Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 6]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 6 – Өөр хувиралт
“Эзэнтээн.” гэх Бэбэгийн хоолой Линлэйн толгойд дуулдлаа.
Нэг гартаа адамантин хүнд илд барьсан Линлэй гэдрэг ухарснаа. “Бэбэ, бүү ай. Би энэ нууцлаг хар ирвэстэй тулалдаад үзье. Хэрэв би ялагдвал, чи тулалдаарай. Чи миний нууц зэвсэг шүү.” гэтэл.
Бэбэ ч ойлгон хажуу тийш боллоо.
Одоо бол, Линлэй тулаан хийх хүслээр дүүрэн байлаа. Шидэт араатнуудын ууланд ирснээс хойш, тэрээр хараахан бүх хүчээ ашиглахуйц дайсантай тулгараагүй байгаа. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан хэтэрхий хүчирхэг бол, тэрээр одоогийнхоо хурдаан энгийн 9-р зэрэглэлийн араатныг илт давамгайлж чадна.
Гагцхүү, энэ энэ нууцлаг хар ирвэс л Линлэйгээс үл ялиг хурдан ажээ.
“Рооаар!” Аварга хар ирвэс Линлэйрүү хүйтнээр ширтэнэ.
Гэхдээ Линлэй түүнрүү гагцхүү жуумалзаж байлаа.
“Хэмжээ нь томорсон ч, хурд нь удааширсан нь эргэлзээгүй.” Линлэй хар ирвэсийн хурд одоогоор 20-30% буурсан гэдгийг баттай мэдэж байлаа. Линлэй салхины хандлагат шид Супер соник шившлэгийг ашиглавал, Линлэй түүнтэй дүйцнэ хэмээн бодлоо.
Гэхдээ Линлэй нэг зүйлийг ойлгож байлаа.
Хурд нь саарсан ч… хар ирвэсийн дайралтын чадвар нэлээд нэмэгдсэн байгаа. Хэвийн төрхөндөө хүртэл, хар ирвэс Линлэйн хамгаалалтыг нэвтэлж чадна. Линлэй ч дайралтуудыг нь авч зүрхлэхгүй.
‘Виш!’ цохилт нэг бүр нь Линлэйн урд асар хурдтайгаар ирцгээж байлаа.
“Түсс.”
Энэ мөчид, Линлэй гэнэтхэн Хар ирвэсийн доор байх цасан дээр гулган цээжинд нь хүнд илдээрээ цохилоо.
“Тап.”
Линлэйн хүнд илд ирвэсийн хурц сарвуутай тулгарч байлаа. Хэмжээгээ томсгосноос болоод хурд нь саарсан ч, сарвууных нь дайралт машид түргэн байлаа.
“Вишш!” Хар ирвэс 7-8 метр урттай сүүлээ Линлэйруу савчина.
Линлэй баруун хөлөөрөө газар хүчтэй өшиглөн, ойролцоох аварга модоо хар ирвэсрүү чулуудлаа.
“Таг!” Модны хагас нь хугарч, мөчирнүүд нь энд тэнд хэмхрэн оочицгоолоо.
Линлэй маш хурдтайгаар үсрэлтэт хүч ашиглан нууцлагдмал хар ирвэсийн ард ирээд, хоёр гартаа адамантин хүнд илдээ атгаж байгаад хар ирвэсийг цохилоо.
“Тап!” Адамантин илд агаар зүсэн байндаа тусвал, чих дүлийрүүлэм улиан цуурайтлаа.
Гэхдээ энэ мөчид, хар ирвэс Линлэйруу толгойгоо эргүүлэн хараад хөдөлгөөнгүй зогслоо. Тэрээр биеийн хэмжээгээ өөрчилснөөс хойш, Линлэйн хурданд хариу үзүүлж чадахгүй байгаагаа ойлгожээ.
“Вишш!” Линлэйн гарт байх хүнд илд гэнэтхэн бүх л жин хүчээ алдаад хурдтайгаар доошилбол илдний үзүүр чичигнэж байлаа.
“Бам.” Адамантин хүнд илд хар ирвэсийн биетэй туллаа.
Хар ирвэс гэнэтхэн хүйтэн, зэвүүцэм нүд гаргах бөгөөд энэ нь урд нь буй илд ямар ч хүчгүйгээс болжээ. Тэгээд тэрээр огт эргэлзэлгүй, 7-8 метр сүүлээ Линлэй руу савлаа.
“Аянгын ниргэлт.” Линлэйн тайван нүд гэнэтхэн аянга адил боллоо.
