Чөтгөр бурхдын домгууд 163

ЧБД – 163

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 163 – 2 одтой Алтан зэрэглэл

*Таас*

Гэрэл цацарлаа. Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатныг аянга цохивол шинэхэн цус олгойдож гарав.

Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан хүндээр шархадаж хэдэн алхам ухраад архирав. Тэрээр амаа том ангайлган Сяо Нин Арь уруу давшиллаа.

Цаст шуурганы эрч хүчирхэгжиж эргэн тойрон хэдэн хэм бурувал Нин АРь бие бээрнэ.

5-одтой Алтан зэрэглэлийн ЦАст салхин үлэмж гүрвэлийн хүч Сяо Нин Арьд дарамт учруулна.

Сяо Нин Арь сүнсний хүчээ ашиглаж байхдаа дахин тарни уншихад хэцүү байлаа. Гурван аянга гарч ирэн Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатныг онов.

Таас. Таас. Таас.

Гурван аянга Цаст салхин үлэмж гүрвэлийг онов. Цус хаа сайгүй урсана. Цаст салхин үлэмж гүрвэл гаслантаяа орилох авч хүчгүйтэж Ссяо Нин Арь уруу урагш дахин давшилж чадахаа болино.

Энэ чөтгөрийн араатан галзуурсан бололтой. Тэрээр өөрийнхөө амиа үл хайхран Сяо Нин Арь ийг алах гэж оролдов. Сяо Нин Арь бултах гэж хичээсэн авч хэтэрхий хурдан ажээ.

*Таас*

ЦАст салхин үлэмж гүрвэл Сяо Нин Арийг мөргөв. Тэрээр ихээхэн шархадан газар уналаа.

Цаст салхин үлэмж гүрвэл сарвуугаа өргөн Не Лиг цавчих гэж оролдов.

Сайнгүй шүү. Не Ли аюулд унажээ.

Үүнийг харсан Сяо нин Арь өөрт байсан сүүлчийн сүнсний хүчээ ашиглан гинжин аянга буулган Цаст салхин үлэмж гүрвэл уруу явуулав. Энэ нь сарвууг нь хүлж барилаа.

Сяо Нин АРь машид сандарна. Тэрээр бүх хүчээ алдажээ. Цаст салхин үлэмж гүрвэл хэтэрхий хүчтэй юм. Тэрээр түүний эсрэг тулалдаж чадахгүй. не ЛИ гэхдээ эндээ завилан сууна. Не Ли хэзээ сэргэхийн хэн ч мэдэхгүй. Тэсч чадах эсэхээ Сяо Нин Арь мэдэхгүй. Сүнсний хүч нь аль хэдийн шавхагдсан учраас амных нь хэсэгт цус гарч эхэллээ. ХЭрэв энэ чигээрээ үргэлжлэх аваас дотор эрхтэн нь гэмтэнэ.

“Юу ч болсон НЕ Лиг чи яаж ч чадахгүй.” Сяо Нин Арь ихэд шийдсэн харцаар харна. Тэрээр хүчлэн сүнсний хүчээ шавхсан ч өөрийнхөө хүсэл зоригоороо гинжин аянгыг үргэлжлүүлэн барина.

Гэсэн ч гинжин аянга удалгүй тасалдав.

Цаст салхин үлэмж гүрвэл Не Лиг сарвуугаараа сүлбэх гэтэл Не Ли гэнэтхэн нүдээ нээлээ. Сүнсний тойрон уруу нь дайрч байсан сүнсний хүч бүрэн сүнсний тойронд нь шингэвэл өөрийнх нь сүнсний хүч хэдэн дахин өслөө.

Түүний сүнсний хүч нь хувьсалд орсон байв. Тэрээр 2-одтой Алтан зэрэглэл хүрэв.

Не Ли биендээ гарсан өөрчлөлтөө мэдэрнэ. 2-одтой Алтан зэрэглэл хүрсэн нь зүрхийг нь булиглуулна. үхсэн чөтгөрийн сүнсээр сүнсний хүч сорон авч даваа давна гэж тэрээр төсөөлөөгүй.

Не Ли баруун гараа хөдөлгөв. Улаан гал нисдэг хутга гарт нь гараад ирлээ. Тэгээд энэ хутга Цаст салхин үлэм гүрвэлийн сарвуу уруу нисэв. Гарыг нь хэрчээд дараа нь толгойных нь ар, шилэн хүзүүг нь хэрчив.

Аар.

Цаст салхин үлэмж гүрвэл гаслантаяа архираад газар унавал газар цусанд будагдав.

2-одтой Алтан зэрэглэлий хүрээд Не Ли Улаан гал нисдэг хутгаа улам илүү удирдаж байв. Хүч нь үнэхээр аймшигтай юм. 5-одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан алж чадаж байна.

