Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 4]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 4 – Хар сүүдэр

Анхны цас өвлийн дунд сараар орлоо. Уулыг тойрсон шидэт араатнуудыг цас ч чамгүй даржээ. Зарим хүн, зарим нь шидэт араатан явсан жим зурайна. Замын хэмжээ нь л тэднийг ялгаж өгөх ажээ.

“Юу гээч том шуурга вэ.”

Линлэй уранхай өмд өмсөж цээж нүцгэн явсаар л байлаа. Ус цацахад л хөлдөөд буух тэр их хүйтэнд Линлэй үл чичрэн зогсоно.

Хөл нүцгэн Линлэй урагшлан алхана.

“Бид Юлан наадамд амжиж очих байх, тийм үү” гэж Бэбэ тодрууллаа.

Энэ ууланд шидэт араатнуудтай ноцолдон тулалдсаны дараа Линлэйн толгойнд муу зүйл бодогдохгүй байлаа. Линлэй он саргүй халаасны цагаа гаргаж ирэн харснаа

“Тийм л байх.” гэж хэлээд Линлэй толгой дохилоо.

Ууланд ирээд 2 жил болсон гэхэд түүний хүч үнэмлэхүй нэмэгдсэн байлаа. Анх илдээ хэрэглэж байсан үеэ бодвол түүний илдээ эзэмших чадвар ч үнэхээр зузаарчээ. Шид болон тулаанаа ашигласаар түвшингээ ч сайн ахиулсан байв.

“Хрм?” гэсээр Бэбэ болон Линлэй эргэн харлаа.

Тэднээс холгүйхэн арьсан хуяг өмсөж гартаа зэвсэг атгасан хоёр дайчин явж байлаа. Линлэй тэднийг харчихаад цааш явсаар л байлаа. Шидэт араатны ууланд хийсэн 2 жилийн бэлтгэлийнхээ үеэр, Линлэй хэд хэдэн хүнтэй таарсан. Уулзсан хүмүүсээ хүндлэхээс гадна хэзээ ч тэднийг оролдох хэрэггүй гэсэн зарчимтай болжээ.

Удалгүй тэдгээр хүмүүс өөрсдийнхөө цүнхнээс шидэт кристал гаргаж ирлээ. Линлэй орон зайн бөгж авч яваа тул түүнд цүнх хэрэггүй.

“Хүлээ, хүлээ!” хэмээн араас нь ориллоо.

Линлэй тэднийг тоолгүй цааш алхсаар л байлаа. Хоёр дайчин хурдан гүйх бөгөөд Линлэйг гүйцэн ирвэл. Линлэй хойшлон

“Юу хүсээв?” гэж Линлэй хэлээд тус хоёр хүн рүү хүйтэн харц шидлээ.

Линлэй тэднийг хүчирхэг эсвэл сул дорой гэдгийг хэлж мэдэхгүй. Хүний хүчийг хараад хэлнэ гэдэг хэцүү. Линлэй тэдэнтэй хашир үзэхээр шийдсэн байв.

“Бид?” тэр хоёр бие бие рүүгээ харц шидэлцэн Линлэй рүү хараад хөнгөхөн инээмсэглэлээ. Тэдний нэг нь болох нэг нүдээ боосон халзан эр тайвнаар

“Бидэнд ямар нэгэн муу санаа байхгүй. Шидэт араатны уулын төв хэсэг нэлээд аюултай. Бид ах дүүс.. найз минь бид чамтай хамт явж нэг нэгэндээ тусалж явбал зүгээрсэн. Тэгвэл хэн хэндээ аюулгүй аялал болохгүй гэж үү?”

Түүний үгийг залгуулан нөгөө халзан нь.

“Тийм шүү. Уулын төв хэсэг хэтэрхий аюултай. Нэг нэгэндээ туслаад хамтдаа явбал яаж байна? Уулын төвийг гатлах үед өөр өөрсдийнхөө замыг хөөе” гэж хэллээ.

“Сонирхол алга.” Гэж ярвайн хэлээд замаа хөөлөө.

Линлэй жаал шиг хууртахгүй. Тэдний худлаа ярьж байгаа нь илт. Шидэт араатны уулыг хамтдаа давъя? Юу гээч тоглоом бэ. Энэ хоёр түүнтэй сайн зүйл хүсч хамт явъя гэж хэлээгүй. Линлэй өөртөө асуудал удаж гараа цусанд дүрхийг хүссэнгүй. Тэгээд ч тэдэнтэй хамт явах сонирхол байсангүй.

