Чөтгөр бурхдын домгууд 164.1

ЧБД – 164.1

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 164 – Тэсрэлтийн их гал

Цаст салхин чөтгөрийн араатнууд их онцгой хүч чадалтай байдаг. Тэд хэдэн килограмыг хэдэн метрийн ард шидэж чадна. Хэрэв тэнгэрийг чөлөөт уналтаар унаж буй чулуунууд бүрхэх юм бол их төвөгтэй асуудал үүснэ.

Үүнийг харсан Е Зонг болон нөхдийн царай хувирав. Хар алтан зэрэглэлийн тэд ч яахав. Гэхдээ бусад Яруу алдрын хүмүүс яах бол байна? Ийм том чулуу ирэх юм бол тэднийг сүйрүүлнэ. Яруу алдрын хотын хүчтэнгүүд их цөөхөн учраас бүхэл тэнгэрийг бүрхсэн чулуунуудыг яаж ч чадахгүй. Яруу алдрын хотын хана хэдэн мил л үргэлжилдэг.

“Бид яах хэрэгтэй бэ?” Олон овгийн ахлагч нар хоорондоо хэлэлцэнэ. Тэд ихэд цухалдав.

Шэн Хонг ч гэсэн дотроо ихэд айв. Чөтгөрийн араатнуудын оюун ухаан нээгдсэн бол юу болох билээ? Азаар тэрээр Харанхуйн бүлгэмд аль хэдийн бууж өгсөн. Яруу алдрын хот мөхөх аваас Ариун гэр бүл нууцаар Хавцлын шорон уруу Харанхуйн бүлгэмд орно. Гэхдээ тэрээр Хавцлын шорон гэдэг ертөнц байгаа эсэхийг одоогоор нарийн баталгаажуулаагүй ч өөрт нь өөр сонголт үлдсэнгүй.

Е Сю даруй Не Лиг хайхаар явлаа. Түүнийг олвол тэрээр асуув. “Не Ли бид яах хэрэгэтй бэ? Тэд дайрч эхлэвэл бид сүйрлээ.”

“Надад нэг ганц арга үлдсэн юм шиг байна.” Не Ли Е Сю уруу хараад асуув. “Е Сю ноёнтон, танайд таван мянган метрийн тусгалтай үлэмж нум сум хэд байдаг бэ?”

“Үлэмж нум сум аа? Бидэнд олон байдаг. Гэхдээ тэд ийм энгийн чөтгөрийн араатнуудыг яаж ч чадахгүй. Тэд байгаа л даа, гэхдээ цөөхөн хэдийг л шархдуулна. Тэд хол тусах юм бол хүч нь сулрана.”

“Бидэнд хүчтэй нь хэрэггүй ээ. Таван метртэй бүх нум сумнуудыг байрлуулаадах.” Не Ли Цус оргилуулах чөтгөрийн шилээ гаргаж ирэв. Энэ хэдэн өдөр Алхимийн холбоо энэ шилүүдээс арван мянгыг хийсэн ба тэднийг ашиглахад бэлэн болжээ.

“Энэ хүчтэй эд үү?” Е Сю хэрэв энэ шилнүүдийн хүч чадал, гинжин тэсрэлтүүдийг ганц удаа харсан бол Не Лид эргэлзэхгүй байсан биз.

“Хүч нь яахав гайгүй ээ. Нэг шил хэдэн Мөнгөн зэрэглэлийн Цаст салхин чөтгөрийн араатныг алж чадах байх.” Не Ли хэллээ.

“Хэдийг ээ?” Е Сю хөмсгөө зангидав. Энэ үнэхээр аймшигтай хүчтэй юм. Тэрээр даруй Цаст салхин гэр бүлийн хүмүүс уруу хараад чангаар хэлэв. “Алив хурдал гэм, том нум сум аваад ирцгээ.”

Удалгүй үлэмж том нум сумуудыг нэг нэгээр нь хана дээр эгнүүлэв. Цаст салхин чөтгөрийн араатнууд чулуунууд зөөж байх хооронд нум сумнуудыг хурдан эгнүүлээд шилэн лонхоо уяв.

