Чөтгөр бурхдын домгууд 160

ЧБД – 160

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


160-р хэсэг: Чөтгөрийн араатны сүрэг ирсэн нь
Чөтгөрийн араатны сүрэг бол хар дарсан зүүд, Яруу алдрын хот бүхэлдээ сэрэмжтэй байдалд байлаа.
Хотын даргын эдлэнгийн танхим.
Ариун гэр бүлээс бусад олон гэр бүлүүдийн мэргэжилтнүүд хотын өнцөг булан бүрт тарсан байлаа.
Е Зонг болон Шэн Хонг нарын харц хоорондоо мөргөлдөн оч цацруулна.
Шэн Хонг Е Зонг руу харан инээмсэглээд, “Чөтгөрийн араатны сүрэг Яруу алдрын хотруу дайрна гэж таамагласангүй. Яруу алдрын хотын гишүүний хувиар манай Ариун гэр бүл Яруу алдрын хотоо хамгаалахын төлөө юу ч байсан хийнэ. Хотын дарга манай Ариун гэр бүлийг хэрхэн зохицуулахсан бол?”
Е Зонг Шэн Хонг руу онийн хараад, “Ариун гэр бүлийн мэргэжилтнүүдээр хойд хэрмийг хамгаалуулая. Харин Шэн ах та надтай хамт өмнөд хэрмийг хамгаал.” гэлээ.
Чөтгөрийн араатны сүрэг ирж байхад, Шэн Хонгийг юу хийхийг хэн мэдэх билээ. Хэрэв Е Зонг, Шэн Хонгтой хамт байвал, гэнэт алга болчихвол тэр амархан мэдэж чадна.
“Би Хотын даргад үйлчлэхэд бэлэн.” гээд Шэн Хонг инээмсэглэлээ. Е Зонгийг юу бодсоныг хэн мэдэх билээ дээ?
“Тэгвэл, Шэн ах, явцгаая.” гэхэд.
“Таны хүслээр, Хотын даргаа!” гэлээ.
Не Ли, Дү Зэ, Лү Пиао болон бусад нь өмнөд хэрэм дээр түрүүлж ирлээ. Энэ чөтгөрийн араатны сүрэг, өмнөд хэрэмд түрүүлж ирэх болохоор, энэ газар бол хамгийн аюултай хэсэг.
Чөтгөрийн араатны сүрэг ирэхэд 5 цаг дутуу. Не Лигийн тушаалаар, 1000 тулаанч хотын гадна талд нүх ухацгаана. Чөтгөрийн араатнууд удахгүй ирнэ, тиймээс хүн бүр сандарч, яаравчлан хөдөлцгөөнө.
“Не Ли ямар төлөвлөгөө байна?” Лү Пиао машид сонирхоно. Тулаанчид газар ухан, газрыг энхэл донхол болгож байлаа. Гэсэн ч, энэ хүчирхэг Цаст салхин чөтгөрийн араатнуудын эсрэг ямар ч хэрэггүй аж.
“Не Ли юу төлөвлөснөөс үл хамааран, бид дагах болно!” Дү Зэ хүрз шүүрэн аваад газар ухаж гарлаа.
Хэрэм дээрх хамгаалагчид үе үе доош харна. Тэд Не Ли болон түүний хүмүүс юу төлөвлөөд байгааг таамаглаж дөнгөхгүй байлаа. Тэдэнд газар ухаж тос шиг шингэн л цутгах нь харагдаж байсан юм. Тэд газрыг овон товон болтол ухжээ. Газар тэр чигтэй нударганы хэмжээтэй жижигхэн нүхнүүдээр дүүрчээ.
Харин өөр нэг хэсэг бүлэг хүмүүс 1000 хулс тайрч аваад хурцлан жад хийнэ. Тэгчихээд, хулсан дотроо нэг зүйл цутгаж байлаа.
Тэрнээс гадна, хэсэг алхимичид нь энд тэндээс яаравчлан гүйн ирцгээх бөгөөд ханд шиг зүйл барьцгаасан байлаа.
“Эд нар юу хийгээд байнаа?”
“Хэн мэдэхэв.”
“Тэр ханд шиг зүйл нь юу юм бол? Яагаад ханд нүхэнд хийгээд байгаа юм бол?” гэхэд.
“Хэн мэддэг юм?!”
