Чөтгөр бурхдын домгууд 157

ЧБД – 157

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 157 – Харьсан нь

Сяо Нин Арь эргэж хараад Хавцлын Шоронгийн ертөнцөөс хамгийн сүүлд ирлээ.

Сяо Нин Арь эргэж хараад Хавцлын шоронгийн зүг харна. Хавцлын шоронд их аюултай хэдий ч гэсэн Не Литэй хамтаар их адал явдал туулсан. Не Ли үхэх шахахад нь чөтгөрийн араатны амнаас өөрийг нь амиа хайхрахгүй аварсанд Сяо Нин Арь их баярлана.

Энд болсон зүйлсийг тэрээр хэзээ ч мартахгүй. Зүрхэнд нь нандигнан хадгалагдах дурсамж болон үлдэх юм.

Заримдаа Хавцлын шоронд үүрд үлдсэн ч илүү дээр гэж бодох тохиол байсан. Хавцлын шорон хүйтэн хөндий ч гэсэн Не Литэй байхад их дулаахан санагдах байсан. Дотроо санаашран Сяо Нин Арь бодлоо. Энэ гайхалтай мөрөөдөл юмдаа.

Не Ли эргэж хараад асуув. “Нин Арь ямар нэгэн юм болоо юу?”

“Үгүй дээ.” Сяо Нин Арь хэллээ, улаан хацраа даран хэлэв. Тэрээр шилжилтийн хаалганд яваад орлоо.

Не Ли ч гэсэн шилжилтийн байгуулалтанд оров.

Яруу алдрын хот.

Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалт тэднийг явсан хойгуур дуусчээ. Е Сю, Е Зонг хоёр хоёулаа ихэд баярлана. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт дууссан тэр мөчөөс Яруу алдрын хот дахин нэг хамгаалалттай болсон юм.

“Тэр жаал, Не Ли Яруу алдрын хотод том хувь нэмэр орууллаа. Өнгөрсөн дахь бүх зүйлийг нь мартья. Тэр ирээдүйд хувь нэмрээ оруулсаар байх юм бол миний хөгшин яс түүнээс уучлалт гуйх байсан ч асуудал алга.” Е Зонг сүр жавхаат Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтыг харан хэллээ.

Тай И үхлийн байгуулалт, Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт хоёрын хүч жавхааг мэдэрсэн. Найман үхлийн байгуулалтууд нэгдэн Арван мянган Чөтгөрийн араатны байгуулалт болдог. Хүч нь юутай ч зүйрлэшгүй.

хавцлын чөтгөр Хотын захирагчийн эдлэнг дайрахад Не Ли Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт мөн Тай И үхлийн бйагуулалтийн удирдлагыг Е Зонгд өгсөн. Е Зонг тэр мөчөөс Не Лиг бага зэрэг сайшаан, дотроо сайн хүү гэж бодож ирсэн.

Не Ли бага зэрэг сонин ааштай ч их жудагтай. Тэр мөн их шудрага хүн. Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт, тангийн жорнууд хоёр л Яруу алдрын хотод их хувь нэмрээ оруулсан.

Е Зонгийн хувьд Яруу алдрын хотыг хамгаалах хамгаас чухал. Бусад зүйлсийг хоёрдугаарт таьж болно. Мэдээж тэрээр охиныхоо асуудлыг мөн аминчлан чухалчилдаг.

“Не Ли жаал хааччихав аа? Бид нар яагаад ийм удаан түүнийг хайж олж чадахгүй байна?” Е Зонг хөмсгөө зангидав. Не Ли болон нөхөд нь хэдэн өдөр алга болов.

Е Сю энэ тал дээр ч мөн аргаа барна. Олон хүнийг олон газраар хайлгасан ч Не Лигийн талаар ямар ч мөр олдоогүй. Тэд их санаа зовниж эхэллээ. Харанхуйн бүлгэмд олзлогдсон юм биш биз дээ?… Тэд гэхдээ үүнийг батлах нотолгоогүй.

Яруу алдрын хотод ямар чухал хүн байсныг Не Ли байхгүйд л ухаарах юм даа. Хэрэв үүнийг мэдсэн бол Не Лид хамгаалагчид гаргаад өгдөг байж.

Хэсэг хугацааны дараа нэгэн хүн хурдан гүйгээд ирлээ.

“Хотын захирагчид илтгэх нь, Ноён Е Сю, Не Ли эргээд ирлээ. Тэр одоо Хотын захирагчийн эдлэнд яг одоо байна.”

Энэ мэдээг сонсоод Е Сю, Е Зонг хоёрын нүдэнд баяр хөөр гэрэлтэв.

Жаал хүү арай гэж ирлээ. Тэд одоо эргэлзээгээ тайлж болохоор боллоо.

Хотын захирагчийн эдлэнгийн их танхим.

