Чөтгөр бурхдын домгууд 166

ЧБД – 166

FB @daoist.tselmeg
Instagram @Tsemush

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 166 – Осол

“ Би энэ талаар мэднэ. Би аль хэдийнээ бэлтгэл базаасан байгаа.” Е Зонг толгой дохин хэллээ. Энэ хэргийн талаар яаж мэдэхгүй байж чадах билээ.

“Тэгвэл сайн байна.” Не Ли ч мөн толгой дохин хэлэв.

“Нээрээ, өөр нэг хэрэг байна.” Е Зонг нэг зүйлийг санаад хэллээ. “Би Цаст салхин их мичтэй тулалдаж байхад нууцлаг нэгэн хүчтэн гарч ирээд хориотой техник ашиглан намайг аварсан. Би чиний багш юм болвуу гэж бодоод байх боллоо.”

“Миний багш аа?” Не Ли хэсэг зуур хөшив.  Энэ талаар таг мартах шахаж. Толгой дохиод хэллээ. “Тэр миний багш байх. ЯАсан?”

Не Ли энэ гавьяаг өөр дээрээ авах боломжгүй байгаа. Тиймээс тэрээр байхгүй багшийгаа дахин гаргаж ирэв.

“Багшид чинь баярлалаа. Түүнчлэн би Цаст салхин их мичний чөтгөрийн сүнсийг авсан. Энэ Цаст салхин их мичний ухаан задарсан. Энэ маш үнэтэй чөтгөрийн сүнс. Багшдаа үүнийг өгч тус болооч.” Е Зонг хэллээ. Цаст салхин их мичний чөтгөрийн сүнснийг тэрээр гаргаж ирэв.

Не Ли инээмсэглэн хэллээ. “Багш маань надад аль хэдийн энэ Цаст салхин их мичний чөтгөрийн сүнс өөрт нь хэрэггүй гэж хэлүүлсэн. Багш миний хадам аавд ямар бэлэг өгөх талаар бодооод байсан юм. Та Цаст салхин их мичний чөтгөрийн сүнснийг сүйн бэлэг гээд бодоод авчих.”

“Сүйн бэлэг ээ?” Е Зонг алмайрав. Не Ли Е Зиюун хоёр сүй тавих болоогүй байтал юун сүйн бэлэг билээ? Царай нь барайгаад явчихлаа. “Не Ли, чи үүнийг арай сэдээд байгаа юм биш биз дээ?”

Не Лигийн царай гэнэтхэн нухацтай болов. Тэрээр хэлэв. “Багшийгаа нэг өдөр, аавыгаа насаараа хүндэл гэдэг. Гэхдээ миний багшийгаа гэсэн сэтгэлийг зөвхөн тэнгэр, газартай зүйрлэх билээ. Би багшийнхаа зөвшөөрөлгүй ийм үнэтэй зүйлийг яахан өгч болох билээ?”

Е Зонг Не Лигийн гаргах царайнд балмагдав. Энэ үнэхээр тэрхүү хүчтэний өгсөн сүйн бэлэг юм байхдаа? Хэрэв үүнийг авахгүй бол тэрхүү хүчтэнд нүүр өгөөгүй хэрэг болно. Хэрэв үүнийг авчихвал охиноо худалдсан хэрэг болно.

Гэсэн хэдий ч Е Зонг өмнө юм аваагүй биш. Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт, Цуст кристал, дээрээс нь одоо Цаст салхин их мичний чөтгөрийн сүнсийг нэмье. Угаасаа харвасан сумыг эргүүлэн татах боломжгүй. Одоо бүгдийг нь авах нь өгөхөөс амархан. Е Зонг дотроо нууцханаар уйлна. Хэрэв энэ гэрлэлтийг эсэргүүцэх аваас хаашаа нүүрээ хийнэ?

Цаст салхин их мичтэй нэгдчих аваас Е Зонг Домгын зэрэглэл хүрэх боломжтой. Энэ хүсэл нь өөрийг нь хүчтэй сорино. Е Зонг Домгын зэрэглэл хүрчих аваас чөтгөрийн араатнуудын сүрэг уулгалан довтлох тийм ч аюултай үзэгдэл байхаа болино.

Авах уу? Эс авах уу? Е Зонг энэ шийдвэрийг удаан гаргана. Шүдээ зуун Е Зонг энэхүү чөтгөрийн сүнсийг авлаа. Ийм их зүйл аль хэдийн авсанаас хойш дахиж ганц зүйл авах гэмгүй байлтай.

“Гүх Гүх. Не Ли, би Цаст салхин их мичний чөтгөрийн сүнснийг авлаа. Харин Юнэрийн хувьд. Охин маань зөвшөөрөх л аваас надад өөр хэлээд байх зүйл алга. Харин охин маань зөвшөөрөхгүй аваас…” Е Зонг хуурай ханиалгав.

“Та эсэргүүцэхгүй байхад л болно.” Не Ли хөхрөн инээгээд хэллээ. “ Зиюуны хувьд түүнийг би хэзээ ч гомдоохгүй.”

