Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 2]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 2 – Ульж буй дэлхийн чоно
Хүнд илдтэй бэлтгэлийн гол үндсэн ивүүр бол тулааны кигээ биеийн хүчтэйгээ хослуулан ашиглах явдал.
Хэсс хотод дөнгөж л хүнд илдээ хийлгэчихээд байсан болохоор, ягаан дээлтэй зургаан онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг дайрахад, Линлэй хүнд илдээ ашиглахдаа тулааны ки болон биеийн хүч хоёроо хослуулж чадаагүй.
Хүнд илд нь цэвэр хүчээр ашигладаг зүйл биш.
Хүчнийхээ жаахан хэсгүүдийг ч нөөцлөн боломжит хамгийн хурднаараа дайрахын тулд биеийн хүч болоод тулааны ки хоёрыг хослуулан ашиглах шаардлагатай.
Нэг жил өнгөрсөний эцэст, Линлэй адамантин хүнд илдээ гар дээрээ ямар ч хүч зарцуулалгүйгээр эргүүлдэг болсон. Тэрээр биеийн хүч болоод тулааны кигийнхээ хязгаараас үл хамааран, адамантин хүнд илднийхээ хүчийг маш өндөр түвшинд хүртэл нь өсгөсөн.
Гэсэн ч эд нар бол ердөө л суурь зүйлс.
Энэ үндсэн түвшний дээр хоёр дахь түвшин гэж байдаг, боломжийн ялгаатай ертөнц. Энэ зүйл уулнаас хүрхрээ буухыг харсан Линлэйн толгойд зурвас хийн орж ирсэн.
Хэлэхэд хялбар ч хийхэд хэцүү.
Үнэндээ, тулааны ки болон биеийн хүчний аль нэгийг нь заавал төгс эзэмшсэн байх шаардлагатай байдаг ба, төгсгөл үгүй, хүрхрээн ус мэт зүйл юм. Эндээс гарсан хүч хязгааргүй их.
Энэ бол Линлэй ‘Аянгын ниргэлт’ техникийн анхны шат аж.
Гэхдээ хийхээс хэлэх нь хялбар гэгчлэн. Энэ нь суурь ойлголтыг ойлгохыг маш чанд шаарддаг. Хэрэв тулааны ки болон биеийн хүчнийхээ аль нэгийг хангалттай бүрэн удирдаж чадахгүй бол, техникийнхээ зарчмыг ойлгосон ч, ашиглаж чадахгүй.
“Хүчирхэг үү? Эзэнтээн, энэ хүнд илдийг ашиглах хамгийн хүчирхэг арга уу?” Бэбэ гайхшран хэлбэл.
Линлэй толгой сэгсрэн инээд алдаад. “Яг ч тийм биш. Манай овгийн тэмдэглэл дээрх мэдээллээр бол, хүнд илдийг ашиглах гурван шатыг нь л тэмдэглэн үлдээсэн байсан. Эхнийх нь үндсэн ойлголтуудаа бүрэн гүйцэт өөрийн болгох. Хоёр дахь нь хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх. Харин гуравдахыг нь ‘тулгах’ гэсэн байсан.”
“Тулгах?” Бэбэ тээнэгэлзэн. “Тэр нь юу юм?” гэвэл.
“Мэдэхгүй ээ.” гээд Линлэй толгой сэгсэрснээ. “Эцсийн эцэст, энэ манай овгийн тэмдэглэл, Нууц Луугийн цусны боть, гол төлөв манай овгийн түүх болоод өвөг дээдэст минь тохиолдсон зүйлсээс сэдэвлэгдсэн байгаа. Тиймээс ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ гэсэн нь манай өвөг дээдсийн хүчийг дүрслэн харуулах гэсэн зүйл нь болов уу. Гэсэн ч ‘тулгах’ гэж нэрийдсэн гурав дахь шатны талаарх тайлбар байгаагүй болохоор, би тийм ч сайн мэдэхгүй л байна.” гэлээ.
Линлэй өөрөө ч ойлгохгүй байв.
‘Тулгах’ дурдагдсан аргуудтай хамааралтай юм байхдаа?
