Чөтгөр бурхдын домгууд 155

ЧБД 155

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 155 – Чиний өрсөлдөгч

Ямар тансаг галт наадам бэ?

Не Ли дээшээ тэнгэр уруу харан дотроо баярлав. Не Ли эхлээд Ин-Ян тэсрэлтээр хамгаалалтын хээн бичээс дотор оруулаад дотор байх Галт тэсрэлтийн хээн бичээсүүдээ өдөөгөөд цахмагыг тэнгэрт хадтал нь дээшээ тэслэсэн.

Эргэн тойрон дахь харуулууд алмайрчээ. Тэд өөрсдийнх нь хамгаалдаг цамхагын тал нь ор үгүй болж утаа суунаглуулахыг харна. Тэд дээшээ харвал их буугаар дээшээ буудсан мэт харагдана. Их буунаас гарсан сум мэт цамхагын толгой дээшээ галт сүүл татуулан нисч байгаад тэнгэрт тэсэрч хэдэн хэсэг хааш хаашаагаа бутарлаа.

Юу болчихвоо?

Цахмаг дээшээ тэнгэрт хөөрөхтэй зэрэгцэн тэд хариу үйлдэл хийж чадсангүй.

Мөнгөн Далавчит гэр бүлийн харуулууд сандарч эхлэв. Тэд одоо юу хийхээ мэдэхгүй нь.

Сиконг Шоу ахлагч ч мөн балмагдав.

Ажилчид хэсэг хугацаанд хөшиж орхисон ч удалгүй тэд уухайлан баярлацгаав.

Гурван хээн бичээсчингүүд үхлээ. Тэдний биен дээрх боолын хээ үгүй болчилоо шүү дээ. Мөнгөн зэрэглэл, Алтан зэрэглэлийн сүнсний хөгжилтэй боолууд энд дийлэнхийг нь эзлэдэг. Тэд Цуст кристал олборлодог гэдгийг мөн санавал энэ боолууд нууцаар цуст кристалаар хичээллэн боолын хээн бичээсээс мултран эрх чөлөөг авах гэж оролддог байсан.

Гурван хээн бичээстэнгүүдийн хээ тэдний сүнсний хөгжлийг дардаг байсан. Тэд хэзээ нэгэн өдөр энэ хээн бичээстэнгүүд үхээсэй хэмээн хүсч байсан. Одоо харин тэдний боолын хээн бичээс үгүй болсон учраас тэдний сүнсний хүч гэнэтхэн эргээд ирлээ.

“Бидний лацнууд тайлагдсан байна.”

“Алаад.”

Уурхайчид дундаас галзуу мэт уухай, архираа сонсогдоно. Тэд торноос мултарсан араатнууд лугаа мэт харагдана.

Тэдний эрх чөлөө, хүний эрхэм чанарыг олон жил уландаа гишгэсэн. Тэд өдөр бүр уурхайд олборлохоос өөр юу  ч хийдэггүй байсан. Сиконг Шоу ташуураараа хэдэн уурхайчныг хайр найргүй ташуурдав. Гэхдээ энэ уурхайчид насаараа хүлээсэн. Энэ өдрийг ирэхийг.

“Сайнгүй шүү.” Сиконг Шоу айж эхэллээ. Хээн бичээстэнгүүдийн хээн бичээс үгүй энэ гэм зэмгүй хурганууд эзнээ идэх арслан бар мэт болж хувирна.

Энд арван мянгаад уурхайчин бий. Тэд Мөнгөн зэрэглэл, эсвэл Алтан зэрэглэлийн хүчтэнгүүд.

Уурхайчид давалгаа мэт Мөнгөн далавчит гэр бүлийн хамгийн ойрхон харуулуудыг алахаар явлаа.

Уурхайчдад хурц зэвсэг байхгүй учраас тэд хүрзээ барин харуулуудад уур хилэнт харцаараа харна.

Пш, Пш, Пш

Олон уурхайчдад нүдүүлэвч, ар араас нь дахин уурхайчид гарч ирнэ. Мөнгөн далавчит гэр бүлийн харуулууд уруу уурхайчид үхлээс үл айн галзуу мэтээр дайрцгаана.