Хотын хамгаалагчид, Не Ли болон хүмүүсийнх нь үйлдлийг сониучирхан ярилцаад бүүр чөтгөрийн араатны сүрэг ирж яваа гэх айдас нь сарнижээ.
Цаг өнгөрөх тусам, хүмүүсийн зүрхэн дэх айдас нь улам нэмэгдэнэ, учир нь тэд удахгүй чөтгөрийн араатны сүрэг удахгүй ирнэ. Гэсэн ч олон гэр бүлүүдийн мэргэжилтнүүд хэрэм дээр цугласан байх нь тэдэнд багахан ч гэсэн тайвширла мэдрүүлнэ.
Яруу алдрын хотын хэрмийг шөнийн харанхуй хучисан нь, хүмүүсийн сэтгэлийг улам л түгшээнэ.
Энэ ханан дээр урьд өмнө нь тоо томшгүй олон хүн үхэж байсан. Хэрмийн чулуу бүр хүмүүсийн цусанд будагжээ.
Үеийн үед, тэд чөтгөрийн араатнуудтай тулалдсаар ирсэн. Чөтгөрийн араатны сүргийн хор уршигийг мэдэхгүй хүн гэж үгүй, одоогийн тэдний амьдарч буй газар эзлэгдээгүй сүйлчийн газар биш гэсэн баталгаа тэдэнд байхгүй.
1000 тулаанчид хэрмийн доор тун ч завгүй ажиллана. Тэд тийм хүчтэй биш ч гэлээ, машид тустай байлаа. Нөхцөл байдал Не Лигийн төсөөлж байснаас дээр байсан учир Не Ли бэхлэлт босгож амжих нь.
Не Лиг завгүй байх хооронд, Е Зиюун Сяо Нин Арь хоёр түүнийг саатуулахыг хүссэнгүй. Тэд ч гэсэн хүрз шүүрч аваад тулаанчидтай зэрэгцэн газар ухацгаалаа.
Хэрэм дээр Е Зонг, Шэн Хонг болон олон тооны мэргэжилтнүүд ирлээ. Е Зонгийг энд ирэхэд, тэдэн тайлбарлаж боломгүй зүйл мэдрэгдлээ. Тэдний хувьд, Е Зонг бол бурхантай л адил нэгэн билээ.
Энэ хүн бол хоёр дахь Е Мо, Яруу алдрын хотын хамгаалагч!
Одоо л, Е Зонг тэр хэд хэрмийн доор байх нүх янз бүрийн шингэнээр дүүрсэн байгааг анзаарлаа.
“Юу болоод байна?” Е Зонг Е Сюгаас асуувал.
Е Сю Шэн Хонг руу харснаа, толгой сэгсрээд, “Мэдэхгүй ээ.” гэлээ.
Е Зонг хариу үйлдэл үзүүлсэн эхний хүн байлаа. Энэ бүхэн Не Литэй холбоотой байж магад, тэр л ийм хачин зүйл хийж явдаг.
Шэн Хонг доош хараад эргэлзэнгүйгээр, “Чөтгөрийн араатны сүрэг удахгүй ирэх гээд байхад, энэ тэнэгүүд юу хийгээд байгаа юм? Эд нар юу хийж чадна гэж? Арай чөтгөрийн араатны сүргийг зогсоож чадна гэж бодсон юм биш биздээ? Инээдтэй юм!” гэлээ.
Е Зонг Е Сю хоёр ч түүнтэй сөргөөцөлдсөнгүй. Не Ли хэдийнээ ажлаа дуусгачихсан учир, тэд одоо хүлээж л чадна. Шэн Хонгтой маргалдаад байх учир утга үгүй.
Олон Өрхийн тэргүүнүүд тун ч тэвчээртэй байлаа.
Тэнгэрлэг гэр бүлийн өрхийн тэргүүн инээд алдан, “Чөтгөрийн араатны сүрэг ирж байгаагаас хойш, энэ юу ч хийхгүй байснаас л дээр!”
“Хий дэмий хүчний гарз. Чөтгөрийн араатны сүрэгтэй тэмцэлдэхэд хүчтэй байх ёстой! Нударга бол зүй ёсны арга!” хэмээн Шэн Хонг бардамнан хэллээ. Тэр Е Зонгийн үйлдэлд үргэлж сэтгэл дундуур байсаар ирсэн. Доор болж буй зүйл Не Лигийн зааврын дагуу л өрнөж байх ёстой, тиймээс ч, тэрээр энэ хэргийг жигшин доромжилж байсан юм.