Гэхдээ адамантин хүнд илдийг ашиглах үед, дайралтын хүчийг хэр их нэмэх бол?
“Би хараахан гэгээрэлд хүрээгүй байна. Тиймээс ойлгож чадахгүй бололтой.” гээд Линлэй толгой сэгсэрлээ.
Үнэндээ Линлэй өөрийгөө ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинг бүрэн эзэмшээгүй байгаа гэдгээ мэдэж байлаа. Учир нь ‘Аянгын ниргэлт’ техникийн хамгийн чухал хэсэг нь сүүлчийн мөчид боломжит бүх хүчээ суллах явдал юм.
Энэ техникийн хүч цаашид хэр их нэмэгдэх бол?
Одоо бол, Линлэй тулааны ки болон биеийн хүчээ гэнэтхэн хүчээр суллаж чадах ч, энийгээ болхидуухан арга гэдгийг мэднэ.
“Бэлтгэлийн замд ямар ч тэмдэглэгээ байхгүй нь хамарсалтай юм.” гээд Линлэй хөхрөн инээлээ.
….
Намар. Шидэт араатны уулсыг онгон ойг шаргал навчсаар хучжээ.
Энэ бол Юлан цаг тооллын 10001 дэх жилийн намрын сүүл сар. Линлэй Шидэт араатны ууланд ирээд жил хагас болж буйвч, дөнгөж л 5000-6000 келометр газрыг л туулчихаад байлаа.
Тэрээр өдөр бүр хамаг цагаа бэлтгэлд зарцуулдаг бөгөөд өдөрт хэдхэн км газар л хороодог.
Шөнө, анир чимээгүйд. Шидэт араатны уулын төв хэсэгт, 5-6 хүн гар гараасаа атгалцан тойрж хүрэхээр аварга модны доор, Линлэй бясалгана.
Аажуухнаар…
Тэнгэр цайж эхэллээ. Линлэй нүдээ нээгээд, нүүрэндээ инээмсэглэл тодрууллаа.
Зөөлөн салхи сэвэлзэж. Навчих агаарт аажуухнаар хуйларч байгаад бууцгааж байлаа. Харин Линлэй чимээгүйхэн навчис газарт буухыг ажин байлаа.
“Эзэнтээн?” Бэбэ нүдээ нээлээ. Тэгээд, “Та сэрчихээ юу? Яагаад намайг сэрээгээгүй юм бэ?” гэлээ.
Үнэндээ, өдөр бүр, Линлэйг сэрэх үед Бэбэ унтаж байдаг. Гэхдээ өдөр бүр, Линлэй Бэбэг сэрэхийг хүлээдэг ч, хэзээ ч түүнийг дуудаж сэрээдэггүй.
“Бэбэ, би хязгаараа давчихлаа.” хэмээн Линлэй оюун санаагаараа Бэбэд хэллээ.
“Хязгаараа давсаан?” Бэбэ тэр даруй хөл дээрээ үсрэн босоод. “Ямар хязгаараа давсан юм бэ?” хэмээхэд.
Линлэй инээд алдан. “Миний сүнслэг энерги эцэст нь 8-р зэрэглэлийн шидтэний түвшинд хүрсэн.”
“8-р зэрэглэлийн шидтэн?!” Бэбэ гайхширч орхилоо.
Тэр өвөл, 16 настай Линлэй 10 өдөр 10 шөнө ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийг урласан нь түүний сүнслэг энерги маш хурдацтай нэмэгдэх үндэс болсон бөгөөд тэрний үр дүнд тэрээр 7-р зэрэглэлийн шидтэний сүүлчийн түвшинд хүрч чадсан.
16 настайдаа тэрээр хэдийн 7-р зэрэглэлийн сүүлчийн түвшинд хүрчихсэн байсан!
Тэрнээс хойш гурван жил өнгөрч.
Фэнлай хотод байхад, Линлэйн сүнслэг энерги төдийлөн хурдацтай өсдөггүй байсан бөгөөд 7-р зэрэглэлийн сүүлчийн түвшнөөс 8-р зэрэглэлд ортол ойролцоогоор 5-6 шил шаардлагатай байх байсан. Гэтэл Шидэт араатны ууланд байсан жилийн хугацаанд, Линлэй байгальтайгаа нэгэн цул болж байнга чулуун сийлбэр урладаг байсан.
