Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 5]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 –Арван мянган километрын аялал – Хэсэг 5 – Нууцлаг хар ирвэс

Линлэй уурлаж байлаа.

Тэр ч бас ийм зүйлийг талаар огт сонсож байсангүй. Шидэт араатан дунд хэдхэн төрлийн ирвэс байдаг ч энэний яриад байгаа ирвэсийг үнэхээр сонсож байсангүй.

Түүний яриад байгаа араатанг ойлгоход бага зэрэг төвөгтэй байлаа.

Нэг нүдэт халзан

“Бидний урд шидтэнүүдийг минь идэж байгааг хараад бид бүгд галзуурсан. Бид бүгд тэдэн рүү дайрсан.”

“Гэсэн ч…”

Халзан толгой сэгсэрлээ.

“Тэр мангасыг тийм хүчирхэг гэж мэдээгүй. Дандаа отож дайрдаг болохоор сул доройл гэж бодож байлаа. Гэсэн ч тэд бидэн рүү дайрч хүнд хохирол учруулсан”

“Хүнд хохирол оо?” хэмээн Линлэй асуулаа.

Халзан уурлах айх зэрэгцэн

“Тийм ээ. Тэд биднийг бүгдийг нь алах гэсэн ч тэгэж чадаагүй. Тэд бидэнд хүнд хохирол учруулсан. Бид амьд үлдэж чадна гэж бодсон ч тэд бидэн рүү дайрсаар л байсан. Заримдаа биднээс алж, дэргэд минь нөхдийг маань идэж байсан.”

Линлэйн зүрх нь чичирч байлаа.

Шидэт араатнууд ухаалаг гэдгийг Линлэй хэлүүлэлтгүй мэднэ. Энэ халзан залуугийн ярианаас бол тэд үнэхээр хүчирхэг, үнэхээр ухаалаг араатантай таарчээ.

“Бид зугтахыг хүссэн боловч уулнаас гарах гэж оролдох үед тэд биднийг явуулахгүй байсан. Бидний хохирол нэмэгдхээс өөр ахиц байсангүй.”

Халзан инээвхийлснээ

“Шидэт араатны уулнаас бид зугтааж чадаагүй. Нүдээ цавчих хооронд л 20 хүнтэй багаас 6 хүн л үлдсэн байлаа.”

“Олон удаагийн халдлагаас болж эхнэр маань бууж өгөхөд хүрсэн. Тэр надаас гуйсан. Өөрийгөө алуулахыг хүссэн.”

“Тэнд ямар аймшигтай байсан талаар чи төсөөлөх ч үгүй байна. Бид бүгд чичирч байсан. Миний эхнэр сул дорой байлаа. Эцэст нь би сонголтоо хийсэн.”

“Чи эхнэрээ хөнөөгөө юу?” хэмээн Линлэй асуулаа.

“Тийм ээ. Би түүнийг өөрийнхөө гараар хөнөөсөн. Гэхдээ эхнэрээ алсан тэр өдөр бидний ирсэн нутгаас ирсэн хэсэг хүмүүстэй уулзсан. Тэр дунд 9-р зэрэглэлийн Приут гэгч байсан. Бид цөхрөлд унасан байлаа. Би эхнэрээ өөрийнхөө гараар алсны дараа 9-р зэрэглэлийн дайчин гарч ирсэн. Ямар аймшигтай мэдрэмж төрсөн гэж санана. Би галзуурах шахсан. Үнэхээр өөрийгөө алчихмаар байсан.”

Бэлтгэл хийхээр энэ ууланд ирж нөхдөө нүдэн дээрээ алдаж, өөрийнхөө гараар эхнэрээ диваажин руу илгээж цөхрөл унасан түүний зовлонг Линлэй төсөөлж байлаа.

Гэтэл эхнэр нь үхээд удаагүй байхад 9-р зэрэглэлийн дайчин гарч ирнэ гэдэг?

Ийм зүйл тохиолдсон хэн ч галзуурахгүй гэж үү.

