Чөтгөр бурхдын домгууд 156

ЧБД – 156

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 156 – Гэр байгаа газар

Сиконг Хонгюэ хүнд сэлмээ аван Дүан Жианы биеийг цавчих гэж буй тэр агшинд гэрэл цацарлаа.

Энэ олон жилийн туршид өөрийнхөө доромжлуулж байснаа тэвчиж ирсэн хүний өмнө өшөө авах тэр сайхан агшин нь ирлээ. Сиконг Хонгюэгийн хэлсэн үгэнд оюун бодол нь яахан үймэх билээ? Сиконг Хонгюэ өөрөөс нь сул дорой сүнсний хүчтэй хэдий ч түүнийг ялахын тулд энэ тулаанд бас хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Энэ Мөнгөн далавчит гэр бүлийн газар нутаг. Мөнгөн далавчит гэр бүлийн нэмэлт хүч ирвэл сүйд болно.

Тиймээс энэ тулааныг хурдан дуусгах хэрэгтэй.

Дүан Жиан өөрийнхөө сул тал, онгорхой алдаагаа Сиконг Хонгюэд албаар харуулсан. Сэлэм өөрийг нь цавчих гэж буй тэр агшинд Дүан Жиан зүүн гараа сунгаад үлэмж сэлэмний ирнээс бариад авлаа. Үүнийхээ дараа тэрээр сэлмээрээ Сиконг Хонгюэгийн хүзүүг цавчих гэж оролдов.

Сиконг Хонгюэгийн хүүхэн хараа агшив. Дүан Жиан өөрийнх нь дайралтнаас огтхон ч шархадаагүй, тэр ч бүү хэл хариу барив. Дүан Жианы дайралтаас хойшоо ухраад бултав. Дүан Жиан хүчтэй хөлөөрөө Сиконг Хонгюэгийн элэг уруу жийлээ. Сиконг Хонгюэ холоо гэгч нь нисээд газар уналаа. Хүчтэй унасанд таас хийх дуу газраас гарна.

Түүний уруул амнаас цус урсан гойжно. Энэ өшиглөлт өөрт нь их гэмтэл учруулав. Мөнгөн хуяг дуулга нь байгаагүйсэн бол энэ өшиглөлт л өөрийг нь тахир дутуу болгоход хангалттай байв.

Не Ли энэ тулааныг ажин харна. Дүан Жианы тулааны чадвар тийм санй хөгжөөгүй ч түүний хүчийг тэрээр мэднэ. Өөрийнхөө хүчтэй бие махбодиороо Сиконг Хонгюэд хүчтэй гэмтэл учруулан тулааныг дуусгах санаатай байна.

“Сиконг Хонгюэ үх.” Дүан Жиан хүйтнээр архиран сэлмээ далайлгаад. Сиконг Хонгюэ уруу давшлан дайрна.

Энэ мөчид дайснаа харсан Дүан Жиан аллага үйлдээхэс огтхон эргэлзэхгүй.

Дүан Жиан үсэрвэл гурван хүн Дүан Жиан уруу ойртож байгааг Не Ли мэдэрлээ. Энэ гурван хүн Хар алтан зэрэглэл байх учиртай.

Не Лигийн нүдэнд хүйт даан “Шүү.” гэх дуунаар салхи исгэрүүлэн Улаан галт нисдэг хутгаа Не Ли нэг уруу нь шидлээ. Не Ли өөрийнхөө хүчээрээ Улаан галт нисдэг хутгаа хамгийн сайн удирдаж чадна.

таас. Таас.

Дүан Жианы биетэй мөргөлдсөн хоёр хүнээс болж Дүан Жиан хэд хойл алхам ухарч тэнцвэрээ оллоо. Хар алтан зэрэглэлийн дайчид одоо Дүан Жианыг шуудхан алж чадахгүй.

Энэ мөчид нэг хүн гаслантая орлов. Гэнэтхэн нэгэн хүн модноос уналаа.