Уурхайчнийг нэгэн харуул сэлмээр цавчих гэсэн авч дайралтийг зэрлэг араатан гараараа болиулах лугаа адил уурхайчин урагш давшлаад харуулын хүзүүг тас хазна.

“Аах.” Харуул гаслантаяа орилов.

Мөнгөн далавчит гэр бүлийн харуулууд чөтгөрийн араатнуудтай тулалддаг авч тэд үхлээс айлгүй яахав. Уурхайчдийг хянах гэсэн харуулууд тусгай салааны шилдгүүд биш юм. Уурхайчдыг чоно бар лугаа мэт аймшигтай болсоныг хараад харуулууд үхлээс айн зугтацгаана.

“Алаад.”

Тэнгэрт уухай хадна.

Сиконг Шоу хэдэн уурхайчныг алж амжсан ч олон уурхайчид түүнийг бүслэнэ. Энгийн үедээ Сиконг Шоу харуул дундаа хамгийн зэрлэг нь. Тэр хамгийн олон уурхайчинг цааш нь харуулж байсан. Тиймээс уурхайчид өөрт нь хамгаас дургүй байх нь гарцаагүй. Уурхайчид нэг хүн мэт атгасан гар мэт дайрч байгаа нь өөрийнх нь сүнсийг зайлтал айлгана.

Өөрийг нь аврах хэн нэгэн байгаа эсэхийг хайж нүдээрээ эрэх боловч хойно байсан харуулууд нь өөрийнхөө хуяг дуулгаа хаяад аль хэдийн дутаан алга болсон байв. Эцэг эх нь өөрсдөд нь хурдан гүйх дахин хөл заяагаагүйд гомдсон лугаа адил харуулууд зугтацгаана.

Энэ ертөнцөд ийм олон боолуудад бүслэгдэн үхнэ гэж тэрээр яаж мэдэх билээ?

Яг энэ мөчид Сиконг Шоу цөхрөнгөө барна. Гэхдээ яг энэ мөчид сэлмээ далайн тулалдахаас өөр арга үгүй. Одоо зогсох л юм бол уурхайчид түүнийг тасчин хаях болно.

Олон хүчирхэг уурхайчид Сиконг Шоу уруу давшлаад түүнийг алахыг хүснэ.

“Үхх.” Сиконг Шоу одоо даруулан газар унав. Тэрээр уур хилэндээ автаж тэсрэх шахна.

Энэ бүх асуудлыг тарьсан Не Ли харанхуйд алга болов. Хэн ч Не Лиг энэ үеэр анзаараагүй.

Не Ли энэ газар удаан хайсан боловч нөгөө бяцхан жаалыг олсонгүй. Олон уурхайчид босч буй учраас энд үймээн самуунтай байна. Энэ жаалыг олохоос өнгөрөн бололтой. Тиймээс тэр жаалыг тэнгэр ивээг гэж Не Ли ерөөв.

Уурхайчид харуулууд уруу дайрч байхад хэдэн мөнгөн зэрэглэлийн хүчтэнгүүд гараад ирэв. Тэднийг ахалж буй хүн Сиконг Хонгюэ. Сиконг Хонгюэ өөрийнхөө мөнгөн хуяг дуулгаа өмсөж, үлэмж сэлмээ далайлгана. Түүний нүдэнд аллага үйлдэх хүслэн бадарчээ.

“Муусайн боолууд Мөнгөн далавчит гэр бүлд маань үймээн тарина гэнээ? Үхлээ эрээ юу?” Сиконг Хонгюэ сэлмээрээ цавчвал хаа сайгүй цус асгарна. Тэр даруй олон хүмүүс газар унавал газрыг цусаараа будна.

Сиконг Хонгюэ сүнсний хөгжил хэтэрхий хүчтэй юм. Хоёр Алтан зэрэглэлийн уурхайчин Сиконг Хонгюэд тэр даруй алуулав.

Энэ эмэгтэй яг л бар мэт хэрцгий эмэгтэй юм.

Не Ли явах гэсэн боловч зогслоо. Сиконг Хонгюэ гараа хэтэрхий олон хүний цусаар будсан учраас үхэх нигууртай.

