Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 3]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – 10 мянган километрын аялал, Хэсэг 3 – Аллага

Цусан далай тоо тоймгүй олон араг яс, цогцосоор дүүрчээ. Зарим нь 10 метр өндөр урт эвэртэй аварга биетүүдийн амьгүй цогцос хөвнө. Зарим араг яс нь бүр алтан өнгөөр гялалзана гээч…

“Ахх…”

Линлэй нүд улаан болж гэнэт муухай аймшигтай аураг мэдэрч эхэллээ. Энэ аура яг л бодит мэт мэдрэгдэж Линлэйн биеийг тойрон цусан манан гарсан мэт байв. Аймшигтай аурагаар хүрээлүүлсэн Линлэйд тэр яг л эрлэгийн элч шиг санагдаж байлаа.

Линлэйгээс холгүйхэн байсан Бэбэ хүртэл энэ зэвүү хүргэм аураг мэдэрч байв.

Бэбэгийн бие цочирдолд орж түүний булчин чичрэн цусны урсгал нь түргэмсийг мэдэрлээ. Тэрээр чичирч байгаа савраа удирдаж чадахгүй байлаа.

Айдас.

Хэзээ ч мэдэрч байгаагүй аймшигт айдас!

“Ю-юу болоод байна аа?” гэж Бэбэ чичрэн асуулаа.

Харин Линлэй өөрийнхөө биеийг сайн удирдаж байлаа. Энэ аураг мэдрээд удалгүй Линлэй алах их хүслийг олж авлаа.

“Энэ цустягаан гэж үү?…” Линлэй арай гэж энэ хүслээ даран толгойгоо гудайлгаж илд рүүгээ харлаа.

“Хисс…” Линлэйн гарт чөтгөрийн Цустягааны улаан гэрэл гэрэлтвэл цус урсаж байлаа. Энэ нь Цуст ягаан илдэнд нь нөлөөлжээ. Линлэй Цустягаанаас алах их хүслийг мэдэрч байлаа. Ал зогсолтгүй ал! Бүгдийг нь ал!

Гэсэн ч Линлэй алах их хүслээс илүү их хүчийг гаргаж энэ агуу алах хүслийг дарж байлаа. Линлэйн нүд улам тодрон улайж байв.

“Ахх!!!!” Линлэй ульлаа.

Тэгээд уулнаас уруудаж эхэллээ. Түүний гар дахь Цустягаан цахилгаан шиг л байлаа. Линлэйн хүрсэн юм бүхэн эвдэрч байв.

Бэбэ Линлэйн энэ зэрлэг үйлдлийг харан хэсэг тээнэглэзэн зогслоо. Бэбэ өмнө нь мэдэрч байгаагүй энэ аймшигтай ауранаас үнэхээр их айжээ. Гэхдээ Линлэйн төлөө бол….

“Грр!” Бэбэ шүдээ зуун уулын уруу чадхаараа хурдлан нислээ.

….

Уулнаас холгүйхэн Линлэй цэвэр ус оллоо.

Линлэйн байсан уулснаас холгүйхэн цөөрөм байжээ.  Цөөрмийн дэргэд идээшиж буй Алтан зогдорт мастифын сүрэг  байлаа. Алтан зогдорт мастиф нар нь ирвэс эсвэл барнуудаас ялгаатай нь сүргээрэй амьдардаг амьтад. Ерөнхийдөө бол Бар, ирвэс зэрэг нь том тулаанд хамтдаа ордог ч, өдөр тутмын амьдарлаа ихэвчлэн ганцаараа өнгөрөөдөг. Гэхдээ Алтан зогдорт мастиф бол тэднээс ялгаатай. Тэд чадмаг багийн ажиллагаатай агаад оюун санаагаараа бат холбоотой. Дээрээс нь тэд маш хүчирхэг сарвуутай. Энэ сүрэг 100 гаруй гишүүнтэй аж. Алтан зогдорт мастиф нар бол 8-р зэрэглэлийн шидэт араатан ч, 9-р зэрэглэлийн дундаж араатан ч тэдний сүрэгтэй зориглон тулдаггүй. Тэд бол бүс нутгийнхаа хүчирхэгүүд.

Харин одоо…

Алтан зогдорт мастиф нар цөөрмийн дэргэд хэвтэж, эрэг даган гүйлдэж, усанд сэлж байгаа харагдана. Тэдний ангийн улирал биш бөгөөд хүчнийхээ тусламжтайгаар хоолгүй байна гэсэн айдасгүй амьдардаг билээ.