Энэ нөгөө гурван Хар алтан зэрэглэлийн дайчдын нэг нь юм.

Тэр Хар алтан зэрэглэлийн дайчин Дүан Жиан уруу давшилж байх хооронд. Не Лигийн хутганд тэрээр оногдсон. Не Ли хар алтан зэрэглэлийн дайчинтай үзэлцэж чадахгүй гэлээ ч бэлтгэлгүй байгаа Хар алтан зэрэглэлийн дайчны амийг ийнхүү авлаа.

Өөрийнх нь сүнсний хүчинд татагдсан нисдэг Улаан галт хутга Не Лид эргэн ирлээ.

Хоёр алтан зэрэглэлийн дайчин Сиконг Хонгюэ уруу ойртойн үсэрлээ. Хоёр алтан зэрэглэлийн дайчид даруй хэллээ. “Ухарцгаая.”

Дүан Жиан цээжээ барин тэдний араас хөөх гэсэн боловч Не Ли хэлэв. “Эргээд ирээ. Тэднийг хөөгөөд хэрэггүй. Бид одоо ингээд явья хэрэв тэр хөгшин Сиконг И ирчихвэл бид буцаад явж чадахгүй болно.”

Ингэж хэлээд Не Ли үсэрлээ.

Сиконг Хонгюэг үнэхэээр явууллаа гэж үү? Амьсгалаа уртаар гаргаад Не Лиг Дүан Жиан дагана.

Мөнгөн далавчит гэр бүлийн асуудал дээр Не Ли хэтэрхий их оролцохыг хүсэхгүй. ДҮан Жиан өөрөө шийдвэрээ гаргах ёстой. Дүан Жиан цуст өшөөтэй. Хэрэв энэ өшөөгөө Дүан Жиан өөрөө авахгүй бол зүрхэн дотор нь чөтгөр үүрлэн ирээдүйд сүнсний хөгжилд нь сөрөг нөлөөтэй.

Не Ли “Хүн өөрөө л хийх ёстой зүйлс.” гэж байдгийг мэднэ. Өөр хүн өмнөөс нь хийж яавч болохгүй.

Мөнгөн далавчит гэр бүл өнөөдөр их хохирол амслаа. Богино хугацаанд дахин сэргэн мандаж чадахгүй л болов уу. Түүнчлэн Не Ли нисдэг хутгаараа Мөнгөн далавчит гэр бүлийн Хар алтан зэрэглэлийн дайчныг алсан. Тэдний араас одоо доод зэрэглэлийн сул дорой хүмүүс дахин ирэхгүй.

Не Ли ДҮан Жиан хоёр Сяо Нин Арь болоод Дү Зэ болон бусад нөхөдтэй уулзлаа. Тэд хурдхан өөрсдийнхөө царайг хувиргах түрхлэг түрхээд ойн гүнд орон алга болов.

Сиконг И хэсэг хугацаанд ой модонд хайсан боловч Не Лиг олсонгүй. Тэд цөхрөнгөө баран эргээд ирлээ. Тэд эргээд гэртээ ирвэл Не Ли болон найзуудыг нь зэрлэг байгалаас хайж бахй зуур Не Ли болон найзууд нь Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэр дээр үлдсэн байсныг олж мэдлээ. Энэ Сиконг Иг ихээхэн уурлуулав.

Хар алтан зэрэглэлийн дайчны цогцосыг харсан Сиконг И хажуугийн модыг цохин түүнийг үйрүүлэв.

“Лэй Зүо. Өшөөгөө авах болно доо. Нэг өдөр чамайг би хайж олоод тасдан хаяна.” уурандаа архирсан Сиконг И ийнхүү өгүүлэв.

