Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 24]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 24 – Нам гүм
Харанхуй, нам гүм байшинд Рэйнолд, Жорж, Иел болон хэдэн эмэгтэй үйлчлэгч мөн хэдэн хамгаалагчид л байна. Тэд бүгд Линлэйн төлөө энд буй.
Жорж, Иел болон Рэйнолд нар усан үзмийн модны доор чулуун ширээний тойрон зогсоно.
“Дарга Иел. Гуравдугаар дүүг яасан гэж бодож байна?” Рэйнолдын царай төөрөгдөлөөр дүүрэн байлаа.
Иел толгой сэгсрэн. “Мэдэх юм алга. Тэр энд ирснээс хойш арван өдөр өнгөрлөө, энэ өнгөрсөн арван өдөрт, түүнд ямар ч ердийн энерги алга. Тэр бэлтгэлээ ч хийхгүй, бидэнтэй хөгжилдөх ч үгүй үргэлж ганцаараа байгаад байна.” гэхэд.
Жорж толгой дохиод. “Өмнө нь, юу ч болж байсан, Гуравдугаар дүү бэлтгэлээ зогсоодоггүй байсан. Гэхдээ одоо тэс өөр хүн болчихож.”
“Гуравдугаар ахад юу болоод байгаад надад хэлээд өгөх хүн байна уу?” Рэйнолд шүдээ хавирвал. “Мэддэг байсан ч болоосой.” гээд Иел санаа алдлаа.
Тэдний толгойг хамгийн ихээр өвтгөж буй зүйл бол Линлэйг ийм байдалд хүргэсэн шалгааныг нь мэдэхгүйд байлаа. Тэрээр урт хугацаагаар бэлтгэл хийгээгүйн дээр, ах дүүстэйгээ ч хөгжилдөөгүй. Үргэлж ганцаараа байж, яг л сүнсгүй болсон мэт харагдаж байлаа.
Тэр тодорхойгүй шалтгааны улмаас ийм болчихжээ.
Линлэйг ийм байхад яаж ах дүүс нь түүнд санаа зовохгүй байх билээ?
“Гуравдугаар дүү маш хүнд цочиролд орсон байх.” Иел чимээгүй санаа алдахад, Жорж Рэйнолд хоёр ч дуугаа хураагаад, тэр өдөр харсан зүйлээ эргэцүүллээ.
Хэдэн зуун метрын тойрог дахь бүх зүйл сүйдсэн. Мөн тэрхүү сүйрсэн хэсэгт зургаан том солирын тогоо байсан.
Харин Линлэй, бүрэн луугийн хувиралдаа орон зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг хөнөөчихөөд, дэргэд нь суун уйлж байсан. Тэр яг л жаахан хүүхэд шиг уйлж байсан. “Би дахиж хэзээ ч Гуравдугаар дүүг ингэж шаналахыг нь хармааргүй байна.” хэмээн Иел сулхан дуугаар хэлбэл.
Жорж толгой дохиод. “Гуравдугаар дүү маш хүнд байдалд байна. Тэр Алисаас салж хүндээр шархлахдаа, ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрээ дуусгачихаад, шууд Шидэт араатны ойруу явж бэлтгэл хийсэн.” гэхэд.
“Тийм шүү. Аав нь үхэх үед ч гэсэн, Гуравдугаар ах тэвчиж чадсан. Гэтэл энэ удаа…” Рэйнолд ойлгож чадахгүй байв.
Тэд бүгд гуравдугаар дүүгээ тогтворгүй байгааг мэдэж байсан ч, яагаад гэдэг шалтгааныг нь олохгүй л байв.
Байшингийн арын хашаан дахь хоржигнох голын дэргэд, Линлэй гоёж чимэглэсэн чулуун дээр сууна. Тэрээр горхийг ширтэн, хөдөлгөөнгүй сууна.
Бэбэ ч гэсэн Линлэйн дэргэд, чулуун дээр сууж байлаа.
Анир чимээгүй байх агаад гагцхүү голын ус хоржигнох дуу л сонсдож байв.
Линлэйн нүд горхийг ширтэж буйв ч, тэрээр Делин өвөөтэйгөө өнгөрөөсөн хором мөч бүрээ эргэн дурсаж байлаа.
Шидэт араатны ойд, түүнийг ядрахгүй байхдаа анхаарч бай хэмээн өч дөчнөөн удаа хэлдэг байсансан.
“Аав минь үхсэний дараа, би өөрийгөө ганцаардаж байна гэж бодсон. Гэхдээ би үнэндээ хэр их азтай хүн болохоо анзаараагүй байж. Юу ч болж байсан, Делин өвөө үргэлж надтай хамт байдаг байсан. Намайг дэмжиж, тайвшруулж, сайшааж бас сургаж сургамжилдаг байсан…”
“Гэхдээ би үүнийг яагаад өмнөн анзаараагүй юм бол оо? Яагаад Делин өвөөтэй хамт байсан цаг хугацаагаа нандигнаагүй юм бол оо?” Линлэйн зүрх сэтгэл зовлон шаналалаар дүүрчээ.
