Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 7]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 7 – Хурдны тулаан
Гэгээнтэн зэрэглэлийн ‘Электроболт ирвэс’ бол ирвэсийн төрлийн шидэт араатнуудын хамгийн хүчирхэг аянгын хандлагат шидэт араатан билээ. Түүний бусад Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудтай зүйрлэхээргүй болгодог зүйл нь түүний хурд.
Гэхдээ хамгийн нууцлаг ирвэсийн төрлийн шидэт араатан бол, 9-р зэрэглэлийн шидэт араатан ‘Хар үүл ирвэс’ юм.
Тэмдэглэгдэн үлдсэнээр бол, Хар үүл ирвэс хамгийн сүүлд 1000 жилийн өмнө л гарч ирж байсан. Хэдэн арван жил өнгөрсөн ч, Хар үүл ирвэсийн талаар хүмүүсийн цуглуулсан мэдээлэл ховор хэвээр л байгаа юм.
Хар үүл ирвэс бол 9-р зэрэглэлийн шидэт араатан бөгөөд, машид хурдан. Тэдний биеийг хэдэн хар судал хучсан байдаг ч, дөрвөн мөч нь цасан цагаан ба яг л үүл мэт явдаг. Тиймээс л хүмүүс тэднийг ‘Хар үүл ирвэс’ хэмээдэг болсон.
Гэсэн ч Хар үүл ирвэс ямар онцгой чадвартай болон ямар элементийн хандлагатай болох талаарх ямар ч мэдээлэл байхгүй.
“Хар үүл ирвэс, тааралдсан бүх мэргэжилтнүүдийнхээ амийг авдаг. Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид хүртэл Хар үүл ирвэсийн талаарх үнэнийг мэдсэн ч, тэд санаатайгаар ямар ч мэдээлэл задруулахгүй байлгаж дөнгөх байх.” Линлэй олон нууц хамгаалах гэсэн хүчирхэг байгууллагууд байдаг гэдгийг мэднэ. 7-р зэрэглэлийн шившлэгээр хүртэл илрүүлэх боломжгүй. Үүнээс үзвэл, тэдгээр байгууллагууд хэр зэрэг нууцлалтай болох нь харагдана.
….
Шидэт араатны уулын төв хэсэг дэх өтгөн ойн модод дунд, тунгалаг далавчаараа тэнгэрт хөвөх Линлэйг, Хар үүл ирвэс цоо ширтэнэ.
“Хар үүл ирвэсүүд гадаад төрхөө өөрчилж чаддаг. Тэд үнэхээр нууцлаг амьтад.” Линлэй тайвширч чадахгүй байлаа.
Хар үүл ирвэс Линлэйг хүйтнээр ширтсээр.
“Вишш!”
Нүд ирмэхийн зуурт, Хар үүл ирвэс Линлэй өөр хоёрынх хоорон дах 50 метр газрыг туулсан байлаа. Өмнөхтэй харьцуулбал, анхны төрхтэй байх үеийнхээсээ 50% хурдан байлаа.
50%!
Линлэйг бултахаас сэргийлж хурдаа нэмэгдүүлэн Хар үүл ирвэс Линлэйн цээжрүү дайрлаа. Тэр даруй, Линлэйн цээжин хэсэг дэх хайрс эвдэрлээ. “Тас!” юм эвдрэх дуу гарахын сацуу, хайрсных нь цаанаас шинэхэн цус олгойдож байлаа.
“Юу гээч хурд вэ.” Линлэй цочирдлоо.
Хар үүл ирвэс, анхны төрхтэйгөөрөө, Бэбэгээс ч үл ялиг хурдан. Харин хоёр дахь хувиралдаа орох үедээ, бие нь томорч, хурд нь 30% буурч, Линлэйгийнхтэй ойролцоо болдог. Харин гурав дахь төрх нь, одоогийнх нь бөгөөд, анхны төрхтэй байх үеийнхээсээ 50%-аар хурдан ажээ.
Энэ хурдаараа, нүд ирмэхийн зуурт л 100 метр газрыг туулж байв.
Ямар аймшигтай юм бэ!
