргүүлийн харуул даруй сэрэмжлүүлэг өглөө. Хүчирхэг дайчин тэднийг чиглэн ирж байна хэмээн.
….
Одоо бол, Линлэй тун ч сайхан ааштай байлаа. Бүтэн гурван жилийн хүнд хэцүү бэлтгэлийн дараа, Шидэт араатны уулыг орхиж байгаа нь энэ юм.
“Хойд далай асар том.” Энэ Линлэйн Хойд далайг харж буй анхны удаа бөгөөд, хязгаар нь үл харагдах тэнгэр адил хөх далай Линлэйн гайхширлыг төрүүллээ.
Тэгээд урдаа буй чиргүүлийг хараад, тэр зүгрүү явлаа.
“Ээе, найзаа, яах гэсэн юм?” гэх дуу өтгөн сахалтай хамгаалагчаас дуулдахад. Линлэй инээмсэглээд, “Би Обриэн эзэнт гүрэнг зорьж байна. Та нарыг намайг хамт авч явна гэж найдаж байна.” гэвэл.
Өтгөн сахалтай хамгаалагч Линлэйруу харснаа, дунд эргэм насны эр болон хажууд нь байх алтлаг үстэй эррүү эрэглээ. Тэгээд хэдэн үг солилцсоныхоо дараа, чанга дуугаар, “Тэр болно оо. Гэхдээ чи бидэнд 20 алтан зоос өг.” гэвэл.
“Болж байна.” гээд Линлэй уриалгахан зөвшөөрлөө. Тэгээд даруй жижиг алтан зоостой уут гарга ирснээ, 20 алтан зоос тоолон аваад түүнд өглөө.
Линлэй одоогийн өмсөж буй хувцсаа орон зайн бөгжиндөө хадгалчихсан байсан бөгөөд, иймэрхүү тохиолдолд хэрэглэх хэдэн зүйл бэлдчихсэн байсан. Үнэндээ, Линлэй орон зайн бөгжиндөө, хэд хэдэн зүйл бэлдчихсэн байсан юм.
“Ээе найзаа, ам ангайсных, чи сүйх тэргэнд сууж явах гэж байна уу, эсвэл наад ирвэсээ унах гэж байна уу?” хэмээн өтгөн сахалтай эр дулаан өнгөөр асуухад.
Линлэй “Сүйх тэргэнд, гэж бодож байна.” гэвэл.
“Болно оо. Чи арын тэрэг дээр гараад яв. Тэнд хоёр хүнтэй хамтгай тэрэг бий.” хэмээн өтгөн сахалтай эр ярьж байхдаа хуруугаараа заан үзүүллээ. Үнэндээ бүтэн дээвэртэй сүйх тэрэг нэлээд үнэтэй бөгөөд, түүний хэлсэн тэрэгт ихэвчлэн цэргүүд л явдаг.
“За.” гээд Линлэй зөвшөөрлөө.
Хавтгай тэрэгт алхан ирвэл, тэрэг дээр ярилцаж байсан хоёр эр, Линлэйн дэргэд явж байсан Хэирүгээс айцгаалаа. Эцсийн эцэст, ирвэсийн төрлийн шидэт араатнууд ихэвчлэн өндөр зэрэглэлтэй байдаг.
“Аа, найз минь, суугаач.” Хоёр эр тун нөхөрсөг байлаа.
Линлэй тэрэг дээр гарлаа. Тэрэг дээр өвөс хадаж хийсэн гудсыг зузаан хөвөн даавуугаар бүтээсэн байв. Линлэй үүн дээр суувал, Бэбэ түүний мөрөн дээр үсрэн гарлаа.
“Алив, найз минь, дарс уу.” Хоёр эр дулаан өнгөөр ийн хэлбэл.
“Баярлалаа.” гээд Линлэй дарсыг авлаа.
“Хөөе, бүгдээрэй, бэлдээрэй. Хөдөллөө шүү!” Чанга дуу хадвал, амарч байсан хүмүүс эргэн сүйх тэргэндээ сууцгаалаа.
Чиргүүл дахин урагшилж, Обриэн эзэнт гүрэн орох аялалдаа дахин орлоо…


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.