Түүний сүнслэг энергий мэдэгдэхүйц нэмэгджээ.
Одоо бол…
Линлэй сүнслэг энерги 8-р зэрэглэлийн шидтэнийхд хүрсэн.
“Эзэнтээн, 8-р зэрэглэлийн шившлэг хэр хүчирхэг вэ?” Бэбэ ийн асуулаа.
“Чи туршиж үзвэл олж мэднэ ээ.” гээд Линлэйн царайнд инээмсэглэл тодорлоо. Бэбэ түүнрүү хараад, бахархалтайгаар, “Алив. 8-р зэрэглэлийн шидэт араатнуудаас ч айдаггүй Бэбэ надад, 8-р зэрэглэлийн шившлэг ядах юм биш.”
Линлэй тэр даруй шившлэгээ уншиж эхэллээ.
Төд удалгүй, Линлэйн эргэн тойрны газрын элемент бэхжин, хатуурч, Линлэйн бие дэх шидийн хүч ч сэргэж эхэллээ.
“Вишш.” Линлэйн урд гэнэтхэн салхи босож, эргэн тойронд нь унасан байсан навчисыг хөдөлгөнө. Тэгтэл гэнэтхэн ууртай архираан сонсдож, газрын гадарга дээр, гурван метр өндөртэй чоно Линлэйн өмнө гэнэтхэн гараад ирлээ. Энэ үлэмж чоно гурван метрын өндөртэй агаад 10 метрын урттай. Биеийнх нь бүх булчин ган мэт бөгөөд дөрвөн мөч нь хүчээр дүүрэн байлаа. 8-р зэрэглэлийн газрын хандлагат шид – Ульж буй дэлхийн чоно!
“Авүүүү!”
Ульж буй дэлхийн чоно ууртайгаар ярзалзсанаа, Бэбэрүү давшлаа, гэсэн ч Бэбэ өөртөө итгэл дүүрэн байсан зогсон Ульж буй дэлхийн чоныг ширтэж байв.
“Вишш!” Гэнэтхэн, Бэбэгийн доороос Газрын жад гараад ирлээ.
“Хөөх!” Бэбэ ч цочирдсондоо, дээш үсэрлээ.
Газрын жад Бэбэг гэмтээч чадаагүй ч, тэрхэн үеэр нь, Ульж буй дэлхийн чоно Бэбэн хажууханд нь ирчихсэн байлаа. Бэбэ тэр даруй чанга гэгч нь хяхнахад, түүний гэнэтхэн томорлоо.
“Авүүүү!”
Ёртолзох соёо болон цусны амт, Ульж буй дэлхийн чоно Бэбэд дарагдсан байх ба, Бэбэ түүнийг ууртай гэгч нь зууж байлаа. Тэгээд ‘Шрр’ гэх дуунаар Бэбэ Ульж буй дэлхийн хоолойг суллаа.
Гэсэн ч Ульж буй дэлхийн чононы савар Бэбэг гэмтээжээ.
“Тап!”
Бэбэ хойш шидэгдэж, газар мөргөн, жижигхэн овон товон бий болголоо. Бэбэ тэр даруй ухас хийн босоод, Ульж буй дэлхийн чоноруу ууртайгаар ширтлээ. Ульж буй дэлхийн чонын савар нь хүртэл машид хүчирхэг юм.
“Бэбэ, энэ Ульж буй дэлхийн чоно шидэт араатан биш. Энэ газрын элементээс бүтсэн, элементийн мөн чанар болоод шидийн хүчний бүрдэл. Түүнд сул тал гэж үгүй.” хэмээн Линлэй чанга дуугаар хэллээ.
Бэбэ даруй ойлголоо.
Энэ зүйл элементийн мөн чанар болон шидийн хүчнээс бүрдсэн болохоор, сүүл эсвэл хоолойноос нь хазсан ч, үзүүлэх хохирол тийм ч ялгаатай байхгүй.
“Шшррк!”
