Чөтгөр бурхдын домгууд 165

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 165 – Дассан

‘Цаст салхин их мич хүндээр шархадсан учраас эсэргүүцэх ямар ч тэнхэлгүй болсон ажээ. Домгын зэрэглэлийн хориотой хуйлаас бичгийн хувьд би тооцоондоо нэг санаад авчихья.’ Не Ли дотроо бодоод Е Зонгийг хальт харчихаад яваад өглөө. Е Зонг өөрт нь дахиад л өртэй боллоо доо.

Үүнийг дансандаа хийгээд мартчихья.

Не Ли Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн араатнууд хаана байгаа газар уруу үргэлжлүүлэн явлаа. Гэхдээ Не Ли энэ удаад дахиж Домгын зэрэглэлийн хориотой хуйлаас бичээс ашиглахгүй. Домгын зэрэглэлийн хуйлаас бичээсүүдийг олоход тун ч хэцүү бөгөөд өөрт нь ердөө долоохон ширхэг байгаа. Ашиглах тутамдаа хоргоддог эд энэ билээ. Яг одоо өөрт нь зургаахан ширхэг үлдэв.

Не Ли Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатныг шархадуулах нисдэг хутгануудтай. Гэсэн хэдий ч түүнийг удирдахад ихээхэн төвөгтэй.

Не Ли тулаан болж байгаа газруудаас нуугдаж явна. Тэрээр яг хөдлөхөд таатай үеийг азнан хүлээнэ. Нисдэг хутганууд Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатны хайрсийг нэвтлэж чадах хэдий ч тэднийг зүйл дуусгана гэдэг хэцүү. Яг эмзэг газар уруу нь нисдэг хутгаараа тиймээс онох хэрэгтэй.

Е Зонгийн хажууд Цаст салхин их мич хүндээр шархадан эсэргүүцэж чадахгүй хэвтэнэ. Биеийг нь тойрон мөст жаднууд урган, Е Зонг уруу хүйтнээр ширтэх ажээ.

“Араатан, чи Яруу алдрын хот уруу минь уулгалан довтолж ард иргэдийг минь хөнөөлөө. Би эцсийн хүчээ шавхан байж чамайг алах л байлаа.” Е Зонг хүйтнээр архирав. Тэрээр үлэмж сэлмэндээ эрчмээ шингээгээд Цаст салхин их мич уруу далайв.

Энэ мөчид Е Зонг нэгэн нууцлаг тойронд орсон мэт болов. Энэ цавчилтаараа тэрээр тулааны урлагын талаар шинэхэн оюун бодлыг ухаарав.

Эрчилсэн энерги газар унавал

“Таас” “Таас” “Таас” хийх дуу гарав.

Цаст салхин их мичний эргэн тойрон дахь мөст жаднууд амархан хугаран унацгаав.

Цаст салхин их мич ууртайгаар архиран түүн уруу довтлохыг хүслээ.

Таас.

Илдний эрчим Цаст салхин их мичний бие дээр тусчээ. Цаст салхин их мич гаслан орилвол цус нь газар хаа сайгүй асгарав.

Цаст салхин их мич газар хэвтэх авч Е Зонг үнэхээр үхсэн эсэхэд нь эргэлзэнэ. Тэрээр даруй үсрэн дахин нэг удаа Цаст салхин их мичний толгой уруу цавчин цус асгаруулав.

Энэ удаа Цаст салхин их мич үнэхээр үхсэн бололтой.

Е Зонг гүнзгий амьсгаа гарган санаа амрав.

Цаст салхин их мич үхсэн байхыг Е Зонгийн араас хараад Шэн Хонг ихээхэн төөрөгдөлд орлоо. Тэрээр дөнгөж түрүүний Е Зонгийн ашигласан цавчилтаас түүний тулааны чадвар өссөн гэдгийг анзаарав. Шэн Хонгийн зүрх атаа хорсолоор дүүрэн байлаа. Ийм сайхан боломж гарсан атал боломжоо ашиглаж чадсангүй. Дахиж боломж гарч ирнэ гэдэг ховор. Ялангуяа Е Зонгийн эргэн тойронд өнөөх супер хүчтэн байгаа цагт.

Цаст салхин их бие удирдахаа больсон учраас бусад Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд айсандаа ухарцгаав. Тэдний дайралт урьд өмнөх шигээ ч байхаа болив. Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд Яруу алдрын хотоос дайжихийг хүснэ. Гэсэн хэдий ч тэднийг Яруу алдрын хотын хүчтэнгүүд торгоож зогсооно.

