Чөтгөр бурхдын домгууд 158

ЧБД – 158

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


158-р хэсэг: Чөтгөрийн эзэн?
Е Зонг хуурай ханиалгана. Түүнд гаран дээрх халуун төмс шиг Цуст кристал нь охин нь болж үзэгдэнэ! Хэрэв тэр үүнийг авчихвал, Не Лиг өөрийн хүргэнээ хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаас ялгаагүй хэрэг болох бус уу?
“Хадам ааваа, бид чинь нэг гэр бүл шүү дээ.” гээд Не Ли Е Зонгийн нуруун дээр алгадаад авав.
Е Зиюун улаа бутарсан царайтайгаар Не Ли руу ширтэнэ. Не Ли аавыг нь огтхон ч хүндлэхгүй байна. Гэсэн ч, түүний ойлгохгүй байгаа зүйл бол, тэднийх анх уулзахад аав нь Не Лиг алахаа тэс ядаж байсан. Гэтэл одоо, тэд хэдийдээ ингэтлээ дотно болчихсон юм бэ? Болоогүй Не Ли бүүр хадам ааваа гэж дуудаж байна шүү дээ.
Не Ли яаж чадсан юм бол оо?
Не Лигийн хэлснийг эргэн санавал, Е Зиюуны уур багахан хүрлээ. Тэр хэзээнээс Не Лиг хүлээн зөвшөөрсөн билээ?
Цуст кристалыг авсан Е Сю тун ч сэтгэл хангалуун байгаа нь харагдана. Е Сюгийн байр суурь болон хүчнээс үзвэл тэрээр Цаст Салхин гэр бүлдээ Е Мо болон Е Зонг хоёрыг дараа орно. Тэрээр хэдийнээ Не Лиг сэтгэлдээ хүлээн зөвшөөрчихсөн, тиймээс Не Ли гуравны нэгийг нь өөрийнхөө талд оруулчихсан гэхэд болно.
Тэр үнэхээр хийчихлээ гэж үү? Энэ мөнгөн сумны дайралт маш ширүүн юм!
Ду Зэ тэр хэд Не Ли руу гайхшран ширтэнэ. Не Ли хэдийдээ хотын даргатай ийм дотно болчихсон юм бол? Энэ зүйл тэдний төсөөллөөс хол давжээ. Е Зонг үнэхээр охиноо Не Литэй гэрлэхийн зөвшөөрчихсөн гэж үү? Байж боломгүй юм.
Е Зонгийг машид тэвчээртэй байхыг хараад Не Ли чихрүү нь ойртоод, “Хадам ааваа, бид эртний байгуулалтаар аялж байгаад маш том нууцыг олж мэдсэн!”
“Ямар нууц?” Е Зонгийн сониуч зан жаахан хөдөллөө. Эртний байгуулалт маш эрт цагаас хойш оршин байсан, тэрийг хэн ч онгойлгож байгаагүй. Үнэндээ Не Лиг хүртэл онгойлгож чадахгүй байх хэмээн тэрээр бодож байсан. Тэнд яг юу байдаг бол?
“Тэр тухай…” Не Ли Е Зонгийн гар дахь Цуст кристалруу харснаа, “Цуст кристалыг авахгүй байна гэдэг, хадам ааваа намайг гэр бүлээ гэж зөвшөөрөхгүй байна гэсэн үг үү?”
Энэ бол заналхийлэл. Е Зонг Яруу алдрын хотынхоо талаар нэг бодол хийлснээ, урхинд яваад орчихлоо. Тэрээр шүдээ хавираад, Цуст кристалыг авснаа, “Эртний байгуулалт дотор юу нуугдаж байнае” гэлээ.
“Эртний байгуулалт Хавцлын шорон ертөнцтэй холбоотой байдаг. Тэнд маш олон чөтгөрийн араатнууд байдаг ба 13 гэр бүл тэнд хэдэн зуун жилийн турш аж төрсөн аж. Нэмж хэлэхэд, тэнд гурван Домгийн зэрэглэлийн хүмүүс байдаг юм байна лээ.” Не Ли зөөлөн дуулаар бүгдэнг нь Е Зонгд ярьж өглөө.
