Чөтгөр бурхдын домгууд 162

ЧБД – 162

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 162 – Ширүүн тулаан

Бүх овгийн ахлагч нар инээмсэглэнэ. Хуяан Сяонг хэлсэн үнэн. Не Ли хэдхэн тангаар мөн улаан тосорхог материалаар ийм олон чөтгөрийн араатнийг ямар ч цус урсгалгүй алсан. Энд Яруу алдрын хотод ямар ч хохирол учруулаагүй.

Түүний оруулсан хувь нэмэр цаглашгүй билээ.

Е Зонг Е Сю хоёр бие биенээ харна. Е Сю инээмсэглэж байв. Е Зонг албаар Е Сюг ингэж хэлсэнийг мэдэж байгаа. Не Лигийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулж байна. Ирээдүйд овгийн ахлагч нар Не Лиг хүндэлж биширнэ.

Е Зонг эцэс төгсгөлгүй чөтгөрийн араатнуудын сүргийн зүг харна. Яруу алдрын хот үргэлж аюултай нөхцөл байдлын дунд оршин тогтносоор ирсэн. Чөтгөрийн араатнуудын сүрэг хэзээ ч хамаагүй ирж болхоор байсан. Хот хэзээ ч сүйрэхийг хэн ч мэдэхгүй. Не Ли Яруу алдрын хотыг хамгаалж чадна гэвэл Юнэртэй гэрлүүлэх асуудал биш.

Хэрэв Юнэр Не Литэй гэрлэвэл Юнэр дараагийн Хотын захирагч болно. Энэ хамгийн зөв сонголт биз.

Е Ханийг бодвол Е Зонг хөнгөхөн санаашрав. Тэрээр хуяг дуулгаа өмссөн Е Хан уруу харна. Тэрээр ганцаараа цамхаг дээр зогсоод ганцаардаж буй мэт харагдаж байлаа.

Е Хан илүү нээлттэй болно гэж найдья.

Е Хан муугай ч Юн Эр, Не Ли хоёртой эн тэнцэхгүй. Яруу алдрын хотод хувь нэмрээ оруулаагүй, дээрээс нь удам угсаа байр суурь нь муу. Не Лигийн оруулсан хувь нэмэр үлэмж тул Е Ханыг онц гойд харагдуулахгүй. Е Хан тулалдаад үзсэн ч ялахгүй биз.

Е Хан ямар нэгэн юм мэдэрсэн мэт санагдвал Е Зонг уруу харлаа. Тэрээр цамхаг дэрээс харна. Тэрээр хэзээ ч Не Лиг ийм олон аргыг ханцуйндаа нуусан байсан гэж төсөөлөөгүй. Зуу мянган чөтгөрийн араатнуудыг даруй алчихлаа. Тэдний дунд хоёр Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан байсан шүү дээ.

Е Хан яагаад Е Зонг аав нь Не Лиг ийм өндрөөр үнэлдэгийг ойлголоо. Тэрээр Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтийг мөн Не Ли хийсэн гэдгийг дуулсан. Энэ хоёр хувь нэмрээс л үзэхэд Не Лигийн өмнө хэн ч өрсөлдөх боломжгүй.

Е Хан гараа зангидав. Түүний хурц хумс алганд нь шигдэнэ. Тэрээр өөрийгөө өвтгөж байж л зүрхэн дэх зовлон шаналалаа багахан тайлах юм даа. Яруу алдрын хотын захирагчийн алба өөртэй нь ихэд ойрхон. Гэхдээ түүнд хүрч болошгүй өндөр даваа юм. Энэ албан тушаалаас улам холдож байгаагаа Е Хан мэдэрч байв.

Е Хан Шэн Жиүгийн хэлсэнийг саналаа. Яруу алдрын хотын албыг өөрөө авч чадахгүй бол өөр хүнд өгөхгүй шүү.

