Чөтгөр бурхдын домгууд 159

ЧБД – 159

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


159-р хэсэг: Чөтгөрийн араатны сүрэг
Тэд Ариун гэр бүл болон Харанхуйн бүлгэмийг хэрхэн зайлуулах аргаа бодож олохгүй бол, тэд Яруу алдрын хотод том гай болно.
Не Ли хэсэг бодолхийлсэнээ, “Яагаад бид хадам аавын нэрээр Хотын даргийн эдлэнд байдаг гэр бүлүүдийн мэргэжилтнүүдийг цуглуулж болохгүй гэж. Тэдэнд чөтгөрийн араатнууд хөдлөөд эхэлчихсэн гээд хэлчихье. Бүгдэнг нь цугларсны дараа, тэднийг Е Сюд даатгачихая. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт болон бусад гэр бүлүүдийн туслалцааг авчихсан байхад, Ариун гэр бүлд зугтах боломж олдохгүй. Хадам аавыг олон тооны хүмүүс дагуулан Харанхуйн бүлгэмийн хуваагдсан хэсгийг устгаж байх хооронд, хамгаалалтанд ямар ч мэргэжилтэн үлдээлгүйгээр шууд Ариун гэр бүлийг устгая.”
Не Лигийн санааг сонссоны дараа, Е Зонг толгой дохиод, “Сайхан санаа байна, гэхдээ бид ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө хоорондоо ярилцах шаардлага гарна.” гэлээ.
Е Зонгийн туршлагаас үзвэл, Не Ли түүнийг энэ санааг хэдийнээ бодоод олчихсон байсан гэдгийг мэднэ.
Тэр гурвын яриа нэлээд удаан үргэлжиллээ.
Яруу алдрын хотын тайван байдал хөшигний ард их тогтворгүй байдаг. Яруу алдрын хотод ямар том зүйл болохыг хэн ч тааж мэдэшгүй.
Өмнө нь, Не Ли Ариун Орчид сургуульд ирэхдээ, тэднийг өгөөшөөрөө нүхнээс нь гаргаж ирсэн. Тэр Ариун гэр бүлийн оронд Е Хан өгөөшийг нь үмхэчихнэ гэж санаагүй. Е Хантай хийсэн тулаан нь Не Лиг Ариун Орчид даяар алдартай болгосон. Тэр явдлын дараа, Не Ли болон түүний бүлэг Хавцлын шорон ертөнцрүү орж хэдэн арван өдөр сураг ажиггүй байсан. Тэр хооронд Ариун Орчид сургуульд Не Ли домог болон үлдсэн билээ.
Саяханаас, Не Ли болон түүний бүлэг дахин Ариун Орчид сургуульд гарч ирцгээсэн ба номын сан болон бусад газруудаар чөлөөтэй холхилдож байгаа билээ.
Тэднийг дахин гарч ирэхэд, Хуяан Ланруо ч гэсэн дахин энэ тэрүүгээр гүйх болсон юм.
Ариун Гэр бүл
Саарал дээлтэй дунд эргэм насны эр Шэн Хонгийн урд өвдөг сөгдөөд, “Эзэнтээн, Не Ли дахин гарч ирээд одоогоор Ариун Орчид сургуульд байрлаж байгаа гэх мэдээ ирлээ. Тэр нэлээд тайван байгаа бололтой.”
“Ххмм, тэр жаал чадаж байгаа дээрээ л хөгжилдөөд аваг!” Шэн Хонг хүйтнээр инээмсэглээд, “Цаст салхин гэр бүл биднийг Харанхуйн бүлгэмтэй сүлбэлдсэн гэсэн баталгаатай нотолгоо олж чадахгүй болохоороо жаахан хүүхэд явуулж байх шив. Тэд Ариун гэр бүлээр алдаа гаргуулахыг оролдож байна! Тэр жаалыг ашиглаж байгаа нь ч гэсэн тэдний нэг бяцхан заль, тэд биднийг арай л дутуу үнэлээд байх шиг байна. Бүгдэнд нь мэдэгд. Тэд одоогийн байр сууриа хадгалахын тулд юу ч хийхгүй!” гэхэд.
“За, эзэнтээн.” хэмээн дунд эргэм насны хамгаалагч хүндэтгэлтэйгээр хариу хэллээ.
Хэдийгээр Ариун гэр бүл нь Цаст салхин гэр бүлд дарамтлуулж байгаа ч, тэдний байр суурь хэвэндээ л байгаа. Хэрэв Цаст салхин гэр бүл Ариун гэр бүлээс салахыг оролдвол, Ариун гэр бүлийн зуулт Цаст салхин гэр бүлд нэлээд хүчтэй тусна.