Гэхдээ нэлээд хэдэн Алта зогдорт мастиф нар сэрэмжилсэн шинжтэй уул өөд харцгаана. Тэдний байгалаас заяасан мэдрэмжээрээ тэндээс нэг зүйл хурдтай ирж байгаа гэдгийг тэд мэдэрчээ. Гэнэтхэн хэвтэж байсан Алтан зогдорт мастиф босож ирснээ ирж буй зүйл рүү муухай харан довтоллоо.

Алтан зогдорт мастиф 3 метр өндөр 6 метр урттай. Тэд бүгд алтан үсээр хучигдсан бөгөөд энэ нь тэднийг яг л арслан шиг санагдуулах бөгөөд нүд нь хүртэл алтаар гялалзаж байлаа.

“Грррррр.” Алтан зогдорт мастиф архирч эхэллээ.

Эцэст нь Алтан зогдорт мастиф тэднийг турхирсан араатнуудыг харлаа. Чөтгөрийн гэмээр ягаан туяа цацруулсан илдээр өөрийгөө зэвсэглэсэн, бүхэл биенээс нь улаан гэрэл ассан хүн байлаа. Алтан зогдорт мастиф ухаантай болохоор тэд өөрсдийгөө тайвшруулж байлаа. Энэ чинь ердөө л хүн. Гэгээнтэн зэрэглэлээс доош л бол биднийг яаж ч чадахгүй.

Гэтэл гэнэт…

Хүнийг тойрон улаан манан гарч эхлэхэд Алтан зогдорт мастиф нар мэдэрч байгаагүй айдсаа мэдэрлээ. Энэ аймшигтай аура Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнаас ч хүчирхэг байлаа. Энэ дарамт, энэ айдсыг агуулсан ауранаас болоод Алтан зогдорт мастиф нарын үе мөчнүүд нь тэдний хяналтнаас нэгэнт гарчээ. Тэдний толгойд зөвхөн энэ аймшигтай ауранаас айх айдас нь л байлаа.

“Цус…цус…”

Линлэй Цустягааныхаа цус уух гэсэн хүслийг нь гүйцэлдүүлэж байлаа. Аймшигтай аураг агуулсан Цустягаан илүү, илүү их цус хүсч байв.

“Цавчих!”

Ягаан гэрэл цацруулан Алтан зогдорт мастиф нарын толгойг цавчивал толгой нь хагас метр хэрээтэй нисч байв.

Линлэй үнэхээр хурдан байлаа.

Үгүй. Үнэндээ Цустягааны алах хүсэл нь их байлаа. Найман Алтан зогдорт мастифын толгойг нисгэсний дараа ч үргэлжлүүлсээр байлаа. Алтан зогдорт мастиф нар айснаасаа болоод өвдөг сөгдөн үхлээ хүлээцгээнэ.

“Хооүүүү!” бусдаасаа том биетэй Алтан зогдорт мастиф өөрийгөө хүчлэн босож толгойгоо өргөн ууртай нь аргагүй архирлаа. Гэсэн ч түүний бие нь ч чичирч, нүдэнд нь айдас хуржээ.

Тэд үнэхээр ухаантай амьтад.

Хүмүүс Алтан зогдорт мастифыг алахдаа ийм аура ялгаруулдаг гэдгийг сайн мэддэг. Тэгээд тэднийг эсэргүүцдэг.

Шинэхэн цус уусан Цустягаанаас таатай нь аргагүй дуу гарч байлаа.

“Үх! Үх!” гэх хоолой Линлэйг тэр чигт нь залгин авчээ. Одоо түүнд урдахаа алах л хүсэл бий.

Зуу гаруй Алтан зогдорт мастиф байгаа ч Линлэй рүү довтолж үл зүрхэлнэ. Тэд бүгд сүүлээ шарван зугтааж байлаа.

Линлэйн Цустягаан илд дахин нэг бөндгөрийг газарт унагалаа.

Түүнийг хөөхгүйг мэдэж байсан Алтан зогдорт мастиф амнаасаа гал гарган Линлэйн араас дайрлаа. Гэнэт Линлэйн биеийг бүрхэн номин цэнхэр хамгаалалт гарч Луугийн цуст дайчны ки нь ялгарч түүнийг галт амьсгалаас нь хамгааллаа.

