Чөтгөр бурхдын домгууд 164.2

ЧБД – 164.2

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн

Цаст салхин их мич маш хүчтэй. Хүч нь бараг домгийн зэрэглэлээс багахан дутуу. Хар алтан зэрэглэлийн араатнуудыг Яруу алдрын хот уруу явуулсаар байв.

Е Зонг Цаст салхин их мичийг хамгийн хүчтэйг мөн мэдэж байгаа. Тэрээр архиран Хар хайрст газрын луутайгаа нэгдэж Цаст салхин их мич уруу довтлов.

Таас. Таас. Таас

Хоёр хүчтэй талууд мөргөлдөж. Энерги тал бүр тархаж эргэн тойрны байшингуудыг нураав.

Цаст салхин их мич аймшигтайгаар архиран Е Зонг уруу давшилав. Цаст салхин их мичнээс гарах их хүч е Зонгийг олон хэсэг болгон хуваах гэж буй мэт.

Е Зонг гэнэтхэн тулаанд сул талтай болов.

Шэн Хонг сэлмээ сугалан Цаст салхин их мич уруу дайрав. Гэхдээ тэрээр бүх хүчээрээ дайраагүй. Тэрээр Е Зонг уруу муухай харна. Хэрэв Е Зонг Цаст салхин их мичинд алуулвал хамгийн сайн зүйл тэр.

Цаст салхин их мичний үлэмж сарвуу Е Зонг уруу очив. Е Зонг Цаст салхин их мичтэй мөр зэрэгцэн тулалдахаас өөр аргаггүй. Цаст салхин их мичний аймшигтай дайралтан дунд Е Зонгийн амнаас цус урсан гарлаа.  Цаст салхин их мичний хүч маш их юм.

Шэн Хонг хүйтнээр мишээв. Е Зонг хүчирхэг хэдий ч гэсэн Цаст салхин их мичтэй эн тэнцэхгүй. Тулаан эхлээгүй байтал Е Зонг бараг гэмтэхээ рбайв.

Хэрэв ЦАст салхин их мичийг ганцааранг нь үлдээх юм бол Яруу алодрын хотын хэдэн оршин суугч гарт нь үрэгдэхийг мэдэхгүй. Тиймээс Е Зонг ухарсангүй. Шэн Хонг яг л олзоо отож буй бар мэтээр Е Зонг уруу харна. Е Зонг ихэд сэрэмжтэй байлаа.

Цаст салхин их мич маш хэцүү юм. Е Зонг тулалдаж байхдаа ухарч, Хотын захирагчийнх уруу түүнийг дагуулан ирнэ.

Цаст салхин их мич ямар нэгэн юм харсан бололтой.

Чөтгөрийн араатнууд ухаанаа тэлэхээр их аймшигтай юм.

Е Зонг хүчтэй архирч, сэлмээ сугалан Цаст салхин их мичийг хотын захирагчийнх уруу аваачих гэж зүтгэнэ. Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт тэндээ хөдөлгөөнгүй байгаа. Тиймээс Е Зонг юу ч хийж чадсангүй.

Цаст салхин их мич Е Зонгийн сэлмэнд өртлөө. Шархаа үл тоон Цаст салхин их мич ууртайгаар архираад давшилав.

Таас

Цаст салхин их мичний үлэмж бие Е зонгийг мөргөн түүнийг хэдэн метрийн алсад түлхэн газарт унагав. Хотын захирагчийн амнаас цус олгойдон гарлаа.

“Хотын захирагч аа та зүгээр үү?” Шэн Хонг Е Зонгд ойртохыг хичээлээ.

Е Зонгийн нүдэнд хүйт хуралдаж, ирт сэлмээ барин Шэн Хонг уруу харав. Шэн Хонг дахин ойртохоо болив. Е Зонг шархадсан ч их хүчтэй. Тиймээс Шэн Хонг хуумгай загнаж болохгүй.

Цаст салхин их мич Е Зонгийг балбаж байгаа учир байшингууд нурж унана.

“Шэн Хонг, хорон санаатай л байна. Энэ удаад байвал их аюултай юм болхнээ. Энэ ЦАст салхин их мичийг хурдан тонилгох шаардлагатай юм байна шүү.” Не Ли харанхуйд нуугдан Гэгээнтэн зэрэглэлийн хээн бичээс гарган ирлээ. Тэрээр хуруугаа исгээд хэдэн дусал цус Гэгээнтэн зэрэглэлийн хээн бичээс дээр дусаав. Хээн бичээснээс улаан гэрэл унав.