Төлөвлөгөөний дагуу, Харанхуйн бүлгэм том хэмжээний чөтгөрийн араатны сүргийг өдөөнө. Тэр үед, Ариун гэр бүл Яруу алдрын хотоос зугтан Өвөг дээдсийн ууланд аюулгүй байж байх аж. Харин Чөтгөрийн араатнууд ажлаа хийж дууссаны дараа, тэд харанхуйн бүлгэмийн хамтаар Хавцлын шорон ертөнцөд нэвтэрцгээнэ. Шэн Хонг бол Хавцлын шорон ертөнцийн талаар мэддэг цөөхөн хэдэн хүмүүсийн нэг билээ.
Цаст салхин гэр бүл Ариун гэр бүлийг дарамталж байх зуур, Харанхуйн бүлгэм хэдийнээ жижиг хэмжээний чөтгөрийн араатны сүргийг өдөөхөөр бэлдчихсэн байгаа. Энэ чөтгөрийн араатны сүрэг Цаст салхин гэр бүлийг Ариун гэр бүлийг дарамтлах боломжгүй болгож, тэдэн амьсгаа авах зай гаргаж өгөх юм!
Хэдхэн өдрийн дараа, Яруу алдрын хот чөтгөрийн араатны дайралтанд өртөнө.
Шэн Хонг Цаст салхин гэр бүл Ариун гэр бүлийг Харанхуйн бүлгэмтэй сүлбэлдсэн гэдэг баталгаатай нотолгоо олчихсон гэдэг талаар мэдэхгүй байгаа. Не Лигийн Ариун Орчид сургуулиар эргэлдээд байсан ганц шалтгаан нь Ариун гэр бүлийн анхаарлыг сулруулах байсан.
Шөнө дунд.
Не Ли Зиюуны хашаанд бэлтгэлээ хийнэ. Не Ли Ариун гэр бүл болон Харанхуйн нэгдлийг олон тооны мэргэжилтнүүдтэй гэдгийг мэднэ, ялангуяа Харанхуйн бүлгэм. Тэд олон жилийн турш оршин байгаа болохоор, олон мэргэжилтнүүдтэй. Одоо ч, тэдний хөгжил хангалтгүй хэвээрээ л байна.
Не Ли болон түүний бүлгэм одоо дөнгөж 1 одтой алтан зэрэглэл. Тэдэн дундаа хамгийн хүчирхэг нь, Дуан Жиан ба тэрээр 1 одтой хар алтан зэрэглэл билээ. Биеийн хүчээрээ бол, энгийн Хар алтан зэрэглэлтэй хүн түүнийг хялбархан ялж чадахгүй.
Не Ли үргэлжлүүлэн Цуст Кристалаа цэвэршүүлсээр.
Ус мэт намуухан орой, унтаж чадахгүй байгаа Е Зиюун хашаандаа холхивол, Не Ли бэлтгэлдээ төвлөрсөн хэвээр л байлаа.
Е Зиюун түүнийг чимээгүйхэн ажиглана. Не Ли бол ойлгоход бэрх хүн. Заримдаа, тэр яг л хүүхэд шиг байдаг бол хааяадаа маш тайван болчихдог. Тэр Не Литэй ямар харилцаатай билээ? Е Зиюун жаахан эргэлзэж байлаа.
Сарны туяа түүний бие дээр тусвал, тэрээр яг л сарны доорх элф адил ариун бас үзэсгэлэнтэй харагдана.
Зиюуны аураг мэдрээд, Не Ли ихэд тайвширна.
Хэдэн өдрийн дараа, Хотын даргийн эдлэн.
Е Зонг болон Цаст салхин гэр бүлийн өндөр албан тушаалтнууд Харанхуйн бүлэг болон Ариун гэр бүлийг устгахаар төлөвлөцгөөж байлаа. Тэгтэл гэнэтхэн, Хар алтан зэрэглэлийн настан хар хурдаараа гүйн ирээд.
Яаравчлан, “Хотын даргаа, муу хэрэг боллоо. Чөтгөрийн араатны сүрэг хэдэн милийн цаанаас Яруу алдрын хотыг чиглээд ирж байна. Таван цагийн дотор, тэд Яруу алдрын хото ирнэ.”
Настаны хэлсэн зүйлийг сонсоод, Е Зонг царайгаа барайлган бослоо. Тэднийг Ариун гэр бүлийг дарахаар бэлтгэж байх зуур Харанхуйн бүлгэм эхний үйлдлийг хийх юм гэж тэд төсөөлөөгүй. Энэ чөтгөрийн араатны сүрэг Харанхуйн бүлгэмээс үүдэлтэй гэдэг нь тодорхой аж.
“Чөтгөрийн араатны сүргийн хэмжээ?” Е Зонг ийн асуувал.