Энэ үед ягаан илд Алтан зогдорт мастифын хүзүүнд нь туллаа. Алтан зогдорт мастиф ч түрүүнийг айдаст живүүлсэн тэр аура нь өмнөхөөсөө хэд дахин хүчтэй байгааг мэдэрлээ. Гэсэн ч энэ хэзээ ч мэдэрч байгаагүй айдас биеийг эзэнгүй болгож байлаа.

Энэ аймшигтай аурагаар хүрээлүүлсэн Линлэй нэгийг алж нөгөөг хөөсөөр л байлаа.

Энэ нутагтаа эзэд болох Алтан зогдорт мастиф үнэхээр сандралд орцгоожээ. Энэ эрлэгийн илч яагаад энд хүрээд ирэв ээ? Гэхээс ойр бодол тэдэнд байсангүй. Анх ирснээсээ хойш илүү хүчирхэгжсэн энэ аура тэдний биеийг удирдаж байх шиг байлаа.

Цус хаа сайгүй цацарч байлаа.

Цавчигдсан үе мөч толгой ийш тийш ниснэ…

Нүдээ цавчихад л 30 Алтан зогдорт мастиф үхэж байлаа.

“Эзэнтээн!” Бэбэ санаа зовон дахин дахин дуудна.

Бэбэ Линлэйг ямар байдалд байгааг сайн мэдэрч байлаа. Линлэйг галзуу алуурчин, нядлагч болсон ирээдүйг төсөөлөхөд л тэр аймшигтай айдаст унаж байлаа. Аажмаар Линлэйгийн хөдөлгөөн удааширч байв.

“Бэбэ. Би зүгээрээ.” гэх Линлэйн хоолой Бэбэн толгойнд сонсогдлоо.

Бэбэ түүн рүү очлоо. Линлэйн цээж хэсэг тэр чигтээ хөлөрсөн байх бөгөөд цусаар хучигджээ. Харин одоо Линлэй нүдээ анин дархан илдээ давтах мэт цээжээ цохиж байлаа.

“Вэээв…”

Урт амьсгаа аван, Линлэй нүдээ нээлээ. Линлэйн нүд буцаад хэвийн болсон байлаа.

“Та.. танд юу тохиолдов оо?” Бэбэ санаа зовон асуув.

Хариулт ирсэн мэт тэр барьж буй ягаан илд рүүгээ харлаа. Яг одоо тэрээр мянга мянга хүний цусаар хооллосон шунаг сувдаг цусанд цангасан яргачин илдийг хэрэглэж байна.

Линлэй тэр эцэс төгсгөлгүй яс, цогцос болон цусан далайг Цустягаан хийсэн гэж таалаглаж байлаа.

Гэтэл цогцоснууд дундаас…

“Бухан толгойтой хүн үү дээ? Өөр ертөнцийн домогт минотаур юм байх даа?” Линлэй өөрөөсөө ийн асуулаа. Тэр урьд өмнө нь номноом энэ амьтанг харж байсан ч, энэ амьтан Юлан тивд байдаггүй.

Гэхдээ эдгээр цогцос дунд, Линлэй харах нь битгийхэл сонсож байгаагүй, ном дээрээс л уншиж байсан амьтад өчнөөн байлаа.

Жишээлбэл, духандаа хоёр эвэртэй, зузаан хар хайрсаар хучигдсан, 10 метрын өндөртэй аварга биет. Тэдний цогцосноос гарах аура Линлэйг айдаст автуулж байлаа.  Линлэйд тэд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнаас дутаад байх зүйлгүй нь мэдрэгдэж байлаа.

Гэтэл энд тэдгээр аварга биетүүдийн үй олон цогцос байна!!!

Энэ бол бодит байдал! Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнаас дутаад байх зүйлгүй амьтдын цогцос энд тэндгүй байна.

“Энэ Цустягааны өмнөх эзэмшигч нь хэн байсан юм бол оо? Энэ олон хүчирхэг тулаанчдыг алсан байна гэдэг.” Линлэй битүүхэн цочирдлоо. Тэрээр энэ илдийг Дээд тивээс ирсэн гэдэгт бат итгэлээ, учир нь ийм олон хүчирхэг тулаанчид Юлан тивд байхгүй.

Линлэй илдээ яаж олж авснаа эргүүлэн бодвол, ямар нэгэн зүйл ойлголоо.  Энэ Цустягаан илд Юлан тивд бий болоогүй.

Ийн бодоод Линлэй Цустягаанаа орон зайн бөгжиндөө хийлээ.

“Вэв. Зайлшгүй шаардлагатай л биш бол би дахин Цустягаан илдний нууцлагдмал аураг идэвхжүүлэхгүй дээ.” Линлэйн ийн бодлоо.