“Рооаар!” Хар үүл ирвэс Линлэйруу харан толгойгоо өргөвөл, нүд нь ихэмсэг байдлаар дүүрэн байлаа.
Линлэй тунгалаг далавчаа аажуухан дэвэх авч, бууж ирэлгүй агаар дээр зогсож байлаа. Линлэй хар үүл ирвэсийн хурд зохицуулахад маш хэцүү гэдгийг мэдэж байлаа.
“Эзэнтээн, миний ээлж!” Холоос харж байсан Бэбэ өөрийгөө барьж дийлсэнгүй.
“Шрррккк!”
Аймшигтай чимээ гарган, Бэбэ ширүүн хар үстэй болоод, Хар үүл ирвэсрүү давшлаа. Хар үүл ирвэс, түүнийг огтхон ч анхаарахгүй байсан ч, хурд нь түүнийг ихэд цочирдуулсан юм.
“Супер соник!” Линлэй даруй туслах шившлэг хийлээ.
Тэрээр Бэбэд Супер соник шившлэгийг хийлээ. Өмнө нь, Бэбэ өөрөөсөө хурдан 9-р зэрэглэлийн шидэт араатантай учирж байгаагүй. Тиймээс, Линлэйд Бэбэд энэ шившлэгийг ашиглах шаардлага гарч байгаагүй. Гэхдээ одоо, эцэст нь нэг юм хийж болохоор боллоо.
Үнэндээ, шидтэнгүүд Супер соник шившлэг ашиглаж дайчдын хүчийг нэмэгдүүлдэг.
“Вишш!” 8-р зэрэглэлийн шид Супер соникыг ашигласан тул, Бэбэгийн хурд 30%-р өсжээ.
“Сап!” Хар үүл ирвэс хурц хумсаараа Бэбэг самардлаа.
Гэхдээ Бэбэгийн хурд одоо бол 30%-р нэмэгдсэн байгаа бөгөөд, Хар үүл ирвэсээс жаахан л удаан байгаа юм. Энэ нь тийм ч том ялгаа биш. Тэрнээс гадна, хамгийн чухал нь, Бэбэ маш жижигхэн.
Бэбэ чиглэлээ үргэлж өөрчилж байлаа.
“Шшрркк!” Бэбэ гэнэтхэн хурдаа нэмээд, Хар үүл ирвэсрүү цохилт илгээлээ. Тэгтэл цохилтны дундаас, Бэбэгийн бие гэнэтхэн томорч, хүчирхэг сарвуугаа Хар үүл ирвэсрүү илгээлээ.
Бэбэрүү хүйтнээр ширтвэл, Хар үүл ирвэсийн хумс Бэбэгийн савартай туллаа.
“Сап!”
“Сап!”
Хоёр шидэт араатны дайралт хоёул бие биен дээр нь буулаа. Бэбэгийн хумс Хар үүл ирвэсийн бие дээр тэмдэг үлдээн, шинэхэн цус асгарууллаа. Гэсэн ч хойш шидэгдэж байсан Бэбэ хөл дээрээ эргээд зогсчихлоо, ямар ч хохирол амсалгүй.
“Ххмм?” Линлэй нүдээ гайхшран эргэлдүүлнэ.
“Бэбэгийн дайралтын хүч минийхтэй тэнцүү. Тийм байж яаж түүнд шарх үлдээв?” Линлэй цочирдолд орлоо.
Линлэй Бэбэгийн хамгаалалтын хүч хэр их болохыг мэднэ. Эцсийн эцэст, тэр Манант хөндийд Хуягт ирт нуруун луунд цохиулахдаа, дөнгөж л 8-р зэрэглэлийн анхан түвшинд байсан байж үхээгүй. Харин Бэбэ одоо 9-р зэрэглэлд хүрсэн, тиймээс түүний хамгаалалтын хүч Линлэйгийнхээс ч их болсон байж таарна. Линлэй Бэбэг доромжилж байгаа юм биш ч гэлээ, Хар үүл ирвэсийн хамгаалалтыг нэвтэлж чадаж байгаа нь тун гайхалтай байлаа.
“Аа! Ойлголоо.”