Е Ханы нүд улаанаараа эргэлдэв. Тэрээр шүдээ зуун дотроо бодлоо. ‘Та нар л намайг хүчилсэн шүү.’

Яг одоо, хотын хэрэм дээр.

Лу Пиао, Вэй нан болон нөхөд баяр хөөрөө нууж чадахгүй нь. Тэд ч гэсэн хулс модоор хэд хэдэн чөтгөрийн араатан алсан.

Лу Пиао хотын хана дээр зогсвол хүйтэн сэрүүн салхи нүүр уруу нь сэвшин үлээв. Тэрээр хөхрөн инээгээд хэллээ. “Энэ чөтгөрийн араатны сүрэг юу ч биш юм биш үү?”

Лу Пиао ихэд бахдсан байгааг хараад Сяо Сюэгийн дургүй хүрэв. Хэдхэн хормын өмнө тэр гиншиж байсан. Одоо танигдахааргүй болж ээ. ТЭрээр Лу Пиаог хотын хэрэмнээс унатал нь өшиглөх талаар ч бодов.

“Эрт баярлах хэрэггүй ээ. Энд сая гаруй чөтгөрийн араатан байгаа. Бид аравны нэгийг нь л сөнөөгөөд байна.”

Дү Зэд хэлэх үг олдохгүй нь. Энэ чөтгөрийн араатнуудын ердөө эхлэл нь байна шүү.

Лу Пиао наргианч шооч зан гаргаж байгааг эс тооцвол бусад нөхдүүд бүгдээрээ ихэд нухацтай байлаа. Эцсийн эцэст чөтгөрийн араатнуудын сүрэг аль хэдийн хамгаалалтын гурав дахь шугамыг давчихсан. Дараачаар тэдэнд хэдэн нууц хөцөр үлдсэн юм бол.

Гуравдах хамгаалалтын шугамыг хагас цаг эсвэл цаг барьж тэсээд хэдэн арван мянган Цаст салхин чөтгөрийн араатнуудыг алж чадлаа. Гэхдээ Цаст салхин чөтгөрийн араатнууд урагш давшилсан хэвээрээ.

“Хурдал, улаан тосыг доош нь цутга.”

Хэсэг бүлэг тулаанчид хувинтай улаан тос цутгасаар гал гаргалаа. Таас, удалгүй гал тэнгэрт хадав.

Хотын хэрэмнээс холгүйхэн энэ бол дөрөв дэх хамгаалалтын шугам.

Гал тоо томшгүй цаст салхин чөтгөрийн араатнуудыг залгин авлаа. Хотын хэрэмний доорх хэсэг шатаж буй Цаст салхин чөтгөрийн араатнуудаар аль хэдийнээ тамын далай мэт аймшигтай болжээ.

Хэрэм дээрх харуулууд бүгдээрээ бэлтгэлтэй байв. Тэд хэзээ ч хамаагүй тулалдахад бэлэн. Дөрөвдэх хамгаалалтын шугам дуусах аваас тэд ирт сэлмээрээ тулалдах болно. ЭНэ мөчид тэдэнд Цаст салхин чөтгөрийн араатнуудтай нүүр тулахаас өөр арга үгүй билээ.

“Чөтгөрийн араатнууд хэрэм дээр авирч эхэлж байна.” Холоос ийнхүү хэлэх хүний хоолой сонсогдов.

Улаан тос аймшигт гал болон хувирсан. Энэ гал олон Цаст салхин чөтгөрийн араатнуудыг залгих авч  зарим хүчирхэг Алтан зэрэглэлийн Цаст салхин чөтгөрийн араатнууд амьд үлдэн хана уруу авирна. ХҮчирхэг гэр бүлийн дайчид гартаа сэлмээ чангаас чанга барилаа.

Аар.