Яг энэ үед Бэбэ Линлэйн мөрөн дээр сууснаа.

“Юу болсон бэ?” гэж Бэбэ асуув.

Линлэй Бэбэруу харан инээд алдсанаа. “Бэбэ, чи манант хөндий байх үеийн шидэт тойргыг санаж байна уу? Тэр үед, Делин өвөө тэр тойргыг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт тойргоос ч нууцлагдмал юм гэж байсан.  Харин энэ Цустягаан тэрхүү тойргыг дэмжиж өгдөг байсан. Тэр үед л, Цустягааныг энгийн илд биш гэж таамаглаж байсан юм. Гэтэл ийм учиртай байж.”

Бэбэ даруй ойлголоо.

“Энэ цустягаан бурхны илд Гэгээнтэн зэрэглэл болоод түүнээс дээш ч зэрэглэлийн тулаанчдыг өч дөчнөөнөөр нь алж байсан. Учир нь энэ илдэнд аймшигтай хүчирхэг зэвүүцэм аура байна. Идэвхжүүлмэгц Алтан зогдорт мастиф нар айснаасаа болж өвдөж сөгдөцгөөж байсан. Гэсэн ч үүнд сөрөг тал ч байна. Идэвхжүүлэх аваас Цустягаан хэмжээлшгүй их цус урсгах болно. Эс бөгөөс, Цустягаан миний хүслийг сонсон дуулгавартай гэгч нь орон зайн бөгжинд минь орохгүй байх байсан.”

Бэбэ толгой дохилоо.

“Эзэнтээн, энэ Цустягаан үнэхээр аймшигтай эд юм. Зэвүүцэм аура нь миний хөлийг хүртэл чичиргэсэн. Хэдийгээр би 9-р зэрэглэлийн шидэт араатан ч гэлээ, тэр үед би хүчнийхээ хагасыг л ашиглаж чадах байсан байх.” Хэмээн Бэбэ үнэнээ хэллээ.

Харин тэрхүү зэвүүцэм аураг 8-р зэрэглэлийн шидэт араатанд ашиглавал тэд хүчнийхээ аравны нэгийг ч ашиглаж чадахгүй.

Цустягааныг идэвхжүүлбэл өрсөлдөгчийнх нь хүчинд нөлөөлж хүчийг нь бууруулдаг. Хэдийгээр 9-р зэрэглэлийн шидэт араатан байсан ч хүчинд нь их нөлөө орно, үүнээс л энэ илд тулаанд хэр ашигтай болох нь харагдаж байгаа юм.

“Гэхдээ ийм зэрлэг, хэрцгий аллага үйлдэх сайхан санагдахгүй байна. Цустягааныг идэвхжүүлэх л юм бол би хэрцгийгээр олон тооны амьтдыг алж байж зогсоно.” Линлэй дүгнэлтэнд хүрсэн байх бөгөөд, тиймэрхүү байх ямар байдгыг тэр сайн мэднэ.

Үнэхээр зайлшгүй ашиглах үе л тохиодоггүй юм бол, дахин энэ аураг идэвхжүүлээд хэрэггүй.

“Зүгээр дээ, Бэбэ. Үргэлжлүүлэн шидэт араатныхаа цөмүүдийг цуглуулая.”

“Шидэт араатны цөм? Гайхалтай, ямар олон байна аа.” Бэбэ баяртайгаар шидэт араатны цөмүүдийг цуглуулна. Алтан зогдорт мастифын нэлээд хэдэн шидэт цөмийг цуглуулчихаад, Бэбэ тэр хоёр Алтан зогдогт мастиф нарын цогцоснуудыг үлдээгээд аялалдаа гарцгаалаа. Шидэт араатны ууланд нэг л үхвэл, хэр их хүчирхэг байлаа ч бусад амьтдын хоол болохоос хэтрэхгүй.

Цустягаан ч гэсэн дотроо нууж байсан хүн нь ч үүнээс ялгараад байх зүйлгүй.

Линлэй бэлтгэлээ үргэлжлүүлсээр. Өдөр бүрт, 10 км газар аялаж, үлдсэн цагтаа бэлтгэл хийнэ. Түүнчлэн өдөр бүрт хүнд илдээ эргүүлсээр Линлэй шинэ ойлголттой болж, бэлтгэлээсээ урьд өмнө мэдэрч байгаагүй гайхалтай мэдрэмж авч байлаа.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s