Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 1]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 1 – Аянгын ниргэлт
Шидэт араатны уулын төв хэсгээр хүн явж өнгөрөх нь тун ховор. Энд, 7-гоос 9-р зэрэглэлийн шидэт араатнууд үе үе үзэгддэг. Түүнчлэн энд 9-р зэрэглэлийн дайчин л орж ирж чадах биз. Гэсэн ч Линлэй, төвд нь ирснээ, Шидэт араатны уулын төв шугамыг даган хойд зүгийг зорьж эхэллээ. 9-р зэрэглэлийн дайчин иймэрхүү гайхалтай аялал хийх нь тийм ч зэрлэг зүйл биш юм.
Линлэй зөвхөн хуучирсан өмд өмссөн байх бөгөөд цээж нүцгэн бас хөл нүцгэн байлаа. Тэрээр нуруундаа адамантин хүнд илдээ үүрээд замаа даган алхана.
Бэбэ цаг үргэлж Линлэйн мөрөн дээрээс, эргэн тойрноо тандан явна.
“Шаржигнах.”
Линлэй тайван царай гарган, хатсан навчих хөглөрсөн замаар алхална. Түүний үүргэвчинд, Цустягаан, шулуун цүүц мөн орон зайн бөгжиндөө хадгалсан хувцаснууд бий. Үүнээс гадна Клайдын орон зайн бөгжинд, 2.2 тэр бум алтан зоостой шидэт кристал карт бас үнэт зүйлс бий. Тэдгээр үнэт зүйлс дор хаяж л хэдэн сая алтан зоосны үнэд хүрнэ. Олон зууны туршид Фэнлайн хааны удмынхан аймшигтай их эд агуурс цуглуулжээ.
Гэхдээ Линлэй хувьд?
Эдгээр эд агуурс бол ердөө л энэ дэлхийн өмч. Харин түүний хувьд жинхэнэ үнэ цэнэтэй зүйлс нь бол түүний өөрийнх нь хүч. Давсон худалдааны пүүс түүнийг 100 сая алтан зоосоор өөрсдөнтэйгөө нэгтгэхийг оролдсон шүү дээ? Тэр нь ч Линлэй Гэгээнтэн зэрэглэлд хүрэх боломж байсан болохоор аж. Хэрэв тэд Гэгээнтэн зэрэглэлийн хүн өөрсдөндөө нэгтгэвэл, машид ашиг тустай хэрэг болох байсан.
Эндээс л, хүний өөрийнх нь хүч гээч хэр чухал болох нь харагдаж байгаа юм.
….
Линлэй төв хэсэгт нь байгаа ч, тэрээр ойр орчмын 10км хэрээтэй хэсгээс ямар ч шидэт араатан илрэхгүй байгаа газраас аль болох дайжин явж байлаа. Шидэт араатны уулсын төв хэсэг машид том газрыг хамардаг, иймд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байж болох хамгийн боломжит нутаг болж байгаа юм. Линлэй өөртөө ихэд итгэлтэй байсан ч, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатанг аль болох уурлуулахгүй байхыг хүсэж байлаа.
Линлэй зугуухан урагшилж урдах замаа хорооно.
“Бүгдийг нь үндсээс нь эхлэх хэрэгтэй.” Линлэй бол праматик үзэлтэй хүн. Өдөр бүр, тэрээр хүнд ил нуруун дээрээ авч явдаг. Тэгээд болоогүй савах, цавчих гэх мэт боломжит хөдөлгөөнүүдийг хийж, дайралтын хүчээ аль болох өсгөхийг оролддог.
Линлэй олон арга бэлдэж байсан юм.
Тэрээр дараа нь ямар бэлтгэл хийхээ сайтар тунгаана. Овгийнх нь тэмдэглэлд өвөг дээдэсийнх нь бэлтгэлийн аргууд тэмдэглээстэй байдаг ч, тэрээр аль болох өөрийн гэсэн бэлтгэлийн дэглэмтэй болохыг зорьж байсан юм.
Бэлтгэлийн зөв арга бол хэт холыг мөн хэт өндөрийг зорихгүй байх явдал.