Е Зонг Цуст кристалыг авсныхаа дараа, Не Лигийн сэтгэл амрах шиг боллоо, тэгээд Е Зонгоос илүү зүйл хүссэнгүй. “Хавцлын шорон ертөнц? Гурван Домгийн зэрэглэлийн хүн?” Е Зонг хэсэг зочирдолд орлоо. Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн шиг хүчтэй биш ч, гурван Домгийн зэрэглэлийн тулаанч гэдэг бол шуугиулхууц мэдээ юм. Гэсэн ч, Хавцлын шорон ертөнц дахь 13 гэр бүл яг л төмөр тавцан шиг бат бөх гэж санагдахгүй байлаа.
Энэ мэдээ нь, Яруу алдрын хотод ухрах газар байгаа гэдгийг мэдсэнтэй ялгаагүй хэрэг юм. Энэ нь Яруу алдрын хотод маш чухал мэдээлэл билээ.
Не Ли өвөг дээдсийн хөшөөний өмнө ирснээ, “Өө нээрээ, хадам ааваа, та Чөтгөрийн эзэн гэгддэг нэгний талаар мэдэх үү?” гэхэд.
Чөтгөрийн эзэн? Е Зонг Е Сю хоёр цочирдолд орцгоолоо.
Тэгээд Е Зонг, “Чи Чөтгөрийн эзэнг хаана байгааг мэдэх юм уу?” гэвэл.
Не Ли, “Би ердөө л хүний ярианаас дуулсан юм.”
“Итгэлтэй биш байгаа ч, Чөтгөрийн эзэн бидний мэддэг хүнтэй их төстэй гэж дуулсан. Одоогоос хэдэн зуун жилийн өмнө. Тэрээр Яруу алдрын хотод гарч ирэхдээ л их этгээд байсан. 17 настайгаасаа бага багаар өсөж нас дээр гарсан өлсгөлөн жаал. Тэр үед Яруу алдын хотод Улаан жад гэр бүл гэгддэг, Цаст салхин овгийн дараа орох том овог байсан ба олон тооны мэргэжилтнүүдтэй байсан. Тэдний хэд хэдэн Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүд нь Домгийн зэрэглэлийн дараа орохуйц түвшнийх байсан.”
Е Зонг сул дуугаар, “Тэр тухайд, харамсалтай байна.”
Тэр үед, Яруу алдрын хот их үймээнтэй байсан. Улаан жад гэр бүлийн гишүүд ч бардам, харгис хүмүүс байсан. Хөгшин эр Улаан жад гэр бүлд үйлчилдэг байсан. Тэгээд тэр нэг даалгаврын биелүүлж чадаагүй болохоор үхэлрүү түлхэгдсэн. Түүнийг алга болсны дараа хэн ч түүнийг олоогүй. Бүгд л түүнийг Улаан жад гэр бүл хороож хэмээн бодож байсан. Хэн түүнийг хэдэн арван жилийн дараа гараад ирэх юм гэж бодоогүй. Тэрээр өөрийгөө чөтгөрийн эзэн хэмээн нэрийдэн чөтгөрийн маск зүүгээд, шууд Улаан жад гэр бүлийн нутаг дээр очин аллага үйлдэж эхэлсэн!”
Ганцаараа бүхэл бүтэн гэр бүлтэй тулалдсан гэж үү? Энэ хүн туйлын хүчирхэг юм. Дү Зэ, Лү Пиа тэр хэд уг түүхийг чих тавин чагнан.
“Тэгээд үр дүнд нь?” Не Лиг асуувал.