Хэсэг анир чимээгүй боллоо. Хэрмийн доороос дуулдах хүрзний дуунаас өөр юу ч сонсогдохооргүй болтлоо анир чимээгүй болжээ.
Хэдэн хормын дараа, хэн нэгэн анир чимээгүй байдлыг эвдэн, “Чөтгөрийн араатнууд хэдэн саяулаа, бидэнд сандраад байх шаардлага байхгүй! Бид өмнөн 10 сая чөтгөрийн араатантай сүргийн дайралтыг даван гарсан биз дээ!”
Сүрэг үргэлж маш их хохирол учруулдаг. Сүргийг хөөн гаргахын тулд, Яруу алдрын хот маш том төлөөс төлдөг. Сүргийн дайралтанд өртсөний дараа, тэдний бүх л зүйл сүйддэг.
5 цаг нүд ирмэхийн зуурт л дууслаа.
Чөтгөрийн араатны сүрэг ирээгүй л байна. Хүн бүр алсын бараа ширтэн, юу болоод байгааг гайхацгаана.
“Чөтгөрийн араатны сүрэг ирэхгүй юм байх даа?”
Чөтгөрийн араатны сүрэг олон тооны чөтгөрийн араатнуудаас тогтдог. Тэд яг л давалгаа мэт, бүхнийг бүрхэн авдаг. Чөтгөрийн араатны сүрэг юуны тулд бүрэлдсэн болохыг хэн ч одоогоор мэдэж чадаагүй байгаа. Магадгүй жилжилт эсвэл хоол хайхын тулд байх. Тэдний маршрут тодорхойгүй болохоор, тэднийг чиглэлээ өөрчилсөн эсэхийг хэн ч мэдэж чадахгүй байлаа.
Хүн бүр л дотор багахан жаргал мэдрэгдэнэ. Эцсийн эцэст, чөтгөрийн араатны сүрэг чиглэлээ өөрчилбөл, Яруу алдрын хот аймшигт тулаанаас ангижирна.
Хүн бүр дотроо жаахан тайвширах тэр мөчид, чөтгөрийн араатны архираа хөндийгөөс дуулдлаа.
Уг архирааг сонсоод хүн бүрийн нүүрний хувирал өөрчлөгдлөө.
“Чөтгөрийн араатны сүрэг ирж явна, бүгд хамгаалалтанд!”
“Хамгаал!”
“Доор байгаа хүмүүс, ухар!”
Чөтгөрийн араатны архирааг сонссон, Не Ли тэр хэд ажлаа зогсоогоод яаравчлан хотын хаалганаар дотогш ороход хаалга нижигнэн буулаа. Хаалганы хоёр талд зогсох харуулууд тун ч сэрэмжтэй байлаа. Чөтгөрийн араатны сүрэг ирэх бүрт, хаалга гүүр болж өгөх нь элбэг байдаг. Тэд юу ч болсон улаан нүүрээрээ тулан цусаа урсагахаар бүрэн шийджээ.
Зарим цэргүүдийн гаран дахь жад жаахан чичирцгээж байв.
“Айж байна уу?” нүүрээрээ дүүрэн сорвитой хөгшин цэрэг ийн асуухад.
Шинэ элсэгч толгой дохив.
“Зүгээр дээ, тулаан эхэлсний дараа бүх зүйл зүгээр болчихно!” нүүрээрээ дүүрэн сорвитой хөгшин цэрэг инээснээ, “Цагаан илд ороод, улаан илд гарч ирнэ. Тэр цагт, айх зүйл огт үгүй болно!”
Не Ли болон түүний хүмүүс яаравчлан хотын ханан дээр гараад алсаас ажлаа. Алсад, хар цэг нэг нэгээрээ гарч ирэн асар хурдтай олширсоор, зурвас газар нилэнхүүдээ өтгөн хар боллоо. Газар нүжигнэх нь яг л аянга цахиж буй мэт байлаа.
Өвөг дээдсийн ууланд тоо томшгүй олон Цаст салхин чөтгөрийн араатнууд байдаг. Цаст салхин чөтгөрийн араатнууд хамтдаа байвал, чөтгөрийн араатны сүрэг улам л аймар болно.