Е Зонгийн царай улаан болж, халуун төөнөнө. Түүнд хийж чадах зүйл үнэхээр алга.

“За ингээд би түрүүлээд буцья.” Не Ли салах ёс гүйцэтгээд гарлаа.

Не Ли явахыг хараад Е Зонг инээмсэглээд завилж суугаад Цаст салхин их мичтэй нэгдэж эхэллээ. Е Зонгын Хар Хайрст газрын луу хүчирхэг луугийн цустай хэдий ч Цаст салхин их мичний дэргэд юу ч биш. Маш цөөхөн чөтгөрийн сүнснүүд ухаанаа задалсан байдаг. Домгын зэрэглэлийн чөтгөрүүн сүнч байлаа ч тэр. Эцэст нь Е Зонг Хар хайрст газрын луугаа эргэлзэлгүй хаяж, ЦАст салхин их мичтэй нэгдлээ.

Ариун гэр бүл

Бүх төрлийн үнэт зүйлсийг газар шидэлсэн байлаа. Гэртээ ирээд Шэн Хонг галзуурахаа шахна.

Энэ олон жил сургуулилсан ч Е Зонгоос сүнсний хөгжил нь дорой хэвээр. Тэр хоёр хоёулаа Хар алтан зэрэглэл хэдий ч Е Зонгийн хаана ч хүрэхгүй. Шэн ХОнг үргэлж энэ тал дээр гутардаг байсан. Энэ удаа Е Зонг үнэтэй ЦАст салхин их мичний чөтгөрийн сүнстэй болсон нь түүнийг хилэгнүүлэв.

Е Зонг харин Цаст салхин их мичтэй нэгдээд Домгын зэрэглэл бараг хүрэхнээ.

“Надад яагаад сайхан амьдрал үгүй гэж?” Шэн ХОнг машид ууртай байлаа. “Е Зонг бид хоёр хамт өссөн ч чиний сүнсний хөгжил үргэлж минийхаас илүү байсан. Чи намайг бүх талаараа даваад хотын захирагч болсон. Чи энэ хотын хамгийн хөөрхөн хүнтэй гэрлэсэн. Би чамаас юугаараа дутах юм бэ? Чамаас дутаж байгаа ганц зүйл гэвэл чи Цаст салхин овгийн үр удам. Чи бүх сайхан зүйлсийг өөртөө авахгүй шүү.”

Шэн Хонг уурласанд нүүр нь атирна.

“Нэг өдөр би чамаас бүх зүйлсийг чинь авна. Эхнэрийг чинь хордуулсан шигээ бүхнийг чинь авна.” Шэн Хонг ширээ цохив.

Удаан хугацаны дараа Шэн Хонгийн уур гарлаа. Нүдэнд нь уур хилэн гэхдээ хэвээр.

Е Зонгоос гадна нэг хүнийг машид үзэн яддаг нь Не ЛИ. Не Ли гарч ирсэн цагаас хойш Ариун Гэр бүлийг Цаст салхин гэр бүл ихээхэн дарамтлах болсон. Яруу алдрын гол хүчний нэг байхаа удахгүй болих гэж байна.

Анхандаа нэг юмуу хоёр жил хүлээе гэж байсан. Гэхдээ Цаст салхин гэр бүлийг харвал тэд удахгүй хариу үйлдэл хийх гэж банйа.

“е Зонг Ариун Гэр бүл яаж ч чадахгүй гэж бодоо юу. Дутуу үнэлж байна даа. Удахгүй хариуг чинь барина аа.” Шэн Хонг хүйтнээр амьсгаа гаргаад нүдэнд нь уур хилэн хуралдав.

Харуул хурдлан гүйж ирээд Шэн Хонгийн өмнө ирэд сөгдөв. “Овгийн ахлаг чаа. Е Зонг захирагчаас мэдээ ирлээ. Бүх гэр бүлийг цуглуулж байна. Арван өдрийн дараа чөтгөрийн сүрэгтэй хэрхэн дайтах талаар ярилцана гэнэ ээ.”

“Чөтгөрийн араатнуудын сүрэгтэй дайтах арга уу?” Шэн Хонг бодлогоширов.  Чөтгөрийн сүрэг саяхан довтлоод хүчтэнгүүдийг цуглуулах ойлгомжтой зүйл. Гэхдээ Ариун Гэр бүл одоо хэцүү байдалд бий. Шэн Хонг Е Зонгийг ямар нэгэн зүйл сэдэж байгаа гэхээс айна.

“очиж ирэх хэрэгтэй болох нь дээ.” Шэн Хонг дотроо бодов. Гэхдээ тэрээр нэг зүйл бэлдэх хэрэгтэй.

Е Зиюуны өрөө.

Е Зиюун Сяо Нин Арьд шархыг нь эдгээхэд тусална. Алчуур аваад шархыг нь сайтар цэвэрлэж байлаа.

Тэр хоёр удаан хугацааны туршид ярилцсангүй. Тэр хоёр хүүхэд ахуйгаасаа сайн найзууд байсан. Гэхдээ том болох хэрээр тэд зайгаа барьцгаасан. Не Литэй уулзахаас нааш тэд юм яриагүй. Тэд том болсон учраас тэд өөрчлөгдсөн.