Хар ирвэс нуруунд нь хүрэх адамантин хүнд илд аймшигтай хүчтэй тэсрэхийг мэдэрлээ. Тэр хүч яг л оргилж буй галт уул адил байх агаад, машид хурдтай хүчтэй тэсрэлт байв.
“БАМ!”
Хар ирвэсийн мөч аажуухан тэлж, биед нь их хэмжээний даралт мэдрэгдэж эхэллээ.
“Роар!!!” хар ирвэсийн амны буланд багахан цус харагдана.
‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’-ын энэ түвшин нь тулааны ки болон биеийн хүчийн төгс цогцлыг шаарддаг. Энэ зүгээр л нэг хоосон их хүч байгаагүй агаад тэсрэлтийн бүх хүчийг нэг газарт төвлөрүүлсэн. Хэдийгээр хар ирвэсийн хамгаалалтын чадвар өндөр, дайралтын хүчний хагасаас илүүг нь саармагжуулсан ч, биед нь их хэмжээний хүч нэвтэрсэнээс болоод, хар ирвэст дотоод гэмтэл учиржээ.
“Тап!”
Хар ирвэс ташуур мэт хар сүүлээ Линлэйн бие дээр буулгавал, Линлэйн бүсэлхий хэсгийн хайрс эмтэрч гэдрэг нислээ.
Линлэй аварга мод мөргөж дээд хэсгийг нь хугалснаа, гэнэт баруун савраа сунган модноос зууран авлаа. Линлэй модноос дүүжлэгдэн, доош харна.
“Бодсончлон. Нэг л хэмжээгээ томсговол, дайралтын хүч нь ихээр нэмэгддэг юм байна.” Линлэй бүсэлхийнийхээ эмтэрсэн хайрстай хэсэгрүү харвал шинэхэн цус урсаж байлаа. Тэр одоо л нууцлаг хар ирвэсийн талаар ойлгож эхэлж байлаа. “Хамгаалалт нь, тийм ч их нэмэгдээгүй бололтой.”
Том болох үедээ хар ирвэсийн хамгаалалтанд төдийлөн өөрчлөлт ордоггүй. Харин дайралтынх нь хүч ихсэж, хурд нь саардаг ажээ.
“Миний ‘Аянгын ниргэлт’ техник нөлөөлт байгаа бололтой.” Линлэй ‘Аянгын ниргэлт’ техникийнхээ нөлөөнд ихэд сэтгэл хангалуун байлаа.
Энэ хар ирвэс аймшигтай хүчирхэг хамгаалалттай юм. ‘Аянгын ниргэлт’ техникээ ашигласан ч тэрээр хар үсээрээ хааж, их хохирол амсаагүй байна.
Хэрэв Линлэйн хар ирвэсийн эсрэг хүч болон тулааны кигээ зөнгөөр нь ашигласан бол, хар ирвэс гэмтэх ч үгүй байх байсан байх.
“Шидээ ашиглах цаг болж.”
Линлэй шившлэгээ уншиж эхэллээ. Одоо бол, Линлэй 30 гаран метрын өндөрт дүүжлэгдсэн байх ба доороос нь хар ирвэс хүйтнээр ширтэж байлаа. Линлэйг бууж ирэхгүй байгааг харсан, өндөр оюун ухаантай 9-р зэрэглэлийн шидэт араатан, гэнэтийн шийдвэр гаргалаа.
Хэрэв чи бууж ирэхгүй юм бол, би очлоо!
“Вишш!” 5 метр өндөр, аварга хар ирвэс агаарт үсрэн Линлэйн рүү давшлаа. Маш хүчтэй байсан тул, ганцхан үсрэлтээр 30 метр өндөрт гарвал.
Линлэйн сэтгэл ус адил тогтуун байлаа.
Хэдийгээр аварга хар ирвэс өөррүү нь ирэхийг харж байсан ч, Линлэй үргэлжлүүлэн шившлэгээ уншсаар л байлаа. Гагцхүү, баруун гараараа модны мөчир алгадан, доош унагалаа.
“Тап!” Ирвэс дээр мод уналаа.
Энэ мод аварга бөгөөд, зайны тэн хагасыг эзэлжээ. Линлэйн хувьд тэрээр жижиг биетэй болохоор, асуудалгүй байсан ч, хар ирвэс аварга хумсаараа зууран авчээ.
Энэ мөчид, Линлэй эцэст нь нэг юм шившлэгээ дуусгалаа.