Хаяарч буй хавар, цэцэглэж буй зун, хүйтэн намар, хөлдөж буй өвөл. Ямар ч улирал болж байсан, Линлэй өнөөх л ноорхой өмдтэйгөө байх бөгөөд, Луугийн хувиралд орох бүрийдээ тоо томшгүй олон удаа урсан байхын сацуу цээж нүцгэн хэвээрэй байв.
Линлэй ямар нэг зүйл мэдэрлээ…
Хөл нүцгэн байх үедээ, тэрээр газрын чичиргээнг сайн мэдэрдэг. Газар дээр зогсож байх үедээ, Линлэйн зүрх сэтгэл энэ өргөн уудам газар лугаа адил мятрашгүй. Түүнчлэн түүний адамантин хүнд илд ч гэсэн дэлхийн жинг өөртөө шингээсэн байдаг.
Цээж нүцгэн байхдаа тэрээр агаарын урсгалыг мэдэрч, салхийг яг л өөрийн биеийн нэг хэсэг мэтээр мэдэрч байлаа. Салхи бол биет бус үзэгддэггүй зүйл. Цустягаанаа ашиглах үедээ, Линлэй өөрийгөө илүү хөнгөн болгон мэтээр мэдэрнэ.
Үүний ачаар, Линлэй салхи адил тогтвортой, мятрашгүй гэсэн хоёр ауратай болжээ. Энэ хоёр нь эсрэг тэсрэг ч гэлээ, хачирхалтай нь, төрөлхийх мэт мэдрэгдэнэ.
….
Тэрээр өдөр нь хоёр илдэндээ мөн чулуун сийлбэртээ маш их цагийг зарцуулдаг. Харин шөнө нь тэрээр бясалгал хийдэг. Линлэйн амьдрал бүхэлтэй онцгой бэлтгэлийн дэглэмд оржээ. Заримдаа, тэрээр Шидэт араатны уулсад байх хүрхрээг харахаараа, сэтгэл нь хөөрхөн хүрхрээрүү үсрэн ороод, усан доорх бэлгэлт хийдэг.
Линлэй энэ урт, цэнгэг голыг гаталдаг ажээ.
Мөн уулсын оргилыг харах үедээ, урам зоригоор дүүрэн байвал, тэрээр шууд л уулын орой дээр гараад хөшөө урладаг, хааяадаа энэ нь нэлээд хэдэн шөнө ч үргэлжлэнэ.
….
Тэр хүссэн бүхнээ хийж байлаа.
Линлэйн оюун санаа болоод сүнс урьд өмнө байгаагүйгээрээ тайван байлаа. Бэлтгэлийн явцад, Линлэй бүүр цаг хугацаа өнгөрч буйг ч мартаж орхижээ. Түүнд өдөр ирэх тусам хүч нь ихсэх нь мэдрэгдэж, тэгэх бүрт тэрээр туйлын их баяр баяслыг мэдэрч байв.
Бэлтгэлийн зам бол урт агаад эрчлэгдсэн.
Уг бэлтгэлийн зам маш хэцүү ч, байнга шинэ зүйлрүү хөтөлж, түүнийг машид баяр баясалтай болгож байлаа.
….
Байгальд урт хугацаагаар байснаас болоод, үс сахал нь ургаж, нүд нь бардамналаар дүүрч ихэд тайван болжээ.
Гагцхүү бэлтгэлийн үеэр Линлэйн нүд л хурц болдогыг эс тооцвол, түүний зан араншин орчиноосоо болоод ихэд тогтуун болжээ. Делин Кевотийн зааварчилгаагүйгээр, Линлэй найдваргүй нэгэн. Гэсэн ч, мэдээж хэрэг тэрээр цаашид улам хөгжих болно.
….
“Хоржигнох.”
10 метр хэрээтэй өндөрөөс хүрхрээ доорх цөөрөм дээрээ буухад, ус хаа сайгүй цацрана. Хүрхрээний дэргэд, том бул чулуу байлаа.
Тэрхүү бул чулуун дээр нэгэн хүн хөндөлдөн суугаад, өвөр дээрээс хүнд хар илдээ тавьсан байлаа.
Үүр хаяарчээ. Тэнгэрт гэрэлт тархаж эхэллээ. Шидэт араатны ууланд байгаа Линлэй ч мөн адил өглөөний агаарыг таатай гэгч нь амьсгална.