Линлэйн эсэргүүцлийг сонссон хоёр халзан бие бие рүүгээ гайхан ширтлээ. Нөхцөл байдлыг ухаарсан нэг нь

“Хүлээ л дээ анд минь, хүлээ” хэмээн хэллээ.

Линлэй яаж ч чадалгүй уурлан эргэж харлаа.

Хоёр залуу ч Линлэй рүү сонин харж байв. Нэг нүдэт дахиад л

“Намайг үнэхээр уучлаарай, гэхдээ бид хоёр чамтай хамт явмаар байна. Хүрэх газраа хүрэх үед бид чамайг хоосон үлдээхгүй. Тийм болохоор санаа зовох хэрэггүй дээ.”

Линлэй тэдэн рүү ээлжлэн харлаа.

“Дагахыг хүсч байгаа бол дага” гэж Линлэй тайван хэллээ.

Шидэт араатны ууланд бэлтгэл хийсэн Линлэй нилээд туршлагатай болсон. Хэрвээ тэд дагахыг хүсч байгаа бол дагаг. Линлэй ч өөрийнхөө хүчинд итгэлтэй байлаа. Тэгээд ч Бэбэ Линлэйн мөрөн дээр байгаа шүү дээ.

“Баярлалаа, баярлалаа” гэсээр хоёр халзан бөхийлөө.

Гэнэт тэр 2 Линлэйн хажууд мөр зэрэгцэн явж эхэллээ. Явж байхдаа тэд орчин тойрноо анхааралтай ажиглана.

“Анд минь бид Обриэн эзэнт гүрний баруун урд мужаас ирсэн. Чи хаанаас ирсэн бэ?” хэмээн нэг нүдэт халзан найрсагаар Линлэйгээс асуулаа.

Линлэйн хөмсөг татвалзав.

Обриэн эзэнт гүрэн ээ?

Линлэй Обриэн эзэнт гүрэн эндээс ойрхон гэдгийг сайн мэдэж байлаа.

Линлэй нэг нүдэт хүнрүү харан “Хэрвээ дагамаар байвал дага. Чимээгүйхэн дага” гэж хэллээ.

“Мэдлээ, мэдлээ” гэж нэг нүдэт толгой дохиосоор чимээгүй болов.

Линлэйг энгийн хүн гэж хэн ч хэлж чадахгүй. Өвлийн хүйтэнд уранхай өмд цээж нүцгэн тэгээд бүр шидэт араатнаар дүүрэн ууланд байна гэдэг хэн ч гайхахаар зүйл билээ. Энэ бол цэцэрлэгт хүрээлэн биш.

“Том ахаа” хэмээн нэг нүдэтийн араас чангаагаад

“Энэ залуутай хамт явах зүгээр гэж бодож байна уу?” гэж асуув.

Нэг нүдэт эргэн тойрноо харж байснаа нам дуугаар

“Битгий хэтрүүлж бодоод бай. Одоо зүгээр л энэ нууцлаг залууг дагая. Хэрвээ түүнийг дагавал бидэнд боломж гарч ирж болох юм” гэлээ.

“Мэдлээ” Гээд халзан толгой дохилоо. Гэхдээ түүний зүрхэнд айдас мэдрэгдэж байлаа.

Тэдний урд Линлэй алхсаар л байлаа. Линлэй тэднийг ардуур нь шивнэлдэж байгааг мэдэж байсан ч энэ хоёр түүнийг алах санаа агуулаагүйг ойлгож байлаа.

Хэсэг хугацааны дараа Линлэй амрахаар зогслоо.

Линлэй өдөрт 10км явдаг. Амрах цаг нь түүний бэлтгэл хийх цагаас үрдэг болохоор. Түүний ардаас ямар нэг чимээ гарахгүй байгаа болохоор тэр амрахаар суулаа.

“Яагаад зогсчихов?” гэж нэг нүдэт халзан асуулаа.

“Хмм?” Линлэй тэдэн рүү ширүүн харцаар харвал.

Тэдний нэг нь инээд алсанаа.

“Залуу минь бэлд нь шахуу ирчихээд амрах гэж үү?” гэж хэллээ.

