Чөтгөр бурхдын домгууд 161

ЧБД – 161

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


161-р хэсэг: Аюултай санаа

Аянга мэт чөтгөрийн араатнуудын аймшигт архираа, хэрмийн хананаас шороо унагахад хангалттай байлаа.
Төгсгөл үгүй чөтгөрийн араатны сүргийг хараад, Дү Зэ, Лү Пиао нарын царай цонхийлоо.
“Бурхан минь гэж, ямар олон Цаст салхин чөтгөрийн араатнууд вэ! Эд нарт гэдсээ хүүлүүлмээргүй л байна шүү!” Лү Пиао царай ихэд санаа зовсон байртай болсноо, “Бурхан минь намайг өрөвдөөч дээ, би одоо ч зандан хэвээрэй байгаа!” гэхэд.
“Муу хэрэггүй амьтан!” гээд Сяо Сюэ Лү Пиаогийн бөгсийг өшиглөснөө, “Хэрэв Цаст салхин чөтгөрийн араатнууд хэрэмрүү авираад гараад ирвэл, би тэднийг болгоод өгөмц!”
Дү Зэ Сяо Сюэ руу эрхий хуруу гозойлголоо. Сяо Сюэ шиг эмэгтэй айхгүй байхад, ямар эр айх билээ дээ? Лү Пиао хэдийгээр гоншигонож байсан ч хэрэм дүүр үлдлээ. Тэр гомдолсон ч гэлээ, машид хатуужилтай хүн, эс бөгөөс, тэрээр өмнөх амьдралдаа хором ч бодолгүйгээр амиа өгөхгүй байх байсан.
Сяо Нин Арь, Е Зиюун хоёр Не Лигийн ард юу ч хэлэлгүй зогсоно.
Е Зиюун Е Зонг руу харна. Хотын даргын охины хувьд, тэр бусдаас дорд байж болохгүй. Чөтгөрийн араатны сүрэг довтлох үед ч, тэр ухарж болохгүй. Энэ бол Цаст салхин гэр бүлийн бахархалын асуудал юм!
Тэд Яруу алдрын хотоо хамгаалахаар хүлээцгээнэ!
Сяо Нин Арь Не Лигийн нурууг харна. Хавцлын шорон ертөнцөд, тэрээр бараг л үхэх шахсан, тиймээс тэр үхлийн өмнө машид дөлгөөхөн болсон байлаа. Хэрэв Яруу алдрын хот чөтгөрийн араатны сүрэгт устгагдвал, тэр Не Литэй хамт дуртайя үхнэ.
Не Ли алсыг ширтэнэ. Цаст салхин чөтгөрийн араатны урд шугам хамгаалалтын эхний эгнээнд орчихлоо. Налуу хэсэгт орох үед, чөтгөрийн араатны сүргийн хурд нэлээд саарлаа. Чөтгөрийн араатнууд налуу хэсгийг маш хурдан туулаад, нүх ухсан хэсэгт ирлээ.
Цаст салхин чөтгөрийн араатнууд тэр хэсэгт орж ирэх үед, их хэмжээний шингэнд живж бас нүхэнд унацгааж эхэллээ.
Цаст салхин чөтгөрийн араатнууд шингэнд хүрэх үед, тэр даруй дэлбэрч, дөлөн далайг бий болголоо. Галан далайд орсон урд шугамын чөтгөрийн араатнууд өрөвдөлтэйгөөр архирцгаана. Гал тархаж, тэр даруй 1000 гаруй Цаст салхин араатан галд залгигдлаа.
Цаст салхин чөтгөрийн араатнууд галнаас маш их айдаг. Гэсэн ч, энгийн гал Цаст салхин араатнуудын биеийг шатааж чадахгүй. Не Лигийн нүхэнд асгаж байсан зүйл бол улаан тос. Энэ улаан тосонд гялтгануур материал нэмсэн. Энэ тосоор арьс үсийн тосолсон үед, гал улам авалцана. Ийм гал энгийн хүйтэнд унтрахгүй.
Чөтгөрийн араатны сүрэг урагш давшиж байсан болохоор, урд шугамд байсан Цаст салхин чөтгөрийн араатнууд зогсож чадсангүй. Тэднийг түлхэж, нэг нэгээр нь, галан далайд оруулж галыг улам дэвэргэсээр байлаа.
Хэдхэн хормын дараа, Цаст салхин чөтгөрийн араатнуудын цогцос нэг нэгэн дээрээ овоологдсоор, маш том галан уулыг бий болголоо.
Хэдэн мянган чөтгөрийн араатнууд үхлээ!
Энэ үзэгдэл хүн бүрийг цочирдоход хүргэжээ. Хэн эдгээр нүхэнд байгаа шингэнүүд ийм аймшигтай хүчтэй гэж мэдэх билээ дээ? Хормын дотор, чөтгөрийн араатны дайралтыг хаачихлаа.