Хэдэн алтан зэрэглэлийн Цаст салхин чөтгөрийн араатнууд хана дээр авиран хүчирхэг сарвуугаа савчив. Үүнээс болж хэдэн харуулууд үхнэ. Тэр даруй хана дотор цусны үнэр хамар цоригуулна.

*Шүү.* *Шүү.* *Шүү.*

Хэдэн хүмүүс Алтан зэрэглэлийн Цаст салхин чөтгөрийн араатнууд уруу давшилав. Тэд бүгд алтан зэрэглэлийн дайчид. Тэдний дунд хэдэн Хар алтан зэрэглэлийн дайчид ч байлаа. Тэд хурдан Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнуудыг алаад цогцосыг нь хананаас унагав.

Хүчтэй тулаан хэрэмний дээр өрнөнө. Хэдэн хүн үхсэн ч өмнөх чөтгөрийн араатнуудыг сүргийн дайралттай харьцуулахад энэ юу ч биш. Өнгөрсөнд чөтгөрийн араатнуудын сүрэг ирвэл тэд олуулаа хотын хэрэм уруу дайрдаг. Энд аймшигтай тулаан өрнөдөг бөгөөд махны машин шиг олон хүнийг үй түмээр нь хөнөөдөг.

ЭНэ удаа харин энгийн Цаст салхин чөтгөрийн араатнууд галан далайд үхэцгээв. Хэдхэн Алтан зэрэглэлийн Цаст салхин чөтгөрийн араатнууд хэрэм дээр авирна. Түүнчлэн Цаст салхин араатнууд дүрэлзэх галыг үл тэснэ. Тэнгэрт хадах хүчтэй галнаас болж тэдний тулалдах чадвар нэлээн унасан. Олон гэр бүлийн дайчид Цаст салхин араатнуудыг хэрэм дээр гарвал тэр даруй устгана.

УЛаан тосыг доош урсгавал гал дахин давалгаалсаар Цаст салхин чөтгөрийн араатнуудыг залгисаар.

Хотын хэрэмний дээрх тулаан үргэлжилнэ. Не Ли машид няхуур удирдлагыг гартаа аван тушаал өгнө. Түүнд үлэмж хэмжээний улаан гал байх авч энэ нөхцөл байдлыг хэдхэн цаг л үргэлжлүүлэх хэмжээний.

Не ЛИ аль хэдийн АЛхимийн холбоонд Цуст оргилуулах чөтгөрийн шилийн хээн бичээс, мөн шаардлагатай материалуудыг өгсөн. Энэ улаан тос дуусах аваас тэд Цус оргилуулах чөтгөрийн шилүүдийг ашиглана.

Өдийг хүртэл ямар ч Овгийн ахлагч ямар нэгэн үйлдэл хийх шаардлага гарсангүй. Тэд зөвхөн анхааралтай зогсоцгоож байлаа.

“Даруй хэдэн эрчүүдээ гэр уруу нь буцаа. Гэрт нь шаардлагагүй тос байвал авчруул. Өнөөдөр, би Цаст салхин чөтгөрийн араатнуудыг энд шорлог болон шарах болно.” Хуяан Сяонг орилов. Хуяан овгийн хүмүүс даруй улаан тос авчрах гэж хүмүүс явуулав.

Олон гэр бүлийн ахлагч нар ч хүмүүсээр улаан тос авчруулах гэж байлаа. Тэд жилийн турш хэрэглэх улаан тосгүй байсан ч энэ Цаст салхин чөтгөрийн араатнуудыг алж чадсанаараа хэзээ ч харамсахгүй. Хэрэв Яруу алдрын хотынхон улаан тосоор Цаст салхин чөтгөрийн араатнуудтай тулалдаж чадна гэдгийг мэдэж байсан бол улаан тосыг дахиж хүнсэндээ хэзээ ч хэрэглэхгүй байсан ч чадна.