Линлэй уурлан “Битгий яншаад бай. Дагамаар байвал дага. Явмаар байвал яв. Харин би зогсохыг хүсвэл зогсоно. Дахиж ядаргаатаад байвал хамтад чинь цааш нь харуулна шүү” гэж хэлэв.

Хоёр залуу бие бие рүүгээ харан хачинаар инээлээ.

“Өршөө, өршөө.”

Хоёр залуу ухран Линлэйг өдөж хоргоохоо болив.

“Энэ хоёр нэг л хачин аашлаад байна” гэж Линлэй бодон суулаа. Энэ хоёр залуу гэнэт гарч ирээд дагаж явахыг хүссэн. Тэгээд дагасан. Линлэй ч тэднийг орхилгүй, тэд ч Линлэйг орхилгүй явсаар л байна.

Яагаад Линлэйг дагахыг хүссэн юм бол?

Тэр энэ залуусыг мэдэх ч үгүй.

Линлэй завилан суугаад том илдээ хоёр хөлөн дээрээ түшүүлэн тавьлаа. Гэхдээ яг энэ мөчид түүний зүрхэнд нэг зүйл мэдрэгдлээ…

“Цавчих!”

Линлэй эргэн харлаа. Хар сүүдэр гэнэт гарч ирээд сарнин алга боллоо.

“Аах! Аах!” хэмээн холоос хоёр гурван удаа орилоод чимээгүй болов. Хоёр халзаны нэг нь үлдсэнийг Линлэй сая л анзаарлаа. Нэг нүдэт нь үлдсэн байв. Харин түүний дүү цустай хутгалдан уналаа.

“Ахх!Үгүй ээ, үгүй!”гэсээр нэг нүдэт халзан шоконд орон орилж эхэллээ.

Линлэй хөлөө өргөн босоход, Бэбэ анхаарлаа төвлөрүүллээ.

“Энэ мангас үнэхээр хурдан юм! Бид шидэт араатны ууланд нилээд удаан байсан ч ийм хурдан мангастай таарч байсангүй. Би энийг шидэт араатан эсвэл хүн аль гэдгийг нь хэлж мэдэхгүй нь” гэж Бэбэ шулганав.

Линлэй ч сайн мэдсэнгүй.

Энэ зүйл үнэхээр хурдан юм. Барагцаалвал Бэбэгээс ч хурдан.

“Яг юу байсан бэ?” Шидэт араатны ууланд удаан хугацаанд байсан болохоор Бэбэ 9-р зэрэглэлд хүрсэн. Үнэндээ тэр Бэбэ шиг хурдтай араатантай уулзаж байгаагүй.

Линлэйд сэжиг төрж эхэллээ.

Бэбэгийн хурд түүний хүчтэй холбоотой.

9-р зэрэглэл дундаа Бэбэгийн хурдыг гүйцэх шидэт араатан олдохгүй.

“Юу гээч хачин зүйл вэ? Гэгээнтэн зэрэглэлийн араатан байж болно гэж үү?” Линлэй ийм бодолдоо дарагдлаа.

Гэгээнтэн зэрэглэлд хүрвэл хурд нь асар их нэмэгддэг. Тийм болохоор Линлэйд боломжтой санагдаж байв.

Линлэй нэг нүдэт халзан руу эргэн харлаа.

Нэг нүдэт халзангийн нүд нь айдсаар дүүрч амандаа юу ч юм нэг зүйлийг тасралтгүй бувтнана. Дахиж дайрхаас нь сэрэмжлэн эргэн тойрноо айдастайгаар харна.

Халзанг нэг зүйл барьж авах үед тэр орилсон ч энэ орилоон түүнд тус болсонгүй.

Түүний ард юу байгааг харсан Линлэй түүнийг заамдан авч:

“Юу болоод байгааг хэл. Үгүй бол би чамайг орхиод цаашаа өөрөө явах болно” гэж Линлэй түүн рүү ориллоо.

“Үгүй, ээ үгүй битгий намайг орхиоч дээ. Би яръя, яръя” гэж хэлээд өвдөг сөгдөв.

Линлэй уурлахаас өөрөөр тус болж чадахгүй.