“Бүхэл Улаан жад гэр бүл нядлагдсан, нэг ч хүн үлдээгүй. Тэнд хэд хэдэн Хар алтан зэрэглэлийн мэргэжилтнүүд болон нэг Домгийн зэрэглэлийн дараа орох хүн байсан.” Е Зонг санаа алдаад, “Чөтгөрийн эзэн магадгүй Домгийн зэрэглэлийн хүчтэн байх, гэсэн ч, тэрээр Улаан жад гэр бүлийг нядлах явцдаа, маш их хохирол амссан. Түүний тэр харгислалд нь бусад гэр бүлийг сандаргаж, уурыг нь хүргэсэн. Тэд олон тооны мэргэжилтнүүдээ түүний араас илгээсэн. Үр дүнд нь газар донсолгосон тулаан болсон ч, Чөтгөрийн эзэн Өвөг дээдсийн уулс руу зугтааж чадсан.” гэвэл.
“Дараа нь юу болсон бэ?” хэмээн Не Ли асуулаа. Өмнөх амьдралдаа, тэрээр Яруу алдрын хотоос хүчээр гарах болохдоо дөндөж 16 настай байсан. Тиймээс, түүнд зарим нэг эргэлзэж явдаг зүйл бий.
Е Зонг Е Сю хоёр нэг нэгэнрүүгээ нэг харчихаад.
“Чөтгөрийн эзэн Харанхуйн бүлгэмийг байгуулсан.” гэснээ, “Харанхуйн бүлгэм байгуулагдаад удаагүй байхад, Чөтгөрийн эзэн үхсэн. Зарим нь түүнийг одоо ч амьд Харанхуйн бүлгэмийг сүүлийн хэдэн зуун жилийн турш босгохоор оролдож буй гэцгээдэг. Тэрнээс гадна, Харанхуйн бүлгэмийн удирдагч нарыг үргэлж Чөтгөрийн эзэн хэмээн дууддаг.”
Харанхуйн бүлгэмийн удирдагчдын Чөтгөрийн эзэн гэж дууддаг аа? Өмнөх амьдралд нь, Не Лигийн мэдэхгүй олон нууц байдаг байсан. Тэрээр чулуун хөшөөн дээр байсан бичээсийг эргүүлэн санана. Тэр залуу Харанхуйн бүлгэмийн удирдагч гэж үү? Тэр тэгж харагдаагүй дээ. Тэр эргэлзээгүй мэргэжилтэн ч гэлээ, түүнд удирдагчийн аура байгаагүй. Тэр, Чөтгөрийн эзний залуугийнх нь дүр зураг юм болов уу? Түүний алга болсон үеийг бодвол, тэр Хавцлын шоронд байсан гэсэн үг үү?
Үүнийг сонсоод бүгд санаа алдацгаалаа. Харанхуйн бүлгэмийн үүсгэн байгуулагч Яруу алдрын хотын алдартай нэгэн байсан гэж үү? Хэрэв Харанхуйн бүлгэм байгаагүйсэн бол, Яруу алдрын хот чөтгөрийн араатнуудтай тулалдаж байхдаа, ядаж л нэгэн цул байж чадах байсан. Одоогийн Харанхуйн бүлгэм Яруу алдрын хотын аюулгүй байдалд хүртэл аюул учруулахуйц хүчирхэг болчихсон байгаа.
‘Би Домгийн зэрэглэл хүртлээ хүлээчихвэл, магадгүй Чөтгөрийн эзэнтэй уулзаж чадах байх!’ Не ли дотроо бодол хийлнэ.
Түүнийг энэ талаар бодож дуусахад, Е Зонг харцаа Дүан Жиан дээр тааруулснаа, “Энэ чинь?” гэж асуулаа.
Тэрээр Дүан Жианаас хүчирхэг аураа мэдэрчээ.
“Түүний нэрийг Дүан Жиан.” хэмээн Не Ли танилцууллаа.
Дүан Жиан хүндэтгэлтэйгээр, “Миний бие Не Ли мастерын зарц билээ!” гэлээ.
Не Лигийн зарц аа? Е Зонг Е Сю хоёр битүүхэн гайхширав. Дүан Жианыг харах мөчид л, тэдэнд хүчирхэг аура мэдрэгдсэн, тэд түүнийг нууцлаг мэргэжилтэн байна л гэж бодоцгоосон. Тэд түүнийг Не Лигийн зарц байх юм гэж бодоогүй. Не Ли үнэхээр хүчирхэг туслахтай болж. Тэд Дүан Жианыг дор хаяж Хар алтан зэрэглэл гэдгийг нь мэдэрч байлаа.