Линлэй гэнэтхэн Хар үүл ирвэсийн гурван онцгой хувирлын талаар ойлголоо. Эхний төрх нь, хамгаалалт, хурд, дайралт гурвынх нь хүчийг тэнцвэртэй байлгадаг. Хоёр дахь төрх нь, биеийнх нь хэмжээг томсгож, дайралтын хүчийг нь өсгөн хурдын бууруулдаг. Харин энэ төрх нь, хурдын өсгөдөг ч, хамгаалалтын бууруулдаг юм байна.
Одоо бол, Хар үүл ирвэс Бэбэ хоёр нэг нэгнээ ширтэлцэж байлаа. Хар үүл ирвэс цус алдаж байгаагаа мэдэрвэл, санаа зовж эхэллээ… Учир нь энэ аймшигтай шидэт араатан ингэж шархдаж байгаагүй.
“Хар үүл ирвэс.” Линлэй ийн хэллээ.
Хар үүл ирвэс Линлэйг ширтэнэ.
Линлэй Хар үүл ирвэстэй харьцуулахад доод зиндааны амьдралын хэлбэр учир тэр түүнтэй ярихгүй. Харин, Линлэйн хувьд тэд ижилхэн амьтад. “Хар үүл ирвэс, чиний одоогийн төрх чинь хурдыг чинь нэмдэг ч гэлээ, хамгаалалтыг чинь бууруулдаг. Одоогийн төрхөөрөө чи, Бэбэг ялж чадахгүй.”
“Рооааар.” Хар үүл ирвэс дурамжхан байлаа.
Хар үүл ирвэс Бэбэг ширтээд, хачирхалтайгаар хэд дараалж архирлаа. Бэбэ хэсэг гайхширснаа, ууртайгаар архирлаа.
“Эзэнтээн. Энэ Хар үүл ирвэс мэрэгч төрлийн шидэт араатны хэлээр ярьж чаддаг юм байна.” Бэбэ ийн оюун санаагаараа хэллээ.
Линлэй Бэбэг төрсөн цагаасаа л мэрэгчийн хэлийг ойлгодог байсан гэдгийг мэддэг байсан. Гэхдээ бусад шидэт араатны хэлүүд өөр, шидэт араатны төрлүүд цөм өөр өөр хэлээр ярьцгаадаг аж.
Зарим удаан амьдарсан шидэт араатнууд ч гэсэн, бусад төрлийн шидэт араатнуудын хэлээр ярих чадвартай болсон байдаг.
Хар үүл ирвэс бол 9-р зэрэглэлийн оргилд байдаг шидэт араатан. Тиймээс тэр бусад шидэт араатны хэлийг ойлгохоос гадна, хүний хэлийг ч гэсэн ойлгодог. Гагцхүү, физологийн шалгаанаас болж л ярьж чаддаггүй. Гэгээнтэн зэрэглэлд хүрсний дараа л, түүний биед өөрчлөлт орж хүний хэлээр ярьж чаддаг болно.
“Юу гэж байна?” Линлэй ийн асуулаа.
Бэбэ болон Хар үүл ирвэс ууртайгаар архирцгаалаа. Гэнэтхэн, Бэбэ болох Хар үүл ирвэс маргалдсан гэлтэй ухас хийн босоцгоолоо.
“Рооаар!!!”
“Шшрркк!”
Хоёр шидэт араатан гэнэтхэн ширүүн тулаан эхлүүлж, сүүдрүүд нь ахин дахин сөргөлцөлдвөл шинэхэн цус хаа сайгүй цацарч байлаа…
Тэд ууртайгаар архиралдан, хурдтайгаар цохилт бие биерүүгээ илгээвэл, ойролцоох модод болон бул чулуунууд эвдэрч хэмхэрцгээж байв.
Модод булга үсэрч. Бул чулуу бутарч байв.
Тэд хүрсэн газар бүрээ эвдэлж сүйтгэж байлаа.
Гэнэтхэн, хоёр шидэт араатан дахин нэгнээсээ холдоцгоолоо. Бэбэ бөгтийн, Хар үүл ирвэсрүү хараад архирч байвал. Хар үүл ирвэс Линлэйрүү мөн адил ширтэж байлаа.