Е Зонг өөр нэгэн Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан уруу дайрах гэсэн хэдий ч Е Зонг нэгэн зүйлийг мэдэрлээ. Е Зонг Цаст салхин их мичний толгойг задлан харваас чөтгөрийн сүнс дээшээгээ хөөрнө.

ЦАст салхин их мичний чөтгөрийн сүнс.

Е Зонг гараа сунган түүнийн барьж аваад орон зайт бөгжиндөө хийлээ.

Үүнийг харсан Шэн Хонгийн нүд улаанаараа эргэлдэв. Түүний зүрх атаа хорсолоор дүүрч үүнийг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Е Зонг амьд гараад зогсохгүй ийм нандин чөтгөрийн сүнстэй болох гэж.

Энэ ертөнцөд хэдэн арван мянган чөтгөрийн сүнснээс нэг нь л чөтгөрийн сүнстэй байдаг. Өндөр зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүдийг олох бүр ч хэцүү. Ухаанаа задласан чөтгөрийн сүнс байх тусам илүү хүчтэй чөтгөрийн сүнс байдаг. Сая чөтгөрийн сүнс дундаас ийм чөтгөрийн сүнс олно гэдэг ховор.

Харин энэ Хар алтан зэрэглэлийн ухаанаа задласан чөтгөрийн сүнс байна.

Е Зонг айна уу, Шэн Хонг байна уу хамаагүй тэдний одоогийн чөтгөрийн сүнс энэ Цаст салхин их мичний чөтгөрийн сүнстэй харьцуулашгүй. Е Зонг Домгын зэрэглэлээс ганц алхам хойно байгаа. Цаст салхин их мичтэй Е Зонг нэгдвээс Домгын зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн уруу шууд орохыг үгүйсгэхгүй.

Домгын зэрэглэлийг олон ч хүн хүсэн мөрөөддөг.

Цаст салхин их мичийг Е Зонгийн гарнаас булаагаад авчихмаар байсан ч Шэн Хонг яавч зүрхлэхгүй. Цаст салхин их мичийг авчихлаа гэхэд Хөгжүүлэх техник нь түүнтэй зохицохгүй.

Е Зонг домгын зэрэглэл хүрчих аваас Шэн Хонг толгойгоо улам гашилгах шаардлага гарах нь дээ.

Шэн Хонг машид сэтгэлээр гутарсан ч хүндлэлтэйгээр хэлэв. “Хотын захирагч ухаанаа задласан Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэй болсонд баяр хүргэе.”

Е Зонг Шэн Хонг уруу хялам хийлээ. Чөтгөрийн сүнсийг гялс шүүрч авсан шалтгаан гэвэл Шэн Хонг булаах ямар нэгэн цаад санаатай эсэхийг мэдэхгүйд байсан. Гэхдээ тэрээр “Шэн дүүд баярлав.” гэж хэллээ.

Цаст салхин их мичтэй нэгдвэл Домгын зэрэглэл хүрэх боломж их ч Цаст салхин их мичийг тэрээр өөрөө алаагүй. Тиймээс тэрээр Цаст салхин их мичтэй нэгдэх бодол үгүй.

Хэрэв өөр хэн нэгэн байсан бол ЦАст салхин их мичтэй эргэлзэлгүй нэгдэх байсан. Е Зонг ихэд уужуу, тайван хүн юм даа. Супер хүчтэн амийг нь аварсан учраас Цаст салхин их мичний чөтгөрийн сүнсийг өгөх нь хэвийн хэрэг.

*Шүү.*

Улаан нисдэг хутга Не Лигийн гарнаас гаран Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатны цээжийг сүлбэв. Хар алтан зэрэглэлийн дайчид энэ боломжийг ашиглан тэрхүү Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатныг хөнөөв.

Хар алтан зэрэглэлийн дайчид чөлөөтэй болох тутамд тэд тулааны талбар уруу нэг нэгээрээ цувран орно.

Удалгүй Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд нэг нэгээрээ үхэцгээв.

Хэдэн цагын дараа Яруу алдрын хотын тулаан намжив.

Яруу алдрын хотын гадна байгаа чөтгөрийн араатнуудын хувьд удирдах хүнгүй болсон учраас тэд зүг зүг тарцгаав.