Хэсэг хугацаа өнгөрөхөд тэр хоёр өөрсдийгөө тайвшрууллаа. Тэгээд Не Лигийн эргэн тойронд өөр гайхшрал төрүүлэх зүйл байхгүй юм шиг болохоор нь.
“Не Ли, тэр чиний хүнээс хойш, энд байлгахараа өөрөө зохицуулаарай.” хэмээн Е Зонг Не Лируу хараад хэлбэл.
“За.” гээд Не Ли толгой дохиод, Дүан Жианруу харснаа, “Дүан Жиан, энэ бол хотын даргын эдлэн. Гэртээ байгаа юм шиг байгаарай.” гэхэд.
“Мэдлээ, эзэнтээн.” хэмээн Дүан Жиан хүндэтгэлтэйгээр хэллээ.
Гэртээ байгаа юм шиг байгаарай гэдэг чинь юу гэсэн үг юм? Е Зонг найдваргүй мэт санагдлаа.
Хэсэг бодолхийлсэний эцэст, Е Зонг, “Не Ли үлд. Бусад нь эргээд бэлтгэлдээ орцгоо.” гэвэл.
“Мэдлээ, хотын даргаа!” гэв.
Дү Зэ тэр хэд ч хүндэтгэл үзүүлчихээд, Не Литэй салах ёс гүйцэтгэчихээд гараад явчихав. Харин Сяо Нин болон Е Зиюун хоёр танхимаас гарахаасаа өмнө дахин нэг Не Ли, Е Зонг хоёрруу харлаа.
Тэднийг танхимаас гарвал, Не Ли, Е Зонг, Е Сю нар л танхимд үлдэцгээв.
“Хадам ааваа, надтай юуны талаар ярих гэсэн юм?” гээд Не Ли Е Зонг руу хараад инээмсэглэлээ.
Е Зонгийн царай барайснаа, “Не Ли, чамайг ямар төлөвлөгөөтэй байгааг мэдэх юм алга. Цаашид намайг олон хүмүүсийн өмнө хадам аав гэж дуудаж болохгүй шүү, эс бөгөөс өршөөхгүй гэж мэдээрэй!” гэхэд.
“Хадам аав, өөдгүй гэдэг нь. Цуст Кристал бас Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтын удирдлагыг авчихаад, дээрээс нь хүн Хавцлын шорон ертөнцтэй холбоотой эртний байгуулалтын талаар хэлж өгч байхад! Бүгдэнг нь залгичихаад хүлээн зөвшөөрхийг хүсэхгүй байсаар л байна. Хотын дарга гэхэд арай л шударга бус байна гэж үү?” гээд Не Ли Е Зонг руу дургүйцсэн байртай харлаа.
Е Зонгд хэлэх ч үг олдсонгүй. Энэ жаалд ичих нүүр гэж алга! Иймхэн зүйлсээр тэр охиныг нь солилцохыг хүслээ гэж үү?! Тэр чинь эцсийн эцэст түүний гэр бүлийн гол угсааны хүн шүү дээ!
Гэсэн хэдий ч, Е Сю ханиалгаснаа, инээмсэглэн, “Энэ талаар маргахаа больцгооё. Не Ли, Е Зонг одоо ч хотын дарга хэвээрэй байгаа, түүнд жаахан нүүр өг л дөө. Зиюуны асуудал дээр, хэрэв Зиюун өөрөө зөвшөөрвөл, бид хоёрт эсэргүүцээд байх зүйл алга. Бас хадам аавын чинь хувьд, түүнийг тэгж дуудахаасаа өмнө бэлэг сэлт өгөх ёстой биш билүү?” гэхэд.