Е Зонг тэр хэд мэгдэн зогсоцгооно, сайхан л тэд үүгээр тоглоом шоглоом хийж байсан. Тэд Не Лигийн ашигласан шингэн чөтгөрийн араатны эсрэг ийм хүчтэй зэвсэг болох юм гэж таамаглаагүй!
Е Сю “Не Лид ганц хоёр арга байсан юм. Ганц энэ үйлдэл нь л бидний хүчийг их хэмнэлээ!” гэлээ.
Е Зонгийн нүд гялтганана, Не Ли сайн ажиллаа.
Шэн Хонгийн царай барайгаад явчихав, тэр чөтгөрийн араатны сүргийн дайралтыг хаачихна гэж бодоогүй.
“Хараач!” хотын хамгаалагчдын нэг яаравчлан хэлбэл.
Сүргийн урд шугам хаагдсаны дараа, тэд хоёр хуваагдан галыг тойрч эхэллээ.
Е Зонгийн царай ч тэр дороо хувиран, “Муу шүү, энэ байдлаараа чөтгөрийн араатны сүрэг хотын баруун зүүн хэсэг рүү явах нь! Тэндэхийн хамгаалалт сул байгаа.” гэв.
Тэгтэл гэнэтхэн гал авалзуулсан хоёр сум, харанхуйг гэрэлтүүлэн гарч ирээд нүхнүүдрүү орцоовол. Тэр даруй гал авалзан, 5-6м өндөртэй 1000м үргэлжилсэн галан хана бий болголоо.
Цаст салхин чөтгөрийн араатнууд хэтэрхий хурдан байсан тул зогсож амжилгүй галан ханаруу орцгоочихов. Тэр даруй тэдний бие бүхэлдээ галд автан шатаад хэдэн метр хэрээтэй явснаа тэрийн ойчицгоож байлаа. Цаст салхин араатнууд зогсож чадалгүй ар араасаа галан ханаруу орцгоосоор л байлаа. Дахиад л мянга гаруй Цаст салхин чөтгөрийн араатнууд галд үхэцгээв.
Одоо ингээд Цаст салхин чөтгөрийн араатнууд ганц өмнөд хэрмээр л цааш явах боломжтой боллоо, учир нь бусад талаараа галан ханаар хашигдчихсан.
Е Зонг тэр хэд энэ үзэгдлийг хараад мэл гайхацгаалаа. Не Ли хэдийнээ Цаст салхин чөтгөрийн араатны замыг тооцоолоод гал ашиглан Цаст салхин араатнуудад явах зам гаргаад өгчихлөө. Оюун ухааны түвшин багатай Цаст салхин араатнууд галнаас дөлж эгц урагшаагаа л давшина.
“Тэд удахгүй хамгаалалтын хоёрдугаар шугамд орно!” гээд Не Ли инээмсэглэлээ. Бүх зүйл түүний таамаглаж байснаар болж байлаа.
Хоёр галан хананд хашуулсанаас болоод Цаст салхин чөтгөрийн араатнууд олноороо бөөгнөрчээ. Тэдний бие дээр байсан хэдэн жижиг очнуудын нэг нь газарт хүртэл.
Бүүм! Бүүм! Бүүм!
Гэнэтхэн чих дүжиргэм хүчтэй дэлбэрэлт боллоо. Хэрэм дээр зогсож байсан хүмүүс ч гэсэн тэсгэл алдан чихээ дарцгаана. Энэ дэлбэрэлтийн дуу хэтэрхий аймшигтай байсан юм.
Өмнө нь болж буй үзэгдэл хүн бүрийг ихэд цочирдуулжээ.
Цуврал дэлбэрэлтээр, чөтгөрийн араатнууд агаарт шидэгдэцгээлээ. Цаст салхин чөтгөрийн араатнууд татсан мах шиг болоод агаар цацагдацгааж байсан юм.
Энэ цуврал дэлбэрэлтээр хэдэн мянган чөтгөрийн араатнууд үхсэн бөгөөд, Алтан зэрэглэл мөн хоёр Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд ч гэсэн үхсэн юм.
Е Зонг тэр хэд галан далайг хараад ихэд цочирдоцгоожээ. Одоо ч, цочирлоосоо гараагүй л байлаа.
Энэ дэлбэрэлт үнэхээр аймшигтай байсан юм! Хар алтан зэрэглийн чөтгөрийн араатанг хүртэл хэдэн хэсэг болгож байсан юм!
“Не Ли, тэр жаал юу ашиглачихаа вэ?” Е Зонг уг дэлбэрэлтээс ихэд айж байв.
Энэ мөчид, Шэн Хонг бүүр илүү айсан байлаа. Уг гинжин дэлбэрэлт машид айшигтай байсан. Хэрэв хэн нэгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйсэн бол, түүний Ариун гэр бүл ч гэсэн тэнгэрт ингээд хөөрч байх байж!