“Вишшшш.” Линлэйн нуруунд, тунгалаг цэнхэр далавч гэнэтхэн гарч ирлээ. Хөх гэрэл цацруулсан, тунгалаг далавч үнэхээр үзэсгэлэнтэй байлаа. Линлэй далавчаа зөөлөн дэвсээр агаарт хөөрлөө.
8-р зэрэглэлийн салхины хандлагат шившлэг: Агааран жигүүр!
Үүнээс харсан, аварга хар ирвэс даруй уурслаа. Үнэндээ үүнтэйгээр Линлэй маш хурдтай довтолж, өндөрт дүүлж байв.
“Бам!” Хар ирвэс хэдийгээр хэмжээгээ томсгосон ч гэлээ, маш чадмаг шаламгай байх агаад ганц харайлтаар л хэдэн метр газар туулж байлаа. Тэгээд мод дамжин дээш дүүлсээр байв.
Гэхдээ 5-6 метр дээшилсэний эцэст, аварга хар ирвэс хамгийн өндөр модны орой дээр ирлээ, тэгтэл, Линлэй Шидэт араатны уулын орой дээгүүр тунгалаг далавчтайгаа дүүлсээр байлаа.
“Одоо, миний чамайг нүдэх цаг.” Линлэй хамгийн өндөр модны оройгоос хар ирвэсийг харан зогсох бол хар ирвэс юу ч хийж чадалгүй доош уналаа.
Түүний бие унаж эхэллээ…
“Вишшш.” Линлэй гэнэтхэн далавчаа дэлгээд хурдтай доошиллоо.
Линлэй агааран жигүүр шившлэгийнхээ ачаар асар хурдтай доошлон, яаравчлан аварга хар ирвэсийн дэргэд хүрч ирлээ. Хар ирвэс Линлэйруу ууртайгаар харах авч, агаарт байгаа Линлэйг яаж ч чадахгүй байв.
“Ааааррр!” Линлэй гэнэтхэн Луугийн цусны тулааны кигээ идэвхжүүллээ.
Тэгээд агшин зуурт Луугийн цусны тулааны ки-н хүч нь хязгаартаа тултал өсөж, гартаа буй адамантин хүнд илдээ унтаж буй хар ирвэсрүү савчиж гарлаа.
“Таг!” Хар ирвэсийн хурц хумстай дахин адамантин хүнд илд тулгарлаа.
Гэхдээ Линлэй асар хурдтай адамантин хүнд илдээ савчиж байлаа. Тэрээр яг л салхитай нэгэн бүхэл болсон мэт гар дахь адамантин хүнд илдээ бүжиглүүлэн, нэг секундэд 10-аас ч олон удаа илдээ хар ирвэс дээр буулгаж байлаа.
Цохилт тус бүртээ, ‘Аянгын ниргэлт’ техникээ ашиглажээ.
“Бам!” “Бам!”
Эхний дайралтыг хаасны дараа, хар ирвэсийн унах хурд нэмэгдсэн. Гэхдээ Агааран жигүүр шившлэгийг ашиглачихсан болохоор, Линлэй хар ирвэсийн унах хурдыг гүйцэж чадаж байв. Илд ахин дахин ирсээр л байлаа…
Хар ирвэст Линлэйн дайралт урьд өмнөхөөсөө ч хүчтэй болоод байгаа мэт санагдах агаад, цавчилт бүр нь хүчний тэсрэлт шиг зүйл хийж байсан нь, хар ирвэсийн дотоод эрхтэн сэгсчиж байлаа.
10 дайралтын дараа, аварга хар ирвэсийн бие Линлэйн өмнө тэрийн уналаа.
“Бүүм!”
Аварга хонхор үүсэж, газар энд тэндээ хагарлаа. Эргэн тойрны аварга модод хүртэл энэ мөргөлтийн хүчнээс болж үндэсээрээ булгарчээ.
Хонхорын голд, аварга хар ирвсийн амнаас шинэхэн цус асгарч байх агаад, үс арьснаас нь хүртэл цус гоожих нь харагдаж байлаа. Линлэйн хүнд илдээрээ хийсэн дайралтнуудын хүчийг хар ирвэсийн арьс үс нь хүртэл тэсвэрлэж чадаагүй байлаа.
“Хар ирвэс.” Линлэй агаар дээр 10 метрын өндөрт зогсоно. Тэгээд тунгалаг далавчаа дэвэн. “Чамайг хүний хэл ойлгодог гэдгийг чинь мэдэж байна. Чамд боломж олгоё. Надад захирагдах юм бол, амийг чинь өршөөе.”