Цаст салхин чөтгөрийн араатнууд нэг мянган метрийн зайнд орвол тэд үлэмж чулуунуудаа шидэхээр зэхэцгээв. Е Сю нэг үлэмж нум сумаа татан харвалаа.

“Шүү.”

Нум сум тэнгэрт харвагдлаа. Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн учраас энэ нум сум өөрт нь хүчтэй эрчлээгүй мэт санагдана. Цаст салхин араатнуудын дунд энэ сум очивол Цус оргилуулах чөтгөрийн шил тэсрэв. Энэ даруй цуст оргилуур тэнгэрээс уналаа.

Хэдэн араатан тэслэснийхээ дарааа цус нь дуссан чөтгөрийн араатнууд дахин тэсрэдэгт оршдог. Энэ бол гинжин тэсрэлт юм. Чөтгөрийн араатнууд их том биетэй учраас энэ зайлшгүй зүйл.

Даруй хэдэн Цаст салхин чөтгөрийн араатнууд цус болон хувирав. Тэднээс юу ч үлдсэнгүй. Гэхдээ энэ Цус оргилуулах чөтгөрийн шил Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнуудад нөлөөлөхгүй.

Үүнийг харсна хүн бүр цочирдов. Энэ шилнүүд өмнөх тэсрэлтүүдээс ч илүү хүчтэй юм гээч.

Хэрэв энэ Цаст салхин чөтгөрийн араатнууд чулуу шидэхийг хүсвэл тэд мянган метрийн зайнд орж ирэх ёстой. Харин үлэмж нум умнууд таван мянган метрийн тусгалтай.

Шүү . ШҮү . Шүү.

Сумнууд тэнгэрт очоод Цаст салхин чөтгөрийн араатнуудыг ононо. Даруй цус тэсэрч байлаа.

Цаст салхин чөтгөрийн араатнууд дайралтанд өртсөндөө унисвэл Алтан зэрэглэлийн , Хар алтан урлацгаана. Тэд хана архиран хана уруу дайрна. Зарим Алтан зэрэглэлийн цаст салхин чөтгөрийн араатнууд ЦУс оргилуулах чөтгөрийн шилэнд нөлөөлөгдөөгүй учраас чулуугаа шидэн Яруу алдрын хот уруу шидэцгээв.

Чулуу Яруу алдрын хот уруу унавал ХАр алтан зэрэглэлийн, мөн Алтан зэрэглэлийн дайчид үлэмж сэлмээрээ чулуунуудыг агаарт устгана. Гэсэн хэдий ч зарим чулуунууд хэрэм дээр унаж олон харуулуудыг алжээ.

Аз болоход цөөхөн хэмжээний л чулуунуудыг нүүлэгв. Хэрэв тэдэнд Цус Оргилуулах чөтгөрийн шилнүүд байгаагүйсэн бол Яруу алдрын хотыг нүүж буй чулуу сүүдэрлэх байв.

Тулааны өрнөл улам ширүүснэ. Цуст дэлбэрэлтүүд Цаст салхин чөтгөрийн араатны армийг бүрхэн авбал тэр даруй арав гаруй мянган Цаст салхин чөтгөрийн араатнууд үхэцгээлээ.

Хэдэн ээлжийн дараа Цаст салхин чөтгөрийн араатнууд дахиж тэсч чадалгүй дахин хэдэн мянган метр ухарцгаав.

Энэ бол Яруу алдрын хотын чөтгөрийн араатны дайралтуудаас давуу байдалтай байсан анхны удаа. Өнгөрсөнд Чөтгөрийн араатнуудын сүрэг ихэвчлэн хотын хэрэмийг даван гудамжинд үймээн тарьдаг байсан. Олон айл өрх сүйдэн, олон арав гаруй мянган үхлийг багахан гэж үздэг байлаа. Гэхдээ энэ удаа ердөө хэдхэн мянган хүн нас барсан. Энэ бол итгэж боломгүй хэрэг.