Не Ли Алхимийн холбоогоор орцуудыг хоиулсан. Хар өнгийн болоод өөр бусад хорин эрдэс бодсийг зарим эмийн ургамалтай холиод шингэн гаргасан. Энэ шингэн маш тогтворгүй. Галд хүрэх аваас шууд тэсэрдэг. Энэ тэсрэлтийн хүчийг маш аюултай гэхээс өөр юу гэхэв.

Хэдэн арван мянган Цаст салхин чөтгөрийн араатнууд тулалдалгүй үхэв. Энэ нь олон Яруу алдрын хотын цэргийн амийг аварна. Түүнчлэн хоёр Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд тэсрэлт дунд байсан.

Энэ тэсрэлт үнэхээр аймшигтай юм. Цаст салхин чөтгөрүүдийн араатнууд ард зогсож байхад ч айж эхлэв.

Гэхдээ хэтэрхий олон Цаст салхин чөтгөрийн араатнууд байсан учраас ар араасаа түлхэлцээд урд байгаа Цаст салхин чөтгөрүүдээ дахин түлхэв.

Таас, Таас, Таас

Гинжин тэсрэлт бий болов. Дахин хэдэн мянган Цаст салхин чөтгөрийн араатнууд үхэцгээлээ.

Цаст салхин чөтгөрийн араатнууд дахин урагш давшилав. Тэд яруу алдрын хотод ойртон ирцгээв. Тэд арай удаанаар алхаж ирсэн ч энэ олон сүрэг араатнуудыг харвал хүмүүс айж эхлэв.

“Тэд гурав дахь хамгаалалтын шугамыг давж байна.” Не Ли Цаст салхин чөтгөрийн араатнуудын зайг тооцолов.

Цаст салхин чөтгөрийн араатнууд урагшилахаа болиогүй ч тэдний тоо ихэд багасав. Тэдний тоо багасах юм бол Яруу алдрын хот илүү бага хохирол амсана.

Цаст салхин чөтгөрийн араатнууд хотын хэрэмнээс хэдхэн километрийн цаана байлаа. Не Ли хулс модон жад аваад Цаст салхин чөтгөрийн араатнууд хамгийн их байгаа газар уруу шидэв.

Энэ хулс модон жад агаарт нисэн Цаст салхин чөтгөрийн араатнууд хамгийн их байгаа газар очив. Тэсрэх чимээ гарвал хулс мод тэсэрлээ. Дотор нь байсан тан ч асгарлаа.

Аар!

Чөтгөрийн араатнууд тангаар амьсгалвал нүд нь улаанаараа эргэлдэн галзуурав. Тэд өөрсдийнхөө нөхдөө хазвал ойр орчим үймэлдэцгээнэ.