Бэбэ үнэндээ одоо маш ууртай байлаа. Тэрээр хар өнгөнд хувираад, Ульж буй дэлхийн чоноруу үсэртэл, Бэбэгийн өөдөөс хурц соёо ирж байлаа. Гэсэн ч Бэбэ дайралтаас бултаад, Ульж буй дэлхийн чоныг самардаад авлаа. Нүд ирмэхийн зуурт, Бэбэ Ульж буй дэлхийн чоныг бараг зуугаад удаа самардвал, өрсөлдөгч нь бараг эвдрэхийн ирмэг дээр ирлээ.
“Бам!” Ульж буй дэлхийн чонын бие гэнэтхэн гэрэлтээд, нүд ирмэх зуурт дэлбэрчихэв.
Дэлбэрэлтэнд Бэбэ ортон хойш шидэгдэж, ойролцоох модыг мөргөвөл, модны хагас хугаран уналаа.
“Бэбэ, юу гэж бодож байна даа?” Линлэй Бэбэг хэр хүчирхэг гэдгийг мэднэ. Тиймээс иймэрхүү дайралт түүнийг гэмтээхгүйг тэр сайн мэднэ.
Бэбэ яаравчлан түүн дээр хүрч ирээд. “Эзэнтээн, Ульж буй дэлхийн чонын дайралтын хүч 8-р зэрэглэлийн шидэт араатныхаас дутаад байх зүйлгүй юм. Бас ямар ч сул талгүй, аймшигтай эд юм. Дээрээс нь үхэх гэж байхдаа хүртэл, амиа хорлох дэлбэрэлт хийдэг юм байна.” гэлээ.
Ульж буй дэлхийн чонын биеийн тамир барагдах мөчид, түүний шидийн хүч болон элементийн мөн чанараас бүтсэн бүтэц нь дэлбэрдэг ажээ.
8-р зэрэглэлийн хос элементийн шидтэн. Одоогийн хүн төрхөндөө байхдаа хүртэл, Линлэй аймшигтай нэгэнд тооцогдоно. 8-р зэрэглэлийн шившлэгийн хүч маш их билээ.
Жишээ нь, салхины хандлагат шившлэг болох ‘Зэрлэг хуй салхи’. Энэ Зэрлэг хуй салхи шившлэг 1000 хүнтэй армийг ч хялбархан сүйрүүлэх чадалтай. Үнэндээ, Ульж буй дэлхийн чонын дайруулбал жижиг армийг хүйс тэмтэрч чадна. Ульж буй дэлхийн чонын хамгаалалтын хүч гайхалтай билээ. Гагцхүү Бэбэ шиг аймшигтай амьтан л түүний хамгаалалтыг амархан нэвтэлж чадна.
Ульж буй дэлхийн чоно маш хурдан мөн хамгаалалтын хүч нь маш их. Дээрээс нь сул талгүй.
Армид хэр их хохирол үзүүлэх нь төсөөлөгдөхүйц аж.
“Хаант улсад, 10000 хүнтэй армиас 8-р зэрэглэлийн ганц шидтэн илүү чухал байдаг.” Линлэй энэ учрыг ойлгож байлаа. Харин 9-р зэрэглэлийн шидтэн, 100000 хүнтэй армиас ч чухалд тооцогддог. Харин Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн, сая хүнтэй армиас ч чухалд тооцогддог.
Ганц хориотой шид ‘Устгалын шуурга’ шившлэг л гэхэд сая хүнтэй армийг ч устгахуйц хүчтэй.
….
Линлэйн элементийн мөн чанарын шинж нь дахин давтагдашгүй. Мэдээж түүнд шидийн хүчээ сайжруулахад тийм ч их хугацаа шаардлагагүй. Сийлбэрийн шулуун цүүц сургуулийн тусламжтайгаар, Линлэйд шидтэний бэлтгэлд цаг үрэх ч шаардлага гарахгүй байгаа билээ.
Мөн Луугийн хувиралд байхдаа, түүний дайчны бэлтгэлийн хурд урьд өмнөхөөсөө хэд дахин илүү болдог.
….
