Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 25]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7, Тэнгэр газрыг эргүүлсэн нь – Хэсэг 25, Аян

Хэсс хаант улсын цэрэг 800000 давна. Цацсан шагай шиг уулыг дүүргэн харагдах бөгөөд төгсгөлгүй мэт үргэлжилнэ. Үнэхээр том арми хэдий ч зохион байгуулалт сайтай байлаа.

Гэхдээ энэ том армийн урд хоосон талбай байлаа.

“Хөөе, авга Ранд. Хэрвээ шидэт араатнууд дайрвал бид хамгаалж дийлэх болов уу?” хэмээн хөө хуягаар биеэ хамгаалсан 16-17 той гэмээр залуухан хүү асуулаа.

Түүний хажууд булчинлаг сахалтай эр зогсоно. Дашмагнаасаа балга дарс балгангаа чангаар инээн.

“Тайвшир. Хэсс улсын цэргүүдээс гадна Гэрэлт дуганы илгээсэн цэргүүд ч байна. Зөвхөн цэргүүд ч биш хүчирхэг шид хэрэглэдэг шидтэнгүүд хүртэл байна. Тийм болохоор битгий санаа зов.”

“Мэдлээ.” Энэ тулаан залуу хүүгийн анхны тулаан байлаа. Эдгээр үгийг сонссон залуу хүүгийн урам зориг нэмэгдлээ.

Гэхдээ сахалтай залуу дотроо санаа алдаж байлаа. Учир нь тэр өмнө нь маш хүчтэй шидэт араатантай таарч байсан. Хэрвээ 1000 эсвэл 10000 шидэт араатнууд тэдэн рүү дайрах юм бол далай шиг цусны үнээр хэдхэн хүн л амьд үлдэнэ.

“Рооооааар!”

Гэнэт холоос архирах дуу сонсогдож тэдний тайван байдлыг үлдэн хөөлөө.

“Авга Ранд, би нэг зүйл сонсох шиг боллоо” гэж залуу хүү зовнин хэлбэл.

“Зүгээр дээ” гэж Ранд хариулсан ч.  Гэнэтхэн өмнө зүг рүү харлаа.

“Шидэт араатнууд. Шидэт араатнуудын сүрэг!”

Цэргүүдийн хэсэг нь орилж хашгирч эхэллээ. Яг тэр мөчид, салаа тэр чигтээ давшиж эхэллээ. Хамгийн өндөр цолтойгоосоо эхлээд цэрэг эрсийг бүгдэнг нь эрэмбэлжээ.

800000 цэрэг тэр чигтээ тулаанд бэлдлээ.

“Үнэхээр их байна!” гэсээр үглэх цэргүүдийн нэг ч үг тэдэнд тус болохгүй. Алсаас,  Цус сорогч төмөр бухнууд давшилан ирж айсуй. Тэдний булчин нь зангирсан байх бөгөөд цэргүүд рүү хамаг хурдаараа давшиж байлаа.

Тэнд бараг 10000 Цус сорогч төмөр бухнууд байлаа.

“Нүжигнэх.” Цус сорогч төмөр бухнууд галзуу мэт давших бөгөөд газар тэнгэрийг донсолгоно. Давших мангасуудын нүд нь бүгд улаанаараа эргэлдэх бөгөөд тэдний биеийг гал бүрхэнэ. Яг л далай дээрх гал шиг харагдаж байлаа.

Газар чичирч байна. Төгсөшгүй гал ноцож байлаа.

Гэнэт тэнгэр нүд сохлом хурц номин өнгөөр гэрэлтэж Цус сорогч төмөр бухнууд дээр жадан бороо асгарлаа.

“Ноён шидтэн!” олон цэргүүд баярлан орилолдлоо.

“Лап!” Жад бүр ер бусын хүчийг агуулсан байлаа. Усны элемент нь галын элемэнтийн эсрэг үнэхээр сайн нөлөөлдөг билээ.

Мөсөн жаднууд Цус сорогч төмөр бухнуудыг газартай нь нэвт зоож байлаа. Зарим жад нь тэднийг устгаж чадахгүй байсан ч өнөөх хэд нь хэд алхаад л унацгааж байв.

Цус сорогч төмөр бухнууд үхэхийн сацуу ардаасаа давшилан ирцгээнэ. Хэрвээ энэ мангасууд шарх төдийхөн авбал улам галзууран дайрдаг билээ.