“Аа…” Линлэй нүдээ нээлээ.
Ард нь, Бэбэ хэвтэж байлаа. Бэбэ хаднаас унахгүй гээд хоёр бяцхан савраа чулуунд зоочихжээ.
“Бэбэ, явах цаг боллоо.” гээд Линлэй инээмсэглэлээ.
Бэбэ залхуутай нүдээрээ эргэн тойрноо ажсанаа. Толгой сэгсрээд, нойрмоглон босож ирээд, “Эзэнтээн, өлсөөд байна.” гэхэд.
“Явцгаая. Бид дараа хоол юм олж идэмц.” гээд Линлэй бул чулуун дээрээс буулаа. Линлэй салхи исгэрүүлэн үсрэхэд, хэдэн арван метр газрыг гатлан тэрээр цөөрмийн дэргэд буув. Түүнчлэн, хар өнгөтэй болсон Бэбэ ч араас нь үсэрч, Линлэйн дэргэд буулаа.
Хүн болон шидэт араатан хоёр дахин аялалдаа гарлаа.
Гэхдээ тийм ч хол яваагүй байтал, Линлэй гэнэт зогсвол. Бэбэ ч Линлэйрүү харлаа.
“Ойрхон шидэт араатан байна.” Линлэй оюун санаагаараа ийн хэллээ.
Бэбэ гайхширч орхилоо. Бэбэ бол 9-р зэрэглэлийн анхан түвшний шидэт араатан. Товчхондоо, түүнд мэдрэгдэлгүйгээр ойртож чадах шидэт араатан тийм ч их байхгүй. Гэтэл, энэ удаа тэр мэдэрч чадсангүй.
“Энэ шидэт араатны хөдөлгөөн маш хөнгөхөн юм. Би түүний газар дээр хийж буй хөдөлгөөнийг мэдрэхгүй байна. Гэсэн ч түүнийг хөдлөх үед, салхи исгэрч байна.” Линлэй оюун санаагаараа ийн хэлбэл.
Бэбэ толгой дохилоо.
….
Алтан шивээст ирвэс нь яг л модны мөчир мэт огт хөдлөхгүй байлаа. Ирвэс бол газрын төрлийн хамгийн хурдан шидэт араатан.
Тухайлбал, Гэгээнтэн зэрэглэлийн Электроболт ирвэсийн хурд түүнийг Гэгээнтэн зэрэглэлийн аймшигтай шидэт араатан болгодог.
Алтан шивээст ирвэс бол 7-р зэрэглэлийн шидэт араатан. Гэсэн ирвэсийн төрлийн шидэт араатан учраас, гайхамшигтай хурдтай. Түүний тэсрэлт болон богино зайн цохилтын хурд нь 8-р зэрэглэлийн шидэт араатныхаас ч түргэн.
Алтан шивээст ирвэс гэнэтхэн дөрвөн мөчдөө дарамт өглөө.
“Вишш.”
Нэг модны орой дээр гарчихлаа. Тэгээд нэг оройгоос нөгөө оройруу сурмаг гэгч нь дамжин хурдлана. Навч дундаас, Алтан шивээст ирвэс хүн дүрст зүйлийг ажина.
Алтан шивээст ирвэс чимээгүйхэн хүлээнэ. Тэр хүнийг ойртохыг.
Хүн болон хар сүүдрийн хулгана хоёр ойртож эхэллээ.
“Хар сүүдрийн хулгана? Асуудалгүй.” 7-р зэрэглэлийн шидэт араатан өндөр оюун ухаантай. Алтан шивээст ирвэсийн анзаарлыг хүн машид татдаг. Учир нь хүнээс гардаг аура Алтан шивээст ирвэсийн түвшинг өсгөдөг. Гэхдээ Алтан шивээст ирвэс энэ хүнээс тийм ч их хүч мэдэрсэнгүй.
Үнэндээ, Линлэй одоогоор дөнгөж л 7-р зэрэглэлийн сүүлийн түвшний дайчин.
Товчхондоо, ижил зэрэглэлийн шидэт араатан хүн хоёр тулалдвал, шидэт араатан илүү давуу талтай байдаг.