Е Зонг холыг харна. Тэрээр хэдэн Хар Алтан чөтгөрийн араатнуудыг харлаа. Цаст салхин чөтгөрийн араатнуудыг сүрэг дундах хамгийн аймшигтай чөтгөрийн араатнууд бол тэд. Учир нь тэд энэ цаст салхин чөтгөрийн араатнуудыг сүргийг удирдаж байгаа.

Энэ тулаан их этгээд өрнөлтэй болно. Доор мах татагч машин шиг хэдэн араваараа, зуу зуугаараа Цаст салхин чөтгөрийн араатнууд үхэцгээж, хотын хэрэм дээр тулаан өрнөнө. Мянга гаруй хүн шархадаж, зуу гаруй хүн аль хэдийн амьсгал хураажээ.

Гэхдээ энэ нөхцөл байдал Яруу алдрын хотод хүлээн зөвшөөрөгдөхүйц.

Не ЛИ тулаанчидыг удирдаж байхдаа яг л хоосон ертөнцөд байгаа мэт санана. Олн чөтгөрийн араатнууд хэрэмний доороос улив. Тэдний хоолой улам холдож буй мэт санагдлаа. Тоо томшгүй Цаст салхин чөтгөрийн араатнуудын үхсэн сүнс агаарт хөвнө.

Не Ли энэ тоо томшгүй олон чөтгөрийн араатны сүнсний хүч өөр уруу нь ирж байгааг мэдэрлээ. Тэдний сүнсний хүч Не Ли уруу зогсоо зайгүй ирнэ.

Таас. Таас. Таас.

Энэ сүнсний хүчний нөлөөгөөр Не Лигийн сүнсний тойрон машид томров.

Не Ли өөрийнх нь сүнсний тойрон тэсрэх гэж буй мэт санана. Түний бүх биеийн хөдөлгөөн маш удаан боллоо. Не Лигийн хөмсөг ихэд зангирав. Энэ тохиол ийм эгзэгтэй үед болох гэж дээ.

*Шүү.* *Шүү.* *Шүү.*

Хэд хэдэн АЛтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд хэрэм дээр гарч ирэв. Дү Зэ, Лу Пиао нар бүгдээрээ өөрсдийн чөтгөрийн сүнснүүдтэйгээ нэгдэж тулаанд орно. Дүан Жиан удирдлагыг гартаа аван хамгийн олон Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнуудыг хөнөөлөө.

Гэнэтхэн хоёр Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан Не ЛИ уруу давшилав.

“Не Ли, болгоомжтой.” Сяо Нин Арь Не Лигийн гаргаж буй хачин хариу үйлдлийг ухаарав. Не Ли хөмсгөө маш чанга зангидаад ихэд өвдсөн буй мэт аашилна. Нин Арь өөрийгөө ч бодолгүй Не Лигийн зүг давшилав.

Е Зиюун ч гэсэн Не Лиг ихэд хачин байгааг мэдэрлээ. Тэрээр Сяо Нин Арийг Не Лиг аварахын тулд хоёр Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатны өмнө үсэрч байгааг харлаа. Хэрэв тэрээр үүнийг зогсоохгүй бол Не Ли, Сяо нин АРь хоёулаа аюулд унана. Зиюун Цаст салхин хатан чөтгөрийн сүнсээ удирдаад хоёр шуурга алган дээрээ хуйлруулж байгаад хоёр АЛтан зэрэглэлийн чөтгөрйин араатан уруу явууллаа.

Е Зиюун ердөө 1-одтой Атлан зэрэглэл. Харин энэ чөтгөрийн араатнууд дор хаяж 3-одтой Алтан зэрэглэл. Гэхдээ Е Зиюунд энэ ялгаа тийм ч их биш. Хоёр шуурга Цаст салхин чөтгөрийн араатнууд уруу очвол тэдний хурд удаашрав.

Мөст хана техник.

Е Зиюун хурдан тарни уншиж Цаст салхин хатнаараа ус удирдаж Не Ли, Сяо Нин Арь хоёрын ард зузаан хана босголоо.