Энэ бүхэн Не Лигийн хувь нэмэр юм. Не Лигийн өгсөн энэ олон зүйлс байгаагүйсэн бол Яруу алдрын хот ингээд бат бөх зогсож байна гэдэг хэцүү.

Аар.

Цаст салхин чөтгөрийн араатнууд дунд байгаа Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд өөрсдийгөө арьж дийлэлгүй хотын хана хэрэм уруу галзуу мэт дайрна. Тэдний үлэмж бие газрыг чичирхийлүүлнэ.

Энгийн чөтгөрийн араатнууд хотын хэрэм уруу ойртож чадахгүй. Тиймээс тэд өөрсдөө л үүнийг хийхээс өөр сонголтгүй болжээ.

Арваас хорин метрийн өндөртэй учираас эдгээр чөтгөрийн араатнууд хөдөлж буй цайз мэт харагдана. Хэдэн Цус оргилуулах чөтгөрийн шилнүүд бие дээр нь тэсэрнэ. Гэхдээ үүнд ямар ч шарх үүсэхгүй. Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд галзуу мэтээр гүйнэ. Тэд машид хурдан билээ. Тэд төд удалгүй хотын хэрэмний дор ирлээ.

Үүнийг харсан Е Зонг, Е Сю, Хуяан Сионг нар, мөн олон овгийн ахлагч нар сэлмээ сугалан тулаанд орно.

Таас.

Нэгэн хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан тэнгэрт үсрэн Хэрэм уруу гаран.

*Таас.*

Ингэхдээ хотын хэрэмийг ихээхэн сүйтгэвэл хэдэн хотын харуулууд хэрэмтэй хамт үхэцгээлээ. Таван Хар алтан зрээглэлийн дайчид сэлмээ сугалцгаан Хар алтан чөтгөрийн араатан уруу давшилна.

“Тас. Тас. тас.

Дайн хотын хэрэм дээр гарна.

Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд тэнгэрээс унацгаав. Тэдний зарим нь хэрэм дээр буусан бол зарим нь хот уруу орно.

Яруу алдрын хотын Хар алтан зэрэглэлийн дайчид хөдөлцгөөв. Таван Хар алтан зэрэглэлийн дайчин Нэгэн хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатны эсрэг үзнэ.

Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнсний эрчим хүчтэй учир сүнсний хөгжил муутай хүмүүс цусаар бөөлжинө.

Хотын хэрэм хэсэг хэсгээрээ нурна. Хэрэмний ойролцоо байх байшингууд ч сүйднэ.

Хар алтан зэрэглэлийн Цаст салхин чөтгөрийн араатнууд маш хүчтэй биетэй. Тэдний биеийг металаар урласан уу гэмээр хүчтэй. хар алтан зэрэглэлийн дайчид хүртэл биед нь багахан хэмжээний шарх үүсгэнэ.

“Тэднийг хотын захирагчийн эдлэн уруу урхидан оруул.” Е Зонг тушаав. “Е Сю, чи энд захираад үлдээрэй.” Ингэж хэлээд Е Зонг алга болов.

Шэн Хонг хэсэг зуур тээнэгэлзэв. Тэрээр удалгүй сэлэмтэйгээ нислээ. Ариун гэр дарамтлуулсан ч Цаст салхин гэр бүлд дагаар орох болоогүй. Ариун гэр бүлийг зайлуулах шалтаг тэд олоогүй учраас Шэн Хонг өнгөцхөн жүжиглэх хэрэгтэй.

Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд замдаа таарсан бүгдийг сүйрүүлнэ.

Не Ли Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд ямар ч төлөвлөгөөгүй дайрч байгаа мэт харна. Цаст салхин их мич  бусад Цаст салхин чөтгөрийн араатнуудаа толгойлно.

Не ли Лу Пиао мөн бусаддаа хэллээ. “Та нар эндээ үлдээд хотын хэрмийг хамгаалж бай.”

Ингэж хэлээд Не Ли Цаст салхин их мич уруу явна.

Цаст салхин их мич машид хүчтэй. Домгын зэрэглэл хүрэхэд тун ойрхон байх.

Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s