Гараа савбал Улаан гал нисдэг хутга Не Лигийн гарт буцаж ирлээ. Не Ли Е Зиюун уруу харна. Тэрээр хоёр алтан зэрэглэлийн чөтгөрийн араатантай тулалдаж байлаа. Не Ли Соёот Хулсны баавгайтайгаа нэгдээд татах хүчний талбай идэвхижүүлэв. Амаа ангайн хоёр хар цагаан бөмбөлөг амнаас нь гарлаа.

Е Зиюун тулалдаж байлаа. гэнэтхэн хоёр алтан зэрэглэлийн чөтгөрийн аратанууд хотын хэрэмнээс уналаа. Энэ гэнэтийн өөрчлөлт Е Зиюуныг гайхшруулав. Не Ли уруу харвал юу болоод байгааг тэрээр ойлгов.

Хар цагаан бөмбөлөг араатнуудын хажууд тэсэрсэн. Энэ хүчирхэг тэсрэлтийн хүч нь хоёр алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнуудыг түлхэж унагаасан юм.

Е Зиюун санаа амран газар буулаа. Тэрээр холыг харвал Не Ли хүнд гэмтсэн Сяо Нин Арийг барьж байлаа. Не Ли сүнсний хүчээрээ Сяо Нин Арийг эмчилнэ.

Наран мандахтай зэрэгцэн Не ли, Сяо Нин Арь хоёр алтан өнгөөр хучигдав. Энэ үхэл ханхалсан тулааны талбарт харж болох хамгийн үзэсгэлэнтэй зүйл байв.

Хоёр дурлалт хосууд шиг сайхан харагдана.

Е Зиюун яагаад ч юм дотроо ихэд бухимдав. Тэрээр тэднийг харвал дотроо ихэд бодлогоширов.

“Нин арь, чиний төлөө юу ч хийнэ, тэр чамд маш их хайртай. Гэтэл би чини йхувьд хэн юм бэ? Бидэнд марташгүй тийм зүйл болоогүй. Би Нин Арийг чамаас булаах эрхгүй.” Е Зиюуны нүд чийгтэв.  Зүрх нь урагдаж буй мэт санагдана. Урт хугацааны дараа нулимсаа арчаад хэллээ. “Не Ли, өнөөдрөөс эхлээд зүгээр найзууд л больё. Нин Арь бид хоёр сайн найзууд. Чи түүнд сайн байх хэрэгтэй шүү.” Е Зиюун амандаа бувтнав. Тэрээр НЕ Ли мөн Сяо Нин Арь хоёр уруу харлаа.

Тэрээр ганцаараа байх талаар дахин бодов. Е Зиюун насан туршдаа ганцаараа байж магад. Хотын захирагчийн охин учраас олон хариуцлага өөрт нь ноогддог. Тэрээр Яруу алдрын хотыг амь насаараа хамгаалах ёстой.

Энэ мөчид тэрээр НЕ Лиг зүрхэндээ булшлахыг хүслээ. Гэхдээ л яагаад ч юм зүрх нь шархална.

Не Ли сүнсний хүчээ Нин Арь биенд хийвэл гэмтсэн сүнсний судлуудыг нь сэргээнэ. Хэсэг хугацааны дараа Сяо Нин Арь нүдээ хүчлэн нээлээ.

Сяо Нин Арь царай цав цагаан байлаа. Амьсгал аван инээмсэглэн хэллээ. “Не Ли, чи сайн байгаа юм байна…”

Амьсгалаа авсан ч үзэсгэлэнт царайд нь дусал ч цус байхгүй мэт харагдана. Сүнсний хүчээ шавхсан нь аминд халгүй нь сайн хэрэг.

“Битгий их ярь. Сүнсний хүч чинь шавхагдчихаж. Чи дахиж тулалдаж болохгүй. Зиюун та хоёрыг би буцаая. Та хоёр цугтаа хотын захирагчийн эдлэнд буцаад байж бай. ” Не Ли хэллээ. Сяо Нин Арь одоо ихэд гэмтсэн. Не Ли өөрөөс нь болсон гэхээр ихэд шархаллаа. Гэхдээ Не Ли Нин АРийн сэтгэлийн хүсч буй зүйлийг өгч чадахгүй. Өмнөх амьдралдаа төлж бараагүй хайраа Не Ли энэ удаа төлөх ёстой. Тэрээр Е Зиюун уруу очоод харлаа.

“Надад даатга.” Е Зиюун хэлээд Сяо Нин Арийг түшлээ. Тэрээр толгойгоо гудайлган Не лигийн нүдийг харалгүй явна.

“Би…” Не ли Зиюун уруу харан талархах сэтгэлээ илэрхийлэх гэсэн боловч бүтсэнгүй.