Делин өвөө нь түүнээс их зүйл хүсэж байгаагүй ч, тэр хэзээ ч Делин өвөөгийнхөө юу мэдэрч байгаа талаар бодож үздэггүй байсан. Тэр Делин өвөөтэйгөө хамт байсан цаг хугацаагаа үнэндээ үнэлдэггүй байсан. Магадгүй, Делин өвөөгөө үүрд Хуйларч буй луу бөгжиндөө байна гэж боддог байсан биз.
“Хуйларч буй луу бөгж? Делин өвөө үргэлж өөрийгөө үүн дотор байлгадаг байсан. Үргэлж ганцаараа байх нь түүнд машид зовлонтой байдаг байсан байх. Магадгүй Делин өвөө намайг өөртэй нь олонтаа ярилцац байгаасай гэж хүсдэг байсан болов уу?” Линлэй одоогоор ийм л зүйл бодож байлаа.
Гэхдээ…
Өмнө нь, Линлэй гагцхүү бэрхшээл тулгарсан үедээ л Делин өвөөгөөсөө зөвлөгөө хүсдэг байсан. Тэр бүү хэл түүнтэй өөрийн санаачлагаар ярьж байсан удаа цөөн.
Тэр авч байснаас биш, юу ч эргүүлж өгч байгаагүй.
“Яагаад би алдсаныхаа дараа л, тухайн зүйлээ хэр үнэ цэнэтэй байсныг ойлгодог юм бол оо?” Линлэй бие чичирч эхэллээ. Тэрээр Делин өвөөгөө өөр дээр нь эргээд ирнэ гэж найдаж байсан ч.
Харамсалтай нь…
Тэр боломжгүй.
Делин өвөө үхсэн. Тэр үүрд үгүй болсон.
Линлэйд зүрх нь яг ямар нэг зүйлд базагдах мэт мэдрэмж төрж. Бүхэл бие нь өвдөж буйв ч. Нүүрэн дээр нь өвдөж байгаа гэх шинж огт илрэхгүй байлаа.
Линлэй сэтгэл зүрхнийхээ гүнд, ийн бодож эхэллээ…
Хэрэв өвчин шаналалаасаа болоод үхчихвэл, бүх зүйлээс зугтааж чадна.
“Эзэнтээн.” Бэбэн хоолой Линлэйн толгойд дуулдвал. Линлэй Бэбэруу эргэн хартал. Бэбэгийн бяцхан хар нүд нь Линлэйг ширтэж байлаа.
Тэгснээ “Та… та дахиад л Делин өвөөгийнхөө талаар бодож байна уу?” гэв. Бэбэ Делин Кевотийн үхсэний дараа л Линлэйн дэргэд үргэлж Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэний сүнс байдаг байсан болохыг олж мэдсэн.
Линлэй толгой дохивол.
Бэбэ Линлэй оюун санаагаараа. “Эзэнтээн, та… та Делин өвөөгийнхөө талаар надад ярьж өгч болох уу?”
Бэбэг хараад, Линлэй алгуурхан толгой дохисоноо, Бэбэ тэврээд авлаа. Тэгээд Бэбэд Делин Кевотийн талаар ярьж эхэллээ. ” Тэр жил, би найман настай байхад. Вушан тосгонд хоёр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид гарч ирсэн…”
Арын хашаан дахь хаалганы гадна талд, Рэйнолд тэр хэд Линлэй Бэбэг тэврэн суухыг чимээгүйхэн ажина.
“Гуравдугаар ахыг ийм байхыг харах, надад үнэхээр гунигтай байна.” Рэйнолд аяархан санаа алдлаа.
Иел Жорж хоёр ч гэсэн анир чимээгүй болцгоожээ.
“Бидэнд бодох ёстой зүйл бий.” Жоржийн нүд хурцлагдаж, ширүүндүү болсноо. “Юу ч болж байсан, бид Гуравдугаар дүүг ийм байдалтай байлгаж болохгүй.” гэвэл.
Нөгөө хоёр нь хариу толгой дохицгоов.
“Хоёрдугаар дүү, чамд санаа байгаа хэрэг үү?” өнөөх хоёр нь Жоржруу ширтвэл.
“Жорж, “Бид Гуравдугаар дүүг юу ийм байдалд хүргэснийг мэдэхгүй. Гэсэн ч бидэнд өөрчилж чадах хэд хэдэн зүйл бий шүү дээ.” гэснээ, “Гуравдугаар дүүгийн овог бол Луугийн цуст дайчны овог. Цагтаа бүхэл дэлхийг давамгайлдаг байсан овгийн гишүүд өөрсдийн яруу алдар болон овгоо сэргээхийг хүсдэг л байж таараа.”