Гэхдээ Хар үүл ирвэсийн бие цусанд будагджээ.
Хамгаалалтаа бууруулснаас болоод, Бэбэгийн дайралтыг хамгаалж чадаагүй нь энэ аж. Мөн хурдны хувьд ч, супер соник шившлэгийг хийлгэсэн учир, Бэбэ түүнийг үл ялиг л удаан байсан юм.
Бэбэ Хар үүл ирвэсрүү ууртайгаар архирна.
Хар үүл ирвэс ч гэсэн Бэбэрүү эргүүлэн архирч байлаа.
“Эзэнтээн, Хар үүл ирвэс захирагдахыг хүсэхгүй байна. Таныг өөрийг нь ялах чадваргүй гэж байна.” хэмээн Бэбэ Линлэйд оюун санаагаараа хэлснээ. “Надаар түүнийг алуулаач.” гэв.
Одоо бол, Хар үүл ирвэс машид ууртай байлаа.
Хэрэв эхний хоёр төрхөө ашиглавал, хурд нь дайсныхаас нь бага болж тэр ялагдана. Гэхдээ ‘Салхины хандлагат төрх’-ндөө орсны дараа хурд нь нэмэгдсэн ч, хамгаалалт нь буурсан байгаа.
Хар үүл ирвэс өрсөлдөгч хүнээ нисэх чадвартай гэдгийг мэдэж байгаа.
Нисээд хүрч болох хурд дөрвөн мөчөөрөө гүйгээд хүрэх хурд хоёр асар их ялгаатай. Түүнчлэг, жижиг тэсрэлтүүдээр, Линлэй хурдаа нэмж чаддаг. Гэхдээ зугтах юм бол, Бэбэ Линлэй хоёр түүнийг хялбархаан бариад авч чадна.
“Хар үүл ирвэс, намайг өөрийг чинь ялж чадахгүй гэж бодоо юу?” Линлэй чангаар хэллээ.
Хар үүр ирвэс даруй толгойгоо өргөн Линлэйрүү харлаа. Ойрын тулааны үеэр, Линлэй тунгалаг далавчийнхаа бүрэн хурдыг харуулж чадахгүй. Гэсэн ч Линлэй огт айхгүй байлаа.
“Болж байна.” гээд Линлэй толгой дохилоо.
Тэгээд, Линлэй өөр нэг шившлэг уншиж эхэлбэл, Хар үүл ирвэс түүнийг сэжиглэнгүй байв. Гэхдээ салхины хандлагат шидэт араатан, Хар үүл ирвэс, салхины хандлагат хүчирхэг шившлэг хийсэн Линлэйг айлгаж чадахгүй. Дээрээс нь, зугтаасан ч, Линлэй түүний хялбархаан бариад авчихаж чадна.
“Тап.”
Хар үүл ирвэсийн биеийг хүрээлсэн, 100 метр радиустай газрын элементийн мөн чанартай бүрхэвч гэнэтхэн бий боллоо. Газры элементийн мөн чанар нь тодорхой давтамжтайгаар чичирч байв.
Хар үүл ирвэс гэнэтхэн аймшигтай хүчтэй татах хүчийг мэдэрлээ. Энэ түүний бие доторх цусанд хүртэл нөлөөлж, толгойг нь эргүүлж байв.
Газрын хандлагат шид – Супер таталцлын талбай!
8-р зэрэглэлийн шидтэний хийсэн Супер таталцлын талбай шившлэг тухайн газрынхаа татах хүчийг 8 дахин нэмэгдүүлдэг. Энэ таталцлын талбай 200 паунд жинтэй хүн дээр 1000 паунд жинтэй зүйл нэмж өгч байгаа шиг энгийн зүйл биш юм. 8 дахин их таталцлын хүч зүрх, дэлүү гээд бусад бүх эрхтэнд нөлөөлнө.
Энгийн хүн 100-200 паунд жинг өргөх чадалтай байдаг.
Гэхдээ хоёр давхаргатай таталцлын талбайд, хүний зүрх ачааллаа дийлэхгүй.