“Дараа ярья. Хэлэх зүйл байвал дараа хэл. Сяо Нин Арь гэмтсэн учраас энд удаж болохгүй. Би түүнийг аваад явлаа.” Е Зиюун тасалдуулав. Тэрээр Не Лиг үгээ дуусгахыг хүссэнгүй. Тэрээр Сяо Нин Арийг тэврээд тулааны талбараас холдлоо.

Не Ли цочирдов. Е Зиюун ямар нэгэн зүйл нуугаад байгааг мэдэрнэ. Гэхдээ юу буруу болсоныг тэрээр олйгосонгүй. Даанч бодох цаг алга. Чөтгөрийн араатнууд дээшээ хотын хэрэм уруу авирсаар. Улаан гал хутга Не Лигийн гарнаас нислээ.

ШҮү Шүү Шүү.

Чөтгөрийн араатнууд нэг нэгээрээ үхэцгээлээ.

Холыг харвал Е зиюун, Сяо Нин Арь хоёр хоёул алга болцгоосон байв.

Хоёр одтой Алтан зэрэглэл болсон учраас 5-одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд асуудал биш болсон. Тэрээр Улаан гал хутгаараа олон чөтгөрийн араатныг хормын дотор хөнөөлөө.

Гучин цаг дайрсан Цаст салхин араатнуудын эсрэг өдөр шөнө солигдон Хотын харуулууд ээлжиллээ.

Сая араатнуудаас гуравны нэг нь үхэцгээв.

ЭНэ тулаан дунд холоос нэгэн архираан сонсогдов. Гэтэл Цаст салхин чөтгөрийн араатнууд хэдэн километр ухраад байраа эзэлцгээв.

Цаст салхин чөтгөрийн араатнууд дайралтаа зогсоолоо гэжүү?

Итгэмээргүй юм. Цаст салхин араатнууд өмнө нь дайрахаас өөр юм мэддэггүй байсан.

ЦАст салхин араатнууд ухархыг хараад Е Зонг, Е Сю нар бие биенээ харав. Тэд яагаад зогсчихвоо?

Сая архирсан архираанаас болсон уу? Энэ архираан маш тод байсан. Хамгийн багадаа Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан удирдан архирсан байх ёстой.

Е Зонг гэнэтхэн амаа ангайлгав. “Хар алтан зэрэглэлийн араатан Ухаанаа задалсан байна.”

Ухаанаа задлах аа? Е Сю зүрх чичирхийлэв. Домогт ийм зүйл болж байхыг сонссон. Чөтгөрийн сүнснүүд маш гайхалтай ухаантай байдаг нь тохиолддог.  Хэрэв тэд ухаанаа задлах аваас хүнээс дутахааргүй уханатай болдог. Гэхдээ ердийн тохиолдолд тэд Гэгээнтэн зэрэглэл хүрч байж л ухаанаа задалдаг юм.

Е Зонг хол хараад санаашрав. “Энэ олон жил Яруу алдрын хотод хүчтэнгүүд маань улам цөөрсөн. Гэтэл энэ чөтгөрийн араатнууд улам үхчирхэг болох юм. Яруу алдрын хотыг минь тойрох чөтгөрийн араатнууд хүртэл хүчирхэгжижээ.”

Үүнийг сонсвол Шэн Хонг мишээв. Хэрэв Яруу алдрын хотыг хамгаалаад байх юм хэзээ нэгэн цагт унах л болно. Харанхуйн бүлгэмтэй нэгдэж байж л амьд үлдэнэ. Тэр үед харанхуйн бүлгэм эртний байгуулалтыг нээнэ.

Бусад овгийн ахлагч нар ч гуниглав. Гэхдээ залуу үе нь байгаа учраас Яруу алодрын хотод найдвар бий. Е Зонг Не Ли, Е Зиюун, Сяо Нин Арь болон бусад хүүхдүүдийг бодлоо.

Настангуудын үе өнгөрчээ. Залуу хүмүүс хурдан өсч том болж байна. Удахгүй суудлаа залуучууддаа үлдээх цаг ирэх нь дээ.

Чөтгөрийн араатнууд ухарвал олон овгийн ахлагч нар улаан тос хэрэм уруу гаргав. Алхимийн холбоо олон хулс модыг гаргав, мөн их хэмжээний цус оргилуулах чөтгөрийн шилнүүд. Чөтгөрийн араатнуудтай тулахын тулд Яруу алдрын хот бүх хүчин чадлаараа ажиллана.

“Тэд одоо юу хийх гэж байгаа юм болдоо?” Не Ли ухаанаа зарав.

“Тэд юу хийгээд байна аа?” Нэг хүн хэллээ.

Чөтгөрийн арми хөдөлж эхэллээ. Үлэмж цаст салхин чөтгөрийн араатнууд уулнаас үлэмж чулуунууд авчирна. Бүгдэнгийн царай хувирлаа.

“Тэд яруу алдрын хот уруу чулуу нүүлгэх гэж байна.”

“Тэнгэр минь, бид сүйрч ээ!”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s