Халуун цус газарт нялагдаж байлаа.

“Үүммм!” Цус сорогч төмөр бухнууд ууртайгаар нижигнэнэ.

“Харваачид! Бэлдээд… Галла” хэмээн командлагч тушаалаа.

Энэ үед тэнгэр тоо томшгүй сумаар дүүрлээ. Тэнгэрийг харанхуйлах энэ сумнууд Цус сорогч төмөр бухнуудын нэг давалгааг нь л зогсоож байв.

Нэг хурц сум Цус сорогч төмрийг унагах боломжгүй бөгөөд тэдний булчин нь сумнаас амархан хамгаална.

“Жадат цэрэг урагшаа!”

Хүнд хуяг өмссөн булчинлаг дайчин ган жадаа барин урагш давшина. Хамгаалалтын байрлалаа аван Цус сорогч төмөр бухын даралтыг хамгаалахаар хүлээнэ.

Цус сорогч төмөр бух урагш улангалан довтолсоор л байлаа.

Тоймгүй олон жад Цус сорогч төмөр бухнуудыг угтан авсан ч шидэт мангаснууд ухрахыг мэдэхгүй архиран урагшлана. The Цус сорогч төмөр бухнууд ган жадыг түрэн давшина.

Энэ жадаар зэвсэглэсэн дайчид гэхэд л хамгийн багадаа 3-р зэрэглэлийн дайчид. Дайчид бие биенийхээ нуруунаас нь дэмжин, хэрэгтэй үед нь хүчнэмж өгч байлаа.

The Цус сорогч бухнуудын эхний хэсэг хамгаалалтыг нэвтэлж дийлсэнгүй. Гэхдээ тэдний ард үүнээс ч олон цус сорогч төмөр бух давшин ирж байгаа.

Хүн болон шидэт араатны хоорондох тулаан үнэхээр ширүүн болж байна. Араатны армид дан ганц Цус сорогч төмөр бухнууд байсангүй. Өшөө олон Салхит чоно болон шидэт араатны элит болох Галт арслан хүртэл байлаа. Тэгээд ч зогсохгүй Газрын ир, Хурдан луу гээд нэрлээд баршгүй…

Гэхдээ хүмүүс ч бас тийм ч сул дорой байсангүй. Тэд энгийн л нэг цэргүүдтэй хэдий ч тэдэнд үнэмлэхүй хүчирхэг шидтэнгүүд байгаа. Гэрэлт дуган тэдэнд 7, 8, болон 9-р зэрэглэлийн шидтэнгүүдийг өгсөн. Тэгээд ч зогсохгүй Гэрэлт дуганы элит цэргүүд хүртэл тэдэнтэй мөр зэрэгцэн тулалдаж байна…

Тулаан 3 өдрийн турш үргэжилж эцэст нь хүмүүс хүчээр ухарч эхэллээ. Ердөө гуравхан өдрийн дотор хүмүүс 300000 цэргээ алдсан бөгөөд ихэнх хэсэг нь шархдсан байна. Үүнийгээ ч дагаад шидэт араатнууд ч бас хангалттай хохирол амсчээ.

Хэсс хот эмх замбараагүй байдалтай байв.

Энэ тулааны үр дүнд хүн төрөлхтөн 100км ухарлаа. Тэд одоо Хэсс хоттой үнэхээр ойрхон байгаа бөгөөд үүнээс болоод хотын иргэд Хэсс хотыг орхин нүүхээр шийдсэн байлаа.

Хэсс хот дахь эдлэнд Линлэй амьдарч байлаа.

“Иел, бид яаралтай хөдлөх хэрэгтэй. Хурдан. Цаг үрэх хэрэггүй” гэж Монроэ Давсон ориллоо. “Дайчид үүнээс удаан тэсч чадахгүй гэж бодож байна. Тулааны гал Хэсс хотоос ч харагдаж эхэллээ.” Гэхэд.

Иел толгой дохин “Мэдлээ эцэг минь.” гэснээб

“Гэхдээ Гуравдугаар дүү, тэр…” хэмээн Иел Линлэйн тухай сануулахыг хичээнэ. Жорж Рэйнолд хоёр Иелийн тал бөгөөд тэд бие биендээ санаа тавьдаг.