“Вишш.” модны орой дээрээс, Алтан шивээст ирвэс алтан толбо болоод, Линлэйруу давшлаа.
Бэлтгэлгүй байсан хүн, гэнэтхэн…
Аянга мэт хурдаар, адамантин хүнд хар илдээ савлаа! Үүнтэй зэрэгцэн, Алтан шивээст ирвэс илдний өөдөөс хамаг хүчээрээ самардлаа.
Агаар дээр байгаа тул, Алтан шивээст ирвэс чиглэлээ өөрчлөх боломжгүй байлаа. Түүнд хийж чадах хамгийн зүйл нь ганц толгойгоо хөдөлгөх байв.
“Бам.”
Аянга гялбах мэт, Алтан шивээст ирвэсийн бие адамантин хүнд хар илдтэй мөргөлдлөө. Алтан шивээст ирвэсийн бие газарт буухад яс хугарах чимээ гарч байлаа.
“Бам.” гэх дуунаар, Алтан шивээст ирвэсийн бие газарт оочин амнаасаа цус садруулна. Гэсэн ч арваад секундын дараагаас, Алтан шивээст ирвэс дахин хөдлөхөө больлоо.
Линлэй адаматин илдээ эргэн хуйндаа хийгээд.
“Бэбэ, ирвэсийн махаар өглөөний зоогоо баръя.” гэлээ.
Линлэй болон Бэбэгийн хувьд энэ бол энгийн зүйл. Шидэт араатны ууланд, тэд өдөр бүр хэд хэдэн шидэт араатан алдаг.
Дөнгөж 7-р зэрэглэлийн сүүлийн түвшний дайчин гэхэд, 3600 фунт хүнд илдийг тэрээр тун чадамгай ашигладаг болжээ. Хүнд илдний жин огтхон ч саад болохгүй байх бөгөөд харин ч Линлэй жинг нь хурдаа нэмэхдээ ашиглаж байлаа.
Ганц цавчилт нь хүртэл 7-р зэрэглэлийн шидэт араатанг өлхөн алчихаар их хүчтэй аж.
Линлэй Бэбэ хоёр Шидэт араатны уулын дунд ирвэсийн махаа шарж эхэллээ.
“Эзэнтээн, хүнд илдээрээ хийж чадах хамгийн хүчтэй дайралт чинь хэр хүчтэй вэ? Хэдэн өдрийн өмнө та хязгаараа давсан гэсэн байхаа.” Бэбэ ийн асуулаа.
Тэд бүтэн жил гарны турш шидэт араатны ууланд байрласан. Энэ жилийн хугацаанд, Линлэй байгальтай нэгэн цул болж, өөрийгөө бэлтгэлдээ бүрэн оруулсан. Энэ жил хагасын бэлтгэл нь Линлэйн чадварыг машид хурдацтай нэмэгдүүлсэн.
“Миний хамгийн хүчтэй дайралт аа? Хэлэхэд хэцүү л юм. Ерөнхийдөө бол, би 8-р зэрэглэлийн шидэт араатантай ганцаараа тулалдаж чадна.” хэмээн Линлэй итгэлтэй нь аргагүй хэллээ.
Энэ бардамнал биш. Тэр зүгээр л өөрийнхөө хүчинд итгэлтэй байлаа.
“Ирвэсийн мах сайхан үнэртэж байна шүү.” Бэбэ хамраараа агаар шиншилж гарлаа.
“Ххмм?” Линлэй хөмсгөө зангируулснаа, гэнэтхэн инээд алдсанаа. “Бэбэ, мах шарах үедээ, бид шидэт араатны анхаарлыг татчихсан бололтой. Энэ удаагийн шидэт араатан, бидэнрүү удаанаар дөхөн ирж байна.”
Хүлээсний эцэст, Линлэй Бэбэ хоёр өнөөх шидэт араатанг харлаа.
Хурдны луу.
“Хурдны луу?” Линлэй инээд алдлаа. Линлэйд Хурдны луу их танил санагдаж байв. Тэд 7-р зэрэглэлийн шидэт араатан ч гэлээ, маш хүчирхэг хамгаалалттай. Алтан шивээст ирвэс энэ хоёр хоёул 7-р зэрэглэлийн шидэт араатнууд ч гэлээ, Хурдны луугийн хамгаалалт Алтан шивээст ирвэсийнхээс хавь илүү. Гэсэн ч, Алтан шивээст ирвэс Хурдны луугаас хамаагүй хурдан.