Тулаанчид хулс моддыг шидэж эхлэв. Хулс мод дотор Цаст салхин чөтгөрийн араатнуудыг галзууруулах тан бий. Тэд түүгээр амьсгалах аваас нөхөд уруугаа дайрах болно.

ЭНэ үед Алхимийн холбоо цаг хомс байсан учраас цөөхөн материалаар таван мянга гаруй хулсыг тангаар дүүргэж чадсан.

Цаст салхин чөтгөрийн араатнууд бие биенээ барьж идвэл нэг хулсаар хэд хэдэн чөтгөрийн араатнаас ангижирна.

Цаст салхин чөтгөрийн араатнууд урагш давалгаа мэт давшлах авч тавиас жаран мянга гаруй Цаст салхин чөтгөрийн араатнууд газар уналаа.

Хотын хэрэмнээс уухайн дуу гарна. Тэд хэзээ ч ийм аргаар чөтгөрийн араатнуудтай тулалдаж болдог гэж санаагүй. Аль хэдийн зуу зуун мянган чөтгөрийн араатнууд хотын хэрэмд ирэлгүй үхчихлээ. Бүх хүмүүс догдлон энэ хулс модноос авахыг хүснэ.

Энгийн тулаанчид хулс мод шидвэл улам догдлов. Тэд хэд хэдүүлээ нийлж байгаад ганц цаст салхин чөтгөрийн араатан алж чаддаг. Гэхдээ тэд хулс мод шидэх л юм бол хэдэн араатан алж байна шүү дээ. Ийм амархан дайснаа хөнөөх тэдэнд таашаалтай

.Энэ мөчид олон овгийн ахлагч нар хоорондоо ярилцацгаана.

“Энэ санааг хэн гаргасан юм бэ? миний нүдийг ёстой нээж өглөө.”

“Тиймээ. Би энэ олон жил чөтгөрийн араатнуудтай тулалдаж явна. Ийм арга байдаг гэж үнэхээр мэдсэнгүй шүү.”

“Хамгийн чухал нь энэ тан. ЭНэ тан байхгүй бол Цаст салхин чөтгөрийн эсрэг аяж ч чадахгүй.”

“ЭНэ танг зохиосон хүн Яруу алдрын хотод үлэмж хувь нэмрээ орууллаа. Тэр хүн байгаагүй бол хэдэн ч хүн үхэх байсан юм билээ?” Тэнгэрлэг гэр бүлийн овгийн ахлагч санаашрав.

“Тиймээ. Үнэхээр том хувь нэмрээ орууллаа. Хувь нэмрийг нь бодвол тэр хүн хамгийн эхэнд жагсана шүү.” Бүх овгийн ахлагч нар магтав.

Шэн Хонг чимээгүйхэн зогсов. Тэрээр юу ч хэлсэнгүй. Тэрээр ямар ч царайны хувирал гаргахгүй байх авч дотроо ихээр сэтгээлэр унагана. Чөтгөрийн араатнуудыг урхидах тулд Харанхуйн бүлгэм олон зүйл золионд гаргасан. Тэдний хичээл зүтгэл талаар болох юм гэжүү? Гэхдээ ердөө зуун мянган цаст салхин чөтгөрийн араатан үхсэн нь болжээ. Дахиж сая гаруй чөтгөрийн араатан үлдсэн. Чөтгөрийн араатнууд дуусах яагаа ч үгүй.

“ЭНэ асуудал дээр Не Ли жаалд талархах хэрэгтэй. Энэ санааг тэр бүгдийг нь гаргасан.” Е Сю инээмсэглэн хэллээ.

“Тэр суут ухаантан Не Ли юу?.”

“Ийм өндөр авьяастай, дээр  нь ийм зальжин байх гэж.”

“Зальжин санаа гэсэн үү? Энэ бол суут санаа юм шүү. Хуяан Сяонг миний бие ухаантай хүнийг л биширдэг.” Хуяан Сионг эрхий хуруугаа гозойлгоно. “Зуун мянган чөтгөрийн араатныг нэг ч цэргийн цус урсгалгүй алж та нар чадах уу?”

Өмнөх хэсэг

Дараагийн

 

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд 161”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s