Таас.

Хоёр алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд мөсөн хана цохилоо. Тэд улин хойшоо ухарлаа.

Энэ мөчид Е Зиюуны царай цонхийж амнаас нь цус урсан гарлаа. Түүний хүчээр хоёр 3-одтой алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэй нүүр тулна гэдэг хэцүү явдал.

Сяо Нин Арь Не Лиг холдуулан түлхвэл Е Зиюун уруу талархсан харцаар харлаа. Е Зиюун тэр хоёрыг дөнгөж сая аварчихлаа шүү дээ.

Таас.

Сяо Нин Арь, Не Ли хоёр газар уналаа. Сяо Нин Арь орь дуу алдав. Түүний сүнсний хүч Алтан зэрэглэл хүрсэн хэдий ч тэрээр Чөтгөрийн сүнстэн учраас биеийн хүч нь тийм ч хүчтэй биш. Хэд өнхрөлдөв Не ли дээр нь гараад хэвтэв.

“Нин АРь, Не Лиг аваад түрүүлээд вяж бай.” Е Зиюун сандралдан хэлэв. Тэрээр Цаст хатанаа удирдан Не Ли, Сяо Нин Арь хоёрт зам гаргаж өглөө.

“Е Зиюун, чи…” Сяо Нин Арь Е Зиюун уруу харлаа. Дотор өр зүрх нь өвдөнө. Залуу байхаасаа л Е Зиюунтай найз байснаа санана. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх бүрт Сяо Нин Арь тэр хоёр зайгаа барьж эхэлсэн. Е Зиюун Хотын захирагчийн охин. Харин Сяо Нин Арь хэн ч биш. Тэрээр бусад хүнтэй гэрлэх тавилантай болсон. Тэр муу новш Шэн Фэй. Ихэд харууссан хэдий ч тэрээр амьдралаа өөрчлөх гэж ихэд хичээсэн. Не Ли өөрийг нь өвчнөөс эдгээж, гэр бүлийнхээ хамгийн хүчтэй хүн нь болгосон. Гэхдээ Не Лигийн сэтгэлтэй охин бол Е Зиюун.

Хувь тавилан үргэлж Е Зиюунд таатай хандаж эхэлсэн.

Гэхдээ өнөөдөр амийг нь аварсан хүн Е Зиюун болж таарлаа.

Сяо Нин Арь их уужин зөөлхөн зүрх сэтгэлтэй хүн. Одоо Е Зиюунд ямар нэгэн зүйл тохиолдохыг тэрээр тэсч чадахгүй учраас ийнхүү хэллээ. “Болгоомжтой байгаарай.”

Не Ли ухаан санаа хохирол авсан ч ухаан нь эргэж ирнэ. Тэрээр ямар нэгэн зүйл дээр байгаагаа мэдэрвэл доор нь ямар нэг зүйл байлаа. Маш зөөлхөн, эмэгтэй хүний үнэр үнэртэнэ. Тэрээр нүдээ хүчилж нээвэл Нин Арь байж таарлаа. Тэд нимгэн хувцасаар л заагдлагдана. Тэд бие биенийхээ арьсийг хөнгөхөн мэдэрхээр байлаа. Не Ли ухаан орж ирвэл Сяо Нин Арийг хараад тэрээр цочирдов. Тэрээр саяхан сүнсний тойрон нь нөлөөнд автсан байснаа санасан. Хоёр Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан өөр уруу нь дайрч байхад Сяо Нин Арь өөрийг нь аварсан бололтой.

“Не Ли, чи сэрчихвүү? Чамд сая юу тохиолдов оо? Биднийн үхтэл айлгалаа шүү.”  Сяо Нин Арь Не Лиг сэргэхийг хараад санаа амрав. Не ли өөрийнх нь цээжийг дарж хэвтэж байгааг санавал Сяо Нин АРийг хацар улайлаа. Тэрээр хурдан хэллээ. “Хурдал болсоорой. Зиюун биднийг аюултай үед байхад Зиюун биднийг хамгаалсан. Тэр одоо ч хамгаалж байгаа.”