Сая чөтгөрийн араатнуудын дайралд ийнхүү өндөрлөлөө.

Яруу алдрын хотыг харсан хүн бүрийн зүрхэнд гуниг хуралдана. Чөтгөрийн араатнууд үнэхээр аймшигтай юм. Гэхдээ энэ удаа амссан хохирол хамгийн бага нь байлаа. Өмнөх чөтгөрийн араатнуудын сүргийн дайралтанд хэдэн арван мянган хүн үхэцгээдэг. Энэ удаа мянган хүн эрсдэж, арван мянгаад хүн шархадсан.

Хүн бүхэн амьд гарсандаа өөрсдийгөө азтайд тооцно.

“Ингээд дуусдаг юм байж ээ.”

Хэдэн өдрийн тулааны дараа тэд одоо л нэг санаа амарна.

Не Ли хотын хэрэм дээр зогсч, тулааны талбар уруу харна. Тэрээр Цаст салхин чөтгөрийн тоо томшгүй хүүрнүүдийг харлаа. Өмнөх амьдралдаа нүүр тулсан чөтгөрийн араатны сүрэгтэй харьцуулан санаа амарна.

Сая чөтгөрийн араатан ийм аймшигтай байна. Гэхдээ өмнөх амьдрал шиг нь зуун сая чөтгөрийн араатан дайрвал юу болох бол?

Не Лид улам хүчирхэг болох шаардлага гарч ирэв. Дахиж төрсөн нь аль хэдийн түүхийн хуудсыг эргүүлсэн. Гэхдээ тэрээр удахгүй зуун сая чөтгөрийн араатнуудтай нүүр тулах л болно.

“Не Ли чи зүгээр үү?”

“Би зүгээр ээ.” Не ли инээмсэглэв. Бусад хүний санаа зовсон харцыг харвал түүний сэтгэл хөдлөв.

Өмнөх амьдралдаа олон жил олон юм үзсэн хүний хувьд Не Ли өөрийнхөө сэтгэлээ барьж, ганцаарлдаа удирддаг болсон хүн. Эс бөгөөс тэрээр ганцаардлаасаа болж амиа хорлох үе олон гарах байсан. Одоо харин энэ олон нөхөд нь өөрийг нь халамжилж буй учраас Не Ли эргэн тойрон дахь нөхдөө хэнд ч алдахыг хүсэхгүй.

“Буцаад сургуулилалтандаа орцгооё.” Не Ли нухацтай хэлэн бусад уруу харав.

“Тэгье.” Дү Зэ болон нөхөд нь толгой дохицгоов.

Чөтгөрийн араатны сүрэг тэднийг сэрээх хонхны дуу болсон гэлтэй.

Не Ли үгийг сонссон Лу Пиао гашуунаар инээмсэглэн хэллээ. “Юу намайг оруулахгүй байж болох уу? Би сургуулилалт хийхгүй ч миний сүнсний хүч маш хурдсан өсдөг.”

“Чи юу гэнээ?” Сяо Сюэ гараа зөрүүлэн цээжин дээрээ тавиад Лу Пиао уруу харна.

Лу Пиао даруй айв.

Балгасан дундаас хэдэн хүмүүс Хотын захирагч уруу явна. Энэ мөчид Хотын харуулууд бүгд завгүй байв. Тэдний зарим нь хүүр тэврэн, зарим нь уйлан явцгаалаа. Сяо Сюэ болон нөхөд үүнийг харвал нүдэнд нь нулимс цийлэгнэв.

Хэрэм нуран унасан учраас Не Ли санаашрав.

Өмнөх амьдралдаа тэрээр Яруу алдрын хотод эргэж ирсэн. Тэр үед Яруу алдрын хот балгаж болж нэг ч хүүр харагдаагүй. Учир нь тэднийг чөтгөрийн араатнууд аль хэдийн идсэн байсан юм. Бужигнаантай газар нам гүн болох тэр агшинд Не Ли уйлж хашгирсан. Хоосон Яруу алдрын хотоор хоолой нь тэр үед нэг тарсан билээ.

Гэнэтхэн ганцаардал өөрийг нь бүрхэн авлаа.

Яг л зүүд мэт юмаа.