Монроэ Давсон бодлогширон. “Тэгэхээр ингэе. Чи Линлэйг эцсийн удаа ятгаад үз. Юу ч болсон хамаагүй бид өнөө шөнө эндээс дүрвэх болно” гэж хэлээд Давсон гарч одлоо.

Эцэст нь тэр гурав Линлэй дээр очлоо. Тэднийг эдлэн дээр очиход Линлэйн чулуун ширээний хажууд суучихсан тайвнаар гараа оролдон сууна. Тэр гурвыг харсан хэдий ч ямар ч баяр баясал байсангүй.

“Гуравдугаар дүү.” Гэж хэлээд Иел түүний өөдөөс алхлаа.

Линлэй толгойгоо өргөн Иелруу харлаа. Тэрээр инээмсэглэнд өөр юу ч хэлсэнгүй.

“Гуравдугаа дүү, шидэт араатнууд наашаа ирж явна. Дайчид аль хэдийнээ 100км газар ухарсан. Шидэт араатнууд Хэсс хотруу орж ирэх нь цаг хугацааны л асуудал болоод байна. Бид явах хэрэгтэй” гэж Иел учирлавал.

“Явах гэсэн үү?” хэмээн Линлэй хэллээ.

Линлэйгийн ингэж аашлахыг хараад Линлэйг заамдан авч нүд рүү нь харан.

“Гуравдугаар дүү чи чинь яачихаад байгаа юм бэ? Хэлээдэх! Яагаад ийм болчихсон юм? Рэйнолд чамайг итгэж болох хамгийн гайхалтай нэгэн гэж боддог. Харин одоо? Өөрийгөө нэг хараач! Юу болсноо нэг хардаа!” хэмээн орилбол.

“Надад итгэх ээ? Юунд итгэх гэж?” хэмээн Линлэй хариуллаа.

“Клайд та хоёрын хооронд юу болсон талаар бас таныг түүнийг алахаар хөөж байгаа гэдгийг чинь Иел даргаас сонссон. Та үр дагаварыг нь мэддэг байсан ч хэзээ ч хойш сууж байгаагүй! Тэгтэл одоо? Та Клайдыг бас Гэрэлт сүмийн зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг алчихсан. Энэ чинь бахархах зүйл биш гэж үү? Яагаад ийм болчихсон юм бэ?” Рэйнолд одоо ч машид итгэж байлаа.

Түүний хажууд байсан Жорж ярвайгаад.

“Гуравдугаар дүү.” хэмээн Жорж Линлэй рүү хашгирлаа.

Рэйнолд Иел хоёр хоёулаа Жорж руу харж байлаа. Линлэй бас түүн рүү харж байв.

“Гуравдугаар дүү, та яагаад тэр зургааг алсан юм бэ?” хэмээн Жорж орилон асуулаа. Жорж гэнэт нэг зүйлийг ойлголоо…. Хэдийгээр Линлэй Клайдыг байлаа ч, зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгчид Линлэйг алах шаардлагагүй байсан.

Эцсийн эцэст, Клайд хаадын нэг байхаа больсон. “Тэд намайг алахыг хүссэн” гэж Линлэй нам дуугаар хэллээ.

“Яагаад таныг алахыг хүссэн гэж?” хэмээн Линлэйн шаналсан царайнаас нь хариулт горьдон асуулаа.

“Учир нь Гэрэлт дуган миний ээжийг алсан” гэж Линлэй тайвнаар хэллээ.

Линлэйн хажууд зогсож байсан Иел, Рэйнолд хоёр хоёулаа гайхаж байлаа. Энэ үг Жоржийн  толгойнд ахин дахин цуурайтна. Тэр гэнэт уурлан “Гэрэлт дуган таны ээжийг алсаан? Тэгвэл чи өшөө авахаа мартчихаа юу? Эсвэл, айгаа юу?”

“Өшөө авахаа мартах аа?”

Энэ гурван үг Линлэйг аянга мэт ниргэх шиг л боллоо.

“Тийм ээ Гэрэлт дуган” гэсээр Линлэйн үхсэн нүд сэргэлээ.

“Клайд ээжийг минь Гэрэлт сүм олж өгч, Гэрэлт сүм ээжийг минь Гэрэлт дээд эрхт ноёлогчид өргөл болгон өгсөний үр дүнд ээж минь үхсэн.”

“Хэрвээ ээж минь үхээгүй байсан бол аав минь ч үхэхгүй байх байсан юм.”