“Аав минь, Лэй Зүогоос гадна Дүан Жиан байна лээ. Дүан Жиан Хар алтан зэрэглэлээс дутахааргүй биетэй болсон байсан. Би түүний өрсөлдөгч байж чадахгүй нь ээ.” Сиконг Хонгюэ цээжээ барин хэлэв. Түүний хоолой айснаасаа болж чичирхийлнэ. Гэр бүлийнх нь настангууд өөрийг нь авраагүй бол аль хэдийн тэрээр ДҮан Жианы гарт үхэх байсан биз.

“Дүан ЖИан.” Сиконг Игийн хилэн тэнгэрт хадна. Хэрэв мэдсэн бол Дүан Жианыг өмнө алдчихдаг л байж. Одоо Дүан Жиан нүдэнд нь орсон өргөс мэт амар тайван унтуулахгүй.

НЕ Ли болон нөхдүүд ууланд хэдэн өдөр байгаад Хавцлын шорон ертөнцийн гэр бүлүүдийг хэсэг хугацаанд тандан судална. Не Лигийн таамагласан ёсоор хэдэн гэр бүл Мөнгөн далавчит гэр бүл уруу дайрав. Мөнгөн далавчит гэр бүл тэднийг хөөгөөгүй шалтгаан энэ юм.

Одоо явах цаг болжээ.

Яруу алдрын хотыг удаан орхисон ч тэд одоо эргээд ирэх цаг айсуй.

Не Ли Хавцлын шорон ертөнцөөс их мэдээлэл цуглуулсан. Не Ли нэг зүйлийг саналаа. Өмнөх амьдралд нь Харанхуйн бүлгэм Чөтгөрийн араатнуудыг дагуулан Яруу алдрын хот уруу дайрсан. Энэ уг нь өөрсдөд нь их ашиггүй зүйл. Гэтэл Харанхуйн бүлгэм Е Мо энэ эртний байгуулалтыг олж мэдсэний дараа шалавлан дайрсан нь ямар нэгэн учиртай байж таараа. Энэ магадгүй Ариун Гэр бүлийн Е Мог алах гэсэн хуйвалдаан л байж таараа.

Не Ли Харанхуйн бүлгэм яагаад Яруу алдрын хотыг заавал сөнөөх шаардлагатай байсныг ойлгоогүй. Гэхдээ өмнөх амьдралд нь Харанхуйн бүлгэм Яруу алдрын хотыг сөнөөгөөд Хавцлын шорон ертөнцөд ирсэн нь тодорхой. Тэд энд байгаа хүмүүсийн хүчийг ашигласан байх учиртай.

Гэхдээ Е Мо чөтгөрийн араатнууд ирэхэд хүмүүсээ яагаад Хавцлын шорон ертөнц уруу оруулан авраагүй юм бол? Энэ нууц хэвээр үлдлээ. Е могийн харж байснаар чөтгөрийн араатнууд хэтэрхий хүчирхэг байсан. Магадгүй Ариун Гэр бүлийг урвана гэж Е Мо санаагүй байх.

Зэрлэг байгаль дотор Не Ли найзудутайгаа эртний байгууламжинд ирлээ.

Гэнэтхэн нэгэн хүн Не Лигийн анхааралд оров. Энэ маш аюултай эрчимтэй хүн байв.

“Хязгааргүйд эхлэл үгүй, эхлэл үгүй бол төгсгөлгүй.” Хөгшин эр амандаа бувтнав.  хувцас нь урагдсан их сонин дүр зурагтай харагдана.

“Энэ хөгшин эр юу гээд байна? БИ юу ч ойлгохгүй юм.” Лу Пиао гайхан асуув.

“Би ч ойлгохгүй байна.” Не Ли толгой сэгсрэв. Гэхдээ гаранд нь хүйтэн хөлс цувсан байв. Их аюулыг Не Ли мэдэрнэ. Энэ хөгшин эр дахиад гараад ирэх гэж. Энэ хүн Конг Миний залгамжлагч гэдэг нь тодорхой. Хэрэв өөрийг нь мэдчихвэл Не Ли аюулд унана.