Тэр олон жилийн өмнө Обриэн эзэнт гүрний цэргийн хүчний талаар сонсож байсан. Обриэн эзэнт гүрэн эртнээс дайны бурхантай холбоотой байсан бөгөөд энэ нь ч хотын иргэдийг дайчид болоход нь нөлөөлсөн. Хүчирхэг дайчид нь ч тэдний бахархал билээ. Энэ халзан шидэт араатны нутгаар явахыг бодвол сул дорой нэгэн лав биш. 7-р зэрэглэл биш юм аа гэхэд 6-р зэрэглэлийнх байж таарна.

Гэхдээ нэг нүдэт халзан өвдөг сөгдөн гуйна.

“Энэ өдрүүд хичнээн аймшигтай байсныг та мэдэхгүй байна. Тэд яг л, яг л хар дарсан зүүд гэсэн үг.” хэмээн нэг нүдэт халзан нулимс цийлэгнүүлэн ярьна.

Линлэй анхааралтай сонсож эхэллээ.

“Энэ удаад би, миний дүү, миний эхнэр болон хэсэг нөхөдтэйгөө шидэт араатны ууланд бэлтгэлээ эхлэх гэж байлаа. Энд бэлтгэл хийвэл боломжийн гэж шийдсэн учраас тэр шүүдээ. Бид таван ч удаа энэ ууланд ирж байсан. Гэхдээ бид ийм зүйл болно гэж…”

Гэхдээ халзан чичирч байлаа.

“Энд ирээд 3 хоног болж төв хэсэг рүү орох үедээ л бид ухаарах хэрэгтэй байсан юм. Бид харсан дарсан зүүдийг нээсэн. Багт 7-р зэрэглэлийн 6 дайчин, 6-р зэрэглэлийн 2 шидтэн байсан. Шидэт араатны ууланд бидэнд ямар нэг аюул байгаагүй. Гэхдээ хэн биднийг аймшигтай мангастай учирна гэж санах вэ дээ.”

“Мангас аа?” хэмээн Линлэй уурлав.

Нэг нүдэт халзан чичрэн,

“Бид түүнтэй нүүр тулахад биднийг отож байсан. Миний сайн нөхрийг алсан. Би галзуурах шахсан. Гэсэн ч тэр мангас хэтэрхий хурдан байсан. Юу шиг харагдаж байсныг нь хэн ч хэлж мэдэхгүй. Зөвхөн нөхдийнхөө амьгүй цогцосны унах, орилох дуу л сонсогдож байлаа. Газраар дүүрэн цус урсаж байхыг хараад бид бүгдээрээ үхэх юм байна гэдгийг ойлгосон. Үнэхээр оройтсон байсан.”

“Яг энэ үед энэ шидэт араатан бидэнтэй тулж зүрхлэхгүй байсныг ойлгосон. Хүчирхэг биш учраас л ардаас дайрсан. Бид уурандаа бусдынхаа өшөөг авах гэсэн ч алсан эзнийг нь олж чадаагүй.”

Нэг нүдэт халзан гүнзгий амьсгаа авч өөрийгөө тайвшруулан

“Гэхдээ тэр орой, оройн хоолоо идэж дуусах үед мангас дахиад л гарч ирсэн” хэмээн цааш нь үргэлжлүүллээ. Түүний нүд яг л галзуу хүнийх шиг гялалзаж байлаа.

“Тэр удаад ч гэсэн, яг л өнгөрсөн удаагийнх шиг бидний нэг шидтэнийг отож байгаад устгасан. Энэ удаад бид шидтэний багтайгаа явж байсан. Гэсэн ч бидний урд манай шидийн багийг тэр чигт нь идсэн.”

“Тэр мангас чинь ямаршуу төрхтэй юм?” хэмээн Линлэй яаран асуулаа.

“Хав хар өнгөтэй ирвэс шиг л харагдаж байсан” гэж нэг нүдэт халзан хэллээ.

“Бүхэлдээ хар өнгөтэй? 8-р зэрэглэийн шидэт араатан шидэт араатан, Хар судалт ирвэс?” гэхдээ  Линлэй итгэсэнгүй. 8-р зэрэглэлийн шидэт араатан байсан ч гэсэн ингэж хурд гаргаж чадахгүй. Ирвэсийн хурд нь түүний шидтэй хамааралтай байдаг.

“Энэ Хар судалт ирвэс байгаагүй. Манай багийхан Хар судалт ирвэстэй тулалдаж байсан туршлагатай. Хар судалт ирвэс биеэрээ дүүрэн хар зурвасаар дүүрэн байдаг юм.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s