“Эзэнтээн, та өөрийнхөө дайралтын хүчийг нэлээд өндөр болсон гэсэн байхаа. Таны нэг цавчилт Хурдны лууг алж чадах болов уу?” Бэбэ ийн гэнэтхэн хэллээ.
Хурдны луугийн хайрс ойролцоогоо хагас метр зузаанаас гадна яс нь маш хатуу. Хурдны луу нэлээд удаан ч гэлээ, хамгаалалт нь 8-р зэрэглэлийн шидэт араатныхаас дутахааргүй.
“Ганц цавчилт аа? Би хараахан туршиж үзээгүй байгаа. Оролдоод л үзье.”
Линлэй адамантин хүнд хар илдээ нуруун дахь хуйнаасаа гаргаж ирээд, Хурдны лууруу алхам алхмаар дөхлөө.
Хурдны луу 2метр өндөртэй агаад ойролцоогоор 20 метр урттай. Уг аварга амьтантай харьцуулахад, Линлэй өчүүхэн жижигхэн билээ.
“Роооааар.” Хурдны луу Линлэйрүү ууртайгаар архирлаа.
Гэхдээ Линлэй адамантин хүнд илдээ гартаа чанга атгаад, Хурдны лууруу үргэлжлүүлэн алхана.
Гэнэтхэн…
Линлэйг өөррүү нь ойртвол Хурдны луу ууртайгаар архираад, сүүлээ Линлэйруу савлаа. Хурдны луугийн сүл машид хурдан.
“Сап.” Линлэйгийн адамантин хүнд илд гэнэтхэн асар хурдайгаар луугийн сүүлийг хаалаа.
Хурдны луугийн сүүл хэр хүчтэй байснаас үл хамааран, Линлэй сүүлийг нь буцаачихлаа.
“Энэ хүн гэж үү?” Хурдны луу гайхширлаа, урд нь байгаа энэ эр адамантин хүнд илдийг яг л салхи өвсийг үлээж буй мэт хялбархан ашиглаж байв. Тэгээд тэр, хүнд илдээрээ шууд түүний толгойруу дайрлаа.
Хурдны луу машид итгэлтэй байлаа. Түүний биеийн хамгийн хатуу хэсэг бол гавлынх нь яс.
Тэгтэл…
Хурдны луу, хүнд илд гавалд нь хүрэх гэж байхад ямар ч аюул мэдрээгүй ч. Илд гавлынх ясанд хүрэх үедээ гэнэтхэн тэсрэлтэт хүч гарлаа. Яг л даланг үерийн ус сэтэлж байгаа мэт, их хүч урсан орж ирлээ. Тэгээд ‘таг’ гэх дуунаар бүх зүйл харанхуйллаа.
Бэбэ энэ үзэгдлийг гайхшран мэлрэнэ.
Линлэй Хурдны луугийн хамгийн хатуу хэсэг болох гавлыг ганц л цавчилтаар хагаллаа. Тэгээд Хурдны луугийн толгой яг л өндөг шиг нээгдэн, тархи цус нь олгойдон гарч байлаа. Ийн Хурдны луугийн хүчирхэг, үлэмж бие газарт тэрийн оочлоо.
“Эзэнтээн! Гайхалтай! Та ийм хүчирхэг болчихсон юм уу?” Бэбэ хөөрхөн гүйн ирвэл.
Линлэй инээд алдаад. “Өнгөрсөн жилийн хугацаанд би Луугийн цусны тулааны ки болоод хүчээ бараг л төгс ашигладаг болсон. Тэгээд бас, газартай холбогдох үндэсийг сурч, ‘хүч’ болон ‘тулааны ки’ ашиглалтын түвшнөө нэмсэн. Би хэдийн Баруч овгийнхоо өвөг дээдсийн ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ гэж нэрийдсэн түвшинд хүрчихсэн. Одоо л, би энэ аргыг хөгжүүлж чадна: Аянгын ниргэлт.”


Өмнөх

Дараах

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 1]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s