“Хатагтай Хонгюэ удаан уулзсангүй шүү.” Не Ли модны мөчир дээр суун хэллээ. Уруулаараа жуумалзан мишээн инээв.

“Чи юу?” Сиконг Хонгюэ Не Лиг холоос харлаа. Сиконг Хонгюэгийн харц мөс мэт хүйтэн болов. Не Ли энэ бүхний дараа ч тэр Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэр дээр үлдэнэ гэхэд итгэхээргүй. Энэ бүх асуудлыг Не Ли тарьсан байх учиртай.

“Хатагтай Хонгюэ завгүй байгаа юм чинь би танд саад болоод яахав. Дараа уулзая.” Не Ли инээмсгэн газар буун, ой модон дунд ороод алга болов.

Сиконг Хонгюэ Не Лигийн ар нурууг харна, дараачаар уурхайчдыг мөн харлаа. Шүдээ зуусан Сиконг Хонгюэ Не Лигийн араас элдэн хөөнө. Не Ли бүх зүйлийн үндсийг тавьсан хүн. Энэ хүнийг л барих хэрэгтэй. Хэрэв Не Лиг одоо л алдаад явуулчихвал дахин Не Лиг олох боломж үгүй билээ.

Сиконг Хонгюэ Не Лиг өөрийг нь албаар нааш татан авчирч байгааг ч мэднэ. Тиймээс Сиконг Хонгюэ ихэд сонор сэрэмжтэй гүйж айлаа.

Шүү. Шүү. шүү. Хоёр хүн модон дунд гялбаа мэт гүйцгээнэ.

Тэд Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэрийн зах хязгаарт ирэв. Тэд дахин гүйх аваас өөр гэр бүлийн нутаг дэвсгэрт орох билээ.

“Зогс.” Сиконг Хонгюэ хүйтнээр хашгирав. Тэрээр хойно байх далавчаа дэвэн хэд дахин хурдан болов. Гэрэлт гялбаа болсон мэт энэ эмэгтэй хүнд сэлмээ өргөн Не Лиг цавчих гэж давшив. Энэ хүнд сэлэм галаар дүрэлзэн аслаа.

Сиконг Хонгюэгийн сэлэм өөрийг нь цавчих гэж буйг хараад Не Ли гэнэтхэн эргэж харвал Аянгат Бурхны Солирын илд гарт нь аль хэдийн атгаастай.

таас.

Аянга галтай мөргөлдвөл эргэн тойронд хүчтэй дууны давалгаа тархав.

Не Ли хэдэн метрийн зайтай хол шидэгдэн модны мөчир дээр газардав.

Сиконго Хонгюэ харин удааширсаар байгаад газар буулаа.

“Юу болчихов? Энэ жаал хэзээ ийм хүчтэй болчихов?” Сиконг Хонгюэ цочирдов. Сиконг Хонгюэ сая сэлэм зөрүүлээд Не лигийн хүчийг барагцаалав. Хүч нь бараг өөрийнхтэй нь дүйцэхээр байна.  Не Ли Мөнгөн зэрэглэлийн дайчин гэр тэрээр үргэлж боддог байсан. Алтан зэрэглэл хүрнэ гэж үнэхээр санахын аргаггүй.

“Хонгюэ авхай юунд ийм түрэмгий загнана бэ? Авхай хүн хүссэн үедээ хүн алаад байвал өөртэй чинь хэн гэрлэх билээ? Нөхөргүй болохоосоо айхгүй байна уу?” Не Ли модон дээр налан хэвтэв. Тэрээр гэнэтхэн өөр уруу нь хэдэн аура ирэхийг мэдэрнэ.

“Чи… муу.. Би чамайг дутуу үнэлсэн бололтой. Чиний хүч аль хэдийн Алтан зэрэглэл хүрнэ гэж хэн санах билээ. Гэхдээ чи надтай таарсан урчаас энд үхэх заяатай.” Сиконг Хонгюэ баруун гараараа сэлмээ барин зүүн гарын хуруугаараа сэлмээ илбэв. Түүний сүнсний хүч хоёр, үгүй ээ гурав дахин ихсэв.