Не Ли болон назйууд нь уйдав. Е Зиюун хурдлан ирлээ. Не Лиг харсан даруйдаа санаа зовж байсан зовнилоо тайлав. Энэ хугацаанд Не Ли байхгүй байхад тэрээр зогсоо зайгүй санаа зовсон.

Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй ч Не Ли аль хэдийн өөрийнх нь хувьд маш чухал хүн болсон.

Заримдаа тэрээр бдно. Не Ли үнэхээр алга болоод өгчихвөл амьдрал нь ямар болох бол оо гэж? Энэ талаар бодох бүрт тэрээр дотроо ихээхэн сандрана. Не Ли ихээхэн дургүй хүргэмээр зүйлс хийж байсан ч амьдралд нь өнгө нэмсэн хүн. Не Ли өөрт нь аюулгүй байдал тулгуур түшиг болсон.

“Зиюун аа.” Не Ли инээмсэглэн хэлнэ. Зиюун өөрийг нь харах гэж яаравчлан ирсэн бус уу?

Сяо Нин Арь ард нь байгааг хараад Е Зиюун дотроо жаахан урмаар хугараад эргээд явах гэж байв. Не Ли хэдэн өдөр алга болсон байсан нь Сяо Нин Арьтай холбоотой юм бишүү.

Үүнийг харсан Не Ли хөшив. Хурдхан Е Зиюуны замыг таглаад хэллээ. “Яагаад үг дуугаралгүй явах гэж байгаа юм бэ?”

“Би буруу газраа ирчихжээ.” Е Зиюун хариулав. Не Лид санаа зовоод ирсэн гэдгээ яасан ч хэлэхгүй.

Е Зиюун гэнэтхэн сэргэв. Сая яах гэж уурлав аа? Не Ли үг дуугаралгүй явсанаас уу? Эсвэл Сяо Нин Арь хажууд нь байсан болхоор ингэж уурлав уу? Энэ өөрийг нь эргэлзүүлэв.

“Буруу газраа? Намайг хайгаагүй гэдэгтээ итгэлтэй байна уу?” Не Ли хэллээ, жуумалзан. Гэнэтхэн тэрээр гараа сунгаад Е Зиюуны гарыг бариад Цуст шуурган сүнсний үнэт чулууг өгөв. “Энэ үнэт чулуу чамд. Найзууд минь энд бүгд байна, тэднийг чамд танилцуулья.”

Тэрээр Дү Зэ болон найзууд дээрээ очлоо.

Е Зиюуны царай улайн Не Лигийн гарнаас мултрах гэсэн боловч олон хүний нүднээс ичээд чадсангүй.

Энэ хэсгийг харсан Сяо Нин Арь цухалдав. Е Зиюун амьдралынх нь хамгийн чухал хүн гэж хэлсэн ч гэсэн Сяо Нин Арь Не Лид галд татагдсан дэнлүүний эрвээхэй лугаа адил байв.

Сяо Нин Арь Е зиюун хоёр нүүр тулав. Тэд хоёулаа бантан харцаа салгалаа.

Лу Пиао Не Лид эрхий хуруугаа гозойлгов. Не Ли үнэхээр өөрийнх нь биширдэг хүн. Е Зиюун Сяо Нин Арь хоёулаа дагина мэт авхай нар. Тэр хоёр хоёулаа Не Лигийнх боллоо шүү дээ.

Энэ мөчид Лу Пиао харсан Сяо Сюэ Лу Пиаог цохиод муухай харлаа.

Лу Пиао шүд зуув. Хэрэв Сяо Сюэ Е Зиюун эсвэл Сяо Нин Арьтай адил байсан бол тэрээр ихээхэн баярлах юм.

“Бид ангийн хүүхдүүд учраас нэг нэгнээ мэднэ.” Дү Зэ Е Зиюуныг харан инээв.

“Энэ бол Сяо Сюэ, Лу Пиаогийн сүйт авхай.”

Тэд ангийн хүүхдүүд хэдий ч гэсэн Е Зиюунтай дотно биш. Не Ли тийм учраас бие биенийг нь танилцуулна.

ДҮ Зэ, Лу Пиао, Вэй Нан бусад нөхдүүд инээлдэн ярилцана. Тэд Шоронгийн ертөнцөд юу хийсэн талаар яривал Е Зиюуны анхаарлийг ихэд татав. Не Ли мөн найзуудтайгаа тийм газар явсан гэж төсөөлөө ч үгүй. Е Зиюун залуу байхаасаа л Эртний Орчид хотын балгас очихыг хүсдэг байсан. Яруу алдрын хотоос өөр газар очиж үзээгүй. Тиймээс Зиюун гаднах ертөнцтэй танилцахыг ихэд хүснэм.

Е Зонг, Е Сю хоёр танхимд орж ирлээ.