Иелийн нүд сэргэн. “Тийм шүү. Гуравдугаар дүү ч гэсэн овгоо машид үнэлдэг. Тэр бүү хэл, өвөг дээдсийнхээ өв болох дайны илд ‘Алуурчин’-г авахын тулд, ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрээ хүртэл дуудлага худалдаанд өгсөн.”
“Яг зөв.”
Жорж толгой дохиод. “Миний зөв бол, Гуравдугаар дүүд чухал зүйл байсан болохоор л өөрийгөө удирдан бэлтгэлээ үргэлж шаргуу хийдэг байсан. Магадгүй, овгоо яруу алдлыг дахин мандуулах гэсэн өдөөлтийг өгөх хэрэгтэй байх. Тэр олон жилийн турш хичээж ирсэн. Тийм ч амархан буугаад өгчихгүй байх. Бид түүнийг дэмжиж бас сандаргахын тулд үүнийг ашиглах хэрэгтэй.”
“Сандаргах? Тэгж юм хийлгэнэ гэж үү?” Иел жаахан эргэлзвэл.
Жорж, “Бидэнд түүнд туслах өөр дээр арга бий гэж үү?” гэхэд.
“Энэ аргыг ашиглая. Би Гуравдугаар ахыг ийм байдалтай байхыг нь хараад байж чадахгүй нь. Хийцгээе. Гурвуулаа түүнтэй ярилцая. Яг юу болоод байгааг харъя.” Рэйнолд ийн хэлбэл.
“Дөрөвдүгээр дүү, Хоёрдугаар дүүг яриул. Чи яриаг хэтэрхий гуйвуулаад байна.” Иел ийн хэлэхэд.
Рэйнолд өөрийнхөө заныг мэдэх учир, толгой дохилоо. Тэр гурав бие биерүүгээ нэг харчихаад, Линлэйн зүг алхлаа.
Линлэйн түүхийг сонссоныхоо дараа, Бэбэ дуугаа хураалаа. Делин Кевоте үхсэнд түүний зүрх чимчгэс хийж байв. Гэнэтхэн Бэбэ ардаас нь хүмүүс ирж буйг мэдэрлээ.Тэгээд Линлэйн гарнаас үсрэн буугаад өнөөх зүгрүү харвал.
Иел, Жорж болон Рэйнолд нар байв.
Гэсэн ч, Делин өвөөгийнхөө талаарх түүхийг ярьж дууссаны дараа, Линлэй дурсамжаас дахин нэг удаа алдагдан, өөррүү нь хүн ирж буйг ч анзаарсангүй.
Иел тэр хэд нэг нэгэнрүүгээ хараад санаа алдацгаалаа. Линлэй бол мэргэжилтэн. Энгийн үед, Линлэй тэднийг хашаанд орж ирэхээс ч өмнө анзаарах байсан. Гэтэл одоо, тэр гурвыг ард нь ирчихээд байхад хүртэл, Линлэй хариу үүлдэл үзүүлсангүй.
“Гуравдугаар дүү.” Иел ярьж эхэллээ.
Линлэй чичрэн өнөөх гуравруу алгуурхан эргэж харснаа. Маш тайван нүд гарган. “Та нар ирчихээ юу.” гэснээ эргээд горхируу харлаа.
Иел, Жорж болон Рэйнолд нар тэр даруй Линлэйн хажууд суугаад.
“Гуравдугаар дүү.” Иел гэнэтхэн Линлэйн мөрнөөс базан аваад, өөррүүгээ хүчээр харуулж байгаад. “Гуравдугаар дүү, чи Эрнст сургуульд байхад тохиолдсон зүйлийг, бас надад юу гэж хэлж байснаа санаж байна уу?”
“Уучоаарай.” Линлэй тайвнаар хэллээ.
Иел гайхшран. “Уучлаарай? Гуравдугаар дүү, чи намайг өрөөнийхөө хамгийн том нь хэдий ч, хамгийн сул дорой нь байсан болохоор үргэлж бэлтгэлдээ хичээл зүтгэл гаргадаггүй гэж зэмлэдэг байсан.”
Тэр дөрөв дотуур байрандаа байхдаа үргэлж бие биенээрээ тоглоом шоглоо хийдэг байсан.
Гэсэн ч Линлэй юу ч дугарахгүй л байлаа.
Жорж Иелруу харан алгуурвал толгой дохиход. Иел Линлэйн мөрийг тавин, Жорж Линлэйн өмнө хүрч ирээд, “Гуравдугаар дүү, би чамаас асуулт асууя. Чи энэ бүх жилүүдийн турш шаргуу бэлтгэл сургуулилт хийсэн. Тэр чинь юуны тулд байсан юм?”