“Ойролцоогоор хэдэн саяулаа. Ихэнх нь Хүрэл зэрэглэл, зарим нь Мөнгө болон Алтан зэрэглэл бас цөөн тооны хар алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд байсан. Одоогоор Домгийн зэрэглэлийн чөтгөрийн араатан ажиглагдаагүй.” Настан ийн аяархан хэллээ.
Үүнийг сонсоод, Е Зонг болон бусад нь жаахан тайвширав. Хэдэн сая чөтгөрийн араатантай сүргийг Яруу алдрын хот аргалж чадна, ялангуяа Домгийн зэрэглэлийн чөтгөрийн араатан байхгүй байгаа тохиолдолд. Хэрэв Домгийн зэрэглэлийн чөтгөрийн араатан байсан бол, энэ их хүнд байх байсан. Гэсэн ч тэд хамгаалалтаа бууруулж болохгүй. Эцсийн эцэст, энэ бол чөтгөрийн араатны сүрэг!
Тэднээс болж олон эзэнт гүрнүүд устаж, олон мэргэжилтнүүд үхэж, соёл иргэншлүүд нуран унасан. Яруу алдрын хот ч гэсэн олон удаа устгагдахад дөхсөн, тиймээс, тэд чөтгөрийн араатны сүрэг хэр аймшигтай болохыг мэднэ.
“Дүгшүүрийн дохио өг, хотыг бүхэлд нь бэлэн байдалд оруул!” Е Зонг ийн хэлбэл.
Донг! Донг! Донг!
Тэр даруй, Яруу алдрын хот даяар хонхны дуу хадлаа.
Энэ хонхны дууг Яруу алдрын хотын өнцөг булан бүрт байгаа хүнд сонсогддог билээ.
Не Ли гэнэтхэн нүдээ нээлээ. Тэрээ энэ ямар учиртай дуу болохыг яахан мартах билээ. Өнгөрсөн амьдарлаар нь бол энэ хонхны дуу хоёр жилийн дараа Яруу алдрын хотод аймшигт гамшиг болохыг илтгэсэн дуу байсан юм.
“Ариун гэр бүл!” Не Лигийн уур оргилоод л явчихлаа. Чөтгөрийн араатны сүрэг хоёр жилийн дараа ирэх ёстой байсан, тэрээр Ариун гэр бүл Харанхуйн бүлгэм хоёрыг ингэж тэвчээргүй загинан гэж бодоогүй. Гэхдээ аз болоход, Хотын даргын эдлэнг, Арван мянган чөтрөгийн араатны байгуулалт хамгаалж байгаа, ядаж л тэдэнд амьд гарах нууц хөзөр бий. Хамгийн муу нөхцөл байдалд, тэд Хавцлын шорон ертөнцрүү ухрах боломжтой, тэдний нөхцөл байдал түүний өмнөх амьдралынхаас нь хамаагүй дээр байна.
Дү Зэ болон нөгөө хэд, “Не Ли, юу болсон бэ? Чөтгөрийн араатны сүрэг ирж яваа юм уу?” гэхэд.
“Тийм ээ, чөтгөрийн араатны сүрэг ирж байна!” гээд Не Ли толгойгоо тохисоноо, “Бүгдээрэй энд цуглараад Диан Жиантай цуг эндээ байж бай. Би даруйхан Хотын даргатай уулзахаар явлаа!”
Энэ мөчид, Сяо Нин Арь болон Е Зиюун нарын царайг санаа зовинол хучин авсан байлаа.
Тэгээд, “Би чамтай хамт явъя!” хэмээн өнөөх хоёр зэрэг хэлцгээвэл.
“Та нар эндээ үлдээд мэдээ ирэхийг хүлээж бай!” Не Ли толгойгоо сэгсрэн хэлчихээд Хотын даргын эдлэнг зорилоо.
Хотын даргын эдлэнд.
Е Зонг, Е Сю болон бусад нь хамгаалалт тавьцгааж байлаа. Цаст салхин гэр бүлийн мэргэжилтнүүд хаа сайгүй байх хэрэмрүү гүйлдэцгээнэ. Олон гэр бүлийн цэргийн хүчнүүд цугларан, гол танхимын гадна зогсоцгооно.
“Ноён Е Сю, чөтгөрийн араатны сүрэг хэр том юм бэ?” Е Зонгийг завгүй байгааг хараад, Не Ли Е Сюнаас яаравчлан асуулаа.
“Энэ удаагийн сүрэг хэдэн сая чөтгөрийн араатнаас бүрдсэн, хамгийн хүчтэй нь л Хар алтан зэрэглэлийнх.” Е Сю ийн хэллээ.
Үүнийг сонсоод, Не Ли тайвширан амьсгаагаа бага зэрэг гаргалаа. Хэдэн сая чөтгөрийн араатан Яруу алдрын хотод хохирол учруулж чадах ч, устгахад хангалтгүй. Өнгөрсөн амьдрал дахь чөтгөрийн араатны сүрэг нь хэдэн зуун саяулаа байсан! Яруу алдрын хотыг сүйтгэж байхад, тэдэнд чөтгөрийн араатнуудыг эсэргүүцэх хүч байгаагүй!