Эцсийн эцэст, гаднах булчингаа бэлтгэх амархан ч, дотоод эрхтнүүдээ бэлтгэнэ гэдэг хэцүү. Наад зах нь л, дотоод эрхтны бэлтгэл гаднах булчингийн бэлтгэлээс хамаагүй удаан байдаг.
Гэнэтхэн 8 дахин хүнд таталцлын талбайд орсон, Хар үүл ирвэсын толгой өөрийн эрхгүй эргэлээ.
Линлэй түүнд сэргэх хугацаа өгөлгүй, түүний бүхэл биеийг газрын элементийн мөн чанараар хучин… цохиж өшиглөж гарлаа!
Тийм ээ, тэр адамантин хүнд илдээ ашигласангүй!
Гагцхүү гар хөлөө л ашиглаж байлаа!
“Рооаар!” 9-р зэрэглэлийн шидэт араатны бие маш бат бөх, тиймээс нэг их удалгүй татах хүчинд даслаа. Гэсэн ч 8 дахин хүнд татах хүчнээс болоод тэрээр хурдныхаа хагасыг алджээ.
“Виш!”
“Бам!”
Хар үүл ирвэсийн бие дээр хүчтэй өшиглөлт тусвал, Линлэй эсрэг талруу нь гүйлээ. Хар үүл ирвэсийн бие дээр дайралтыг ар араасаа ирнэ.
Арван секундын дотор, Хар үүл ирвэсийг Линлэйн цохилт өшиглөлтүүд сульдаажээ. Одоогийн хурд нь Супер таталцлын хүчний талбайгаас зугтахад хангалтгүй байлаа. Түүнчлэн, Бэбэ бас нэг талаас нь анхааралтай ажиглаж байсан юм.
“Захирагдах уу?”
“Захирагдах уу?”
….
Чангаар хашхиран Линлэй үргэлжлүүлэн гар хөлөөрөө ширүүн довтлогоо илгээж байлаа. Линлэй 9-р зэрэглэлийн оргилд байх Хар үүл ирвэсийг зодож байх бол, тэр ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй байв. Амнаас нь цус урссаар.
“Рооаар!” Хар үүл ирвэс гэнэтхэн ууртайгаар гасаллаа.
“Эзэнтээн. Тэр зөвшөөрлөө.”
“Бам!” Линлэй нударга асар хурдтай байсан бөгөөд, Хар үүл ирвэсийн гавлын ясрүү хийж байсан цохилт нь газарт буувал газрыг хагаллаа.
Линлэй инээд алдан, Хар үү ирвэсрүү харвал, тэр даралтын эсрэг тэмцэн, дөрвөн мөчөөрөө бат гишгэж байлаа. 8 дахин их татах хүчнээс болоод, Хар үүл ирвэсийн судсаар урсах цусны урсгал удааширчээ. Түүнчлэн, Линлэйд зодуулсны дараа, Хар үүл ирвэсийн толгой ихэд эргэж байлаа.
“Захирагдах уу?” гээд Линлэй инээд алдан Хар үүл ирвэсрүү харлаа.
Линлэй инээж буйв ч, Луугийн хувиралд байгаа болохоор, Линлэй нүд тайван, сэтгэл хөдлөлгүй хар алтан болж харагдаж байсан юм. Мөн түүний нүүдэнд байх хайрснаас болоод хүн түүний инээмсэглэж байгаа эсэхийг яахан тааж хэлж чадах билээ?
Хар үүл ирвэс толгойгоо өргөн Линлэйруу хараад, хүндэтгэл үзүүллээ. Түүний зүрх чичирж байлаа. Тэр дахин Линлэйн өөдөөс тэрсэлхээс айж байсан болохоор даруй толгой дохилоо. Үнэндээ, тэрээр оюун санаандаа бол Линлэйн хүчинд захирагдчихсан байсан. Дайчин мөн шидтэний хүч хүчээр эрхэндээ оруулахад хангалттайгаас ч илүү байжээ.
Инээмсэглээд, Линлэй даруй сүнсний холбооны шидэт тойрог байгууллаа!


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.