“Би шаналалд живсэн байсан ч миний найзууд баяртай байлаа. Тэд боломж байгаа гэдэгт итгэж байлаа. 9-р зэрэглэлийн дайчин! Бид түүнд юу болсон бүгдийг нь хэлэхэд тэр бидэнд мангасыг ална гэж амласан.”

“Мангас дахин гарч ирэх үед 9-р зэрэглэлийн дайчин хөдөлж эхэлсэн.”

Халзан дахиад л хачин царайлан

“Ердөө нэг. Нэг л цавчилт байсан. Тэр Приутын толгойг бидний нүдний өмнө тасалсан.”

Линлэйн зүрх чичирч байв.

9-р зэрэглэлийн дайчны толгойг таслана гэдэг чинь байж болно гэж үү? Аймшигтай хурдтай юм. Энэ мангасыг ойлгох арга алга.

“Энэ удаад мангас илүү хөөрсөн байсан. Тэр бидний нүдний өмнө 5 метр өндөр 10 метр урт болтлоо өссөн. Приутыг нэг л залгисан” гэж хэлээд дахиад л айдаст автлаа.

Линлэйн царай нь хувирлаа.

“Хэмжээгээ өөрчилж чаддаг?” Линлэй гүн шоконд орлоо.

Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд хэмжээгээ өөрчлөх чадвартай байдаг. Жижигрэх томрох гэх мэт. Харин 9-р зэрэглэлийн шидэт араатан дунд ингэж чадах шидэт араатнууд тийм ч олон биш.

Жишээ нь Бэбэ хэмжээгээ бага зэрэг л өөрчилж чадна.

Өөр үгээр хэлвэл…

Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд, 9-р зэрэглэлийн чадварлаг шидэт араатнаас хэд дахин илүү хүчтэй.

“Гэгээнтэн зэрэглэл ч байж болох юм биш үү?” гэж бодохоор Линлэйн зүрх нь чичигнэж байлаа. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатантай тулалдана гэсэн итгэлийн цог ч түүнд байсангүй.

Халзан дахин инээмээр аядаад

“Яг л урьдынх шигээ мангас биднийг тамлаж нэг нэгээр минь идсээр л байлаа. Эцэст миний дүү бид хоёр л амьд гарсан юм. Мангас хүчирхэг шидэт араатантай тулалдаж байх боломжийг нь ашиглан арай гэж л зугтаж амжсан. Харин түүнийг зогсоох хүчтэй шидэт араатан гэж юу байхав дээ.”

Линлэй толгой дохилоо.

Хангалттай зүйлсийг мэдэж авлаа.

Энэ халзан нөхөр Линлэйд  сайн зүйл санаж хамт яваагүй байжээ. Линлэй тэрнийг хамгаалж чадна гэдэгт итгэсэн байв. Тэр л амьд гарч байвал Линлэйн үхэх амьдрах түүнд хамаагүй.

Линлэйн сэтгэл хөдлөл нүүрэнд нь тод харагдаж байлаа.

Линлэйн юу бодож байгааг мэдсэн мэт “Надад өөр сонголт байгаагүй. Би хүүхдүүдтэй. Миний дүү ч бас хүүхдүүдтэй. Би үхэхийг хүсэхгүй байна” гэж хэллээ.

“Чи үхэхийг хүсээ юу?” хэмээн Линлэй хүйтнээр хэллээ.

Халзаны хэлсэн үгнээс нь Линлэй тэр мангасын хэр хүчирхэг болохыг мэдэж авлаа.

Бэбэгээс хурдан тэгээд бас 9-р зэрэглэлийн дайчнаас ямар ч хохирол амсаагүй.

Энэ хоёр шалтгааныг бодоход л түүнд тусалж чадах зүйл байсангүй. Тэгээд ч тэр жинхэнэ хүчээ харуулаагүй. Энэ мангасын жинхэнэ хүч нь яг юу юм бэ?

Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан юм уу?