“Чөтгөрийн араатны сүргийн гол шинж чанар нь юу вэ?” гэвэл.
“Цаст салхин шинж чанартай чөтгөрийн араатнууд.” хэмээн Е Сю хариуллаа.
“Хэдий хугацааны дараа энд ирэхэв?” Не Ли ийн асуувал.
“Ойролцоогоор 5 цагийн дотор. Эхлээд нь Өмнөд хэрэмд хүрэх бололтой.” гээд Е Сю Не Лид санаа байгаа эсэхийг харахаар хүлээлээ.
‘Таван цаг хангалттайгаас ч илүү!’ Не Ли Е Сюны хэлэхийг сонссон даруйдаа дотроо нэг зүйл бодож олоод. “Ноён Е Сю, та надад 500 хүн гаргаж өгч чадах уу? Би өмнөд хэрмийг хамгаалая.” гэлээ.
“500 гэнээ?” гээд Е Сю хөмсгөө зангидаад, “Чиний одоогийн нөхцөл байдал маш аюултай байгаа, Ариун гэр бүл болон Харанхуйн бүлгэм хоёр чамайг ажиглаж байгаа! Хэрэв тэд чөтгөрийн араатны сүргээр далимдуулаад дайрвал, бид хамгаалж чадахгүй.”гэхэд.
Не Ли хөнгөхөн инээмсэглэснээ, “Би царай хувиргах аргыг мэднэ, би өөр хүн болж чадна.” гэлээ.
Е Сю ч “500 хүн чинь ямар хөгжилтэй байх хэрэгтэй вэ?” гэтэл.
“500 энгийн тулаанчид байхад л хангалттай!” гээд Не Ли инээмсэглэлээ.
Үүнийг сонссон Е Сю гайхширлаа. 500 энгийн тулаанчид аа? Энэ чинь хэдэн сая чөтгөрийн араатантай сүрэг шүү дээ!
Магадгүй Не Лид өвөрмөц санаа байгаа байх. Ерөнхий нөхцөл байдалд нөлөөлөхгүй болохоор, Не Ли санаагаа туршаад үзэхэд хор уршиг дагуулахгүй биз. Е Сю хэсэг бодсоноо, “Асуудалгүй ээ. Би чамд 1000 энгийн тулаанч өгье, чи тэднээр хүссэн зүйлээ хийлгэ!” гэхэд.
“Танд талархлаа Ноён Е Сю!”
Не Ли Е Зонгийг завгүй байгааг харвал, түүнийг толгой өвтгөм асуудалтай байгаа нь мэдрэгдэнэ. Не Ли түүнтэй мэндлэлгүй төлөвлөгөөгөө боловсруул хэмээн үлдээлээ.
Хэдэн цагийн турш Яруу алдрын хотын иргэд маш түгшүүртэй байдалд байлаа. Яруу алдрын хотын түүхэнд, тэдний тулгарч байсан хамгийн том сүрэг бол 10 сая чөтгөрийн араатантай байсан. Яруу алдрын хот тоо томшгүй олон удаа сүйдэж байсан. Хэдийгээр Яруу алдрын хот өөрийгөө дахин босгодог ч, 10 хүн тутмын 7-8 хүн үхсэн байдаг тул төлөөс маш ихтэй.
Тэд дахин чөтгөрийн араатны сүрэг дахин ирнэ гэж бодоогүй.
Одоогийн нөхцөл байдал ямар байгааг хэн ч мэдэхгүй учир, бүрэн хуягласан харуулууд хэрмүүдийн хажуугаар гүйлдэнэ.
Энэ байдлыг хараад, иргэд гэртээ бүгэн гэрлээ асаан сууцгаана.
Нэг айлд.
“Ээжээ, чөтгөрийн араатнууд ирж байгаа юм уу?” энгийн хувцас өмссөн бяцхан охин нүдээ анивчин, дэргэдээ байгаа эмэгтэйрүүгээ ширтвэл.
Эмэгтэй түүний нүүрэн дээр үнсээд, инээмсэглэснээ, “Санаа зовох хэрэггүй дээ, чөтгөрийн араатны сүрэг ирэхгүй. Аав нь чөтгөрийн араатны сүргийг хөөгөөд явуулчихна!”
Эмэгтэй гадаах харанхуй тэнгэрийг ширтэнэ. Түүний нөхөр хотын хамгаалагчдын нэг. Тэр энэ тулаанаар хэр их хүн үхэхийг мэдэхгүй, хэрэв түүний нөхөр эргэж ирэхгүй бол…


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s