Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 33

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                               Дараагийн бүлэг


33-р бүлэг: Намайг унагана аа? Яасан ч үгүй шүү.

“Шүэлүо, Нин Ши таны дүү болох нь байна, та түүнийг Мэн Чангэ шиг дүрд тоглож байгаад хэлэх зүйл байна уу?” хэмээн Нин Шиг бүдрүүлэх гэсэн нэгэн сэтгүүлч Нин Шүэлүогоос асуув.

Нин Шүэлүо даруй тайван, эрхэмсэг төрхөө сэргээж, нухацтайгаар хэлэв, “Нин Шид энэ дүрийг амилуулах чадвар нь бий. Тэр бид бүгдийн урмыг хугалахгүй гэдэгт би итгэлтэй байна…”

Тэрээр Нин Шитэй холбогдолтой асуулт бүрд түүнийг өгөөмрөөр магтаж байлаа.

Тэднийг мэдэхгүй хүмүүс лав Шүэлүог туршлага муутай дүүгээ дэмжих гэж хичээж байна хэмээн бодож магадгүй, гэвч Нин Ши Нин Шүэлүогийн санаархлыг нэвт шувт харж байлаа.

Тэр түүнд туслаагүй, харин ч илүү өндөрт өргөж байгаад илүү хүчтэй унагах санаатай байв.

Хүүхэн Нин Шиг тэнгэрт тултал нь магтаж, кино зураг авалт эхлэхээс өмнө хүмүүсийн хүлээлтийг дээд цэгт хүргэснээр сүүлд нь бүсгүйн гаргасан өчүүхэн жижиг алдаа хүртэл маш том урам хугалсан хэрэг болох ажээ.

Харамсалтай нь бүсгүй Нин Шүэлүогийн санаархлыг санаснаар нь болгохгүй.

Бүсгүй таван жилийн турш өөрийн зэвсгийг (жүжиглэх нь түүний зэвсэг билээ) хурцалж ирсэн учир хүн бүхний сэтгэлд нийцнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байв.

Чи намайг унагамаар байна уу? Харах юм сан!

Сэтгүүлчдийн ярилцлагын цонх сая нэг дуусч, Нин Ши түр зуур амсхийх гэтэл Чан Ли түүнийг сатуулав.

“Нин Ши, чи энэ бүгдийг хаанаас олсон юм? Компани чиний энэ хувцасны үнийг төлнө гэж битгий горидоорой! Чи туслах дүрийн байр суурийг мэддэггүй юм уу! Чамайг хэн олны анхаарлыг тат гэсэн юм!” гээд Чан Ли түүнийг загнаж гарчээ.

Нин Ши төрөлхийн мэт долгиолсон үсээ эргүүлэн, юман чинээ тоосон шинжгүй хэлэв, “Би ч гэсэн хүссэндээ тэгээгүй л дээ. Гэхдээ таныг намайг албаар ёслолын ажиллагаанаас хоцроох гэж оролдох юм гэж санасангүй шүү.”

“Үгүй чи…” гэчхээд Чан Ли эргэн тойронд нь хүмүүс байгааг анзаарч, уураа тэвчин ам нээв, “Чи зоог барих үеэр аятайхан байсан чинь дээр шүү. Компанийн нэрийг гутаа зүйл хэлээд үзээрэй! Шүэлүо архи сайн даадаггүй болохоор чи өмнөөс нь хундага тулга! Ойлгосон уу?”

Нин Ши инээдээ барьж тэссэнгүй, “Би өмнөөс нь хундага тулгана аа? Чан хатагтай, та зүүдлээд байна уу даа? Би түүний дээр вино асгачихгүй бол их юм!”

Чан Ли Нин Шүэлүо хоёр хоорондоо хуйвалдсан учир тэрээр Нин Шигийн өмнө бөхөлзөөд ч нэмэргүй байв, бүсгүй эрс татгалзав. Тэгээд ч Нин Ши тэдний гуйлтаас ийнхүү эрс татгалзсан нь Чин Лиг улам давраахгүй гэсэндээ юм.

Чан Ли уураа багтаан барих гэж ихэд хичээв, “Нин Ши, чи яасан овоо хүүхэн болоо вэ. Нэг муу туслах дүр авчхаад өөрийнхөө жинэхнэ овог нэрийг мартаа шив?”

Нин Ши түүнтэй зууралдахыг хүсээгүй учир цааш эргэн явав.

Чан Ли түүний явахыг араас нь харж зогслоо. Бүсгүйн ар нуруу л гэхэд хүмүүсийг гайхан бишрүүлэхээр ажээ.

Чан Лигийн сэтгэл яагаад ч юм түгшүүрт автав.

Тэрээр Нин Шиг дахиад хорьж дийлэхгүй болсон нь мэдрэгдээд байв.

Энэ бүсгүй бол төрөлхийн жүжигчин болохоор заяагдсан.

Хэрвээ Нин Ши өндөрт гарч эхэлбэл Нин Шүэлүо хүртэл түүний хаана ч хүрэхгүй.

Гэвч хэрэг явдал нэгэнт ийм дээрээ тулсан учир Чан Ли түүнийг хамаг чадлаараа дарж, үнсэн нурангинаас өндийх боломж бүрийг нь хаахаас өөр зүйл эс хийж чадна.

Ёслолын ажиллагаа өндөрлөөд оройн зоог араас нь угтав.

Зоогт зураг авалтын баг болоод кинотой холбоотой бүх хүмүүс цугларч, бие биеэтэйгээ нүүр хагаралдан, идэж ууцгааж байв. Зоогт нөхөрсөг, тайван уур амьсгал зонхилно.

Нин Шиг ирснийг хараад кино зохиолч Е Линлон бусдаас тэргүүлэн босож, Нин Шиг өөрийн зүг татав. Тэрээр бүсгүйг ирсэнд туйлын сэгэл хангалуун байгаа нь илт байв.

“Нээрээ манай хоёр үзэсгэлэнт жүжигчид хоёул нэг компаниас ирсэн нь юутай сайхан тохиол вэ. Бүүр адилхан Нин овогтой юм гээч!” хэмээн туслах найруулагч Зан Рүй онцлов.

Нин Ши сэтгэл дотроо тохуурхангуй инээв.

Тохиолдол ч хатдаа.

Тэд нэг компанийн нэг менежер дор байдаг атал байр суурь нь тэс ондоо ажээ.

Нэг нь Старлайтын од болчихсон байхад нөгөө нь энтертэйнментийн ертөнцийн хамгийн доод давхарт булаатай ажээ.

Хүмүүс хоорондоо яриа хөөрөө болж байтал нэгэн хүн үүдээр орж ирсэнд бүх продюсер, найруулагчид босож түүнийг угтахаар очив. Тэрээр энэхүү киноны хамгийн том хөрөнгө оруулагч, Нин Корпрорацийн захирлуудын хорооны дарга Нин Яохуа байв.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.