Не Ли дээр нь хэвтээд байвал Не Лиг холдуулан түлхэхийг хүснэ. Даанч Не Лиг өвтгөхөөс Сяо Нин Арь айна.  Не Ли аль хэдийн шархадсан. Даанч тэдний арьс шүргэлцээд байна.

Не Ли түүний хариу үйлдэлд анхаарал хандуулсангүй. Харин сүнсний тойрорндоо хүчээ оруулна. Энэ сүнсний хүчнээс болж сүнсний тойрон нь гэмтсэн учраас бие нь сул дорой байлаа.

Сяо Нин Арийн хэлсэн үгийг сонсоод Не ли сүнсний тойронгоо маш хурдтай ажиллаууллав. Сүнсний тойрон нь өссөн бололтой.

Не Ли яагаад гэгдийг нь ойлгов. Доор ийм олон чөтгөрийн араатан үхэж буй учраас тэдний биенээс маш их сүнсний хүч гарах учиртай. Энэ бүх сүнсний хүчийг удирдаж болохгүй. Тиймээс тэд биенд нь орсон. Не Лигийн сүнсний тойрон нэг дор ийм их сүнсний хүч сорж чадахгүйгээс хойш сая ийм зүйл тохиолдсон.

Не Ли хэцүү ч гэсэн бослоо. Сүнсний тойрон нь машинд татуулж буй мэт өвдөнө.

Не Ли боссондоо шүдээ зууна.

“Не Ли яаж байна?” Сяо Нин Арь санаа зовнингүй асуулаа. Тэрээр хурдан Не Лиг түшив.

“Сайнгүй байна. Би сүнсний хүчээ жаахан боловсруулаадахья.” Не Ли ийнхүү хэлэн газар хүчилж суулаа. Тэрээр даруй сүнсний тойрон доторх сүнсний хүчээ боловсруулна. Тэр үед л тэрээр хурдан хүчээ нөхөн дахиж тулаанд орж чадах билээ.

Не Ли дайралтанд өртөхөөс сэргийнлэн Сяо Нин Арь хажууд нь хамгаалан зогсоно.

Олон гэр бүлийн хүчтэнгүүд олон чөтгөрийн араатнуудыг алсан хэдий ч МӨнгөн, Алтан зэрэглэлийн Чөтгөрийн араатнууд хэрэм давах нь олширно. Энэ тулааны улам хэцүү болгоно.

Е Зиюун Цаст хатан чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн. Тэрээр хоёр Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнаас бултаж байлаа. Жижигхэн цасан шуурга сэлэм болон хувираад хоёр алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан уруу чиглэн явлаа.

Таас. Таас.

Мөсөн талстууд тэсэрвэл хоёр алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд хэсэг зуур саатлаа. хоёр чөтгөрийн араатан хүчтэй архираад Е Зиюун уруу довтлов.

Цаст салхин төрлийн чөтгөрийн сүнстэй нэгдсэн Е Зиюун 1-одтой ч дээшээ зэрэглэлийн чөтгөрийн араатныг дарж чадна. Гэхдээ тэрээр хоёр 3-одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнуудыг яаж ч чадаххгүй.

Е Зиюун аюулд байгааг харсан Сяо Нин Арь тэвдэнэ. Е Зиюун дээр очих гэсэн боловч нэг Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан Не Ли уруу дайрав. Үүнийг харсан Сяо Нин Арь Тэнгэрийн Аянгат Харцагатайгаа нэгдээд далавчаа дэвэн тэр АЛтан зэрэглэлийн чөтгөрийн араатан уруу дайрлаа.

Өмнөх хэсэг

Дараагийн

 

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 162”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s