Не Ли гэхдээ юу ойлгохгүй байгаа нь энэ Конг Миний залгамжлагч өөрийгөө яагаад ийм амархан зарлаад байгаа юм бол? Энэ хүн бусад залгамжлагчаас айхгүй байгаа юм байхдаа?

Эсвэл энэ хөгши нэр тэднийг арай шууд алах зорилготой байгааюм бол?

Хөгшин эр галзуу мэт хэлэв. “Хязгааргүйд эхлэл үгүй, эхлэлгүйд төгсгөл үгүй. Хачин юм. Хачин юм.”

Хөгшин эрийн харц Не Ли дээр туслаа. Не Ли хүйт хөлсөндөө дарагдав. Энэ хөгшин эр мэдчихсэн юм байхдаа?

Не Ли туладлахаар зэхэж байхад энэ хөгшин эр хойшлон галзуу мэт инээсээр явлаа.

Хөгшин эр харанхуйд орон алга болсоныг хараад Не Ли санаа амрав. Энэ хөгши нэр галзуурсан юм байхдаа. Не Ли энэ хөгшин эрээс гарч буй сүнсний хүч эгэл бусыг мэдэрнэ. Энэ хөгшин эр яагаад нэг өгүүлбэрээ давтаад байна

Хэн нэгэнд өөрийгөө “Хязгааргүйд эхлэл үгүй, эхлэл үгүйд хязгаар үгүй.” гэдгийг мэддэг гэж хэлэхгүй л бол Не Ли аюулгүй. Не Ли гэхдээ хүчээ хамгаас хурдан өсгөх хэрэгтэй. Эс бөгөөс дөрвөн залгамжлагчтай таарлвал Не Ли үхнэ.

Не Ли Дү Зэ, Лу Пиао хоёр олн Улаан сүнс бариад Цус оргилуулах чөтгөрийн шилнүүдийг хийгээд орон зайт бөгжиндөө хадгална. Энэ Цус оргилуулах чөтгөрийн шилнүүд хэрэг болох биз.

Шилжилтийн байгуулалт.

Не Ли Гэрэлт чулуунуудыг чулуун багануудад хийлээ. Чулуун баганууд гэрэлтвэл сүнсний эрчим эргэн тойронд үүслээ.

“Одоо л харих гэж. Үнэхээр тааламжтай байна шүү.” Лу ПИао биеэ сунган хэллээ.

Тэд ч гэсэн шилжилтийн байгуулалтанд нэг нэгээрээ орно.

Не ЛИ, Сяо Нин Арь, Дүан Жиан гурав л үлдлээ. Дүан Жиан харанхуй тэнгэр уруу харна. Хавцлын шорон ертөнцөд хүүхэд насаа үдсэн. Одоог хүртэл дайснаа дарах арай хүч дутуу.

Сяо Нин Арь Дүан жианы харууслыг мэдрээд хөнгөхөн санаашрав.

“ДҮан Жиан энд үлдмээр байвал үлдэж болно оо. Энэ чиний гэр.” Не Ли Дүан Жиан уруу харан хэллээ.

Дүан Жиан шулуухан толгой сэгсрэв. “Эцэг эх минь үхсэн цагаас гэр минь байхаа больсон. Надад өшөө авах зам л бий. Эзэн надад шинэ амьдрал бэлэглэсэн. Өшөө авах урам. Би эзнээ дагана аа.”

Ингэж хэлээд Дүан Жиан шилжилтийн байгуулалтанд оров.

Не Ли санаашрав. Цуст өшөө гэж. Өмнөх амьдралдаа Не Ли цөст өшөөгөө авах гэж ямар удаан тэнүүчилсэн билээ? Дүан Жианы одоогийн мэдрэмжийг Не Ли хэнээс ч илүү мэднэ. Не Ли Сяо Нин Арьд хэллээ. “Нин Арь, хоёулаа ч бас буцья.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s