Улаан гэрэл гэнэтхэн хувираал үлэмж галт бөмбөлөг болж хувирлаа.

Халуун төөнөж, хот даяар таарсан бүх зүйлээ галдан шатаав.

“Домгын зэрэглэлийн хориотой техник, Дүрэлзэх галын тэсрэлт.”

Не Ли хөнгөхөн хэлэв. Тэрээр анхаарлаа хандуулан Дүрэлзэх галын тэсрэлтийг Цаст салхин их мич уруу хурдтай нисгэв.

Е Зонгтой тулалдаж байсан Цаст салхин их мич анхаарал болгоомжгүйгээс болоод ардаасаа галт бөмбөлөгт оногдохоо шахагдав. Зугтаах гэж оролдсон ч араас нь элдэн хөөнө.

Аар.

Цаст салхин их мич хүчтэй ууртайгаар архирав. Зузаан мөс биеийг нь бүрхэж эхэллээ.

Таас.

Аймшигтай тэсрэлт болов. Хар Алтан зэрэглэлийн Е Зонг, Шэн Хонг хүртэл хэдэн метрийн цаана шидэгдэв.

Тулаанаас гарсан зүгээр давалгаа л их хүчтэй байхад төвд нь ямар их хүчтэй байсан бол. Галт бөмбөлөгийг хүрээд Цаст салхин их мичний мөс хайлав. Тэгээд ямар ч хамгаалалтгүй Цаст салхин их бичний биеийг түлнэ. Цаст салхин мичний бие дээшээ хөөрч олон нэг давхар барилгыг сүйтгэнэ. Түүний бие бүхэлдээ түлэгджээ.

ЦАст салхин их мич гаслан орилно. Домгын зэрэглэлийн хориотой шид түүнийг хүчтэй шархадуулав.

Ямар их хүч бэ?

Е Мо ноён эргээд ирсэн юм байхдаа? Шэн Хонг чичрэх хүртлээ айлаа.

Домгын зэрэглэлийн ийм хүчтэй шид зөвхөн Домгын зэрэглэлийн хүн л гаргаж чадахаар зүйл. Е Зонгийн эсрэг түрүүхэн арга хэмжээ аваагүй нь болсон юм. Эс бөгөөс энэ домгын зэрэглэлийн дайчин амийг нь авах байсан баайна.

Е Зонг цээжээ барин удаанаар дээшээ бослоо. Энэ Домгын зэрэглэлийн шид өөрийг нь хүртэл айлгахаар хэмжээнд байсан. Харанхуйг харвал хэн ч байсангүй. Зөвхөн домгын зэрэглэлийн дайчин л ийм домгын зэрэглэлийн хориотой шид хэрэглэж чадна.

Аав юм болвуу? Үгүй ээ аав Цаст салхин техник хэрэглэдэг. Аав ийм хүчтэй Галын төрлийн шидийг хэрэглэж чадахгүй.

Е Зонг гэнэтхэн нэг хүнийг бодлоо. Тэр нууцлаг хүчтэн юм болвуу?

Е Зонг энэ талаар бодвол санаа амрав. Тэр хүчтэн гар сунгаж аварсан юм шиг байна. Хэрэв энэ хүчтэн бол баяр тэмдэглэх хэрэгтэй. ЯРуу алдрын хотыг дахин нэг Домгын зэрэглэлийн хүн хамгаалдаг боллоо. Не ЛИ ЮнЭр хоёрын харилцаа бат бэх байхад Яруу алдрын хотод ирээдүйд энэ хүн туслах л болно

Үнэнийг хэлэхэд Домгын зэрэглэлийн шид хэрэглээд Цаст салхин мичийг тонилгочихоод НЕ Ли явсан. Е Зонг эрүүл тунх учир Шэн Зонг ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй. Ийм учир Е Зонг аюулгүй байх болно.

Шэн Хонг Е Зонг уруу харав. Тэрээр эргэн тойрноо хараад бантсан байдалтай инээмсэглээд хэллээ. “Хотын захирагч аа, та зүгээр үү?”

Е Зонг Шэн Хонг уруу инээмсэглэн хараад хэллээ. “Санаа тавьсанд баярлалаа Шэн дүү, Би зүгээрээ.”

Өмнөх хэсэг

Дараагийн

 

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 164.2”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s