Тэнгэр саарал өнгөрд хучигдлаа. Тэнгэр өөд харвал, чөтгөрийн араатнаас өөр зүйл харагдахааргүй болсон байлаа.
Чөтгөрийн араатнууд цөм архирцгаагаад, Яруу алдрын хотыг чиглэлээ.
Е Зонг болон бусад нь илдээ хуйнаас нь гаргацгаагаад, тулаанд орохдоо бэлдлээ. Тэдний хүчнээс үзвэл, тэд Хар алтан зэрэглэлээс дээш зэрэглэлтэй чөтгөрийн араатантай л таардаггүй юм бол, тэдэнд аюул болох зүйл үгүй.
Не Ли Е Сюгийн дэргэд ирээд, Шэн Хонгруу хараад намуухан дуугаар, “Ноён Е Сю, хадам аавыг бүү түрүүлж хөдөлгөөрэй. Чөтгөрийн араатнуудыг хэрэмд хүртэл хүлээ!” гэхэд.
“За.” гээд Е Сю толгой дохилоо. Тэрээр Не Лид бүрэн итгэдэг, тиймээс, Не Лигээс ямар шалтгаантайг нь асуулгүйгээр зурвасын шууд Е Зонгд дамжууллаа.
Чөтгөрийн араатнууд машид хурдтай байх ба хотын хэрмээс 3 милийн зайд л хүрээд иржээ. Бүх л төрлийн том чөтгөрийн араатнууд холилдсон байх ба зарим нь 5м ээс ч өндөр чөтгөрийн араатнууд дунд нь байлаа.
Бүх өрхийн тэргүүнүүд илдээ хуйнаас нь сугалжээ.
“Хотын даргаа, бид даруй хөдлөх хэрэгтэй!”
Чөтгөрийн араатны сүрэгтэй тулалдахаас өмнө, тэдэн шиг мэргэжилтнүүд л анхны нөлөөллийг үзүүлж чадна. Тэд хэрмийг хамгаалаад зөвхөн ядарсан үедээ л амрахаар эргэж ирээд байвал, тэдэнд ч дахин хөдлөхөөс нь өмнө амрах цаг гарна. Ингэвэл, мэргэжилтнүүдийг үр ашигтайгаар ашиглаж чадах юм.
“Хүлээ!” Е Зонг гараа даллаа. Не Ли Е Сюнээр дайрах хараахан болоогүй гэсэн зурвас илгээлгүүлсэн.
“Хотын даргаа, юу хүлээгээд байгаа юм бэ?” Шэн Хонг ийн хэлэхдээ багахан тэвчээргүйтсэн байдалтай байлаа. Е Зонг тэр хэд тулаад орох үед, Е Зонгийг чөтгөрийн араатны гарт ямар ч өө сэвгүй үхүүлж чадвал, төгс хэрэг болно.
Е Зонг толгой сэгсрээд, “Хүлээ!” гэлээ.
Е Зонгийн тушаалыг сонссон мэргэжилтнүүд ч байрандаа зогсоцгооно. Тэд Е Зонгийг юу хийх гээд байгааг ойлгохгүй байлаа.
Үнэндээ, Е Зонг ч мэдэхгүй. Энэ бол Не Лигийн хийж байгаа ажил.
Чөтгөрийн араатнууд хэдийнээ хэрэмтэй ойрхон хүрээд иржээ. Чөтгөрийн араатны сүргийн ихэнх нь Хүрэл зэрэглэлийн бөгөөд 2м гаран өндөртэй үлэмж хэмжээтэй аж. Дунд нь хэдэн Мөнгө болон Алтан зэрэглэлийн байсан ч, тэдний ихэнх нь 4-5 өндөртэй ажээ. Сүрэгт 10 гаруй л Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатантай юм. Тэдний хэмжээ Мөнгө болон Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнуудынхаас хэд дахин том бөгөөд яг л жижиг уул шиг харагдацгааж байлаа.
Эдгээрийн ихэнх нь Цаст салхин шинж чанартай чөтгөрийн араатнууд учир, тэднийг давшилахад, цасан шуурга өөдөөс үлээнэ. Эргэн тойрны агаар улам нягт болсоор байлаа.
Роар! Роар! Роар!
Хүмүүсийн хотын хэрмийг илрүүлээд, чөтгөрийн араатнууд ууртайгаар архирцгаана. Тэд бүгд галзуурцгаан, Яруу алдрын хотыг чиглэлээ


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 160”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.