Хэрвээ Ариун түвшний шидэт араатан юм бол Бэбэтэй хамт тулалдсан ч тэдэнд боломж байхгүй.

“Үхэхийг хүсэхгүй байвал усаар яв за юу?” гэж Линлэй уцаарлан хэллээ.

“Бэбэ явцгаая.”

Линлэйн алхаагаа түргэсгэн явлаа. Халзан Линлэйг дагасаар л байв. Линлэй түүн рүү муухай харлаа.

Энэ новш намайг дагасаар л байна уу?

Мангас энэ халзан дээр төвлөрч байгаа.

“Намайг авраач дээ” гэсээр халзан дүүрэн харцаар харна.

Гэхдээ түүний энэ үйлдэл Линлэйн дургүйг бүр ч их хүргэж байлаа. Хувиа хичээгч өөрийгөө л бодож байна. Бусад нь түүнд хамаагүй.

“9-р зэргийн дайчин үхчихсэн байна. Чи намайг Ариун түвшний дайчин гэж бодоо юу?”  хэмээн Линлэй нуруунаасаа илдээ сугалахад нэг нүдэт халзан айн чичирлээ.

“Хэрвээ намайг дагах гэж байгаа бол чамайг аварсангүй гэж битгий гомдоллоорой” гэж хэллээ.

Линлэй одоо бол 7-р зэрэглэлийн дайчинтай тэнцэнэ харин Луугийн төрхөндөө орох үед 9-р түвшинтэй тэнцэнэ. Тэр Хесс хотод өөрөөсөө хүчтэй 9-р зэрэглэлийн дайчин Кайсертай тулалдаж тэнцэж байсан удаатай.

Харин одоо, түүнд 9-р зэрэглэлийн дайчныг нэг цохилтоор алах хэвийн л үзэгдэл.

Энэ мангас ч гэсэн 9-р зэрэглэлийн дайчныг устгаж чадсан байна.

Танихгүй хүний төлөө амиа гарздана гэж үү? Ямар ашиг байна аа?

Линлэй илдээ хуйндаа хийн цааш явлаа. Халзан түүнийг дагаж зүрхлэлгүй тэндээ үлдлээ. Цөхрөлд орсондоо болж Линлэйн хараан зогсож байлаа.

“Ахх!!’

100 метр орчим явсны дараа түүний ард хашгирах дуу сонсогдлоо. Линлэй эргэж харав.

Цастай газар дээр 2 метр өндөр 4 метр өргөн хар ирвэс зогсож байлаа. Саврынх нь доор халзан хэвтэнэ.

“Намайг авраарай!” гэсээр халзан амьд байв.

Линлэй хар ирвэсдээр бүрэн төвлөрч байлаа. Хар ирвэс үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Харин одоо энэ хар ирвэс Линлэйг сонирхон хүйтэн харцаар цоо ширтэнэ.

Эргэлзээгүй…

Хар ирвэс тоглох дуртай ажээ. Өмнөх тоглоом дуусч, тоглоомынхоо дараагийн хохирогчоор Линлэйг онилж байна.

“Намайг авраач!” хэмээн нэг нүдэт халзан Линлэй рүү өршөөл эрсэн харцаар харж байлаа.

Гэхдээ хар ирвэс шуналтайгаар халзанг үнэрлэнэ. Хөлөө хөдөлгөхтэй нь зэрэгцэн халзангийн бие газартай нь чирэгдэх дуу сонсогдоно. Халзан татганаж байсан болохоор арай үхээгүй байлаа.

Хар ирвэс халзангийн цээжин дээр савраа зоон бардам алхана.

Хэдхэн секундын дараа халзан хөдлөхөө болилоо.

Хар ирвэс Линлэйг сонирхсон шинжтэй харж, удаанаар урагшилж байв.