“Хэрвээ аав минь амьд байсан бол би яах гэж өшөө авна гэж? Өвөөгийн үхэл юуны төлөө байсан болж байна? Эцсийн эцэст өвөө зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарын эсрэг тулалдахад надад туслах гэж л амиа золиослосон.”

Линлэй зүрхэндээ үзэн ядалтыг мэдэрч эхэллээ.

“Энэ бүгд Гэрэлт сүмийн буруу!!! Гэрэлт, гэрэлт, хахахаха! Гэрэлт сүм? Хэрвээ тэд үнэхээр л гэрэлтэй сайхан юм бол тэд яагаад гэмгүй хүмүүсийн сүнсийг золино гэж?” хэмээн Линлэйн зүрх үзэн ядалтаар дүүрлээ.

Гэрэлт дуганы хийж буй үйлдлүүд хэтэрхий аймшигтай байлаа.

Тэдний харгислалын улмаас олон эмгэнэлт явдал болж байсны нэг нь Линлэйн амьдрал билээ.

“Эзэнтээн.” Бэбэ Линлэйн царай сэргээд ирэхийг харлаа. Тэрээр Линлэйд тун ч их санаа зовж байсан. Тэгээд оюун санаагаараа, “Эзэнтээн, Делин өвөө хамгийн сүүлд сайн сууж байгаарай гэж хэлсэн.”

Линлэй зүрх чичирч байлаа. Өвөөгийнхөө алга болохоосоо өмнө хэлсэн сүүлчийн үгсийг нь Линлэй яаж мартаж зүрхлэв ээ.

“Бэбэ, битгий санаа зов. Би дахиж учир нь олдохгүй ааш гаргахгүй. Би Гэрэлт дугантай ганцаараа тулалдах болно. Би өөрийн хязгаараа мэднэ.” Линлэйн нүд хурцаар гэрэлтэж байлаа.

Линлэйн ийм төрхийг харсан гурван хүү баярлаж байлаа.

Эдгээр өдрүүдэд Линлэй үнэхэр хаягдаж орхигдсон мэт л байсан. Харин одоо түүний нүд үл ухрах хүний нүд болжээ.

“Би явахаар шийдлээ” гэж Линлэй хэлэхэд.

“Гуравдугаар дүү, чи…” хэмээг Иел болон бусад нь гайхшралд орон хэлтэл.

“Санаа зоволтгүй дээ, би зүгээр.” гэж хэлээд инээмсэглэн тэдний цээж рүү нь цохилоо. Ийм Линлэйг харсан тэд ч гэсэн сэргэх шиг л боллоо.

Тэрээр дайчны хувцас өмссөн, хүнд илдээ нуруундаа үүрэн, Бэбэг мөрөн дээрээ суулган яваад өглөө.

Хэсс хотоос гарсныхаа дараа, Линлэй зүүн зүгийг чиглэн явлаа. Өдрийн тал явсаны эцэст Шидэт араатны ууланд ирлээ. Шидэт араатны уулыг харвал Линлэйн царайнд инээмсэглэл тодроно.

“Гэрэлт дуган минь, хүлээж л бай. Би нэг л өдөр очоод та нарыг үндсээр чинь суга татах болно.” Линлэй дотроо бодно.

Тэр эцэг эхээ алдсаны дээр Делин өвөөгаа ч алдсан.

Линлэйн итгэж болох цорын ганц хүн бол тэр өөрөө байв.

“Бид энэ уулыг давах юм уу?” гэж Бэбэ асуувал.

Линлэй инээмсэглэн толгой сэгсэрч, “Үгүй ээ, бид эхлээд уулын төвд нь орж эцэс хүртэл нь явах болно.”

“Энэ бараг 10000км газар шүү дээ. Тэгээд ч энэ дотор хүчирхэг шидэт араатнуудаар дүүрэн.” хэмээн Бэбэ гайхан хэлэхэд.

“Энд биш бол өөр хаана бэлтгэл хийнэ гэж? Би энэ том илдэндээ одоо ч сайн дасаагүй л байна. Хэрвээ би илдээ сайн ашигладаг болчихбол Гэрэлт дугантай тооцоо бодох болно.”

Линлэй урагшлан шидэт араатнаар дүүрэн уулын амыг зорьлоо. Энэ мөчөөс хойш Линлэйн амьдрал дахь хамгийн урт хугацааны бэлтгэл эхэллээ….


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s