“Улаан Биеийн бага зэрэглэлийн хөгжүүлэгч үү дээ? Муугүй шүү. Энэ шатанд хүртэл сургуулилалсан байна.” Не Ли инээмсэглэн хэлэв. “Гэхдээ чи миний дайсан биш.”

Не Ли юу гэж хэлснийг сонсоод Сиконг Хонгюэ хөмсгөө зангидав. Таас хийх дуугаар урд нь нэг юм уналаа. Энэ хүн Сиконг Хонгюэд их танил хүн. Ард нь хоёр далавч байх авч энэ хүн Сиконг Хонгюэгийн далавчнаас өөр далавчтай. Энэ далавч нь арай том байх бөгөөд хар алтан өнгөтэй.

Урд байгаа хүнээ хараад Сиконг Хонгюэ хүйтнээр халав. “Чи Дүан Жиан байна.”

“Зөв өө, энэ би.” Дүан Жиан хүйтэн өнгөөр хэлэв. Энэ урд байгаа эмэгтэйг тэрээр хэзээ ч мартахгүй. Энэ эмэгтэй эцэг эхийнх нь буруутан билээ.

Сиконг Хонгюэ Дүан Жианы биенээс гарах эрч хүчийг мэдэрнэ. Энэ хүч өөрийнхийг нь дарамтална. Түүнд айдас төрж эхэллээ. Тэрээр хэзээ ч ингэж айж үзээгүй. Дүан Жиан өмнөх шигээ хүн байхаа больсон биз.

Сиконг Хонгюэ хуруугаараа Не Ли уруу чичлэв. “Тэр үед, чамд итгэдэггүй л байж. Аав охин хоёр чамд итгэж байхад бидний ачыг яаж хариулна гэнээ?”

Сиконг Хонгюэ үгийг сонссон Не Лигийн хөх инээд хүрэв. “Сиконг Хонгюэ чамаас асууя. Аав охин хоёр надад ямар тус хүргэсэн билээ? Аав чинь надаас гэр бүлийг нь эдгээх арга л хүссэн. Итгэл гэсэн үү? Та нар үнэхээр итгэсэн бол найзуудыг маань үлдээх л байсан. Үнэн надад та нараас аваад байх өшөө байхгүй.  Гэхдээ би энэ урд чинь зогсож байгаа хохирогчийн чинь өмнөөс одоо яриад байх хүсэл алга.”

Дүан жианы нүдэнд цус хуралдан улаанаараа эргэлдэнэ.

“Сиконг Хонгюэ чи аавтайгаа нийлж эцэг эхийг минь хөнөөсөн. Намайг хорьж олон удаа гутаан доромжилсон. Өнөөдөр би чамаас өс хонзонгоо аваад чамайг алах болно. Дараа нь би тэр хөгшин Сиконг Иг олох болно оо.” Дүан Жиан Хар галт сэлмээ барин Сиконг Хонгюэг цавчих гэж оролдов.

“Хмм, Дүан Жиан, ээж чинь ичгүүр сонжуургүй эмэгтэй. Өөр овгийн эрчүүдийг урхидан завхайрдаг байсан. Түүнийг зүгээр хөнөөсөн нь харин ч хөнгөдсөн шийтгэл байсан. Түүн шиг эмэгтэйг Мөнгөн далавчит гэр бүлийн бүх эрчүүдийн өмнө тайчин хаяад харуулах ёстой байсан юм.” Сиконг Хонгюэ хүйтнээр хэлэв. Тэрээр үсрэн өөр уруу нь ирэх сэлмээс бултав.

“Миний ээжийг доромилно гэнээ? Чи удахгүй ээ.” Дүан Жиан улам ууртай болов. Хар Галт сэлмээрээ Сиконг Хонгюэ уруу дайрна. Дүан Жианд ямар нэгэн сэлэмний техник байхгүй. Тэрээр гараараа сэлмээ савчина.

Сиконг Хонгюэ дотроо баярлана. Чи энэ өрөвдөлтэй техникээр намайг алах гээ юу? Дүан Жианыг уурлуулах гэж Сиконг Хонгюэ сая доромжилсон юм.

Таас!

Дүан Жиан сэлмээ эргүүлвэл Сиконг Хонгюэ Дүан Жианы цээжинд сүлбэх боломжтой цоорхой харагдана.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 155”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s