Одоо бол, Линлэй энэ шидэт араатанг өөрийн болгохыг туйлын их хүсэж байлаа.
Линлэй энэ бүх хугацаанд шүд зууж байсан. Түүнчлэн, энэ хар ирвэс бол маш дээд зэрэглэлийн амьтан, ялангуяа хэмжээгээ өөрчлөснийхөө дараа. Аварга бие, гайхалтай хурд мөн хамгаалалт нь яг л дайны машин мэт.
“Рооаар!”
Аварга хар ирвэс босож зогсоод, Линлэйрүү хүйтнээр ширтэнэ. Үхэл мэт нүд нь хязгааргүй их уур хилэнгээр дүүрэн байх агаад толгойгоо бахархалтайгаар өргөж байв. Захирагдах тийм амар гэж үү? Гэхдээ одоо бол, хар ирвэс урд нь байгаа хүн бол олз биш харин дайчин гэдгийг ойлгож байлаа. Аймшигтай хүчтэйн дээр ‘Агааран жигүүр’ гэх мэт дээд зэрэглэлийн салхины хандлагат шид ашиглаж чадах хүн хүмүүний ертөнцөд ховор.
“Чи захирагдах уу?” Линлэй дуугаа өндөрсгөлөө.
Шидэт араатнуудын хувьд, тэд зөвхөн хүчээрээ л захирч захирагддаг. Мөн шидэт араатан дээд зэрэглэлд хүрнэ гэдэг, захирагдахаас ч хэцүү ажил.
“Рооааар!” Аварга хар ирвэс ууртайгаар архирна.
“Хэрэв чи захирагдахгүй юм бол, тэгтэл чинь нүдэх болно.” Линлэй машид итгэлтэй байлаа.
Түүний шид болон тулааны чадвараас үзвэл, түүний хүч маш хурдацтайгаар өсөх боломжтой. Түүнчлэн одоогийн нөхцөл байдлаар бол, Линлэй агааран жигүүртэйгээ байгаа үедээ, тулааныг бүрэн удирдлагандаа байлгаж байсан юм.
“Вишш!” Линлэй дахин доошиллоо.
Линлэйн тунгалаг далавчийн хурд түүний дөрвөн мөчнөөс хурдан байлаа. Нүд ирмэхийн зуурт, Линлэй хар ирвэсийн өмнө гарч ирээд дахин нэг адамантин хүнд илдээрээ сүрхий цохилт өглөө.
Гэхдээ хар ирвэс арван метрийн өндөрөөс хурдтай ирэх илдний өөдөөс цохилоо.
Линлэй тунгалаг далавчаа дэвэн, агаар дээр бултахын сацуу адамантин хүнд илдээрээ хариу дайрч байв. Илдний далайлт бүр толгодыг тэгшилэхүйц хүчтэй ажээ.
“Бам!”
Аварга хар ирвэсийн бие дээр адамантин хүнд илд буувал тэрээр хойш нислээ. Түүний гялалзсан хар үс цусан улаан болжээ. Линлэй агаар дээр адамантин хүнд илдээрээ хэдийд ч хар ирвэсрүү дайрах бэлтгэлтэйгээр зогсоно.
“Чи захирагдах уу?” Линлэй чанга дуугаар хэллээ.
Хар ирвэс хөл дээрээ дахин нэг босоод, Линлэйрүү хүйтнээр харлаа. Гэнэтхэн… хар ирвэсийн бие агшиж эхлэв. Хоёр метр өндөр 4 метр урттай байсан бие нь агшиж эхэллээ. Гэсэн ч хачирхалтай нь, энэ удаа, хар ирвэсийн бүхэл биенээс сүймэлзсэн хар болон цагаан гэрэл цацарч байлаа.
“Юу болоод байна аа?” Аюул мэдэрсэн Линлэй, яаравчлан тунгалаг далавчаа ашиглан дээш хөөрөөд болгоомжтойхон ажиглана.
Хар цагаан гэрэл алга боллоо. Хар ирвэсийн бие, бүхэлдээ хар зураасаа хучигдсан байснаа, доод хэсгээрээ л хэдхэн хар зураастай болж, дөрвөн мөч нь цасан цагаан болжээ.
Үүнийг харсан, Линлэй хүйтэн амьсгаа аваад. “Хар үүл ирвэс? Энэ чинь домогт хар үүл ирвэс үү дээ?”


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s