Линлэй адамантин хүнд илдээ гартаа бариад, өргөн уулаар алхална. Тэрээр зүг бүрт адамантин хүнд илдээ савчиж байлаа. Сапп. Хөдөлгөөн бүр нь гоёмсог байлаа.
Гэхдээ адамантин илдэнд хүрсэн бүх л бул чулуунууд бутран унацгааж байлаа.
Тэдний зарим нь хэдэн арван хэсэгт хуваагдаж, эсвэл бутарч, бүр эсвэл тоос болцгоож байлаа…
Линлэй үргэлжлүүлэн ‘Аянгын ниргэлт’ техникээрээ илүү их хүч суллахыг оролдоно. Оролдох бүрт, ижил хэмжээний тулааны ки ашиглахад, дайралтын нөлөө нэмэгдсээр байлаа.
“Вэв.” Луугийн цусны тулааны кигийнхээ хагасыг ашигласнаа мэдсэн Линлэй, даруй илдээ хуйндаа эргүүлээд хийлээ.
Тэгээд гараа эргүүлтэл, Цустягаан гарт нь гараад ирлээ.
Линлэй тэр даруй үсрэхэд, гарт нь буй Цустягаан уян хатан илд гялтганаж байлаа. Цустягаан илдний хүч бол хурд болоод тааварлахын аргагүй дайралтын чадвар нь билээ.
“Вишш!”
Цустягааныг ойролцоох жижиг модыг чиглүүлэн савбал. Замынхаа хагаст, цустягаан гэнэтхэн могой шиг мурилзан гялтганаад, модыг ороогоод авлаа. Дахин ягаан гэрэлт мялс хийвэл, модны хагас цавчигдлаа.
Тэгээд сэгсэртэл, Цустягаан эргээд шулуун болчихлоо.
“Вишш.” Цустягаан урдхан зоогдлоо. Хурц ир нь өтгөн хар гэрэл гялтгануулан, ойролцоох чулуун хананд зоогджээ.
“Хмм?”
Линлэй гэнэтхэн хөмсгөө зангидаад Цустягаанаа сугалан авлаа. Тэгээд Цустягаан илдрүүгээ сэжиглэнгүй ширтээд. “Илдэн дотор… юу гээч…” Линлэй сүнслэг энергий Цустягаан дээрээ төвлөрүүлж, өөрчлөлтийг нь удирддаг. Тэгтэл дууссаныхаа дараа, тэрээр гэнэтхэн өөрийг нь айдаст автуулам аура олж мэдэрлээ.
“Байж болно гэж үү?” Линлэй зүрх салгална.
Өмнө нь, Гэрэлт дуган дахь аюултай нөхцөл байдалд, Хуйларч буй луу бөгж нь хүчний тэсрэлт явуулсан. Энэ цустягаан уян хатан илд ч гэсэн тэнгэрлэг хэрэгсэл, гэсэн ч илд өөрийнх нь бодсон шиг хүчтэй байгаагүй. Линлэй үргэлж л Цустягаан уян хатан илдний нууцыг мэдэж болдогсон бол хэмээн хүсдэг байсан.
Линлэй сүнслэг энергиэ илдэн дотроо төвлөрүүлээд, дотроос нь сайтар шалгаж үзлээ.
Линлэй 8-р зэрэглэлийн шидтэн болохоосоо өмнө оролдож үзэж байсан ч юу ч олж чадаагүй. Гэхдээ одоо, тэрээр 8-р зэрэглэлийн шидтэн билээ.
“Ххмм?” Линлэйн сүнслэг энерги эцэст нь ямар нэг зүйл илрүүллээ.
Цус хүсэмжилсэн, галзуу аура гэнэтхэн Линлэйн сүнслэг энергитэй холбогдлоо. Линлэй гэнэтхэн цусан далайг олж харлаа. Тоолж барамгүй их цогцос. Эцэст төгсгөл үгүй хөглөрөх яс.
Галзуу, цус хүсэмжилсэн, ягаан аура шууд л Линлэйн сүнслэг энергируу дайрснаа, аянга адил хурдтайгаар, Линлэйн сүнсэнд шингэж эхэллээ…


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s