“Бэбэ. Занга бэлд. Энэ удаад бид бүх зүйлээ гаргана” гэж Линлэй Бэбэд хэлтэл мэдэгдэх хар ирвэсний өөдөөс ширтлээ. Тулалдаж байхдаа урхинд оруулах нь тулааны санаачлагыг авахад их тус болно.

Линлэй хуйнаасаа адамантин илдээ сугалж хар ирвэс рүү ширтлээ.

“Хмм” Линлэйн бие хувирч эхэллээ. Хүйтэн, хурц эвэр түүний духнаас нь ургаж, хар хайрс түүний биеийг бүрхэж байлаа. Хүчтэй сүүл нь түүний ард эргэлдэн, түүний өвдөг, тохойнд нь хурц үзүүр гарч ирлээ.

Нүдээ цавчлах үед Линлэй бүрэн луу болжээ.

Нэг нь Луунцуст дайчин.

Нөгөө нь үл мэдэгдэх шидэт хар ирвэс.

“Хүрээд ир.” Хүнд илдээ барин цастай газар дээр тэвчээртэй хүлээн зогсоно.

Хар ирвэс биеэ хураан бага зэрэг доош суулаа. Өөрийнхөө хүчийг цуглуулж байгаа нь тэр байлаа!

“Вооош!”

Түүний харанхуй алтан нүд хар ирвэсэн дээр төвлөрч, хар ирвэсний хөдөлгөөн бүрийг бараг л харж байлаа. Нүдээ цавчих төдийд л хар ирвэс 100 метрээс түүний урд ирчихсэн байв.

“ВАП!”

Линлэй цахилгаанаас ч хурдан хөдөлж хар ирвэсийг сүүлээрээ цохилоо. Линлэйн луун сүүл хар ирвэсээс илүү хурдтай байлаа.

Цаст газар хар ирвэс 10 метр цохигдон ухарлаа.

Гэхдээ гэнэт газардсанаас болж хар ирвэс хүчтэй амьсгалан Линлэй рүү харлаа. Энэ удаад ирвэс бүх хүчээхээ дайрах гэж байх шиг байна. Хурдтай үсрэх бөгөөд тэр нь хэний ч зүрхийг чичигнүүлнэ.

Хар ирвэсэнд цус байгаа эсэхийг Линлэй хэлж үл мэднэ.

Луунцуст дайчны луун сүүл нь түүнийг гэмтээж үл чадна.

Адамантине илдээ өргөн аянга шиг л хурдан буулгав. Хар гэрэл адамантине илдтэй шүргэлцээд өнгөрөх шиг л боллоо. Хар ирвэс Линлэйн савсан илдний өөдөөс сарвуугаараа довтоллоо.

“КЛАНК!” Линлэйн адамантите том илд хар ирвэсийн сарвууг нь хаалаа.

Нөгөө сарвуу нь Линлэйг гарыг урлаа. Хар хайрс Линлэйг хамгаалж байсан ч 2 ч том хайрс хамгаалалтнаас нь уналаа.

Хүн болон шидэт араатан хүчтэй дэлбэрэн нэгдэж эхэллээ.

“Архирах…архирах…” Цасны голд зогсон Линлэй рүү хүйтнээр ширтэнэ. Тэр яг одоо Линлэйг жинхэнэ дайснаа хэмээн хүлээн зөвшөөрчээ. Түүний дайралт хамгаалалтыг нь нэвтэлж чадахгүй учир Линлэйн гарыг нь онилж байлаа.

Линлэй өөрийнхөө хуяг руу харав.

Ихэнх 9р зэрэглэлийн араатнууд Линлэйн хамгаалалтанд ан цав гаргаж чадахгүй. Харин энэ ирвэс түүний хамгаалтыг урж чаджээ.

Хар ирвэсний бие нь томорч 5 метр өндөр 10  метр урт болтлоо өслөө. Түүний сүүл нь яг л ташуур шиг харагдаж байв. Ирвэс Линлэй рүү хүйтнээр харсаар л…

“Архирах…”

Дахин нэг хүчтэй дайралт Линлэйг чиглэн ирлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.