Түр зуурын чөтгөрийн сүнсний номыг ашиглан эргэн ирнэ гэж тэрээр санаагүй. Не Ли олон ч удаа зүүдлээд байгаа биш гэж хар дарж сэрсэн. Гэхдээ Не Лигийн эргэн тойронд байгаа найзууд үүнийг бодит байдал гэдгийг нотлон харуулна.

Не Лигийн бодлогоширсон царайг харсан Дү Зэ асуув. “Не Ли ямар нэгэн юм болоо юу?”

Не Ли ухаан ороод толгой сэгсрээд инээмсэглэн хэллээ. “Би олон юм бодлоо. За одоо явцгаая.”

Харанхуй шөнө тэд алхацгаав.

Хотын захирагчийн эдлэн.

Хүн бүр шаргуу сургуулилална. Не Лиг Е Зонг дуудуулав.

Е Зонг НЕ Ли уруу хараад хэллээ. “Не Ли энэ тулаанд чиний хувь нэмэр хамгийн их байлаа. Хотын захирагч ёсоор чамд талархсанаа илэрхийлье.”

Е Зонгийн нухацтай царай Не Лиг ичээв. Өмнөх амьдралдаа Е Зиюуны амнаас л Е Зонгийн талаар сонссон. Не Ли түүний талаар бодох бүрт толгойд нь хатуу аав гэж буудаг байжээ. Энэ удаа түүнтэй удаан хамт байсан учраас Е Зонгийн хүйтэн хөндий гадна талаас дотор байгаа зөөлхөн сэтгэлийг нь харж болохоор байв.

Е Зонгийг гэсэн бодол ихэд өөрчлөгджээ. Зарчимийн хувьд гэхдээ Не Ли буулт хийхгүй.

“Хадам аав, бид нэг гэр бүл учраас би хийх ёстойгоо л хийлээ.” Не Ли инээмсэглэн хэллээ.

Не Ли одоо хүртэл ийм зөрүүд байх гэж. Ийм удаан хамт байсан ч Не Лигийн том амийг дээ. Гэсэн хэдий ч Е Зонг энэ хүүхдэд дуртай болж эхэлж байлаа. Не Лиг өөрийнхөө хүн мэт санана.

Е Зонг дотроо өөрийн эрхгүй Не Лиг Е Хантай харьцуулна. Е Хан нийтэч биш, дотогшоо хүн. Е Хан юу бодож байгааг тэрээр тааж чаддаггүй. Тиймээс Е Зонгд тодорхой байдлаар сэрэмж өгдөг. Не Ли найдваргүй зүйл хийдэг ч сайн бодоод үзвэл бүх зүйлс нь маш нарийн төлөвлөгөөний дагуу байдаг. Не Ли их дотогшоо бодлтой хүн ч энгийн л хүн. Е Зонг Не Лигийн хийж буй зүйлс сайн гэдгийг ядахнаа мэднэ.

Е Зонг Е хантай төстэй хүн. Е Зонг тиймээс Е Ханд эхэндээ дуртай байсан. Гэхдээ Не Ли гарч ирсэнээс хойш  Е Зонг Не Лид илүү дуртай болсон.

Гэхдээ хэзээнээс тэр юм болоо? Е Зонг ч анзааралгүй явж.

Не Ли хадам аав гэж дуудах болгонд уур нь хүрдэг байсан. Не Лид алганы амт амсуулмаа байсан хэдий ч цаг хугацаа өнгөрсөн. Е Зонг ингэж дуудуулахдаа дасчээ. Хэзээнээс ч юм тэр ингэж дуудуулахад дургүйцэхээ болив.

Не ЛИ анхнаасаа сонсож дасгах гэсэн юм болвуу?

“Юу ч болсон бай. Энэ тал дээр чи хамгийн их хувь нэмэр оруулсан. Бид санаж явах болно.” Е Зонг хэллээ. Түүнээс гадна яг одоо бусад бүх овгийн ахлагч нар Не Лигийн хувь нэмрийн талаар мэдсэн. Ийм том зүйлийг ердөө хэдхэн магтаалаар дуусгаж болохгүй. Хотын захирагчийн хувьд үйлдэл бүр нь анхаарал татдаг. Гэхдээ Не Лид юу өгөхөө тэрээр үл мэднэ.

“Нээрээ, хадам ааваа. Тангуудын жорыг гадныханд алдаж болохгүй. Хэрэв Харанхуйн бүлгэмд энэ очвол….”


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s