“Нин Арь. Хоёулаа удаан ярисангүй.” Е Зиюун гунигтайхан хэллээ.

“Тийм ээ.” Ссяо Нин Арь намуухан хариулав.

Е Зиюун дотроо хүүхэд ахуйгаа дурсана. Тэр үед тэд гэм зэмгүй, хүүхдээрээ байж Хотын захирагчийн газар хаа сайгүй гүйлдэн инээлддэг байсан. Гэхдээ удалгүй Нин Арь явж, Е Зиюун хүйтэн Яруу алдрын хотын захирагчийн эдлэнгийн хашаа дотор ганцаараа үлдсэн.

Тэрээр Сяо Нин Арь уйлаад явж байхыг санана. “Е Зиюун, чамайг үзэн ядаж байна. Чи Хотын захирагчийн охин. Харин би хэн ч биш. Чи үргэлж их зан гаргаж намайг үл хайхардаг.”

Сяо Нин арь түүнээс хойш хэзээ ч хотын захирагчийн газар ирж байгаагүй. Е Зиюун ч харамссан. Тэрээр хамгийн сайн найзаа үдээд явуулсан. Сургуульд орвол Е Зиюун суутны ангид ороогүй нь Сяо Нин Арийн тулааны ангид орох гэсэндээ юм.

Тэр үед тэрээр Сяо Нин Арьтай таарсан. Гэвч Сяо Нин Арь хүйтэн хөндий царайтай байжээ. Тэрээр Сяо Нин Арьтай ойртох гэсэн боловч ойртуулаагүй.

“Бид нэг ертөнцийнх биш.”

Энэ Сяо Нин Арийн хариулт байлаа.

Тэр үед  Е Зиюун уйлах гэсэн боловч чадаагүй. Тэрээр Хотын захирагчийн охин байсан учраас уйлж чадаагүй. Тэрээр захирагчийн охин гэдэгтээ огтхон ч баярлахгүй байв.

Гэвч удалгүй Сяо Нин Арь дахин инээмсэглэнэ. Энэ нь Не Лигийн өмнө инээх инээд юм. Е Зиюун Не Лиг хэн болохыг гайхах тэр мөч эхэлсэн. Не Ли яаж Сяо Нин Арийн анхаарлыг татсан юм бол?

Удалгүй Не Ли араас нь гүйвэл Е Зиюун Не Лиг хэзээ ч үзэн ядаагүй. Харин ч Не Ли өөрт нь эерэг сэтгэгдэл төрүүлнэ.

“Битгий санаа зов. Би түүнийг чамаас булаахгүй.” е Зиюун инээмсэглэн хэллээ. Гэхдээ энэ үгийг хэлвэл зүрхэн тус газар нь шархална. Не Ли, Нин Арь чамд ийм сайн атал миний араас яагаад гүйдэг юм бэ?

“Е Зиюун, би…” Е Зиюуны үгийг сонсоод Нин Арь нэгэн зүйл хэлэхийг хүснэ.

Е Зиюун инээмсэглээд толгой сэгсрэв. “одоо өөр юм ярья.” Сяо Нин Арийн цусийг тэрээр үргэлжлүүлэн арчлаа

Шархнаасаа болоод Сяо Нин Арийн биеэр цусны толбо болсон байв.  Хаш мэт толигор, сувд мэт цагаан арьс нь дахин өнгө орно. Энэ мөчид цээжийг нь алчуураар хөнгөхөн халхалсан байлаа. Уран бийр мэт сайхан бие нь харагдана.

Е Зиюун ч багахан биеэ халхалсан байв. Толигор сайхан арьс нь хөнгөхөн харагдана. Орны буланд суувал ихэмсэг сайхан үзэсгэлэн гоо нь Сяо Нин Ариас ялгарна.

Хэрэв хэн нэгэн энд байсан бол үзэсгэлэн гоо, мөн өөрийнхөө азтайг бишрэх байсан биз.

Е Зиюун Сяо Нин Арьд туслаж байхад хаалга онгойв. Нэг хүн өрөөнд орвол тэр хүн Не Ли байлаа.

“Зиюун, Нин Арь та хоёр яаж байна….” Не Ли Е Зиюун Нин Арь хоёрын биеийг хараад хөшив.

Не Ли гэнэтхэн орж ирвэл Сяо Нин АРь, Е Зиюун хоёр хөшив. Тэд Не Лиг орж ирнэ хэмээн хэзээ ч санаагүй. Тэр ямар ч хурдан ороод ирэв. Тэр хоёр хувцас өмсч амжсангүй шүү дээ.

Не Ли Е Зонгийн ордноос энд Зиюун, Нин Арь хоёрын биеийн байдалд санаа зовоод хурдлан ирсэн. Тэр урьдчилан хаалга тогшиж орж ирэх талаар юу ч бодоогүй ороод ирсэн. Гэтэл тэр хоёр хувцасаа өмсөөгүй байна гэж хэн санах билээ?


Өмнөх хэсэг

Дараагийн

 

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд 166”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.