“Цуст Кристал үнэтэй бэлэг сэлтэнд тооцогдохгүй хэрэг үү? Гэсэн ч, би энэ тал дээр та нартай маргахгүй ээ. Та нарыг юу ч хүссэн, өгөх болно!” Е Зонг эсэргүүцээгүй болохоор, Не Ли тунч сайхан ааштай байлаа. Е Зонгтой асуудлаа шийдчихсэн учир, тэр аажуухнаар Зиюуныг өөрт нь татагдахыг хүлээх л үлдсэн.
Хэдийгээр Зиюун энэ явдлыг хараагүй ч гэлээ, түүний санаа ихэд зовнин. Не Лигийн Зиюуныг гэх сэтгэл нь, удаанаар ч гэлээ түүний сэтгэл зүрхийг ялж байгаа. Не Лид өрсөлдөгч байхгүй учир, асуудал болоод байх зүйл үгүй. Эцсийн эцэст, түүний цорын ганц өрсөлдөгч нь байсан Шэн Юүэ хэдийнээ хасагдсан. Харин өөр нэг хүн байгаа нь Е Хан. Е Зиюун Е Хан хоёр багаасаа л цуг байсан болохоор нөхцөл Е Ханы талд эргэнэ гэдэг ерөнхийдөө боломжгүй зүйл юм.
Мэдрэмжтэй холбоотой асуудлууд зугаахан хөгжил дэвшил гаргах ёстой байдаг. Одоогоор өрсөлдөгчгүй байгаа Не Лигийн хувьд үүнд яараад байх шаардлага үгүй. Тиймээс одоохондоо, гол асуудалдаа төвлөрөх хэрэгтэй. Нэг талаар Ариун гэр бүл болон Харанхуйн бүлгэм байгаа бол, нөгөө талаас, чөтгөрийн араатны сүрэг.
Не Лигийн хувьд, Е Зонг бүүр аргаа баржээ. Бүхэл амьдралынх нь туршид, хүмүүс түүнийг сонсож ирсэн, Не Лигээс бусад нь. Тэр түүнийг удирдлагандаа байлгаж чадахгүй байлаа.
Е Зонг энэ асуудалд дахин анхаарал хандуулахыг хүссэнгүй. Не Ли Яруу алдрын хотод хангалттай хувь нэмэр оруулбал, Цаст Салхин гэр бүлийн настангууд ч түүнийг хүлээн зөвшөөрнө, бас тэр Зиюунд үнэнч учраас, байгалийн аясаар л болчих байлгүй.
“Не Ли, бид Ариун гэр бүлийг Харанхуйн бүлгэмтэй сүлбэлдсэн талаарх нотолгоо олсон, мөн Яруу алдрын хот дахь Харанхуйн бүлгэмийг хоёр хуваасан байгаа. Дараагийн алхам бол Ариун гэр бүлтэй хэрхэх талаар, ямар нэг санаа байна уу?” гэлээ. Е Зонг дотроо санаа алдана. Яруу алдрын хотод асар том тулаан болох гэж байна. Тэр тийм дүр зураг харахыг хүсээгүй, гэсэн Ариун гэр бүл гэх хавдрыг авалгүй энэ хэвээр нь байлгавал ирээдүйд том гай болно.
Мэдээж хэрэг, Е Зонг тэр бүгдийг Не Литэй зөвлөлдсөнийхөө дараа л эхэлнэ. Эцэсийн эцэст, энэ бүх хугацаанд, Не Ли Яруу алдрын хот дахь хамгийн чухал нэгэн болсон билээ.
Хэсэг бодол хийлсэнийхээ дараа, Е Сю, “Тэдний алийг нь ч түрүүлж устгасан, нөгөө нэг нь саад болох нь гарцаагүй. Харамсалтай нь тэднийг хоёуланг нь устгахыг хүссэн ч, Цаст Салхин гэр бүлийн мэргэжилтнүүд хангалтгүй л болов уу. Хэрэв бусад гэр бүлээс тусламж хүсвэл, мэдээ алдагдаж болзошгүй. Бусад гэр бүлүүдэд Харанхуйн бүлгэм болон Ариун гэр бүлийн тагнуулууд байгаа нь эргэлзээгүй.”
Энэ бол тэдний урд тулгараад буй хүндхэн асуудал юм.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s