Е Зонг орж ирвэл Е Зиюуны царйа улайв. Аавыгаа Не Литэй хамт байхыг харвал аав нь дургүйцэх байхдаа.

Е Зонг Не Ли болоод Е Зиюуныг харлаа. Хөмсгөө тэрээр зангидав. Не Лиг уучлана гэж бодож байсан ч гэсэн Е Зиюун Не Литэй ийм ойрхон байгааг хараад уур нь хүрэв. Е Зонгоор хүртэл тоглож чадах Не Ли охиноор нь тоглох юм биш биз дээ?

Е Зонг хүйтнээр хоёр удаа ханиалгав.

“Хотын захиарагч аа.”

“Хотын захирагчийн амгаланг эрье.” Лу Пиао, нөхдүүд хурдан ёслов. Тэд Е Зонгийг өмнө харж байгаагүй. Тэд анх удаа сүр жавхаат хотын захирагч харж байгаа учраас сандралдав.

Не Ли эргэж хараад хөхрөн инээгээд мэндчилэв. “Өдрийн мэнд, хадам ааваа.”

Энэ үгийг сонсоод Е Зонг боож үхчихсэнгүй. НЕ Ли үнэхээр юу ч хийхээс буцахгүй хүн юм. Не Ли ийм олон хүний өмнө өөрийг нь хадам ааваа гэлээ. Хэрэв энэ мэдээ тархвал Цаст Салхин овог энэ мэдээг няцаахад тун бэрх.

Хэрэв өөр хүн байсан бол Е Зонг алгадах байлаа. Гэхдээ Не Лиг харвал хүчин мөхөсдөв. Не Лигийн тусламж авах олон зүйл байгаа. Е Зонг толгойгоо гудайлгаад яваад өгнө гэж Е Зиюун бодсонгүй. Энэ удаа харин Е Зиюун балмагдав.

Е Зиюун ч биш Не Ли ч мөн Е Зонгийг хадам ааваа гэж дуудахад дургүйцээгүйд гайхав. Энэ чинь гайхалтай мэдээ. Хотын захирагч үнэхээр Не Лиг өөрийг нь хүргэнээ гэж бодож байгаа юм байхдаа.

Е Зонг орж ирэхэд Дүан Жиан Е Зонгоос хүчтэй мэдрэмж авлаа. Эзний хадам аав хүртэл хүчтэй хү нбайх гэж. Дүан Жиан энэ хүний дүрийг дотроо мөнхөллөө.

Сяо Нин Арийн хамар гашуу оргив. Нүднээс нь нулимс гарах гэж. Не Ли Зиюун хоёр аль хэдийн ийм түвшинд дотносох гэж дээ. Хотын захирагч хүртэл зөвшөөрч. Не Лигийн нурууг харсан Сяо Нин Арийн өр зүрх эмтэрнэ. Боломжгүйг мэдэх ч Не Лигийн араас бүхнээ зориулна. Не Литэй хамт байх тавилангүй байж магад. Гэхдээ Сяо Нин Арь ихэд зөрүүдлэнэ. Не Лигийн хажууд гэрлэхгүй ч хамт байж болно шүү дээ. Хамтдаа хөгширөхөө зүгээр л хүлээж болно.

Е Зонгийг харсан НЕ Ли инээмсэглэв. Е Зонг одоо л зөөлрөв үү дээ.

Ийм учиртай бол Е Зонг их дотогшоо хүн юм гээч.

Не Ли Е Зонгийн хажууд ирээд инээмсэглэн хэллээ. “Хадам ааваа, би ирэхэд Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт дуусчээ. Би танд удирдлагын хээг нь өгье дөө.”

Е Зонгийн царай халуу шатна. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт бол маш чухал зүйл. Гэхдээ охиноороо сольж авж байгаа зүйл гэж бодохоор зүрхэнд нь нулимс цийлэгнэв.

“Хадам аавааа, саяхан бид нар эртний байгуулалт доторх газар ороод ирлээ. Энэ нь Хавцлын шорон гэдэг ертөнцтэй холбоотой байна. Бид дотроос нь олон зүйл аваад ирсэн. Энэ бол боловсруулсан Цуст кристал. Танд би өгье.” Не Ли дотоод орон зайт бөгжнөөсөө ихээхэн цуст кристал гаргаж ирээд Е Зонгийн гарт өглөө.

Цуст кристал уу даа?

Е Сю, Е Зонг хоёр хөшив. Цуст кристалууд үнэхээр сайн зүйлс. Цуст кристалтай байхад сүнсний хөгжил нь маш хурдан ахина. Хар Алтан зэрэглэлээс Домгын зэрэглэл хүрч болох нь байна!

“Е Сю ноёнтон энэ танд.” Не Ли дахин их хэмжээний цуст кристал аваад Е Сюгийн гарт атгуулав.

Ийм их цуст кристал гаргаж ирээд, үнэхээр баян юм


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s