Линлэй гайхширлаа.
Тэрээр бага байхаасаа л, бэлтгэл төвлөрөх талаараа л боддог байсан.
“Овгийнхоо төлөө.” Линлэй эцэст нь нэг юм хариуллаа.
Иел Рэйнолд хоёр нүүрэндээ инээмсэлэл тодруулахад. Жорж тэр даруй, “Тэгвэл би чамаас асууя. Чи одоо, овогтоо хариуцлагатай хандаж байгаа юу?”
Жоржийг хараад, Линлэй гашуунаар инээмсэглээд. Хоосорсон хоолойгоор, “Эцэг эх минь үхчихсэн. Надад хэлээч. Овгийнхоо төлөө шаргуу хичээх утга учир байгаа гэж үү?”
Линлэй хөл дээрээ босоод арын хашааруу алхлаа.
Иел, Жорж болон Рэйнолд нар Линлэйн нурууг цоо ширтэнэ.
“Утга учиргүй. Бүгд үхсэн. Би юуны тулд хичээх ёстой юм бэ?” Линлэй хаалганы урдаас алга болохоосоо өмнө ийн шаналал дүүрэн хоолойгоор хэллээ.
15 өдөр.
Линлэй 15 өдөр энэ байшинд байсан. Тэр хугацаанд, Иел тэр хэд бодсон зүйлээ туршиж үзэцгээсэн ч, Линлэйд өөрчлөлт гарсангүй.
Жорж, Рэйнолд болон Иел нар зэрэгцэн сууцгаагаад, гунигтайя хундага тулгана.
“Яах вэ? Яах ёстой юм бэ? Бид Гуравдугаар ахыг цөхрөлийн ангалруу унахыг нь зүгээр хараад байж болохгүй.” Рэйнолд ууртайя аягаа газарт чулуудвал.
Нөгөө хоёр нь ч толгой сэгсэрцгээлээ.
Өнгөрсөн хэд хоногт, тэд бүх л зүйлсийг туршиж үзсэн. Линлэйгээс өөрөөс нь хүртэл ийм байдалд хүргэсэн шалтгааныг нь асуусан ч, тэрээр үг ч цухуйлгаагүй.
Яавал дээр вэ?
“Гуравдугаар дүүг дуугаа хураачихсан байгааг нь харахаар, санаа зовоод байх юм. Үнэхээр хэцүү байна. Гуравдугаар дүү, ааа…” Иел шилтэй дарсаа шүүрэн аваад шууд амруугаа цутган талыг нь ууж орхилоо.
Тэд хамтдаа өсөж томрон, жинхэнэ ах дүүсээс ч илүү хайраар нэгнийгээ хайралдаг болсон. Тийм байтал яаж Линлэйг ийм байдалтай байхыг нь хараад байж чадах билээ?
Өрөөнийхөө сандал дээр суух Линлэй гарандаа буй Хуйларч буй луу бөгжөө ширтэнэ. Линлэй Делин өвөөгөө бөгжнөөсөө хэрхэн гарч ирдэг байсныг нь дурсан санана.
Гэхдээ дахин хэзээ ч тийм зүйл болохгүй.
Линлэйн нөгөө гарт нь өөр нэгэн бөгж байх бөгөөд тэр нь орон зайн бөгж. Клайд үхчихсэн учраас бөгж хэдийнээ эзэнгүй болчихсон. Дээрээс нь зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нартай тулалдаж байгаад тэрээр хэдийнээ цусаа бөгжинд хүргэчихсэн, тиймээс энэ түүнийх болсон гэсэн үг.
Гэсэн ч…
Өнгөрсөн 15 өдрийн хугацаанд, Линлэй орон зайн бөгжиндөө тийм ч их анхаарал хандуулаагүй. Учир нь түүний оюун санаа өөр газарт явж байсан. Тэрээр үргэлж Делин өвөөтэйгөө хамт байсан мөчүүдээ дурсаж байсан юм. Сахлаа илбэх үедээ яаж хардаг эсвэл Линлэйд зааварчилж байхдаа яаж хардаг байсан гэх мэт. Олон төрлийн дурсамжууд тодоос тод санагдана.
“Яагаад. Яагаад. Надад байсан сүүлчийн хүн Делин өвөөг минь хүртэл аваад явж байгаа юм бэ?”
Делин өвөөгөө алдсаныхаа дараа, Линлэй хамгийн хүчтэй дэмжигчээ алдсан. Тэрээр урьд өмнө нь хэзээ ч ингэж ганцаардаж байгаагүй. Линлэй Бэбэг чангаар тэврээд нам гүм өрөөнд ганцаар үргэлжлүүлэн сууна…


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s