Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 32

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


32-р бүлэг: Төвөгтэй эксүүд

“Үгүй ээ, би буруу харсан байх…” Аз болоход Нин Шиг хариулахаас өмнө өнөө сэтгүүлч асуултаасаа түдгэлзэв.

Тэрээр Нин Шиг Старлайтын жүжигчин гэдгийг санаснаас зайлахгүй. Голден Эйжийн Сү Еймогийн хувийн стилист Артур яалаа гэж түүний стилист байх вэ дээ?

Нин Ши санаа амран уртаар амьсгаа авлаа. Сэтгүүлчдийг үүн шиг асуултууд асуух вий хэмээн эмээсэндээ Нин Ши ярианы сэдвийг өөрчлөхийн тулд ам нээв, “Өнөөдөр “Тэнгэр доорх газар” киноны зураг авалтын нээлтийн ёслол тохиож байгаа учир та бүхэн кинотой холбогдолтой зүйл асууна уу.”

“Нин авхай, Нин авхай, энэ таны анхны кино юу?” хэмээн олны дундаас нэг нь асуув.

“Мэдээж үгүй. Би их сургуулиа төгссөн даруйдаа кинонд тоглож эхэлсэн. Гэхдээ би цөөн кинонд тоглосон учир та бүхэн намайг танихгүй биз” хэмээн Нин Ши ил хуль ажлын туршлагаасаа ичиж зоволгүй шулуухан хариулав.

Сэтгүүлчид иймэрхүү мэдээллийг өлхөн олдог учир тэдэнтэй илэн далангүй байсан нь дээр.

“Тэгвэл та өмнө нь ямар дүрд тоглож байсан бэ?”

Энэ уг нь энгийн асуулт байсан боловч Нин Шигийн хувьд хариулахад тиймхэн байлаа. Гэвч нэгэнт асуусан юм хойно хариулахгүй гээд яалтай.

“Би өмнө нь…” гээд Нин Ши Хятадад ирснээсээ хойш тоглосон дүрүүдээ жагсаан нэрлэв.

Тэрээр гадаадад сурахдаа чөлөөт цагаа ихэнхийг нь кинонд тоглож өнгөрөөжээ. Янз бүрийн дүрд тоглохдоо бүүр хэд хэдэн алдартай кинонд хүртэл тоглож амжсан байна. Гадаад кинонд хятад жүжигчдийг тоглуулахад дурамжхан байдаг тул Нин Ши шиг их ажлын үр бүтээлтэй болоход амаргүй билээ.

Харамсалтай нь, тэрээр гадаадад байхдаа замбараагүй олон үерхсэн учир тэр үеийн туршлагаасаа хуваалцаж болохгүй байв…

Бүсгүй уг нь зүй бус үйлдэл хийгээгүй, ердөө л болзож байсан авч бүсгүйн эксүүд хэтэрхий анхаарал татахаар байсан юм…

Яг одоо түүнд өөрийгөө тоглосон гээд ичиж зоволгүйгээр хэлчих дүр хэрэгтэй байлаа. Хэрэв зээ бүсгүйг энтертэйнментийн ертөнцөд хөл тавихад нь түүний хайр дурлалын тухай цуу яриа тархаж, олны анхаарлыг хувийн амьдралдаа татаж чадвал аз таараад, бүсгүй ганц шөнийн дотор гэхэд хүмүүсийн анхаарлын төвд орж, ярианы халуухан сэдэв болох боломжтой байв. Гэвч ингэсэн бол цаашдын өсөлт хөгжилд нь муугаар нөлөөлөх байлаа.

Нин Ши Хятадад ирснээсээ хойш тоглосон дүрүүдээсээ ичих зовох зүйлгүйгээр хэлчих дүр олох гэж толгойгоо ихэд гашилгав. Гэвч сэтгүүлчид нэрлэсэн жагсаалтыг нь сонсоод хэлэх үггүй хоцров.

Ямар гээч дүрүүд вэ…

Нууц амраг, үнэгэн сүнс, шулам, хөдөөний охин, тархи нь үхэжсэн ууган охин, хорон эмгэн…

Ийм үзэсгэлэнтэй байж яачихсан дүр сонирхдог юм бэ?

Яагаад иймэрхүү дүрүүд сонгосон юм бол оо?

“Та яагаад зөвхөн муу талын дүрд тоглодог юм бэ?” хэмээн хэн нэгэн нь аяндаа асуув.

Нин Ши Чан Лигийн үйлдлийг илчилчхэж болохгүй тул тайвнаар хариулав, “Үнэнийг хэлэхэд би анзаараагүй юм аа. Би жүжигчний амьдралдаа үнэхээр хайртай. Миний хувьд дүр бүхэн өөрийн гэсэн амьдралтай. Тиймээс би дүрээ том, жижиг гэж голж шилдэггүй.”

Сэтгүүлчид нэмж асуусаар байв. Бүсгүйд менежер байгаагүй хэдий ч асуулт бүрд төгс хариултыг өгч чадаж байлаа.

Хажуунаас нь харж зогссон Гуо Чишэн толгойгоо дохин байв, “Энэ хатагтай ч үнэхээр сүрхий юм гээч! Ийм ур чадвартай, мэдрэмжтэй атлаа энтертэйнментийн ертөнцөд хөл тавиад жил гарангийн нүүр үзэж байгаа хэрнээ алдаршаагүй байдаг… Та юу гэж бодож байна, Ван гуай?”

Продюсер Ван Тайхэ учирлангуй хэлэв, “Старлайт Энтертэйнментийн дээд тушаалтнууд албаар нүдэн балай, чихэн дүлий царайлаагүй л бол…”

Ийн хэлэхдээ Ван Тайхэ “чи мэднэ дээ” гэсэн харцаар харав.

Старлайтын хэн нэгэн түүнийг албаар дарж буй нь тодорхой байв.

Гуо Чишэний нүүрэнд харамсах өрөвдөх царай тодорч, “Хайран сайхан авьяас!” гэв.

“Эцэс сүүлд нь жинхэнэ алт гялалзах л болно. Үгүй байлаа ч түүнд чи байгаа биз дээ?” хэмээн Ван Тайхэ ёг ёг инээн хэлэв.

Энэ үеэр Нин Шүэлүо гараа тас зуурч, царай нь барайсандаа золтой л улаан хивсэн дээр хяналтаа алдчихсангүй.

Хүүхэн Нин Шиг олны доог тохуу болгох гэж албаар Чан Лигаар хожуу мэдэгдүүлсэн атал Нин Шиг олны өмнө ийм хараа булаам төрхтэй ирэх юм гэж хэн санах вэ.

Чөтгөр аваг, Нин Шигийн хувцас нь дангаараа л гэхэд хэдэн мянган долларын үнэтэй шүү дээ, хаанаасаа ийм их мөнгө олдог байна аа?

Хувцас, гоёл чимэглэлээ түрээсэлж авсан юмаа гэхэд стилист нь хэн юм бол оо?

Хүүхэн энэ хөдөөний охиныг үнэхээр дутуугаар үнэлжээ!

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s